Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Эзэний ирэлтийг угтан авах. Show all posts
Showing posts with label Эзэний ирэлтийг угтан авах. Show all posts

11/24/2018

Христийн сүмийн кино “Аюул дунд өргөгдсөн нь” Эзэн Есүстэй дахин уулзах аз жаргал (Монгол хэлээр)



  Христийн сүмийн кино “Аюул дунд өргөгдсөн нь” Эзэн Есүстэй дахин уулзах аз жаргал (Монгол хэлээр)

  Жао Жиган бол Хятад дахь орон нутгийн чуулганы ахлагч юм. Олон Христэд итгэгчдийн адилаар, Эзэнд итгэгч болохын хувьд түүний хамгийн агуу найдвар нь амьд байхдаа өргөгдөж, Эзэнтэй уулзаж, Түүнтэй хамт захирах явдал юм. 1999 онд чуулганы удирдагч “2000 онд Эзэн дахин ирнэ, Түүний итгэгчид амьдаараа өргөгдөх болно” хэмээх мэдээ гаргасны дараа түүний сэтгэл урьдныхаасаа илүүтэй хөдөлж, урам зоригтой боллоо. Итгэл, үнэмшлээр бялхсан тэрбээр ирээдүйг найдлага, горьдлоготойгоор харжээ... Гэсэн хэдий ч, 2000 он болж өнгөрсний дараа түүний найдвар бүхэлдээ талаар болов. Түүний урсгалд урьд өмнө үзэгдээгүй итгэлийн хямрал үүсэж, зөв зам сонгосон эсэхдээ гайхан эргэлзэхгүй байж тэр чадсангүй. Төгс Хүчит Бурханы хаанчлал бууж ирсэн тухай сайн мэдээ түүний урсгал даяар түгсэний дараа Жао Жиган болон бүлэг хамтран ажиллагчид Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой гүн гүнзгий хэлэлцэж, маргалджээ. Эдгээр хэлэлцүүлэг нь тэдний урсгал дотор олон жилийн турш хадгалж ирсэн итгэлийн эргэн тойронд эргэлдэж байв... Эцэст нь Жао Жиган шашны антихристүүдэд хууртагдан будилснаа тодорхой харж чаджээ. Тэрээр түргэн зуур үнэнийг таньж, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч эхэллээ. Эцэст нь тэр Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн бөгөөд “Миний өргөгдсөн явдал үнэхээр аюул дунд байлаа!” хэмээн халаглахгүй байж чадсангүй.            

10/19/2018

“Хаалга тогшиж байна” киноны клип: Эзэний ирэлтийг угтан авахад хамгийн чухал дадал юу вэ?


  Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10: 27) хэмээн хэлсэн. Илчлэлийн номонд бас “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” гэж олон удаа зөгнөжээ. Сүнсний дуу хоолой, үг бол Эзэний дуу хоолой бөгөөд Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг таних болно. Тэгвэл Христэд итгэгчдийн хувьд Эзэний ирэлтийг угтан авахад ямар дадал хамгийн чухал вэ?   

10/18/2018

Эзэнийг угтан авахдаа ямар алдааг хамгийн амархан гаргадаг вэ?


  Шашны хүрээн дэх олон итгэлтэй хүмүүс пасторууд, ахлагчдын хэлдэг “Бурханы бүх үг болон ажил Библид байдаг. Бурханы ямар ч үг Библиэс гадна гарч ирэх боломжгүй” гэсэн үгэнд итгэдэг. Гэхдээ энэ баталгаанд библийн үндэслэл байна уу? Эзэн Есүс эдгээр үгийг хэлсэн үү? Илчлэлд “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” хэмээн олон удаа зөгнөсөн байдаг. Эзэний үг үүнийг маш тодорхой хэлдэг: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх үедээ дахин ярих болно. Эзэний ирэлтийг угтан авах хэрэг явдал дээр, хэрвээ бид Библиэс холдож, Сүнс чуулгануудад юу айлдаж буйг эрж хайхгүй бол Эзэнийг угтан авч чадах уу?    

10/08/2018

Хүлээлт киноны хэсэг–Бид Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн харуулдан хүлээх хэрэгтэй вэ?



  Эзэн дахин ирэхдээ үүлтэй бууж ирэх үү, эсвэл хулгайч шиг нууцхан ирэх үү? Эзэний хоёр дахь ирэлттэй та хэрхэн учрах вэ? Хуурамч Христэд мэхлэгдэхээс хэтэрхий айсандаа Түүнийг эрж хайхаас татгалзах уу, эсвэл ухаалаг охидын нэг болж, Бурханы дуу хоолойд гярхай анхаарал хандуулах уу? Бид хэрхэн “харуулдан хүлээснээр” Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадах вэ? Энэ богино видео бичлэгийг үзнэ үү!