Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

3/08/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?” (Эшлэл 2)


     “Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд, махбодоор хийгддэг ажил хоёр хэсэгтэй байдаг: Эхнийх нь цовдлолын ажил, үүгээр Тэр алдаршдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдан дагуулж, төгс болгох ажил, үүгээр дамжуулан Тэр алдар сууг олж авна. Энэ бол Бурханы удирдлага юм. Тиймээс Бурханы ажлыг юм уу Бурханы та нарт өгсөн даалгаврыг хэтэрхий энгийн гэж бүү үз. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин, мөнхийн алдрын өв залгамжлагчид бөгөөд үүнийг Бурхан онцгойлон урьдчилан тодорхойлсон. Түүний алдрын хоёр хэсгээс нэг нь та нарт илчлэгддэг; Бурханы алдрын нэг хэсэг нь бүхэлдээ та нарт өгөгдөж, та нараар өвлүүлэх юм. Энэ нь Бурханы өргөмжлөл бөгөөд аль эртнээс урьдчилан тодорхойлогдсон Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан лууны оршдог нутагт Бурханы хийсэн ажлын агуу байдлыг харгалзан үзвэл, тийм ажил хэрвээ хаа нэг тийшээ шилжсэн бол аль хэдийн асар их үр дүнд хүрч, хүн амархан хүлээн зөвшөөрөх байв. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат урьдын жишээ болдог.
Ийм учраас Тэр алдар суу олж авах энэ үе шатны ажлыг өөр хаа нэгтээ хэрэгжүүлж чаддаггүй; өөрөөр хэлбэл, бүх хүний дэмжлэг болон бүх улс орны хүлээн зөвшөөрөлт байгаа тул Бурханы алдрын хувьд тулгуурлах газар огт байдаггүй. Энэхүү газар нутагт энэ үе шатны ажлыг хэрэгжүүлсний хосгүй ач холбогдол яг энэ юм. Та нарын дотроос хуулийн хамгаалалт хүлээн авдаг нэг ч хүн байхгүй; харин ч та нар хуулиар шийтгүүлдэг ба илүү том бэрхшээл бол Хэн ч та нарыг ойлгодоггүй, хамаатан садан, эцэг эх, найзууд, эсвэл хамтран ажиллагчид чинь ч бай, хэн нь ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг голох үед газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч арга зам та нарт байхгүй. Гэхдээ ийм байлаа ч гэсэн хүмүүс Бурханыг орхин явж тэвчдэггүй; энэ бол Бурхан хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол, мөн Бурханы алдар суу билээ. Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл урьдын бүх элч, эш үзүүлэгчийнхээс даван гардаг бөгөөд бүр Мосе, Петр хоёрынхоос ч илүү их юм. Ерөөлийг ганц, хоёрхон хоногт хүлээн авч чадахгүй; ихээхэн золиослолоор дамжуулан олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, та нараас Бурханы шаарддаг цэвэршүүлэгдсэн хайр, асар их итгэл, олон үнэн та нарт байх ёстой; үүн дээр нэмээд, та нар шударга ёсны төлөө хэзээ ч гуйвшгүй байж чадах ёстой ба Бурханыг гэсэн туйлбартай, хувиршгүй хайртай байх ёстой. Шийдэмгий байдлыг та нараас шаарддаг, амь зан чанарын өөрчлөлтийг ч шаарддаг; та нарын завхралыг эмчлэх ёстой ба та нар Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Энэ нь та нарын биелүүлэх учиртай зүйл юм. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүст Бурханы тавьдаг шаардлага билээ. Тэр та нарт өгөх үедээ хариуг нь бас та нараас шаардаж, тохирох шаардлага тавих ёстой болдог. Тиймээс Бурханы бүх ажил ямар ч учир шалтгаангүй биш бөгөөд өндөр стандарттай, хатуу чанд шаардлагуудтай ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Бурханы бүх ажил та нарын төлөө хийгддэг, ингэснээр та нар Түүний өвийг хүлээн авахад зохистой болох болно. Энэ нь Бурханы алдрын төлөө гэж хэлэхийн оронд та нарын авралын төлөө, мөн бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг гэж хэлэх нь илүү дээр. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс Би мунхаг, эрүүл ухаангүй, мэдлэггүй олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж захидаг. Хүний хэзээ ч туулаагүй бүх зовлонг Бурхан аль хэдийн туулсан ба аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж чадах билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж чадах билээ? Үнэндээ, энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханы хувьд аль хэдийн хоёр дахин хэцүү бэрх үүрэг юм. Хэрвээ хүн мэдсээр байж санаатайгаар зөрчвөл Бурханы ажил хойшлогдох хэрэгтэй болно. Ямар ч тохиолдолд, энэ нь хэнд ч ашиггүй, хэнд ч тусгүй. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил болон алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, хэчнээн ч их удсан бай, Өөрийнхөө ажилд бол Тэр ямар ч золиослолыг гамнахгүй. Энэ нь Бурханы зан чанар юм: Өөрийнх нь ажил биелэх хүртэл Тэр амрахгүй. Өөрийнхөө алдрын хоёр дахь хэсгийг олж авах цаг ирэх үед л Түүний ажил төгсөж чадна. Бурхан Өөрийн алдаршлын хоёр дахь хэсгийг орчлон ертөнц даяар дуусгаж чадахгүй болбол Түүний өдөр хэзээ ч ирэхгүй, Түүний гар сонгосон хүмүүсээсээ хэзээ ч холдохгүй, алдар суу нь Израильд хэзээ ч ирэхгүй, мөн төлөвлөгөө нь хэзээ ч гүйцэлдэхгүй. Та нар Бурханы хүслийг харж, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх шиг энгийн биш гэдгийг харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил бол завхарсан хүмүүсийг, туйлын хөшүүн болсон хүмүүсийг өөрчилж, бүтээгдсэнийхээ дараа Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал болохоос Адам, Еваг бүтээх, тэр ч байтугай гэрлийг бий болгох юм уу бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх явдал биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатаны ялзруулсан бүхнийг ариун болгох явдал бөгөөд ингэснээр тэд дахин авхуулж, Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар суу болж болох юм. Ийм ажил бол тэнгэр, газар, бүх зүйлийн бүтээлийн талаар хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн хүний төсөөлдөг шиг Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг эзэмшилдээ авах явдал билээ. Энэ нь Бурханы ажлын энэ үе шатны дотоод түүх юм. Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт хялбарчлах ёсгүй. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Өөрийн ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, тэдгээрийг устгаж байгаа ч биш. Харин ч, Тэр бүх бүтээлээ өөрчилж, Сатаны сэвтүүлсэн бүх зүйлийг ариусгаж байгаа. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм. Эдгээр үгээс харахад, Бурханы ажил маш энгийн гэж чи итгэж байна уу?”
(Үг нь махбодоор илэрсэн номоос)

No comments:

Post a Comment