Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/16/2017

Төгс Хүчит Бурханы үг |Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно



  Та Есүсийг харахыг хүсэж байна уу? Та Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Та Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол та Есүсийг эргэн ирвэл хэрхэн угтах вэ? Та бүрэн бэлэн үү? Та Есүсийг эргэн ирвэл ямар байдлаар угтах вэ? Миний бодлоор Есүсийг дагадаг ахан дүүс Түүнийг сайхан угтаж авах болно. Харин Есүсийг буцаж ирэхэд та Түүнийг үнэхээр мэднэ гэж бодож байна уу? Түүний хэлсэн бүх зүйлийг та үнэхээр ойлгох уу? Та Түүний хийсэн бүх ажлыг ямар ч болзолгүйгээр үнэхээр хүлээн зөвшөөрөх үү? Библийг уншсан бүх хүмүүс Есүсийн буцан ирэхийг мэдэх ба Библийг уншсан бүх хүмүүс Түүнийг ирэхийг хүлээж байгаа. Та Түүнийг ирэх мөчийг бүрэн тооцоолсон, таны үнэнч сэтгэл магтууштай, таны итгэл үнэмшил атаархмаар гэвч та ноцтой алдаанд итгэдгээ анзаардаг уу? Есүс ямар байдалтай ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дундаас ирнэ гэдэгт та итгэдэг. Гэхдээ танаас асуухад: Цагаан үүл нь ямар утгатай вэ? Есүсийг буцаж ирэхийг хүлээж буй түүний олон дагагчдаас хэн дээр Есүс ирэх вэ? Есүс хамгийн түрүүнд ирэх хүн нь та бол бусад нь шударга бус гэж харахгүй гэж үү? Таныг Есүсийн төлөөх чин сэтгэлтэй, үнэнч гэдгийг би мэдэж байна. Гэхдээ та Есүстэй уулзаж байсан уу? Та Түүний зан чанарыг мэдэх үү? Та Түүнтэй цуг амьдарч байсан уу? Та Түүний талаар хэр их ойлгодог вэ? Зарим нь эдгээр үгнүүд тэднийг эвгүй хүнд байдалд оруулж байна гэж хэлэх байх. Тэд “Би Библийг хуудас хуудсаар нь олон дахин уншсан” гэж хэлэх байх. Би яаж Есүсийг ойлгохгүй байж чадна гэж? Есүсийн зан чанар байтугай—түүний дуртай хувцасны өнгийг хүртэл би мэднэ. Та намайг Түүнийг ойлгодоггүй гэж хэлэх нь та намайг басамжилж байгаа хэрэг биш үү гэх байх. Гэхдээ таныг энэ асуудлуудын талаар маргах хэрэггүй гэж би зөвлөе. Та тайвшрах хэрэгтэй, тэгээд дараах асуултуудад хариулаад үзээрэй: Нэгдүгээрт, та бодит байдал ба онол гэж юу болохыг мэдэх үү? Хоёрдугаарт, та үзхүй ба үнэн гэж юу болохыг мэдэх үү? Гуравдугаарт та төсөөлөл ба бодит зүйл гэж юу болохыг мэдэх үү?

