Лу Ши, Япон
2015 онд би нэг найзаасаа болж Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би Бурханы үгийг шунаглан уншдаг боллоо. Тэгээд хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил нь 3 үе шатад хуваагддаг болох, мөн Бурхан үе шат болгонд Өөрийн ажлыг хэрхэн гүйцэтгэдэг болох, ажлын гурван үе шатын хоорондох холбоо, бие махбодтой болно гэж юу болох, Бурхан яагаад махбод болох ёстой эсэх гэх мэт үнэний тухай өмнө нь мэддэггүй байсан олон нууцыг Бурханы үгээр дамжуулан ойлгож авав. Ингэснээр би Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт улам бат итгэх болсон юм. Бурханы үгийн удирдамжтай болсноос хойш би урьдын адил зурагт үзэж цаг нөхцөөхөө больсонд нөхөр маань: “Бурханд итгээд чи ном уншдаг болжээ. Өдөр болгон солонгос савангийн дуурь үзэж байснаас ингэсэн нь дээр шүү дээ. Үүнд чинь би үнэхээр баяртай байна!” гэж надад хэлэв. Манай нөхөр хэдий цуглаанд явдаггүй ч гэлээ ээж нь итгэгч тул Бурхан байдаг гэдэгт үргэлж итгэн, Бурханд итгэхийг минь ч бас дэмждэг байлаа. Ер нь би Бурханы үгээс гэгээрэл авах бүрд нөхөртэйгөө хуваалцдаг байсан бөгөөд нөхөр минь ч Бурханд итгэхийг сайшаадаг байв. Хожим нь нөхөр маань, ээж нь Эзэн Есүст итгэдэг атал намайг юунд дандаа “Төгс Хүчит Бурхан” гэж дурдаад байгаа юм бол гэж сониучирхан, Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар олж мэдэхээр интернэт оржээ. Тэгээд интернэт тэр чигтээ Төгс Хүчит Бурханы эсрэг цуу үг, хуурамч гэрчлэл, доромжлолоор дүүрэн байгааг санаандгүйгээр харсан байж. Нөхөр маань үүнд маш их хордож, Төгс Хүчит Бурханд итгэхийг минь эсэргүүцэж эхэлсэн юм. Би Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах, эгч нарынхаа нөхөрлөл, гэрчлэлийг сонсчихсон тул Төгс Хүчит Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэдэгт сэтгэлдээ аль хэдийн бат итгэсэн байсан бөгөөд интернэт дэх зүйлс нь хүмүүсийг хуурч мэхлэх гэсэн цуу үг, худал ярианаас цаашгүй гэдгийг мэдэж байлаа. Гэвч нөхөр маань цуу үгэнд хууртаад, бодит байдлыг ойлгохгүй байсан учраас яаж ч ятгаж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар гэрчлээд нэмэргүй байв.Хэсэг хугацааны дараа, нөхөр маань Еингэ эгчээр ахин дахин нөхөрлөл, гэрчлэл хийлгэсний ачаар эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг судалъя гэж эцэст нь дурамжхан зөвшөөрсөн юм. Гэвч манай нөхөр ээжийнхээ нөлөөнд автсан, Библийн талаар харьцангуй хуучинсаг үзэлтэй хүн байсан тул энэ асуудлыг нь шийдвэрлэхийн тулд “Библийн тухай нууцыг задлах нь” гэх сайн мэдээний киног цуг үз гэж эгч нар санал болгов. Харин би тэр киног нөхөртөө үзүүлэхийн оронд санаачилгыг гартаа авч, ХКН-ын засгийн газар хийгээд шашны ертөнцийн антихристүүд Бурханы ажлыг хэрхэн эсэргүүцдэгийг илчилсэн “Урхи зангыг сэт цохь” киног үзүүлсэн юм. Киноны багахан хэсгийг үзчихээд нөхөр маань: “ХКН бол бурхангүй үзэлт засгийн газар, Хятад бол шашинд итгэгчдийг үргэлж хяхаж хавчсаар ирсэн бурхангүй үзэлт улс шүү дээ. Төгс Хүчит Бурханы Чуулганыг ХКН-ын засгийн газар нухчин дарж байна, харин бид тэднийг эсэргүүцэж хүчрэхгүй