(1) Хуулийн эрин үед Бурхан Ехова хэмээх нэрийг авсны ач холбогдол
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Цааш нь Бурхан Мосед, Тиймээс Израилийн хөвгүүдэд чи, ‘Та нарын эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар луу илгээлээ’ гэж хэл: энэ бол мөнхөд Миний нэр, мөн энэ бол үеийн үед Миний дурсгалт нэр юм гэв” (Гэтлэл 3:15).
Холбогдолтой Бурханы үгс:
“Ехова” бол Израильд ажлаа явуулж байх үедээ Миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдаж чаддаг Израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу чадлыг эзэмшсэн бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. … Өөрөөр хэлбэл, зөвхөн Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс одоо үед Иудагийн овгоос бусад бүх Израильчууд Еховаг шүтдэг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь гэвэл, Еховагийн дахин илрэлт юм. …Еховагийн нэр бол хуулийг дагаж амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. …
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс