1. Хүн өөрийгөө дөвийлгөх, өргөмжлөх ёсгүй. Тэр Бурханд мөргөж, Бурханыг өргөмжлөх ёстой.
2. Чи Бурханд ашигтай зүйлсийг хийж байх ёстой бөгөөд Бурханы ажилд хор хүргэх зүйлийг хийж болохгүй. Чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаалах ёстой.
3. Бурханы гэрт байх мөнгө, материаллаг эд зүйл, болон бүхий л эд хөрөнгө нь хүмүүсээр өгөгдөх тахил. Эдгээр тахилыг тахилч болон Бурхан таалах ба тахил нь Бурханы таалалд зориулан өргөгддөг зүйл. Бурхан л эдгээр зүйлсийг зөвхөн тахилчтай хуваах боломжтой ба өөр хэн ч түүнийг хуваан эдлэх боломжгүй. Бүхий л тахил (үүнд мөнгө болон бүхий л материаллаг эд зүйлс орно)-ыг хүн биш Бурхан л таалах эрхтэй. Тиймээс, эдгээр зүйлсийг хүн эдлэх ёсгүй; хэрэв хүн тэднийг таалбал тэр тахил хулгайлж байгаатай адил. Үүнийг хийж байгаа хэн нэгэн бол Иудас. Яагаад гэвэл Иудас урвагч болоод зогсохгүй мөнгөний цүнх рүү хийгдсэн зүйлийг авсан.
4. Хүн ялзарсан зан чанартай ба мөн түүнчлэн тэр сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Бурханд үйлчилж байхад эсрэг хүйсний хоёр хүн хамтарч ажиллах хориотой байдаг. Хэн нэгэн ийм үйлдэл хийж байгаад баригдвал ямар ч нөхцөлгүйгээр хөөгдөх болно. Хэн ч үүнээс чөлөөлөгдөх боломжгүй.
5. Чи Бурханыг дүгнэж болохгүй ба Бурхантай холбоотой зүйлсийг хамаагүй ярилцаж болохгүй. Чи хүний хийх ёстой зүйлсийг хийж, ярих ёстойг ярь, бас өөрийн цар хүрээ, хязгаарыг давж болохгүй. Өөрийн үгээ цэгнэж, гишгэх алхмаа бод. Эдгээр бүх зүйлс чамайг Бурханы мөн чанарыг халдахаас сэргийлэх болно.
6. Чи хүн хийх ёстойг хийж, өөрийн даалгаврыг биелүүлж, үүргээ гүйцэтгэж, өөрийн хариуцлагыг үүрэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир, чи Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрэв үгүй бол чи Бурханы үгээр хооллож ундлах эрхгүй ба Бурханы гэрт амьдрах эрхгүй.
7. Чуулгантай хамааралтай ажил болон асуудалд Бурханд дуулгавартай байхаас гадна, бүх зүйлд чи Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг дагах хэрэгтэй. Өчүүхэн зөрчил ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Чи үгийг нь чанд дагаж мөрдөх ёстой ба зөв бурууг дүгнэх ёсгүй; аль нь зөв эсвэл бурууг чи шийдэхгүй. Чи бүрэн дагах ёстой гэдгээ л санах хэрэгтэй.
8. Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнд мөргөх хэрэгтэй. Чи ямар нэг хүнийг өргөмжилж түүнд найдах хэрэггүй; чи эхний байрыг Бурханд, хоёр дугаар байрыг найддаг хүндээ, гурав дугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрхэнд чинь байх ёсгүй ба, чи хүмүүсийг бодох ёсгүй. Ялангуяа чи өөрийн найддаг хүнийг Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтгах ёсгүй. Үүнийг Бурхан тэвчихгүй.
9. Чиний бодол чуулганы ажил байх ёстой. Чи өөрийн махан биеийн бүхий л зүйлсийг хойш тавьж, гэр бүлийн асуудал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрхээ зориулан Бурханы ажлыг нэгт өөрийн амьдралыг хоёрт тавих хэрэгтэй. Энэ бол ариун хүний ёс журамтай байдал.
10. Чи итгэл үнэмшилгүй хамаатнуудыгаа (чиний хүүхдүүд, чиний нөхөр эсвэл эхнэр, чиний эгч дүүс эсвэл эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэрт гишүүдийн тоо дутаагүй ба ашиггүй хүмүүсээр тоог дүүргэх хэрэггүй. Дурандаа итгэдэггүй хүмүүсийг чуулган руу дагуулах хэрэггүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ асуудлын талаар та нар бие биенээ шалгаж, хянаж, сануулж байх ёстой ба хэн ч зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй хамаатан дурамжхан чуулган руу орж ирсэн ч тэдэнд ном өгөхгүй эсвэл шинэ нэр өгөхгүй байх ёстой. Тийм хүмүүс Бурханы гэрт харьяалагдахгүй ба тэднийг чуулганд орж ирэхийг ямар нэг аргаар зогсоох хэрэгтэй. Хэрэв чөтгөрүүдийн халдлагаар чуулганд асуудал тулгарвал, чамайг чуулганаас хөөх эсвэл чамд хязгаарлалтуудыг тогтоох болно. Товчоор хэлбэл энэ асуудалд бүх хүн хариуцлагатай байх ёстой ба чи хуумгай эсвэл өөртөө ашигтайгаар шийдвэрлэж болохгүй.
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment