Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

1/03/2019

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Ⅲ хэсэг)



Гуравдугаар хэсэг

  Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдог болон хүний үр дүнг тодорхойлдог Түүний стандартууд

  Чи өөрийн хувийн үзэл бодол эсвэл дүгнэлттэй байхаасаа өмнө эхлээд чи чамд хандах Бурханы хандлагыг, Бурхан юу гэж бодож байгааг ойлгож, дараа нь чиний өөрийн бодол зөв эсэхийг шийдэх ёстой. Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурхан хэзээ ч цаг хугацааны нэгжийг ашиглаагүй ба тэдний үр дүнг тодорхойлохын тулд Тэр хэзээ ч хэн нэгний амссан зовлон зүдгүүрийн хэмжээг ашиглаагүй. Тэгвэл хүний үр дүнг тодорхойлох стандарт болгож Бурхан юуг ашигладаг вэ? Хүний үр дүнг тодорхойлохын тулд цаг хугацааны нэгжийг ашиглах нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэг зүйл юм. Мөн түүнчлэн та нарын үргэлж хардаг хүмүүс байдаг, тодорхой хугацаанд ихийг зориулсан, ихийг зарцуулсан, ихийг төлсөн, их зовсон хүмүүс бас байдаг. Та нарын бодлоор, тэд бол Бурханаар аврагдаж чадах хүмүүс юм.  Эдгээр хүмүүсийн харуулдаг бүхэн, тэдний амьдран гаргадаг бүхэн нь хүний үр дүнг тодорхойлдог Бурханы стандартын талаарх хүн төрөлхтний үзэл юм. Та нарын юунд итгэдгээс үл хамааран Би эдгээр жишээнүүдийг нэг нэгээр нь жагсаахгүй. Ерөнхийд нь хэлбэл, энэ нь Бурханы өөрийн бодлын стандарт л биш бол энэ нь хүний төсөөллөөс гарах бөгөөд энэ нь бүхэлдээ хүний үзэл юм. Өөрийн хувийн үзэл болон төсөөллөө сохроор хүчлэхийн үр дагавар юу вэ? Мэдээж үр дагавар нь зөвхөн Бурхан чамайг цааш түлхэх явдал байна. Яагаад гэвэл чи өөрийн чадваруудыг Бурханы өмнө үргэлж гайхуулж, Бурхантай тэмцэлдэж, Бурхантай маргалдаж байдаг ба чи Бурханы бодлыг үнэхээр ойлгохоор хичээдэггүй мөн чи Бурханы цаад санаа болон хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагыг ухамсарлахаар хичээдэггүй. Ингэж авирлах нь өөрийгөө бүхнээс дээгүүрт өргөмжилж, Бурханыг өргөмжлөхгүй байгаа юм. Чи өөртөө итгэдэг; чи Бурханд итгэдэггүй. Бурхан ийм хүнийг хүсдэггүй ба Бурхан ийм төрлийн хүнийг аврахгүй. Хэрвээ чи ийм үзэл бодлоо хаяж чадвал өнгөрсөн үеийн эдгээр буруу үзэл бодлуудаа залруул; хэрэв чи Бурханы шаардлагын дагуу байж чадвал; энэ мөчөөс эхлээд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хэрэгжүүлж эхэл; бүх зүйл дээр Бурханыг агуу гэж хүндэтгэж сур; өөрийн хувийн хоосон төсөөлөл, үзэл бодол, итгэлээ өөрийгөө тодорхойлоход бүү ашигла, Бурханыг тодорхойл. Үүний оронд чи бүх талаараа Бурханы цаад санааг эрж хай, чи хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагын талаарх ухаарал, ойлголтонд хүр, чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы стандартыг ашигла—тэр нь гайхалтай байх болно! Энэ нь чи Бурханаас эмээж, муугаас зайлах замд орох гэж байна гэсэн үг юм.

  Бурхан, хүмүүсийн хэрхэн ингэж, тэгж бодож байгааг, тэдний санаа, үзэл бодлыг хүний үр дүнг тодорхойлох стандарт болгон ашигладаггүй, тэгвэл Тэр ямар төрлийн стандарт ашигладаг вэ? Бурхан хүний үр дүнг тодорхойлохдоо сорилтуудыг ашигладаг. Хүний үр дүнг тодорхойлохдоо сорилтуудыг ашиглах хоёр стандарт байдаг: Эхнийх нь хүмүүсийн туулдаг сорилтын тоо, хоёр дахь нь эдгээр сорилтууд дахь хүмүүсийн үр дүн. Энэ хоёр үзүүлэлт нь хүний үр дүнг тодорхойлдог. Одоо бид энэ хоёр стандартыг нарийн авч үзэх болно.

