Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

7/13/2017

БУРХАНД ИТГЭХ ИТГЭЛДЭЭ ЧИ БУРХАНЫГ ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЁСТОЙ


   Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүн энэ асуултад сандарч будилдаг. Тэд үргэлж, бодитой Бурхан, тэнгэр дэх Бурхан хоёрын талаар тэс өөр хоёр үзэл бодолтой байдаг бөгөөд тэд дуулгавартай дагахын тулд биш, харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшгаас мултарч, зовлон шаналлаас зайлсхийх гэж Бурханд итгэдэг гэдгийг энэ нь харуулдаг. Тэр үед л тэд бага зэрэг дуулгавартай байдаг боловч дуулгавартай байдал нь болзолтой, өөрсдийнх нь хэтийн ирээдүйн төлөө байдаг ба тэд ингэхээс аргагүй байдаг. Тэгвэл: чи яагаад Бурханд итгэдэг вэ? Зөвхөн чиний ирээдүй, хувь заяаны төлөө л юм бол итгээгүй чинь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурсан, өөрийгөө тайтгаруулсан, өөрийгөө үнэлсэн явдал юм. Хэрвээ итгэл чинь Бурханыг дуулгавартай дагах суурин дээр үндэслээгүй бол эцсийн эцэст чи Бурханыг эсэргүүцсэнийхээ улмаас шийтгүүлэх болно. Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг. Бурхан хүмүүсээс үнэнийг эрж хайж, Бурханы үгээр цангаж, Бурханы үгийг идэж ууж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг шаарддаг, ингэснээр хүмүүс Бурханд дуулгавартай болж болох юм. Сэдэл чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг дээш өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Хэн ч үүнд эргэлзэж чадахгүй, бас хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ чиний сэдэл Бурханд дуулгавартай байхын төлөө биш бөгөөд чамд өөр зорилго байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханд залбирах залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зантай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт үзэгдэж, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болно, гэхдээ чиний сэдэл, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын тухайд гэвэл хийдэг бүхэн чинь Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг боловч зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс нь хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг, Бурхан тэднээс ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчлэх болно, иймээс хоёр нүүр гаргасан бүхнийг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгийг бүгд харж чадна. Санаа бүү зов: Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, шийдвэрлэх болно.

Хэрвээ чи Бурханы шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, Бурханы өнөөдөр хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй, мөн үүнийг эрж хайдаггүй бол, эсвэл үүнд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж, үүнийг нягталж, шинжилдэг бол чамд дуулгавартай дагах сэтгэл гэж алга. Өнөө цагийн гэрэл гарч ирэх үед өчигдрийн гэрлийг нандигнасан хэвээр байж, Бурханы шинэ ажлыг эсэргүүцвэл чи хөгийн амьтнаас хэтрэхгүй бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүсийн нэг мөн. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг үнэлж, хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханы төлөө цангах сэтгэлийн тэнхээгүй хүмүүс Бурханыг дуулгавартай дагах сэтгэлтэй байж чаддаггүй, харин байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдгаасаа болж Бурханыг эсэргүүцэж л чаддаг. Тэр хүн болж өнгөрсөн зүйлсэд толгой мэдүүлсний улмаас Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Урьд өмнө нь тохиолдсон зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн үзэл, төсөөлөл өгч, эдгээр нь тэдний оюун ухаанд Бурханы дүр болсон байдаг. Тиймээс тэд өөрсдийн үзэл болон төсөөлсөн стандартууддаа итгэдэг. Хэрвээ чи, өнөөдрийн бодит ажил хийдэг Бурханыг өөрийнхөө төсөөлөл дэх Бурхантай харьцуулдаг бол итгэл чинь Сатанаас гардаг ба эрхэмлэдэг зүйлсийн чинь дагуу байдаг—харин Бурхан ийм итгэлийг хүсдэггүй. Чадвар чансаа нь хэчнээн сүртэй ч бай, хэчнээн зориулсан ч бай—бүр бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулж, өөрсдийгөө золиосолсон ч гэсэн—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаадаггүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл үзүүлж, үүнийг хэсэг хугацаанд эдлэх боломж олгоно. Ийм хүмүүс нь үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй бөгөөд Бурхан тэднийг ээлж дараалан таягдан хаях болно. Хөгшин, залуу байхаас үл хамааран, Бурханд итгэдэг атлаа Бурханыг дуулгавартай дагадаггүй, буруу сэдэлтэй хүмүүс бол эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс бөгөөд Бурханаар таягдуулах нь дамжиггүй билээ. Бурханы нэрийг цухасхан хүлээн зөвшөөрдөг төдий, Бурханы ойр дотно, хайр татам байдлыг жаахан мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй, Бурханд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байдаг хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдардаг боловч Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Бурхан дуулгавартай байдлаар нь болон Бурханы үгийг идэж, ууж, эдэлж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахад сэтгэл ханалгүй үнэнээр ихэд цангаж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; энэ нь яг Бурханы хүсдэг төрлийн итгэл билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг зөвхөн эдэлдэг хүмүүс нь Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөц байж, Бурхан хүнд хайртай, Бурхан хүнд энэрэнгүй ханддаг гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас Бурханыг хүмүүс үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол—тэд огтхон ч дуулгаваргүй юм. Тэдний дотор, Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалт, мөн олон жилийн итгэлийн дүнд олж авсан хуучин туршлагууд, Библи дээр үндэслэсэн янз бүрийн сургаал байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Энэ хүмүүс нь хүний зүйлсээр дүүрэн байдаг—тэд хэрхэн Бурханыг дуулгавартай дагаж чадах юм бэ? Тэд бүгд хувийн сонголтуудынхаа дагуу дуулгавартай дагадаг—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүсэх үү? Энэ нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш, харин сургаал номлолыг мөрдөж буй хэрэг, мөн өөрийгөө тайтгаруулж, хангалуун болгож байгаа явдал юм. Үүнийгээ чи Бурханд дуулгавартай байдал гэж хэлбэл Түүнийг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Чи бол мууг үйлддэг Египетийн Фараон бөгөөд Бурханыг илт эсэргүүцэх ажил хийдэг—Бурхан иймэрхүү үйлчлэл хүсэх үү? Чи даруйхан гэмшиж, жаахан ухамсартай байсан нь дээр. Үгүй бол, гэртээ харьсан чинь дээр: ингэсэн нь Бурханд хийх үйлчлэлээс чинь илүү ач тусаа өгнө, чи саад болж, үймүүлэхгүй, байр сууриа мэдэж, сайн сайхан амьдарн—ингэсэн нь дээр биш гэж үү? Тийм маягаар чи Бурханыг эсэргүүцэж, шийтгүүлэхээс зайлсхийж чадна!

мэдэж Бурханы
Чуулган

No comments:

Post a Comment