жирийн л хүмүүс. Хятадад буцаж очоод баривчлагдвал яана? Тэгээд ч интернэтэд элдэв янзын зүйл бичээтэй байхад аль нь үнэн, аль нь худал болохыг ялгах аргагүй. Тэгэхээр би чамайг Төгс Хүчит Бурханд итгээгүй нь дээр гэж бодож байна” гэлээ. Киног дуустал нь үзсэнийхээ дараа шийдвэрээ гарга гэж би ятгасан ч, нөхөр маань үгэнд орсонгүй. Итгэлдээ үнэнч үлдэнэ гэж зүтгэж байгааг минь хараад, нэг удаа нөхөр минь над руу уурласандаа ийн дайрав: “Чи итгэнэ гэж зүтгээд байгаа юм бол итгэ, баривчлагдахыг хүсээд байвал баривчлагд, гэхдээ баривчлагдах юм бол намайг нөхрөө гэж битгий хэлээрэй! Одоо би ямар их дарамттай байгааг чи мэдэж байна уу? Итгэхгүй гэж байтал жинхэнэ Бурхан байх вий гэхээс айж байна. Бас итгэчих юм бол интернэтэд бичсэн тэр бүх зүйлээс гадна, би баривчлагдах аюулд орно. Тэгэхээр би эцсийн эцэст хэнийг нь сонсох болж байна?” Интернэт дэх тэдгээр цуу үгэнд баригдан шаналж байгаа нөхрөө хараад ХКН-ын засгийн газраас гаргасан цуу үг, хуурамч гэрчлэл хэчнээн их хор хөнөөлтэйг би ойлгов. Тэр нь үнэн замыг хүлээн авахад нь хүмүүст саад болохоос гадна гэр бүлийн харилцааг мөн сүйтгэдэг аж. Цууг үг гаргаж, хуурамч гэрчлэл тараадаг тэр хүмүүс гарцаагүй диавол Сатаны үрс болж таарлаа!
Нэг өдөр нөхөр маань ажлаасаа тарж ирээд цуглаантай байгааг минь харсан бөгөөд царай нь тэр дороо барайн, хаалга саваад гараад явчхав. Оройн хоолны цаг өнгөрчхөөд байхад эргэж ирэхгүй байсан болохоор нь би өөрийн эрхгүй санаа зовж эхэлсэн юм. Найман цагт нөхөр маань арай гэж нэг юм гэртээ эргэж ирсэн ч уур нь гараагүй л байлаа. Түүнд хоол бэлдэх гэсэн боловч надад хүйтэн хөндий өнгөөр: “Хэрэггүй ээ! Нэгэнт чи миний үгэнд орохгүй, Бурханд үргэлжлүүлэн итгэсээр байгаа хойно одоогоос эхлээд миний хэрэгт битгий оролц. Цаашид би амьжиргааны зардлаа л хариуцна, харин энэ гэрээс гадуур би юу ч хийсэн гэсэн чамд огт хүртээлгүй шүү! Би энэ гэр бүлийг хөөдөх зүйл хийлээ ч хамаагүй!” гэж хэлэв. Нөхрөөсөө ийм үг сонсчхоод энэ тухай бодох тусам сэтгэл минь улам ч хямарлаа. Тэр шөнө би унтаж чадалгүй орон дотроо эргэж хөрвөөн, сэтгэлдээ Бурханд ахин дахин ийн залбирсан юм: “Өө Бурхан минь! Нөхөр маань цуу үгэнд хууртаад Танд итгэх итгэлийг минь хааж боогдуулах гэж оролдон, ийм хахир хатуу үг хэлж байна. Би яавал дээр вэ? Надад арга зам харуулаач! Би Танаас хагацмааргүй байна.” Маргааш өглөө нь, цуглаан дээр бидний нөхөрлөж байсан Бурханы зарим үг гэнэт санаанд оров: “Хүмүүсийн дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас, эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг ба хүмүүсийн үймээн байсан. Та нарт хийж байгаа Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг—энэ бүгдийн ард тулаан байдаг. … Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн бол агуу шалгалт бөгөөд Бурханы хувьд чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй үе юм гэдгийг чи мэдэх ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас). Бурханы үгийн гэгээрлээр би нэг зүйлийг ухаарлаа: “Өнөөдөр дэлхий дээр луйвар, залилан маш олноор гарч, ялангуяа ХКН-ын мэдээллийн