Бурхан, “Би чиний үр удмыг олшруулна” гэж хэлсэн нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ билээ. Энэ нь Абрахамд өгсөн Бурханы амлалт бөгөөд солонгон гэрээтэй адил мөнх биелэх юм. Бурхан л энэ амлалтыг биелүүлэхэд тохиромжтой, мөн биелүүлэх чадвартай. Хүн үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хүлээн зөвшөөрдөг ч бай, үгүй ч бай, мөн үүнийг хэрхэн үзэж, үүнд хэрхэн ханддаг ч бай, энэ бүгд нь Бурханы хэлсэн үгийн дагуу нэгд нэггүй биелэх болно. Хүний хүсэл юм уу, үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба аливаа хүн, зүйл, эд юман дахь өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй. Бүх зүйл үгүй болж болох ч Бурханы үг үүрд үлдэнэ. Харин ч, бүх зүйл үгүй болох өдөр нь Бурханы үг бүрэн биелэх яг тэр өдөр байдаг, учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийг болон амийн бүх хүчийг хянадаг билээ; Тэр оргүй хоосноос ортой зүйлийг бий болгож, ортой зүйлийг үгүй хийж чаддаг ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хүний үрийг үржүүлэхээс амархан зүйл гэж үгүй. Энэ нь хүнд уран зөгнөл, үлгэр мэт сонсогддог боловч Бурханы хувьд хийхээр шийдсэн, хийх гэж амласан зүйл нь уран зөгнөл ч биш, үлгэр ч биш. Харин энэ нь Бурханы аль хэдийн харсан, гарцаагүй биелэх баримт юм. Та нар үүнийг үнэлж байна уу? Абрахамын үр удам үй олон байсан гэдгийг баримтууд нотолж байна уу? Яг хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар орон бүрд тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелсэн үү?
Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелж, байнга бодит байдал болсоор байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээхдээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болж өнгөрч, тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэд ямар ч саатал байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь шуурхай байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илрэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөхдөө Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талыг харах боломжийг хүнд олгож, Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй байдлыг харах боломж өгч, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломж олгосон.Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment