1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар хий дэмий оролдсон юм.
Сүүлийн жилүүдэд ХКН-ын засгийн газрын, Христийн шашны “Хятаджуулалт”-д чиглэсэн бодлогын өргөн хүрээний танилцуулгыг мөн харсан. Мянга мянган сүмийн загалмайг буулгаж, сүмийн олон барилгуудыг эвдэн нурааж, гэр чуулган дахь асар олон тооны Христэд итгэгчид баривчлагдан, хяхан хавчигдсан юм. Хятад дахь Христийн чуулганууд цус урсгасан, харгис хавчилт шахалтыг туулж байна...
Энэхүү баримтат кино нь ХКН-ын засгийн газрын эрхэнд Хятадын Христэд итгэгчдийн туулсан хавчилт, шахалтын бодит туршлагуудыг үнэн зөвөөр, бодитойгоор бүтээсэн. Уг кинонд хавчин шахагдаж буй Христэд итгэгчид нь үнэнийг эрж хайсан, Бурханы дуу хоолойг сонссон, тэгснээрээ Төгс Хүчит Бурхан руу эргэн ирсэн өөр өөр шашны бүлэг болон урсгалуудын хүмүүс юм. Тэд амьдралын зөв замаар алхсан ч ХКН-ын засгийн газарт аймшигтайгаар баривчлагдсан билээ. Тэдний зарим нь шоронд хоригдож, зарим нь ямар нэгэн байдлаар тамлуулж, зарим нь эхнэр нөхөр, үр хүүхдүүдээсээ салан оргодлын амьдралаар амьдарч, зарим нь зэрлэг харьцаанаас нь болж бүр зэрэмдэглүүлж эсвэл алуулсан юм. Энэхүү нарийн төгс авсан баримтат кино нь тухайн үед яг юу тохиолдсоныг дахин бүтээхээр оролдсон бөгөөд Хятадын Христэд итгэгчдийн хүний эрх болон шашны итгэлийн байж болшгүй түрэмгийллийн гүн гүнзгий тусгалыг харуулсан. Энэ нь Хятадын Христэд итгэгчид болон Христэд итгэгчдийн гэр бүлийн жинхэнэ амьдралыг ойлгох цонх, мөн түүнчлэн сүүлийн үед ховорхон харагдсан – өөрсдийн итгэлийнхээ улмаас хавчин шахагдсан Хятадын Христэд итгэгчдийн туршлага болон сэтгэл хөдлөлийн тусгал юм.
Холбоотой
зөвлөмж:
Энэ киноны зарим материалыг: "Wow!視覺特效Show一手!影片素材上傳區!
https://www.youtube.com/channel/UCo2W... "-ээс авав
No comments:
Post a Comment