Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

1/11/2019

Сайн мэдээний гэрчлэлүүд—“Тагтаа” шуудан


“Тагтаа” шуудан
Су Жие, Хятад

  1999 оны нэг өдөр, цуглаан дууссаны дараа пастор надад, “Су Жие, чамд захиа ирсэн” гэлээ. Би үүнийг хармагцаа, Шаньдунд миний байгуулсан чуулганаас ирсэн гэдгийг мэдэв. Би захиаг аваад, харихаар алхах замдаа: Энэ захиа их зузаан юм, тэдэнд зарим нэг бэрхшээл тулгараа юм болов уу? гэж бодлоо...

  Би гэртээ ирээд, хүлээж тэвчилгүй, захиаг нээж, ингэж бичсэн байхыг харав: “Су эгч, та Эзэн дотор амар амгалан байх болтугай! Би танд зарим нэг гайхалтай мэдээг дуулгахаар бичиж байна: Бидний өдөр шөнөгүй хүсэн тэмүүлдэг бидний Аврагч, Эзэн Есүс эргэн ирсэн. Тэр аль хэдийн Хятадад махбодод эргэн ирсэн ба Өөрийн үгээр дамжуулан хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажлын алхмыг хийчихсэн; Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн… Та Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы мөртэй хөл нийлүүлж чадна гэж би найдаж байна. Та юу ч хийсэн бай, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг битгий алдаарай.” Энэ хүртэл уншаад, би: Тэд үнэн хэрэгтээ ямар ч бэрхшээлтэй тулгараагүй, харин Зүүний Аянгад итгэсэн байх нь! гэж гайхширлаа. Би энэ захиаг хэн бичсэнийг мэдэхийг ихэд хүсэж, сүүлчийн хуудсыг эргүүлэв. Энэ захиаг Менг ах бичсэнийг би мэдсэн бөгөөд төгсгөлд нь чуулганы бүх ах, эгч нарын гарын үсэг байлаа. Би захиаг уншиж дуусаад цочирдов. Хэвийн байдалдаа орохоосоо өмнө би хэсэг гөлөрч дотроо ингэж бодов: Зүүний Аянга Эзэний эргэн ирснийг гэрчилдэг бөгөөд янз бүрийн урсгалын олон сайн, тэргүүний хонийг хулгайлсан. Шаньдуны чуулганы Менг ах ч бас Зүүний Аянгад итгэх юм гэж би хэзээ ч төсөөлсөнгүй. Энэ чуулганы ах, эгч нарыг бүгдийг нь Зүүний Аянга хулгайлжээ. Яах вэ? Би энэ талаар бодоод, бүр их санаа зовнилоо. Гэвч Шаньдун руу явахад хэтэрхий хол байсан ба би эндхийн ажилдаа маш завгүй байлаа. Одоохондоо би явж чадахгүй байв. Арга мөхөсдөн би уйлж, Эзэнд ингэж залбирахаас өөр яаж чадахгүй байлаа: “Эзэн минь! Энэ ах, эгч нар богинохон хугацаанд л Танд итгэсэн бөгөөд тэдний суурь хараахан тогтвортой биш. Тэднийг хамгаалж өгөөч…”

  Дараа нь, би Библиэс хайж, үзэг цаас нийлүүлэн эхний захиагаа тэдэнд бичлээ. Захиандаа би ингэж бичив: “Есүс Христ дэх ах, эгч нар минь, би та нарт сэрэмжтэй байхыг зөвлөе. Паул хэлэхдээ: “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна: Тэр бол өөр сайн мэдээ биш;харин та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулах зарим хүн байгаа. “Харин бид эсвэл тэнгэрийн тэнгэрэлч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг. Өмнө нь бидний хэлсэнчлэн, би одоо дахин хэлье, та нарын хүлээж авснаас өөр сайн мэдээг хэн нэгэн та нарт номловол тэр хараагдаг” (Галат1:6-9). гэсэн. Ах эгч нар минь, би та нарыг зөвхөн Эзэний өмнө л авчирч дөнгөсөн. Яагаад та нар Эзэнээс ийм хурдан урваа вэ? Та нарын биеийн хэмжээ бусад замуудыг сонсож чадахааргүй хэтэрхий жаахан билээ. Та нар намайг сонсох ёстой, учир нь та нарт миний тараасан зүйл бол үнэн зам юм. Зөвхөн Эзэн Есүс Христ л бидний Аврагч. Та нар Түүний замыг үүрд баримтлах ёстой…” Бичиж дуусаад найман хуудас захиа руугаа харсны дараа л би тайвширч, дотроо ийнхүү бодлоо: Би бичих хэрэгтэй бүхнээ бичиж, шалгах хэрэгтэй бүх бичвэрээ шалгаж, бичих хэрэгтэй зөвлөгөө болон зоригжуулалтын үгээ ч бичсэн. Үүнийг уншсаныхаа дараа тэд заавал ч үгүй надад хариу бичиж, өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрөх болно гэж би итгэж байна.

  Хоёр долоо хоногийн дараа би дараах захиаг авав: “… Су эгч ээ, бид харсан, сонссон болгоноо ярихгүй байж чадахгүй нь, учир нь бидний итгэдэг Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс юм. Бид үнэнийг баримталж, урагшилж байгаа бөгөөд Эзэнээс урваагүй, харин ч Эзэний хөлийн мөрийг дагаж байгаа. “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна: Тэр бол өөр сайн мэдээ биш;харин та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулах зарим хүн байгаа.” (Галат1:6-7). Паулын хэлсэн эдгээр үгэнд цаад шалтгаан бий. Бид Библийг л судлах хэрэгтэй ба Паулын тэр үед ярьсан ‘өөр сайн мэдээ’ нь Фарисайчууд хүмүүсээс Еховагийн хуулийг сахихыг шаардаж байсныг хэлсэн болохоос Эзэн махбодод эргэн ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгааг гэрчлэх хаанчлалын сайн мэдээг эцсийн өдрүүдийн хүмүүс түгээж байгааг хэлээгүй гэдгийг бид мэдэж болно. Паул Галатын чуулгануудад энэ захидлыг бичих үед Бурханы хаанчлалын сайн мэдээг номлосон нэг ч хүн байгаагүй. Тийм ч учраас, Паулын хэлсэн ‘өөр сайн мэдээ’ нь Эзэн эргэн ирж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа Бурханы гэрээс эхлэн хийж байгааг хэлдэггүй. Эзэний хийхээр дахин ирсэн шүүлтийн ажлын энэ алхам нь Илчлэлийн номны зөгнөлүүдийг биелүүлдэг: “Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах сайн мэдээ түүнд байгаа ба тэр чанга дуугаар, “Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ: тэнгэр, газар, тэнгис ба усны ундаргыг бүтээсэн Түүнийг шүтэн мөргө гэв” (Илчлэл 14:6-7). Энд гарсан ‘мөнхийн сайн мэдээ’ гэдэг нь хаанчлалын сайн мэдээг хэлдэг. Мөн түүнчлэн, Ариун Сүнс энэ сүүлчийн авралыг аль эрт Эзэн Есүсийн шавь нарт илчилсэн билээ. Петрийн хэлсэнчлэн: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) “Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ” (1 Петр 1:5). Су эгч ээ, Эзэний эргэн ирэлт нь итгэгч бидний хүсэн хүлээдэг зүйл биш гэж үү? Одоо Эзэн гарцаагүй эргэн ирсэн, бид даруу байж, эрж хайх ёстой. Бид эхний удаа бие махбодтой болсон Бурхан болох Эзэн Есүст Фарисайчуудын хандсан шиг байж, Бурханы шинэ ажлыг тодорхойлохдоо Библийн мэдлэг, үзэл болон төсөөллөө ашиглаж, Эзэн Есүс хуулийг дагаагүй учраас Эзэнийг яллаж, эсэргүүцэж, Эзэнийг цовдлох ёсгүй. Фарисайчууд Ехова Бурханд л итгэсэн боловч бие махбодтой болсон Ехова Бурхан—Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эцэст нь Эзэн тэднийг яллаж, хараасан. Бидний эргэцүүлбэл зохих цуст сургамж энэ биш гэж үү? Энэ Есүс бол бидний Аврагч, хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Гэхдээ бид Эзэн Есүсийг л хүлээн зөвшөөрдөг атлаа Эзэний эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Фарисайчуудтай адилхан байгаа хэрэг биш гэж үү? Тэгвэл бид Бурханд итгэдэг мөртөө Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болохгүй гэж үү? Түүнчлэн, Су эгч ээ, та бидэнд Эзэний сайн мэдээг номлосноос болж бид таны хэлж байгаа зүйлийг сонсож чадахгүй. Бид Бурханд итгэдэг. Петр болон бусад элч нар нэгэнтээ, “Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29). гэж хэлсэн. Эзэний эргэн ирэлтэд хандах тухайд бид хүнийг сонсож бүр ч чадахгүй. Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы дуу хоолой гэдгийг бид хэдийнээ тодорхойлсон. Та ч гэсэн үүний учрыг олж, хужрыг тунгааж чадна гэдэгт бид найдаж байна.”

  Захианд бичсэнийг уншиж байхдаа би маш их уурлаж, ерөөсөө үнэмшээгүй ба Библийн гарыг авлагыг яаран гаргаж, Галатын танилцуулгыг гаргалаа. Би анхааралтай хараад, ихэд гайхшрав: Үнэхээр үнэн байж! Паулын хэлсэн ‘өөр сайн мэдээ’ нь үнэхээр Фарисайчууд хүмүүсээс Еховагийн хуулийг сахихыг шаардаж байсныг хэлсэн болохоос Эзэн эргэн ирэхдээ Бурханы гэрээс эхлэн Өөрийн шүүлтийн ажлыг хийхийг хэлээгүй байлаа. Энэ эшлэлд ийм цаад шалтгаан байсныг ийм олон жилийн турш би яагаад огт анзаараагүй байдаг билээ? Тэдний үнэмшээгүйд гайхах зүйл алга. Гэхдээ үүнийг өөр талаас нь бодож үзвэл, хэдийгээр миний хэлсэн зүйл буруу байлаа ч, тэдний номлож байгаа зүйл Эзэний эргэн ирэлт гэдгийг энэ нь баталж чадахгүй шүү дээ. Би захиаг эхнээс нь дуустал дахин уншсан боловч унших тусам, уур минь улам их хүрэв. Би тэднийг над руу дайрч, намайг Фарисай гэж дуудаж зүрхэлнэ хэмээн санаагүй билээ. Би Фарисайчуудыг хамгийн их үзэн яддаг. Би яаж Эзэнийг Фарисайчууд шиг эсэргүүцэж чадах билээ? Би маш олон жилийн турш, итгэгчдийн төлөө өдөр шөнөгүй шаргуу ажилласан. Та нар яаж мэдэхгүй байж чадна вэ? Үүний талаар бодох тусам, надад улам таагүй санагдаж: “Үгүй ээ, энэ хэдхэн шинэ итгэгчид намайг яаж няцааж чадах юм бэ? Би Библийг хэчнээн удаа уншсан билээ? Би та нарыг дийлж чадахгүй гэж бодохгүй байна!” гэж бодлоо.

  Иймд би үзэг цаас нийлүүлэн, хоёр дахь захиагаа ингэж бичив: “Ах, эгч нар аа, Эзэний нигүүсэлд амар амгалан та нартай хамт байх болтугай! Та нарын бичсэн захиаг уншаад би туйлын их бухимдлаа. Намайг сонсооч гэж би та нараас гуйж байгаа юм биш ээ. Та нар санаа зорилгыг минь үнэхээр ойлгохгүй байна. Та нар Эзэн Есүсийн замыг орхих вий гэхээс би айж байна. Учир нь Эзэн Есүс ингэж хэлсэн: “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 23-24). Паул ч бас: “Ах дүү нар аа, Эзэн Есүс Христийн маань ирэлт болон Түүн рүү цуглах тухайдаа одоо бид та нараас гуйж байна. Христийн өдөр ойрхон байгаа тул та нар ухаан бодлоороо гуйвж дайвалгүй, сүнсээр эсвэл үгээр, эсвэл биднээс ирсэн мэт захидлаар үймүүлэгдэхгүй байгтун. Хэн ч та нарыг ямар нэг аргаар бүү мэхлэг” (2 Тесалоник 2:1-3). гэсэн. Хайрт ах, эгч нар минь, ирээдүйд аюултай өдрүүд байх бөгөөд Эзэний ирэлтийн тухай номлож байгаа бүх хүнд итгэх хэрэггүй гэдгийг би Эзэн Есүсийн нэрийн өмнөөс та нарт зөвлөж байна. Бид нэн болгоомжтой байж, Эзэний үгийг оюун санаандаа хадгалах ёстой, бид буруу замыг сонгож, Эзэнийг дургүйцүүлэх вий!”

