Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/30/2018

Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган, Төгс Хүчит Бурхан, Хуулийн эрин үе,

(1) Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол

Холбогдолтой Бурханы үгс:

Еховагийн Израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газар, Түүний байсан ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Тэр Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох Израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм.

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд Бурханы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг, Еховагийн хийсэн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан ба харин Еховаг хүндэтгэхийг, Түүнд өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстойг мэддэггүй байсан. Тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Тэгэхээр “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр хүнийг Өөрийн илэрхийлэл болгон, Өөрийгөө алдаршуулахаар, Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл байж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илэрхийлэл болох юм бэ? Тэгвэл Еховагийн “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэдэг үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээснийг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлынхаа тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас Ноа хүртэл тэднийг зааварчилж, чиглүүлээгүй юм. Харин үерийн дараа л Тэр албан ёсоор Адам болон Ноагийн үр сад болох Израильчуудыг залж чиглүүлж эхэлсэн. Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа. Хэрэв Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь зүгээр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг дэлхий дээр дураар нь амьдруулсан бол хүний бие махбодын угийн чанараас (угийн чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй ба өөрөөр хэлбэл тэр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх юм) болж Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг, Тэр бол бүх зүйлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрэв Ехова хүн төрөлхтнийг зүгээр л Өөрийн зугаа болгон бүтээж, газар дээр байрлуулсан бол Тэрээр хэсэг хугацаанд хүмүүсийн дунд удирдахын оронд гар дахь тоосыг сэгсрээд орхих байсан, тэгвэл хүн төрөлхтөн бүгдээрээ юу ч биш байдалд буцаж очих байсан; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн газар, тэнгэр, бүх зүйл, хүн төрөлхтнийг оролцуулаад бүгд юу ч үгүй байдалд буцан орж, Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ингэвэл “Тэр дэлхий дээр, бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байсан. Иймд оронд нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Тэрээр тэдний амьдралыг хөтөлж, тэдэнтэй ярьж байлаа. Израиль дахь Бурханы ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан нь болон Тэр бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилддөггүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдар, хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр газар дээрх хүн төрөлхтний амьдралыг Ноагаас хойш хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа Тэрээр тэдэнд бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэхийг зааж, биеэ хэрхэн авч явж, амьдралдаа хэрхэн амьдрахыг зааж, хамгийн гол нь Еховаг яаж гэрчлэхийг, Түүнийг хүндэтгэхийг, Түүнд дуулгавартай байхыг, Давид болон түүний тахилч нарын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг заасан.

Еховагийн ажлаа хийсэн хоёр мянган жилээс өмнө буюу үерийн өмнөхөн хүмүүс юу ч мэддэггүй, садар самуун болон ялзралд гүн идэгдсэн байсан ба тэдний зүрхэнд Түүний зам байтугай Ехова ч байгаагүй. Тэд Еховагийн хийх гэж байгаа ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй. Тэд хүн, Бурхан, ертөнц, амийг мэдэхгүй, амьсгалдаг, амьдардаг машин адил байсан ба тэдэнд мэдлэг байх нь байтугай эрүүл ухаан ч дутмаг байв. Газар дээр тэд могой шиг их уруу татагдалтанд автаж, Еховаг доромжилсон олон зүйлийг хэлсэн боловч мэддэггүй байсан тул Ехова тэднийг гэсгээж, сахилгажуулаагүй юм. Үерийн дараа буюу Ноаг 601 настай байхад Ехова Ноад албан ёсоор харагдаж түүнийг болон түүний гэр бүл, үерээс амь гарсан шувууд, амьтад болон түүний үр садыг Хуулийн эрин үеийг дуустал буюу нийтдээ 2500 жил дагуулсан. Тэрээр Израильд албан ёсоор 2000 жил ажилласан ба Израиль болон түүний гадна ажилласан хугацаа нь 500 жил тул нийтдээ 2500 жил болсон байна. Энэ үед Тэрээр Израильчуудад Еховад үйлчлэхийг зааварчилсан ба тэд сүм барьж тахилчийн нөмрөг нөмрөн, тэдний гутал сүмийг бохирдуулж, сүмийн дээрээс гал бууж тэднийг шатааж алах вий гэсэндээ сүм рүүгээ үүрээр хөл нүцгэн орох ёстой байсан. Тэд өөрсдийн үүргийг гүйцэтгэж, Еховагийн төлөвлөгөөг дагасан. Тэд сүмд Еховад залбирдаг байсан ба Еховагаас урам зориг авсны дараа буюу Еховаг ярьсны дараа тэд хүмүүсийг дагуулан тэдэнд Еховаг—өөрсдийн Бурханыг хүндэтгэхийг заасан. Мөн Ехова тэдэнд сүм болон тахилын ширээ барьж, Еховагийн тогтоосон цагт буюу Дээгүүр өнгөрөх баярын үеэр шинэ төрсөн тугал, хурганы махыг тахилын ширээн дээр Еховад үйлчилж байгаагийн, мөн өөрсдийгөө хазаарлаж, зүрхэндээ Еховад хүндэтгэл үзүүлж байгаагийнхаа илрэл болгон өргөл барихыг заасан. Тэд энэ хуулийг дагах эсэх нь тэдний Еховад үнэнч байхын хэмжүүр болж байсан. Ехова мөн тэдэнд зориулан Өөрийн бүтээлийн долоо дахь өдрийг Амралтын өдөр болгон тогтоосон. Үүний дараагийн өдрийг Тэрээр эхний өдөр буюу Еховаг магтан дуулах, Түүнд тахил өргөх, Түүнд зориулан хөгжим зохиох өдөр болгосон. Энэ өдөр Ехова бүх тахилчдыг дуудан тахилын ширээн дээрх бүх зүйлийг хүмүүст идүүлэхээр хувааж, тэдэнд Еховад өргөсөн тахилыг амсах боломж олгосон. Тэгээд Ехова, тэд бол ерөөгдсөн, Түүнтэй хуваалцах ба тэд Түүний сонгосон хүмүүс гэдгийг хэлсэн (энэ бол Еховагийн израильчуудтай хийсэн гэрээ байв). Ийм учраас өнөөдрийг хүртэл Израильчууд, Ехова бол зөвхөн тэдний Бурхан бөгөөд бусад хүмүүсийн Бурхан биш гэдэг.

