Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас “Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ” гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно.”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
5/05/2018
Христийн чуулганы кино | “Хүү минь, гэртээ буцаад ирээч!” | Бурхан онлайн тоглоомын хүүхдийг аварсан
Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ.
5/04/2018
Төгс Хүчит Бурханд итгэн үнэмшсэнээр хэн нэгэн нь сөнөж мөхөхгүй, мөнх амьтай болдог уу?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдны юмс өнгөрөн оджээ. Сэнтийнд залрагч, ‘Харагтун, Би бүх зүйлийг шинэ болгодог’ гэв. Тэгээд Тэр надад, “Бичигтүн: эдгээр үг үнэн агаад итгэмжит” гэлээ (Илчлэл 21:).” (Илчлэл 21:4-5).
5/03/2018
Бурханы сүмийн кино | “Сүсэг бишрэлийн нууц” | Албан ёсны трейлер
Лин Бо’энь Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Итгэгч байсан бүх амьдралынхаа туршид Эзэний төлөө зовохдоо тэр бахархалтай байж, Эзэн Есүс Христийн тухай мэдлэг, чадвар дадлыг энэ дэлхий дээрх өөр юунаас ч илүүтэйгээр үнэлдэг байлаа. Нэгэн хувьтай өдөр тэр номлохоор яваад цочирдмоор мэдээ сонсчээ: Эзэн Есүс махбодод эргэн ирсэн ба Тэр бол эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан юм! Лин Бо’энь гайхан сандарлаа. Эзэн эргэн ирэх үедээ үүлэн дунд бууж ирэх ёстой, тэгвэл Тэр яагаад Өөрөө бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг нууцаар хийнэ гэж? Бие махбодтой болсон Бурханы ард ямар нууц нуугдаж байна вэ? Хэрвээ Эзэн үнэхээр эргэн ирсэн бол бид яагаад өргөгдөөгүй юм бэ?… Лин Бо’энь, түүний хамтран ажиллагчид болон Төгс Хүчит Бурханы Чуулганаас ирсэн номлогчдын хооронд ширүүн маргаан дэгдлээ... Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, махбод дахь Бурханы илрэлт гэдгийг тэд эцэстээ ойлгох болов уу?
5/02/2018
Христийн чуулганы кино | “Зол завшаан ба Гай зовлон” | Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авдаг уу?
Ядуу, тарчиг амьдралтай гэр бүлд төрж, өссөнөөсөө болоод Ду Жуан сайхан амьдрахын тулд маш их мөнгө олох ёстой хэмээн багаасаа бодох болжээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд сургуулиас гарч ямар ч хамаагүй аргаар мөнгө олохоор хар ажил хийх болсон юм. Ажил нь хүнд, зүдэргээтэй байхад ч тэрбээр гомдоллодоггүй байж. Гэвч тэр хүссэндээ хүрч чадсангүй. Яаж ч чармайж ажиллаад хүссэн амьдралдаа хүрч чадахгүй байлаа.
Subscribe to:
Posts (Atom)