Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

7/23/2017

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ


Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага вэ? Одоо ч гэсэн хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй гэж хэлж болох ба энэ бүхэн нь, хүмүүс Ариун Сүнсний ажиллах зарчмыг ойлгодоггүйгээс болдог. Миний яриад байгаа хүний ажил бол мэдээж Ариун Сүнсний ажилтай хүмүүс буюу Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил юм. Би хүний хүслээс гарч байгаа ажлыг хэлээгүй, харин Ариун Сүнсний ажлын цар хүрээн дотор байгаа элчүүд, ажилчид болон эгэл ах эгч нарын ажлыг хэлж байна. Энд, хүний ажил гэдэг нь бие махбодтой болсон Бурханы ажил биш, харин хүмүүс дээрх Ариун Сүнсний ажлын цар хүрээ, зарчим юм. Эдгээр зарчим нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ мөн боловч, тэдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын зарчим ба цар хүрээтэй адил байдаггүй. Хүний ажилд хүний мөн чанар ба зарчим, Бурханы ажилд Бурханы мөн чанар ба зарчим бий.

Ариун Сүнсний урсгал дахь ажил бол, Бурханы Өөрийнх нь ажил эсвэл ашиглагдсан хүмүүсийн ажил байх эсэх нь хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийнх нь мөн чанар Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэдэг. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм. Харин зүгээр л Бурханы Сүнс өөр өөр эрин үеүдэд өөр өөрөөр нэрлэгддэг билээ. Гэхдээ Тэдний мөн чанар нь нэг. Тиймээс, Бурханы Өөрийнх нь ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил нь ч Ариун Сүнсний ажлаас өөр юу ч биш юм. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй хутгалдсан байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай шууд илэрхийлэл нь ч биш. Ариун Сүнсний ажил янз бүр бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Тухайн ажил нь өөр өөр хүмүүст янз бүр байдаг ба ажиллах өөр өөр мөн чанарыг дамжуулдаг. Өөр өөр эрин үе дэх ажил, мөн өөр өөр улсууд дахь ажил ч бас ялгаатай байдаг. Мэдээж хэрэг Ариун Сүнс хэдий олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг боловч тухайн ажлыг яаж хийдэг эсвэл ямар төрлийн хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр байдаг ба Түүний янз бүрийн хүмүүс дээр хийдэг ажил нь бүгд зарчимтай, бүгд ажлын объектын мөн чанарыг төлөөлж чаддаг. Үүний учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд тухайн ажил нь ч бас хүмүүсийн ялгаатай хэв чанараас хамааран янз бүр байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд Бурханы махбод болсон биед Тэр, хүмүүс дээр хийгддэгтэй адил ажлыг хийдэггүй. Нэг үгээр хэлбэл, Тэр хэрхэн ажилладаг нь хамаагүй, өөр өөр объектууд дээр хийгдэж байгаа ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байдал болон уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс янз бүрийн хүмүүс дээр төрөлх мөн чанарт нь тулгуурлан ажилладаг ба төрөлх мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, мөн тэдний бодит хэв чанараас нь хэтрүүлэн тэдэн дээр ажилладаггүй. Тэгэхээр, Ариун Сүнсний хүн дээр хийж байгаа ажил нь хүмүүст, Ариун Сүнсний хийж байгаа ажлын объектын мөн чанарыг олж харах боломжийг олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; хүний бодит хэв чанар хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийг ашигладаг эсвэл хүмүүс дээр ажилладаг эсэхийн аль нь ч бай, тухайн ажил үргэлж хүмүүсийн хэв чанарынх нь хязгаарын дагуу байдаг, ингэснээр хүмүүс үр өгөөжийг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үедээ тэдний бүхий л авьяас билэг, хэв чанарыг юу ч үлдээлгүйгээр дайчилдаг. Тэдний бодит хэв чанар бүхэлдээ тухайн ажилд үйлчлэхэд зарцуулагддаг. Ажлын үр дүнд хүрэхийн тулд Тэр хүмүүсийн бүхий л нөөц боломжийг шавхаж ажилладаг гэж хэлж болно. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлэхийн төлөө бөгөөд энэ нь хүний оюун санаа, бодолтой холилдоогүй, хүний авьяас чадвар, туршлага, төрөлхийн нөхцөл байдлаар хүрэхийн аргагүй байдаг. Ариун Сүнсний тоолж барамгүй олон ажил бүгд хүнд ач тусаа өгч, түүнийг босгон байгуулахад чиглэж байдаг. Гэхдээ зарим хүмүүс төгс болгуулж чаддаг байхад зарим нь төгс болгуулах нөхцөл байдлыг эзэмшээгүй байдаг, өөрөөр хэлбэл тэд төгс болгуулж чадахгүй, бараг аврагдаж чадахгүй ба хэдийгээр тэдэнд Ариун Сүнсний ажил байсан байж болох ч эцэстээ таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл Ариун Сүнсний ажил нь хүмүүсийг босгон байгуулахын төлөө байдаг боловч, энэ нь Ариун Сүнсний ажилтай байсан бүх хүн бүрэн төгс болгуулах болно гэсэн үг биш, учир нь олон хүний замнасан зам төгс болгуулах зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний зөвхөн нэг талын ажил байдаг, харин хүний субъектив хамтын ажиллагаа эсвэл хүний зөв эрэл хайгуул байдаггүй. Ийм маягаар энэ хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгуулж байгаа хүмүүст үйлчлэх ажил болдог. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харж эсвэл өөрсдөө шууд хүрч чадахгүй. Энэ нь зөвхөн ажиллах авьяас билэгтэй хүмүүсийн тусламжаар илэрхийлэгдэх боломжтой ба Ариун Сүнсний ажил хүмүүсийн илэрхийллээр дамжин дагалдагчдад өгөгддөг гэсэн үг юм.

Ариун Сүнсний ажил нь олон төрлийн хүмүүс, олон төрлийн нөхцөл байдлаар дамжин биелэгдэж, гүйцэтгэгддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эрин үеийг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дахь ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа хүмүүс хийх хэрэгтэй байдаг. Тиймээс, Бурханы ажил эсвэл Бурханы үйлчлэл нь бие махбодтой болсон Бурханы ажил бөгөөд хүн Түүний оронд хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь олон өөр төрлийн хүмүүсээр дамжин гүйцэтгэгддэг ба тодорхой нэг хүнээр хийгдэж эсвэл тодорхой нэг хүнээр дамжин бүрэн ойлгомжтой болох боломжгүй. Чуулгануудыг удирдаж буй хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чаддаггүй; тэд ердөө л зарим нэг удирдах ажлыг хийж чадна. Ийм маягаар Ариун Сүнсний ажлыг гурван хэсэгт хувааж болно: Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил болон Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүмүүс дээрх ажил. Энэ гурвын дотроос, Бурханы Өөрийнх нь ажил бүхий л эринийг удирдан чиглүүлэхийн төлөө; ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил нь, Бурханы Өөрийн ажлын дараа илгээгдэж эсвэл даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагалдагчдыг удирдан чиглүүлэхийн төлөө бөгөөд энэ хүмүүс нь Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс дээр хийгддэг ажил нь Түүний бүх ажлыг хамгаалах, өөрөөр хэлбэл төгс болгох боломжтой хүмүүсийг төгс болгохын сацуу бүх удирдлага болоод Бурханы гэрчлэлийг хамгаалахад оршдог. Энэхүү гурван хэсэг нь Ариун Сүнсний нийт ажил юм, гэхдээ Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын бүх ажил зогсонги байдалд орох болно. Бурханы Өөрийнх нь ажилд бүх хүн төрөлхтний ажил багтах ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийнх нь ажил Ариун Сүнсний бүх ажлын чиг хандлага, хөдөлгөөнийг төлөөлдөг, харин тэгэхэд элч нарын ажил Бурханы ажлыг дагадаг ба тухайн эринийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд зөвхөн хүний хийх ёстой ажлыг л хийдэг ба энэ нь удирдлагын ажлыг огтхон ч агуулдаггүй. Бурханы Өөрийнх нь ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөлөл нь ялгаатай учраас Бурханы Өөрийнх нь ажил болон хүний ажлын хооронд маш тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн өөр өөр ялгамж чанартай ажлын объектууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ янз бүр байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний үзсэн зүйл, үндэслэл, учир зүй болон баялаг төсөөлөл нь бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага өөрийнх нь ажлыг илүү сайн төлөөлж чадах ба хүний туулсан зүйлс өөрийнх нь ажлын бүрэлдэхүүн хэсэг болох болно. Хүний ажил өөрийнх нь туршлагыг илэрхийлж чадна. Зарим хүмүүс идэвхгүй байдалд туршлагажиж байгаа үед тэдний ихэнх нөхөрлөл сөрөг элементүүдээс бүрддэг. Хэрэв тэдний туршлага эерэг агаад тэд ялангуяа эерэг талын зам мөртэй бол тэдний нөхөрлөдөг зүйлс нь маш их урам зориг хайрласан байх ба хүмүүс тэднээс эерэг хангамжийг олж авах боломжтой байх болно. Хэрэв ажилчин энэ үед идэвхгүй болбол түүний нөхөрлөл үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Энэ төрлийн нөхөрлөл нь доройтуулдаг ба түүний нөхөрлөлийн дараа бусад хүмүүс өөрийн эрхгүй хямардаг. Дагалдагчдын байдал удирдагчийнхаас хамаарч өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгдөж байдаг. Тэр хүний туршлагын дагуу ажилладаг ба хүнийг хүчилдэггүй боловч өөрийнх нь туршлагын хэвийн үйл явцын дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл хүний нөхөрлөл Бурханы үгнээс ялгаатай. Хүний нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь харсан зүйл болон туршлагыг дамжуулдаг бөгөөд Бурханы ажлын суурин дээр үзэж, туулсан зүйлийг нь илэрхийлдэг. Бурхан ажиллаж үг хэлсний дараагаар, юуг хэрэгжүүлж, юунд орох ёстойгоо олж мэдээд дагалдагчдад дамжуулах нь тэдний үүрэг хариуцлага юм. Тийм учраас хүний ажил нь түүний оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажил нь хүний хичээл, туршлага болоод хүний зарим нэг бодолтой холилдсон байдаг. Ариун Сүнс хэрхэн ажиллах нь хамаагүй, Тэр хүн дээр эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллаж байгаа эсэх нь хамаагүй, ажилчид үргэлж өөрсдийн юу болохыг илэрхийлж байдаг. Хэдийгээр ажиллаж байгаа нь Ариун Сүнс боловч тухайн ажил хүний төрөлх чанарт суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин энэ нь үргэлж бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдлын дагуу байдаг. Зөвхөн ийм маягаар л хүний зан чанар хувирч, түүний хуучин үзэл, бодлууд өөрчлөгдөх боломжтой. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурласан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм ойлголт болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн өөрийн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чадна. Хүн үзэж туулаагүй зүйлээ эсвэл оюун санаа нь хүрч чадахгүй зүйлийг, өөрөөр хэлбэл өөрийнхөө дотор эс орших зүйлсийг нөхөрлөх чадваргүй. Хэрвээ хүний илэрхийлж байгаа зүйл нь түүний туршлага биш бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол болно. Нэг үгээр хэлбэл түүний үгсэд ямар ч бодит байдал эс оршино. Хэрвээ чи нийгмийн элдэв зүйлстэй огтхон ч холбоотой байгаагүй бол нийгмийн түвэгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл байхгүй бол, бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Тиймээс хүний нөхөрлөж байгаа зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хэн нэгэн гэсгээлт ба шүүлтийн тухай өөрийн ойлголтын талаар нөхөрлөсөн боловч чамд үүний талаарх туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай энэ талаар зуун хувь итгэлтэй байж чадахгүй. Үүний учир нь түүний нөхөрлөж байгаа зүйл бол чиний хэзээ ч туулж байгаагүй зүйл, чиний огт мэддэггүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи зөвхөн шүүлт ба гэсгээлттэй холбоотой хожмын замыг түүний мэдлэгээс авах боломжтой. Гэхдээ энэ зам нь хоосон номлолд тулгуурласан ойлголтоор үйлчлэх ба чиний туршлагыг байтугай ойлголтыг чинь ч орлож чадахгүй. Магадгүй чи түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж бодож болох ч үүнийг мэдэрч туулах үедээ чи, энэ нь олон зүйл дээр биелшгүй болохыг мэдэж авна. Магадгүй чи өөрийн сонсож буй зарим мэдлэгээ огт биелшгүй гэж үздэг; тухайн үедээ чи энэ талаар үзэлтэй болж, үүнийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн дуртай дургүй л хийдэг. Харин туулж үзэх аваас чамд үзэл өгч байгаа мэдлэг нь чиний хэрэгжүүлэлтийн зам болдог. Хэрэгжүүлэх тусам чи түүний үгийн жинхэнэ үнэ цэнэ, утга учрыг улам бүр ойлгодог. Туулж үзсэнийхээ дараа чи өөрийн туулж үзсэн зүйлсийн талаарх мэдлэгийг ярилцаж чадна. Түүнчлэн чи хэнийх нь мэдлэг бодит болоод үнэн бодитой, хэнийх нь мэдлэг хоосон номлолд тулгуурласан, хэрэггүй болохыг хооронд нь ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьж байгаа мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаарна. Чиний туршлагад үнэн байгаа цагт чиний мэдлэг бодитой, үнэ цэнэтэй байсаар байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас аливааг ялгадаг, ухамсарладаг болоод зогсохгүй мэдлэгээ гүнзгийрүүлж, өөрийгөө авч явах мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулах болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн ярьсан мэдлэг хэдий өндөр байлаа ч хоосон номлол юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг загнах боловч сүнслэг асуудалтай тулгарах үед ялган салгаж чаддаггүй. Үүний учир нь энэ хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой ямар ч туршлага байхгүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй бөгөөд сүнсийг ойлгодоггүй хүмүүс юм. Чи аль талын мэдлэгийн талаар ярьж байгаагаас үл хамааран энэ нь чиний оршихуйгаас гарч байгаа бол чиний хувийн туршлага, жинхэнэ мэдлэг байсаар байна. Зөвхөн хоосон номлолын талаар ярьдаг хүмүүс өөрөөр хэлбэл үнэн болоод бодит байдалгүй хүмүүсийн ярьж байгаа зүйлийг мөн тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний номлол нь гүн эргэцүүлэлээс ургасан, оюун санааных нь гүн бодлогоширлын үр дүн юм, гэхдээ энэ нь ердөө л номлол тул төсөөллөөс өөрцгүй! Өөр өөр төрлийн хүмүүсийн туршлага нь тэдний доторх зүйлсийг төлөөлдөг. Сүнслэг туршлагагүй бүх хүмүүс үнэний мэдлэгийн талаар, эсвэл өөр төрлийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ярьж чадахгүй. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний дотор орших зүйл байдаг—энэ нь гарцаагүй. Хэрвээ хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой. Хэрвээ чи хүний амьдралтай холбоотой ерөнхий мэдлэгийн талаар тодорхой ярьж чадахгүй бол сүнслэг зүйлсийн талаар хэр их ярьж чадах вэ? Чуулганыг удирддаг, амиар хүмүүсийг тэтгэдэг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой ба сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэмж, туршлагатай байх ёстой. Зөвхөн ийм хүмүүс чуулганыг удирддаг ажилчид буюу элч нар байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн дагаж чадах ба харин удирдаж чадахгүй, тэр ч бүү хэл хүмүүсийг амиар тэтгэх элч байж чадахгүй. Үүний учир нь элч нарын чиг үүрэг нь гүйж, тэмцэхэд бус, харин аминд дэмжлэг үзүүлж, хүний зан чанарын өөрчлөлтийг удирдахын төлөө байдаг. Энэ нь хүнд үүрэг хариуцлагыг мөрөндөө үүрэх даалгавар авсан хүмүүсийн гүйцэтгэдэг чиг үүрэг бөгөөд хүн бүрийн хийж чадах зүйл биш юм. Ийм төрлийн ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, гүйдэг, зарцуулахад бэлэн байдаг хэн ч үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засагдаж, шүүгдээгүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй хүмүүс, өөрөөр хэлбэл бодит байдалгүй хүмүүс өөрсдөө энэ тал дээр оршихуйгүй учраас бодит байдлыг тодорхой харах чадваргүй байдаг. Тиймээс энэ төрлийн хүн удирдах ажлыг хийж чадахгүйгээр барахгүй удаан хугацаанд үнэнгүй явбал таягдагдах бай болно. Чиний ярьж байгаа үзэж харсан зүйл амьдралдаа туулсан хэцүү бэрх зовлон хийгээд ямар асуудлаар гэсгээгдэж, шүүгдэж байсны чинь нотолгоо болдог. Шалгалтуудын хувьд ч энэ нь мөн үнэн байдаг: Тухайн хүний цэвэршүүлэгдсэн зүйл, түүний сул дорой байдаг зүйл нь түүний туулж амссан зүйлс, арга замыг нь олсон зүйлс юм. Жишээлбэл, хэрвээ хүний гэрлэлт нь бүтэлгүйтсэн бол тэр ихэнхдээ “Бурханд баярлалаа, Бурханыг магтъя, би Бурханы зүрхний хүслийг хангалуун байлгаж, нэг насны амьдралаа өргөн барьж, өөрийн гэрлэлтийг Бурханы гарт даатгах ёстой. Би Бурханд бүхий л амьдралаараа дэнчин тавихад бэлэн байна” хэмээн нөхөрлөдөг. Нөхөрлөлөөр дамжуулан хүний доторх бүх зүйл, түүний юу болох нь илэрхийлэгдэх боломжтой. Тухайн хүний ярианы хурд, чанга эсвэл аяархан ярих байдал зэрэг нь туршлагын асуудал биш учраас тэр юу болох болон түүнд юу байгааг төлөөлж чадахгүй. Тэдгээр нь зөвхөн түүний зан араншин болон угийн чанар нь сайн уу эсвэл муу юу гэдгийг л хэлж чадах боловч түүнд туршлага байгаа эсэхтэй тэнцэж чадахгүй. Ярьж байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадвар эсвэл ярианы чадвар болон хурд нь дадал зуршлаар бий болох зүйл бөгөөд туршлагыг орлож чадахгүй. Өөрийнхөө хувийн туршлагын талаар ярих үедээ чи өөрийнхөө чухалд тооцдог болоод өөр дотроо байгаа зүйлсийн талаар нөхөрлөдөг. Миний яриа бол Миний оршихуйг төлөөлдөг ба харин Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл нь хүний мэдэрч туулдаг зүйл биш, энэ нь мөн хүний харж, хүрч чадах зүйл биш, харин энэ нь Би юу болох юм. Зарим хүмүүс Миний нөхөрлөдөг зүйлсийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ үүнийг Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг таньдаггүй. Мэдээж Миний ярьж байгаа зүйлс Миний туршлагыг илэрхийлэлгүй яахав. Би чинь удирдлагын ажлыг зургаан мянга гаруй жил хийсэн шүү дээ. Би хүн төрөлхтөн бүтээгдсэн тэр цаг үеэс эхлэн одоог хүртэлх бүхнийг туулж үзсэн; тэгсэн хэрнээ Би яаж үүний талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан, үүнийг ажигласнаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн; тийм байхад Би яаж тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан учир хүнийг гэсгээж шүүх ажлыг явуулахад Би тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би Өөрийн хийсэн ажлаа үнэлж, дүгнэхэд бас тохирно. Хэдийгээр энэ ажил Миний махан биеэр хийгдээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд энэ бол Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, мөн хийх учиртай ажлаа хийх эрхтэй. Хүний ярьж байгаа нь тэдний мэдэрч туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун санааных нь хүрч чадах хязгаар бөгөөд тэдний мэдрэхүйн мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үгс нь Сүнсний шууд илэрхийлэл байх ба Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махан бие нь үүнийг үзэж туулаагүй, хараагүй хэдий ч махан биеийн мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэр махан биеийн илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болоод Түүний хийсэн ажлыг харах боломжийг олгодог. Хүний ажил нь хүмүүст юунд орох ёстой, юуг ойлгох хэрэгтэйг илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлнө. Хүний ажил бол хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил бол шинэ замыг нээж, хүн төрөлхтөнд шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг ил болгож, Бурханы зан чанарыг мэдэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Бурханы ажил бол бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө юм.

Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг босгон байгуулах бүхий л ажил бөгөөд хүнд ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй, Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч Ариун Сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй; харин Түүнтэй хамтран ажилладаг хүмүүсийн тусламжтайгаар явагдах учиртай. Зөвхөн ийм байдлаар л Ариун Сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж Ариун Сүнс шууд ажиллаж байгаа үед энэ нь ерөөсөө ч хувирч өөрчлөгдөөгүй байдаг; харин хүний зуучлалыг ашиглах үед энэ нь ихээхэн бохир болж, Ариун Сүнсний анхдагч ажил байхаа больдог. Ингэснээр үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид Ариун Сүнсний анхдагч утга учрыг биш харин Ариун Сүнсний ажил болон хүний туршлага, мэдлэгийн хослолыг хүлээн авдаг. Дагалдагчдын хүлээн авч байгаа Ариун Сүнсний ажлын нэг хэсэг нь зөв байна. Ажилчид өөр хоорондоо адилгүй учраас хүний хүлээн авч байгаа мэдлэг, туршлага нь ялгаатай байдаг. Ажилчид Ариун Сүнсний гэгээрэл болон удирдамжтай байх үедээ удирдамж болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажина. Эдгээр туршлага дотор хүний оюун санаа, туршлага, мөн хүн чанарынх нь оршихуй холилдох ба үүний дараа тэд олж авах ёстой мэдлэг болон үзэж харсан зүйлээ олж авна. Энэ бол хүн үнэнийг туулж мэдэрсний дараах хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туршлагажиж буй зүйлс өөр өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм маягаар, Ариун Сүнсний гэгээрүүлэлт яг ижил байсан ч хүлээж авах хүмүүс нь өөр байдаг учраас мэдлэг болон хэрэгжүүлэлт нь өөр өөр байдаг. Зарим хүмүүс хэрэгжүүлэх явцдаа жижиг алдааг хийдэг бол зарим нь том алдаа гаргадаг, харин зарим нь алдаанаас өөр юу ч хийдэггүй. Учир нь хүмүүсийн ойлгох чадвар, бодит хэв чанар нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс сургаалыг хүлээн авсны дараа ийм маягаар ойлгодог ба зарим нь үнэнийг сонссоны дараа тийм маягаар ойлгодог. Зарим хүмүүс бага зэрэг гуйвуулдаг; зарим нь үнэний жинхэнэ утга учрыг огтхон ч ойлгодоггүй. Тиймээс хүн өөрийнхөө ойлгосноороо бусдыгаа чиглүүлэх болно; түүний ажил түүний оршихуйг л илэрхийлж байгаа учраас энэ нь гарцаагүй үнэн юм. Үнэний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс ч бас үнэний тухай зөв ойлголттой байх болно. Хэдий тэр хүмүүсийн дунд ташаа ойлголттой хүмүүс байж болох ч, бүгдээрээ биш, цөөн хэд нь л буруу ойлголттой байна. Үнэний талаарх ойлголт нь алдаатай хүмүүсээр удирдуулсан хүмүүс эргэлзээгүй алдаатай байх болно. Энэ хүмүүс жинхэнэ утгаараа алдаатай байх болно. Дагалдагчдын дундах үнэний талаарх ойлголтын түвшин нь ажилчдаас ихээхэн хамаарна. Мэдээж, Бурханаас ирж буй үнэн бол ямарч алдаагүй зөв, туйлын тодорхой байдаг. Гэвч ажилчид бүрэн зөв байдаггүй, бас тэднийг бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрэв ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх маш бодитой арга зам байгаа бол дагалдагчид ч бас үнэнийг хэрэгжүүлэх арга замтай байх болно. Харин ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй, зөвхөн хоосон номлол л байгаа бол дагалдагчид ямар ч бодит байдалгүй байна. Дагалдагчдын хэв чанар ба угийн чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажилчидтай хамаагүй юм. Гэхдээ дагалдагчид үнэнийг хэр сайн ойлгож, Бурханыг мэдэж байна вэ гэдэг нь ажилчдаас хамаарна (энэ нь зөвхөн зарим хүмүүсийн хувьд л ийм байдаг). Ажилчин ямар байна, түүний удирдаж буй дагалдагчид тийм байх болно. Ажилчин өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Дагалдагчиддаа тавьж буй шаардлагууд нь түүний өөрийн хүрэхийг хүсэж буй эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажилчид өөрсдийн хийдэг зүйл дээрээ үндэслэн дагалдагчдадаа шаардлага тавьдаг ч хүмүүсийн огтхон ч хүрч чадахгүй зүйл олон байдаг. Хүмүүсийн хүрч чаддаггүй зүйл нь тэдний оролтонд саад болдог.

Засалт, шүүлтийг туулсан хүмүүсийн ажилд хамаагүй цөөхөн алдаа байдаг. Тэдний ажлын илэрхийлэл хамаагүй илүү нарийн нягт байдаг. Ажиллахдаа өөрийнхөө байгаа байдалд найддаг хүмүүс нэлээд том алдаа гаргадаг. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд байгаа байдал нь хэтэрхий их шингэсэн байдаг ба энэ нь Ариун Сүнсний ажилд томоохон саад болдог. Төрөлхөөсөө ажиллах нөхцөлтэй хүмүүс хүртэл Бурханы ажлыг хийхийн тулд засалт, шүүлтэнд орох ёстой. Хэрвээ ийм шүүлтэнд ороогүй бол, тэд хэдий сайн хийлээ ч гэсэн, энэ нь үнэний зарчимтай нийцэхгүй ба бүхэлдээ хүний байгаа байдал, сайн сайхан л байдаг. Бурханы ажлыг хийхэд, засалт, шүүлтийг туулсан хүмүүсийн ажил шүүлтэнд ороогүй хүмүүсийн ажлаас илүү нарийн зөв байдаг. Шүүлтийг туулаагүй хүмүүс, хүний ихээхэн ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний махан бие болон бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлыг илэрхийлэх хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч утга учиртай бараг холбоогүй, түүнээс хэт хазайсан дэндүү олон үзэж харсан зүйлс болон туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтэнд ороогүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. Харин энэ ажилд тэнцсэн ажилчин бусдыгаа зөв замд аваачиж, үнэнийг гүн ойлгож мэдэх боломжийг тэдэнд олгож чадна. Түүний хийдэг ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чадна. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байх ба ямар нэг дүрэмд баригддаггүй, хүмүүст чөлөөлөлт болон эрх чөлөө олгодог. Цаашилбал, тэдний амь нь аажмаар өсөж, үнэнд үе шаттайгаар гүн нэвтэрдэг. Харин тэнцэхгүй ажилчны ажил хол зөрөөтэй байдаг; түүний ажил мунхаг байдаг. Тэр зөвхөн хүмүүсийг дүрэм журам руу аваачдаг; түүний хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд өөр байдаггүй; тэр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Энэ төрлийн ажилд, хэт олон дүрэм, хэт олон хоосон номлол байдаг тул хүмүүсийг бодит байдал болоод амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг цөөн хэдэн үнэ цэнэгүй дүрэм журмыг дагахад л хүргэнэ. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг төөрөгдөлд л хүргэнэ. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь ажилдаа тэнцэх эсэхийг ялгаж таних гол түлхүүр нь тэдний хөтөлж байгаа зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид үнэнтэй нийцэх зарчмыг олж авсан эсэх, тэд өөрсдөдөө тохирсон өөрчлөгдөн хувирах арга замыг хүлээж авч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр төрлийн хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй; чи зүгээр нэг мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь чиний оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялгаж салгаж чадахгүй бол амархан хууртагдах болно. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд төрөлх байдал нь хэтэрхий их байдаг; үүнд хүний хүсэл дэндүү их холилдсон байдаг. Тэдний оршихуй нь төрөлх байдал, тэдэнд төрөлхөөс заяагдсан зүйл болохоос биш харьцалт туулсны дараах амь эсвэл өөрчлөгдсөний дараах бодит байдал биш юм. Энэ төрлийн хүн яаж амийг эрэлхийлж буй хүмүүст дэмжлэг үзүүлж чадах юм бэ? Хүний анхдагч амь нь түүний төрөлх оюуны чадамж эсвэл авьяас билэг юм. Энэ төрлийн оюуны чадамж эсвэл авьяас билэг нь хүнд тавих Бурханы жинхэнэ шаардлагаас хол зөрөөтэй байдаг. Хэрвээ хүн төгс болгуулаагүй, завхарсан зан чанар нь засагдаж, харьцагдаагүй бол түүний илэрхийлдэг зүйлс ба үнэн хоёрын хооронд маш том зай гарах болно; энэ нь өөрийнх нь төсөөлөл болон өрөөсгөл туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдсон байх болно. Түүнчлэн тэр яаж ч ажилласан бай, бүх хүмүүсийн оролтонд тохиромжтой ерөнхий зорилго болон үнэн байхгүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүст тавьдаг шаардлагуудын ихэнх нь хийж чадахааргүй, хийхийн аргагүй зүйлсийг хийлгэхээр тэднээс шаарддаг. Энэ бол хүний хүслийн ажил юм. Хүний завхарсан зан чанар, бодол болон үзэл нь түүний бүх биеэр нь нэвчин тархсан байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх зөн билэгтэй төрөөгүй, мөн үнэнийг шууд ойлгох зөн билэг ч байдаггүй. Хүний завхарсан зан чанартай зэрэгцээд ийм төрлийн төрөлх байдалтай хүн ажиллах аваас ажил тасалдахгүй гэж үү? Гэвч төгс болгуулсан хүнд хүмүүсийн ойлгох ёстой үнэний туршлага болоод тэдний завхарсан зан чанарын тухай мэдлэг байдаг, ингэснээр түүний ажил дахь тодорхойгүй, бодитой биш зүйлс аажмаар багасах ба энэ нь, түүний илэрхийлдэг үнэн илүү оновчтой, бодитой болно гэсэн үг юм. Хүний оюун санаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд баялаг төсөөлөл, логик ухаан болон аливаа хэрэг явдалтай харьцах хуучин туршлага бий. Хэрвээ тэднийг нь засаж, зөвтгөхгүй бол цөмөөрөө ажилд садаа болдог. Тийм учраас хүний ажил, ялангуяа төгс болгуулаагүй хүмүүсийн ажил хамгийн нарийн зөв түвшинд очиж чадахгүй.

Хүний ажил нь хамрах хүрээ, хязгаартай. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л гүйцэтгэнэ үү гэхээс бүхэл эринг хамарсан ажлыг гүйцэлдүүлж чадахгүй—эс бөгөөс тэр, хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байсан биз. Хүний ажил зөвхөн тодорхой цаг үе, үе шатанд л тохирно. Үүний учир нь хүний туршлага тодорхой цар хүрээтэй байдаг. Бурханы ажлыг хүний ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохирно. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүн зөвхөн Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн дүүргэгддэггүй. Хүний туулж мэдрэх боломжтой зүйлс цөмөөрөө хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байх ба жирийн хүний оюун ухаан дахь бодлын хязгаараас хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор л туршлагаждаг. Тэд үнэнийг туулж мэдрэх үед энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл доорх энгийн хүний амьдралын туршлага байх ба энгийн хүний амьдралаас хазайсан байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн үнэнийг туулж мэдэрдэг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байх ба үүний гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдалтай холбоотой. Тэдний алхаж байгаа зам үнэнийг эрэлхийлж байгаа хүний хэвийн амьдрал, энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй энгийн хүний алхаж буй зам гэж л хэлж болно. Тэдний алхаж буй зам нь Ариун Сүнсний сонгосон зам гэж чи хэлж чадахгүй. Энгийн хүний туршлагаар бол эрэлхийлж байгаа хүмүүс адилхан байдаггүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилхан байдаггүй. Нэмж хэлэхэд, тэдний туршлагаждаг орчин болон туршлагынх нь хэмжээ адилгүй, оюун санаа, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр өөр өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус ба үүний ердөө нэг юм уу цөөн хэдэн талын ойлголт байдаг. Хүний үнэнд туршлагажсан цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурласан байдаг ба тиймээс энэ нь адилхан байдаггүй. Ийм маягаар, нэгэн үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний туршлага нь үргэлж хязгаарлагдмал бөгөөд Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлөх чадваргүй, хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний гүйцэлдүүлэх төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн, хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн бол Бурханы даалгаж өгсөн ажлыг хийдэг Бурханы зарц л байж чадна. Хүн бол Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний шууд тусгал байх нөхцөлийг агуулаагүй, тийм ажилд тэнцэхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй. Хүнд хүний ажиллах зарчим байдаг ба бүх хүн янз бүрийн туршлага, олон төрлийн нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан өөрийнх нь бүх туршлага багтдаг. Эдгээр туршлага нь зөвхөн хүний оршихуйг төлөөлнө үү гэхээс, Бурханы оршихуй эсвэл Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тийм учраас хүний алхаж буй замыг Ариун Сүнсний явж байгаа зам гэж хэлж болохгүй. Учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн хүсэл биш юм. Хүний ажил ямар нэг дүрэм горимд баригдах, арга барил нь ямар нэг хязгаарлагдмал цар хүрээнд баригдах талтай байдаг тул хүмүүсийг чөлөөтэй арга зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагчид хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг ба тэдний туршлагажих байдал нь ч өөрийн цар хүрээнд мөн хязгаарлагдсан байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байх ба түүний ажлын арга барил нь мөн хэдхэн төрлөөр хязгаарлагдсан байдаг тул Ариун Сүнс болон Бурханы Өөрийнх нь ажилтай харьцуулж болохгүй—учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан Өөрийнхөө ажлыг хийхэд ямар ч хууль дүрэм гэж байхгүй; энэ нь яаж ч хийгдлээ гэсэн нэг арга замд хязгаалагддаггүй. Бурханы ажилд ямар ч хууль дүрэм гэж байхгүй, Түүний бүх ажил чөлөөтэй хийгддэг. Бурханыг дагахдаа хэр их хугацаа зарцуулснаас үл хамааран, хүмүүс Бурханы ажиллах арга замын ямар нэг хуулийг дүгнэн гаргаж ирж чаддаггүй. Хэдий Түүний ажил зарчимтай ч энэ нь үргэлж шинэ арга замаар хийгддэг ба үргэлж шинэ хөгжилтэй байдаг, үүнд хүн хүрч чадахгүй. Тодорхой нэг хугацаанд Бурхан өөр өөр төрлийн ажил, өөр өөр янзын удирдлагатай байж үргэлж л шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байх боломжийг хүмүүст олгож байж болох юм. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас чи Түүний ажлын хуулийг олж мэдэж чадахгүй. Зөвхөн ийм маягаар л Бурханы дагалдагчид хууль дүрэмд унадаггүй. Бурханы Өөрийнх нь ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, тэдний үзлийг сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг шашны үзэл, хууль дүрэмд баригдалгүй чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажлын, хүмүүсээс шаарддаг шаардлага нь түүний өөрийн туршлага, тэр хүний хүрч чадах зүйлсэд тулгуурладаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг ба хэрэгжүүлэлтийн арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр нь хууль дүрэм, зан үйл болон хэвшдэг. Хэрвээ Бурханы төгс болголтонд ороогүй, шүүгдээгүй хүн аль нэг хугацааны ажлыг удирдвал түүний дагалдагчид шашны хэнээтнүүд болж Бурханыг эсэргүүцэх тал дээр мэргэжилтэн болдог. Тийм учраас, хэрвээ хэн нэгэн хүн, удирдагч байхад тохирч байгаа бол тэр хүн шүүлтэнд орж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлтэнд ороогүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байлаа ч, тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлдөг. Бурханы гүйцэтгэдэг ажил нь хүний махан биетэй нийцдэггүй; энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; энэ нь тодорхойгүй шашны зүйлстэй холилддоггүй. Түүний ажлын үр дүнд Бурханаар төгс болгуулаагүй хүн хүрэхгүйгээс гадна үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.

Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлээд, хожим нь үргэлжлүүлэн ажиллаж, удирдах, шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм. Бурханы зургаан мянган жилийн ажлаас, чи ямар нэг хууль дүрмийг олж мэдэж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлж байгаа зүйл нь өөрийнх нь туршлага доторх ухаарал болон мэдлэг байдаг. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах эрхтэнтэй болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг эрхтэн байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй, зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билэг, хүн болгонд байх хэрэгтэй эрхтэн юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах эрхтэнээ алдаж, хүний зөн билгээ гээвэл, тэр хүн мөн хамгийн эрхэм нандин зүйлээ алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг эсвэл Түүний ажлын тухай мэдлэг эсвэл туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг. Махан биеэр эсвэл шууд Сүнсээр илэрхийлэгдсэн эсэх нь хамаагүй бурханлаг чанар юу болохыг илэрхийлэх нь Бурханы зөн билэг юм; энэ нь Бурханы үйлчлэл билээ. Хүн өөрийн туршлага эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр эсвэл дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл тэр юу болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн билэг, үүрэг бөгөөд хүний биелүүлэх ёстой зүйл юм. Хэдийгээр хүний илэрхийлэл Бурханы илэрхийлдэг зүйлээс хамаагүй дутуу боловч хүний илэрхийлдэг зүйлд ихээхэн дүрэм журам байдаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстой зүйлээ хийх учиртай. Хүн үүргээ биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой бөгөөд өчүүхэн төдий ч биеэ нөөсөн явдал байх ёсгүй.

