Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурхан бол миний хүч. Show all posts
Showing posts with label Бурхан бол миний хүч. Show all posts

12/06/2018

Христийн сүмийн кино монгол хэлээр бүтэн үзэх “Харилцан яриа” Бурхан бол миний хүч | Трейлер


Христийн сүмийн кино монгол хэлээр бүтэн үзэх “Харилцан яриа” Бурхан бол миний хүч | Трейлер 

Жиан Шини болон бусад христэд итгэгчийг ХКН-ын засгийн газар баривчилжээ; тэд чуулганы хөрөнгийг хураан авч, чуулганы илүү олон удирдагчийг баривчлахын тулд Жиан Шини болон бусад Христэд итгэгчдийг аймшигтайгаар тамласан юм. Дараа нь тэдний итгэлийг орхиулахын тулд тэд тархи угаах дайралтыг ар араас нь хийдэг, гэвч Бурханы үгийн удирдамж дор итгэгчид Сатаны бүх заль мэх болон тамлалтыг даван туулж чадсан бөгөөд тэд ХКН-ын засгийн газартай ширүүн тулаан хийхийн тулд үнэнд найддаг...

Хуваалцах: Христийн сүмийн видео “ХКН-ын Христэд итгэгчдийн эсрэг хяхалт хавчлага: гуйвшгүй баримтууд

10/13/2018

Христийн чуулганы кино “Зовлон дундах жаргал” Бурхан бол миний хүч Монгол хэлээр


  Христийн чуулганы кино “Зовлон дундах жаргал” Бурхан бол миний хүч (Монгол хэлээр)

  Хань Лу бол Хятадын эх газар дахь Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч юм. Тэр Бурханд 10 гаруй жил итгэж ирсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг туулж мэдэрсэн юм. Тэр зарим үнэнийг ойлгодог бөгөөд зөвхөн эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханаар дамжуулан хүн нүглээсээ чөлөөлөгдөж, утга учиртай амьдрах боломжтой болно гэдгийг мэддэгойлгодог. Тэр Төгс Хүчит Бурханыг дагахын тулд бүхнийг орхисон бөгөөд, газар сайгүй явж эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг гэрчилжээ. Гэвч шашингүйн үзэлт улс төрийн нам болох ХКН-ын засагладаг Хятадад шашин шүтэх эрх чөлөө гэж байдаггүй ажээ. ХКН-ын засгийн газар гэр чуулгануудыг бүр мөсөн хориглох нууц баримт бичгүүд гаргаж, Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхан хавчжээ. Хань Лу болон бусад итгэгчдийг ХКН-ын цагдаа нар ажиглаж, мөрдөн, улмаар баривчилсан байна. ХКН-ын цагдаа нар чуулганы сан хөмрөгийг нь цөлмөх, чуулганы илүү олон удирдагчдыг барих зорилгоор Хань Луг хэрцгийгээр эрүүдэн шүүсэн бөгөөд цуу яриа, төөрөгдлөөр түүний тархийг угаах, гэр бүлийнхнийг нь ашиглан түүнийг буулгаж авах болон бусад жигшүүртэй арга ашиглан Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахыг оролджээ... Өвдөж, сул дорой байхдаа Хань Лу Бурханд найдаж, Бурханд залбирч, Бурханы үгийн заавраар Сатаны бүх мэхийг ялган таньсан юм. Тэр эрүү шүүлт дор олон байцаалтыг давж, ХКН-ын төрөл бүрийн цуу яриа, төөрөгдлийг хүчирхгээр няцаасан байна. ХКН-ын хяхалт хавчлагын гашуун орчинд гайхамшигтай, цуурайтсан гэрчлэл хийгджээ.