Бурхан өөр өөр эрин зууны дагуу Өөрийн үгийг хэлж, үйл хэргээ гүйцэлдүүлж, өөр өөр эрин зуунд өөр өөр үг хэлдэг. Бурхан ямар нэгэн дүрэмд захирагддаггүй, ижил ажлыг давтан хийдэггүй, өнгөрсөнд болж өнгөрсөн зүйлийг санагалзаж, гунидаггүй; Тэр бол үргэлж шинээрээ байдаг, хэзээ ч хуучирдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр Тэрээр шинэ үгсийг ярьдаг. Өнөөдөр хүмүүс баримтлах ёстойгоо баримтлах хэрэгтэй; Энэ бол хүний хариуцлага, үүрэг билээ. Харин Бурханы одоогийн гэрэл, бодит үгээр голлон хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал. Бурхан дүрэмд захирагддаггүй, харин Өөрийнхөө билэг ухаан болон төгс хүчнээ илрүүлэхийн тулд ойлгомжтойгоор олон талаас нь ярьж чаддаг. Бурхан Ариун сүнсний өнцгөөс ярьж байна уу, энгийн хүний өнцгөөс ярьж байна уу, эсвэл гуравдагч нэгний өнцгөөс ярьж байна уу? Энэ бол хамаагүй. Бурхан бол үргэлж л Бурхан байх болно. Бурхан энгийн хүний өнцгөөс ярьж байлаа гэхэд Түүнийг та бүхэн Бурхан биш хэмээн үзэж болохгүй. Бурханы ямар өнцгөөс ярьж байна гэдгээс шалтгаалж, хүмүүсийн зарим нь түүнд дүгнэлт хийж, янз янзын үзхүйг бий болгодог. Иймэрхүү хүмүүс бол Бурханы тухай, мөн Түүний ажлын тухай мэдлэггүй хүмүүс билээ. Хэрвээ Бурхан үргэлж л нэг өнцгөөс яриад байвал, хүмүүс Бурханы тухай өөрсдийн дүрмийг тогтоохгүй гэж үү? Бурхан хүнийг ингэж авирлахыг зөвшөөрөх үү? Бурхан ямар өнцгөөс ярьж байна гэдгээс үл хамааран, бүгдээрэнд нь тааруулан зорьсон зүйл Бурханд бий. Хэрвээ Бурхан үргэлж Ариун сүнсний тэрхүү өнцгөөс ярьдаг байсан бол, та бүхэн Түүнийг дагах байсан гэж үү? Тиймээс, Бурхан та бүхнийг бодит байдал руу хөтлөхийн тулд, Өөрийн үгээ гуравдагч хүний өнцгөөс ярьдаг. Бурханы хийж байгаа юм бүхэн нөхцөл байдалдаа таарч, тохирч байдаг. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тэрбээр Бурхан учраас ямар өнцгөөс ярьж байна гэдгээс үл хамааран Бурхан хэвээрээ л байх болно. Энэ бол өөрчилж болшгүй үнэн. Тэр яаж ажилласан ч Бурхан хэвээрээ байсаар байх болно, Түүний мөн чанар өөрчлөгдөхгүй. Петр Бурханыг маш их хайрласан, Бурханы сэтгэлд зохицсон хүн байсан ч Бурхан түүнийг Эзэн эсвэл Христ гэж гэрчлээгүй, учир нь мөн чанар нь юу гэдгээрээ, юу байснаараа л байна, үүнийг хэзээ ч өөрчлөх боломжгүй. Бурхан өөрийн ажлыг хийхийн хувьд, дүрэмд баригддаггүй. Гэвч, өөрийн үйл хэргийг үр дүнд хүргэхийн тулд болон Өөрийнх нь тухай хүмүүсийн мэдлэгийг сайжруулахын тулд олон аргыг хэрэглэдэг. Бурханы ажлын арга бүхэн хүмүүст Өөрийнх нь тухай мэдлэгийг түгээх ба мөн хүмүүсийг төгөлдөржүүлэхэд чиглэгддэг. Ямар арга зам сонгосоноос үл хамааран, бүгд л хүнийг байгуулах, төгөлдөржүүлэх зорилго агуулна. Гэхдээ Түүний ажлын арга замуудын нэг нь л гэхэд маш удаан хугацаанд үргэлжилж байгаа гэж хэлж болох юм. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийг хатуужуулах арга юм. Тиймээс та бүхэн эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь бүгд л Бурханы ажлын үе шатууд бөгөөд та бүхний дуулгавартай болох ёстой зүйлс билээ.
