Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/08/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Эцсийн орондоо бэлтгэл хангахын тулд та сайн үйлс хангалттай хийх үүрэгтэй.



  Би та нарын дунд багагүй зүйлийг хийсэн, мөн мэдээж бас ярьж үзсэн. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд Миний үг болон ажил аль аль нь ажлын маань зорилгыг гүйцэд биелүүлээгүй мэт санагдаж байна. Миний ажил хэн нэгэн хүн эсвэл хэсэг хүмүүсийн төлөө бус, харин Би өөрийнхөө угийн зан чанарыг харуулах явдал юм. Хэдийгээр, тоо томшгүй шалтгааны улмаас магадгүй тэр дотроо цаг зав муутай байх, ажлын солиормоор хуваарь ч байж болно, Миний зан чанар хүнд Намайг өчүүхэн ч гэсэн таньж мэдэх боломж олгоогүй. Иймээс, Намайг харсан бүхэн цээжээ дэлсэн Миний оршхуйн араас зогсолтгүй уйлахын тулд шинэ хуудсыг нээн Өөрийн шинэ төлөвлөгөө, эцсийн ажлын зүгт урагшлан алхаж байна. Хүн төрөлхтнийг дэлхийн төгсгөлд авчран улмаар Өөрийнхөө бүх зан чанарыг ил гарган Намайг мэддэг бүхэн мөн мэддэггүй нь ч бүх зүйл үрждэг дэлхий ертөнцөд хүмүүсийн дунд үнэхээр ирснийг минь тэд “нүд баясан” харах юм. Хүн төрөлхтнийг бүтээснээс маань хойш бий болсон Миний төлөвлөгөө, Миний цорын ганц “өчил” энэ билээ. Миний хөдөлгөөн бүрийг чин сэтгэлээсээ олж ажаасай, учир нь Миний ташуур хүн төрөлхтөн рүү, Намайг эсэргүүцдэг бүхэн рүү дахин нэг удаа ойртож байна.

  Дээд тэнгэрийн хамт Би хийх ёстой ажлаа эхэлж байна. Иймээс үй олон хүмүүсийн дунд мөн тэнгэр газрын хооронд Би аялна. Хэн ч Миний үйл хөдлөлийг ойлгож ухамсарлан аль эсвэл үгийг маань анзаардаггүй. Тийм болохоор, төлөвлөгөө маань аядуухнаар урагшилж байна. Ингэсний учир гэвэл та нарын бүх мэдрэхүй тэгтлээ хатууран Миний ажлын алхам бүрийг өчүүхэн ч болов мэдэхгүйд байгаа юм. Юутай ч нэг өдөр та нар Миний санааг ойлгож ухаарах болно. Өнөөдөр Би та нарын дунд амьдарч та нартай хамт зовж шаналж байна. Хүн төрөлхтний Миний талаарх хандлагыг удаан хугацааны туршид ойлгож явсан. Үүнээс илүү тодорхой тунхаглаж та нарыг ичээхийн тулд Намайг өвтгөдөг зүйлсээс цаашид жишээ татахыг хүсэхгүй байна. Миний ганц хүсэл гэвэл хийсэн бүхнээ дахин уулзах тэр өдөр тооцоо бодохын тулд сэтгэл зүрхэндээ үлдээх явдал мөн. Та нарын дунд хэнийг нь ч Би буруугаар буруутгахыг хүсдэггүй, учир нь Би шударга, тэгш эрхтэйгээр мөн хүндэтгэлтэйгээр үйлдэж хандаж ирсэн. Эргэлзээгүйгээр Би та нарыг ухаалаг мэргэн байж тэнгэр ба газар мөн өөрийнхөө ухамсрын эсрэг юу ч битгий үйлдээсэй гэж хүсэж байна. Энэ бол та нарт шаардаж буй ганц л зүйл юм. Гутмаар, харгис хэрцгий буруу үйлдэл хийснээсээ болж олон хүн шаналан, амаргүй байгаагийнхаа хажуугаар ганц ч сайн үйл хийгээгүйдээ ичдэг. Нөгөөтэйгүүр гэм нүгэл хийснийхээ төлөө хэн ч гутрахгүй харин ч эсрэгээрээ бүр дордсоор байгаад аль хэдийн ил гарч ирэх байсан муухай нүүр царайгаа уран байж нь эцэст Миний зан чанарыг сорино. Би ямар ч хүний үйлдэл бүрийг анхааран ажиглах нь Миний хувьд төвөгтэй биш. Харин ингэхийн оронд Надад ноогдсон ажил, тухайлбал, мэдээлэл олж авах, газар нутгаар хэрэн хэсэж, аль эсвэл сонирхсон зүйлээ хийдэг. Онцгой чухал цаг үеүд төлөвлөсөн ёсоор ардаа нэг ч хором хоцролгүй хүмүүсийн дунд эхэлсэн ажлаа үргэлжлүүлдэг бөгөөд үүнийгээ төвөггүй, тодорхой түргэн шуурхай хийдэг. Хэдийгээр, зарим хүмүүсийн зусар, бялдуучлал, башир хуурамч дүрийг үзэн яддаг тул ажил хийх явцад минь алхам бүрт тэд чирэгдэн хаягддаг. Миний хувьд жигшүүртэй, өөдгүй олиггүй хүмүүс санаатай ч бай санаандгүй ч бай гарцаагүй хөсөр хаягдах болно. Нэг үгээр хэлбэл, Миний үзэн яддаг бүх хүмүүс Надаас хол байгаасай гэж хүсэж байна. Орон байрандаа хорон муу санаат хүнийг байлгах талаар Би бүр ярих ч хэрэггүй. Хүнийг шийтгэх тэр өдөр ойртож байгаа тул жигшүүрт хүмүүсийг хөөж гаргахдаа сэтгэл зовохгүй байна, учир нь Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө байна.

   Хүн тус бүр дээр ажиллаж эхэлсэн цаг бус тэдний эцсийн өдрийг товлох цаг ирээд байна. Хүн бүрийн хэлсэн үг, үйлдсэн хэрэг, Намайг дагасан зам, төрөлх шинж чанар, эцсийн гүйцэтгэлийг нь Би номондоо бичдэг. Ийм маягаар ямар ч хүн Миний мутраас мултархад бэрх ба Миний хувиарласнаар шинж чанарын хувьд төрөл төрлөөрөө хуваагдана. Хүний нас, зиндаа ахлал, туулсан зовлонгийн хэмжээ, бусдаас сул дорой эсэх, ядуу зүдүү байдлын түвшин, цаашлаад үнэнг эзэмшсэн эсэхээс үл хамааран хүн бүрийн эцсийн оронг Би шийддэг. Өөр сонголт байхгүй, ганц энэ л байна. Бурханы хүслийг дагадаггүй бүхэн шийтгэгдэх болно гэдгийг ухаарах ёстой. Энэ бол хөдлөшгүй баримт юм. Иймээс шийтгэгдэж буй хэн бүхэн хорон муу үйлдлийн шийтгэлийн адил Бурханы зөвт байдлын төлөө шийтгүүлж буй хэрэг. Анх төлөвлөгөө эхэлсэн цагаас эхлэн Би нэг ч зүйлийг өөрчлөөгүй. Энэ нь зөвхөн Миний ярихыг сонсдог, Миний сайшаадаг байсан тэдгээр хүмүүсийн тоо цөөрч байгаа мэт санагддаг. Гэсэн хэдий ч, төлөвлөгөөгөө өөрчлөгдөхөөргүй байлгаж байгаа; зусардаж бялдуучлахаас эхлэн Надад хүйтэн хөндий хандах хүртэл, тэр бүү хэл Намайг хөөж гаргах хүртэл боломжтой бөгөөд хүний итгэл, хайр өөрчлөгдөж, бөхөж унтардаг. Чам руу чиглэсэн хандлага маань жигшил төрж эцэст нь шийтгэл товлохоос нааш халуун ч биш хүйтэн ч биш байна. Гэсэн хэдий ч, шийтгэлийн тэр өдөр чамайг харна, гэхдээ чи Намайг дахин харж чадахгүй. Та нарын дунд амьдрах нь эцмээр уйтгартай бас манан будантай болохыг Би мэдэрсэн, иймээс та нарын хорлонтой үгнээс болж шаналахгүйн тулд Би амьдрах орчноо сольж, Намайг басамжилж үл тоомсорлон, тэнэгтүүлэхгүйн тулд бузар хомхой үйлдлүүдээс чинь зайлсхийнэ. Та нарыг орхиж явахаасаа өмнө, үнэнтэй нийцэхгүй зүйлсийг хийхээс хол байлгахын тулд Би чамд сануулна. Оронд нь бусдад тааламжтай, бүх хүн болон өөрийн эцсийн орондоо ашиг тустай байх тэр зүйлийг хийх хэрэгтэй; тэгэхгүй бол гай гамшиг дотор зовж буй нэг нь өөрөөсөө өөр хүнгүй болох болно.

   Өөрсдийгөө үгүйсгэн Намайг хайрладаг хүмүүсийн дээр л Миний өршөөл энэрэл орших болно. Хорон муу хүний дээр ирсэн шийтгэл нь Миний зөвт зан чанарын баталгаа бөгөөд бүр ч Миний уур хилэнгийн гэрчлэл бас мөн. Гай зовлон ирэх үед , Намайг эсэргүүцсэн бүхэнд өлсгөлөн болон тахал тохиолдож тэд гашуудан уйлах болно. Олон жилийн турш Миний дагалдагч байхдаа зөсөн зүйлийн хорон муу бузрыг үйлдэж байсан хэн боловч гэм зэмгүй үлдэхгүй; олон үеүдэд үзэгдээгүй гай зовлон дунд гарч ирэх үргэлжийн айдас түгшүүр дунд тэвдэн амьдарна. Зөвхөн Надад, өөр хэнд ч биш үнэнч байсан дагалдагч нар Миний сүр хүчийг магтан шагшина. Тэд үгээр илэрхийлшгүй сэтгэлийн бахдалыг амсаж урьд өмнө хэзээ ч хүн төрөлхтөнд бэлэглээгүй баяр баясгаланг амсах болно. Учир нь Би хүний сайн үйлсийг эрхэмлэн нандигнан ёрын мууг жигшинэ. Анх хүн төрөлхтөнг удирдан чиглүүлэх тэр мөчөөс л Би санаа бодолтой минь нэг тэр л хэсэг бүлэг хүмүүсийг Би олно гэж найдсаар байсан. Миний санаанаас тэс ондоо хүмүүсийг Би ер мартаагүй; тэднийг Би зүрхэндээ эгдүүцэн, гэм буруу зүйл үйлдэгчдийн дээр шийтгэлээ буулгах мөчийг харж эцэст нь сэтгэл амрах тэр мөчийг хүлээн байна. Миний өдөр эцэстээ иржээ, Би дахин хүлээх хэрэггүй боллоо!

