Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/30/2017

Төгс Хүчит Бурханы үг |Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм


Өнөөдөр Бурханыг мэдэж мөн хайрлахаар эрж хайхдаа та нэг талаар зовлон болон цэвэршүүлэлтийг даах ёстой, нөгөө талаар та төлөөс төлөх ёстой. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий ямар ч хичээл үгүй бөгөөд хүмүүсийн итгэлтэйгээр амьдарсан хугацаанаасаа сурдаг хичээл нь Бурханыг хэрхэн хайрлах талаар байдаг гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, хэрвээ та Бурханд итгэдэг бол Бурханыг хайрлах ёстой. Хэрвээ та зөвхөн Бурханд итгэдэг боловч Түүнийг хайрладаггүй, Бурханы мэдлэгийг олж аваагүй, мөн Бурханыг хэзээ ч өөрийн зүрх сэтгэлээс ундрах үнэн хайраар хайрлаж байгаагүй бол Бурханд итгэх таны итгэл хий дэмий юм; хэрвээ Бурханд итгэх итгэлээрээ та Бурханыг хайрладаггүй бол та ямар ч үр дүнгүй амьдарч байгаа ба таны амьдрал тэр чигээрээ бүх амьдралын хамгийн доод түвшнийх юм. Хэрвээ та бүх амьдралынхаа туршид Бурханыг хэзээ ч хайрлаж эсвэл Түүнийг сэтгэл хангалуун байлгаагүй бол амьдрахын учир юу билээ? Мөн Бурханд итгэх таны итгэлийн учир юу билээ? Энэ нь хүчин чармайлтын гарз биш гэж үү? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол тэд төлөөс төлөх ёстой. Гадаад талаараа тодорхой арга замаар үйлдэх гэж оролдохоос илүүтэйгээр тэд өөрсдийнхөө зүрх сэтгэлийн гүнээс үнэнийг эрж хайх хэрэгтэй. Хэрвээ та урам зоригтойгоор дуулж, бүжиглэдэг ч гэсэн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол таныг Бурханыг хайрладаг гэж хэлж чадах уу? Бурханыг хайрлах нь бүх зүйлээс Бурханы хүслийг эрж хайхыг шаарддаг бөгөөд өөрт тохиолдож байгаа зүйл бүрийн дотроос Бурханы хүслийг ойлгох гэж оролдохыг, мөн энэхүү асуудлаас Бурханы хүслийг олж харахаар хичээхийг, мөн таныг юунд хүрээсэй гэж Тэрээр хүссэнийг, мөн Түүний хүсэлд хэр анхааралтай байх хэрэгтэй гэдгийг гүнзгий эрж хайхыг шаарддаг. Жишээ нь: Таныг зовлон бэрхшээл туулахад хүргэсэн ямар нэг зүйл тохиолдоход та Бурханы хүсэл юу вэ гэдгийг ойлгож Түүний хүсэлд хэрхэн анхааралтай хандах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Та өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш нь тавь. Махан биеэс илүү дорд зүйл юу ч байхгүй. Та Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрмэлзэх ёстой бөгөөд өөрийн үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэхүү асуудлын тухайд Бурхан танд онцгой гэгээрлийг авчрах болно, мөн таны зүрх сэтгэл тайтгарлыг олох болно. Танд том ч бай эсвэл жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход та эхлээд өөрийгөө хойш нь тавих ёстой бөгөөд махан биеэ бүх зүйлсээс хамгийн дорд нь гэж үзэх ёстой. Та махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээ их эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ үед та үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжилсээр та махан биеэ бүр ч ихээр хайрлах болно. Махан биед үргэлж хэмжээ хязгааргүй их хүсэл байдаг, энэ нь үргэлж танаас