Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

12/13/2018

“Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”Бурханы айлдвар


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба чи ердөө урам зоригоороо төгс болгуулдаг юм биш. Чи мэдэрч, мэдэж, өөрийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи аливааг туулж мэдрэх үедээ олон зүйлийг ялган таних боломжтой болно—чи сайн ба муугийн хоорондох, шулуун шударга явдал ба гэмт муу явдлын хоорондох, аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийн хоорондох ялгааг олж харах боломжтой болно. Чи эдгээр бүх зүйлийн хоорондын ялгааг харж чаддаг байх ёстой, ингэснээр л нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн чи хэзээ ч төөрөлдөхгүй. Зөвхөн энэ л чиний жинхэнэ биеийн хэмжээ юм. Бурханы ажлыг мэдэх нь энгийн зүйл биш: Чи өөрийн эрэл хайгуулдаа тодорхой стандарт болон зорилготой байх ёстой, чи жинхэнэ замыг хэрхэн эрж хайхаа мэддэг байх ёстой ба энэ нь жинхэнэ зам мөн үү, үгүй юу гэдгийг, мөн энэ нь Бурханы ажил мөн үү үгүй юу гэдгийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл байна уу үгүй юу, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамд юу авч ирж чадахыг шинжин үзэх учиртай.”

No comments:

Post a Comment