Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/03/2017

Төгс Хүчит Бурханы Үг |Христтэй зохицох замыг та нар эрж хайх ёстой


  Би хүмүүсийн дунд маш их ажил хийсэн энэ хугацаанд Миний илэрхийлсэн үгс маш олон байсан. Эдгээр үгс нь хүний авралын төлөө ба эдгээрийг хэлснээр хүн Надтай зохицолдох учиртай юм. Гэсэн ч Би газар дээр Надтай зохицож чадах цөөхөн хүмүүсийг олж авсан, иймээс хүн Надтай эс зохицолддог учраас Миний үгийг эрхэмлэн үздэггүй гэж Би хэлдэг билээ. Түүнчлэн, Миний хийж байгаа ажил бол ердөө хүнээр Өөрийгөө бишрэн шүтүүлэхийн тулд биш; харин хүн Надтай зохицолдох нь илүү чухал юм. Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдардаг, тэд махан биетэй амьдардаг, хувиа хичээсэн хүсэлтэй амьдардаг ба тэдний дундаас Надтай зохицолддог хүн нэг ч байхгүй. Тэд Надтай нийцэн зохицолддог гэж хэлцгээдэг, гэвч бүгдээрээ тодорхойгүй шүтээнийг шүтэн биширдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч тэд Минийхээс эсрэг замаар явдаг ба тэдний үг нь их зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь үндсэндээ тэд бүгдээрээ Миний эсрэг бөгөөд Надтай эс зохицолддог. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, санамсаргүй “тохиромжтой” ишлэлийг олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ “ариун судар” шиг цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн зохицолтой байхаа мэддэггүй, Миний дайсан байна гэдэг нь ямар утгатайг мэдэхгүй ба зүгээр л “ариун судрыг” сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлан барьдаг ба завтай цагтаа харахаар үүнийгээ авч явдаг. Тэд ердөө Библийн хүрээнд нь л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд Ариун Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тэр ч байтугай, Ариун сударт л урьдчилан хэлээгүй бол Би өөрийн хийхийг хүсэж байгаа зүйлээ хийх ёсгүй гэж тэдний олонх нь итгэдэг. Тэд Ариун Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд Миний хэлсэн үг бүрийг хэмжиж, Намайг буруушаахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хүртэл хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай зохицолтой байх зам биш эсвэл үнэнтэй зохицолтой байх зам биш, харин Библийн үгстэй зохицолтой байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейгийн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй зохицолтой байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй мөн Аврагч биш хэмээн ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй зохицолтой байх арга замыг хайгаагүй гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Ариун судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйгээ болоод нүглийг өргөлийг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?

  Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг гаргахаар ирсэн, гэсэн ч, диваажинд орохын тулд, нигүүлсэл хүлээн авахын тулд Түүнийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг тэд илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэн ирэхийг бүрэн мөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. Хүний зүрх сэтгэл маш хорлонтой бөгөөд түүний шинж чанар Надтай эвлэршгүй зөрчилтэй байх үед тэд хэрхэн Миний авралыг хүлээн авч чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг, гэсэн ч хүн Миний оршин тогтнолыг мэддэггүй. Намайг Өөрийн гэрлээ хүн дээр тусгах үед ч тэр Миний оршин тогтнолыг мэдэхгүй хэвээр байдаг. Би Өөрийн уур хилэнгээ хүн дээр гаргах үед, тэр Миний оршин тогтнолыг бүр илүү хүчтэйгээр үгүйсгэдэг. Хүн үгтэй, Библитэй зохицохыг эрэлхийлдэг, гэсэн ч үнэнтэй зохицолтой байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирээгүй. Хүн тэнгэр дэх Над руу хараад, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг, гэсэн ч хэн ч махан биетэй Миний талаар анхаардаггүй, учир нь хүмүүсийн дунд амьдардаг Би зүгээр л хэтэрхий өчүүхэн. Библийн үгтэй л зохицолтой байхыг эрж хайдаг хүмүүс, зөвхөн тодорхойгүй Бурхантай л зохицолтой байхыг эрж хайдаг хүмүүс Надад өрөвдөлтэй харагддаг. Учир нь тэдний шүтэн биширдэг зүйл нь үхмэл үг ба тэдэнд тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн биширдэг зүйл нь хүний өршөөл энэрэлд өөрийгөө тавьдаг Бурхан бөгөөд энэ нь оршин байдаггүй. Тэгвэл тийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө үгээр хэлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байгаа, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэдгээр хүмүүс–хэрхэн Надтай зохицолтой байх юм бэ?

