Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Библи болон Бурхан. Show all posts
Showing posts with label Библи болон Бурхан. Show all posts

1/19/2019

“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи үнэхээр бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн үү?


“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи үнэхээр бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн үү?

Шашны ертөнц дэх ихэнх хүмүүс, “бүх судар Бурханы онгодыг хүртсэн” бөгөөд Библид байгаа бүхэн бол Бурханы үг гэж итгэдэг. Ийм төрлийн мэдэгдэл нь баримтуудтай нийцдэг үү? Библи бол ердөө Бурханы гэрчлэл, Бурханы ажлын тэмдэглэл бөгөөд бүхэлдээ Бурханы айлдваруудаас бүрдээгүй. Библийн дотроос зөвхөн Ехова Бурханы айлдсан үгс, Эзэн Есүсийн үгс, Илчлэлийн зөгнөлүүд, эш үзүүлэгчдэд Бурханы онгодоор өгөгдсөн үгс л Бурханы үг юм. Түүнээс өөр, үлдсэн хэсгийн ихэнх нь түүхэн тэмдэглэл болон хүний туршлагын тухай гэрчлэлүүд юм. Хэрвээ та Библийн жинхэнэ дотоод түүхийг мэдэхийг хүсвэл энэ видеог үзнэ үү! 

1/18/2019

Ил боллоо: Бурхан болон Библийн хоорондох харилцаа


Ил боллоо: Бурхан болон Библийн хоорондох харилцаа

Бурханы бүх үг болон ажил Библи дотор байдаг, Библи дэх Бурханы аврал нь бүрэн гүйцэд бөгөөд хүмүүс Эзэнд итгэх итгэлээ Библи дээр үндэслэж, Библиэс зуурч байгаа цагт тэд өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж шашны ертөнц дэх пасторууд, ахлагч нар итгэдэг. Баримтууд үнэхээр ийм байдаг гэж үү? Бурхан биднийг аврахаар ажиллаж чадах уу, эсвэл Библи үү? Бурхан үнэнийг илэрхийлж чадах уу, эсвэл Библи үү? Илүү ихийг мэдэхийн тулд энэ видеог үзнэ үү! 

Танд таалагдаж магадгүй:
“Хэн миний Эзэн бэ” кино клип: Бурхан ба Библийн хоорондын харилцаа юу вэ? 
 Христийн сүмийн кино “Библи ба Бурхан” Бурхан ба Библийн хоорондын харилцаа юу вэ? 

Ил боллоо: Библид байдгаас гадна Бурханы ямар нэгэн үг болон ажил байдаг уу?


Ил боллоо: Библид байдгаас гадна Бурханы ямар нэгэн үг болон ажил байдаг уу? (Монгол хэлээр)

Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ихэвчлэн, Библийн гадна Бурханы ямар ч үг болон ажил байхгүй, иймээс Библиэс хэтрэн гарах нь тэрс үзэл гэж хүмүүст заадаг. Энэ санаа нь судалгаа шинжилгээг давж чадах уу? Энэ нь Бурханы ажлын бодит байдалтай нийцэх үү? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь Хуучин Гэрээнд ердөө тэмдэглэгдээгүй ба Хуучин Гэрээнээс давж гардаг. Хэрвээ Библиэс хэтрэн гарах нь тэрс үзэл юм бол бид ч бас Эзэний ажлыг яллаж байгаа юм биш үү? Тэгвэл Библид байгаагаас өөр Бурханы ямар нэгэн үг эсвэл ажил байдаг уу, үгүй юү? Энэ видео танд хариултыг нь илчлэх болно.

  Санал болгож буй видео: 
  “Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Библиэс гадуур Бурханы үг, ажил байхгүй юу?


10/05/2018

Христийн сүмийн кино 2018 “Дөнгөө эвдээд гүй” Ариун библийн нууцыг дэлгэх нь (Монгол хэлээр)


  Христийн сүмийн кино 2018 “Дөнгөө эвдээд гүй” Ариун библийн нууцыг дэлгэх нь (Монгол хэлээр)

   Ли Чунминь нь Өмнөд Солонгосын Сөүл хотын нэгэн чуулганы ахлагч байлаа. Хорь гаруй жилийн турш тэрээр Библийг судлахад бүрэн төвлөрөн, Эзэнд идэвхийлэн үйлчилж иржээ. Шашны тэргүүлэгчдийн жишээг даган, Эзэнд итгэнэ гэдэг нь Библид итгэхийн нэр бөгөөд Библид итгэх нь Эзэнд итгэхтэй агаар нэг хэмээн боддог байв. Библийг баримталж байгаа цагт тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэж тэр боддог байлаа. Эдгээр үзэл нь түүнийг хос дөнгө шиг чөдөрлөж, Бурханы мөрийг дагаж, Бурханд итгэхэд нь саад болж байв. Үүний уршгаар Ли Чунминь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалъя хэмээн ер бодсонгүй...

10/02/2018

Бурхан ба Библийн хоорондын харилцаа юу вэ? (Монгол хэлээр)


  Хоёр мянган жилийг турш бид Эзэнд Библийн дагуу итгэж, биднээс маш олон нь “Библи Эзэнийг төлөөлдөг, Бурханд итгэх нь Библид итгэх, Библид итгэх нь Бурханд итгэх явдал” гэж итгэж ирсэн. Энэ үзэл санаа зөв үү? Бурханд итгэх гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энэ нь Библид итгэх гэсэн үг үү? Библи ба Бурханы хоорондын харилцаа юу вэ? Библид сохроор итгэж, хүндэтгэж байгаа нь бид Бурханд итгэж, шүтэн мөргөдөг гэсэн үг үү? Энэ видео танд хариултыг илчлэх болно!

“Хэн миний Эзэн бэ” кино клип: Бурханы бүх ажил болон үг Библид байдаг уу? (Монгол хэлээр)


  Бурханы бүх ажил болон үг Библид байдаг уу?
  
  Шашны ертөнц даяар бүгд л Бурханы ажил болон үг бүгд Библид байдаг, Библиэс гадна, Бурханы хэлсэн үг болон Түүний ажил байдаггүй гэж итгэдэг. Тиймээс чи Библид үнэнч байгаа цагт тэнгэрийн хаанчлал руу орох нь баталгаатай. Энэ санаанууд Бурханы ажлын баримттай нийцдэг үү? Библиэс гадна Бурханы үг байдаг уу? Яг юу хүнийг тэнгэрийн хаанчлал руу ороход хөтлөх вэ? Библийг мөрдөх нь үү эсвэл Хурганы мөрийг дагах нь уу? Энэ клип бүх хариултыг танд илчилнэ!