Өнөөдөр ярих зүйл бол бодит, үнэн байдал руу орох тухай юм. Диваажин руу өгсөх тухай, Хаанчлан захирах тухай ярихгүй; Бүх ярих зүйл маань бодит байдал руу орох тухай байх болно. Энэнээс илүү хэрэгжүүлж болохуйц зүйл үгүй. Харин хаанчлан захирах тухай ярих нь хэрэгжүүлж болохооргүй зүйл юм. Хүмүүс маш сониуч зантай учраас өнөөг хүртэл Бурханы ажлыг өөрсдийн шашны үзхүйгээрээ хэмжиж байдаг. Бурханы ажиллах арга, замуудын тухай их туршлагажсан байлаа ч, хүмүүс одоо хэр нь Бурханы ажлыг мэддэггүй, өнөөг хүртэл Бурханы тэмдэг гайхамшгийг хайсаар, Бурханы үгс биелсэн эсэхийг гайхсаар байдаг. Энэ агуу том сохрол биш гэж үү? Бурханы үгс биелэлээ олоогүй байхад, Түүнийг Бурхан гэж итгэх болов уу? Өнөөдөр, ийм олон хүмүүс сүмд Бурханы гайхамшиг, тэмдгийг олж харахаар хүлээдэг. Тэд хэлэхдээ, Хэрвээ Бурханы үгс биелэлээ олвол Тэр Бурхан, харин биелэлээ олоогүй бол Тэр Бурхан биш гэдэг. Тэр Өөрөө Бурхан учраас эсвэл Бурханы үгсийн биелэлтээр л та бүхэн Бурханд итгэх үү? Хүний Бурханд итгэх үзэл зөв тавигдах ёстой! Бурханы үгс биелэлээ хараахан олоогүй байгааг хараад, та бүхэн яваад өгнө гэвэл энэ чинь Бурханд итгэж байгаа итгэл мөн үү? Та бүхэн Бурханд итгэхдээ, бүх зүйлсээ Бурханы зохицуулгад даатгаж, Бурханы бүхий л ажилд дуулгавартай байх ёстой. Бурхан Хуучин гэрээнд маш олон үгс хэлсэн, тэднийг биелэлээ олохыг чи өөрийнхөө нүдээр харсан уу? Чи нүдээрээ хараагүй болохоороо л Еховаг Бурхан биш гэж хэлж чадах уу? Бурханы үгс биелэлээ олоогүй байгааг хараад, зарим нь эндээс яваад өгөхийг хүсдэг. Явахыг хүссэн хэн ч яваг, хэн ч тэднийг зогсоохгүй! Оролдоод үз л дээ, яваад өгч чадах эсэхээ хараарай. Яваад өгснийхөө дараа, чи эргээд ирэх л болно. Бурхан өөрийнхөө үгсээр чамайг удирддаг, хэрвээ сүмийг, Бурханы үгсийг орхиод явбал, чамд амьдрах зам үгүй болно. Хэрвээ энэнд итгэхгүй бол, өөрөө оролдоод үз—орхиод явчихаж чадна гэж бодож байна уу? Бурханы сүнс чамайг удирддаг учраас чи явж чадахгүй. Энэ бол Бурханы засаг захиргаа юм. Хэрвээ зарим хүмүүс оролдоод үзэхийг хүсвэл, яахав, тэд болно! Чи энэ хүнийг Бурхан биш гэж үзээд, Түүний эсрэг нүгэл хийгээд, Түүний яахыг хар. Чиний махбод чинь үхэхгүй, хоолоо үргэлжлүүлэн идэж, хувцсаа үргэлжлүүлэн өмсөх л байх. Гэхдээ сэтгэл санааны хувьд тэвчишгүй байх болно. Маш их сэтгэлийн шаналгаа, зовлон мэдрэх болно. Энэнээс илүү их өвтгөх зүйл гэж юу байх билээ. Хүмүүс сэтгэл санаагаараа зовж, сүйрэхийг тэвчдэггүй. Магадгүй та бүхэн биеийн шаналгааг тэсэж болох ч, сэтгэл санааны шаналгаа, удаан үргэлжлэх зовлонг тэсвэрлэж чадахгүй. Өнөөдөр та бүхэн Бурханыг нотлох гайхамшиг, тэмдгийг харахгүй байж болно. Гэхдээ эндээс яваад өгөх хэн ч байхгүй. Яагаад гэвэл Бурхан үгээрээ хүмүүсийг удирдаж байдаг. Харагдашгүй, мэдрэгдэшгүй, баримтгүй, гэсэн ч хүмүүс явж чадахгүй. Эдгээр нь Бурханы үйлдэл биш гэж үү? Өнөөдөр, Бурхан хүмүүст амийг өгөхөөр дэлхий дээр ирчихсэн байгаа. Тэр хүмүүсийн төсөөлдөг шиг, Бурхан хүний хооронд энх тайван харилцааг бататгахын тулд ямар нэг гайхамшиг, тэмдгийг үзүүлдэггүй. Амь дээр анхаарлаа хандуулдаггүй, Бурханы үзүүлэх тэмдэг гайхамшгийг хүлээгээд л суугаад байдаг нь Фарисайчууд юм. Эхэндээ, Есүсийг загалмай дээр хадсан хүмүүс бол Фарисайчууд байсан. Хэрвээ чи Бурханыг өөрийн итгэлийн хэмжээгээр хэмжиж, Бурханы үг биелэхэд Түүнд итгэн биелэхгүйд Түүнд эргэлзэх, тэрчлэн доромжлох үед, чи ч бас Түүнийг загалмайд хадсан биш үү? Ийм хүмүүс бол өөрсдийн үүргийг умартсан, ая тухтай байдалд шунамхайран жаргаж буй тийм хүмүүс билээ!
