Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/11/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм


   Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй ах эгч дүүс байхгүй гэдэгт би итгэж байна. Есүсийг харахаас өмнө, тодруулбал, Хүнд Бурханыг харахаасаа өмнө Есүсийн талаар, тухайлбал, гаднах төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэт олон зүйлийн талаар бодол эргэлддэг. Гэсэн хэдий ч , Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл тань өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Чи мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй, гэхдээ хүн Христийн мөн чанарыг өөрчлөхийг бүр ч илүү хүлцэхгүй. Та Христийг үхэшгүй мөнхийн агуу нэгэн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс уг чанартаа Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн таны итгэл, үнэнч байдал тань Христийн дүр төрхийг харах зохистой гэж та бодож байгаа, гэхдээ би чамайг бодитой барьцтай зүйлээр өөрийгөө хөгжүүлээсэй гэж урамшуулах байна! Өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүс бүдэрч алдсан бөгөөд алдах ч болно; тэд бүгдээрээ Фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын алдаа гаргадаг шалтгаан юу вэ? Чухамдаа шалтгаан нь таны бодолд байгаа эрхэм дээд, хүндлүүштэй Бурханд оршино. Гэхдээ жинхэнэ үнэн бол хүний хүсэж бодсоноор болохгүй. Христ зөвхөн эрхэм дээд биш, харин ч онцгойлвол жижигхэн хүн; Тэр ердөө л нэг Хүн биш, Тэр жирийн нэг хүн; Тэр тэнгэр лүү одож чадахгүйгээс гадна, Тэр дэлхий дээр чөлөөтэй нааш цааш хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хүссэнээр байдаг. Түүнд Юу дуртайгаа бодож тунгаахгүй ярьдаг, жинхэнэ Христийг иртэл шүү дээ.” Та нар Христийг аль хэдийн жирийн хүн болж ирсэн мэтээр хандаж Түүний үгийг жирийн хүнийх шиг хүлээн авдаг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.

   Христтэй холбоотой байхаасаа өмнө та нарын зан чанар бүхэлдээ өөрчлөгдөж, Христийн үнэнч дагалдагч болж, Христээс ивээл ерөөл авах зохистой нэгэн болсон хэмээн итгэж болох юм. Учир нь та нар урт замыг туулж, ихийг хийж, арвин их үр жимс гаргасан тул эцэст нь титэмийг авах нэгэн гэж өөрийгөө бодож байгаа. Гэсэн хэдий ч та нарын мэдэхгүй нэг үнэн байна: Хүний зөрүүд, эсэргүүцэгч, ялзарсан зан чанар нь Христийг харах үед л илүү тод гарч ирдэг. Ийм үед илэрсэн зөрүүд эсэргүүцэгч чанар юу юунаас илүү бүрэн дүүрэн үнэмлэхүй байдаг. Учир нь гэвэл Христ хүний Хүү бөгөөд энгийн хүнлэг чанартай тул Түүнийг хүндэлж дээдлэхгүй. Бурхан махан биед амьдардаг тул хүний дуулгаваргүй байдал гэрэлд бүрэн дүүрэн тод томруунаар гарч ирдэг. Иймд Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх эсэргүү зан чанарыг ил гаргаж хүний уг чанарыг илчилсэн юм. Үүнийг “барыг уулнаас буулгах” ба “чоныг үүрнээс нь гаргах”-тай зүйрлүүлж хэлдэг. Чи өөрийгөө Бурханд үнэнч гэж хэлж чадах уу? Бурханд чи туйлын дуулгавартай байдаг гэж хэлж чадах уу? Чи эсэргүүцдэг зангүй гэж хэлж чадах уу? Зарим чинь ингэж хэлнэ: Ийм цаг үед Бурхан миний орчин тойрныг бүрдүүлж бий болгодог тул би үргэлж дуулгавартай байж хэзээ ч гоншигнож гомдоллодоггүй. Үүнээс гадна, би Бурханы тухай ямар ч үзхүйгүй. Зарим чинь ингэж хэлнэ: Бүх ажил Бурханаас даалгавар болгож ирсэн, би бүх л чадвараа дайчилдаг бөгөөд хэзээ ч хуумгай хайхрамжгүй ханддаггүй. Тэгвэл Би та нараас үүнийг асууя: Чи Түүний дэргэд амьдрахдаа Христтэй нийцэж чадах уу? Хэр удаан нийцтэй байх вэ? Нэг өдөр үү? Хоёр өдөр үү? Нэг цаг уу? Хоёр цаг уу? Чиний итгэл үнэхээр магтууштай, гэхдээ чи тийм их тэсвэр хатуужилтай тогтвортой биш. Чи Христтэй жинхэнээр амьдрах үед чиний өөрийн зөв гэсэн байдал, өөрийгөө чухалд тооцох явдал чиний үг үйлдлээр аажмаар ил гарч ирнэ, хэмжээлшгүй их хүсэл, дуулгаваргүй байдал,сэтгэл ханахгүй байдал өөрийн мэдэлгүй гарч ирнэ. Эцэст нь, чиний омог бардам их болж Христтэй нийцэхгүй байдал зан чинь ус гал хоёр нийлдэг шиг урьдынхаасаа бүр оргиж, тэр цагт чиний уг чанар нэгэнт далд байхгүй, харин ч бүрэн илэрнэ. Энэ үед таны мөрөөдөл, зөгнөл халхлагдаж, далдлагдахгүй. Чиний гомдол аяндаа гарч ирнэ, чиний өөдгүй олиггүй мөн чанар бүхэлдээ ил гарна. Гэсэн хэдий ч, өөрийнхөө тэрслүү байдлаа үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд Христ ийм тийм, хүлээж авахад бэрх, Тэр хүнтэй хэт хатуу чанга ханддаг гэх мэт ярина, Христ илүү арай өөр эелдэг зөөлөн байвал Түүнд бүрэн дуулгавартай байж чадна. Тэрслүү байх шалтгаан чамд байгаа, Христ чамайг нэг хэмжээнд хүртэл шахамдуулахад л чи Түүний эсрэг тэрсэлдэнэ. Христийг Бурхан гэж хүндэлдэггүй, мөн Түүнд дуулгавартай байх огтхон ч бодолгүй гэдгээ ухаараагүй. Эсрэгээрээ, чи Христийг чиний санаагаар ажиллахыг хүсэж, санаанд чинь хүрэхгүй л бол Түүнийг Бурхан биш, хүн гэж итгэнэ. Та нарын олонх чинь Түүнтэй ийм мэтээр тэмцэлдээгүй гэж үү? Чиний итгэж буй нэгэн хэн юм бэ? Та яаж хайдаг вэ?

