Бурханыг гэрчилж, агуу улаан лууг ичээхийн тулд чамд зарчим болоод нөхцөл байх ёстой: Зүрх сэтгэлдээ чи Бурханыг хайрлаж, Бурханы үгэнд орох ёстой. Хэрвээ чи Бурханы үгэнд орохгүй юм бол, Сатаныг ичээх ямар ч аргагүй байх болно. Амийн өсөлтөөр дамжуулан, чи агуу улаан лууг орхин, түүнд үгээр илэрхийлэхийн аргагүй доромжлолыг авчрах ба тэгсэн үед л агуу улаан луу үнэхээр ичих болно. Чи Бурханы үгийг хэрэгжүүлэхэд хэдий чинээ бэлэн байна, Бурханыг хайрлах чиний хайрын баталгаа болон агуу улаан лууг жигшин зэвүүцэх чинь төдий чинээ их байна; чи Бурханы үгэнд хэдий чинээ дуулгавартай байна, үнэнийг хүсэн эрмэлзэж байгаагийн чинь баталгаа төдий чинээ их байна. Бурханы үгийг хүсэн эрмэлздэггүй хүмүүс бол амьгүй хүмүүс юм. Тийм хүмүүс бол Бурханы үгийн гаднах хүмүүс бөгөөд шашинд харьяалагддаг хүмүүс юм. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс, Бурханы үгийг ууж идсэнээр дамжуулан Бурханы үгийн талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй байдаг. Хэрвээ чи Бурханы үгийг хүсэн эрмэлзэхгүй бол, Бурханы үгийг үнэхээр ууж, идэж чадахгүй бөгөөд хэрвээ чамд Бурханы үгийн ямар ч мэдлэг байхгүй бол Бурханыг гэрчлэх эсвэл Бурханы сэтгэлд нийцэх ямар ч арга байхгүй байна.
Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Чи гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг болон ажилд үндэслэн Бурханыг таньж мэдэх ёстой ба юу юунаас өмнө чи Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх үндэс суурь юм. Бурханы үгийг эрүүлээр хүлээн зөвшөөрөх нь дутмаг байдаг эдгээр олон янзын бүх гажууд онол нь шашны үзлүүд бөгөөд тэдгээр нь буруу ташаа байдаг. Шашны хүмүүсийн агуу ур чадвар нь өнгөрсөн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан Бурханы үгийг авч үүнийг өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдөр Бурханд үйлчилж байхдаа чи өнгөрсөн үед Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн зүйлстэй зууралдвал, үйлчлэл чинь тасалдахад хүрч, практик хэрэглээ чинь хоцрогдож, энэ нь шашны ёслолоос өөр юу ч биш болно. Хэрвээ чи, Бурханд үйлчилж буй хүмүүс гадна талаараа даруухан, тэвчээртэй... байх ёстой гэж итгэж байвал, хэрвээ чи энэхүү мэдлэгийг өнөөдөр практикт хэрэглэвэл тэрхүү мэдлэг нь шашны үзэл бөгөөд тиймэрхүү практик хэрэглээ нь хоёр нүүртэй үйлдэл болох юм. “Шашны үзэл” гэдэгт хоцрогдсон ба үеэ өнгөрөөсөн зүйлсийг (өмнө нь Бурханы хэлж байсан үг болон Ариун Сүнсний илчилсэн гэрлийг хүлээн зөвшөөрөхийг оролцуулаад) хамааруулах ба хэрвээ тэдгээрийг өнөөдөр амьдралд хэрэгжүүлбэл тэдгээр нь Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тусгүй юм. Хэрвээ хүн өөрийн дотор байгаа, шашны үзэлд хамаарах тэдгээр зүйлсийг цэвэрлэж чадахгүй бол, тэдгээр нь Бурханд үйлчлэх хүний үйлчлэлд асар их саад бартаа болох болно. Шашны үзэлтэй хүмүүс нь Ариун Сүнсний ажлын алхамуудтай хөл нийлүүлэн алхах боломжгүй байдаг ба тэд эхлээд нэг, дараа нь хоёр алхмын хойно хоцордог—учир нь эдгээр шашны үзэл нь хүнийг ер бусын ихээр өөрийгөө зөвтгөдөг, их зантай болоход хүргэдэг. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; хэрвээ энэ нь хоцрогдсон бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийн үзлийг үнэхээр хаяж чадна гэж үү? Хэрвээ чи өнгөрсөн үед Бурханы ярьж байсан үгтэй зууралдвал, энэ нь Бурханы ажлыг мэдэж байгаа гэдгийг чинь батлах уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ба үүний оронд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, энэ нь Бурханы алхааг дагаж явааг чинь баталж чадах уу? Чи одоо ч шашны үзлийг орхиж чадахгүй байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болох болно.
