Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

1/04/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Арван найм дахь айлдвар


Цахилгааны гялбаанд амьтан бүр өөрийн үнэн төрхийг харуулдаг. Тиймээс ч Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүмүүс нэгэнтээ эзэмшиж байсан ариун байдлаа эргүүлэн авсан юм. Өө, өнгөрсөн үеийн завхарсан дэлхий ертөнц эцэстээ бохир ус руу унаж, газрын гадаргаас доош живж, шаварт уусан үгүй болсон! Өө, Миний бүтээсэн бүх хүн төрөлхтөн эцэстээ гэрэлд дахин амьдарч, оршин тогтнолын үндэс сууриа олж, шавар дотор тэмцэлдэхээ больсон! Өө, Миний гарт байдаг тоо томшгүй олон бүтээлүүд!
Миний үгээр дамжин тэд яахин шинэчлэгдэхгүй байх билээ? Гэрэлд тэд чиг үүргээ гүйцэтгэхгүй байж яахин чадах билээ? Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больсон, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Оргүй хоосноор тусгаарлагдахаа больсон тэнгэр, газар хоёр хэзээ ч дахин салахгүйгээр нэгэн нэгдмэл болсон. Энэхүү баяр хөөртэй учрал тохиох мөчид Миний ариун байдал болон зөвт байдал орчлон ертөнц даяар түгсэн ба бүх хүн төрөлхтөн тэдгээрийг тасралтгүй магтдаг. Тэнгэрийн хотууд баярлан инээж, газрын хаанчлалууд баярлан бүжиглэнэ. Энэ цаг мөчид баярлахгүй хэн байх вэ? Мөн уйлахгүй хэн байх вэ? Төрөлх байдалдаа байгаа газар тэнгэрт харьяалагдаж, тэнгэр нь газартайгаа нэгдсэн. Хүн бол тэнгэр, газрыг нэгтгэх холбоос бөгөөд түүний ариун байдлын ачаар, шинэчлэгдсэнийх нь ачаар тэнгэр газар дэлхийгээс нуугдмал байхаа больж, газар нь тэнгэрийн зүг анир чимээгүй байхаа болино. Хүн төрөлхтний нүүр царай баярын инээмсэглэлээр дүүрч, тэдний зүрх сэтгэлд хязгааргүй жаргал нууцлагдсан байна. Хүн хүнтэйгээ хэрэлдэж маргалдахгүй, бие биетэйгээ ч зодолдохгүй. Миний гэрэлд бусадтай хамт амар тайван амьдарч чадахгүй хэн байх вэ? Миний өдрүүдэд Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн төрөлхтөн Над руу хүндэтгэлтэй харцаар харж, зүрх сэтгэлдээ Над руу нууцаар хашхирдаг. Би хүн төрөлхтний үйлдэл бүрийг шинжилсэн: Цэвэр болгуулсан хүмүүсийн дунд Надад дуулгаваргүй нэг ч хүн үгүй, Намайг шүүсэн нэг ч хүн үгүй. Бүх хүн төрөлхтөн Миний зан чанараар бүрхэгдсэн. Бүх хүн Намайг мэдэж авч, Надтай улам ойртож, Намайг хайрлан хүндэлж байгаа. Би хүний сүнсэнд бат зогсож, хүний нүдээр хамгийн өндөр оргилд өргөмжлөгддөг ба судсан дахь цусаар нь дамжин урсдаг. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх хөөрөл газар дэлхийн гадаргуу дээрх бүх газрыг бүрхэж, агаар цэвэр цэнгэг байж, өтгөн манан хөрс шороог хучихаа больж, нар цог жавхлантайгаар гялбана.