хэрэгслээс гарсан бүх худал үг, хуурамч мэдэгдлээс үүдэн газар сайгүй худал хуурмаг, хууран мэхлэлтээр дүүрч байгаа гэж бодон, энэ хугацаанд би нөхөртөө байнга анхаарч ирсэн юм. Ямар ч богино бодолтой хүн хэсэгхэн зуур эргэцүүлэх л юм бол Төгс Хүчит Бурхан руу дайрч давшилсан, Түүнийг шүүж, ялласан интернэт дэх эдгээр үг нь бүгд худал хуурмаг, хий дэмий үг гэдгийг ухаарч, тэдгээрт хууртаж, төөрөгдөж болохгүй гэдгээ ойлгоно гэж би бодож явлаа. Харамсалтай нь манай нөхөр интернэтэд бичээтэй цуу үгэнд итгэсэн бөгөөд нөхөр маань үнэхээр тэгэх ёсгүй байсан мэт надад санагдаж байсан юм. Одоо би уг шалтгааныг гаднаас эрж хайж чадахааргүй боллоо. Бурхан намайг ийнхүү шалгаж, Бурханд итгэх итгэл минь жинхэнэ эсэх, Сатаны дайралтад өртөх үедээ үнэн замыг баримталж чадах эсэх, мөн энэхүү шалгалт дунд Бурханд гэрчлэл хийж чадах эсэхийг минь шалгахын тулд үүнийг ашиглаж байжээ.” Бурханы хүслийг ухаарахтай зэрэгцэн зүрх сэтгэл, оюун санааг минь халхалж байсан манан будан арилж, сэтгэл маань нэлээд өөдрөг боллоо.
Маргааш нь өглөөний цайгаа ууж байхдаа ч нөхөр маань муухай царайлж, надтай ярихгүй хэвээр байсан ч Бурханы үгийн удирдамжтай болсон би өмнөх өдөр шигээ санаа зовж, айж эмээсэнгүй. Нөхөртөө би тайвуухан ингэж хэллээ: “Би Бурханд итгэдэг ч гэлээ энэ гэр бүлийг хөөдөх зүйл огт хийж байгаагүй. Чи гэр бүлээ хөөдмөөр байгаа бол тэр чинь Бурханд итгэх итгэлээс минь болоогүй, харин чи өөрөө л өөдгүй амьтан болохыг хүссэнтэй холбоотой.” Ингэж хэлэхийг минь сонсоод, нөхөр маань : “Үгэнд минь орохгүй, Бурханд итгэнэ гэж зүтгээд байхаар чинь л би тэгж хэлсэн биз дээ?” гэж зөөлөрсөн өнгөөр хэллээ. Тэгээд өөр зүйл нэмж хэлсэнгүй тул бидний маргаан ийнхүү дуусав. Бурханд талархъя! Бурханы үг л надад Сатаны сорилтыг ялан дийлэх хүч хайрласан юм!
Гэвч сайн зүйл мөнхөд үргэлжилдэггүй билээ. Сарын дараа манай нөхөр интернэтэд ороод, өнөөх цуу үгээ дахин уншиж эхэлжээ. Нэг өдөр нөхөр маань ажлаасаа тарж ирэхдээ намайг компьютерын ард сууж байхыг хараад ийнхүү хашхичиж эхлэв: “Чи солиорчихсон юм шиг ээ! Би сайн бодож үзлээ. Чи нэг бол итгэхээ даруй боль, эсвэл хоёулаа салсан нь дээр юм байна. Би бас хоёр хүүхдийнхээ талаар ч бодож үзлээ. Чи хоёуланг нь өөр дээрээ авч болно. Гэхдээ миний бодлоор чи Японд үлдэж чадахгүй болохоор хүүхдүүдээ аваад Шанхай руу буц! Шанхай дахь байраа чи ав, би бас сар бүр хүүхдийн тэтгэмж болгож 100 мянган иен өгье. Хүүхдүүдээ авахгүй гэвэл дураараа л бол, яахаа чи өөрөө шийд! Гэрлэлт цуцлуулах журмыг ч би судалсан. Хэсгийн хороон дээр очоод салах өргөдөл дээр хоёулаа гарын үсгээ зураад л болчихно. Тийм болохоор чи яах бодолтой байгаагаа л хэлчих!” Ингэж хэлснийх нь дараа миний зүрх дэлсэж, чих шуугиад явчхав. Бурханд залбирахаа ч мартчихаад хэлэх үг олдохгүй, тэндээ суусаар л байлаа. Салчихвал хүүхдүүд маань яах болж байна гэхээс өөр зүйл надад бодогдсонгүй. Би өөр дээрээ авдаг юм гэхэд өсгөх санхүүгийн бололцоо байхгүй шүү дээ! Өөр дээрээ авдаггүй юм бол хоёр хүүхэд маань ээжгүйгээр маш хөөрхийлөлтэй байдалд орно! Тэгээд ч