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Еховагийн Израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба Израильчуудыг хязгаарлахад зориулагдсан, тэдэнд тавьсан Түүний шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг сахиж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, хуурамч шүтээнд мөргөж байна уу гэх мэтийн зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хүн эдгээр тушаалыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидүүлж алуулах эсвэл Еховагийн ерөөлийг хүртэх эсэх нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчид Еховагийн галд нэрвэгддэг байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова тушааж байсан юм. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын суурийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн. Ехова их ярьж, их ажил хийсэн боловч, тэднийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба эдгээр харанхуй хүмүүст хүн байхыг, яаж амьдрахыг, яаж Еховагийн замыг ойлгохыг заасан. Ихэнх тохиолдолд Түүний хийсэн ажил нь хүмүүст Түүний замыг сахих болон Түүний хуулийг дагах боломж олгоход оршиж байсан. Уг ажил бага зэрэг ялзарсан хүмүүс дээр хийгдсэн; ингэхдээ зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлт дээр анхаарлаа хандуулаагүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, удирдахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байсан. Тэр үеийн Израильчуудын хувьд Ехова нь зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байсан. Тэрээр үүлэн багана, галан багана байсан. Еховагийн тэднээс шаардаж байсан бүх зүйл нь өнөөдрийн хүмүүсийн мэддэгээр Түүний хууль болон тушаалуудыг дагах байсан. Эднийг зарим хүмүүс дүрэм гэж хэлж магадгүй, учир нь Еховагийн ажил бол тэднийг өөрчлөх биш харин тэдэнд байх хэрэгтэй илүү их зүйлийг тэдэнд өгөх, тэдэнд Өөрийн амаар хэлэх явдал байсан. Учир нь хүн бүтээгдсэнээсээ хойш юуг эзэмших ёстой талаараа юу ч мэдэхгүй байсан юм. Ингээд Ехова тэдэнд газар дээр амьдрахад нь хэрэгтэй зүйлсийг өгснөөр Өөрийн дагуулсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас илүү гарахад хүргэсэн. Учир нь Еховагийн өгсөн зүйл нь анх Түүний Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс илүү байсан. Гэсэн ч Еховагийн Израильд хийсэн ажил нь хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах зорилготой байв. Тэрээр тэднийг байлдан дагуулаагүй эсвэл өөрчлөөгүй, тэднийг зүгээр л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн юм. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын үндэс, үнэн түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гараар удирдах зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл байсан билээ. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх олон ажил гарсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн туршид хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адил байсан. Хамгийн эртний хүн төрөлхтөн Еховагийн дөнгөж төрсөн хүүхэд байсан ба Израильчууд байсан юм. Тэд хэрхэн Бурханыг хүндлэхийг эсвэл газар дээр амьдрахыг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн боловч Тэр тэдэнд Еховаг хэрхэн хүндлэхийг эсвэл газар дээрх Еховагийн хуулийг дагахыг ойлгох авьяас билэг өгөөгүй. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдээгүй, учир нь анх хүн тийм авьяас билэгтэй байгаагүй юм. Ехова бол Бурхан гэдгийг л хүн мэдэж байсан бөгөөд Түүнийг хэрхэн хүндлэхийг, Түүнийг хүндлэхийн тулд юу хийхийг, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэхийг болон Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгохыг огтхон ч мэдээгүй. Еховагийн бүтээсэн бүх зүйлсийн дотроос эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан. Бурханы бүтээлд газар дээрх ямар төрлийн амьдрал тохирох талаар хүнд ямар ч таамаг байгаагүй. Ямар ч зааваргүйгээр, хэн нэгэн тэднийг биечлэн залж чиглүүлэхгүйгээр тийм хүн төрөлхтөн хэзээ ч зүй зохистой амьдралаар амьдарч чадахгүй, зөвхөн сэмхнээр Сатанд хоригдох байсан. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн. Гэхдээ Тэр тэдэнд өөр ямар ч оюун ухаан эсвэл мэргэн ухааныг хайрлаагүй. Хэдийгээр тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч тэд бараг юу ч ойлгоогүй байв. Иймээс хүн төрөлхтнийг бүтээх Еховагийн ажил зөвхөн хагас-дууссан юм. Энэ нь ямартай ч бүрэн дуусаагүй юм. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд Өөрийн амьсгалыг үүнд өгсөн боловч хүнд Түүнийг хүндлэх хангалттай бэлэн байдлыг хайрлаагүй. Анх хүн Түүнийг хүндлэх эсвэл Түүнээс эмээх сэтгэлгүй байсан юм. Хүн зөвхөн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч Тэр хүний бүтээлийг ямартай ч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн ердөө хальс байсан ба хүн байх бодитбайдал дутагдаж байлаа. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг л хүн мэдэж байсан, гэхдээ Еховагийн үг эсвэл хуулийг хэрхэн мөрдөх талаар ямар ч таамаг түүнд байгаагүй. Иймээс хүн төрөлхтөн бий болсныдараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэр Өөрийн өмнө ирүүлэхийн тулд хүн төрөлхтнийг бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байсаар байсан, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чадах байсан, ингэснээр тэд Түүний удирдамжтайгаар газар дээрх хүний хэвийн амьдралын зөв замд орж чадах байсан юм. Зөвхөн тэр үед л үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүрэн дууссан юм; өөрөөр хэлбэл зөвхөн тэр үед л дэлхий ертөнцийг бүтээх Еховагийн ажил бүрэн төгссөн. Иймээс Тэр хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон, ингэснээр хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг сахиж, газар дээрх хүний зохистой амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Тэр хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа энэ ажлыг эхэлсэн бөгөөд Түүний ажил нь, Иаковын арван хоёр хүү Израилийн арван хоёр овог болсон үеийн Иаковын цаг үеийг хүртэл үргэлжилсэн. Тэр цагаас эхлээд Израиль дахь хүн бүхэн нь газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болсон ба Израиль нь Тэр Өөрийн ажлыг хийсэн газар дээрх тодорхой газар орон болсон юм. Ехова эдгээр хүмүүсийг, газар дээрх Өөрийн албан ёсны ажлыг дунд нь хийх эхний бүлэг хүмүүс болгосон ба Израилийн бүхий л газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгосон билээ. Тэр тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан болохоор газар дээр Түүнээс төрсөн бүх хүмүүс Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс Израильчуудын үйл хэрэг Харь үндэстнүүдийн дагах үлгэр жишээ болсон ба Израилийн хүмүүс дунд хэлсэн зүйл нь Харь үндэстнүүдэд сонсогдох үг болсон. Учир нь тэд Еховагийн хууль, тушаалуудыг хүлээн авах эхний хүмүүс байсан бөгөөд иймээс тэд мөн Еховагийн замыг хэрхэн хүндлэх талаар мэдэх эхний хүмүүс байв. Тэд Еховагийн замыг мэддэг хүмүүний өвөг дээдсүүд байсан ба Еховагаар сонгогдсон хүн төрөлхтний төлөөлөгч байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Тэгэхээр та нар Хуулийн эрин үеийн эдгээр хууль болон зарчмыг уншсан, тийм үү? Хууль журам өргөн хүрээг хамарч байна уу? Нэгдүгээрт, тэдгээр нь Арван Тушаалыг хамардаг, үүний дараа хэрхэн тахилын ширээ босгох гэх мэт хуулиуд байдаг. Эдгээрийг Амралтын өдрийг сахих болон гурван баярыг тэмдэглэх хууль дагалддаг ба үүний дараа тахилын хууль байдаг. Хэдэн төрлийн тахил байгааг та нар харсан уу? Шатаалт тахил, үр тарианы тахил, эвийн тахил, нүглийн төлөөх тахил гэх мэт байдаг, үүний дараа тахилчдын өргөдөг шатаалт тахил, үр тарианы тахил болон бусад төрлийн тахилыг оролцуулаад тахилчдын өргөх тахилын хууль байдаг. Найм дахь хууль нь тахилчдын тахилыг идэх тухай ба тэгээд дараа нь хүмүүс амьдралдаа сахин мөрдөх ёстой зүйлсийн тухай хууль байдаг. Хүмүүс юу идэж болох эсвэл юу идэж болохгүй тухай, хүүхэд төрүүлсэн эмэгтэйн цэвэршүүлэлт ба уяман өвчин нь эдгэрсэн хүмүүст зориулсан хууль гэх мэтээр хүмүүсийн амьдралын олон талд зориулсан нөхцөл болзол байдаг. Эдгээр хуульд, Бурхан өвчний тухай хүртэл ярьсан бөгөөд бүр хонь үхэр нядлах дүрэм журам гэх мэт ч байдаг. Хонь, үхрийг Бурхан бүтээсэн бөгөөд чи тэднийг Бурханы хэлснээр л нядлавал зохино; Бурханы үгэнд учир шалтгаан байдаг нь ямар ч эргэлзээгүй ба Бурханы тушааснаар үйлдэх нь гарцаагүй зөв агаад хүмүүст ач тустай нь дамжиггүй! Мөн түүнчлэн Амралтын өдөр, Дээгүүр өнгөрөх баяр гэх мэтийн сахин тэмдэглэх ёстой баяр, журам дүрмүүд байдаг—Бурхан энэ бүхний тухай ярьсан. Сүүлчийн хэдийг нь харцгаая: бусад хууль болох—дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, газар чөлөөлөх, тангараг өргөх, аравны нэгийн өргөл гэх мэт. Эдгээр нь өргөн хүрээг хамарч байна уу? Эхний ярих зүйл бол хүмүүсийн тахилын асуудал, тэгээд хулгай болон нөхөн төлбөрийн хууль, Амралтын өдрийг тэмдэглэх хууль байдаг...; амьдралын нарийн учир нэг бүрчлэн багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ Тэр хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг хүнд олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь Тэрээр хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуганхаарах ёстойг нь, юуг сахин мөрдөх ёстойг нь, юу хийх ёстойг нь, юу хийх ёсгүйг нь тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн зан аашийг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, тэднийг Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмуудыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байж, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн онцгой агуулга юм. Хууль, дүрэм журмууд маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай байсан, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад тэдгээр нь бүх хүн төрөлхтнийг удирдан залах Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-өөс

Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээж, үгээс бүтсэн эдгээр хуулиар дамжуулан, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурханы тухай алгуур ойлголт, Бурханы удирдлагын тухай аажим үнэлэлт болон ойлголт, хүн ба Бурханы хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг хүнд өгсөн. Зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л Бурхан бага багаар Өөрийн хожим хийх ажлаа хийж чадах болсон, тиймээс эдгээр хууль болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-өөс

Еховагийн ажил нь хуулийг бий болгосноор дамжуулан хүнийг шууд удирдан, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүмүүс энгийн амьдралаар амьдарч, газар дэлхий дээр энгийн байдлаар Еховаг тахин шүтэх байсан. Хуулийн эрин үе дэх Бурхан нь хүнд харагдахгүй ба хүн хүрэхээргүй Нэгэн байсан. Сатаны завхруулсан хүнийг л Тэр зүгээр удирдан чиглүүлж байсан ба эдгээр хүмүүст зааварлан тэднийг хариулж байсан, иймээс Түүний хэлсэн үг нь ердөө хууль тогтоол, тушаал болон хүний амьдралаар амьдрах ерөнхий мэдлэг байсан бөгөөд хүний амийг хангах бүх үнэн биш байв. Түүний удирдлага дор байсан израильчууд нь Сатанаар их завхруулагдсан хүмүүс биш байсан. Түүний хуулийн ажил нь авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба хүний амийн зан чанарын өөрчлөлтүүдтэй бараг ямар ч хамаагүй байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас

Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг чиглүүлэх ажил нь Еховагийн нэрэн дор хийгдсэн ба ажлын эхний үе шат нь газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь ариун сүм болон тахилын ширээг барьж байгуулах бөгөөд Израилийн ард түмнийг чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах явдал байсан. Израилийн ард түмнийг чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан. Энэхүү сууринаас Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл Израилиас эхлээд Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр дараагийн үеийнхэн Ехова бол Бурхан байсан ба Ехова тэнгэр, газрыг болон бүх зүйлийг бүтээсэн, бүх бүтээгдсэн зүйлийг бүтээсэн гэдгийг аажмаар мэдэж авах юм. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан Өөрийн ажлыг түгээсэн. Израилийн нутаг нь Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Бурханы газар дээрх хамгийн эртний ажил нь Израилийн нутаг даяар хийгдсэн. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

(2) Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Учир нь Бурхан Хүүгээ дэлхий ертөнцийг яллахын тулд биш;харин Түүгээр дамжуулан дэлхий ертөнцийг аврахын тулд дэлхий рүү илгээсэн юм.” (Иохан 3:17).