хангалуун байлгахыг хүсдэг ба та идэж байгаа, өмсөж байгаа зүйлүүдээрээ түүнийг өөгшүүлдэг эсвэл өөрийн сул талууд болон залхуурлыг өөгшүүлж зан араншингаа эвддэг. Та өөрийн махан биеийг илүү ихээр хангалуун байлгах тусам үүний хүсэл их болж, махан бие илүү их бузартдаг, бүр хүмүүсийн махан бие гүн гүнзгий үзхүйтэй хүртэл болж, Бурханд дуулгаваргүй, өөрийгөө өргөмжилсөн, Бурханы ажилд эргэлзсэн болдог. Та махан биеэ илүү их хангалуун байлгах тусам таны махан биеийн сул тал илүү их болно; таны сул талуудыг хэн ч өрөвдөхгүй байгаа мэт танд санагдах ба Бурхан хэтэрхий даварсан гэж та үргэлж итгэж: Бурхан яаж ийм хахир хатуу байж чадаж байна вэ? Тэр яагаад хүмүүст завсарлага өгдөггүй юм бэ? гэж хэлэх болно. Хүмүүс махан биеэ хэтэрхий өөгшүүлж үүнийг хэтэрхий их эрхэмлэх үедээ тэд өөрсдийгөө алддаг. Хэрвээ та Бурханыг үнэхээр хайрлаж, махан биеэ хангалуун байлгадаггүй бол Бурханы хийж байгаа бүхэн үнэхээр зөв, үнэхээр сайн бөгөөд Тэрээр таны дуулгаваргүй байдлыг харааж, таны зөвт бус байдлыг шүүх нь үндэслэлтэй гэдгийг та харах болно. Бурхан таныг цээрлүүлж, сахилгажуулан, таныг зөөлрүүлэх орчинг бий болгож таныг Өөрийн өмнө ирүүлнэ, ингээд та Бурханы хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг үргэлж мэдрэх болно. Тиймээс та тийм их өвдөлт байхгүй байгаа мэтээр, мөн Бурхан үнэхээр хайрлалтай юм гэж мэдрэнэ. Хэрвээ та махан биеийн сул талуудыг өөгшүүлж, Бурхан хэтэрхий даварсан гэж хэлдэг бол та үргэлж өвдөлтийг мэдэрч, үргэлж баяр хөөргүй, Бурханы бүх ажлын тухай тодорхой мэдэхгүй байх болно, түүнчлэн Бурхан хүний сул талуудыг огтхон ч өрөвддөггүй, хүний бэрхшээлүүдийн талаар мэддэггүй юм шиг санагдана. Иймээс та яг л асар их шударга бус байдалд зовж байгаа мэт золгүй ганцаардмал байдлыг мэдрэх ба энэ цаг мөчид та гомдоллож эхэлнэ. Ийм байдлаар та өөрийн махан биеийн сул талуудыг хэдий чинээ их өөгшүүлнэ, Бурхан даварсан юм гэдгийг та төдий чинээ их мэдрэх болно, бүр Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж, ямар ч дуулгаваргүй болох хүртлээ улам дордоно. Иймээс та махан биеийнхээ эсрэг тэмцэж, үүнийг өөгшүүлэхгүй байх ёстой: Таны нөхөр, таны эхнэр, таны хүүхдүүд, таны ирээдүйн төлөв, таны гэрлэлт, таны гэр бүл—тэдний аль нь ч хамаагүй! Та ийм шийдэмгий зантай байх хэрэгтэй: “Миний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан л байдаг бөгөөд Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийж, махан биеэ өөгшүүлэхгүй байх ёстой.” Хэрвээ та үргэлж ийм шийдэмгий зантай байвал та үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хойш тавих үедээ бага зэргийн хүчин чармайлтаар л үүнийг хийх боломжтой болно. Нэг удаа фермер зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Фермер түүнийг аваад цээжиндээ нааж тэврэв, гэтэл могой амь орсныхоо дараа фермерийг хазаж амийг нь тасалжээ. Хүний махан бие яг л энэ могой шиг: үүний мөн чанар нь хүмүүсийн амийг гэмтээх явдал, иймээс өөрийнхөөрөө бүгдийг авсаны дараа та амиа алдах болно. Махан бие Сатанд хамаарагддаг. Үүн