Одоо Би бүгдийн дээр хаанчилж Хаан нь болсон Миний хаанчлалыг хар. Бүтээлийн эхнээс өнөөг хүртэл Миний хөвгүүд Надаар удирдуулж, амьдралын маш олон бэрхшээлийг, дэлхий ертөнцийн маш олон шударга бус үйл явдлыг, дэлхий ертөнцийн маш олон аз, эзийг туулсан ч одоо тэд Миний гэрэлд амьдардаг. Өчигдрийн шударга бус явдалд уйлахгүй хэн байх вэ? Өнөөдрийг хүртэлх зовлон бэрхшээлд нулимс урсгахгүй хэн байх вэ? Мөн дахин хэлэхэд, Надад өөрсдийгөө зориулахын тулд энэ завшааныг ашиглахгүй хэн байх юм бэ? Зүрх сэтгэлд нь өсөн нэмэгдэж буй хүсэл тэмүүллийг илэрхийлэх боломжийг хэн алдахыг хүсэх билээ? Энэ цаг мөчид өөрсдийн олж авсан туршлагаараа дуу хоолойгоо өргөхгүй хэн байх вэ? Энэ удаа бүх хүн төрөлхтөн өөрсдийн хамгийн сайн хэсгээ Надад зориулж байгаа. Хэчнээн хүн өнгөрсөн үеийн мунхаг зүйлсдээ гэмшин гашуудаж, мөн хэчнээн хүн өчигдрийн эрэл хайгуулдаа өөрсдийгөө жигшиж байна вэ! Хүмүүс бүгд өөрсдийгөө мэдэж авсан, тэд бүгдээрээ Сатаны үйл хэрэг болон Миний гайхалтай байдлыг харсан бөгөөд зүрх сэтгэл дотор нь Надад зориулсан орон зай бий болсон. Би хүмүүсийн дунд жигшил зэвүүцэл эсвэл татгалзах явдалтай дахин учрахгүй, учир нь Миний агуу ажил аль хэдийн биелсэн бөгөөд дахин саад учрахгүй. Өнөөдөр Миний хаанчлалын хөвгүүдийн дунд өөрсдийнхөө өмнөөс бодож үзээгүй хүн байна уу? Миний ажлын арга маягт илүү ихээр санаа тавьж зовнидоггүй хүн байна уу? Миний төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө өргөсөн нэгэн байна уу? Та нарын зүрх сэтгэл доторх хир буртаг багассан уу? Эсвэл ихэссэн үү? Хэрвээ та нарын зүрх сэтгэл дэх цэвэр бус зүйлс их ч болоогүй бас бага ч болоогүй бол ийм хүмүүсийг Би ямар ч эргэлзээгүйгээр хаях болно. Миний хүсдэг зүйл бол Миний эсрэг тэрсэлдэг бузар сүнснүүд биш харин Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг ариун хүмүүс билээ. Хэдийгээр Би хүнээс ихийг гуйдаггүй боловч хүн Миний хүсэлтэй амархан нийцэж, Миний хүссэнийг тэр даруй биелүүлж чадахааргүйгээр зүрх сэтгэлийн дотоод ертөнц нь маш адармаатай байдаг. Хүмүүсийн дийлэнх нь эцэстээ өөрсдөдөө алдрын титмийг олж авах итгэл найдвар өвөрлөн нууцаар хичээл зүтгэл гаргадаг. Хүмүүсийн ихэнх нь хоёр дахь удаагаа Сатанд олзлогдохоос эмээн, зүрх зоригоо өчүүхэн ч мохоолгүйгээр бүх хүч чадлаараа чармайдаг. Тэд Миний эсрэг гомдол өвөрлөж зориглодоггүй, харин Миний өмнө үнэнч байдлаа байнга харуулдаг. Би маш олон хүний зүрх сэтгэлээсээ ярьсан үгсийг болон зовлон дундах хүнд хэцүү асуудлуудынхаа талаар олон хүний ярьсныг сонсож байсан; хамгийн аймшигт бэрхшээл дунд өөрсдийн үнэнч байдлаа Надад өргөсөн маш олон хүнийг Би харсан ба чулуурхаг замаар алхаж, гарах арга замаа хайн тэмцэж байгаа маш олон хүнийг ажигласан. Ийм нөхцөл байдалд тэд хэзээ ч гомдоллож байгаагүй; гэрлийг олж чадахгүй байх үедээ бага зэрэг урам хугарсан ч тэд нэг ч удаа гомдоллож байгаагүй. Гэхдээ Би бас, маш олон хүн Тэнгэрийг зүхэж, газрыг буруутган зүрх сэтгэлийнхээ гүнээс хараал зүхэл гаргаж байхыг сонссон бөгөөд түүнчлэн маш олон хүн хир буртаг, бохир заваанд бүрхэгдэхийн тулд хогийн сав руу хог новш хаяхтай адил өөрсдийгөө хаяж, гай зовлон дунд өөрсдийгөө цөхрөлд оруулахыг харж байсан. Байр суурь нь өөрчлөгдөж, “нэр төр” нь даган өөрчлөгдсөний улмаас хүмүүстэй харилцах харилцаанд нь өөрчлөлт орсноор маш олон хүмүүс нэг нэгэнтэйгээ хэрэлдэж байхыг Би сонссон ба ингэснээр бие биенээ ам хэлээрээ дайран довтолж, найзууд байхаа больж, дайснууд болж байсан. Ихэнх хүмүүс, хүний ертөнц хаа сайгүй орилоон чарлаанаар дүүрч, амгалан тайван байдлыг нураах хүртэл, Миний үгийг пулемётны сум адил хэрэглэж, бусдыг мэдээгүй байхад хайр найргүй гал нээдэг. Аз болоход бид өнөөдөрт ирсэн байна; хэрэв тийм биш бол энэхүү пулемётны өршөөлгүй галын дор хэр олон хүн үхэж үрэгдэхийг бүү мэд.