Холбогдолтой Бурханы үгс:

Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр бие махбодтой болж, загалмайд цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба тиймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн тахил” болон “Золин аврагч” гэж нэрлэжээ. Тийнхүү Есүсийн ажил Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба тушаал гаргасан; эдгээр нь Түүний, Хуулийн эрин үеийг төлөөлдөг хоёр амжилт нь байв. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил бол тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг урин залах явдал байсан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золин аврал хэвээр үлдсэн. Иймээс Түүний хийсэн ажил мөн хоёр хэсгээс бүтдэг: шинэ эрин үеийг нээх, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золин аврах ажлыг гүйцээх. Тэгээд Тэр явж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон билээ.

Тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу Есүсийн ажил хийгдсэн. Түүний үүрэг нь хүн төрөлхтнийг золин аврах, тэдний нүглийг уучлах явдал байсан ба иймээс Түүний зан чанар нь бүхэлдээ номхон даруу байдал, тэвчээр, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байсан. Тэр хүн төрөлхтнийг элбэгээр ерөөж, тэдэнд арвин их нигүүлсэл болоод тэдний зугаа цэнгэлийн төлөө Түүний өгсөн, таашаан эдэлж болох бүх зүйлийг авчирсан: энх тайван ба аз жаргал, Түүний тэвчээр ба хайр, Түүний өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэл. Тэрхүү өдрүүдэд хүнд тулгарсан бүхэн нь таашаан эдлэх элбэг дэлбэг зүйл байсан: Тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, уужуу байсан, тэдний сүнс тайвшруулагдсан ба Аврагч Есүсээр дэмжүүлж байсан. Тэд эдгээр зүйлийг олж авч чадаж байсан нь тэдний амьдарч байсан эрин үеийн үр дагавар байв. Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм. Иймээс золин аврагдахаасаа өмнө тэд Есүсийн өгсөн олон төрлийн нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийнхүү тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглийг уучлуулж чадах байсан ба Есүсийн тэвчээр, хүлцэнгүй байдлыг эдэлснээр дамжуулан золин аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэвчээр болон хүлцэнгүй байдлаар дамжуулан тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхтэй болсон—Есүсийн хэлсэнчлэн, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдэнд гэм нүглээ уучлуулах боломжийг олгохын тулд ирсэн.” Хэрвээ Есүс шүүлт, хараал ба хүний зөрчлийг тэвчихгүй зан чанартайгаар бие махбодтой болсон бол хүн хэзээ ч аврагдах боломжтой болохгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байсан юм. Ингэсэн бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе нь зургаан мянган жилийн турш сунжрах байсан. Хүний гэм нүгэл илүү олон, илүү жигшмээр болж, хүн төрөлхтнийг бүтээсэн явдал ямар ч хэрэггүй болох байсан юм. Хүмүүс зөвхөн хуулийн дор л Еховад үйлчилж чадах байсан, гэхдээ тэдний нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс ч давсан байх байлаа. Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их төлөөс төлж буцаан авсан төөрсөн хурга гэж нэрлэгдэх чадвартай болох байв. Хайртай ээж нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан учраас Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, мэдлэггүй байдал болоод тэнэг занг нь хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоон удаа уучил” гэж хэлсэн юм. Иймд Түүний зүрх сэтгэл нь бусдын зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ийнхүү Түүний тэвчээрээр дамжуулан хүмүүс уучлал өршөөлийг хүлээн авч чадсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Хэдий бие махбодтой болсон Бурхан болох Есүс нь огт сэтгэл хөдлөлгүй байсан ч Тэр үргэлж Өөрийн шавь нараа тайвшруулж, тэднийг хангаж, тэдэнд тусалж, тэднийг хамгаалж байлаа. Тэр хэчнээн их ажил хийсэн нь эсвэл хэчнээн их зовлон шаналал туулсан нь хамаагүй, Тэр хэзээ ч хүмүүсээс хэтэрхий их зүйл шаардаагүй, харин үргэлж тэвчээртэй байж, тэдний нүглийг тэвчиж байсан, тийнхүү Нигүүлслийн эрин үед Түүнийг “сэтгэл татам Аврагч Есүс” гэж энхрийлэн нэрлэдэг байв. Тэр үеийн хүмүүс буюу бүх хүмүүсийн хувьд, Есүст юу байсан болон Тэр юу болох нь өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байлаа. Тэр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаж байгаагүй эсвэл тэдний гэм бурууд үндэслэн тэдэнд хандаж байгаагүй. Тэр нь өөр эрин үе байсан учраас Тэр ихэвчлэн хүмүүст элбэг хангалуун хоол, унд өгч ингэснээр тэд цадталаа идэж байсан. Тэр Өөрийн бүх дагалдагчдаа эелдэг хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, үхсэнийг амилуулж байлаа. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийж байгаа бүхэн үнэхээр чин сэтгэлээс хийгддэг гэдгийг харуулахын тулд Түүний гарт, үхсэн хүмүүс ч буцан амилж болохыг тэдэнд харуулан илжирсэн цогцсыг хүртэл амилуулсан. Ийм байдлаар Тэр тэдний дунд чимээгүйхнээр тэвчиж, Өөрийн золин авралын ажлыг хийсэн. Загалмайд цовдлогдохоосоо ч өмнө Есүс хүн төрөлхтний нүглийг аль хэдийн үүрч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон юм. Цовдлогдохоосоо ч өмнө Тэр, хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд хүрэх замыг аль хэдийн нээсэн. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиослож, Өөрийн бүх өршөөл, өгөөмөр сэтгэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрласан билээ. Хүмүүст Тэр үргэлж хүлээцтэй байж, хэзээ ч өш хонзон саналгүй, харин тэдний гэм нүглийг уучилж, тэднийг гэмшихэд сургаж, тэвчээр, тэсвэр болоод хайртай байхыг тэдэнд зааж, Түүний хөлийн мөрийг дагаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг заасан. Ах эгч нарын төлөө гэсэн Түүний хайр Мариаг хайрлах хайраас нь илүү давсан. Түүний хийсэн ажил хүмүүсийг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдлыг зарчмаа болгосон ба энэ бүхэн нь Түүний золин авралын төлөө байсан юм. Тэр хаашаа ч явсан, Өөрийг нь дагасан хүн бүрд нигүүлсэнгүй хандсан. Тэр ядууг баян болгож, хазгар хүнийг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгосон; Тэр бүр хамгийн дорд, ядуучууд болон нүгэлтнүүдийг хамт хооллохоор урьж, тэднийг гололгүйгээр харин үргэлж тэвчээртэй хандаж, тэр ч байтугай, “Хоньчин зуун хониос нэгийг алдвал, алга болсон нэг хонио эрж олохын тулд тэр ерэн есөн хонио орхин явах болно тэгээд тэр үүнийг олох үедээ маш ихээр баярлан хөөрөх болно” гэж хэлсэн. Эм хонь хургаа хайрладгийн адилаар Тэр Өөрийн дагалдагчдыг хайрласан юм. Хэдийгээр тэд тэнэг агаад мэдлэггүй, Түүний нүдэнд нүгэлтнүүд байсан ч, цаашлаад тэд нийгмийн хамгийн дорд гишүүд байсан ч гэсэн, бусад хүмүүсийн жигшиж байсан энэ нүгэлтнүүдийг Тэр Өөрийн нүдний цөцгий мэт үзсэн. Тэр тэдэнд элэгсэг хандсан тул тахилын ширээн дээр өргөл болж буй хурга шигээр Өөрийн амийг тэдний төлөө өгсөн билээ. Тэр тэдний дунд зарц шиг нь байсан ба Өөрийгөө тэдэнд ашиглуулж, алуулж, тэдэнд нөхцөлгүйгээр захирагдсан. Өөрийн дагалдагчиддаа Тэр сэтгэл татам Аврагч Есүс байсан, харин өндөр суурин дээрээс хүмүүст номлодог байсан фарисайчуудад Тэр өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл үзүүлээгүй, харин тэднийг дургүйцэн, жигшиж байв. Тэр фарисайчуудын дунд их ажил хийгээгүй, зөвхөн хааяа тэдэнд номлож, тэднийг зэмлэн буруушааж байсан; Тэр тэднийг золин аврах ажил хийж эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлж яваагүй. Тэр загалмай дээр цовдлогдох эцсийн мөчөө хүртэл эдгээр нүгэлтнүүдийн төлөө тэвчиж, бүх хүн төрөлхтнийг бүрэн золин аврах хүртлээ бүх доромжлолыг үүрэн Өөрийн бүх өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг Өөрийн дагалдагчиддаа л хайрласан юм. Энэ нь Түүний ажлын нийт үр дүн байлаа.