Олон жил ажилласны дараа, хүн тэр хугацааныхаа ажлын туршлага, хуримтлагдсан мэргэн ухаан, дүрэм журмыг дүгнэх болно. Удаан хугацааны турш ажилласан хүмүүс Ариун Сүнсний ажлын хөдөлгөөнийг мэдэрж чаддаг ба хэзээ Ариун Сүнс ажилладагийг, хэзээ ажилладаггүйг мэддэг; ачаа үүрч байх үедээ тэр хэрхэн нөхөрлөхөө мэддэг ба Ариун Сүнсний ажлын хэвийн байдал болон хүмүүсийн амийн өсөлтийн хэвийн байдлыг мэддэг. Энэ бол олон жил ажилласан, Ариун Сүнсний ажлыг мэддэг хүн юм. Олон жил ажилласан хүмүүс эргэлзээгүйгээр, тайван ярьдаг; хэлэх ямар зүйлгүй байсан ч тэд тайван дөлгөөн байдаг. Дотроо тэд тайван бус байдал эсвэл санаа зовнилгүйгээр Ариун Сүнсний ажлыг эрж хайхын тулд залбирсаар байж чаддаг; тэд нар ажилдаа туршлагажсан байдаг. Удаан хугацаанд ажилласан, ихээхэн хичээл болон туршлагатай хүмүүсийн дотор Ариун Сүнсний ажилд саад учруулах зүйл олон байдаг; энэ бол түүний удаан хугацааны ажлын дутагдалтай тал юм. Дөнгөж ажиллаж эхэлсэн хүн хүний хичээл туршлагаар дутмаг ялангуяа Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар бүр мэдэх ч үгүй байдаг. Гэхдээ ажлын явцад тэр, Ариун Сүнс хэрхэн ажилладгийг аажмаар сурч, мэдэрдэг болохоор барахгүй, Ариун Сүнсний ажлыг авахын тулд юу хийх, бусдын амин цэгт хүрэхийн тулд юу хийхээ мэддэг болдог. Ажиллаж байгаа хүмүүсийн эзэмших шаардлагтай ерөнхий мэдлэгийг тэрээр мэдэж авдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр ажиллах тухай тийм мэргэн ухаан болон ерөнхий мэдлэгийг арван хуруу шигээ мэддэг болж, ажиллах үедээ тэдгээрийг хялбархан ашиглаж байгаа мэт санагддаг. Гэвч, Ариун Сүнс ажиллах байдлаа өөрчлөх үед тэр, хуучин ажлын мэдлэг болон хуучин ажлын дүрэмтэй л зууралдах ба шинэ арга барил, шинэ ажлын хөдөлгөөнийх нь тухай тун бага мэддэг. Олон жилийн ажил, Ариун Сүнсний оролцоо болон удирдамжаар дүүрэн байсан нь түүнд ажиллах хичээл, туршлагыг улам их өгсөн. Ийм зүйлс нь түүнийг бардамнал бус харин өөртөө итгэх итгэлээр дүүргэдэг. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байж, Ариун Сүнсний ажлаас олж авсан ерөнхий мэдлэгтээ ханамжтай байдаг. Ялангуяа, бусад хүмүүсийн олж аваагүй, ухаараагүй зүйлс нь түүнд илүү их өөртөө итгэх итгэлийг өгдөг; түүн доторх Ариун Сүнсний ажил нь хэзээ ч алга болохгүй, харин бусад нь энэ онцгой ажилд нийцэхгүй юм шиг санагддаг. Олон жилийн турш ажилласан, ашиглалтын үнэ цэнэ ихтэй түүн шиг төрлийн хүмүүс л үүнийг эдлэхэд тохирно. Эдгээр зүйл Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авахад нь асар их саад болдог. Хэдийгээр тэр шинэ ажлыг хүлээн авахыг хүлээн зөвшөөрсөн ч, энэ нь нэг шөнийн дотор болчих зүйл биш. Үүнийг хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө тэр хэд хэдэн нугачааг давах нь баараггүй. Түүний хуучин үзэлтэй харьцаж, хуучин зан чанарыг нь шүүсний дараа л энэ нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөнө. Эдгээр алхмыг туулахгүйгээр тэр бууж өгч, хуучин үзэлтэй нь үл зохилдох шинэ сургаал болон ажлыг хялбархан хүлээн авахгүй. Энэ бол хүний харьцахад хамгийн хэцүү зүйл бөгөөд үүнийг өөрчлөх нь амаргүй. Хэрвээ, ажилчин болохын хувьд тэр Ариун Сүнсний ажлыг ойлгох чадвартай, хөдөлгөөнийг нь дүгнэх чадвартай, түүнчлэн өөрийнхөө ажлын туршлагаар хязгаарлагдахгүй байж, хуучин ажлын үр дүнд шинэ ажлыг хүлээн авахдаа амархан бол тэр ухаалаг агаад уг ажилд тэнцсэн хүн юм. Хүмүүс голдуу ажлын туршлагаа дүгнэж чадалгүй хэдэн жил ажилладаг эсвэл ажлын туршлага, мэргэн ухаанаа дүгнэсний дараа шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, бас хуучин болон шинэ ажлыг зөвөөр ойлгож эсвэл зөв хандаж чаддаггүй. Хүмүүсийн учрыг олоход үнэхээр хэцүү! Та нарын ихэнх нь ийм. Олон жил Ариун Сүнсний ажлыг мэдэрсэн хүн шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү, тавьж явуулахад хэцүү санагддаг үзлээр үргэлж дүүрэн байдаг байхад харин дөнгөж ажиллаж эхэлсэн хүмүүст ажлын ерөнхий мэдлэг дутмаг байдаг ба хамгийн энгийн хэрэг явдлуудыг ч яаж шийдэхээ мэддэггүй. Хүмүүс та бүхэн үнэхээр хэцүү! Туршлагажсан хүмүүс өөрсдөөрөө маш их бахархаж, хаанаас ирснээ мартаж хямсгар зан гаргадаг. Тэд залуу хүмүүсийг үргэлж дорд үздэг, гэсэн атлаа өөрсдөө шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, олон жилийн турш өөрсдөдөө цуглуулж, хадгалсан хуучин үзлээсээ салж чаддаггүй. Хэдийгээр юу ч мэдэхгүй тэр залуучууд Ариун Сүнсний шинэ ажлын багахныг хүлээн авах чадвартай, нэлээд урам зоригтой байдаг боловч асуудал тулгарах үед үргэлж будилдаг ба юу хийхээ мэддэггүй. Хэдий урам зоригтой ч, тэд хэтэрхий мэдлэггүй. Тэд Ариун Сүнсний ажлын талаар өчүүхэн мэдлэгтэй байхын дээр түүнийгээ амьдрал дээр хэрэглэж чаддаггүй; энэ нь зүгээр л ерөөсөө хэрэглэж болохооргүй хоосон онол гэсэн үг. Та нар шиг хүмүүс хэтэрхий олон байдаг; хэчнээн нь энэ ажилд тохирох бол? Хэд нь Ариун Сүнсэнд тохирох ажлыг хийж чадах бол? Одоог хүртэл та бүхэн маш дуулгавартай байсан мэт санагдаж байгаа ч үнэндээ, та нар өөрсдийн үзлийг орхиогүй л байгаа. Та бүхэн одоог хүртэл Библиэс эрж хайж, тодорхойгүй байдалд итгэж, үзэлдээ хэрэн хэсдэг. Өнөөдрийн жинхэнэ ажлыг судалж, гүн рүү нь ордог хэн ч байхгүй. Та бүхэн хуучин үзлээрээ өнөөдрийн байдлыг хүлээн зөвшөөрч байгаа байх. Ийм итгэл үнэмшлээс та нар юу олж авч чадах вэ? Та нарын дотор ил гараагүй, маш олон үзэл нуугдсан байна гэж хэлж болох ба та нар тэдгээрийг нуун далдалж, амархан илчлэхгүйн тулд дээд зэргийн хичээл чармайлт гаргаж байгаа. Та нар шинэ ажлыг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөггүй, хуучин үзлээсээ салахыг боддоггүй; та нарт хэтэрхий олон, хэтэрхий ноцтой амьдралын философи байдаг. Та нар хуучин үзлээсээ салдаггүй, шинэ ажилтай дурамжхан харьцдаг. Та нарын зүрх сэтгэл хэтэрхий хорон муухай бөгөөд та нар шинэ ажлын алхмуудыг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар шиг ийм гологдлууд сайн мэдээг түгээх ажлыг хийж чадах уу? Үүнийг бүхий л орчлон ертөнц даяар түгээх ажлыг та нар хийж чадна гэж үү? Та нарын энэ дадлууд өөрийн зан чанарыг өөрчилж, Бурханыг мэдэхэд чинь саад учруулж байна. Хэрвээ та нар ийм байдлаар үргэлжлүүлбэл таягдагдах болно.

