Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/09/2018

“Хүсэл тэмүүлэл”киноны клип | Тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг уу эсвэл газарт байдаг уу?


Эзэнд итгэдэг олон хүн, тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг гэж итгэдэг. Үнэхээр тийм байдаг уу? Эзэний залбиралд “Тэнгэр дэх бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурстугай. Таны хаанчлал ирж, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газарт бас биелэх болтугай” (Матай 6:9-10) гэж байдаг. Илчлэлийн номонд, “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон…” (Илчлэл 11:15). “Ариун хот, шинэ Иерусалим нь… тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг… Бурханы асар хүмүүстэй хамт байж…” (Илчлэл 21:2-3) гэсэн. Тэгвэл тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг уу эсвэл газар дээр байдаг уу?

“Хүсэл тэмүүлэл”киноны клип | Эзэнийг ирэх үед хэн эхлээд өргөгдөх вэ?


Золиослол хийж, өөрсдийгөө зарцуулж, шаргуу ажиллаж байгаа цагт гарцаагүй эхлээд өргөгдөх хүмүүсийн дунд байх болно гэж Эзэнд итгэдэг олон хүмүүс итгэдэг. Гэхдээ Эзэний үгэн дунд ийм үндэслэл байдаг уу? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Харин эхэнд байсан олон хүн сүүлчийнх; сүүлчийнх нь эхнийх болно” (Матай 19:30). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог…” (Иохан 10:27). Хүн өргөгдөх эсэр нь тэр, Эзэний дуу хоолойг сонсдог эсэхээр тодорхойлогддог гэдэг нь тодорхой юм. Түүний дуу хоолойг эхлээд сонсож, Түүний илрэлт болон ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол ухаалаг охид бөгөөд тэд эхлээд өргөгдөх болно. 

“Хүсэл тэмүүлэл”киноны клип | Та нар Бурханы илрэлтийн нууцыг ойлгодог уу?


Эзэн үүлэн дээр бууж, бүх хүмүүст харагдан суу алдартайгаар эргэн ирнэ гэж Эзэний олон итгэгчид итгэдэг, иймээс тэд үргэлж тэнгэр дэх үүлсийг ширтэж, Эзэн үүлэн дээр буун ирж, өөрсдөө тэнгэр лүү өргөгдөж, Түүнтэй уулзахаа хүлээж байдаг. Энэ итгэл нь үнэнтэй нийцдэг үү? Хүн Бурханы илрэлт болон ажлыг хэрхэн ойлгох ёстой вэ? Бурханы илрэлт нь ямар нууцуудыг агуулдаг вэ?

“Хүсэл тэмүүлэл”киноны клип | Ингэж Эзэн эргэн ирдэг


Эзэний олон итгэгчид дараах библийн зөгнөлийг уншсан: “Тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30) Эзэн эргэн ирэх үедээ гарцаагүй үүлэн дээр бууж ирнэ гэж тэд итгэдэг боловч “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15) “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6) гэсэн өөр зөгнөлүүд Библид байдаг. Эзэн үүлэн дээр ил тод ирнэ гэсэн зөгнөл дээр нэмээд Тэр нууцаар ирнэ гэсэн зөгнөлүүд байдаг гэдэг нь илэрхий юм. Тэгвэл Түүний эргэн ирэлтийн талаарх үнэн юу вэ? 

5/08/2018

Магтан дуу | “Бүхнийг халамжлах Бурханы төгс халамж” | Эзэн бол миний хоньчин


Бүхнийг халамжлах Бурханы төгс халамж

Агуу, ариун байдал, дээд эрх мэдэл хайр
Бурханы мөн чанар зан чанарын тодорхой байдал нь
Бурхан Өөрийн ажлаа гүйцэтгэх бүрт илчлэгдэж,
Хүнд хандсан Түүний хүсэл, 
Хүн бүрийн амьдралд биеллээ олсоноор харагддаг билээ