   Эцсийн ажил маань хүн төрөлхтөнг зөвхөн шийтгэх бус харин хүн бүрийн эцсийн оронг томилох явдал юм. Үүнээс илүүтэйгээр, хийсэн бүхнийхээ төлөө бүгдээс нотолгоо авахын тулд юм. Миний хийсэн бүхэн нь зөв бөгөөд Миний зан чанарын илэрхийлэл; хүний зүтгэл чармайлт биш, байгаль хүн төрөлхтнийг үүсгэн байгуулсан биш гэдгийг хүн бүр хараасай гэж хүсэж байна. Эсрэгээрээ, амьд бүхнийг тэжээн тэтгэдэг нь Би юм. Надгүйгээр хүн төрөлхтөн гамшгийн эрсдэлд үхэж үрэгдэн зовж шанална. Хэн ч нар, сар аль эсвэл ногоон байгаль дэлхийн үзэсгэлэн, гоо сайхныг дахин харахгүй; хүн төрөлхтөн ердөө хүйтэн шөнө, үхлийн хахир чанга сүүдрийн хөндийг л туулан өнгөрүүлнэ. Би хүн төрөлхтний цорын ганц аврал. Би хүн төрөлхтний цорын ганц найдвар, үүнээс илүү, Би бол Би бөгөөд ганц Түүнд л хүн төрөлхтөн түшиж тулдаг Нэгэн билээ. Хүн төрөлхтөн Надгүйгээр тэр даруй зогсонги үхээнц байдалд орно. Надгүйгээр, гай гамшиг эмгэнэл амсаж зөсөн бүрийн сүнсэнд талхилагдаж тэр ч бүү хэл Намайг хэн ч үл анхаарна. Хэний ч хийж чадахгүй ажлыг Би хийж дуусгасан бөгөөд зөвхөн сайн үйлсээр хариуг нь барих тэр л итгэл найдвар дотор юм. Гэсэн хэдий ч, цөөхөн нь л Миний хариуг өгнө. Би дэлхийд аялалаа одоог хүртэл дуусгах гэж явж байгаа бөгөөд дараа ил гарах ажлыг эхлүүлсэн, учир нь хүмүүсийн дунд явуулж буй аялал маань энэ олон жилийн турш үр жимстэй байсан ба Би маш ихээр тааламжтай байгаа. Би хүний тоо биш харин сайн үйлсийг нь тооцдог. Ямар ч тохиолдолд, эцсийн орноо бэлдэхийн тулд хангалттай сайн үйлс хийнэ гэж Би найдаж байна. Тэгсэн цагт Би сэтгэл ханамжтай байна; эс тэгвээс, хэн ч гай гамшгийг тойрохгүй. Гай гамшиг зовлон Надаас үүсэж, мөн мэдээж Миний удирдамжаар бий болно. Хэрэв чи Миний дэргэд сайны төлөө ажиллахгүй юм бол гай гамшиг, зовлонгоос зугтаж зайлж чадахгүй. Зовлон шаналлын үед чиний итгэл болон хайр хоосон байсан учраас чиний үйлдэл ба үйлс бүрэн зүй ёсны дагуу байгаагүй, чи айдас аль эсвэл хүч чадлын аль нэгийг нь зөвхөн харуулсан. Үүний хамаатай Би сайн эсвэл муугаар үнэлнэ. Чиний бүх үйлдэл, зан авир дээр төгсгөл чинь шийдэгдэх тул эдгээрийн талаарх Миний санаа зоволт үргэлжилсээр байх болно. Гэсэн хэдий ч гай зовлонгийн үед Надад үнэнч бус тэдгээр хүмүүст Би өршөөл энэрлээ үзүүлэхгүй. Нөгөөтэйгүүр, Надаас урвасан хэнийг ч Би таалахгүй бөгөөд найзынхаа эрх ашиг сонирхлоор Намайг солих тэдэнтэй Би хамтрахгүй. Тэр нь ямар ч хүн байлаа энэ л Миний зан чанар юм. Би та нарт нэг зүйл хэлэх нь зүйтэй: Миний сэтгэлийг эмтэлсэн хэн ч бай өрөвч зөөлөн сэтгэлийг маань хүлээж авахгүй ба тууштайгаар итгэлээ хадгалж үлдсэн нь Миний зүрхэнд үүрд байх болно.


No comments:

Post a Comment