  Юун түрүүнд, чамайг Бурханаас өгсөн шалгалттай тулгарах үед (тайлбар: Чиний нүдээр энэ шалгалт нь жаахан зүйл, дурдахын ч хэрэггүй мэт байж болно), чиний дээр Бурханы гар байгаа бөгөөд Бурхан энэ нөхцөл байдлыг чиний төлөө зохицуулсан гэдгийг Бурхан чамд тов тодорхой мэдэгдэх болно. Чиний биеийн хэмжээ боловсорч гүйцээгүй байх үед Бурхан чамайг шалгахын тулд сорилтыг зохион байгуулах болно. Эдгээр сорилтууд нь чиний биеийн хэмжээтэй, чиний ойлгож чадах зүйлтэй, чиний тэсвэрлэж чадах зүйлтэй холбоотой байх болно. Чиний аль хэсгийг шалгах вэ? Бурханд хандах өөрийн хандлагыг шалгана. Энэ хандлага маш чухал уу? Мэдээж энэ нь чухал! Цаашлаад энэ нь нэн чухал! Учир нь хүний энэ хандлага нь Бурханы хүсэж байгаа үр дүн, энэ нь Бурханы тухайд ярих юм бол хамгийн чухал зүйл юм. Өөрөөр бол Бурхан ийм төрлийн ажил хийснээр Өөрийн хичээл чармайлтыг хүмүүст зориулахгүй. Эдгээр сорилтуудын аргаар Бурхан Түүнд хандах чиний хандлагыг харахыг хүсдэг; чи зөв зам дээр байна уу, үгүй юу гэдгийг харахыг Тэр хүсдэг; мөн чи Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг харахыг Тэр хүсдэг. Тиймээс тодорхой хугацаанд чи үнэнийг ихээр эсвэл багаар ойлгосон эсэхээс үл хамааран чи мөн л Бурханы шалгалттай нүүр тулах бөгөөд чиний ойлгосон үнэний хэмжээ ихсэхийг дагаад Бурхан чамд таарах шалгалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулсаар байх болно. Чи шалгалттай дахин нэг удаа тулгарах үед, чиний үзэл бодол, чиний бодол санаа, мөн Бурханд хандах чиний хандлага энэ хугацаанд өссөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Зарим хүмүүс: “Яагаад Бурхан дандаа хүмүүсийн хандлагыг харахыг хүсдэг юм бэ? Тэд үнэнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Бурхан хараагүй гэж үү? Яагаад Тэр одоо ч гэсэн хүмүүсийн хандлагыг харахыг хүсэж байна вэ?” гэж хэлдэг. Энэ бол учир утгагүй яриа! Бурхан ингэж хийдгээс хойш Бурханы цаад санаа тэнд байх л ёстой. Бурхан хүмүүсийг үргэлж хажуугаас нь ажиглаж, тэдний үг үйл хэрэг бүрийг, тэдний үйлдэл хөдөлгөөн бүрийг, тэр ч бүү хэл тэдний бодол, санаа бүрийг харж байдаг. Хүмүүст тохиолддог бүхнийг: тэдний сайн үйлс, тэдний алдаа, тэдний гэм буруу, бүр тэдний урвалт болон эсэргүүцлийг бүгдийг нь, тэдний үр дүнг тодорхойлох нотолгоо болгохын тулд Бурхан тэмдэглэх болно. Бурханы ажил алхам алхмаар бүрдэхийн хирээр чи илүү их үнэнийг сонсоно, чи илүү их эерэг зүйлсийг, эерэг мэдээллийг болон үнэний бодит байдлыг хүлээн авна. Энэ үйл явцад чамд тавих Бурханы шаардлага ч мөн ихсэх болно. Үүний зэрэгцээ, Бурхан чамд илүү хүнд шалгалтыг зохион байгуулах болно. Түүний зорилго нь, энэ хугацаанд Бурханд хандах чиний хандлага боловсорч гүйцсэн эсэхийг шалгах юм. Мэдээж энэ хугацаанд Бурханы чамаас шаарддаг үзэл бодол нь үнэний бодит байдлын талаарх чиний ойлголттой тохирно.

  Чиний биеийн хэмжээ аажмаар өсөхөд танаас шаардах Бурханы стандарт мөн аажмаар өснө. Чамайг нас бие гүйцээгүй байхад Бурхан чамд маш бага стандартыг өгөх болно; Чиний биеийн хэмжээ арай том байх үед Бурхан чамд арай илүү өндөр стандарт өгөх болно. Гэхдээ чамайг бүх үнэнийг ойлгосны дараа Бурхан яах вэ? Бурхан чамд илүү том сорилтуудыг учруулна. Эдгээр сорилтуудын дундаас Бурханы олж авахыг хүссэн зүйл, Бурханы харахыг хүссэн зүйл нь чиний Бурханы талаарх гүнзгий мэдлэг бөгөөд чиний жинхэнэ айдас юм. Энэ удаа чамд тавих Бурханы шаардлага нь, чиний биеийн хэмжээ арай боловсорч гүйцээгүй байсан үеийг бодвол илүү өндөр, “илүү хатуу ширүүн” байх болно (тайлбар: Хүмүүс үүнийг хатуу ширүүн гэж хардаг боловч Бурхан үнэндээ үүнийг зохистой гэж үздэг). Бурхан хүмүүст сорилт өгөх үедээ, ямар төрлийн бодит байдлыг Бурхан бүтээхийг хүсдэг вэ? Түүнд өөрсдийн зүрх сэтгэлээ өгөхийг Бурхан үргэлж хүмүүсээс гуйдаг. Зарим хүмүүс: “Хүн яаж түүнийгээ өгөх юм бэ? Би өөрийн үүргээ биелүүлдэг, би амь зуулга болон өөрийн гэрээ орхисон, би Бурханы төлөө зарцуулсан. Эдгээр нь бүгд өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгсний жишээ биш гэж үү? Би өөрөөр яаж зүрх сэтгэлээ Бурханд өгөх юм бэ? Эдгээр нь би Бурханд зүрх сэтгэлээ өгсний жишээ болж чадахгүй гэж үү? Бурханы онцгой шаардлага нь юу юм бэ?” гэж хэлэх болно. Энэ шаардлага нь маш энгийн. Үнэндээ өөрсдийн сорилтуудын янз бүрийн үе шатанд янз бүрийн түвшинд өөрсдийн зүрх сэтгэлээ аль хэдийн Бурханд өгсөн зарим хүмүүс байдаг. Гэхдээ хүмүүсийн дийлэнх олонх нь хэзээ ч өөрсдийн зүрх сэтгэлээ Бурханд өгдөггүй. Бурхан чамд шалгалт өгөх үедээ, чиний зүрх сэтгэл Бурхантай хамт, бие махбодтой хамт эсвэл Сатантай хамт байгаа эсэхийг Бурхан хардаг. Бурхан чамд шалгалт өгөхдөө, чи Бурханыг эсэргүүцэн зогсож байна уу эсвэл чи Түүнтэй зохицолтой байх байр сууринд зогсож байна уу гэдгийг Бурхан хардаг бөгөөд чиний зүрх сэтгэл Түүнтэй нэг талд байгаа эсэхийг Тэр хардаг. Чи боловсорч гүйцээгүй байхдаа шалгалттай тулгарвал чиний өөртөө итгэх итгэл маш сул байдаг бөгөөд Бурханы цаад санааг хангахын тулд чамд яг юу хийх хэрэгтэйг чи мэддэггүй, учир нь чи үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг. Энэ бүхнийг үл харгалзан чи үнэхээр, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чадах ба өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханыг өөрийн захирагч болгож, өөрийн хамгийн эрхэм дээд гэж итгэдэг зүйлсээ Бурханд өргөл болгоход бэлэн байж чадна. Энэ нь өөрийн зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөнтэй адилхан. Чи илүү олон сургаал номлол сонсож, чи үнэнийг илүү их ойлгох тусам чиний биеийн хэмжээ аажмаар боловсорч гүйцэх болно. Энэ үед Бурханы чамаас шаардаж байгаа стандарт нь чамайг боловсорч гүйцээгүй байх үеийнхтэй адилгүй; Тэр түүнээс илүү өндөр стандартыг шаарддаг. Хүн зүрх сэтгэлээ аажмаар Бурханд өгөх үед энэ нь Бурхантай илүү ойр болсоор байдаг; хүн Бурханд жинхэнээсээ ойр болох үед Түүнээс айх зүрх сэтгэл нь улам ихээр нэмэгддэг. Бурхан ийм зүрх сэтгэлийг хүсдэг.

  Бурхан хэн нэгний зүрх сэтгэлийг олж авахыг хүсэх үедээ Тэр тэдэнд тоо томшгүй олон сорилтуудыг өгдөг. Эдгээр сорилтуудын явцад хэрвээ Бурхан энэ хүний зүрх сэтгэлийг олж авч чадахгүй бол эсвэл энэ хүнд ямар нэг хандлага байгааг Тэр харж чадахгүй бол энэ хүн Бурханаас айсан байдлаар аливааг хийж эсвэл авирлаж байна гэж Тэр хараагүй мөн мууг зайлуулах хандлага болон шийдвэрийг энэ хүнээс Тэр хараагүй гэсэн үг юм. Хэрвээ ийм байдаг юм бол, тоо томшгүй олон сорилтын дараа энэ хүнд гаргасан Бурханы тэвчээр хумигдаж, Тэр энэ хүнийг цаашид тэвчихгүй. Тэр цаашид тэдэнд сорилт өгөхгүй бөгөөд Тэр тэдэн дээр цаашид дахин ажиллахгүй. Тэгвэл энэ хүний үр дүн ямар байна гэсэн үг вэ? Энэ нь тэдгээр хүмүүс үр дүнгүй байх болно гэсэн үг юм. Энэ хүн ямар ч муу зүйл хийгээгүй байж болно. Мөн тэд сүйтгэн нураах эсвэл саад болох юу ч хийгээгүй байж болно. Түүнчлэн тэд Бурханыг илт эсэргүүцээгүй байж болох юм. Гэсэн хэдий ч энэ хүний зүрх сэтгэл нь Бурханаас нуугдсан. Тэдэнд хэзээ ч Бурханд хандах тодорхой хандлага болон үзэл бодол байгаагүй бөгөөд тэдний зүрх сэтгэл Түүнд өгөгдсөн гэдгийг Бурхан тодорхой харж чадахгүй, мөн энэ хүн Бурханаас эмээж, муугаас зайлахыг эрж хайж байгаа гэдгийг Бурхан тодорхой харж чаддаггүй. Бурхан эдгээр хүмүүст цаашид тэвчээртэй хандахгүй, Тэр цаашид ямар нэг төлөөс төлөхгүй, Тэр цаашид өршөөлөө хүртээхгүй бөгөөд Тэр цаашид тэдэн дээр ажиллахгүй. Энэ хүний Бурханд итгэх итгэлийн амьдрал аль хэдийн дууссан. Яагаад гэвэл Бурханаас энэ хүнд өгсөн олон шалгалтаас Бурхан Өөрийн хүссэн үр дүнг олж аваагүй. Тиймээс Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийг өөрсдөөс нь олж хараагүй олон хүмүүс байдаг. Үүнийг харах нь хир боломжтой вэ? Ийм хүн Бурханд олон жил итгэж, гадна талдаа тэд маш идэвхтэй байсан байж болно. Тэд олон ном уншиж, олон ажил төрлийг зохицуулж, арван хэдэн тэмдэглэлийн дэвтрийг тэмдэглэлүүдээр дүүргэж, олон сургаал номлолыг эзэмшсэн. Гэсэн хэдий ч, хэзээ ч ямар нэгэн харагдахуйц өсөлт байгаагүй, энэ хүнээс Бурханд хандах ямар нэг харагдахуйц үзэл бодол байгаагүй ба ямар нэгэн тодорхой хандлага ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, чи энэ хүний зүрх сэтгэлийг харж чадахгүй. Тэдний зүрх сэтгэл нь үргэлж далд, тэдний зүрх сэтгэл үргэлж нууцлагдмал байдаг—энэ нь Бурханд нууцлагдмал байдаг, иймээс Бурхан энэ хүний үнэн зүрх сэтгэлийг хараагүй, Бурхан энэ хүний Бурханаас айх жинхэнэ айдсыг хараагүй, үүнээс илүүтэйгээр Тэр энэ хүнийг Бурханы замаар хэрхэн алхаж байгааг хараагүй. Хэрвээ одоог хүртэл Бурхан ийм хүнийг олж аваагүй бол ирээдүйд Тэр тэднийг олж авч чадах уу? Тэр чадахгүй! Бурхан олж авч чадахгүй зүйлээ авахаар зүтгэсээр байх уу? Тэр тэгэхгүй! Тэгвэл эдгээр хүмүүст хандах Бурханы одоогийн хандлага юу вэ? (Тэр тэднийг цааш түлхдэг, Тэр тэдэнд анхаарал хандуулдаггүй.) Тэр тэдэнд анхаарал хандуулдаггүй! Бурхан ийм хүнд анхаарал хандуулдаггүй; Тэр тэднийг цааш түлхдэг. Та нар эдгээр үгсийг маш хурднаар, маш нарийн цээжилсэн. Та нар сонссон зүйлээ ойлгосон юм шиг санагдаж байна!

