Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

3/09/2019

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I ” (Хоёрдугаар хэсэг)


  Ариун Сүнсний үг  “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I ” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)
  
  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан эдгээр хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн цорын ганц гишүүний хувьд Бурхан тэдний амьдралыг тордож, тэдний үндсэн хэрэгцээнд санаа тавьж байсан. Энд Бурхан Адам Ева хоёрын эцэг эх болж гарч ирсэн. Бурхан үүнийг хийж байхад хүн Бурханы хэр ихэмсэг болохыг хараагүй; Бурханы эрхэм дээдийг, Түүний нууцлаг байдлыг болон ялангуяа Түүний уур хилэн болон сүр жавхланг хараагүй. Түүний харсан бүхэн нь Бурханы даруу байдал, Түүний хайр, Түүний хүнд зориулсан анхаарал, Түүний тэдэнд хандсан хариуцлага болон халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь хүний эцэг эх хүүхдэдээ анхаарал тавьдагтай ижил байсан. Энэ нь мөн хүний эцэг эх өөрсдийн хүү, охиноо хэрхэн хайрлаж, харж, халамжилдагтай адилхан бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байсан. ”

No comments:

Post a Comment