Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Гэрчлэлүүд. Show all posts
Showing posts with label Гэрчлэлүүд. Show all posts

4/24/2018

Ялагчдын гэрчлэлүүд—Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Шиаовэн    Чунчин
“Хайр бол цэвэр сэтгэл хөдлөл, ариун өө сэвгүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хайр болзол тавьдаггүй, хориг эсвэл зай тавьдаггүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хэрэв хайрладаг бол та нар хуурахгүй, гоморхож нүүр буруулахгүй, ямар нэгэн зүйлийг хариуд нь авахаар хүлээхгүй. Хэрвээ хайрладаг бол та нар золиослож, хэцүү бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, эв зохицолтойгоор Бурхантай нэг болж чадна.” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номны “Сэвгүй ариун хайр”-ээс). Бурханы үг бүхий энэ магтан дуу надад 7 жил 4 сар үргэлжилсэн шоронгийн урт, удаан амьдралын зовлон шаналалыг даван туулахад тусалсан. ХКН засгийн газар миний залуу насны хамгийн сайхан жилүүдийг надаас салгасан ч Төгс Xүчит Бурханаас би хамгийн үнэ цэнэтэй бөгөөд жинхэнэ үнэнийг олж авсан болохоор ямар ч гомдол, харамсал байдаггүй.