Холбогдолтой Бурханы үгс:
Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй.
Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, Бурханы оршихуй, зан чанар ерөөсөө оршдоггүй гэж дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? …Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Хэрвээ хүн Намайг дандаа Есүс Христ гэж нэрлэдэг боловч эцсийн өдрүүдэд Би шинэ эрин үеийг эхэлчихсэн бөгөөд шинэ ажлыг эхлүүлчихсэн гэдгийг мэддэггүй бол, хэрэв хүн Аврагч Есүсийн ирэхийг үргэлж донтон хүлээдэг бол тийм хүмүүсийг Би Надад итгэдэггүй хүмүүс гэж хэлэх болно. Тэд бол Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд Надад итгэдэг итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүсийг тэнгэрээс ирэхийг нь нүдээр үзэж чадах уу? Тэдний хүлээдэг зүйл нь Миний ирэлт биш, харин Иудейчүүдын Хааны ирэлт билээ. Энэхүү ариун бус хуучин ертөнцийг Би бүрэн устгаасай гэж тэд хүсэн тэмүүлдэггүй, харин түүний оронд өөрсдөө золин аврагдахын тулд Есүсийн хоёр дахь ирэлтийг хүсэн тэмүүлдэг; Есүс бүх хүн төрөлхтнийг энэхүү бохирдсон, зөвт бус газаас дахин нэг удаа аврахыг тэд хүлээдэг. Тийм хүмүүс эцсийн өдрүүдийн үеэр Миний ажлыг гүйцээх хүмүүс болж яаж чадах вэ? Хүний хүслэн Миний хүсэлд хүрэх юмуу, Миний ажлыг хэрэгжүүлэх чадваргүй, учир нь хүн Миний өмнө нь хийсэн ажлыг зүгээр л гайхан биширч юмуу, эрхэмлэдэг бөгөөд Намайг үргэлж шинэлэг, хэзээ ч хуучирдаггүй Бурхан Өөрөө гэдгийг мэддэггүй. Би бол Ехова, бас Есүс гэдгийг л хүн мэддэг бөгөөд Би бол хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих Сүүлчийн Нэгэн гэдэг талаар ямар ч таамаг байхгүй. Хүний эгээрэн хүсдэг, мэддэг бүхэн бол түүний өөрийн ойлголт бөгөөд түүний өөрийн нүдээр харж чаддаг тэр л зүйл билээ. Тэр нь Миний хийдэг ажилтай нийцдэггүй, харин түүнтэй зохицолгүй байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс
Хэрэв чи, өөрчлөгдөшгүй шавар хөшөө байгаа мэтээр Бурханыг хэмжиж, дүрслэхийн тулд үзлийг ашиглавал, мөн хэрвээ чи Бурханыг Библийн дотор хязгаарлаж, Түүнийг ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьж байвал энэ нь чи Бурханыг ялласныг батална. Хуучин Гэрээний эрин үеийн иудейчүүд Бурханыг зөвхөн Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, зөвхөн Мессиа гэж дуудагдах нэгэн нь Бурхан байсан мэтээр өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханыг хуурамч шүтээний хэвэнд цутгасан учраас мөн тэд Бурханыг (амьгүй) шавар хөшөө мэтээр шүтэж, үйлчилж байсан учраас тэр үеийн Есүсийг загалмайд цовдолж, Түүнийг үхэлд хүргэн—гэм зэмгүй Есүсд үхлийн ял тулгасан юм. Бурхан ямар ч гэмт хэрэг үйлдээгүй боловч хүн Бурханыг өршөөгөөгүй ба Түүнийг чанд хатуугаар цаазын ялаар ялласан. Тиймээс, Есүс цовдлогдсон. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд хүн Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс туйлын инээдтэй, тэд маш бардам зантай байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэг үгээр ярих чадвартай байдаг. Бурханы талаарх чиний мэдлэг хичнээн агуу байх нь хамаагүй, та нар Бурханыг мэддэггүй, та нарын Бурханыг ялладагаас илүүгээр Бурханыг эсэргүүцдэг хэн ч байхгүй гэж Би мөн л хэлж чадна, учир нь та нар Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замд алхах чадваргүй билээ. Яагаад Бурхан хэзээ ч хүмүүсийн үйлдэлд сэтгэл нь ханадаггүй вэ? Хүн Бурханыг мэддэггүй учраас, түүнд маш олон үзэл байдаг учраас мөн бодит байдалтай нийцэхийн оронд Бурханы талаарх түүний бүх мэдлэг нь нэгэн хэвийн, хөшүүн, уян хатан бус байдаг учраас юм. Тиймээс, өнөөдөр газар дээр ирсэн Бурханыг хүмүүс дахин нэг удаа загалмайд цовдлолсон.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-оос
Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал чи аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг, голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Хэрвээ та нар мунгинасан бол Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ? Би та нарт үүнийг хэлье: Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад жаргахыг хүсдэг, гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг хэзээ ч хүлээн авсан удаагүй. Есүс цагаан үүлэн дундаас эргэн ирэх тухай баримтын оронд та нар юу барих вэ? Энэ нь та нарын давтан нүгэл үйлдэж, түүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл үү? Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед та нар юуг тахил болгон өргөх вэ? Энэ нь та нарын өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажил уу? Эргэн ирсэн Есүсийг өөрсөддөө итгүүлэхийн тулд та нар юу харуулах вэ? Энэ нь та нарын ямар ч үнэнд дуулгаваргүй, биеэ тоосон угийн чанар уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос
No comments:
Post a Comment