  Та нар Христийг байнга л харахыг хүсдэг. Гэхдээ өөрийгөө ингэж дөвийлгөх хэрэггүй; хүн бүр Христийг харж болно: гэхдээ хэн ч Христтэй харахад нийцэхгүй гэж би хэлнэ. Учир нь хүний уг чанар ёрын муу, сайрхал омог бардам, тэрслүүгээр дүүрэн, тэгээд Христийг харахаараа уг чанар чинь чамайг сүйрүүлж чамайг үхлээр яллана. Ах эгч, дүүтэйгээ харьцах харилцаа чинь чиний тухай нэг их илэрхийлэхгүй ч харин Христтэй нийлэх үед тийм ч амар биш. Ямар ч үед, чиний үзхүй үндэслэж омогшил соёолж, тэрслүү байдал дэлбээлнэ. Ийм хүн чанартай та нар Христтэй хэрхэн нийцэлтэй байж чадах билээ? Өдөр бүр, хором бүрт Түүнтэй Бурхан шиг харьцаж чадах уу? Бурханд чи үнэхээр дуулгавартай болсон уу? Чи зүрхэндээ эрхэмсэг дээд Бурханыг Ехова хэмээн хүндлэн магтдаг боловч ил байгаа Христийг хүн мэтээр ханддаг. Чиний мэдрэмж хэт доогуур, хүн чанар чинь хэт дорд! Чи Христийг мөнхөд Бурхан гэж хандаж чадахгүй; эсрэгээрээ, чиний онцгой, өвөрмөц байдлыг хөндөх үед Түүнийг өөрлүүгээ татаж авчраад магтан хүндэлнэ. Ийм болохоор чинь чамайг Бурханы дагалдагч биш, харин Христийн эсрэг эрсэлдэгчидтэй хамсаатан гэж хэлмээр байна. Бусдад сайхан сэтгэл гаргадаг хүн хүртэл хариугаа авдаг, гэтэл та нарын дунд ийм ажил хийдэг Христ хайрлагдах ч үгүй, хариу шагнал авах ч үгүй, хүний дуулгавартай байдлыг ч хүртэхгүй. Хамгийн гунигтай зүйл биш гэж үү?

  Бурханд итгэсэн энэ бүх он жилүүдэд хэнийг ч харааж, муу зүйл хийж байгаагүй ч Христтэй хамтрах үед чи үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ үйлдэж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; иймээс би чамайг дэлхийн хамгийн бузар, хортой нэгэн гэж хэлж байна. Хэрэв чи ялангуяа садан төрөл, найз нөхөд, эхнэр нөхөр, охид хөвгүүд, эцэг эхдээ эелдэг зөөлөн, үнэнч байгаад бусдыг хэзээ ч буруугаар ашигладаггүй боловч Христтэй нийцэж чадахгүй, Түүнтэй эвтэй байж чадахгүй бол бүх хөршөө туслан дэмжиж, аав ээжийгээ сайн асарч, гэр орноо гайгүй сайн авч явсан ч чи хорон муу бас зальжин хэвээр. Хүнтэй нийцэж, сайн үйл хийдэг ч өөрийгөө Христтэй нийцдэг гэж бүү бод. Чиний сайхан сэтгэл Тэнгэрээс ерөөл ивээлийг хулгайлж чадна гэж итгэж байна уу? Сайн үйлс чиний дуулгавартай байдалд нэмэр болно гэж бодож байна уу? Та нарын хэн нь ч цохилт, засалтыг хүлээж дааж чадахгүй бөгөөд Христийн энгийн хүнлэг чанарыг хүлээж авахад хэцүү. Тэгсэн хэрнээ Бурханд дуулгавартай байдаг гэж байнга зарладаг. Та нарынх шиг ийм итгэлд тохирсон шийтгэл ирнэ. Гоё сайхан хоосон төөрөгдлөөр өөрийгөө бүү өөгшүүл, Христийг харна гэж бүү найд, учир нь чиний биеийн хэмжээ хэт жижиг бөгөөд Түүнийг харах зохисгүй хүн. Өөрийн тэрслүү зангаа бүрэн хаяж Христтэй эвтэй байсан цагт л Бурхан чамд бодитойгоор харагдана. Засагдаагүй, ямар нэг шүүлтэнд ороогүй байж Бурханыг харах гэж очвол чи гарцаагүй Бурханы дайсан болж сүйрэл хоосролд орно. Хүний уг чанар бол байгалиасаа Бурханы дайсан. Бүх хүн Сатаны гарт тэр чигээрээ ялзарсан. Ялзарсан хүнээс сайн зүйл нэг ч гарахгүй. Хүний бүх үйлдэл ба үг ялзралыг нь ил гаргана; Бурхантай нэгдэж хамтрах үед хүний эсэргүү тэрслүү зан бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүй Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, бас голдог; улмаар хүн бүр аюултай байдалд орно. Энэ байдал үргэлжилвэл тэрээр шийтгэл авах нэгэн болж хувирна.

  Зарим нь Бурхантай нэгдэж амьдрах нь тийм аюултай бол Түүнээс хол байсан нь дээр гэж боддог. Тэгвэл тийм хүмүүс юу хүлээж авч чадах бол? Тэд Бурханд үнэнч шударга байж чадах болов уу? Бурхантай хамтрах үнэндээ хэцүү, гэхдээ энэ нь хүн ялзарсан учраас болохоос, Бурхан хүнтэй ойртож чадахгүйдээ биш юм. Өөрийнхөө тухай үнэнг мэдэхэд хүч чармайлт гаргавал чамд дээрсэн. Яагаад чи Бурханы ивээл соёрхолыг нь олж авч чадахгүй байгаа юм бэ? Яагаад зан чанар чинь Түүнд зэвүүн, жигшмээр байгаа юм бэ? Үг чинь яагаад Түүнд балиар байгаа юм бэ? Өчүүхэн үнэнч зан гаргасныхаа төлөө өөрийгөө магтаж, өчүүхэн золиос гаргасныхаа төлөө шагнал хүснэ, яльгүй дуулгавартай байсныхаа төлөө бусдыг дорд үзэж, ядуухан ажил хийснийхээ төлөө Бурханд дээрэнгүй ханддаг. Бурханыг хүлээж авсныхаа төлөө эд баялаг, бэлэг сэлт, магтаал сайшаал авахыг хүсдэг. Ганц хоёрхон зоос өгөхдөө сэтгэл чинь зовиурладаг. Аравыг өгөхдөө ивээл ерөөл авч бусдаас онцгойрохыг хүсдэг. Чинийх шиг хүн чанарын талаар ярих бүү хэл сонсох ч эвгүй юм. Чиний үг, үйлдлээс магтууштай зүйл нэг байна уу? Үүрэг даалгавараа биелүүлдэг бас биелүүлдэггүй нь, удирддаг бас дагадаг нь, Бурханыг хүлээж авдаг бас авдаггүй нь, өгдөг бас өгдөггүй нь, номлодог бас сонсогч нь, гэх мэт тэд бүгд өөрсдийгөө магтдаг. Инээдэмтэй биш гэж үү? Бурханд итгэдэг гэдгээ гарцаагүй мэддэг хэдий ч Бурхантай нийцэхгүй. Олиггүй гэж мэдсээр байж сайрхах юм. Өөрийгөө хянаж чадахаа больтол ухаан чинь тийм болсон бус уу? Ийм ухаантай байж Бурхантай яаж нийцэн алхах юм бэ? Өөрөөсөө одоо айхгүй байна уу? Зан чанар чинь Бурхантай нийцэж чадахгүй болтлоо эвдэрсэн байна. Итгэл чинь утгагүй биш байна гэж үү? Итгэл чинь шал дэмий биш байна гэж үү? Ирээдүйдээ яаж хандах юм бэ? Тийшээ явах замаа яаж сонгох вэ?

No comments:

Post a Comment