Надаас гарсан үгийг дагаад, бүх хүн төрөлхтний нөхцөл байдалтай алхаа нийлүүлэн Миний хаанчлал алхам алхмаар газар дэлхийд бууж ирнэ. Хүн цаашид түгшүүртэй бодол өвөрлөж эсвэл бусад хүмүүсийг “харгалзан үзэж” эсвэл тэдний өмнөөс “бодохоо” болино. Тиймээс хэл амтай маргаан үгүй болж, Надаас гарсан үгийг дагаад орчин үеийн элдэв төрлийн “зэвсэг” ч бас хураагдана. Хүн хүнтэйгээ амар тайвныг олж, зүрх сэтгэл нь эв зохицлын сүнсээр гэрэлтэж, хэн ч нууц дайралтын эсрэг сонор сэрэмжтэй байхаа болино. Бүх хүн хэвийн байдалдаа эргэн орж шинэ амьдралыг эхлүүлсэн. Шинэ орчинд оршин байгаа олон тооны хүмүүс эргэн тойрноо харахад шив шинэхэн ертөнцөд ирсэн мэт санагддаг, үүний улмаас тэд өөрсдийн одоогийн орчиндоо шууд дасан зохицож, эсвэл зөв замд шууд орох чадваргүй байдаг. Иймээс хүний тухайд гэвэл, энэ нь “зүрх сэтгэлдээ хүсэж байгаа зүйлд нь тэдний хүч чадал дутагддаг” хэмээх тохиолдол юм. Хэдийгээр Би Өөрөө хүнтэй адил золгүй явдлын гашууныг амсаагүй ч түүний хангалтгүй байдлын талаар мэдэж болох бүхнийг Би мэддэг. Би хүний хэрэгцээг яг зөв мэддэг бөгөөд түүний сул дорой байдлын талаарх Миний ойлголт бүрэн дүүрэн юм. Ийм учраас Би хүний дутагдлаар тохуу хийдэггүй; Би хүн бүхнийг зөв замд орох боломжтой болгохын тулд түүний шударга бус үйлээс нь хамаарч, “боловсрол” -ын тохирох арга хэмжээг авдаг, ингэснээр хүн өнчрөн тэнүүчлэхээ зогсоож, гэр бүлдээ хайрлагдсан нялх хүүхдүүд болох болно. Гэсэн хэдий ч Миний үйлдэл тодорхой зарчмаар удирдагдана. Хэрэв хүмүүс Миний дотор байгаа баяр жаргалыг эдлэх хүсэлгүй бол Би тэдний хүслийн дагуу бүхнийг хийх бөгөөд тэднийг ёроолгүй гүн нүх рүү илгээх болно. Энэ мөчид, хэн ч цаашид зүрх сэтгэлдээ гомдол өвөрлөх ёсгүй, харин бүгд Миний хийсэн зохицуулалтуудаас Миний зөвт байдлыг харж чаддаг байх ёстой. Би Намайг хайрла гэж хүнийг албадахгүй, мөн Намайг хайрласных нь төлөө Би ямар ч хүнийг цохихгүй. Миний дотор бүрэн эрх чөлөө, бүрэн чөлөөлөлт байдаг. Хэдийгээр хүний хувь заяа Миний гарт байдаг ч Би хүнд чөлөөт хүсэл өгсөн бөгөөд энэ нь Миний хяналтанд байдаггүй. Ийм маягаар хүмүүс Миний захиргааны зарлигийн улмаас хэрэг түвэгт орох арга замыг сэдэхгүй, харин оронд нь Миний уужим сэтгэл дээр үндэслэн чөлөөлөлтөнд хүрч болно. Тиймээс ихэнх хүмүүс Надаар хязгаарлагдан баригдалгүйгээр, чөлөөлөгдсний үндсэн дээр өөрсдийн гарах гарцаа эрэн хайн явдаг.
Би хүн төрөлхтөнд хэзээ ч шийдвэрлэж чадахааргүй асуудал, хүнд нөхцөл байдлыг өгч байгаагүй, үргэлжид өгөөмөр гараар хандаж байсан; тийм биш гэж үү? Хэдийгээр асар олон хүн Намайг хайрладаггүй ч тэдний ийм хандлагаас болж бухимдалгүйгээр Би тэдэнд эрх чөлөө өгсөн бөгөөд гашуун далайд чөлөөтэй сэлэх орон зайг олгосон. Учир нь хүн бол үнэлэгдэхээргүй сав: Хэдийгээр хүн Миний гарт байгаа ерөөлийг хардаг ч үүнийг эдлэхийг огтхон ч сонирхдоггүй, харин оронд нь Сатаны гарт буй гай гамшгаас зууран Сатаны “тэжээл” болгон соруулж өөрсдийгөө мэхлүүлдэг. Мэдээж хэрэг Миний гэрлийг нүдээрээ харсан зарим хүмүүс бий, иймээс хэдий тэд одоогоор манан будан дунд амьдарсаар байгаа ч бүрхэг манангийн улмаас гэрэлд итгэх итгэл найдвараа алдаагүй, харин явж буй зам нь саад тотгороор бүрхэгдсэн байсан ч манан дундуур үргэлжлүүлэн тэмтчин явж, эрж хайсаар байгаа. Хүн Миний эсрэг тэрслэх үед Би уур хилэнгээ түүний дээр буулгах бөгөөд дуулгаваргүй байдлаасаа болж хүн мөхөх болно. Намайг дуулгавартай дагах үед Би түүнээс нуугдсан хэвээр байх ба ийм байдлаар Намайг хууран мэхлэхгүй харин Намайг баярлуулах хайр түүний зүрх сэтгэлийн гүнд байдаг. Хүний жинхэнэ иитгэлийг гаргахын тулд Намайг гэсэн хүний эрэл хайгуулд Би хэчнээн удаа нүдээ аньж, чимээгүй өнгөрсөн бэ? Гэвч Намайг ярихгүй байх үед хүний итгэл агшин зуурт л өөрчлөгддөг, иймээс хүн Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүйн улмаас Миний хардаг бүхэн тэдний хуурамч “бараа” байдаг. Намайг Өөрийгөө харуулах үед л хүмүүс бүгд “итгэл” -ээ асар ихээр харуулдаг; гэвч Намайг нууц газартаа нуугдаж байх үед тэд Намайг уурлуулахаас эмээж байгаа мэт сул дорой, айсан зүрх сэтгэлтэй болдог эсвэл зарим нь бүр Миний нүүрийг харж чадахгүй учраас Намайг сайтар боловсруулдаг ба түүнээс Намайг үнэн хэрэгтээ оршин байдаггүй гэж дүгнэдэг. Ийм байдалд хэдэн хүн үлдэж, хэдэн хүн ийм бодол санаатай байдаг билээ, гэхдээ яг үнэндээ хүмүүс бүгд өөрсдийнхөө ичмээр зүйлсийг далдлахдаа л сайн юм. Үүний улмаас тэд өөрсдийн хангалтгүй байдалд анхаарал татах дургүй байдаг бөгөөд нэр төрөө хамгаалан далдлахаар ичгүүр сонжуургүйгээр оролдох зуураа л Миний үгийн үнэнийг хүлээн зөвшөөрдөг.
1992 оны 3 дугаар сарын 17
Анхны өгүүлэл линк: Арван найм дахь айлдвар  
Холбоотой зөвлөмж:
    Зүүний Аянга



No comments:

Post a Comment