Нэг талаасаа, хүмүүсийн хамгийн том асуудал бол тэд Бурханы ажлын тухай мэддэггүй. Хэдийгээр хүмүүсийн хандлага нь зөвхөн үгүйсгээд байдаггүй ч, эргэлздэг. Тэд үгүйсгэдэггүй, гэхдээ бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хүмүүс Бурханы ажлын өргөн мэдлэгтэй бол тэд эндхийг орхиж явахгүй. Нөгөө талаас, хүмүүс бодит байдлыг мэддэггүй. Өнөөдөр хүн бүрийн хамааралтай болсон Бурханы үгтэй хамт бодит байдал оршдог. Ирээдүйд, Бурханы тэмдэг, гайхамшгийг харна хэмээн бодох хэрэггүй. Маш ойлгомжтойгоор хэлье: Өнөөгийн үе шатны турш, та бүхний харах боломжтой тэр зүйл бол Бурханы үгс юм. Хэдийгээр баримт байхгүй байгаа ч, Бурхан амиа хүний дотор хийнэ гэсэн үг. Мянган жилийн хаанчлалын хамгийн гол ажил нь энэ бөгөөд үүнийг та нар хүлээж авч чадахгүй бол, та бүхэн сул дорой болж, шалгалтанд доош чиглэлтэйгээр уруудах ба хамгийн гашуудалтай нь Сатаны олзлолд өртөж, түүнд хоригдох болно. Бурхан үгсээ хэлэхээр дэлхий дээр ирчихсэн байгаа; Та бүхэнтэй холбогдож байгаа зүйл бол Бурханы үгс, харж байгаа зүйл бол Бурханы үгс, сонсож байгаа бүхэн Бурханы үгс, та нарын дагаж байгаа зүйл бол Бурханы үгс, та бүхний үзэж, туулж байгаа бүхэн Бурханы үгс. Энэ удааны махан бие болсон Бурхан нь хүнийг төгөлдөржүүлэхийн тулд үгсийг ашигладаг. Бурхан ямар нэг тэмдэг гайхамшгийг үзүүлдэггүй. Ялангуяа, Есүсийн өнгөрсөнд хийсэн ажлыг Тэрээр хийдэггүй. Хэдийгээр Тэд Бурхан бас махбод боловч, Тэдний үйлчлэл нь ондоо билээ. Есүс ирэх үедээ Бурханы ажлын хэсгээс хийсэн бөгөөд зарим нэг үгс хэлсэн, гэхдээ Түүний хийсэн гол ажил нь юу байсан юм бэ? Түүний хийсэн гол зүйл бол цовдлуулсан явдал байсан билээ. Тэрбээр нүгэл хилэнцээр дүүрэн хүмүүстэй адил махан биеийг олж, бүх л хүн төрөлхтөнг аврахын тулд загалмайд цовдлогдсон юм. Бүх хүн төрөлхтний гэм нүглийн төлөө тэдний өмнөөс бүх ачааг үүрч загалмайд цовдлогдсон. Энэ бол Түүний хийсэн хамгийн гол үйл хэрэг билээ. Хожим нь, Тэрбээр сүүлд ирсэн хүмүүсийг чиглүүлэхээр загалмайн замыг бий болгосон. Есүсийг ирсэн гол зорилго нь авралын үйлсийг гүйцээх байсан. Тэрээр бүх хүмүүсийг аварсан бас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүмүүст түгээсэн. Цаашилбал, тэнгэрийн хаанчлалыг авчирсан. Үүний үр дүнд, бүх юм дууссаны дараа ирсэн хүмүүс: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” хэмээн хэлсэн. Мэдээж, эхэндээ Есүс өөр бусад ажил хийсэн бөгөөд хүмүүсийг гэмшүүлэх болон нүглээ хүлээлгэхийн тулд зарим үгсийг хэлсэн. Гэхдээ Түүний үйлчлэл нь цовдлолт байсаар байсан ба Тэрээр гурван жил хагасын хугацааг цовдлолтын өдөрт бэлдэхэд гурван жил хагас номлосон. Цовдлолтын төлөө хэд, хэдэн удаа Есүс залбирсан. Түүний туулсан энгийн эрийн амьдрал болон дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь цовдлолтын үйлийг гүйцээн Түүнд хүч өгч, энэ ажлыг даах чадвартай болгохын төлөө, үүний үр дүнд Бурхан цовдлолтын үйлийг Өөртөө даатгасан. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан ямар үйлийг гүйцэлдүүлэх юм бэ? Өнөөдөр, Бурхан махан бие болж, “Үг нь Махбодоор илэрсэн” ажлаа дуусгахаар ирчихсэн байгаа. Үүний зорилго нь хүмүүсийг төгөлдөржүүлэх, Түүний үгийн хариуцал, цэвэршүүлэлтийг хүлээн авуулах. Тэрбээр Өөрийн үгээрээ, хүмүүст хангалт болон амийг олж авахад хүргэдэг; Түүний үгнээс Түүний ажил, үйл хэргийг та бүхэн олж харна. Бурхан чамайг шийтгэж, цэвэршүүлэхийн тулд үгийг ашигладаг. Тиймээс чамд хүнд, хэцүү зүйл тохиолдож байвал, Бурханы үгнээс болж байна гэсэн үг. Өнөөдөр, Бурхан ямар нэг баримт ашиглах бус, үгс ашиглан ажлаа явуулдаг. Зөвхөн Түүний үгс та нар дээр ирсний дараа л Ариун Сүнс та бүхний дотор ажиллаж, өвдөлт, зовлон, эсвэл баяр баясгаланг мэдрүүлж чадна. Зөвхөн Бурханы үг л та нарыг бодит байдал руу аваачна, Бурханы үг л та нарыг төгөлдөржүүлнэ. Тэгэхээр, та бүхний ойлгох ёстой зүйл бол төгсгөлийн өдрүүдэд Бурханы хийх ажил нь Өөрийн үгийг ашиглан хүн бүрийг төгөлдөржүүлэх, чиглүүлэхэд чиглэгдэнэ. Түүний хийх ажил бүр нь үгээр дамжин хийгдэх