Есүсийн золин авралгүйгээр, хүн төрөлхтөн үүрд нүгэл дотор амьдарч, нүглийн хүүхдүүд, чөтгөрийн үр удам болох байлаа. Хэрвээ тэр нь үргэлжилсэн бол бүхий л газар дэлхий Сатаны суурьших газар болж, түүний оромж болох байсан билээ. Гэхдээ золин авралын ажил нь хүн төрөлхтөнд хандах өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг шаардсан; зөвхөн энэ аргаар дамжуулж л хүн төрөлхтөн уучлал өршөөлийг хүлээн авч, эцэст нь бүрэн төгс болж, бүрэн авахуулах эрхтэй болно. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө цааш урагшлах боломжгүй байх байсан юм. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр зөвхөн хүмүүсийг эдгээж, тэдний муу ёрын сүнсийг хөөн зайлуулсан бол, хүмүүсийн нүгэл бүрэн уучлагдахгүй байх байсан. Газар дээр Өөрийн ажлыг хийсэн гурван жил хагасын хугацаанд Есүс золин авралын ажлынхаа ердөө хагасыг биелүүлсэн; тэгээд загалмай дээр цовдлогдож, нүгэлт махан биетэй адил болсноор, нүгэлт нэгэнд хүлээлгэн өгөгдсөнөөр Тэр цовдлолын ажлыг гүйцээж хүн төрөлхтний хувь заяаг эзэмшсэн. Түүнийг Сатаны гарт дамжуулан өгсний дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр газар дэлхий дээр гучин гурван жил хагас зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч байтугай Өөрийн толгойг ч тавих газаргүй, амрах газаргүй үлдсэн; тэгээд Тэр цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—цэвэр ариун, гэм буруугүй бие нь загалмай дээр цовдлогдсон ба бүх төрлийн зовлон шаналлыг туулсан. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг дооглон тохуурхаж, ташуурдаж, цэргүүд Түүний нүүр лүү нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцэст нь хүртэл тэвчсэн ба үхэх хүртлээ нөхцөлгүйгээр захирагдсан, тэгснээрээ Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Зөвхөн тэр үед л Түүнд амрах зөвшөөрөл олгогдсон. Есүсийн хийсэн ажил нь зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй, мөн эцсийн өдрүүд дэх ажлыг орлохгүй. Энэ нь хүн төрөлхтний туулсан хоёр дахь эрин үе болох—Золилтын эрин үе буюу Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг биш) аврахаар ирсэн . Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Есүс ирэх үедээ Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үгс хэлсэн, гэхдээ Түүний хийсэн гол ажил нь юу байсан юм бэ? Түүний хийсэн гол зүйл бол цовдлолын ажил байсан билээ. Тэрбээр цовдлолын ажлыг гүйцэтгэж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биетэй адил байдалтай болсон ба бүх хүн төрөлхтний гэм нүглийн төлөө Тэр нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний хийсэн хамгийн гол ажил билээ. Эцсийн эцэст Тэр хожим ирсэн хүмүүсийг замчлахын тулд загалмайн замыг бэлдэж өгсөн. Есүсийг ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцээх байсан. Тэрээр бүх хүмүүсийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүмүүст авчирсан, цаашлаад Тэр тэнгэрийн хаанчлалыг авчирсан. Үүний үр дүнд, хожим ирсэн хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” хэмээн хэлсэн. Мэдээж анх Есүс өөр бусад ажил хийсэн бөгөөд хүмүүсийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим үгсийг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба Тэрээр гурван жил хагасын хугацааг цовдлолын өдөрт бэлдэхэд гурван жил хагас номлосон. Есүс хэд, хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан энгийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээж, Түүнд хүч өгч, энэ ажлыг даах чадвартай болгохын төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Нигүүлслийн эрин үеийн ажилд Есүс нь хүнийг аварсан Бурхан байсан. Түүнд юу байсан болон Тэр хэн болох нь нигүүлсэл, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу байдал, анхаарал халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын маш ихээхэн нь хүний аврал байсан юм. Түүний зан чанарын тухайд гэвэл энэ нь ачлал энэрэл, хайрынх байсан бөгөөд Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас, Бурхан тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь золиосолж чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Тэр хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг Та туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та загалмайд цовдлогдож, хүнийг цовдлолоос, нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгоно” гэсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та энэрэнгүй агаад хайрын Бурхан болохоор хүнийг туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн. Тэгээд Тэр Өөрийгөө өчүүхэн ч бодолгүйгээр загалмайд хадагдаж, бүхий л хүн төрөлхтнийг золин аварсан юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, энэ нь, Бурхан бол хүнийг аварсан Бурхан бөгөөд Тэр энэрэнгүй элэгсэг Бурхан байсан гэсэн үг юм. Бурхан хүнтэй хамт байсан. Түүний хайр, Түүний энэрэл болон Түүний аврал хүн нэг бүрийг дагалдаж байв. Хэрвээ хүн Түүний нэрийг хүлээн зөвшөөрч, Түүний байгааг хүлээн зөвшөөрсөн бол хүн зөвхөн амар амгалан, баяр баясгаланг олж авч, Түүний ерөөлийг хүртэж, Түүний асар их, тоо томшгүй нигүүлслийг хүлээн авч, Түүний авралыг авч чадах байсан. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагасан бүх хүмүүс авралыг хүлээн авсан бөгөөд тэдний нүгэл уучлагдсан. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн. Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс гэж нэрлэгддэг байв. Тэр Хуучин Гэрээнээс хальсан шинэ ажил хийсэн бөгөөд Түүний ажил цовдлолоор төгссөн, тэр нь Түүний ажлын бүрэн дүүрэн байдал байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Тэр үеийн Есүсийн айлдвар болон ажил нь ёс заншилд баригдаагүй ба Тэр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг хэрэгжүүлээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу байсан. Тэр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байгаагүй бөгөөд Тэр ёс заншилд баригдаж эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй ба тэдгээр нь өмнө нь Түүний хийсэн ажилд саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь, ямар ч ёс заншилд баригдахгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байсан. Тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн, Өөрийн шинэ эрин үеийг нээж, Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн гүйцэтгэгч байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Есүс шинэ ажил хийхээр ирж, шинэ эрин үеийг эхлүүлж, өмнө нь Израильд хийгдсэн ажлаас халин гарч, Өөрийн ажлыг Еховагийн Израильд хийсэн ажлын дагуу явуулалгүй, Түүний хуучин дүрэм журамд баригдалгүй, ямар ч ёс заншлыг дагалгүй, Өөрийн хийх ёстой шинэ ажлыг хийсэн үед л зөвхөн шинэ эрин үе бий болох болно. Эрин үеийг эхлүүлэхээр Бурхан Өөрөө ирдэг ба эрин үеийг төгсгөлд аваачихын тулд Бурхан Өөрөө ирдэг. Хүн эрин үе эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс Еховагийн ажлыг эцэс болгоогүй бол Тэр зүгээр л хүн байсан бөгөөд Бурханыг төлөөлөөгүй гэдгийг тэр нь нотолно. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгавар болгож, Еховагийн ажлаас үргэлжлүүлэн Өөрийн ажлыг, шинэ ажлыг эхлүүлсэн учраас энэ нь шинэ эрин үе байсан бөгөөд Есүс Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь баталж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэй байхгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Түүнд олгосон. Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго бол Сатаны савраас аврагдсан хүн бүхнийг төгс болгож, олж авах юм …