дотор хэмжээ хязгааргүй хүслүүд байдаг, энэ нь зөвхөн өөрийгөө л боддог, тав тухтай байдалд баяр баясгалантай байхыг хүсдэг, зугаа цэнгэлд хөгжилдөж, залхуу хойрго байдалд хутгалддаг, тэгээд үүнийг тодорхой хэмжээнд хангалуун байлгахад та эцэстээ үүнд бүрэн идэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ та энэ цаг үед үүнийг хангалуун байлгавал дараагийн удаа энэ илүү ихийг хүсэх болно. Энэ нь үргэлж туйлширсан хүслүүдтэй байдаг бөгөөд шинэ эрэлт хэрэгцээтэй байдаг, үүнийг танаар илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлж байгааг тань ашиглана, хэрвээ та үүнийг даван гарч чадахгүй бол эцэстээ та өөрийгөө алдах болно. Бурханы өмнө та амийг олж авч чадах эсэх нь мөн таны эцсийн төгсгөл ямар байх эсэх нь та махан биеийнхээ эсрэг тэмцэх тэмцлээ хэрхэн хийхээс шалтгаалдаг. Бурхан таныг аварсан, мөн таныг урьдаас төлөвлөж сонгосон, гэхдээ өнөөдөр та Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсэхгүй байгаа бол, та үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа бол, Бурханыг үнэхээр хайрласан зүрх сэтгэлээр өөрийн махан биеийн эсрэг тэмцэхийг хүсэхгүй байгаа бол эцэстээ та өөрийгөө сүйрүүлж, асар их өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй болно. Хэрвээ та махан биеэ үргэлж өөгшүүлдэг бол Сатан аажмаар таныг дотроос чинь идэж, таныг амьгүй, эсвэл Сүнсний хөдөлгөлгүй болгож орхино, сүүлчийн өдрийг хүртэл та дотроо түнэр харанхуйд байх болно. Харанхуйд амьдрах үедээ та Сатанаар хоригдох болно, танд цаашид Бурхан гэж байхгүй бөгөөд энэ цаг үед та Бурханы оршихуйг үгүйсгэж, Түүнийг орхих болно. Иймээс, хэрвээ та Бурханыг хайрлахыг хүсэж байгаа бол та өвдөлтийн төлөөс гаргаж, зовлонг тэвчих ёстой. Илүү ихээр ийш тийшээ гүйж, илүү ихийг уншсан гадаад талын ааг омог, зовлон зүдгүүр хэрэггүй; үүний оронд та туйлширсан бодлууд, хувийн сонирхлууд, таны өөрийн тооцоонууд, үзхүйнүүд, санаархалууд гэх мэт өөрийн доторх зүйлсийг хойш тавих ёстой. Энэ бол Бурханы хүсэл юм.
Бурхан хүмүүсийн гадна зан чанарыг хариуцах нь Түүний ажлын бас нэг хэсэг юм; жишээлбэл хүмүүсийн гаднах, хэвийн бус хүн чанар, эсвэл тэдний амьдралын хэв маяг болон зуршлууд, тэдний арга зам болон ёс заншил, түүнчлэн тэдний гадаад зан үйл болон ааш омогтой харьцах. Гэвч Тэр хүмүүсээс үнэнийг хэрэгжүүлж, зан чанараа өөрчлөхийг хүсэх үед, үндсэндээ хариуцаж байгаа зүйл нь тэдний доторх санаа зорилго болон үзхүй юм. Зөвхөн өөрийн гадаад зан чанарыг хариуцна гэдэг тийм ч хэцүү биш; энэ нь дуртай зүйлээ идэхгүй байхыг танаас гуйхтай адил бөгөөд энэ нь амархан. Гэхдээ таны доторх үзхүйд хөндөх юм бол тийм ч хялбар орхих зүйл биш: Энэ нь махан биеийнхээ эсрэг тэмцэж, төлөөс төлж, Бурханы өмнө зовж шаналахыг танаас шаарддаг. Хүмүүсийн санаа зорилгын тухайд зайлшгүй ийм байдаг. Бурханд итгэсэн цагаасаа өнөөдрийг хүртэл хүмүүс маш олон буруу санаа зорилгыг өвөрлөсөн. Та үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед таны бүх санаа зорилго зөв мэт санагддаг гэвч ямар нэг зүйл танд