юм. Хүмүүсийг шийтгэхдээ Бурхан баримт ашигладаггүй. Зарим хүмүүс Бурханыг эсэргүүцэх үе бий. Бурхан чамд асар их зовиур үүсгэхгүй, чиний бие шийтгэгдэж, чи хүнд хэцүүгийн зовлон амсахгүй, гэхдээ Бурханы үг чам дээр ирэн, чамайг цэвэршүүлэх үед тэсвэрлэшгүй байх болно. Тийм байна гэж үү? Жүтгэгчдийн үед, Бурхан хүнийг ёроолгүй нүх рүү шид гэж хэлсэн. Үнэхээр хүн ёроолгүй нүхэнд тулсан гэж үү? Энгийн үгээр хэлбэл, хүнийг цэвэршүүлэхийн тулд үгс ашиглан, хүнийг ёроолгүй нүхэнд унагасан. Тиймээс, сүүлчийн өдрүүдэд, Бурхан махан биетэй болсон үедээ Тэрээр бүхнийг тодорхой болгохын тулд, бүхнийг гүйцээхийн тулд үгс ашигладаг. Зөвхөн Түүний үгнээс л Тэрний юу болохыг чи харж чадах болно; зөвхөн Түүний үгнээс л Тэр Өөрөө Бурхан гэдгийг мэдэх болно. Бие махбодтой болсон Бурхан дэлхийд ирэхэд, Тэрэнд бараг ажил байхгүй, харин үг хэлэх нь Түүний үлдсэн гол ажил юм. Тиймээс баримтны шаардлага үгүй. Үгс хангалттай байх болно. Яагаад гэвэл, Бурхан хүмүүсийг Өөрийнх нь хүчийг, Түүний дээдийн дээдийг Түүний үгсээс мэдүүлэхийн тулд, Түүний үгнээс хүмүүст өөрийн хэрхэн даруухнаар нууж байсныг мэдүүлэхийн тулд, Түүний үгэн дэх Өөрийн бүхнээ хүмүүст мэдүүлэхийн тулд, энэ ажлаа хийхээр Тэр ирчихсэн байгаа. Түүнд байгаа бүхэн, Тэр юу болох Түүний үгсэд байгаа. Түүний билэг ухаан, гайхамшиг Түүний үгсэд байгаа. Хүмүүс Бурханы үгсээрээ илэрхийлэх олон арга замыг харна. Өнгөрсөн бүх л хугацааны туршид Бурханы ажил нь хангамж, илчлэлт, хариуцал байсан. Бурхан хүмүүсийг хөнгөхөнөөр хараахгүй, хараасан байлаа гэхэд үгний хараал болно. Тиймээс, Бурхан махбод болсон энэ цаг үед, Бурхан хэн нэгнийг эдгээж, чөтгөрийг дахин хөөж, ямар нэг гайхамшиг бүтээхийг харах гэж бүү оролд, үргэлж тэмдэг харах гэж бүү оролд—энэ нь ямар ч утга үгүй. Тэдгээр тэмдгүүд хүмүүсийг төгөлдөржүүлэхгүй. Ний нуугүй хэлэхэд: Өнөөдөр бие махбодтой бодтой Бурхан Өөрөө зөвхөн ярьдаг ба үйлдэл хийдэггүй. Энэ л жинхэнэ үнэн. Тэр та нарыг үгээр төгс болгож, үгээр хооллож, ундалдаг. Тэрээр бас ажиллахын тулд үг ашигладаг, Бурхан Өөрийнхөө бодит байдлыг та нарт харуулахын тулд үгсээр баримтыг оролдог. Хэрвээ Бурханы ажлын энэ талыг үзэж гарвал амархан идэвхгүй байх болно. Хүмүүс сөрөг зүйлс дээр анхаарлаа хандуулахын оронд, зөвхөн эерэг зүйл дээр л анхаарлаа хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы үг биелсэн биелээгүйгээс үл хамааран, баримт байгаа байхгүйгээс үл хамааран, Бурхан Түүний үгнээс хүмүүс амь олж авахад хүргэсээр л байдаг. Энэ бол хүмүүсийн хайгаад байдаг тэмдгийн хамгийн агуу нь, маргаангүй нь юм. Бурханы тухай мэдлэгийг олж авах хамгийн том нотолгоо бол энэ юм. Зөвхөн эдгээр үгс л хүнийг төгөлдөржүүлж чадна.
Хаанчлалын Эрин эхлэнгүүт л Бурхан Өөрийн үгсээ хэлж эхэлсэн. Ирээдүйд, тэдгээр үгс нь аажмаар биелэлээ олж, тэр үед хүмүүс амь руу өсөх болно. Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглах нь илүү бодит бас шаардлагатай юм. Өнөөдөр Үгийн Эрин учраас Хүний итгэлийг төгөлдөржүүлэхийн тулд Бурхан үгс л ашигладаг ба итгэл, шийдэмгий байдал, хамжилцал шаардлагатай. Сүүлчийн өдрүүд дэх, бие махбодтой болсон Бурханы ажил нь үйлчлэх, хангах юм. Бие махбодтой болсон Бурхан үгсээ хэлж дууссаны дараа л тэд биелж эхлэх болно. Түүнийг ярих үеэр, үгс нь биелэлээ олдоггүй. Яагаад гэвэл, Бурханыг махан биеийн шатанд байхад, үгс нь биелэлээ олохгүй ба үүнээс болоод хүмүүс Бурханыг магадгүй Сүнс биш хүн гэж хардаг. Ингээд Бурханы бодит байдлыг хүн өөрийнхөө нүдээр үзэх болно. Бурханы ажил дууссан өдөр, Түүний дэлхий дээр ярих хэлэх бүх үгс хэлэгдсэн үед, Түүний үгс биелэлээ олж эхэлнэ. Яг одооны цаг хугацаа бол биелэлийн цаг хугацаа биш юм. Учир нь тэр бүх үгсээ хэлж дуусаагүй байна шүү дээ. Дэлхий дээр Бурхан үгсээ хэлсээр байгаа л бол, Түүний үгс биелэлээ олохыг бүү хүлээ; Бурхан ярихаа зогсоосон тэр мөчөөс Бурханы хэлсэн үгс биелэлээ олж эхэлнэ. Дэлхийд Түүний хэлсэн үгс дотор, нэг талаасаа, амиар хангах тухай, нөгөө талаасаа, эш үзүүлэх тухай, —цаашид болох, хийгдэх зүйлс, хараахан биелээгүй байгаа зүйлсийн эш үзүүлэг байдаг. Мөн Есүсийн үгэнд эш үзүүлэг байдаг. Нэг талаасаа, Тэрбээр амиар тэтгэсэн, нөгөө талаасаа эш үзүүлэг хэлсэн байдаг. Өнөөдөр, бид үгс болон баримтыг нэгэн зэрэг гүйцэлдүүлэх тухай ярихгүй байгаа нь хүмүүсийн нүдэнд харагдаж болох зүйлс болон Бурханы хийх зүйлс хоёрын хоорондох ялгаа асар ихээс болж байгаа юм. Бурханы ажил дууссаны дараа л Түүний үгс биелэлээ олж, баримт нь үгний дараа байдаг юм. Дэлхий дээрх сүүлчийн өдрүүдэд, бие махбодтой болсон Бурхан үгийн үйлчлэлийг гүйцэлдүүлэх ба үгийн үйлчлэлийг гүйцэлдүүлэхдээ зөвхөн үг ярих, өөр зүйл Түүнтэй холбоогүй, Бурханы ажил өөрчлөгдөнгүүт, Түүний үгс биелэлээ олж эхлэнэ. Өнөөдөр, хүмүүсийг төгөлдөржүүлэх хамгийн эхний хэрэглэгдэхүүн нь үгс юм; Бурхан бүх ертөнцөд алдраа цуурайтуулсны дараа Түүний ажил дуусаж, хэлэх ёстой бүх үгс хэлэгдэж дуусан, бүх үгс баримт болон үлдэх болно. Бурхан үгсийнхээ үйлчлэлийг сүүлчийн өдрүүдэд бодит болгохоор Дэлхий дээр ирчихсэн байгаа. Ингэснээр хүмүүс Түүний юу болохыг, Түүний билэг ухааныг, Түүний үгэн дэх гайхамшигтай үйл хэргийг харах юм. Хаанчлалын Эриний турш, Бурхан хүмүүсийг эрхшээхийн тулд ерөнхийдөө үгийг л ашигладаг. Ирээдүйд, Түүний үгс бүх давхарга, бүлэг, үндэстэн, нэгжид хүрнэ. Үүний зорилго бол мэдээж бүх хүмүүсийг байлдан дагуулах, Түүний үгэнд байх хүч, эрх мэдлийг хүмүүст мэдүүлэх зорилготой. Тэгэхээр өнөөдөр та бүхний өмнөх тулгарах зүйл бол зөвхөн Бурханы үг л байх юм.
Энэ эринд хэлсэн Бурханы үгс Хууль ёсны эриний үед хэлэгдсэн үгс болоод Нигүүлслийн эринд хэлэгдсэн үгсээс өөр байна. Нигүүлслийн эринд, Бурхан үгсийн ажлыг хийдэггүй, гэвч энгийнээр хэлбэл, хүмүүсийг аврахын тулд загалмайд хадагдсан байдаг. Библид Есүс яагаад загалмайд хадагдсан, Түүний загалмайд хадагдсан байхдаа мэдэрсэн зовлонгийн талаар, хэрхэн хүн Бурханы төлөө загалмайд хадагдах ёстой тухай л бичсэн байдаг. Тэр үед, Бурханы хийсэн бүх ажил цовдлолттой холбоотой байсан. Хаанчлалын эринд, бие махбодтой болсон Бурхан Түүнд итгэдэг бүх хүмүүсийг эрхшээхийн тулд үгс хэлдэг. Энэ бол “Үг нь махбодоор илэрч” байгаа хэрэг юм. Бурхан ажлаа хийхээр сүүлийн өдрүүдэд ирчихсэн байгаа буюу тэрээр үг нь махбодоор илэрч байгаагийн жинхэнэ ач холбогдлыг гаргахаар ирчихсэн байгаа юм. Тэр зөвхөн үгс хэлдэг ба ямар нэг баримт гаргаж ирэх нь бараг үгүй юм. Энэ бол Үг нь махбодоор илэрч байгаагийн мөн чанар юм. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэхэд, энэ нь Үг махбодоор үзэгдэж, Үг биед бууж байгаа хэрэг юм. “Хамгийн эхэнд Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байв, Үг нь махан бие болсон.” Энэ бол Бурханы сүүлчийн өдрүүдэд гүйцэлдүүлэх ажил (Үг нь махбодоор илрэх ажил) бөгөөд Түүний бүх эзэгнэлтийн төлөвлөгөөний хамгийн сүүлийн бүлэг байх болно. Тиймээс Бурхан дэлхий дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийгдсэн, цаашид хийгдэх, Бурханаар хийгдэх бүхэн, хүмүүсийн эцсийн орон, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт төгсгөлд хийгдэх эдгээр ажлууд бүгд тодорхой бичигдчихсэн ба бүгд бие махбодтой болсон Бурханы доторх үгсийн ач холбогдлыг бодит болгохын тулд юм. Урьд тунхагласан засаг захиргаа болон үндсэн хууль, сүйрэлд өртөх хүмүүс, хэзээ ч амар амагланд орохгүй хүмүүст эдгээр үгс бүгд биелэх ёстой. Энэ бол сүүлчийн өдрүүдэд Бурханы хийх ёстой ажил юм. Бие махбод болсон Бурхан хүмүүст, Бурханы урьдаас заяатай хүмүүс хааш харъяалагдахыг, заяагүй хүмүүс хааш харъяалагдахыг, Түүний ард, хүүхдүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египтэд юу тохиолдохыг хүмүүст ойлгуулах болно–ирээдүйд, эдгээр үгс бүр нь биелэлээ олох ажгуу. Бурханы ажлын үе шатууд эрчээ авч байгаа. Бурхан эрин бүрт ямар ажил хийгдэхийг, бие махбодтой болсон Бурхан сүүлчийн өдрүүдэд юу хийх тухай үг ашиглан хүмүүст ойлгуулна. Түүний гүйцэтгэх үйлчлэл, тэдгээр үгс нь бүгд Үг нь махбодоор илэрсний ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд юм.