  Миний эсрэг байдаг хүмүүс бол надтай эс зохицох хүмүүс юм. Мөн үнэнийг хайрладаггүй хүмүүс, Миний эсрэг босдог хүмүүс нь мөн бүр их Миний эсрэг байдаг хүмүүс ба Надтай зохицохгүй билээ. Надтай эс зохицох бүх хүмүүсийг Би чөтгөрийн гарт дамжуулан өгөх болно. Би тэднийг чөтгөрийн ялзралд өгч, тэдний хорлонт явдлыг илчлэхийн тулд тэднийг сул тавьж, эцэст нь Би тэднийг устгуулахын тулд чөтгөрт гардуулж өгөх болно. Хичнээн хүмүүс Намайг бишрэн шүтэж байгааг би тоохгүй, өөрөөр хэлбэл, хичнээн хүн Надад итгэж байгааг би тоохгүй. Миний санаа тавьж буй бүхэн бол, хичнээн хүмүүс Надтай зохицолтой вэ гэдэг билээ. Учир нь Надтай эс зохицох хүмүүс бүгдээрээ Надаас урвадаг хорон санаат хүмүүс юм; тэд бол Миний дайснууд бөгөөд Би Өөрийн гэртээ дайснуудаа “тахихгүй.” Надтай зохицолтой хүмүүс Миний гэрт үүрд Надад үйлчлэх болно, харин Миний өмнө дайсагнасан байр сууринд өөрсдийгөө аваачдаг хүмүүс үүрд Миний шийтгэлийг амсах болно. Зөвхөн Библийн үгсийг анхаардаг, үнэний талаар эсвэл Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс Миний эсрэг байдаг, учир нь тэд, Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хязгаарладаг ба Намайг туйлын доромжилж харьцдаг. Тийм хүмүүс хэрхэн Миний өмнө ирэх юм бэ? Тэд Миний үйлд, эсвэл Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд үгэнд, хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай зохицолтой байх юм бэ?

  Би маш олон үгийг хэлсэн ба Өөрийн хүсэл болоод зан чанараа мөн илэрхийлсэн, тэгсэн ч гэсэн, хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй байна. Эсвэл тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдардаг хүмүүс, хууль дунд амьдардаг хүмүүс, загалмай дээр амьдардаг хүмүүс, сургаал номлолын дагуу амьдардаг хүмүүс, өнөөдрийн Миний хийж буй ажил дунд амьдардаг хүмүүс–тэдгээрийн аль нь Надтай зохицох вэ? Та нар зөвхөн адислал, шагнал авах тухай л боддог ба хэрхэн Надтай зохицолтой байх талаар эсвэл өөрсдийгөө Миний дайсан байхаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар хэзээ ч бодож байгаагүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь Би та нарт маш ихийг өгсөн хэдий ч Би та нараас маш багыг авсан. Та нарын хууралт, та нарын их зан, та нарын шунал, та нарын туйлширсан хүсэл, та нарын урвалт, та нарын дуулгаваргүй байдал–эдгээрийн аль нь Надад мэдэгдэлгүй өнгөрөх юм бэ? Та нар Надтай дөмнөж, та нар Намайг хуурч, та нар Намайг гутааж, та нар Намайг залилж, та нар Надаас нэхэж, та нар Намайг сүрдүүлж, тахилаас хяхан авдаг-ийм хорлонтой аргуудтай байж хэрхэн Миний шийтгэлээс зайлсхийх юм бэ? Та нарын мууг үйлдэж байгаа чинь Миний дайсан гэдгийн баталгаа ба энэ нь Надтай эс зохицдогийн чинь баталгаа юм. Та нар бүгд өөрсдийгөө Надтай маш их зохицолтой гэж итгэдэг, гэхдээ хэрвээ тийм байсан бол ийм маргашгүй нотлох баримт нь хэнд хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө, Надад туйлын чин сэтгэлээр ба үнэнч сэтгэлээр ханддаг гэж итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, маш өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж та нар боддог. Гэхдээ хэзээ нэгэн цагт та нар эдгээр итгэлүүдээ өөрсдийнхөө үйлдэлтэй жишиж үзсэн үү? Та нар бол ихээхэн биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга залиуд ихээхэн ухаантай бөгөөд та нарт, ихээхэн зэвүүцмээр санаа ба зэвүүцмээр арга барил байдаг. Та нарын үнэнч байдал хэтэрхий хомс, та нарын буурь суурь хэтэрхий өчүүхэн ба та нарын дотоод сэтгэл бүр ч илүү дутмаг. Та нарын зүрх сэтгэлд хэтэрхий их муу санаа байдаг ба хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй, бүр Би хүртэл. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, эсвэл нөхрийнхөө төлөө эсвэл өөрийгөө хамгаалахын тулд Намайг хаадаг. Намайг анхаарахын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, өөрсдийн хүүхдүүд, өөрсдийн байр суурь, өөрсдийн ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлийн талаар анхаардаг. Та нар ярих эсвэл үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан бэ? Цаг агаар хүйтэн байх үед, та нарын бодол хүүхдүүд рүүгээ, нөхөр лүүгээ, эхнэр лүүгээ эсвэл эцэг эх рүүгээ л чиглэдэг. Цаг агаар халуун байх үед, Би та нарын бодолд мөн л ямар ч байр эзэлдэггүй. Өөрсдийн үүргээ биелүүлэхдээ та нар өөрсдийн хувийн ашиг сонирхлоо, өөрсдийн хувийн аюулгүй байдлаа, гэр бүлийн гишүүдээ л боддог. Та нар Миний төлөө юу хийсэн юм бэ? Хэзээ та нар Миний талаар бодож байсан бэ? Хэзээ та нар Миний болон Миний хүслийн төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан бэ? Та нар Надтай зохицолтой байгаагийн баталгаа хаана байна вэ? Та нарын Надад үнэнч хандах зангийн бодит байдал хаана байна? Та нарын дуулгавартай байдлын бодит байдал хаана байна вэ? Та нарын бодол санаа чинь хэзээ Миний адислалыг олж авахын төлөө байгаагүй вэ? Та нар Намайг хуурч, мэхэлдэг, та нар үнэнээр тоглодог ба үнэний оршин тогтнолыг нуудаг, үнэний мөн чанараас урваж, өөрсдийгөө Надтай дайсагнасан байр сууринд тавьдаг. Иймээс та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай зохицохыг, тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэхдээ та нар Христтэй зохицолтой биш. Та нарын хорон санаа чинь, санаа муутай хүмүүсийн хүртэх ёстой тохирсон шийтгэлийг хүлээн авахгүй гэж үү? Тэр үед, та нар Христтэй зохицолгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугатаж чадахгүй гэдгийг ухаарах ба Христтэй дайсагнасан хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг мэдэж авах болно. Тэр өдөр ирэх үед, Бурханд итгэснийхээ төлөө адислагдах болоод диваажинд орох та нарын мөрөөдөл бутран унах болно. Энэ нь харин Христтэй зохицолтой хүмүүсийн хувьд өөр хэрэг. Хэдий тэд маш ихийг алдсан ч, хэдий тэд маш их зовлон бэрхшээлийг туулсан ч, тэд Миний хүн төрөлхтөнд гэрээслэх бүх өв залгамжлалыг хүлээн авах болно. Эцсийн эцэст зөвхөн Би бол зөвт Бурхан бөгөөд зөвхөн Би хүний төрөлхтнийг энэхүү үзэсгэлэнтэй эцсийн оронд хүргэх чадвартай гэдгийг та нар ойлгох болно.

No comments:

Post a Comment