  Зарим хүмүүс өөрсдийгөө Есүсийг ойлгодоггүй гэдгийг үгүйсгэнэ. Гэвч би таныг Түүнийг бага ч болтугай ойлгодоггүй мөн Есүсийн нэг үгийг ч ойлгодоггүй гэж хэлнэ. Яагаад гэвэл та бүхэн Библийг уншсан болохоор, бусдын хэлснээр Түүнийг дагадаг учраас тэр. Та Есүсийг харж байгаагүй, цуг амьдарч байгаагүй, Түүнтэй түр зуур ч харьцаагүй. Үүгээр Есүсийн талаарх таны ойлголт онолоос өөр юу ч биш гэдгийг харуулаагүй гэж үү? Энэ нь бодит байдлаас гажсан биш гэж үү? Магадгүй зарим хүмүүс Есүсийн хөргийг харсан, эсвэл Есүсийн гэрт биеэрээ очиж байсан байх. Магадгүй зарим нь Есүсийн хувцсанд хүрч байсан байх. Гэвч хэдийгээр та Есүсийн идсэн зоогийг биеэрээ амссан ч Түүний талаарх таны ойлголт онол хэвээр, бодтой бус. Ямар ч тохиолдолд та Есүсийг хараагүй, Түүний махан биетэй харьцаж байгаагүй бол Есүсийн талаарх таны ойлголт үргэлж бодит зүйлгүй, хоосон онол хэвээр байна. Магадгүй Миний яриа таны сонирхлыг багахан татаж байгаа байх гэхдээ Танаас асуухад: Та дуртай зохиолчийнхоо олон бүтээлүүдийг уншиж байсан ч та түүнтэй цагийг хамт өнгөрүүлэлгүйгээр түүний талаар бүрэн мэдэж чадах уу? Тэр ямар зан араншинтайг та мэдэх үү? Тэр ямар амьдралаар амьдарч байгааг та мэдэх үү? Түүний сэтгэл хөдлөлийн байдлын талаар юу мэдэх вэ? Та шүтэн биширдэг хүнээ ч бүрэн мэдэж чадахгүй байгаа атал Есүс Христийг хэрхэн ойлгож чадна гэж? Есүсийн талаар таны мэдэх зүйлс бүхэлдээ ямар ч үнэн, бодит зүйлгүй төсөөлөл, үзхүй юм. Энэ таагүй үнэртэх ба махан биеэр дүүрэн. Ийм ойлголтууд Есүсийг буцаж ирэх үед таныг угтаж авахыг хэрхэн батлах вэ? Уран зөгнөл, махан биеийн үзхүйгээр дүүрэн хүмүүсийг Есүс хүлээж авахгүй. Есүсийг ойлгодоггүй хүмүүс яаж Түүнд итгэгчид байж чадах билээ?

  Фарисайчууд яагаад Есүсийн эсрэг байдаг учрыг мэдэхийг та хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх дүүрэн уран зөгнөлтэй. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэж, амь үнэнийг эрэлхийлдэггүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж, амийн замын мэдлэггүй, үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ивээлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдэхгүй мөн Мессиаг ойлгодоггүй учраас Есүсийн эсрэг байдаг. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай харьцаж байгаагүй, ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарын эсрэг хирнээ Мессиагийн нэрийг хоосон сахисан алдаа хийсэн. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан Мессиа гэж нэрлэгдээгүй бол та Христ биш. Эдгээр үзлүүд нь утга учиргүй, дэмий биш гэж үү? Би танаас дахин асууя. Есүсийн талаар өчүүхэн ч ойлголтгүй хирнээ эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Та үнэний замыг ялгаж чадах уу? Та өөрийгөө Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Та Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Та Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал та аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж би таныг хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс Есүсийн эсрэг, Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэж чадна. Есүсийг ойлгодоггүй хүмүүс Түүнийг голж, доромжилж чадна. Түүнчлэн тэд Сатаны төөрөгдлөөр Есүсийг эргэж ирэхийг харах боломжтой ба илүү олон хүмүүс Есүс махан биед эргэн ирэхийг ял тогтооно. Эдгээр бүх зүйлс таныг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсний эсрэг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нүүрлэнэ. Хэрвээ та мансуурсан бол Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед та Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ? Би танд хэлье: Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. Та ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад жаргахыг хүсдэг, гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг хэзээ ч хүлээн авсан удаагүй. Есүс цагаан үүлэн дундаас эргэн ирэхэд та оронд нь юу барих вэ? Энэ таны давтан нүгэл үйлдэж, түүнийгээ дахин дахин наманчлах чин сэтгэл үү? Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед та юу золиосолж Түүнд өргөх вэ? Энэ нь та өөрийгөө магтах олон жил ажилласны хөрөнгө үү? Есүс эргэн ирж, танд итгүүлэхэд та юу хийх вэ? Энэ нь таны үнэнд дуулгаваргүй, биеэ тоосон уг чанар уу?

