Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/16/2017

Төгс Хүчит Бурханы үг |Та Бурханы үнэн итгэгч мөн үү?




    Чи энгийн хүн чанарыг амьдран харуулж, төгс болгуулсан үедээ, хэдийгээр зөгнөл эсвэл ямар нэгэн нууцын тухай ярьж чадахгүй байсан ч гэсэн чи хүний дүр төрхийг амьдран харуулж, илчлэх болно.Бурхан хүнийг бүтээж, үүнийх нь дараа хүн Сатанаар завхруулагдсан ба энэхүү завхрал нь хүмүүсийг үхмэл биес болгосон – тиймээс өөрчлөгдсөнийхөө дараа чи эдгээр үхмэл биеэс өөр байх болно. Хүмүүсийн сүнсэнд амь хайрлаж, тэднийг дахин сэргээдэг зүйл нь Бурханы үгс бөгөөд хүмүүсийн сүнс дахин сэргэх үед тэд эргэн амьдрах болно. “Үхэгсэд” гэж дурдах нь сүнсгүй цогцоснууд болон сүнс нь үхсэн хүмүүсийг хамаатуулдаг. Хүмүүсийн сүнсэнд амь хайрлах үед тэд амьдардаг. Урьд өмнө нь яригдаж байсан ариун хүмүүс нь амьдарсан хүмүүс буюу Сатаны нөлөөн дор байсан ч Сатаныг ялсан хүмүүсийг хэлж байсан. Хятадын сонгогдсон хүмүүс агуу улаан лууны харгис, хэрцгий хавчилт шахалт болон заль мэхийг амссан ба энэ нь тэднийг сэтгэл санаагаар нь сүйрүүлж, амьдрах өчүүхэн ч эр зориггүй болгож орхисон. Тиймээс, тэдний сүнсийг сэрээх нь тэдний мөн чанараас эхлэх ёстой: Тэдний сүнсийг бага багаар мөн чанараар нь сэргээх ёстой. Нэг л өдөр тэднийг амьдрах үед ямар ч саад тотгор байхгүй байх ба бүх юм түвэггүй үргэлжлэх болно. Одоогоор энэ нь биелүүлэхийн аргагүй хэвээр байгаа. Ихэнх хүмүүсийн амьдран харуулалт нь үхлийн уур амьсгалыг ихээр агуулдаг, тэд үхлийн уур амьсгалаар хүрээлэгдсэн байдаг ба тэдэнд хэтэрхий их зүйл дутагддаг. Зарим хүмүүсийн үгс үхлийг дагуулж байдаг, тэдний үйлдлүүд үхлийг дагуулж байдаг, мөн тэдний амьдран харуулдаг бараг бүх зүйл үхэл байдаг. Хэрвээ өнөөдөр хүмүүс олон нийтийн өмнө Бурханд гэрчлэл хийвэл энэ ажил бүтэлгүйтэх болно, учир нь тэд хараахан бүрэн амьдраагүй байгаа ба та нарын дунд маш олон үхдлүүд байгаа. Өнөөдөр зарим хүмүүс, Бурхан яагаад тэмдэг болон гайхамшгийг үзүүлж, ингэснээрээ Өөрийнхөө ажлыг Харь үндэстнүүдийн дунд хурдан түгээдэггүй юм бэ гэж асуудаг. Үхэгсэд Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; амьд хүмүүс л чадна, гэвч өнөөдрийн ихэнх хүмүүс үхсэн, тэдний хэтэрхий олон нь үхлийн торонд амьдардаг, Сатаны нөлөөн дор амьдардаг бөгөөд ялалтыг олж авах чадваргүй – тэгэхээр тэд яаж Бурханд гэрчлэл хийж чадах юм бэ? Тэд яаж сайн мэдээний ажлыг түгээж чадах юм бэ?

    Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхлийн дунд амьдардаг хүмүүс бөгөөд тэд бол Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Бурханаар аврагдалгүйгээр, мөн Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр хүмүүс үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, тэд амьд болж чадахгүй. Энэ үхэгсэд хаанчлалд орох нь байтугай, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй, мөн Бурханд ашиглагдаж ч чаддаггүй. Бурхан үхэгсдийн биш харин амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг ба Тэрээр үхэгсдээс биш харин амьд хүмүүсээс Түүний төлөө ажиллахыг гуйдаг. “Үхэгсэд” бол Бурхан эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс юм, тэд сүнсээрээ мэдрэлгүй хүмүүс бөгөөд Бурханы үгсийг ойлгодоггүй, тэд бол үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш хүмүүс, мөн тэд Сатаны эзэмшил дор амьдарч, Сатанд ашиглагдсан хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогссоноороо, Бурханы эсрэг тэрсэлснээрээ, мөн дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальтай, болон муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Хэдийгээр ийм хүмүүс Бурханы үгсийг идэж уудаг ч гэсэн тэд Бурханы үгсийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьдардаг боловч алхаж буй үхдлүүд бөгөөд тэд мьсгалдаг цогцоснууд юм. Үхэгсэд бүхэлдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй, тэр ч бүү хэл Түүнд туйлын дуулгавартай байж чаддаггүй. Тэд зөвхөн Түүнийг мэхэлж, Түүнийг доромжилж, Түүнээс урваж чадах бөгөөд тэдний амьдран харуулдаг бүхэн нь Сатаны уг чанарыг илчилдэг. Хэрвээ хүмүүс амьд зүйлс болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, тэд Түүний шүүлт болон гэсгээлтэнд баяртайгаар захирагдах ёстой ба Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханы шаардсан бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, зөвхөн тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд зүйлс болох болно. Амьд хүмүүс Бурханаар аврагддаг, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгддэг, тэд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг бөгөөд өөрийн амиа Бурханд өгөхдөө баяртай байдаг, мөн тэд өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Зөвхөн амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, зөвхөн амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, зөвхөн амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, мөн зөвхөн амьд хүмүүс л жинхэнэ хүмүүс юм. Анх Бурханаар бүтээгдсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд амьдарч, Сатаны нөлөөн дор амьдрах болсон иймээс энэ хүмүүс сүнсгүй үхсэн хүмүүс болсон, тэд Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, тэд Сатаны хэрэгсэл болсон, мөн тэд Сатаны хоригдлууд болцгоосон. Бурханаар бүтээгдсэн бүх амьд хүмүүс үхдэл болцгоосон, иймээс Бурхан Өөрийнхөө гэрчлэлийг алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн Түүний амьсгалыг агуулса цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Хэрвээ Бурхан Өөрийн гэрчлэлийг буцаан авч, Түүний гараар бүтээгдсэн боловч Сатанд баригдсан хүмүүсийг буцааж авъя гэвэл Тэр тэднийг амилуулах ёстой, тэгснээр тэд амьд хүн болох ба Тэр тэднийг буцаан авах ёстой, тэгснээр тэд Түүний гэрэлд амьдарна. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, мөн Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Үүнээс ч илүүтэйгээр тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Эдгээр хүмүүст Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилго байдаггүй, тэд зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч зан тэдэнд байдаггүй. Амьд хүмүүс бол сүнс нь сэргэсэн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэнийг мөн гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд зөвхөн эдгээр хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцэж чадна. Бурхан амьдарч чадах, Бурханы авралыг харж чадах, Бурханыг эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр, бие махбод болсон Бурханд итгэдэг, мөн Түүний илрэлтэнд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүмүүс амьдарч чадах ба зарим хүмүүс чадахгүй; энэ нь тэдний уг чанар нь аврагдаж чадах эсэхээс шалтгаалдаг. Олон хүмүүс Бурханы үгсээс ихийг сонссон гэвч Бурханы хүслийг ойлгодоггүй, тэд Бурханы олон үгсийг сонссон боловч тэдгээрийг хэрэгжүүлэх чадваргүй байсаар байдаг, тэд ямар ч үнэнийг амьдран харуулах чадваргүй бөгөөд бас Бурханы ажилд санаатайгаар саад учруулдаг. Тэд Бурханы төлөө ямар ч ажил хийх чадваргүй байдаг, тэд Түүний төлөө юуг ч зориулж чаддаггүй, мөн нууцаар сүмийн мөнгийг үрж, Бурханы гэрт үнэгүй хооллодог. Эдгээр хүмүүс үхсэн ба тэд аврагдахгүй. Бурхан Өөрийнх нь ажлын дунд байгаа бүх хүмүүсийг авардаг. Гэвч тэдний зарим хэсэг нь Бурханы авралыг хүлээж авч чадахгүй; зөвхөн цөөн тооны хүмүүс л Түүний авралыг хүлээн авч чадна, учир нь ихэнх хүмүүс үхсэн, тэд аврагдаж чадахгүй болтлоо үхмэл болж, Сатанд бүхэлдээ ашиглуулсан ба уг чанартаа тэд хэтэрхий муу санаатай. Мөн тэрхүү цөөн тооны хүмүүс ч Бурханд бүрэн дуулгавартай байх чадваргүй байсан. Тэд анхнаасаа Бурханд туйлын итгэлтэй байсан эсвэл анхнаасаа Бурханд туйлын хайртай байсан хүмүүс биш; үүний оронд тэд Түүний байлдан дагуулах ажлаас болж Бурханд дуулгавартай болдог, Түүний эрхэм дээд хайраас болж Бурханыг хардаг, Бурханы зөвт зан чанараас болж тэдний зан чанарт өөрчлөлтүүд гардаг мөн Түүний бодитой агаад энгийн ажлаас болж тэд Бурханыг мэдэж авдаг. Бурханы энэ ажилгүйгээр эдгээр хүмүүс хэр сайн байх нь хамаагүй Сатаных хэвээр, үхлийнх хэвээр байх байсан, тэд үхсэн хэвээр байх байсан. Өнөөдөр эдгээр хүмүүс Бурханы авралыг хүлээж авч чадаж байгаа нь тэд Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа учраас юм.