  Хоёр долоо хоногийн дараа тэд надад өөр нэгэн захиа илгээж, ийнхүү хэлэв: “Су эгч ээ, бидэнд зориулж таны олсон бичвэрүүдэд ямар ч асуудал алга, гэхдээ бид Эзэн Есүс эдгээр үгийг хэлсний жинхэнэ утга учрыг тодорхой мэдэж, Эзэний санаа зорилгыг буруугаар ойлгохгүй байх ёстой. Эцсийн өдрүүдэд Эзэнийг ирэхэд, хуурамч Христүүд гарч ирэх болно, мөн хуурамч Христүүд Эзэний нэрийг ашиглан дүр үзүүлж, хүмүүсийг хуурахын тулд ид шид үзүүлнэ гэж Эзэн Есүс бидэнд тодорхой хэлсэн. Үүгээрээ Эзэн биднийг ялгаж салга гэж хэлж байгаа болохоос Эзэний ирэлтийг номлож байгаа бүх хүн хуурамч гэж хэлээгүй. Хэрвээ, таны хэлдэг шиг, Эзэний ирэлтийн тухай номлодог бүх хүн хуурамч бөгөөд бид тэднээс хамгаалж, тэднээс татгалзах ёстой бол махбодод эргэн ирсэн Эзэн Есүсийг хаалганы гадна үлдээх нь бидний хувьд маш амархан биш гэж үү? Учир нь Эзэн Өөрийгөө ахин ирнэ гэж хэлсэн шүү дээ. Мэдээжийн хэрэг, иймэрхүү үзэл бодол Эзэний санаа зорилготой нийцдэггүй нь тодорхой. Жинхэнэ Христ болон хуурамч Христийг хооронд нь хэрхэн ялгах талаар Төгс Хүчит Бурханы үгийн хэсгээс бичиж явууллаа, таныг сайтар харна гэдэгт найдаж байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй.”  (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс). Бурханы ажил бол бодитой юм. Түүний ажлын алхам бүр ялзарсан хүн төрөлхтний хэрэгцээнд тулгуурлаж, хүмүүсийг зольж, аврахын төлөө байдаг. Ийм учраас, Бурханы ажил тогтмол, өөрчлөгдөшгүй байж болохгүй. Бурханы ажил хуучин биш, үргэлж шинэ байдаг ба хэзээ ч давтагддаггүй. Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хоёр алхам, өөр өөр ажил байсантай адилаар эцсийн өдрүүд ирэхэд Бурхан хүн төрөлхтний хэрэгцээнд үндэслэн Өөрийн үгээр хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажлын нэг алхмыг хэдийн хийчихсэн. Энэ бол хүмүүсийг нэгд нэггүй ариусгаж, аврах ажлын алхам юм. Энэ нь өмнөх ажлаас илүү шинэ, илүү өндөр агаад илүү бодит юм. Бурханы айлддаг үнэнийг Бурханы ажлын алхам болгоноос харж болох ба Бурханы ажлын мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харж болно. Харин хуурамч Христүүдийг муу ёрын сүнснүүд эзэмддэг бөгөөд тэд Бурханы мөн чанарыг эзэмшдэггүй. Тэдэнд ямар ч үнэн байдаггүй, иймээс хуурамч Христүүд үнэнийг илэрхийлж чаддаггүй. Тэд Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан болон зан чанарыг ч илэрхийлж чаддаггүй. Хуурамч Христүүд Бурханы ажлыг огтхон ч хийж чаддаггүй гэдгийг харж болно. Хуурамч Христүүд хүмүүсийг хуурахын тулд Христийн дүр үзүүлэхийн тулд өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, зарим нэг энгийн ид шидийг үзүүлэн Эзэн Есүсийн хэдийнээ хийсэн ажлыг дуурайж л чаддаг. Эгч ээ, бид Эзэний үгийг цэвэр ариунаар нь хүлээж авах хэрэгтэй бөгөөд Эзэний утга санааг буруу тайлбарлаж болохгүй, тэр ч байтугай, хуурамч Христүүд эцсийн өдрүүдэд гарч ирдгээс болж боломжит эрсдэлээс айсандаа ямар нэгэн зүйл хийхээс цааргалж, бүр Эзэний эргэн ирэлтийн ажлыг судлахгүй байж ч болохгүй…”

  Захиан дахь ах, эгч нарын нөхөрлөл үндэслэлтэй боловч надад үүнийг эрж хайж, ойлгохоор оролдох санаа зорилго огт байсангүй. Тэдэнд олж өгсөн бичвэрүүдийг минь тэд хүлээн зөвшөөрч байгаа эсэх болон Эзэн рүү буцаж очсон эсэхийг нь л би анхаарч байв. Захиагаар мэтгэлцсэн энэ хоёр мэтгэлцээнийг эргэн харахад, тэд огтхон ч үнэмшээгүй байлаа. Харин ч эсрэгээрээ, би бүрэн шившиг болтлоо тэднээр өөрийгөө няцаалгасан байв. Би яаран Эзэнд залбирч, Библи болон бүх сүнслэг номоо авч, орон дээрээ тавилаа. Тэднийг няцаах үндэслэл олохыг хүсэн, номнуудыг нэгд нэггүй уншсаар байв. Энэ үед, номын хуудас эргүүлэх чимээнээс өөр, ямар ч дуу хоолой өрөөнд байхгүй байлаа. Анзаараа ч үгүй байтал шөнө болж, би юу ч олоогүй л байв. Би ихэд ядарч, гүнзгий санаа алдан: Энэ захианд хариу бичих үнэхээр амаргүй юм гэж бодлоо. Би үзгээ барин ингэж хариу бичиж л чадах байлаа: “Ах, эгч нар аа, та нарын захиаг уншаад цаашид өхөөрдөм жижиг хурга байхаа больсныг чинь мэдлээ. Та нар миний үгийгэ. Та нар гээр барахгүй бүр Эзэний замыг орхихоор зүтгэж байна. Мөн намайг ч та нар няцаалаа. Миний бодлоор та нарын хийдэг зүйл Эзэнийг гуниглуулах болно. Би ч гэсэн маш их гунигтай байна. Эзэн Есүс та нарыг хөдөлгөж, энэ захиа та нарыг удахгүй буцаж ирэхэд туслах болтугай. Амен!”

  Хоёр долоо хоногийн дараа би тэдний хариуг дахин авсан бөгөөд харамсалтай нь тэд миний хайр, зоригжуулалтаас болж эргэн ирээгүй байлаа. Харин ч эсрэгээрээ, тэд хүчтэй агаад шууд ийнхүү хэлэв: “Су эгч ээ, та бидэнд Эзэний сайн мэдээг номлосон, энэ бол үнэн, харин үүний төлөө бид Эзэнд талархах ёстой, учир нь эдгээр төөрсөн хонь болох биднийг Бурхан танаар дамжуулан олж авсан. Та бол ердөө хонин сүргийг харж хандаж байсан зарц билээ. Эзэн Есүс бол бидний жинхэнэ хоньчин. Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Эзэн Есүсийн хэлсэнчлэн, ‘Би бол сайн хоньчин бөгөөд Өөрийнхөө хонийг мэднэ, Өөрийнхөн маань Намайг мэднэ” (Иохан 10:14). Эзэний төлөө ажилладаг хүн бүрд Эзэн хонин сүргийг даатгадаг. Хүмүүсийн хариуцлага бол ердөө тэднийг харж хандах явдал бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд тэд сүргийг Эзэнд буцааж өгөх хэрэгтэй. Су эгч ээ, Библи дэх Эзэний ярьсан ‘муу цэцэрлэгч’ – ийн талаарх сургаалт зүйрлэлийг бид бүгд мэднэ. Хүчээр хөрөнгийг нь эзлэхийн тулд, муу цэцэрлэгчид жимс цуглуулахаар ирсэн зарцыг зоддог ба эзэн хүүгээ явуулахад тэд хөрөнгийг нь булаан авахын тулд хүүг нь алсан билээ. Эзэн эргэж ирэхдээ, энэ муу цэцэрлэгчдэд яаж хандах бол? Бид муу зарц нар байх ёсгүй. Одоо Эзэн хэдийнээ эргэн ирсэн, бид Эзэний хонийг Эзэнд шилжүүлж өгөх хэрэгтэй. Энэ бол бидэнд байх ёстой мэдрэмж юм шүү."

  Энэ захиа намайг үнэхээр гайхширууллаа. Би дотроо ингэж бодов: Тэд агшин зуур яаж ийм ихийг ойлгож чадав? Чуулган байгуулахаар Шаньдун руу буцсанаас хойш ердөө хоёр жил л өнгөрсөн шүү дээ. Намайг явах үед тэд “нялх хүүхэд” – ийн байдалд байсан. Тэд хэдхэн сарын дотор Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрч, үг нь ийм хүчирхэг болж, намайг няцаах Библийн яг зөв бүлгүүдийг олж, намайг хэлэх үггүй болтол няцаах юм гэж би санасангүй. Энэ агшинд би маш ихэд сэтгэлээр унаж, энэ ах, эгч нар Зүүний Аянгыг дагахад донтож, буцахыг огтхон ч хүсэхгүй байгаа мэт санагдав. Би тэднийг эргэн иртэл нь ятгаж чадахгүйгээ мэдэв. Би үнэхээр сул дорой, чадал мөхөс санагдсан бөгөөд дуртай дургүй дөрөв дэх захиаг тэдэнд бичлээ, үүнд би: “Хүслээрээ болцгоо. Эрт цагаас хойших библийн тэмдэглэлийн дагуу, Бурханаас үүсэн гардаг нь хөгжин цэцэглэж, хүнээс үүсэн гардаг нь ялагдах ёстой… над руу ч бас дахин бүү бичээрэй. Та нар Эзэн Есүс дотор итгэл, хайраа хадгалж чадна гэдэгт би найдаж байна!” гэж бичив.

  Шаньдуны чуулганы ах, эгч нарын надад номлосон Бурханы эцсийн өдрүүдийн ажлаас би татгалзсанаас хойш, миний сүнс харанхуй агаад сул дорой болж, нөхцөл байдал минь доройтов. Хэдийгээр би байнга мацаг барьж, залбирч, Эзэний эсрэг хэрхэн нүгэл үйлдсэнээ эргэцүүлсэн ч, Эзэний санаа зорилгыг огт ойлгож чадаагүй ба Эзэн надтай цуг байхгүй байгаа мэт санагдаж байв. Энэ хугацаанд пасторууд болон ахлагч нар хандивын мөнгөний төлөө тэмцэлдэхийн тулд намайг зохиомлоор буруутгаж, чуулганаас хөөн гаргав. Би нэн хөөрхийлөлтэй байсан ба хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Би үргэлж гол руу явж, “Эзэн минь, Та бол миний хамгийн дотнын найз” хэмээх дууг уйлангаа дуулдаг байв. Эзэн удахгүй эргэн ирж, дайснуудаас минь намайг аварна гэж би найдаж байлаа.

  Зургаан сарын дараа нэгэн өдөр, өдрийн хоолоо хийж байтал хаалганы гадаа хадам ээж маань миний нэрийг дуудахыг сонслоо. Би хаалга нээж, аятайхан төрхтэй гоолиг залуу эмэгтэй хадам ээжийн ард байхыг харав. Хадам ээж: “Энэ жижигхэн охин чамтай уулзахаар ирсэн гэнэ. Хаяг чинь байгаа ч гэсэн чамайг олж чадалгүй, чуулган руу ирсэн байна. Чамтай даруй уулзах хэрэгтэй байна гэж хэлэхийг нь сонсоод би түүнийг бушуухан дагуулж ирлээ” гэв. Би энэ эгчийг анхааралтай ажиглаад, дотроо: Би яагаад түүнийг мэддэггүй билээ? гэж бодлоо. Жижигхэн охин намайг хараад шалавхан миний гарыг татаж, сэтгэл хөдлөнгүйгээр: “Та тэгэхээр Су эгч байх нь ээ. Эцэст нь би таныг оллоо!” гэв. Би тэгэхэд нь түүний үйлдэлд цочирдож, гайхсан харцаар түүн рүү харангаа: “Чи чинь хэн билээ? Би чамтай уулзаж байгаагүй л юм шиг байх юм?” гэж асуулаа. Жижигхэн эгч сэтгэл хөдлөн ингэж хэллээ: “Эгч ээ, миний овог бол Ванг. Шаньдуны чуулганы Менг ах, Жао эгч хоёр таныг надад танилцуулсан билээ. Менг ах болон бусад маань эндхийн Төгс Хүчит Бурханы Чуулган руу захиа бичиж, яаж ч байсан хамаагүй таныг олох арга зам бодож ол гэж хэлсэн юм. Тэд үнэхээр завгүй байгаа ба биеэр ирэх цаг тэдэнд байхгүй байгаа учир Бурханы хаанчлалын сайн мэдээг танд номлохыг бидэнд даалгасан билээ. Энэ захиа хэчнээн хүнийг дамжсаныг би мэдэхгүй, гэхдээ олон хүмүүс дамжсаны дараа бидэнд ирсэн. Би олон удаа сураглаж энд ирсэн. Таныг олох амаргүй байлаа шүү…” Энэ хүртэл яриад, жижигхэн эгч уйлж, миний гарт захиаг өглөө. Би захиаг авч, дараахыг уншив: “Су эгч Эзэнд чи сэтгэлээсээ итгэдэг. Гуйя, чи түүнийг олж, Бурханы хаанчлалын сайн мэдээг түүнд номлох ёстой…” Эдгээр үгийг уншаад зүрх сэтгэл минь дулаацаж, нулимсаа барьж чадахгүй байлаа. Хадам ээжийн минь сэтгэл хөдөлж: “Үнэхээр л Эзэний ачаар л боллоо шүү дээ! Энэ бол үнэхээр Эзэний хайр байна!” гэв. Сайхан сэтгэлт, чин үнэнч жижигхэн эгчийг харангаа захиан дахь сэтгэл хөдөлгөм үгийг бодож, Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг надад номлох гэсэн ах, эгч нарын яарсан санаа зорилгыг би мэдэрч чадав. Миний сүнслэг зөн совин, энэ хайр Бурханаас ирсэн гэдгийг хэлж байлаа. Учир нь Бурхан л сэтгэл зүрх бүрийг ийм маягаар хайрлаж, Бурханд үнэхээр итгэдэг хүн бүрийг халамжилдаг. Ийм учраас, энэ удаа би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судална хэмээн шийдэв. Би ахин татгалзаж чадаагүй билээ. Би жижигхэн эгчид урам зоригтойгоор: “Эгч минь, орж ирээд суу” гэж хэлэв. Жижигхэн эгч аз жаргалтайгаар толгой дохиж, түүний нүдэнд нулимс цийлгэнэсээр байлаа.

  Хооллосны дараа би цуг ажилладаг Жанг эгчийг мөн дуудав. Нөхөр минь биднийг нөхөрлөхөөр явж байгааг сонссон бөгөөд ажлаасаа бас чөлөө авав. Жижигхэн эгч найрсгаар ингэж асуулаа: “Эгч ээ, Менг ахын захианд тэд танд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг номлохоор хэд хэдэн захиа бичсэн боловч таныг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн байсан. Та үүний талаар ямар бодолтой байна вэ? Эгч ээ, танд ямар нэгэн бэрхшээл байвал, тэдгээрийгээ хэл л дээ, хамтдаа нөхөрлөж, эрж хайя!” Би: “Нэгэнт чи үүнийг асуусан учир би чамд дэлгэж, хэлье. Өмнө нь би эцсийн өдрүүдэд гарч ирдэг хуурамч Христүүдэд хууртахаас айж, ‘Эзэний эргэн ирэлтийг номлодог бүх хүн хуурамч’ гэдгийг баримталсан бөгөөд тиймээс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хэзээ ч судлаагүй. Дараа нь би Менг ах болон бусдын захиандаа хэлснийг бодож үзсэн ба энэ нь үндэслэлтэй мэт санагдсан. Хуурамч Христүүд эцсийн өдрүүдэд гарч ирдэг учраас бид Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээнээс сохроор татгалздаг. Энэ нь үнэхээр өчүүхэн эрсдэлээс болж амархан саатаж байгаа хэрэг юм. Хэдий тийм ч гэсэн, Эзэний эргэн ирэлтийг угтахдаа жинхэнэ Христ болон хуурамч Христийг хооронд нь ялгах чадваргүй байж болохгүй. Чи өнөөдөр ирсэн юм чинь, бидэнд энэ тал дээр нөхөрлөж өгнө үү” гэлээ. Жанг эгч, нөхөр болон хадам ээж минь ч санаа нэгтэйгээр толгой дохив.