эцэг эх, найз нөхөд, садан төрлийнхөн маань намайг юу гэж бодох болж байна? Гадаадад байх уг нь тун сайхан хэрэг боловч, биднийг салчихвал эцэг эх маань яаж хүний царай эгцэлж харах юм бэ...” Иймээс би нөхөртөө хариу хэлсэнгүй. Зүгээр л энэ тухай бодох хэрэгтэй байна гэж хэлчхээд өрөөндөө ороод эхэр татан уйлж гарав. Салсны дараа яаж амьдрахаа бодох тусам сэтгэл минь улам их шаналж байлаа. Цурам ч хийгээгүй тэр шөнө дэр минь нулимсанд нэвт норсон байж билээ. Маргааш нь манай нөхөр нэг ч үг хэлэлгүй ажилдаа явсан тул эцэст нь би Бурханы өмнө очиж залбиран, махан биеийн сул дорой байдлаа ялан дийлэх илүү их хүч чадал хайрлаач гэж гуйв. Би шаналанд автан, яахаа мэдэхгүй амьдарч байсан болохоор зарим ах, эгчид болсон явдлын талаар ярьсан юм. Тэд үүнийг миний туулж буй Сатаны нэг сорилт гээд, намайг бүгд зоригжуулан тайтгаруулж, Бурханд найдаж сурахад минь тусаллаа. Тэгээд надад Бурханд итгэхээ больж, Бурханыг буруугаар ойлгож болохгүй гэж хэлцгээв. Үүний зэрэгцээ тэд бусад ах, эгчийн туршлага, гэрчлэлийг хуваалцсан бөгөөд Бурхан бол хүн төрөлхтнийг авардаг Нэгэн, харин Сатан л биднийг зовоож, шаналган бусад хүнтэй харилцах харилцааг маань сүйрүүлдэг талаар нөхөрлөлөө. Мөн тэд Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг уншиж өгсөн юм: “Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэдэнд эрх чөлөө байдаггүй, Сатан тэднийг суллаагүй байдаг, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, цаашлаад яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос). Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлээгүй байх үедээ би Сатаны эзэмшилд бүрмөсөн амьдарч, Сатаны боол, тоглоом тохуу болж байсныг Бурханы үг надад ойлгууллаа. Бурханд итгэх болсноор би Сатаны хүрээллээс гарч Бурханы өмнө эргэж ирсэн билээ. Сатан надад хаягдчихаад ялагдах хүсэлгүй байсан тул нөхрийг маань ашиглан эмзэг цэг рүү минь довтолжээ. Намайг албадан Бурханаас урвуулж, өөрийн эзэмшилд эргүүлэн авчрахын тулд салалтыг ашиглаж байж. Энэ бол үнэхээр Сатаны ов мэх байлаа. Салсны дараа хүүхдүүдээ яах вэ, нутгийн маань хүмүүс намайг юу гэж бодох вэ, аав ээж маань айл хөршийнхөө царайг яаж эгцлэн харах вэ гэж санаа минь зовж байсан юм. Сатаны үймээнээс энэ бүх бодол урган гарсан бөгөөд эдгээр бодолд захирагдах юм бол Сатанд захирагдаж, эцэстээ би Бурханаас холдон, бүр Бурханыг үгүйсгэж, Сатаны хүрээлэлд дахиад эргэн очих байж. Бүтээгчид итгэж, шүтэн мөргөх нь тэр чигтээ эерэг зүйлс, мөн тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд үүнд ямар ч хүн хөндлөнгөөс оролцох эрхгүй атал Сатан намайг захирч, Бурханаас урвахад хүргэхээр бүхий л аргаар үзэж байна. Сатан үнэхээрийн жигшмээр, үзэн ядмаар юм! Тэр мөчид би Сатаны сорилттой ганцаар нүүр тулах итгэл дулимаг байгаагаа мэдэж байсан ч Бурханд түшиглэж, Бурханы үгийн удирдамжид найдан урдах замаар алхахыг хүссэн бөгөөд Сатанд би яасан ч бууж өгөлгүйгээр Бурханы талд зогсон, Бурханд гэрчлэлд хийхээр сэтгэл шулуудсан билээ. Ингэж бодоод үймсэн сэтгэл минь эцэстээ тогтуун болж, шаналал минь намжив.