  Бурханыг дагаж эхлэхдээ боловсорч гүйцээгүй, мэдлэггүй байсан хүмүүс байдаг; тэд Бурханы цаад санааг ойлгодоггүй; тэд мөн Бурханд итгэх нь юу болохыг ойлгодоггүй ба Бурханд итгэж, Бурханыг дагах хүний-зохиосон итгэлийн замыг сонгодог. Ийм хүн сорилттой тулгарах үедээ тэд үүнийг мэддэггүй бөгөөд Бурханы удирдамж, гэгээрлийг мэдэрдэггүй. Тэд Бурханд өөрсдийн зүрх сэтгэлээ өгнө гэж юу болохыг мөн сорилтонд бат зогсох гэдэг нь юу болохыг мэдэхгүй. Бурхан энэ хүнд хязгаарлагдмал цаг хугацаа өгөөд, энэ хугацаанд Тэр тэдэнд, Бурханы сорилт юу болох, Бурханы цаад санаа юу болохыг ойлгуулдаг. Үүний дараа, энэ хүн өөрсдийн үзэл бодлыг харуулах хэрэгтэй. Энэ үе шатанд байгаа хүмүүсийг Бурхан хүлээсээр л байдаг. Өөрийн гэсэн үзэл бодолтой ч эргэж буцан эргэлзсээр байгаа, Бурханд зүрх сэтгэлээ өгөхийг хүссэн ч тэгж хийж тэвчихгүй байгаа, хэдийгээр зарим үндсэн үнэнийг хэрэгжүүлдэг ч томоохон шалгалт тулгарах үед үүнээс зайлсхийж, бууж өгөхийг хүсдэг тэдгээр хүмүүсийн тухайд—эдгээр хүмүүст хандах Бурханы хандлага юу вэ? Бурхан эдгээр хүмүүст өчүүхэн төдий ч хүлээлт тавьсаар л байдаг. Үр дүн нь тэдний хандлага болон гүйцэтгэлээс хамаарна. Хэрвээ хүмүүс ахиц дэвшилтийг гаргахдаа тийм ч идэвхтэй биш бол Бурхан ямар хариу үзүүлэх вэ? Тэр зөнд нь хаядаг. Яагаад гэвэл Бурхан чамайг зөнд чинь хаяхаас өмнө чи аль хэдийн өөрийгөө зөнд нь хаячихсан. Тиймээс чи ингэж хандсанд нь Бурханыг буруутгаж болохгүй, тийм биз дээ? Энэ нь шударга уу? (Энэ бол шударга.)

