Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

10/16/2019

Найрал дуу“Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” | Бүрэн хэмжээний трейлер


  Сэтгэл хөдөлгөм хаанчлалын сүлд дуулал хангинаж, бүх орчлон ертөнцөд хүмүүсийн дунд Бурхан ирснийг зарлалаа! Бурханы хаанчлал ирлээ! Бүх хүн уухайлж, бүх зүйл баясна! Тэнгэр даяарх бүх зүйл баяр цэнгэлээр бялхдаг. Хэчнээн сэтгэл булаам баярт дүр зураг вэ? Зовлон шаналалд амьдардаг, Сатаны завхралын хэдэн мянган жилийг туулсан хүмүүсийн дундаас Бурханы ирэлтийг хүсэн хүлээдэггүй, эрмэлздэггүй хэн байх билээ? Эрин үеүдийн туршид Бурханы хэчнээн олон итгэгч, дагагчид Сатаны нөлөөн дор зовлон, гамшиг, хавчлага, хагацлыг туулсан билээ? Бурханы хаанчлал удахгүй ирээсэй гэж найддаггүй хэн байх билээ? Хүний баяр хөөр, уй гашууг амталчихаад үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд засаглахыг хүн төрөлхтнөөс хэн нь хүсэхгүй байх билээ? Бурханы хаанчлал ирэхэд бүх улс үндэстэн, ард түмний цөхрөлтгүй хүлээсэн өдөр эцэст нь ирлээ! Энэ үед тэнгэр, газар дахь бүх зүйлийн дундах дүр зураг ямар байх вэ? Хаанчлал дахь амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байх вэ? “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ”–тай хамтаар мянган жилийн хүсэл тэмүүлэл биелэх болно!

No comments:

Post a Comment