Хожим нь зарим ах эгч надтай Бурханы үгийг дахин хуваалцсан юм: “Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу, элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ л ухамсартайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс). Бурхан дээдийн дээд эрх мэдэлтэй байж, тэнгэр газар, бүх зүйлийг хянадаг бөгөөд бидний бүх зүйл Бурханы гарт байдгийг Бурханы үгээс би ухаарсан юм. Миний гэрлэлт, гэр бүл мөн Бурханы гарт байдаг тул Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатаны хийж чадах зүйл нэгээхэн ч үгүй билээ. Салах эсэхийг нөхөр маань эцэслэн шийддэггүй, харин энэ бүгд Бурханы дээд эрх, урьдаас тогтоосон заяа төөрөг дор байдаг тул Бурханы дээд эрх, төлөвлөгөөнд захирагдахыг би хүсэж байлаа. Гэр бүл цуцлуулсан үл итгэгчдийн талаар бодов. Тэдний зарим нь мөнгөнөөс болж салдаг бол заримынх нь хань ижил гэр бүлээс гадуурх харилцаатай болж, зарим нь гэр бүлийн харилцаа нь нэгэнт сүйрсэн тул салдаг... Бурханд итгэж, амьдралын зөв замаар алхан, үнэнийг эрэлхийлж, утга учиртай амьдралыг амьдран харуулахаар шийдсэний минь төлөө нөхөр маань надаас салахыг хүсжээ. Энэ бол ичгүүртэй бус, нэр төртэй хэрэг! Тэрхэн үед Бурханы ийм үг санаанд орсон юм: “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс санаа амар гаталж чаддаг. Хэрэв хүн бүрэг, аймхай бодолтой аваас Сатанд хууртагдаж буй хэрэг юм. Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айдаг. Иймд Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх арга замыг сэддэг, бид Бурханы гэрэл бидэн дээр тусаасай хэмээн үргэлж залбирах хэрэгтэй ба өөрсдийгөө Сатаны хороос ариусгахын тулд үргэлж Бурханд найдах ёстой. Бид Бурханд ойртохын тулд сүнсэндээ үргэлж хэрэгжүүлж байх учиртай. Бид бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах учиртай” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс). Бурханы үг надад дахин нэг удаа итгэл, хүч, дагах зам, нөхөртэйгөө нүүр тулах эр зориг өгсөн юм. Тийм шүү! Болгоомжлохоо болихоос өөр арга алга. Цаашдын замд минь юу тулгарлаа ч хамаагүй итгэлийн замаар алхахад буруутах учиргүй!
Тэр үдэш нөхрөө гэртээ ирснийх нь дараа би шулуухан ингэж хэлэв: “Чи намайг Төгс Хүчит Бурханд итгэхгүй байгаасай гэж хүсэж байгаа ч энэ чинь миний хувьд боломжгүй хэрэг. Салмаар байвал чинийхээр болцгооё!” Нөхөр маань үүнийг сонсоод бага зэрэг цочирдсон бөгөөд өөр сонголтгүй тул болсон тул: “Би чамайг угаасаа хянаж чадахааргүй болж! Интернэтэд элдвийн зүйл бичээтэй байна. Хэрвээ би чамайг хянаж байхгүй бол хэзээ нэг өдөр чамд элдэв юм тохиолдлоо гэхэд би л хариуцлага хүлээнэ шүү дээ. Чамайг айлгах гэсэндээ л би салъя гэсэн юм. Даанч чи Бурханд итгэхээ болихгүй л байна. Бурханд итгэдгээс чинь болоод чамд ямар нэг зүйл тохиолдвол, ээж чинь тэр тухай олж мэднэ шүү. Иймээс намайг битгий буруутгаарай” гэж хэлэв. Үүнээс хойш нөхөр маань Бурханд итгэдэгт минь анхаарахаа больсон бөгөөд бидний харилцаа гайхалтайгаар сэргэж, нөхөр маань салах тухай дахин үг цухуйлгасангүй. ХКН-ын засгийн газрын цуу үгээс үүдэлтэй салах тухай маргаан маань ийнхүү намжсан билээ.
Хожим нь нэг удаа манай бага охин бид хоёр хоёулаа ханиад хүрчхэв. Тэр үед гадаа бороо шивэрч байсан ч том охин маань давтлага руугаа явах ёстой тул туйлдаж ядарсан биеэ чирч, бага охиноо дагуулаад том охиноо хүргэж өгөхөөс өөр арга байсангүй. Нөхөр маань энэ талаар сонсоод: “Өнөөдөр чи том ажил амжуулжээ. Лу Ши, сүүлийн үед чиний өөрчлөгдөж байгааг би анзаарлаа. Чи минь хүүхдүүдээ улам их хайрлаж, бас их шаргуу болсон байна” гэлээ. Төгс Хүчит Бурханы үгийн ачаар өөрчлөгдсөн гэдгээ би мэдэж байсан тул нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод сэтгэлдээ Төгс Хүчит Бурханд талархсан юм. Бурханы үгэнд тулгуурласнаар амьдрал минь зүг чигтэй болсон бөгөөд хэвийн хүн чанар, завхарсан зан чанар гэж юу болохыг би мэддэг болсон юм. Бурханы үгийн дагуу бие авч явснаар л хэвийн хүн чанарыг амьдран харуулж чаддаг. Иймээс би үр хүүхдэдээ хамаагүй уураа гаргахаа больсны дээр зөвхөн баяр баяслын төлөө амьдрахаа больсон юм. Манай нөхөр ч бас өөрчлөгдсөнийг би аажмаар анзаарав. Урьд нь тэр үргэлж өөрийнхөө зөв гэж боддог байсан бол одоо зарим асуудлыг шийдэхдээ миний саналыг асуух болсон юм. Үүнээс гадна Бурханы эрх мэдэл, дээд эрхийн талаар хүртэл найзууддаа гэрчлэл хийсэн билээ. Эдгээр зүйлийг хараад зүрх сэтгэл минь талархлаар бялхаж байна. Өө Бурхан минь, Та үнэхээр төгс хүчит, Таны үг бидний амийн хүч юм! Сатаны хүч хэчнээн түрэмгий, ширүүн догшин байлаа ч Таны үгээр замчлуулж байгаа цагт бид Сатаны бүх сорилтыг ялан дийлж чадахаас гадна Таны халамж, хамгаалалт дор энх тунх амьдрах болно.
Миний төлөө энэ бүхнийг зохицуулж, үгийг нь туулж, олон үнэнийг ойлгох боломж олгосонд нь Бурханд талархъя. Сатан үнэхээр жигшмээр бөгөөд Бурханыг орхиулж, хүмүүсийг олзлон залгих бүхий л боломжит аргыг сэддэг болохыг би ийм нөхцөл байдлыг туулснаар олж харсан юм. Үүний зэрэгцээ Бурхан бүх зүйлийг хянаж, бүхнийг зохицуулдаг; Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан хэчнээн улангаслаа ч нэмэргүй, юу ч хийж чадахгүй, юунд ч хүрч чадахгүй, бидний толгой дээрх ширхэг үсийг ч хөндөж чадахгүй гэдгийг би харсан билээ. Бурханд итгэж, Бурханы үгэнд найдан амьдарч байгаа цагт бид Сатаны харанхуйн нөлөөг ялж, Бурханы гэрчлэлд зогсон, Бурханыг алдаршуулж чадна! Интернэт дэх цуу үг, хуурамч гэрчлэл нь үндэслэлгүй болохыг баримтууд мөн нотолж байна. Баримт болоод цаг хугацаа бүхнийг харуулж, эдгээр цуу үг эцэстээ “шашингүй үзэл”, “Дарвины хувьслын онол”, “коммунизм”-тай яг адилаар түүхэнд мөнх шившиг болон үлдэхийн дээр ХКН-ын засгийн газрыг мөнхөд шившиглэх нэгэн толбо болно. Сатаны саад тотгор хэчнээн том байлаа ч Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсоно. Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнд дурладаг бүх хүн цуу ярианы ов мэх, хүлээсийг хөсөр орхиж, Бурханы өмнө очин Бурханаар авхуулж чадна. Учир нь Бурхан үүнийг биелүүлэхийг хүсдэг бөгөөд Сатаны ямар ч хүч үүнд саад болж чадахгүй билээ!
No comments:
Post a Comment