Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”
Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанарыг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Түүнээс гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны боолчлол болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн амьдралыг минь төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний оюун ухаан ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана: Бидэн дунд амьдардаг, бидний хэдийнээ голсон энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр мөн! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм! Тэр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгосон ба бидний зүрх сэтгэлийн төөрөгдлийг зогсоосон. Бид Бурханы гэрт эргэн очсон, бид Түүний сэнтийн өмнө буцан очсон, бид Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний төрхийг харж, өмнөө байгаа замыг харсан билээ. ”
No comments:
Post a Comment