   Бурханд үнэнч зангаасаа болж амьд хүмүүс Бурханаар авахуулах бөгөөд Түүний амлалтын дунд амьдрах болно, харин Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлээсээ болж үхэгсэд Бурханаар жигшигдэн гологдож, Түүний шийтгэл болон хараалын дунд амьдрах болно. Эдгээр нь Бурханы зөвт зан чанар юм, мөн үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Өөрсдийнхөө эрэл хайгуулаас болж хүмүүс Бурханы зөвшөөрлийг хүлээн авч гэрэлд амьдардаг; овжин арга залийнхаа улмаас хүмүүс Бурханаар хараагдаж, шийтгэл дунд буудаг; өөрсдийн муу үйлүүдээсээ болж хүмүүс Бурханаар шийтгэгддэг; мөн хүсэл тэмүүлэл болон үнэнч зангаасаа болж хүмүүс Бурханы ерөөлийг хүлээж авдаг. Бурхан бол зөвт: Тэр амьд хүмүүсийг ерөөж, үхэгсдийг хараадаг тэгснээр тэд үргэлж үхлийн дунд амьдардаг ба Бурханы гэрэлд дахин хэзээ ч амьдрахгүй. Бурхан амьд хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачих болно, Тэр амьд хүмүүсийг Түүнтэй хамт үүрд байх ерөөл рүүгээ аваачих болно. Үхэгсдийг Тэр мөнхийн үхэл рүү хаяна; тэд Түүний сүйрлийн бай бөгөөд үүрд Сатанд харьяалагдах болно. Бурхан хэнд ч шударга бусаар ханддаггүй. Бурханыг үнэхээр эрж хайдаг бүхэн гарцаагүй Бурханы гэрт үлдэж, Бурханд дуулгаваргүй байдаг, Түүнтэй таарамжгүй бүхэн гарцаагүй Түүний шийтгэл дунд амьдрах болно. Магадгүй, чи Бурханы махан бие дэх ажлын талаар эргэлзэж байж болох юм – гэвч нэг л өдөр Бурханы махан бие хүнийг төгсгөлийг шууд зохицуулахгүй; үүний оронд Түүний Сүнс хүний хүрэх газрыг зохицуулах болно, тэр үед хүмүүс Бурханы махан бие болон Түүний Сүнс нэг юм, Түүний махан бие алдаа гаргадаггүй бөгөөд Түүний Сүнс бүр ч алдаа гаргах боломжгүй гэдгийг мэдэх болно. Эцэст нь Тэр амьдарсан хүмүүсийг илүү ч үгүй, дутуу ч үгүйгээр гарцаагүй Өөрийнхөө хаанчлалд аваачих ба амилаагүй тэдгээр үхсэн хүмүүс Сатаны агуй руу шидэгдэх болно.

No comments:

Post a Comment