  Бодитой асуулт нь хүмүүст бүх төрлийн эвгүйрэлийг авчирдаг

  Бүх хүмүүсээс хамгийн эмгэнэлт үр дүнтэй өөр төрлийн хүн байдаг. Эдгээр нь Миний хамгийн бага дурддаг хүмүүс юм. Энэ хүн Бурханы шийтгэлийг хүлээн авч байгаа учраас эсвэл тэднээс шаардах Бурханы шаардлага хатуу чанд бөгөөд тэд эмгэнэлт үр дүнтэй учраас энэ нь эмгэнэлтэй биш юм. Үүний оронд, тэд үүнийг өөрсдөдөө хийдэг учраас энэ нь эмгэнэлтэй бөгөөд энэ нь: “Тэд өөрсдийнхөө ухсан нүхэнд уналаа” гэж хэлдэгтэй адилхан. Энэ нь ямар төрлийн хүн бэ? Энэ хүн зөв замаар алхдаггүй ба тэдний үр дүн урьдчилан илчлэгддэг. Бурхан ийм хүнийг Өөрийн жигшил зэвүүцлийн хамгийн том бай гэж үздэг. Хүмүүсийн хэлдгээр эдгээр нь бүх хүнээс хамгийн эмгэнэлтэй нь юм. Ийм хүн Бурханыг дагаж эхлэхдээ маш урам зоригтой байдаг; тэд олон төлөөс төлдөг; Бурханы ажлын төлөв байдлын талаар тэд сайн санал бодолтой байдаг; тэд өөрсдийн ирээдүйн тухайд мөрөөдлөөр дүүрэн байдаг; тэд ялангуяа Бурханд итгэлтэй байж, Бурхан хүнийг бүрэн дүүрэн болгож, хүнд алдар суутай хүрэх газрыг авчирч чадна гэж итгэдэг. Гэсэн ч ямар нэг шалтгаанаар энэ хүн дараа нь Бурханы ажлын замналаас зугтдаг. Энэ хүн зугтдаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд баяртай гэж хэлэлгүйгээр, дуу чимээгүй алга болдог гэсэн үг юм. Тэд үг дуугүй явдаг. Хэдийгээр ийм хүн Бурханд итгэдэг гэж хэлдэг ч, үнэндээ тэд хэзээ ч Бурханд итгэх замд үндсээ суулгаагүй байдаг. Тиймээс тэд хичнээн удаан итгэсэн нь хамаагүй, тэд хэдий удаан хугацаанд итгэсээр ирсэн ч гэсэн Бурханаас татгалзаж чаддаг. Зарим хүмүүс бизнес эрхлэхээр явдаг, зарим хүмүүс өөрийнхөөрөө амьдрахаар явдаг, зарим хүмүүс баяжихаар явдаг, зарим хүмүүс гэрлэж, хүүхэдтэй болохоор явдаг... Явсан хүмүүсийн дунд, дотоод сэтгэлийнхээ дайралтанд өртөн буцаж ирэхийг хүсдэг хүмүүс байдаг ба бусад нь арай ядан амиа зогоож жилээс жилд энэ дэлхийн урсгалыг даган амьдардаг. Эдгээр зорилгогүй амьдрагчид нь маш их зовлон амсдаг ба энэ дэлхийд амьдрах нь хэтэрхий зовлонтой бөгөөд тэд Бурханаас салж болохгүй гэж итгэдэг. Тэд тав тух, амар амгалан, баяр хөөрийг хүртэхийн тулд Бурханы гэрт буцаж очихыг хүсдэг ба гай гамшгаас зугатаж эсвэл аврагдаж, сайхан хүрэх газрыг олж авахын тулд үргэлжлүүлэн Бурханд итгэдэг. Учир нь эдгээр хүмүүс Бурханы хайр бол эцэс төгсгөлгүй бөгөөд Бурханы нигүүлсэл нь дундаршгүй, дуусашгүй гэж итгэдэг. Хүн юу хийсэн байх нь хамаагүй Бурхан тэднийг уучилж, тэдний өнгөрснийг тэвчих ёстой гэж тэд итгэдэг. Эдгээр хүмүүс буцаж ирээд өөрсдийн үүргээ биелүүлэхийг хүсэж байгаагаа хэлдэг. Энэ нь Бурханы гэрт буцан очих тэдний зам юм гэж найдан өөрсдийн зарим эд зүйлсийг сүмд хандивладаг хүмүүс хүртэл байдаг. Ийм хүнд хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Бурхан тэдний үр дүнг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Чөлөөтэй ярьцгаа. (Бурхан ийм төрлийн хүнийг хүлээн зөвшөөрч болох юм гэж бодож байсан, гэхдээ яг одоо үүнийг сонссоны дараа, магадгүй тэднийг дахин хүлээн зөвшөөрөхгүй байх.) Чиний тайлбар юу вэ? (Өөрсдийнхөө үр дүнг үхлийнх байлгахгүйн тулд ийм хүн Бурханы өмнө ирдэг. Тэд чин сэтгэлийн угаас ирээгүй. Харин, Бурханы ажил удахгүй дуусах болно гэсэн мэдлэгийнхээ улмаас тэд ерөөл хүртэх гэсэн төөрөгдлийн дор ирдэг.) Чиний хэлж байгаагаар энэ хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй, иймээс Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхгүй юу? Тийм үү? (Тийм.) ( Миний ойлгож байгаагаар ийм төрлийн хүн нь хувийн эрх ашиг хөөгчид бөгөөд тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй.) Тэд Бурханд итгэх гэж ирээгүй; тэд бол эрх ашиг хөөгчид. Сайхан хэллээ! Эдгээр эрх ашиг хөөгчид бол хүн болгоны үзэн яддаг төрлийн хүн юм. Тэд зүгээр л салхи салхилсан зүгт завиа жолооддог ба өөрт нь л хэрэггүй бол юунд ч оролцдоггүй. Мэдээж тэд бол жигшмээр! Өөр ах эгч нарт ямар нэг санал бодол байна уу? (Бурхан тэднийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Бурханы ажил дуусах гэж байгаа бөгөөд одоо үе бол хүмүүсийн үр дүнгүүд тодорхойлогдож байгаа үе юм. Энэ үед л эдгээр хүмүүс эргэн ирэхийг хүсдэг. Энэ нь тэд үнэнийг үнэхээр эрж хайхын тулд биш байдаг; гай гамшиг ирж буйг мэдсэн учраас эсвэл гадны хүчин зүйлс нөлөөлсний улмаас тэд буцаж ирэхийг хүсдэг. Хэрвээ тэдэнд үнэнийг эрж хайсан зүрх сэтгэл үнэхээр байсан бол тэд хэзээ ч замын голоос зугатахгүй байх байсан.) Өөр санал байна уу? (Тэд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Бурхан тэдэнд боломжуудыг үнэхээр өгсөн боловч Бурханд хандах тэдний хандлага нь Түүнд хэзээд ямар ч анхаарал тавихгүй явдал байсан. Энэ хүний цаад санаа ямар байх нь хамаагүй хэдий тэд үнэхээр гэмшиж байсан ч гэсэн Бурхан мөн л тэднийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь, Бурхан тэдэнд аль хэдийн маш олон боломжуудыг өгсөн боловч тэд аль хэдийн өөрсдийн хандлагаа харуулсан учраас юм: Тэд Бурханыг орхихыг хүссэн. Тиймээс, тэд одоо буцаж ирвэл, Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхгүй.) (Бурхан ийм төрлийн хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгтэй би ч бас санал нэг байна, учир нь хэрвээ энэ хүн жинхэнэ замыг харж, Бурханы ажлыг тийм удаан хугацаанд мэдэрсэн байж дэлхий рүү буцан очиж, Сатаны тэврэлтэнд буцаж очсон бол энэ нь Бурханаас урвах маш том урвалт юм. Бурханы мөн чанар нь өршөөл энэрэл, хайр гэсэн бодит байдлыг үл харгалзан энэ нь ямар төрлийн хүн рүү чиглэж байгаагаас хамаарна. Хэрвээ энэ хүн тав тух хайж, найдвараа тавьж болох ямар нэгэн зүйлийг хайж Бурханы өмнө ирвэл энэ хүн нь Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг төрлийн хүн биш бөгөөд тэдэнд үзүүлэх Бурханы өршөөл нь зөвхөн энд хүрнэ.) Бурханы мөн чанар нь өршөөл, тэгвэл Тэр яагаад ийм хүнд арай илүү өршөөл үзүүлдэггүй юм бэ? Бага зэргийн өршөөл хүртвэл тэдэнд боломж олж авахгүй гэж үү? Өмнө нь ихэвчлэн ингэж хэлдэг байсан: Бурхан бүх хүнийг аврагдахыг хүсдэг бөгөөд хэнийг ч сүйрэн мөхөхийг хүсдэггүй. Хэрвээ зуун хониноос нэг нь алга болбол, Бурхан ерөн есийг орхиод, алга болсон нэг хонио хайх болно. Одоо үед, энэ төрлийн хүний тухайд, хэрвээ энэ нь тэдний Бурханд итгэх жинхэнэ итгэлийн төлөө юм бол Бурхан тэднийг хүлээж аваад, тэдэнд хоёр дахь боломжийг олгох ёстой юу? Энэ үнэндээ хэцүү асуулт биш; энэ нь маш энгийн! Хэрвээ та нар Бурханыг үнэхээр танин мэдэж, Бурханы талаар бодит ойлголттой бол олон тайлбар хэрэггүй; олон таамаг ч мөн адил хэрэггүй, тийм үү? Та нарын хариулт зөв чигт байгаа боловч тэдний болон Бурханы хандлагын хооронд зарим нэг зай байсаар байгаа.