  Тэгээд, жижигхэн эгч Бурханы үгийн хэсгээс бидэнд уншиж өгөв. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Ийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч бид дор бүрнээ дараах үнэнийг мэдэх шаардлагатай: Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход, гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна.” (Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас). Бурханы үгийг уншсаны дараа, жижигхэн эгч нөхөрлөлдөө ингэж хэлэв: “Жинхэнэ Христ болон хуурамч Христийг ялгахад хамгийн чухал зүйл нь мөн чанараас нь ялгах явдал гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Өөрөөр хэлбэл, тэдний ажил, үг болон зан чанараас ялгах юм. Эзэн Есүс нэгэнтээ: “Би бол зам, үнэн, амь мөнв” (Иохон 14:6) гэсэн. Тиймээс, нэгэнт Бурхан махбод болдог тул үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж, бас Бурханы Өөрийн зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж чадах нь тодорхой юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс олон үнэнийг илэрхийлж, голдуу өршөөл болон хайрын зан чанарыг илэрхийлж, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн ба Эзэн Есүсийн ажил, үг болон илэрхийлсэн зан чанараас нь Эзэн Есүс бол үнэн, зам, амь, мөн бие махбодтой болсон Бурхан Өөрөө гэдэгт бид итгэлтэй байж чаддагтай яг адилхан. Үнэнийг илэрхийлж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж чадах нэгэн бол эцсийн өдрүүдийн Христийн илрэл мөн гэдгийг энэ нь бидэнд харуулдаг. Одоо Төгс Хүчит Бурхан ирж, хүнийг ариусгаж, авардаг бүх үнэнийг илчилж, хүмүүсийг шүүж, гэсгээх эцсийн өдрүүдийн ажлыг хийсэн. Төгс Хүчит Бурханы үг Сатаны ялзруулсан хүн төрөлхтний жинхэнэ нөхцөл байдал, уг чанар болон мөн чанарыг илчилсэн ба аврал гэж юу болох, зан чанарын өөрчлөлтүүд гэж юу болох, зан чанарт өөрчлөлт хийх ямар зам байдаг, хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар болон бүх төрлийн хүмүүсийн төгсгөл ямар байх гэх мэтийн үнэний бүх талыг хүмүүст хэлж өгдөг. Түүнчлэн, Төгс Хүчит Бурхан бас Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц болон бие махбодтой болохын нууцыг илчилж, Бурханы анхдагч зан чанар, мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлсэн. Бид Бурханы үгийг хичээнгүйлэн уншсан тохиолдолд Төгс Хүчит Бурханы хэлсэн үг бол Ариун Сүнсний дуу хоолой, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн зам гэдгийг харах боломжтой болно. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь Библи дэх зөгнөлүүдийг биелүүлсэн, жишээлбэл, “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:13). Мөн “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн, Түүний хийсэн хүмүүсийг шүүж, гэсгээж, ариусгах ажил болон Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн ерөнхийдөө зөвт зан чанар нь Христ бол үнэн, зам, амь гэдгийг, мөн Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдийн Христийн илрэл гэдгийг бүрэн баталдаг. Харин хуурамч Христүүд Бурханы мөн чанарыг эзэмшдэггүй. Тэдний ихэнхийг муу ёрын сүнснүүд эзэмдэж байдаг, эсвэл тэд хүмүүсийг хангах үнэнийг илэрхийлж чаддаггүй, мөн тэднийг ариусгах шүүлтийн ажил хийж чаддаггүй хэтэрхий бие тоосон, ухаангүй чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд юм. Тэд өлсгөлөнгөө дарахаар талх эрж хайдаг тэнэг, мэдлэггүй, будилсан хүмүүст л энгийн тэмдэг болон гайхамшгууд үзүүлж хууран мэхэлж чадна. Ийм учраас, бид жинхэнэ Христ болон хуурамч Христийг энэ нэг зарчмаар л маш хялбар ялгах боломжтой: “Христ бол зам, үнэн, амь мөн” буюу энэ нь Бурханы санаа зорилготой бүхэлдээ нийцдэг.”