Хэрвээ хүн шашны үзлийг хаяж чадах юм бол, өнөөдрийн Бурханы үг ба ажлыг өөрийн тархи толгойгоор хэмжихгүй ба үүний оронд шууд дуулгавартай дагах болно. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч гэсэн, чи өнгөрсөн үеийн үзлээ орхин, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Өнгөрсөн үед Тэр хэрхэн ажиллаж байсан нь хамаагүй, хэрвээ чи өнөөдрийн Бурханы ажилд хамгийн чухал байр суурийг өгч чадах тийм мэдлэгтэй бол өөрийн хуучин үзлийг орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил болон үгэнд дуулгавартай байж, Бурханы алхааг дагаж чадах хүн юм. Ингэснээр чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн болох болно. Чи Бурханы ажлыг судалж шинжилдэггүй; яг л Бурхан Өөрийн өмнөх ажлыг мартсантай адил чи ч гэсэн үүнийг мартсан. Одоо үе бол одоо үе, харин өнгөрсөн үе бол өнгөрсөн үе, өнөөдрөөс эхлээд Бурхан өнгөрсөн үед хийж байсан зүйлээ хойш тавьсан ба чи ч гэсэн үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй. Зөвхөн тэр үед л чи Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг, шашны үзлээ бүрэн орхисон хүн болох болно.
Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагддаг учраас тэнд шинэ ажил байдаг мөн хоцрогдсон, хуучин ажил ч бас байдаг. Энэхүү хуучин ба шинэ ажил нь нэг нэгэнтэйгээ зөрчилддөггүй харин бие биенээ харилцан нөхдөг; алхам бүр нь өмнөх алхмаа даган гарч ирдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, урт удаан хугацаанд бий болсон зарим дадал болон хүний зуршил болсон үгс нь хүний олон жилийн дадлага туршлага, сургаал номлолтой хослон хүний сэтгэлд бүхий л төрлийн үзлийг бүрэлдүүлсэн. Хүний тэдгээр үзэл бүрдэхэд илүү тааламжтай байсан зүйл нь Бурхан Өөрийн жинхэнэ төрх болон төрөлхийн зан чанарыг хүнд хараахан бүрэн дүүрэн илчлээгүй байсан бөгөөд эртний үеийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн тархсаар ирсэн. Бурханд итгэх хүний итгэлийн замналын туршид янз бүрийн үзлийн нөлөөлөл нь хүний мэдлэгийг тасралтгүй үүсэн хөгжихөд хүргэсэн бөгөөд ингэснээр хүн Бурханы талаар бүхий л төрлийн үзэлтэй болсон, үүний үр дүнд Бурханд үйлчилдэг олон шашны хүмүүс Түүний дайсан болсон гэж хэлбэл зохино. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хэдий чинээ хүчтэй байх тусам, тэд төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй ба энэ нь хэзээ ч сургаал номлолыг бий болгодоггүй, харин үүний оронд их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим ба Бурхан Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй эсвэл Бурханыг мэдэж чадахгүй ба Сатан ялагдахгүй байсан. Тиймээс, Түүний ажилд тасралтгүй өөрчлөлт гарч байдаг ба тэдгээр нь замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй байдаг. Гэсэн хэдий ч хүний Бурханд итгэдэг байдал нь нэлээд өөр: Тэрээр хуучин, өөрийн мэддэг сургаал номлол болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хэдий чинээ хуучин байна, түүнд төдий чинээ таатай байдаг. Хүний тэнэг сэтгэл буюу өөрчлөгдөшгүй чулуу шиг сэтгэл, Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил болоод үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн жигшин зэвүүцдэг; тэрээр зөвхөн цал буурал болсон, хөдөлгөөнгүй эртний хуучин Бурхандаа л дуртай байдаг. Тиймээс, Бурхан болон хүнд аль алинд нь өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болсон. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жил хийсээр байхад эдгээр олон зөрчилдөөнүүд нь өнөөдөр ч гэсэн оршин байсаар байна. Иймд, тэдгээр нь эмчлэгдэх аргагүй. Магадгүй энэ нь хүний зөрүүд зангийн улмаас эсвэл Бурханы захиргааны зарлигийг ямар ч хүн зөрчиж болохгүйн улмаас болдог байх—гэхдээ тэдгээр санваартан, шүтлэгтнүүдийг ялзарч хуучирсан ном, бичиг цаастайгаа зууралдсаар байх зуур хэн ч Түүний хажууд байхгүй байсан ч Бурхан дуусаагүй удирдлагын ажлаа хийсээр л байна. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан ба хүнийг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн, Бурхан тэдгээрт өчүүхэн ч анхаарлаа хандуулдаггүй, тийм зүйл байсан ч байгаагүй мэт ханддаг. Гэсэн хэдий ч хүн өөрийн итгэл бишрэл, үзэлтэй одоо ч зууралдаж, хэзээ ч эдгээрийгээ орхидоггүй. Харин нэг зүйл илэрхий байдаг: Хэдий хүн өөрийн зогсолтоосоо хазайдаггүй ч, Бурханы хөл үргэлж хөдөлж байдаг ба нөхцөл байдлаас хамааран Өөрийн зогсолтыг үргэлж өөрчилж байдаг бөгөөд эцэст нь хүн ямар ч тэмцэлгүйгээр ялагдах болно. Энэ зуур, Өөрт нь ялагдсан дайснуудынхаа хамгийн том дайсан нь Бурхан бөгөөд Тэр мөн аль хэдийн ялагдсан болон хараахан ялагдаагүй байгаа тэдгээр хүн төрөлхтний аварга нь юм. Хэн Бурхантай тэмцэж, ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзлүүд Бурханаас ирсэн мэт санагддаг, учир нь тэдгээрийн ихэнх нь Бурханы ажлын ул мөрөөр бий болсон. Гэсэн ч үүнээс болж Бурхан хүнийг уучилж өршөөдөггүй, түүнчлэн Бурханы ажлаас гадуурх багц багц бүтээгдэхүүнийг “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтан сайшаадаггүй. Үүний оронд, Тэрээр хүний үзэл болоод хуучин итгэл, сүсэг бишрэлийг хараад ихэд дургүйцэн жигшдэг, тэр ч байтугай эдгээр үзэл анх хэзээ үүссэнийг ч үл ойшоодог. Хүний үзэл нь хүний түгээсэн зүйл учраас, эдгээр үзэл нь Түүний ажлын улмаас бий болсон гэдгийг Тэр огтхон ч зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол болон сэтгэл бөгөөд энэ нь Бурхан биш, харин Сатан юм. Бурханы цаад санаа нь, үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш харин шинэ, эрч хүчтэй байлгах явдал байсаар ирсэн ба хүнээр тууштай баримтлуулахаар хийсэн зүйлс нь эрин үе, тодорхой мөчлөгтэй хамт өөрчлөгддөг ба энэ нь үүрд мөнхийн, хувиршгүй биш. Учир нь Тэр бол хүнийг амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан бөгөөд харин хүнийг үхүүлж, хөгшин байлгадаг чөтгөр биш билээ. Та нар үүнийг одоо ч ойлгохгүй байна уу? Чамд Бурханы тухай үзэл байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүйн учир нь хуучинсаг үзэлтэй. Энэ нь Бурханы ажлыг мэдрэх мэдрэмж хэтэрхий бага байгаад биш, эсвэл Бурханы ажил догшин хэрцгий учраас биш—цаашлаад Бурхан дандаа Өөрийн үүрэгт хайнга ханддаг учраас ч биш юм. Чи өөрийн үзлийг орхин хаяж чадахгүй байна гэдэг нь, чамд дуулгавартай байдал хэтэрхий дутмаг байгаагаас, мөн чамд Бурханы бүтээлтэй адил тал өчүүхэн төдий ч байхгүйгээс болж байгаа бөгөөд Бурхан чамд хүндрэл учруулаад байгаагаас болж байгаа биш юм. Энэ бүгд чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон зүдүүр, азгүй явдал нь хүнээс шалтгаалдаг. Бурханы цаад зорилго дандаа сайн байдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсээгүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи сайн мууг ялгаж чадахгүй ба үргэлж судалж шинжилж байдаг. Бурхан чиний хувьд хүндрэл учруулаад байгаа биш харин чи Бурханыг хүндэлдэггүй, мөн дуулгаваргүй байдал чинь хэтэрхий их байгаа юм. Өчүүхэн бүтээгдсэн амьтан, өмнө нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй хэсгийг авахаар зүрхэлж, Бурхан руу дайрахын тулд үүнийг эргүүлэн ашиглаж байгаа нь—хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүнд өөрийн үзэл бодлыг Бурханы өмнө илэрхийлэх эрх үнэхээр байхгүй, тэр ч байтугай, өөрийн мэдэрч байгаа үнэ цэнэгүй, өөдгүй, илжирсэн зарчмыг гаргах ч эрхгүй—тэдгээр илжирсэн үзлийн талаар хэлэхийн ч хэрэггүй гэдэг нь тодорхой. Тэдгээр нь бүр ч үнэ цэнэгүй биш гэж үү?
Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг, Бурхан ашиглахад тохирсон хүн бөгөөд өөрийн шашны үзлийг орхих чадвартай байдаг. Бурханы үгийг идэж, уухыг үр өгөөжтэй байлгахыг чи хүсвэл шашны үзлээ хаях учиртай. Хэрвээ чи Бурханд үйлчлэхийг хүсэж байгаа бол, хамгийн эхлээд шашны үзлээ орхин хаяж, хийж байгаа бүхэндээ Бурханы үгийг дуулгавартай дагах нь бүр ч илүү чухал юм. Бурханд үйлчилдэг хүний эзэмших ёстой зүйл нь энэ билээ. Хэрвээ чамд ийм мэдлэг дутмаг байвал, үйлчилж эхлэнгүүтээ л чи саад тотгор учруулах ба хэрвээ өөрийн хуучин үзлийг баримталсаар байвал Бурхан чамайг хэзээ ч дахин босохооргүй болтол гарцаагүй цохих болно. Жишээлбэл, өнөө үеийг авч үзье. Өнөөдрийн маш олон айлдвар болон ажил нь Библитэй нийцдэггүй ба Бурханы өмнө нь хийж байсан ажлуудтай таардаггүй, хэрвээ чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол чи хэдийд ч унан доройтож болох юм. Хэрвээ Бурханы хүслийн дагуу үйлчлэхийг хүсэж байвал чи эхлээд шашны үзлээсээ салж, өөрийн үзэл бодлыг засаж залруулах ёстой. Ирээдүйд хэлэх зүйлсийн ихэнх нь өнгөрсөнд хэлж байсантай таарахгүй ба хэрвээ одоо чамд дуулгавартай дагах хүсэл дутмаг байвал өмнө чинь байгаа зам дээр алхаж чадахгүй байх болно. Хэрвээ Бурханы ажилладаг аргуудын нэг нь чиний дотор үндэслэж, чи үүнээс салж чадахгүй байгаа бол энэхүү арга чиний шашны үзэл болох болно. Хэрвээ Бурхан юу болох нь чиний дотор үндэслэсэн бол, чи үнэнийг олж авах ба хэрвээ Бурханы үг болон үнэн нь чиний амь болох боломжтой бол чамд Бурханы талаарх үзэл цаашид байхаа болино. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй хүмүүс ямар ч үзэлгүй байх бөгөөд сургаал номлолд баригдахгүй.
Дараах асуултуудыг асууснаар өөрсдийгөө сэрээ:
1. Чамд байгаа мэдлэг Бурханд үйлчлэх үйлчлэлд чинь саад болдог уу?
2. Өдөр тутмын амьдралд чинь хэчнээн шашны зан үйл байдаг вэ? Хэрвээ чи зөвхөн сүсэг бишрэлтэй харагддаг бол энэ нь амь чинь өсөж, төлөвшсөн гэсэн үг үү?
3. Чи Бурханы үгийг идэж, уух үедээ шашны үзлээ орхин хаяж чадах уу?
4. Залбирах үедээ чи, шашны зан үйлээс хагацаж чадах уу?
5. Чи Бурхан ашиглахад тохирсон хүн мөн үү?
6. Бурханы талаарх мэдлэгийн чинь хэр их нь шашны үзлийг агуулдаг вэ?

No comments:
Post a Comment