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-оос

(3) Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол

Холбогдолтой Бурханы үгс:

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзэл, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Өөрийн гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэж болох юм. Тэр хүний ялзармал зан чанарыг шүүхгүйгээр хүн, ямар ч зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй Түүний зөвт зан чанарыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрийн хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж чадахгүй. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүрэн дүүрэн байдлыг ил болгосон, ингэснээр Бурханы талаарх мэдлэгт хүрч, өөрийн зан чанараа өөрчилж, Бурханы ил тод харагдах байдлаар дамжуулан Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгосон. Бурханы өөр өөр төрлийн ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; хүний зан чанар дахь тийм өөрчлөлтгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанар дахь өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээснээс чөлөөлж, харанхуйн нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар болж, үнэхээр Бурханы гэрч буюу Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илэрхийлдэг. Өнөөдөр, бие махбод болсон Бурхан нь газар дээр Өөрийн ажлыг хийхийн тулд ирсэн ба Түүний талаарх мэдлэг, Түүнд дуулгавартай байдал, Түүний гэрчлэлд хүрэхийг Тэр хүнээс шаарддаг, мөн Түүний бодитой болон энгийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцэхгүй Түүний бүх үг болон ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврах Түүний бүх ажил, хүнийг байлдан дагуулахын тулд Түүний хийдэг бүх үйлд гэрчлэл хийхийг шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс нь Бурханы талаар мэдлэгтэй байх ёстой; зөвхөн тийм төрлийн гэрчлэл нь үнэн зөв, бодитой бөгөөд зөвхөн ийм төрлийн гэрчлэл нь Сатаныг ичээж чадна. Түүний шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг туулснаар дамжуулан Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөрийн гэрчлэлдээ ашигладаг. Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд Тэр Сатанаар ялзруулагдсан хүмүүсийг ашигладаг ба мөн Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүсийг, тэгснээр Түүний ерөөлийг авсан хүмүүсийг Тэр ашигладаг. Түүнийг зөвхөн үгээрээ магтан сайшаадаг хүн Түүнд хэрэггүй мөн Түүгээр аврагдаагүй, Сатаны үр хүүхдийн магтаал, гэрчлэл Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийх шаардлагыг хангадаг, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Бурханд гэрчлэл хийх шаардлагыг хангадаг бөгөөд Түүний нэрийг санаатайгаар гутаахыг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үгс хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. “Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хаанчлалын эрин үед, шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд мөн бүхий л эриний ажлыг хийхийн тулд Бурхан үгийг ашигладаг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажиллах зарчим юм. Тэр бие махбод болж адил бус байрнаас үг хэлж, Үг нь махбодоор илэрсэн Бурхан болон Бурханы мэргэн ухаан, гайхамшгийг хүнд үнэхээр харуулав. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгох ба хүнийг таягдах зорилгыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм. Үгээр дамжуулан, хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой талаар мэдэж эхэлдэг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр дамжуулан хийгддэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд, хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг нь хэдий энгийн, эгэл хэдий ч бие махбод болсон Бурханы амнаас гарч ирсэн үг нь бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний хуучин зан чанар, үзэл болон бүхий л дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид, зөвхөн өнөө үеийн Бурхан ийм байдлаар ажилладаг ба Тэр зөвхөн ярьж, ингэснээрээ хүнийг авардаг. Үүнээс хойш, хүн үгийн заавар удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагдана; тэд үгийн дэлхийд амьдарч Бурханы үгийн хараал, адислал дунд амьдрах ба тэр ч байтугай үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарна. Эдгээр үгс ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж аварна. Эцэст нь, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход Тэр үгийг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид, Өөрийн ажлаа хийж, Өөрийн ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлэхгүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгний эрин үе юм”-аас

Өнөөдөр Бурхан, “Үг нь Махбодоор илэрсэн” ажлаа дуусгаж, хүнийг төгс болгож, үгний харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авахуулахад үгийг ашиглахын тулд махан биетэй болсон. Өөрийн үгээрээ Тэр, хүмүүсийг хангалт болон амийг олж авахад хүргэдэг; Түүний үгнээс чи Түүний ажил, үйл хэргийг олж харна. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үгийг ашигладаг, тиймээс хэрвээ чи зовлон бэрхшээл туулж байвал, энэ нь Бурханы үгнээс болж байна гэсэн үг. Өнөөдөр, Бурхан ямар нэг баримт ашиглах бус, үгс ашиглан ажлаа явуулдаг. Зөвхөн Түүний үгс чам дээр ирсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, өвдөлт, зовлон, эсвэл баяр баясгаланг мэдрүүлж чадна. Зөвхөн Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачих ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Тэгэхээр чи ядаж, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм гэдгийг ойлгох ёстой. Түүний хийх ажил бүр нь үгээр дамжин хийгддэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. …Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан махан биетэй болсон үедээ Тэрээр бүхнийг тодорхой болгож, бүхнийг гүйцээхийн тулд үндсэндээ үгс ашигладаг. Зөвхөн Түүний үгнээс л Тэрний юу болохыг чи харж чадна; зөвхөн Түүний үгнээс л Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй-тиймээс баримтны шаардлага үгүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Түүний хүч чадал болон дээдийн дээд байдлыг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгийг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож мөн Түүний үгнээс Түүнийг бүхэлд нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Тэр энэ ажлаа хийхээр ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд байгаа ба Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд байгаа. Үүгээр, Бурханы Өөрийн үгээ хэлдэг олон арга барилыг чамд харуулдаг. … Өнөөдөр махан биетэй, бодитой Бурхан Өөрөө зөвхөн ярьдаг ба үйлддэггүй. Энэ нь үнэн! Тэр чамайг төгс болгож, хооллож, ундлахад үгийг ашигладаг. Тэрээр бас ажиллахын тулд үг ашигладаг ба Өөрийнхөө бодит байдлыг та нарт мэдэгдэхийн тулд баримтуудын оронд үгсийг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ажлын энэ талыг ухамсарлаж чадвал идэвхгүй байх нь хэцүү байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Эцсийн өдрүүдийн Бурхан нь хүнийг төгс болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлахын тулд эсвэл хүнийг итгүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы хүч чадлыг ил болгож чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй байх байсан ба тэгснээр хүнийг төгс болгох ч боломжгүй байх юм. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин хүнийг усалж, хариулахын тулд үгийг ашигладаг, зөвхөн үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болно. Энэ бол Түүний хийдэг ажил болон Түүний хэлдэг үгний зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барилыг ашигладаггүй-Тэр үг ашигладаг ба хүнийг төгс болгохын тулд ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Цэвэршүүлэлт, харьцалт, засалт эсвэл үгийн хангалт ч бай, хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан болон гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд Бурхан олон өөр өнцгөөс ярьдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Ажлын энэ эцсийн үе шатанд үр дүнд үгээр дамжуулан хүрдэг. Үгийн ачаар хүн өнгөрсөн үе дэх олон нууц болон Бурханы ажлын талаар ойлгодог. Үгийн ачаар хүн Ариун Сүнсээр гэгээрдэг. Үгийн ачаар хүн өмнөх үед хэзээ ч ойлгогдоогүй нууцуудыг болон эш үзүүлэгч, элч нарын ажлын зарчмыг ойлгодог. Үгийн ачаар хүн Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэмцэгч, эсэргүүцэгч чанарыг мэдэж, өөрсдийн мөн чанарыг мэддэг. Эдгээр ажлын үе шат болон хэлэгдсэн бүх үгсийн тусламжтайгаар хүн Сүнсний ажлыг, Бурханы махан бие болсон ажлыг болон Түүний зан чанарыг бүхлээр нь мэддэг. Чиний мэдэж байгаа Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэг нь мөн л үгээр дамжин орж ирсэн. Чиний хуучин үзлийн тухай болон тэднийг орхисон амжилтын тухай мэдлэг чинь мөн л үгээр дамжин орж ирээгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Үгний ажлын хамгийн их ач холбогдол нь, үнэнийг ойлгосныхоо дараа үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгодог. Зөвхөн үг хэлснээр дамжуулан ажиллах арга барил нь Бурхан болон хүний хоорондын харилцааг холбодог бөгөөд зөвхөн үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм байдлаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил; үгний айлдваруудаас гадна өөр ямар ч арга нь хүнд үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголт өгөх чадваргүй, иймээс Өөрийн ажлын сүүлчийн үе шатанд хүний ойлгодоггүй бүх үнэн болон нууцуудыг хүнд ил болгохын тулд Бурхан хүнтэй ярьдаг бөгөөд жинхэнэ зам болон Бурханы амийг олж авч тэгснээрээ Бурханы хүслийг хангалуун болгох боломжийг тэдэнд олгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Хүн Хаанчлалын эрин үед бүхэлдээ бүрэн дүүрэн болгуулах болно. Байлдан дагуулах ажлын дараа хүн цэвэршүүлэлт болон гай зовлонг амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр даван гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн дүүрэн болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол байна. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэх ба Бурханыг дагадаг бүх хүмүүс энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Ажлын энэ үе шат нь ялагчдын бүлгийг үүсгэх ба ялагчдын энэ бүлгийг бий болгосны дараа тэд Түүний үйл хэргийг гэрчилж, бодит байдлыг амьдран харуулж, Түүнийг бодитоор сэтгэл хангалуун болгож, үхэн үхтлээ Түүнд үнэнч байж чадна, ийм маягаар Бурхан алдарших болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “‘Мянган жилийн хаанчлал ирсэн’ тухай товч яриа”-аас

Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. Тэр цаг ирэхэд Бурханы ажил төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамтран ажиллах хэрэггүй болж, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдрах болно, тэр цагаас хойш Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл эсвэл тэрслүү байдал байхаа болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөвт шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанар нь эрин үеийн ач холбогдлыг агуулах ба Түүний зан чанарын илчлэл, ил болох нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулах ажлаар дамжуулан бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл хүн бүхний нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс хүмүүсийг яаж ангилах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа төрөл төрлөөр нь ангилах ажил нь бүхий л орчлон ертөнцөд хийгдэх тийм ажлын эхлэл юм. Үүний дараа, хаа сайгүй орших бүх үндэстнүүдийн хүмүүс мөн байлдан дагуулах ажилд захирагдах болно. Энэ нь, бүтээл дэх хүн бүхэн шүүгдэхийн тулд шүүлтийн ширээний өмнө очиж өөрсдийн төрлийн дагуу ангилагдах болно гэсэн үг юм. Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугтаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Хэрвээ чи одоо ойлгосон бол Би чамайг шүүгдэхдээ дуулгавартайгаар захирагдахыг ятгаж байна, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдаж эсвэл Тэр чамайг Өөрийн хаанчлалд аваачих боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын дундуур зугтан одсон хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү олон, илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнэгүй ба тэд илүү хатуу шийтгэл буюу үүрдийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээрээ харуулаад дараа нь Түүнээс урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, оюун ухаан, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүнийг шүүж, түүнийг илчлэх Бурханы зорилго биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу хэрэг хийсэн хүмүүсийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнснүүдээр тэдний махан биеийг устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номонд бичиж авдаг; цаг нь ирэхэд Тэр тэднийг бохир сүнснүүдийн дунд хаяж, эдгээр бохир сүнсээр тэдний бүхий л биеийг бузартуулдаг, ингэснээр тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч дахин гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт үйлчлэл хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёрын муу гэж тооцох ба ингэснээр тэд ёрын муугийн зөвлөлд алхаж, тэдгээр эмх замбараагүй хүмүүсийн нэг болно; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Бурхан, Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, анзаарахгүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалын хаалгаар орж чадах нь байтугай, газар дээр оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй бөгөөд нөхцөл байдлын улмаас Түүний харьцалтанд хүчээр орсон хүмүүсийг Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд оруулна. Тийм хүмүүсийн ердөө цөөхөн хэд нь л амьд үлдэх ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурхан, Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тогтоосон хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачина. Энэ бол Өөрийнхөө ажлаар дамжуулан Бурханы олж авсан охь юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийн тухайд гэвэл тэд үл итгэгчдийн дунд тоологдох болно. Та нар тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Та бүхэнд хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр байх болно. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй эн зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцан ирэх үед Би тэнгэрийн бүх өгөөмөр бэлгийг авч үүнийг хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй их бэлгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:

Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно-хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно-өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно, учир нь тэд Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж ирэхийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорин зургаа дахь айлдвар”-аас

Шийтгэх болон шагнах энэ ажлын гол зорилго нь хүн төрөлхтнийг бүхлээр бүрэн цэвэршүүлэх учир бүхлээрээ ариун хүн төрөлхтөнд мөнхийн амгалан байдлыг авчирна. Түүний ажлын энэ хэсэг хамгийн чухал ажил юм. Энэ бол түүний удирдлагын нийт ажлын сүүлийн шат юм. Хэрэв Бурхан мууг үйлдэгчдийг устгахгүй үлдээвэл бүх хүн төрөлхтнийг амгалан байдалд оруулах боломжгүй бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтөнд илүү сайхан ертөнцөд авчрах боломжгүй болно. Ийм төрлийн ажил бүхэлдээ дуусдаггүй. Тэр ажлаа дуусгах үед бүх хүн төрөлхтөн бүхлээрээ ариун болно. Зөвхөн энэ үед л Бурхан амар амгаланг олж амар амгалан байдалд амьдарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Түүний бүтээхийг хүсдэг хаант улс бол Түүний Өөрийн хаант улс. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнийг шүтэн мөргөдөг, бүрэн дагадаг, алдаршуулдаг хүн төрөлхтөн юм. Хэрэв Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээсэн Түүнийг утга учир байхгүй болно. Тэр хүмүүсийн дундах эрх мэдэлгүй болж, Түүний гүрэн улс дэлхийд оршин тогтнохоо болино. Хэрэв Тэр Түүнд дуулгаваргүй дайснуудаа устгахгүй бол Тэр цог жавхлангаа харуулж чадахгүй ба дэлхий дээр Өөрийн хаант улсаа байгуулах боломжгүй болно. Дуулгаваргүй хүн төрөлхтнийг устгаж, бүрэн дүүрэн болгуулагдсан хүмүүсийг амар амагланд оруулах нь Түүний ажил дууссаны буюу том амжилтанд хүрсний тэмдэг болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Миний үгс төгссөний дараа газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорь дахь айлдвар”-аас

No comments:

Post a Comment