  Эгчийн нөхөрлөлийг сонсоод би ингэж бодохгүй байж чадахгүй байлаа: Би Эзэнд маш олон жилийн турш итгэсэн боловч энэ талаар өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан үг жинхэнэ Христ болон хуурамч Христийг ялгах талаар маш нэгд нэггүй хэлжээ, Төгс Хүчит Бурханы үг үнэхээр Ариун Сүнсний дуу хоолой байж магадгүй юм шиг байна. Эзэн минь! Таны эргэн ирэлтийг би үргэлж сэтгэл түгшин хүлээсэн авч сүүлийн жилүүдэд би зөвхөн хуурамч Христүүдээс хамгаалж, эрж хайх зүрх сэтгэл бараг байхгүй байлаа. Төгс Хүчит Бурханы Чуулган гэрчилсэнчлэн Та эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр эргэн ирснийг би хэзээ ч судлаагүй ба сохроор эсэргүүцэж, ялласан. Эзэн минь, би үнэхээр Таныг гадна үлдээлээ гэж үү? Үүнийг бодоод, зүрх минь дэлсэж, би бага зэрэг сандран, сууж чадахгүй байсан учраас босож, гал тогоо ороод өөртөө аяга ус хийж байгаа дүр эсгэж, сэтгэл хөдлөлөө бага зэрэг тайвшруулахаар хичээж байлаа. Би ус хийж байхдаа, ингэж бодов: Жижигхэн эгч маш залуу боловч үнэний тухай нөхөрлөл нь үнэхээр бодит юм. Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа Шаньдуны чуулганы ах, эгч нар ч бас маш хурдан урагшилжээ. Тэдний Библийг хүлээн зөвшөөрч байгаа байдал болон Бурханы ажлын тухай мэдлэг нь минийхээс хамаагүй их байна. Энэ зам хүмүүст үнэнийг ойлгуулж, тэднийг Бурханы ажлын тухай мэдлэгтэй болгож чаджээ. Энэ Бурханы ажил биш гэж үү? Үүнийг бодоод би баярлан хөөрч, бас харамсав. Би Шаньдун дахь ах, эгч нарт захиа бичсэн өөрийн нөхцөл байдлыг эргэн дурсав. Үзэгний нэг зуралтаар, би ах эгч нарт улайрсан өнгөөр сургамжилсан бөгөөд Эзэний эргэн ирэлтэд хандаж байгаа хандлагаараа би үнэнийг эрж хайгаагүйгээс гадна, ах, эгч нарын нөхөрлөлийг ч хүлээн зөвшөөрөөгүй, харин ч эсрэгээрээ, хамаг чадлаараа няцааж, үүнийг голсон ба өөрийгөө үнэний эзэн хэмээн бодож, ах, эгч нарт өөрийгөө сонсгосон. Би бас үнэн замыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байна гэж бодсон. Би өөрийгөө Бурханыг эсэргүүцэж байна хэмээн үзээгүй. Тэгвэл би орчин үеийн Фарисай биш гэж үү? Энэ үед, би толгойноосоо хөлөө хүртэл хүйтэн усанд норсон мэт санагдсан бөгөөд өвдөлт болон сул дорой байдлыг бүх биеэрээ мэдэрч байлаа. Миний хоёр гар хянах аргагүйгээр чичирч, оюун санаандаа би Бурханыг эсэргүүцэж байгаа дүр зургаа ахин дахин тоглуулсаар байлаа... Би өөрийгөө хянаж чадахаа больж, тэсэлгүйгээр уйлав. Хэтэрхий бие тоосон, хэтэрхий сохор байсандаа өөрийгөө үзэн ядлаа. Хэсэг хугацааны дараа, би нулимсаа арчиж, усаа аван өрөө рүү явав. Жижигхэн эгч над руу харан: “Эгч ээ, та бидний нөхөрлөлийг энэ мэтээр хүлээн зөвшөөрч чадах уу?” хэмээн санаа зовнин асуув. Би санаа алдаж, өөрийгөө зэмлэнгүйгээр ингэж хэллээ: “Төгс Хүчит Бурханы үг болон чиний нөхөрлөлийг сая сонссоны дараа, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс юм гэдгийг би мэдэрч байна. Би Эзэний эргэн ирэхийг өдөр бүр хүлээдэг байсан боловч одоо ингээд Эзэнийг эргэн ирэхэд нь, үнэндээ өөрийгөө Фарисайчуудын дүрд тоглох юм гэж санасангүй. Би үнэхээр асар их мууг үйлджээ! Би Бурханыг эсэргүүцсэн…” Энэ үед, би ярьж чадахгүй болтлоо маш их уйлж байлаа.

  Дараа нь, Төгс Хүчит Бурханы үгийг хэсэг хугацаанд судалсны дараа, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт Жанг эгч, хадам ээж, нөхөр бид нар бүрэн тогтов. Би гойд сэтгэл хөдөлж, сэтгэл хөдлөлдөө автан Шаньдун дахь ах, эгч нарт тав дахь захидлыг илгээлээ: “Хүндэт ах, эгч нар минь! Та нар Бурханы хаанчлалын сайн мэдээг надад олон удаа номлосноор дамжуулан, би одоо Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн болсон учир Бурханд талархъя. Хэдийгээр би та нараас сүүлд хүлээн зөвшөөрсөн ч, хойно хоцрохыг хүсэхгүй байгаа бөгөөд гүйцэхийн тулд өөрийгөө зоригжуулах болно…” Энэ агшинд, миний зүрх сэтгэл ах, эгч нартай дотно нэгдэхээр захиатай хамт Шаньдун руу ниссэн мэт л болов. Хайрынх нь төлөө Бурханд талархъя!

No comments:

Post a Comment