Киноны клип: Пастор, ахлагч нар Эзэний эргэн ирэлтэд хэрхэн ханддаг тухай (Монгол хэлээр)
Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирж, олон үнэнийг айлдаж, шүүлтийн ажил хийсэн. Пастор, ахлагч нар Эзэнд үйлчилдэг, Библийг маш сайн мэддэг ба үүнийг бусдад дандаа тайлбарладаг тул Эзэний ирэлтийг танин мэдэж, Түүнийг угтахад итгэгчдийг хөтлөх чадвартай байх ёстой гэж хэлэх нь үндэслэлтэй байх учиртай. Гэтэл энэ пастор, ахлагч нар үнэндээ Эзэний эргэн ирэлтэд хэрхэн ханддаг вэ?
Эзэн Есүс гарч ирж, ажил хийх үед Иудейн тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд Эзэн Есүсийг улайран гүтгэж, доромжилж, яллаж байсан. Тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолж, хүмүүст Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөхөд саад болсон. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин бие махбодтой болсон. Тэр бие махбодтой болж, ажлаа хийж байгаа. Шашны хүрээллийн пасторууд болон ахлагч нар, Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөд нь урхи мэхээрээ итгэгчдэд саад болон, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг дахин догшин ширүүнээр эсэргүүцэж, ялладаг. Илэрч, ажиллан хоёр удаа бие махбодтой болохдоо Бурхан яагаад шашны удирдагчдын эсэргүүцэл, яллалттай тулгарсан бэ? Шашны удирдагчдын эсэргүүцлийн жинхэнэ уг чанар болоод эх үүсвэр нь юу вэ?
Санал болгож буй видео: Шашны удирдагчдын Библийн тайлбарын тухай үнэнийг илчлэх нь
Эзэнийг загалмайд цовдолсон Фарисайчууд дахин гарч иржээ!
Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүсийг ажиллаж байхад Фарисайчууд Бичвэрийг баримтлах нэрийдлээр Эзэн Есүсийн ажлыг ялласан. Тэд бүр Эзэн Есүсийг мужааны хүү хэмээн шүүж, итгэгчдийг Эзэн Есүсийг дагахаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн юм. Эцэст нь тэд Эзэн Есүсийг цовдолсон. Эцсийн өдрүүдийн үеэр Эзэн Есүс ажиллаж, үгээ хэлэхээр эргэн ирсэн. Шашны хүрээллийн пасторууд болон ахлагч нар мөн адил Библийг ашиглан Бурханы ажлыг яллаж, Бурханыг энгийн хүн хэмээн ялладаг. Тэд итгэгчдийн үнэн замыг хүлээн зөвшөөрөхийг болиулахын тулд чадах бүхнээ хийдэг. Итгэмээргүй нь, түүх давтагдаж байна.