  Яг одоо та нарын зарим нь, Бурхан энэ төрлийн хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэлтэй байсан. Бусад нь тийм ч тодорхой байгаагүй ба Бурхан тэднийг хүлээн авч магадгүй, хүлээн зөвшөөрөхгүй ч байж магадгүй гэж итгэж байсан—энэ хандлага бол илүү дундыг баримталсан хандлага; мөн тэгээд Бурхан ийм төрлийн хүнийг хүлээн зөвшөөрөх байх гэж найдсан үзэл бодолтой хүмүүс байсан—энэ бол тодорхойгүй хандлага юм. Хандлага нь тодорхой хүмүүс, Бурхан одоог хүртэл ажилласан ба Түүний ажил нь дууссан иймээс Бурхан эдгээр хүмүүст хүлээцтэй хандах хэрэггүй бөгөөд Тэр тэдгээрийг дахин хүлээн зөвшөөрөхгүй гэж итгэдэг. Дундыг баримталсан хүмүүс, эдгээр асуудлууд тэдний нөхцөл байдлын дагуу шийдэгдэх ёстой гэж итгэдэг: Хэрвээ энэ хүний зүрх сэтгэл Бурханаас салшгүй бол, тэд одоо ч Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурхан тэдний өмнөх алдаа, дутагдлуудыг санах ёсгүй; Тэр тэднийг өршөөж, дахин нэг боломж олгон, тэднийг Бурханы гэрт буцаан ирүүлж, Бурханы авралыг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Гэхдээ, хэрвээ энэ хүн дахин нэг удаа зугтвал, тэр үед Бурхан энэ хүнийг цаашид хүсэхгүй бөгөөд энэ нь тэдэнд шударга бусаар хандаж байна гэж тооцогдохгүй. Бурхан энэ хүнийг хүлээн авна гэж найддаг өөр бүлэг хүмүүс байдаг. Энэ бүлэг нь Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгээ тодорхой мэддэггүй. Хэрвээ тэд Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж итгэж байсан ч Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхгүй бол, тэд Бурханы үзэл бодолтой бага зэрэг нийцэлгүй байгаа мэт санагддаг. Хэрвээ тэд Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөх ёсгүй гэж итгээд, харин Бурхан хүнийг гэсэн Түүний хайр хязгааргүй бөгөөд Тэр энэ хүнд дахин нэг боломж олгоход бэлэн байна гэж хэлэх юм бол энэ нь хүний мэддэггүй байдал илчлэгдэж байгаагийн жишээ биш гэж үү? Ямар ч тохиолдолд, та нар бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байдаг. Эдгээр үзэл бодлууд нь та нарын өөрсдийн бодол дахь мэдлэг юм; тэдгээр нь мөн үнэний талаарх та нарын ойлголтын, Бурханы цаад санааны талаарх та нарын ойлголтын гүний тусгал юм. Сайхан хэллээ, үгүй гэж үү? Энэ асуудал дээр та нарт санал бодол байгаа нь гайхалтай! Гэхдээ та нарын санал бодол зөв үү эсвэл үгүй юу гэдгийн тухайд одоо ч асуултын тэмдэг байгаа. Та нар бүгдээрээ бага ч гэсэн санаа зовохгүй байна уу? “Тэгвэл юу зөв юм бэ? Бурхан яг юу гэж бодож байгааг би сайн харахгүй байна бас мэдэхгүй байна. Бурхан надад юу ч хэлээгүй. Бурхан юу бодож байгааг би яаж мэдэх юм бэ? Бурханы хүнд хандах хандлага нь хайр. Өнгөрсөн үеийн Бурханы хандлагын дагуу бол Тэр энэ хүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ би Бурханы одоогийн хандлагын талаар тийм ч сайн мэдэхгүй байна—би Тэр энэ хүнийг хүлээн зөвшөөрч магадгүй мөн Тэр хүлээн зөвшөөргүй байж магадгүй гэж хэлж л чадна.” Энэ инээдтэй хэрэг биш гэж үү? Энэ та нарыг үнэхээр мухардалд оруулсан. Хэрвээ та нарт энэ асуудлын талаар зүй зохистой үзэл бодол байхгүй бол танай сүмд ийм төрлийн хүнтэй үнэхээр тулгарвал та нар юу хийх вэ? Хэрвээ та нар үүнтэй зүй зохистой харьцахгүй бол, та нар магадгүй Бурханыг гомдоох болно. Энэ нь аюултай асуудал биш гэж үү?

  Өөрийн дөнгөж сая хэлэлцсэн зүйлийн талаар Би яагаад та нарын үзэл бодлыг асуухыг хүсэж байна вэ? Би та нарын үзэл бодлыг шалгаж, Бурханы талаар та нар хир их мэдлэгтэйг шалгаж, Бурханы цаад санаа болон Бурханы хандлагын талаар та нар хир их ойлголттойг шалгахыг хүссэн юм. Хариулт нь юу вэ? Хариулт нь та нарын үзэл бодол дотор оршиж байгаа. Та нарын зарим нь маш хуучинсаг үзэлтэй бөгөөд та нарын зарим нь хариултыг таахын тулд өөрсдийн төсөөллөө ашиглаж байна. “Таах” гэж юу вэ? Энэ нь та нар Бурхан хэрхэн бодож байгаа талаар юу ч мэдэхгүй үед тохиолдох ба иймээс та нар Бурхан ийм эсвэл тийм байдлаар хэрхэн бодох ёстой тухай ор үндэсгүй санаануудыг бодож олдог. Та нарын таамаг зөв үү эсвэл буруу юу гэдгээ та нар үнэндээ мэдэхгүй, иймээс та нар тодорхойгүй үзэл бодлыг илэрхийлдэг. Ийм байдалтай тулгараад та нар юу ойлгож байна вэ? Бурханыг дагах үедээ хүмүүс, Бурханы цаад санаанд хааяа анхаарал хандуулдаг ба Бурханы үзэл бодол болон хүнд хандах Бурханы хандлагыг хааяа анхаарч үздэг. Та нар Бурханы бодлыг ойлгодоггүй, иймээс Бурханы цаад санаатай холбоотой, Бурханы зан чанартай холбоотой асуулт асуухад та нар төөрөгдөлд ордог; та нар гүнээ эргэлзээтэй байдаг бөгөөд та нар нэг бол тааж эсвэл аз туршдаг. Энэ хандлага юу вэ? Энэ нь энэ баримтыг баталдаг: Бурханд итгэдэг ихэнх хүмүүс Түүнийг хоосон агаар шиг, бүдэг бадаг мэт гэж үздэг. Яагаад Би үүнийг ингэж хэлж байна вэ? Учир нь, асуудалтай тулгарах бүртээ та нар Бурханы цаад санааг мэддэггүй. Та нар яагаад мэддэггүй юм бэ? Та нар үүнийг яг одоо л мэдэхгүй байгаа биш. Харин, эхнээсээ эцсээ хүртэл та нар энэ асуудлын талаарх Бурханы хандлага юу болохыг ойлгодоггүй. Чи Бурханы хандлагыг харж чадахгүй ба мэдэхгүй тэр үедээ чи энэ талаар эргэцүүлж үзэж байсан уу? Чи үүнийг эрж хайсан уу? Чи үүнийг харилцан ярилцсан уу? Үгүй! Энэ нь бодит байдлыг баталж байна: Чиний итгэдэг Бурхан жинхэнэ Бурхантай холбоогүй. Бурханд итгэдэг чи зөвхөн өөрийнхөө хүслийг л эргэцүүлдэг, зөвхөн өөрийн удирдагчдынхаа л хүслийг эргэцүүлдэг, Бурханы үгийн өнгөц, онолын утгыг л зөвхөн эргэцүүлдэг боловч Бурханы хүслийг үнэхээр мэдэж, эрж хайхаар огтхон ч оролддоггүй. Ийм байдаг биш гэж үү? Энэ асуудлын мөн чанар нь аймаар! Олон жилийн турш, Би Бурханд итгэдэг олон хүмүүсийг харсан. Энэ итгэл нь ямар хэлбэртэй байдаг вэ? Зарим хүмүүс Бурханыг хоосон агаар мэтээр Түүнд итгэдэг. Эдгээр хүмүүст Бурханы оршин тогтнолын талаарх асуултанд өгөх хариулт байдаггүй учир нь тэд Бурханы байгааг эсвэл байхгүйг мэдэрч, мэдэж чаддаггүй, тэр ч бүү хэл тодорхой харж эсвэл үүнийг ойлгож чаддаггүй. Дотоод ухамсартаа эдгээр хүмүүс Бурханыг оршдоггүй гэж боддог. Зарим хүмүүс Бурханыг эрэгтэй хүн байгаа мэтээр Түүнд итгэдэг. Эдгээр хүмүүс, тэдний хийж чаддаггүй бүх зүйлсийг Бурхан хийж чадахгүй бөгөөд тэдний бодож байгааг Бурхан бодох ёстой гэж итгэдэг. Бурханы талаарх энэ хүний тодорхойлолт нь “үл үзэгдэх бөгөөд хүрэхийн аргагүй хүн” юм. Бурханыг хүүхэлдэй байгаа мэтээр Түүнд итгэдэг бүлэг хүмүүс бас байдаг. Эдгээр хүмүүс, Бурханд ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, Бурхан бол хөшөө гэж итгэдэг. Асуудалтай тулгарах үедээ Бурханд ямар ч хандлага, ямар ч үзэл бодол, ямар ч санаа байдаггүй; Тэр хүний зохицуулга дор байдаг. Хүмүүс өөрсдийн итгэхийг хүссэн зүйлдээ итгэдэг. Хэрвээ тэд Түүнийг агуу болговол, Тэр агуу; хэрвээ тэд Түүнийг жижиг болговол Тэр жижиг. Хүмүүс нүгэл үйлдээд, тэдэнд Бурханы өршөөл хэрэгтэй, Бурханы тэвчээр хэрэгтэй, Бурханы хайр хэрэгтэй болсон үед Бурхан өршөөлөө үзүүлэх ёстой. Эдгээр хүмүүс Бурханыг өөрсдийн оюун санаанаасаа зохиож, энэ Бурханаар өөрсдийн хэрэгцээг гүйцэлдүүлж, өөрсдийн бүх хүслээ хангуулдаг. Хаана, хэзээ гэдэг нь хамаагүй, мөн энэ хүн юу хийдэг нь хамаагүй тэд Бурханд хандахдаа болон Бурханд итгэх итгэлдээ хий мөрөөдлөө хэрэглэдэг. Бурханы зан чанарыг хүндрүүлснийхээ дараа ч гэсэн Бурхан тэднийг аврах болно гэж итгэдэг хүмүүс ч мөн байдаг. Энэ нь, Бурханы хайр бол хязгааргүй, Бурханы зан чанар нь зөвт бөгөөд хүмүүс Бурханыг хичнээн гомдоосон нь хамаагүй Бурхан үүний юуг ч санахгүй гэж тэд итгэдэг учраас юм. Хүний алдаа, хүний гэм нүгэл болон хүний дуулгаваргүй байдал нь тэр хүний зан чанарын түр зуурын илэрхийлэл учраас Бурхан хүмүүс боломж олгох ба тэдэнд тэвчээртэй, хүлээцтэй ханддаг. Бурхан тэднийг өмнөх шигээ хайрласаар байх болно. Иймээс тэдний аврагдах найдвар их хэвээр байдаг. Үнэндээ, хэн нэгэн хүн Бурхан хичнээн итгэдэг нь хамаагүй, тэд үнэнийг эрж хайхгүй байсаар байгаа цагт тэдэнд хандах Бурханы хандлага сөрөг байна. Яагаад гэвэл чи Бурханд итгэх зуураа магадгүй чи Бурханы үгийн номыг дээдэлж, чи үүнийг өдөр бүр судалж, чи үүнийг өдөр бүр уншдаг боловч чи жинхэнэ Бурханыг үл тоомсорлон, Түүнийг хоосон агаар мэт үзэж, Түүнийг хүн шиг үздэг ба та нарын зарим нь Түүнийг зүгээр л хүүхэлдэй мэт үздэг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Учир нь Миний харж байгаагаар, та нарт асуудал тулгарсан эсвэл нөхцөл байдал тохиолдсон эсэхээс үл хамааран чиний дотоод ухамсарт оршиж байгаа тэдгээр зүйл, чиний дотор хөгжсөн тэдгээр зүйлс нь—тэдгээрийн аль нь ч Бурханы үгтэй эсвэл үнэнийг эрж хайхтай ямар ч холбоогүй. Чи зөвхөн өөрийн юу бодож байгааг, чиний үзэл бодол юу болохыг л мэдэх бөгөөд чи өөрийн санаа бодол, өөрийн үзэл бодлыг Бурханд хүчээр тулгадаг. Тэдгээр нь Бурханы үзэл бодол болдог ба тэдгээр нь хатуу чанд баримтлах учиртай стандарт адил ашиглагддаг. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр, ийм байдлаар хийх нь чамайг Бурханаас улам бүр холдуулдаг.

No comments:

Post a Comment