тохиолдох үед таны дотор маш олон буруу санаа зорилго байгааг та ойлгох болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгох үедээ, тэдний дотор Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзхүй байгааг ойлгуулдаг. Өөрийн санаа зорилго буруу гэдгийг ухаарах үедээ та өөрийн үзхүй болон санаа зорилгын дагуу хэрэгжүүлэхээ болих чадвартай бол, мөн танд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, зогсолтодоо бат зогсож чаддаг бол, энэ нь таныг махан биеийнхээ эсрэг тэмцэж байна гэдгийг нотолно. Та махан биеийнхээ эсрэг тэмцэх үед таны дотор гарцаагүй тулаан болох болно. Танаар үүнийг дагуулахаар Сатан оролдох болно, махан биеийн үзхүйг дагаж, махан биеийн сонирхлыг хамгаалахад таныг хүргэхээр хичээх болно, гэхдээ Бурханы үгс таныг дотроос чинь гэгээрүүлж гийгүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ та өөрөө шийднэ. Бурхан хүмүүсийн доторх зүйлсийг эхлээд хариуцахын тулд, Бурханы зүрх сэтгэлийн төлөө байдаггүй тэдний бодлууд болон үзхүйг хариуцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн дотор хөдөлгөж чаддаг бөгөөд тэдний дотор Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг, иймээс бүх зүйлийн ард тохиолддог зүйл бол тулаан юм: Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. Хүн уйлах эсвэл инээх эсэхээ ч мэдэхгүй. Хүмүүсийн доторх санаа зорилгонуудын ихэнх нь буруу байдаг учраас эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзхүйтэй зөрчилддөг учраас, хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед агуу тулаан нүднээс далд явагдаж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно. Энэхүү тулааны улмаас хүмүүс зовлон зүдгүүр болон цэвэршүүлэлтийг туулдаг; энэ нь жинхэнэ зовлон зүдгүүр юм. Тулаан тань дээр ирэх үед, хэрвээ та Бурханы талд үнэхээр зогсох чадвартай бол та Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай байх болно. Үнэнийг хэрэгжүүлэх явцад зовлон бэрхшээл тулгарах нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед тэдний дотор байгаа бүх зүйлс зөв байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй болно, мөн тэнд ямар ч тулаан болохгүй бөгөөд тэд шаналж зовохгүй. Бурхан хэрэглэхэд тохирохгүй олон зүйлс хүмүүсийн дотор байдаг ба махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биенийхээ эсрэг илүү гүнзгийгээр тэмцэх хичээлийг сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан “зовлон” гэж нэрлэдэг бөгөөд үүнийг Түүнтэй хамт туулахыг Тэр хүнээс хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ та яаран Бурханд залбирдаг: Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, би Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон зүдгүүрийг тэвчихийг хүсэж байна, миний тулгарах саад бэрхшээл хичнээн их байх нь хамаагүй би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Би өөрийн амь насаа өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой! Ийм шийдэмгийгээр, ингэж залбирах үедээ та өөрийн гэрчлэлдээ бат зогсох чадвартай болно. Үнэнийг хэрэгжүүлэх болгондоо, цэвэршүүлэгдэх болгондоо, сорилт туулах болгондоо, мөн Бурханы ажил тэдэн дээр ирэх болгонд хүмүүс асар их өвдөлтийг амсдаг. Энэ бүхэн бол хүмүүст зориулсан сорилт бөгөөд иймээс тэдний бүгдийнх нь дотор тулаан болж байдаг. Энэ бол тэдний төлөх бодит төлөөс юм. Бурханы үгийг илүү их уншиж, илүү ихээр ажиллаж байгаа нь тодорхой хэмжээний төлөөс билээ. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл, энэ бол тэдний үүрэг, мөн тэдний биелүүлэх ёстой үүрэг хариуцлага, гэвч хүмүүс өөрсдийн доторх хойш тавих хэрэгтэй зүйлсээ хойш тавих ёстой. Хэрвээ тэгэхгүй бол таны гадаад талын зовлон зүдгүүр хичнээн их байсан ч, та хичнээн их ажилласан ч энэ бүхэн нь дэмий хоосон байх болно! Өөрөөр хэлбэл, зөвхөн таны доторх өөрчлөлтүүд л таны гадаад талын зовлон зүдгүүр үнэ цэнэтэй байх эсэхийг тодорхойлдог. Таны дотоод зан чанар өөрчлөгдөж та үнэнийг хэрэгжүүлэх үед таны бүх гадаад талын зовлон зүдгүүр Бурханы зөвшөөрлийг олж авах болно; хэрвээ таны дотоод зан чанарт ямар нэгэн өөрчлөлт байгаагүй бол таны хичнээн их зовлон зүдгүүр амсаж эсвэл гадна талдаа та хэр их ажиллаж байгаагаас үл хамааран Бурханы зөвшөөрөл байхгүй байх болно, мөн Бурханаар зөвшөөрөгдөөгүй зовлон бэрхшээл нь хий дэмий байх юм. Тиймээс таны төлсөн төлөөс тооцогдох эсэх нь танд өөрчлөлт гарсан уу, үгүй юу гэдгээр, мөн та Бурханы хүсэл, Бурханы мэдлэг болон Бурханд үнэнч байдалд хүрэхийн тулд үнэнийг хэрэгжүүлж, өөрийнхөө санаа зорилго болон үзхүйн эсрэг тэмцэж байгаа эсэхээр тодорхойлогдоно. Хэрвээ та өөрийн санаа зорилгын эсрэг хэзээ ч тэмцэж байгаагүй бөгөөд зөвхөн гадаад талын үйлдлүүдийг эрж хайж, өөрийн амьдаа хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй бол та хичнээн их ажиллаж байгаагаас үл хамааран таны зовлон зүдгүүр ямар ч үр дүнгүй болох болно. Хэрвээ тодорхой орчинд, хэлэхийг хүсэж байгаа зарим нэг зүйлс танд байгаа боловч дотроо та үүнийг зөв гэж мэдрэхгүй бөгөөд энэ нь таны ах, эгч нарт ашиг тусаа өгөхгүй, тэднийг шархлуулж болзошгүй бол та үүнийг хэлэхгүйгээр дотроо зовуурьлан байхыг илүүд үзнэ, учир нь эдгээр үг нь Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй юм. Энэ үед таны дотор тулаан өрнөх болно гэхдээ та өөрийнхөө хайртай зүйлээ орхиж, өвдөлтийг тэсвэрлэх болно, та Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэхүү зовлонг туулахыг хүсэх болно, хэдий та дотроо өвчинд шаналах боловч махан биеэ өөгшүүлэхгүй ба Бурханы зүрх сэтгэл хангалуун байх учраас та дотроо тав тухтай байх болно. Энэ бол үнэхээр төлөөс төлж байгаа зүйл бөгөөд энэ нь Бурханы хүссэн төлөөс байх болно. Хэрвээ та энэ замаар хэрэгжүүлбэл Бурхан таныг маргаангүй ерөөх болно; хэрвээ та үүнд хүрч чадахгүй бол таны хэр их ойлгосноос эсвэл таны хэр сайн ярьж чадаж байгаагаас үл хамааран энэ бүхэн нь юу ч биш байх болно! Хэрвээ Бурханыг хайрлах замдаа, Бурхан Сатантай тулаан хийх үед та Түүний талд зогсох чадвартай бол мөн та Сатан руу эргэж очихгүй бол та Бурханы хайранд хүрэх болно, мөн өөрийн гэрчлэлдээ бат зогсох болно.
Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүхэн болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд хүмүүсийг Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг шаарддаг. Жишээ нь, Иовыг туршсан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантэй бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл ба хүний хөндлөнгийн оролцоо байсан. Бурханы танд хийж байгаа ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг, энэ бүгдийн ард тулаан байдаг. Жишээлбэл, хэрвээ та ах эгч нараасаа ялгарлагдвал танд хэлмээр санагдсан үг буюу Бурханд таагүй санагдах үг байх болно, гэхдээ таны дотор хэцүү байх болно, мөн энэ мөчид таны дотор тулаан эхэлнэ: Би хэлэх үү, болих уу? Энэ бол тулаан. Иймээс бүх зүйлд тулаан байх болно, таны бодит хамжилцал болон бодит зовлон шаналлын ачаар Бурхан таны дотор ажилладаг. Эцэст нь та дотроо асуудлыг хойш тавих чадвартай болно мөн уур бухимдал аяндаа намдана. Энэ бол Бурхантэй хамжилцсаны үр нөлөө юм. Таны хийж байгаа бүхэн хүчин чармайлтаараа тодорхой төлөөс төлөхийг танаас шаарддаг. Бодит зовлон бэрхшээлгүйгээр та Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй, Бурханы сэтгэл хангалуун болгоход ойртох ч үгүй ба тэдгээр нь зүгээр л хоосон уриа лоозонгоос өөр юу ч биш! Эдгээр хоосон уриа лоозонгууд нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан болон Сатан сүнсний ертөнцөд тулаан хийх үед та Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Танд тохиолдсон бүхэн агуу их сорилт байсан ба гэрчлэл хийхийн тулд Бурханд та хэрэгтэй байсан цаг үе гэдгийг та ойлгох ёстой. Гаднаа тэд томоохон зүйл шиг санагдахгүй байж болох ч эдгээр зүйлс тохиолдоход таныг Бурханд хайртай юу үгүй юу гэдгийг тэдгээр нь харуулдаг. Хэрвээ хайртай бол та Түүний төлөөх өөрийн гэрчлэлдээ бат зогсож чадах болно, мөн хэрвээ та Түүнийг хайрлахыг хэрэгжүүлэхгүй бол энэ нь таныг үнэнийг хэрэгжүүлдэггүй нэгэн гэдгийг харуулна, үнэнгүйгээр, амьгүйгээр та бол сүрэл юм! Хүмүүст тохиолддог зүйлс бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм. Одоохондоо танд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй ба та агуу гэрчлэл хийгээгүй боловч таны өдөр тутмын амьдралын нарийн хэсэг болгон Бурханы гэрчлэлтэй хамаатай байдаг. Хэрвээ та ах эгч нарынхаа, гэр бүлийн гишүүдийнхээ болон таны эргэн тойронд байгаа хүн бүхний бахдал бишрэлийг олж авч чадвал, хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд таны хэлж хийж байгаа бүхнийг биширч, Бурханы хийдэг болгон гайхалтай гэдгийг харвал та гэрчлэл хийж чадах болно. Хэдий танд мэдлэг ухаан байхгүй бөгөөд таны хэв чанар дорд байсан ч Бурхан таныг төгс болгосноор дамжуулан та Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүслийг бодох чадвартай байх юм. Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусад хүмүүс харах болно. Хүмүүс Бурханыг мэдэж авах болно мөн Сатаны өмнө ялагчид болж тодорхой хэмжээгээр Бурханд үнэнч байх болно. Тэгээд энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх болно. Энэ нь хамгийн агуу гэрчлэл байх болно. Хэдийгээр та агуу ажил хийх чадваргүй ч гэсэн та Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай. Бусад хүмүүс өөрсдийн үзхүйгээ хойш тавьж чаддаггүй гэвч та чадна; бусад хүмүүс өөрсдийн бодит туршлага дунд Бурханд гэрчлэл хийж чаддаггүй гэвч та Бурханы хайрын ачийг хариулж, Түүнд хангинасан гэрчлэл хийхийн тулд өөрийн бодит биеийн хэмжээ болон үйлдлээ ашиглаж чадна. Зөвхөн энэ л Бурханыг бодитоор хайрлаж байгаад тооцогддог. Хэрвээ та ингэх чадваргүй бол та гэр бүлийнхээ гишүүдийн дунд, эсвэл ах эгчийнхээ дунд дэлхийн хүмүүсийн өмнө гэрчлэл хийж чадахгүй. Хэрвээ та Сатаны өмнө гэрчлэл хийж чадахгүй бол Сатан таныг шоолон инээж, таныг доог тохуу мэт үзэх болно, энэ нь удаа дараа таныг маллаж, солиорол руу хөтөлнө. Ирээдүйд агуу сорилт танд учирч болзошгүй, гэвч өнөөдөр, хэрвээ та Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бөгөөд өмнө чинь хичнээн агуу сорилтууд байгаа нь хамаагүй, танд юу тохиолдохоос үл хамааран, та өөрийн гэрчлэлдээ бат зогсож мөн Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай байвал таны зүрх сэтгэл тайвшрах болно мөн ирээдүйд хичнээн агуу сорилттой тулгарсан ч та үл айх болно. Та ирээдүйд юу тохиолдохыг харж чадахгүй; зөвхөн өнөөдрийн нөхцөл байдалд л та Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та ямар нэгэн агуу ажил хийх чадваргүй бөгөөд бодит амьдрал дээр Түүний үгийг мэдэрснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатанд ичгүүр авчрах хүчтэй хангинасан гэрчлэл хийхэд төвлөрөх ёстой. Хэдийгээр таны махан бие хангалуун бус үлдэж, зовж шаналах боловч та Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатанд ичгэвтэр байдлыг авчирна. Хэрвээ та үргэлж энэ замаар хэрэгжүүлдэг бол Бурхан таны өмнөх замыг нээж өгөх болно. Нэг өдөр агуу сорилт ирэхэд бусад хүмүүс доош унах болно гэвч та бат зогсох чадвартай хэвээр байх болно: Таны төлсөн төлөөсийн улмаас Бурхан таныг хамгаалах болно, ингэснээр та бат зогсож доош унахгүй байж чадна. Хэрвээ энгийнээр та үнэнийг хэрэгжүүлж, Түүнийг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай бол ирээдүйн сорилтуудын дунд Бурхан таныг гарцаагүй хамгаалах болно. Хэдий та мангар бөгөөд жаахан биеийн хэмжээтэй, дорд хэв чанартай байсан ч Бурхан таныг ялгаварлан гадуурхахгүй. Таны санаа зорилго зөв байх эсэхээс энэ нь хамаардаг. Өнөөдөр та хамгийн өчүүхэн жижиг зүйлсэд ч гэсэн анхааралтай байж Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна, бүх зүйлд Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэл танд байж, өөрийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд өгдөг ба хэдийгээр таны ойлгохгүй зарим зүйл байсан ч та өөрийн өвөрлөсөн санаагаа засахын тулд Бурханы өмнө очиж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг сэтгэл хангалуун болгоход хэрэгтэй бүхнийг та хийж чадна. Магадгүй ах эгч нар тань таныг ганцаар орхиж болох ч гэсэн таны зүрх сэтгэл Бурханыг сэтгэл хангалуун болгох ба та махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй. Хэрвээ та үргэлж ийм байдлаар хэрэгжүүлвэл, агуу сорилтууд танд ирэх үед та хамгаалагдах болно.
Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр сорилтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанар луу чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд сорилт уруу хөтөлдөг. Гэвч хэрвээ өнөөдөр та Түүнийг сэтгэл хангалуун болгох чадвартай байвал ирээдүйн сорилтууд таныг төгөлдөржүүлэх болно. Хэрвээ өнөөдөр та Түүнийг сэтгэл хангалуун болгох чадваргүй байвал ирээдүйн сорилтууд таныг уруу татах болно, та өөрөө ч мэдэлгүй доош унах болно, тэр үед та өөртөө ч тусалж чадахгүй байх болно, учир нь та Бурханы ажлыг дагаж дийлэхгүй бөгөөд бодит биеийн хэмжээг эзэмшээгүй. Иймээс хэрвээ та ирээдүйд бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, эцсээ хүртэл Түүнийг дагах чадвартай байхыг хүсэж байгаа бол өнөөдөр та хүчтэй суурийг бүтээх ёстой, та бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд анхаарал тавих ёстой. Хэрвээ та үргэлж ийм байдлаар хэрэгжүүлвэл таны дотор суурь бий болох болно, мөн Бурхан таны дотор Түүнийг хайрлах зүрх сэтгэлийг өдөөх ба Тэр танд итгэлийг өгөх болно. Нэг л өдөр сорилт жинхэнээсээ танд тохиолдоход та зовлонд ихээр шаналж тодорхой хэмжээгээр цөхөрч, та үхсэн мэт аймшигтай уй гашууг туулах байх, гэхдээ Бурханыг хайрлах таны хайр өөрчлөгдөхгүй бөгөөд бүүр ч илүү гүнзгий болох болно. Энэ бол Бурханы ерөөл юм. Хэрвээ та өнөөдөр Бурханы хэлсэн, хийсэн бүхнийг дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээн зөвшөөрөх чадвартай бол Бурхан таныг гарцаагүй ерөөх болно, ингэснээр та Бурханаар ерөөгдсөн нэгэн болж, Түүний амлалтуудыг хүлээн авна. Хэрвээ өнөөдөр та хэрэгжүүлэхгүй бол нэг л өдөр сорилт танд учрах үед та итгэлгүй эсвэл хайрын зүрх сэтгэлгүй байх болно, мөн тэр үед сорилт нь уруу таталт болох болно; та Сатаны уруу таталт дунд шигдэх бөгөөд үүнээс зугатах ямар ч аргагүй байх болно. Өнөөдөр, бага сорилт танд тохиолдоход та бат зогсож чадаж байсан ч, нэг өдөр томоохон сорилт танд учрах үед та заавал бат зогсож чадахгүй байж болох юм. Зарим хүмүүс бардам байдаг бөгөөд тэд өөрсдийгөө аль хэдийн бараг төгс болсон гэж боддог. Хэрвээ тийм үеүдэд та илүү гүнзгий явахгүйгээр бардам хэвээр үлдвэл та аюулд орох болно. Өнөөдөр Бурхан илүү агуу сорилтын ажлыг хийдэггүй, гадаад талаараа бүх зүйл зүгээр мэт санагддаг, гэвч Бурхан таныг сорих үед та өөрийгөө хэтэрхий дутуу дулимаг гэдгээ олж мэдэх болно, учир нь таны биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд та агуу сорилтуудыг тэсвэрлэх чадваргүй билээ. Хэрвээ өнөөдөр та урагшаа цойлж гарахгүй бол, хэрвээ та байгаа газартаа үлдвэл агуу салхи ирэх үед та унах болно. Та өөрийн биеийн хэмжээгээ хир жижиг гэдгийг тогтмол харах хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар л та ахиц гаргах болно. Хэрвээ та зөвхөн сорилтуудын дунд л, таны биеийн хэмжээ хэтэрхий жаахан, таны сэтгэлийн тэнхээ хэтэрхий сул дорой, таны доторх хэтэрхий бага зүйл бодитой бөгөөд та бол Бурханы хүсэлд хангалтгүй гэдгээ ойлговолзөвхөн тэр үед л энэ бүхнийг ойлговол энэ нь хэтэрхий оройтсон байх болно.
Хэрвээ та Бурханы зан чанарыг мэдэхгүй бол сорилтын явцад та гарцаагүй унах болно, яагаад гэвэл та Бурхан яаж хүмүүсийг төгс болгодгийг, ямар арга замаар Тэр тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы сорилтууд танд ирэхэд тэдгээр нь таны үзхүйтэй нийцэхгүй байвал та бат зогсох чадваргүй байх болно. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар танд харагдах үед, энэ нь таны махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар танд харагдах үед таны махан бие өөрийн эрхгүй их өвдөлтөд зовж шаналах болно. Хэрвээ та энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан таныг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг танд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч сүүлчийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хэн нэгэн Бурханд үнэхээр хайртай юу үгүй гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.
                                                                                                                                                                  «Үг нь Махбодоор Илэрсэн»-ээс  
     Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment