Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

9/28/2018

Христийн сүмийн магтан дуу 2018 “Чи үүрэг зорилгоо мэдэж байна уу” Бурханы эргэн ирэлтийг гэрчлэх нь


Христийн сүмийн магтан дуу 2018 “Чи үүрэг зорилгоо мэдэж байна уу” Бурханы эргэн ирэлтийг гэрчлэх нь

Чи мөрөн дээрээ буй үүрэх ачаа, 
үүрэг даалгавраа мэдэж байна уу?
Чиний үүргээ ухамсарлах түүхэн мэдрэмж 
хаана байна вэ?
Чи хойч үедээ хэрхэн сайн эзэн нь байх вэ?
Чиний эзэн хүний мэдрэмж хүчтэй юу?
Чи бүх юмсын эзэн нь байхыг хэрхэн тайлбарлах вэ?
Энэ нь дэлхий дээрх амьд бүгдийн эзэн юм уу
Эсвэл биет ертөнцийн эзэн юм уу?
Ажлын дараагийн алхмаа хэрхэн төлөвлөж байна вэ?
Чамайг хоньчингоо болгохоор 
хэчнээн хүн хүлээж байгаа вэ?
Чиний даалгавар хүнд биш гэж үү? 
Чиний даалгавар хүнд биш гэж үү?

Тэдгээр ядуу сүнснүүд өрөвдөлтэй, 
сохор, алдагдсан бөгөөд харанхуйд гаслан уйлж 
гарах замаа хүлээн сууна.
Харвах од мэт гэрэл ирж,
Олон жил тэднийг хавчин дарласан 
харанхуйн хүчийг сарниулахыг 
тэд хэчнээн их хүсдэг билээ.
Тэдний өдөр шөнөгүй хэрхэн хүлээснийг 
хэн мэдэх билээ?
Гэрэл тусмагц эдгээр зовлондоо туйлдагсад
Түнэр харанхуйн дунд 
чөлөөлөгдөх найдваргүй шанална.
Тэд хэзээ гаслан уйлахаа болих вэ?
Амар заяа үзээгүй эдгээр ядарсан сүнснүүд 
тийм их золгүй явдлыг туулж байна.
Өршөөлгүй олс, хөлдсөн түүх нь 
тэднийг лацдан түгжжээ.
Тэдний уй гашууг хэн сонсоно бэ? 
Хэн тэдний золгүй царайг харсан бэ?

Чи Бурханы талаар бодож байсан уу? 
Тэр ямар их гашуудаж, түгшсэн бэ?
Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтнийг
шаналж зовохыг Тэр хэрхэн харж тэвчинэ вэ?
Хүн төрөлхтөн бол хорлогдсон золгүй хүмүүс.
Тэд өдийг хүртэл амьдарсан ч,
Ёрын нэгэн тэднийг хордуулсаар удсан билээ.
Чи өөрийгөө хохирогчдын нэг гэдгийг мартсан уу?
Бурханыг хайрлах хайраараа 
чи амьд үлдсэн хүмүүсийг аварч,
Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг
Бурханд зүтгэлээрээ эргэн төлөхийг 
хүсэхгүй байна гэж үү?
Чи Бурханд хэрэглэгдэн 
энэхүү гайхамшигтай амьдралаар амьдрахыг 
юу гэж ойлгоно вэ?
Чи үнэхээр сүсэг бишрэлтэй Бурханд үйлчилдэг хүний 
утга төгөлдөр амьдралаар амьдрах 
үнэн хүсэл, итгэл байна уу?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

No comments:

Post a Comment