  Та үгээрээ л үнэнч сэтгэлтэй, таны мэдлэг зүгээр л оюунлаг, үзхүйтэй, таны хөдөлмөр диваажингийн ивээлийг олохын төлөө байна, харин таны итгэл үнэмшил ямар байх хэрэгтэй вэ? Өнөөдөр ч гэсэн үнэний үг бүрийг сонсох чих тань дүлий хэвээр байна. Та Бурхан гэж хэн болохыг, Христ гэж хэн болохыг мэдэхгүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэдэхгүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэдэхгүй, Бурханы ажил болон хүний мэхлэлтийг хооронд нь хэрхэн ялгахаа мэдэхгүй. Та Бурханы илэрхийлсэн таны бодолтой нийцэхгүй байгаа үнэний үгийг зөвхөн ял тогтоохоо л мэднэ. Таны даруу байдал хаана байна вэ? Таны дуулгавартай байдал хаана байна вэ? Таны үнэнч сэтгэл хаана байна вэ? Үнэнийг эрэлхийлэх хүсэл тань хаана байна вэ? Таны Бурханыг хүндэтгэх хүндлэл хаана байна вэ? Би танд хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол устгагдлаар зовох үр сад юм. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах үр сад юм. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх гэвч Диваажингийн цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг гэгээнтэн гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь танд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс диваажингаас ирж буйг гэрчлэх тэр мөчид, та тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Үүнийг Бурханы эзэгнэлт төлөвлөгөөний төгсгөлд буюу Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үед зарлах болно. Хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэнийг илэрхийлж байх үед Бурханы шүүлт дууссан байна. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас “Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ” гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үед л Тэр тэдэнтэй учраа олж чадна. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Эдгээр доройтсон хүмүүсийг Есүс хэрхэн шагнана гэж? Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм. Та өөрийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун сүнсийгдоромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй. Зөвхөн энэ замаар та ашиг тус олох болно. Би таныг Бурханд итгэх замыг анхааралтай сонгохыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Түүнээс гадна Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хэнэггүй байх хэрэггүй. Бурханд итгэдэг хүмүүс даруу, хүндэтгэлтэй байдгийг та мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хирнээ хямсганах хүмүүс бол ухаангүй, биеэ тоосон хүмүүс. Үнэнийг сонссон хирнээ дүгнэлт хийх гэж яарвал эсвэл ял тогтоовол бардамналд эзлэгдэнэ. Есүст итгэдэг хүмүүс бусдыг хараах эсвэл ял тогтоодоггүй. Та бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншсан ч өөрийн итгэл үнэмшил, Библид буй эдгээр 10000 үгнээс зөвхөн ганцад нь итгэж байвал цааш эдгээрээс тэр 10000 дахь үгийг хайж олох хэрэгтэй. Би таныг даруу байж, өөртөө хэтэрхий итгэлтэй бус, өөрийгөө өндөрт өргөхгүй байхыг зөвлөж байна. Бурханд хүндэтгэх сэтгэл агуулснаар та илүү том гэрлийг олж авна. Та эдгээр үгнүүдийг анхааралтай шинжилж, дахин дахин тунгаавал тэд үнэн мөн эсэх, тэд амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүмүүс эндээс хэдэн өгүүлбэр уншаад л сохроор ял тогтоон, “Энэ бол Ариун Сүнсний гэгээрлээс илүүгүй зүйл” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэсэн хуурамч Христ” гэж хэлэх байх. Ингэж хэлж буй хүмүүс бардамналаар сохорсон байдаг. Та Бурханы ажил, мэргэн ухааны талаар маш бага мэдэж байгаа тул Би таныг дахин эхнээс нь эхлэхийг зөвлөж байна! Сүүлчийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирсний улмаас Бурханы хэлсэн үгнүүдийг та сохроор ял тогтоох хэрэггүй ба төөрөгдөхөөс айж Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Асар том эмгэнэл болохгүй гэж үү? Ихээхэн тунгаасны дараа эдгээр үгнүүд үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал та эцэстээ ямар ч ивээлгүйгээр устгагдах болно. Хэрэв та ийм тодорхой илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол та Бурханы авралд үл тохирох биш гэж үү? Та Бурханы сэнтийн өмнө эргэн ирэх хангалттай азтай хүн биш гэж үү? Бодоод үзээрэй! Битгий бодлогогүй, болгоомжгүй байгаарай, Бурханд итгэхийг тоглоом шиг бүү харьц. Эцсийн орныхоо төлөө, өөрийн алсын төлөвийн төлөө, амийнхаа төлөө бодоорой мөн өөртэйгөө бүү тоглоорой. Та эдгээр үгнүүдийг хүлээн зөвшөөрөх үү?

Үг нь Махбодоор Илэрсэн номоос

Холбоотой зөвлөмж:
Төгс Xүчит Бурханы Чуулган youtube

Төгс Xүчит Бурханы Чуулган Болг

Төгс Xүчит Бурханы Чуулган Facebook

Зүүний Аянга болг

Зүүний Аянга Facebook



No comments:

Post a Comment