“Бурханы тэмдэг гайхамшгуудыг хайдаг бүх хүмүүс хаягдана. Тэд бол төгөлдөржүүлэх хүмүүсийн тоонд орохгүй” гэж би хэлж байсан. Би маш олон үгс хэлсэн, гэхдээ чи энэ ажлын тухай ялимгүй мэдлэг ч олж аваагүй байгаа. Та нар одоо ч ямар нэг тэмдэг гайхамшгийг хүлээсээр байгаа. Чиний Бурханд итгэх итгэл чинь ямар нэг гайхамшиг, тэмдэг хайхад оршдог гэж үү? Эсвэл амийг олж авахад оршдог уу? Есүс ч өнөөдөр хараахан биелэлээ олоогүй олон зүйлийг ярьсан байдаг. Та нар үүнээс болж Есүсийг Бурхан биш гэж хэлэх үү? Түүнийг Христ байсан гэдгийг, Бурханы хайрт Хүү нь байсан гэдгийг Бурхан гэрчилсэн. Энийг та нар үгүйсгэж чадах уу? Өнөөдөр, Бурхан зөвхөн үг л хэлдэг ба хэрвээ чи юмыг ухаж ойлгох чадваргүй бол зогсож чадахгүй. Чи Түүнийг Бурхан болохоор л итгэдэг үү эсвэл Түүний үгс биелэсэн эсэхэд тулгуурлан итгэдэг үү? Та тэмдэг гайхамшгуудад итгэдэг үү эсвэл Бурханд итгэдэг үү? Өнөөдөр тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй, Тэр үнэхээр Бурхан уу? Хэрэв Түүний ярьсан үгс биелэлээ олоогүй бол Тэр үнэхээр Бурхан уу? Түүний үгс биелэлээ олсон, олоогүй эсэхээр тодорхойлогдох уу? Яагаад хүмүүс Бурханд итгээчгүй байж, Бурханы үгсийн биелэлтийг хүлээдэг юм бэ? Хүмүүс Бурханыг мэдэхгүй гэсэн утгатай биш гэж үү? Ийм үзхүйтэй хүмүүс бол Бурханыг үгүйсгэдэг хүмүүс; Тэд үзхүйг ашиглан Бурханыг хэмждэг. Хэрвээ Бурханы үг биелсэн бол тэд Бурханд итгэдэг. Хэрвээ Бурханы үг биелээгүй бол тэд Бурханд итгэдэггүй. Тэд үргэлж л тэмдэг, гайхамшгийг мөрдөж байдаг. Тэд орчин үеийн Фарисайчууд биш гэж үү? Чиний бат зогсох эсэх, чи бодтой Бурханыг мэддэг эсэхээс шалтгаалдаг, энэ бол маш чухал. Чамд Бурханы үгийн бодит байдал илүү орших тусам Бурханы бодит байдлын тухай мэдлэг чинь их байна ингэснээрээ сорилтын үед илүү бат зогсож чадна. Тэмдэг, гайхамшгийг үзэх тусам, бат зогсох чадваргүй болж, сорилтын дунд унах болно. Тэмдэг, гайхамшиг бол үндэс суурь биш; зөвхөн Бурханы бодит байдал бол амь юм. Зарим хүмүүс Бурханы ажлын үр дүнд бий болох үр нөлөөг мэддэггүй. Тэд өдөржин Бурханы ажлын тухай мэдлэгийг олж авахын төлөө биш будлил дунд өнгөрүүлдэг. Тэдний хүсдэг зүйл Бурхан тэдний хүслийг биелүүлэх бөгөөд үүний дараа л тэд Бурханд жинхэнээсээ итгэнэ гэдэг. Бурханы үгс биелэлээ олсон үед л Бурханыг дагана, үгүй бол амь хөөцөлдөх боломж байхгүй гэдэг. Хүмүүс бодохдоо Бурханд итгэнэ гэдэг нь ямар нэг гайхамшгийг, тэмдгийг хүртэх, диваажин руу өгсөх, гурав дахь диваажин зэргийг нүдээрээ харахыг хүлээж байгаа байдлаа авч үздэг. Бурханд итгэх итгэлээ бодит байдал руу орох чармайлт, амь хөөцөлдөх зорилго, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх чармайлт гэж хэлэх нэгэн байхгүй. Ийм хүсэл эрмэлзлэлд ямар үнэ цэнэ байна гэж? Бурханы тухай мэдэхийг хүсдэггүй, Бурханы сэтгэл юунд ханадагийг мэдэхийг хүсдэггүй хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханы нэр төрийг гутаагчид юм!
Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та бүхэн ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг нүдээр үзэхийг хүсэхийг хэлэх үү? Диваажин руу очихыг хэлэх үү? Бурханд итгэнэ гэдэг бол амаргүй зүйл. Өнөөдөр, дээрх төрлийн шашны дадал устах ёстой. Бурханы гайхамшгийн илрэлийг хайх, Бурханы эдгээлтийг, чөтгөрийг хөөхийг, Түүний өгөх энхтайван, их нигүүлслийг хүлээхийг эрэлхийлэх, бие махбоддоо боломж, ая тух хайх эдгээр шашны дадал нь тодорхойгүй, хийсвэр итгэлийн хэлбэр юм. Өнөөдөр, Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Энэ бол өөрийн амийн бодит байдал болгон Бурханы үгсийг хүлээж авах, Түүний жинхэнэ хайрыг хүртэхийн тулд Түүний үгнээс Бурханы тухай мэдэх зэрэг юм. Тодруулбал: Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, бүтээгдсэн зүйлсийн хийх ёстой үүргээ гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго. Та нар Бурханы хайр татам байдлын тухай мэдлэг, Бурхан бишрэгдэх ёстой тухай, Бурхан хэрхэн өөрийн бүтээлүүдийг аварч, тэднийг төгөлдөржүүлэх тухай мэдлэг олж авах ёстой. Энэ бол Бурханд итгэх итгэлдээ оруулах ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэнэ гэдэг бол үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчлөх, эх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй дахь амьдрал болгон өөрчлөх юм. Сатаны эрхнээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол Бурханд дуулгавартай байдлыг олж авах болохоос махан биедээ л дуулгавартай байхын нэр биш, энэ нь Бурханд та бүхний зүрхийг хүлээн авч, төгөлдөржүүлж, ялзарсан сатаны зан чанараас чөлөөлөх боломжийг олгодог. Бурханд итгэнэ гэдэг бол үндсэндээ Бурханы цог жавхлан, хүчийг өөртөө илэрхийлж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханыг гэрчилж чаддаг байхыг хэлнэ. Бурханаас ямар нэг тэмдэг гайхамшгийг харах гэж итгэж болохгүй, өөрийн бие махбодийн төлөө итгэж болохгүй. Харин Бурханы тухай мэдэхийг чармайх, Бурханд дуулгавартай байж чадах, яг л Петр үхэн үхтлээ Бурханд үнэнч байсан шиг байхыг хэлнэ. Энэ бол үндсэн хэдэн зүйлс юм. Түүний хүсэлд нийцүүлэхийн тулд Бурханы үгсийг идэж уух нь Бурханыг мэдэхийн тулд юм. Бурханы үгийг идэж, уух мэт ухан ойлгох нь чамд Бурханы тухай өргөн мэдлэгийг өгөх болно. Зөвхөн ингэснээр л чи Бурханд дуулгавартай байж чадна. Гагцхүү Бурханы тухай мэддэг болсон тохиолдолд чи Бурханыг хайрлах ба үүнд хүрэх нь аливаа Бурханд итгэгч хүн өөрийн сүсэг бишрэлдээ байлгах ёстой зорилго юм. Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ, ямар нэг тэмдэг гайхамшгийг хүсэн хүлээдэг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг буруу байна гэсэн үг. Бурханд итгэнэ гэдэг нь Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх юм. Бурханы амнаас гарсан үгсийг дагаж, тэднийг хэрэгжүүлэн өөртэйгөө хамт авч явах нь Бурханы зорилгын ололт юм. Бурханд итгэхдээ, Бурханаар төгөлдөржихөд, Түүнд захирагдахад, Түүнд бүрэн дуулгавартай байхад хичээх хэрэгтэй. Хэрвээ ямар нэг гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж чадвал, Бурханы хүсэлд анхааралтай байж, Петрийн хэмжээнд хүрч чадвал, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг олж авч чадвал, Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байгааг, Бурхан чамайг хүлээж авсныг илтгэх юм.
Бурхан үйл хэргээ бүх л ертөнцөд явуулдаг. Түүнд итгэдэг бүх хүмүүс Түүний үгийг хүлээн авч, Түүний үгийг идэж уух ёстой. Бурханы ямар нэг тэмдэг, гайхамшгийг хүлээдэг хүмүүсийг Бурхан хүлээж авах ёсгүй. Бурхан хүмүүсийг төгөлдөржүүлэхийн тулд үргэлж л үгс ашиглаж ирсэн. Тиймээс та нар хамаг анхаарлаа гайхамшиг, тэмдэгэнд хандуулж, хүлээх хэрэггүй. Гэхдээ Бурханы нөлөөлөлд төгөлдөржихийг чармайх хэрэгтэй. Хуучин гэрээний Хууль ёсны Эринд, Бурхан үгс хэлсэн ба Нигүүлслийн Эринд, Есүс бас үгс хэлсэн байдаг. Есүс тэдгээр олон үгсээ хэлж дуусмагц, номлогч, эш үзүүлэгчид хүмүүст Есүсийн үлдээсэн хууль, тушаалыг тэдгээр хүмүүс түгээж, Есүсийн хэлсэн тэдгээр зарчмын дагуу дадахад хүргэсэн. Сүүлчийн өдрүүдийн Бурхан нь ганц үгээр хэлбэл хүмүүсийг төгөлдөржүүлэхийн тулд үгс ашигладаг. Тэрээр хүнийг шахахын тулд, итгүүлэхийн тулд ямар нэг тэмдэг, гайхамшиг хэрэглэдэггүй. Ингэснээр угаасаа Бурханы хүч чадлын илэрхийлэл болж чадахгүй. Хэрвээ Бурхан ямар нэг тэмдэг, гайхамшгийг үзүүлбэл, Бурханы бодит байдлыг тодорхой болгох боломжгүй болж, хүмүүсийг төгөлдөржүүлэх ч боломжгүй болох юм. Бурхан гайхамшиг, тэмдгээр хүнийг төгөлдөржүүлдэггүй. Харин үгс ашиглан хүмүүсийг ундаалж, хоньчин мэт хариулдаг, зөвхөн үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, хүн Бурханы талаарх мэдлэгтэй болно. Энэ бол үг хэлж ажилласны зорилго болно. Бурхан ямар нэг гайхамшиг, тэмдэг үзүүлж хүнийг төгөлдөржүүлдэггүй—Тэр үг ашигладаг, хүнийг төгөлдөржүүлэх олон арга зам ашигладаг. Цэвэршүүлэлт, хариуцал, засалт, Үг хангах зэрэг ямар ажлыг Бурхан явуулж байгаагаас хамааран, Бурхан хүмүүсийг төгөлдөржүүлэхийн тулд, Өөрийн ажлын тухай, цэцэн ухаан, гайхамшигтай байдлын тухай хүмүүст мэдлэг өгөхийн тулд өөр өөр өнцгөөс үгс хэлдэг. Бурхан сүүлчийн өдрүүдэд, Эринг дүгнэх үед хүмүүс төгс болсон байх ба мөнөөх гайхамшиг, тэмдэг олж харах чадвартай болсон байна. Бурханы бодтой байдлын талаар танд ямар ч үзхүй байхгүй учраас, Түүний юу хийхээс үл хамааран дуулгавартай байвал чи тэмдэг, гайхамшгийг харах болно. Яг одоо та нар бол ялзарсан, Бурханд бүрэн дуулгавартай байж чадахгүй, ийм атлаа гайхамшиг, тэмдэг харж чадах чадвартай гэж бодож байна уу өөрсдийгөө? Бурхан хүмүүст тэмдэг, гайхамшгийг үзүүлэх тэр цаг мөч бол Бурхан хүнийг шийтгэх үед, эрин солигдох үед, эрин дуусах үед юм. Хэрвээ Бурханы ажил хэвийн явагдаж байвал Бурхан ямар нэг тэмдэг, гайхамшгийг үзүүлдэггүй. Бурханд тэмдэг, гайхамшгийг үзүүлэх нь туйлын амархан боловч энэ бол Бурханы ажлын зарчим биш, Бурхан хүнийг эзэгнэхийн зорилго биш. Хэрвээ хүн ямар нэг тэмдэг, гайхамшгийг харвал, хэрвээ сүнслэг бие хүнд харагддаг байсан бол, бүх хүн Бурханд итгэхгүй байх байсан биш гэж үү? Би урьд нь хэлсэн шүү дээ. Бүлэг ялагчдийг Зүүнээс хүлээж авсан, маш их зовлон шаналалын дундаас гарч ирсэн гэтэлгэгчид. Иймэрхүү үгсийн утга нь юу вэ гэж үү? Бурханыг хүлээн авсан эдгээр хүмүүс шүүлт, шийтгэл, хариуцал засалт бүх төрлийн цэвэршүүлэлтэнд орсны дараа л жинхнээсээ дуулгавартай болсон. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодтой. Тэд ямар нэг тэмдэг, гайхамшиг, хүчит үйлсийг хараагүй. Тэд ямар нэг ойлгоход бэрх зүйл, номлол, гүн гүнзгий ойлголт ярьдаггүй; харин үүний оронд, тэдэнд бодит байдал, Бурханы үгс, Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг бий. Ийм бүлэг хүмүүст Бурханы хүчийг илэрхий болгох их чадал байхгүй гэж үү? Сүүлчийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодтой ажил юм. Есүсийн эрин үед, Тэр хүмүүсийг төгөлдөржүүлэхээр ирээгүй, гэхдээ хүмүүсийг аврахаар ирсэн. Тиймээс Тэр хүмүүсийг өөртөө дагалдуулахын тулд хүчит үйлсийг үзүүлж байсан. Түүний үндсэн ажил нь цовдлолтын үйл хэргийг гүйцээх байсан ба ямар нэг гайхамшиг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн ажлын хэсэг байгаагүй. Эдгээр тэмдэг гайхамшгууд нь зүгээр л ажлаа илүү үр дүнтэй болгохын тулд хийсэн нэгээхэн хэсэг нь байсан. Тэд бол жинхэнэ зорилгоос илүүц ажил байсан ба бүхэл эриний ажлыг төлөөлөөгүй. Хуучин Гэрээний Хууль ёсны Эриний турш, Бурхан тэмдэг, гайхамшгийг мөн үзүүлж байсан, гэхдээ Бурханы өнөөдөр хийсэн ажил нь бодтой ажил бөгөөд Тэр одоо бол ямар нэг тэмдэг, гайхамшгийг үзүүлэхгүй. Бурхан тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн бол Түүний бодтой ажил нь эмх замбраагаа алдаж, Тэрбээр ажлаа цаашид хийх боломжгүй болох байсан. Бурхан хүнийг төгөлдөржүүлэхээр үгс хэлэхээс гадна гайхамшгийг, тэмдгийг үзүүлсэн бол хүмүүс Түүнд жинхэнээсээ итгэх эсэх нь тодорхой байх байсан болов уу? Тиймээс, Бурхан тийм зүйл хийдэггүй. Хүн төрөлхтөнд шашны маш их юм бий. Сүүлчийн өдрүүдэд Бурхан ирж, хүмүүст Бурханы бодтой байдлыг ойлгуулахын тулд хүнд байгаа бүх шашны үзхүй, шидийн зүйлсийг үгүй хийх болно. Тэр хийсвэр, бодит бус Бурханы дүрийг өөрөөр хэлбэл ерөөсөө байдаггүй тэр л дүрийг арчихаар ирчихсэн байгаа. Мөн, та бүхэнд үнэ цэнэтэй зүйл бол бодит байдлын тухай мэдлэгтэй болох явдал. Үнэн бүхнийг дийлдэг. Хэр их үнэн чамд өнөөдөр байна? Зөвхөн гайхамшиг, тэмдгийг харах л хамгийн чухал юм уу? Ёрын муу сүнснүүд ч гайхамшиг, тэмдгийг үзүүлж чадна шүү дээ; Тэгж чадаж л байвал Бурхан гэсэн үг үү? Бурханд итгэхдээ хүний хайдаг зүйл бол үнэн, түүний хөөцөлддөг зүйл бол амь болохоос гайхамшиг, тэмдэг биш билээ.
No comments:
Post a Comment