Бурханы ажлыг хүний ажлаас хэрхэн ялган салгахыг та бүхэн мэдэх ёстой. Хүний ажлаас чи юу харж байна вэ? Хүний ажилд хүний өөрийнх нь туршлагын маш олон зүйлс байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы өөрийнх нь ажил бас Тэр юу болохыг илэрхийлдэг, гэхдээ Тэр юу болох нь хүн юу болохоос өөр. Хүний оршихуй нь хүний туршлага болон, амьдралын учрал тохиол (хүн амьдралдаа юуг туулж, юутай тулгарсан эсвэл түүнд байдаг амьдралын философи) байдаг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Чамд нийгмийн туршлага байна уу, үгүй юу гэдгийг болон чи гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагажиж байна гэдгийг чиний илэрхийлж байгаа зүйлээс харж болно, харин чи бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харж чадахгүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс шаардахын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний завхралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзвэл, хүмүүс Түүнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Түүнчлэн хүн Бурханы ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь мөн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах боломжгүй болгодог. Хүн Түүнийг зөвхөн хүн биш гэж үздэг боловч Түүнийг ямар ангилалд оруулахаа мэддэггүй. Тиймээс хүн Түүнийг Бурхан гэж ангилахаас өөр арга үгүй юм. Ингэх нь хүний хувьд байж болохооргүй зүйл биш, учир нь Тэрбээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн.

Бурханы хийдэг ажил Түүний махан биеийн туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр өөрсдийн хувийн туршлагын тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн үнэнийг мэдэрснийхээ дараа л холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажил дүрэм журамгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр ямар ч үед, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажил нөхцөл байдал, агуулгатай байдаг; эс бөгөөс тэр ажиллаж чадахгүй, Бурханы тухай мэдлэгээ эсвэл үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Чи Бурханы ажил уу хүний ажил уу гэдгийг ялгахын тулд тэдгээрийн хоорондын ялгааг л харьцуулах хэрэгтэй. Хэрвээ Бурханаар Өөрөөр нь хийгдэх ажил гэж байхгүй, зөвхөн хүний л ажил гэж байсан бол чи хүний сургаал нь өндөр, хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байх болно. Та нар бүгд өндөр хүн чанартай ийм хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгнээс чи Түүний хүн чанар хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ Тэр хэвийн агаад бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд хэмжээлшгүй юм, тиймээс хүмүүс Түүнийг биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага эсвэл төсөөлөл, эргэцүүлэл нь нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; эдгээр нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг, харин тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Ажиллах чадвартай хүмүүсийг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг, гэхдээ тэд биширч, атаархахаас бус огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг үзэж туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй. Харин тэд Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай зүйл гэдгийг мэдэрдэг. Бурханы ажлыг хүмүүс туулж мэдрэх үед Бурханы тухай анхны мэдлэг нь Тэр бол хэмжээлшгүй, мэргэн, гайхалтай зэрэг байдаг. Тэд өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Бурханы хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухаан хүрэхээргүй байдаг. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэхийг, Түүний хүслийг биелүүлэхийг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн хүртэл өөрийнхөө хангалтгүй байдлыг мэддэггүй, харин Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг. Ингэснээр хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Хүмүүсийн Түүний талаар мэдэрч байгаа зүйл нь бишрэл биш, харин ч энэ нь зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байх ба Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж байдаг. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хүний хэлж чаддаггүй зүйлийг хэлдэг. Түүний ажлыг туулж мэдэрсэн хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүн туршлагатай хүмүүс ялангуяа Бурханыг хайрладаг. Тэд үргэлж Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, тиймээс энэ нь тэдний дунд хязгааргүй их хүчийг үүсгэдэг. Энэ бол айдас эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс Түүнийг сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг. Түүний их олон ажлыг мэдэрч туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзлийг үргэлж эсэргүүцдэг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй, харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байх л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын улмаас Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс Бурханыг зүрхнийхээ угаас хүндэтгэн биширдэг. Бурхан бол хүнээр хүндэтгэн бишрүүлэж, дуулгавартай дагуулахын тулд оршин байдаг. Учир нь Түүний оршихуй болон зан чанар нь ямар ч бүтээлийнхтэй адилгүй, бүтээгдсэн зүйлийнхээс дээгүүр юм. Бурхан бол бүтээгдсэн бус зүйл бөгөөд хүн зөвхөн Түүнийг л хүндэлж, Түүнд дуулгавартай байвал зохино; хүн үүнд тэнцэхгүй. Тиймээс, Бурханы ажлыг үзэж туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг бишрэн шүтдэг. Харин Түүний талаарх өөрсдийн үзлийг орхидоггүй, өөрөөр хэлбэл Түүнийг Бурхан гэж үздэггүй хүмүүст Бурханыг гэх хүндэтгэл байдаггүй, хэдийгээр Бурханыг дагаж байсан ч тэд байлдан дагуулагдаагүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Тэрээр, бүх хүмүүс Бүтээгчийг хүндэтгэн биширч, Түүнд шүтэн мөргөж, Түүний ноёрхолд захирагдах үр дүнд хүрэхийн тулд энэ ажлыг хийдэг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхийг зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ ийм ажлыг туулж мэдэрсэн хүмүүс Бурханыг өчүүхэн ч хүндлэн бишрэхгүй бол, хэрвээ тэдний өнгөрсөн үеийн дуулгаваргүй байдал огтхон ч өөрчлөгдөхгүй бол энэ хүмүүс гарцаагүй таягдагдах болно. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага зөвхөн зайнаас Бурханыг хүндэлж, бишрээд, харин өчүүхэн ч хайрлахгүй, энэ нь Бурханыг хайрлах сэтгэлгүй хүний хүрэх зүйл бөгөөд ийм хүнд төгс болгуулах нөхцөл дутагдаж байдаг. Хэрвээ маш их ажил хүний жинхэнэ хайрыг олж авч чадахгүй бол ийм хүн Бурханыг хүлээж аваагүй, үнэнийг жинхэнээр эрэлхийлдэггүй гэсэн үг юм. Бурханыг хайрладаггүй хүн үнэнийг хайрладаггүй, тиймээс Бурханыг олж авдаггүй, тэр ч байтугай Бурханы зөвшөөрлийг хүртэхгүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэрхэн мэдэрч, шүүлтийг хэрхэн мэдрэхээс үл хамааран Бурханыг хүндэтгэх чадваргүй байдаг. Тэд бол өөрсдийнхөө угийн чанарыг өөрчилж чаддаггүй, туйлын муу муухай зан чанартай хүмүүс юм. Бурханыг хүндэлдэггүй бүх хүмүүс таягдагдаж, шийтгэлийн бай болж, ёрын мууг үйлддэг хүмүүстэй ижил шийтгэлийг хүртэж, зөвт бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү ихээр зовох болно.

No comments:

Post a Comment