Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/24/2018

Шүүлтийн ажлыг хийхээр Бурхан бие махбодтой болох нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэл болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөл болгодог юм бэ?

Шүүлтийн ажлыг хийхээр Бурхан бие махбодтой болох нь

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана. Олон хүмүүс ирээд, ‘Ирцгээ, Еховагийн уул руу, Иаковын Бурханы гэр лүү явцгаая; Тэр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний замаар алхана’ гэж хэлнэ. Учир нь хууль Сионоос гарч, Еховагийн үг Иерусалимаас гарна. Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон хүнийг зэмлэх болно: тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана: үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, цаашид тэд дайтахад суралцахгүй. Өө Иаковын ээ, ирцгээ, Еховагийн гэрэлд бүгдээрээ алхацгаая” (Исаиа 2:2-5).

Холбогдолтой Бурханы үгс:

  Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Энэ нь Есүсийн ирэх үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой агаад энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

  Өөрийн үгээ хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, зөвхөн өнөөдөр л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх “Миний” орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн дотоод сэтгэлдээ бодитой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсэхгүй хэн байх юм бэ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь хүний тодорхой бусаар, хийсвэрээр мэдэрдэг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ойлгох юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн үнэхээр итгэх юм бэ? Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр үү? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болоод бодит байдлын “Би”-ийн хооронд асар их ялгаа байдаг ба хэн ч тэдний хоорондох харьцуулалтыг гаргаж чадахгүй. Хэрвээ Би махан биетэй болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй бөгөөд тэр хэдий Намайг мэдэж эхэлсэн ч, тиймэрхүү мэдлэг нь мөн л үзэл байхгүй гэж үү? …

  … Хүн Сатанд уруу татагдаж, ялзарсан учраас, тэр үзлийн сэтгэлгээнд автагдсан учраас, бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний сэтгэлгээг тасар татахын тулд Би махан биетэй болсон. Үүний үр дүнд, хүн цаашид Миний өмнө үүнийгээ харуулж чадахгүй бөгөөд цаашид өөрсдийн үзлийг ашиглан Надад үйлчлэхгүй, тиймээс хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарних болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван нэг дэх айлдвар”-аас

  Хаанчлалыг байгуулахад Би шууд Өөрийн бурханлаг чанараар ажилладаг ба эцсийн эцэст бие махбодтой Намайг мэдэж авах боломжийг тэдэнд олгон, Миний үгэнд үндэслэн Надад юу байдгийг, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүмүүст олгодог. Тийнхүү энэ нь бүдэг бадаг Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд буй тэнгэр дэх Бурханы байрыг үгүй болгодог, өөрөөр хэлбэл энэ нь, бие махбод дахь Миний үйл хэргийг мэдэх боломжийг хүмүүст олгож, газар дээр байх Миний цаг хугацааг дуусгадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Найм дахь айлдвар”-аас

  Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

  Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. … Сүнс бол хүний хувьд ойлгошгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

  Миний айлдваруудыг хүлээн зөвшөөрсний дараа бүх хүмүүс Миний талаар асар их мэдлэгтэй байх үе нь Миний ардууд Намайг амьдран харуулах үе байх бөгөөд энэ нь махбод дахь Миний ажил дууссан үе, Өөрийн бурханлаг чанарыг махбодод бүрэн амьдран харуулсан үе байх болно. Энэ мөчид бүх хүмүүс махбод дахь Намайг мэдэхээр хичээж, Бурхан махбодоор илэрсэн гэдгийг үнэхээр хэлж чадах бөгөөд үр жимс нь энэ байх болно. … Эцэстээ Бурханы ардууд, үнэн зөв, хүчинд автаагүй агаад өөрсдийнх нь зүрх сэтгэлээс гарсан магтаалыг Бурханд өгч чадна. Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөмд байсан зүйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь энэхүү 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт: бүх хүмүүст Бурхан бие махбодтой болсоны ач холбогдлыг мэдэгдэх—Бурхан махбодтой болсон гэдгийг буюу махбод дахь Бурханы үйл хэргийг тэдэнд бодитоор мэдэгдэх явдал—ингэснээр тэд тодорхойгүй Бурханыг үгүйсгэж, үүрд мөнхөд үнэхээр, бодитоор оршин байсан өнөөдрийн бас өчигдрийн, үүнээс ч илүүтэйгээр маргаашийн Бурханыг мэдэх юм. Зөвхөн тэр үед л Бурхан амралтанд орох болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурав дахь айлдварын тайлбар”-аас

  Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

  Бурхан хүмүүсийн бодол, сүнсийг, түүнчлэн мянга мянган жилийн турш тэдний зүрх сэтгэлд байсан Бурханы дүр төрхийг өөрчлөх зорилгоор өнөө цагт хүмүүсийн дунд ирнэ. Энэ боломжийг ашиглан Тэр хүнийг төгс болгох болно. Өөрөөр хэлбэл хүний мэдлэгээр дамжуулан Тэр, Түүнийг мэдэж авах арга замыг болон Түүнд хандах тэдний хандлагыг өөрчлөх болно, ингээд Бурханы талаарх тэдний мэдлэг цоо шинээр эхэлж, тэгснээр тэдний зүрх сэтгэл шинэчлэгдэн, хувирах юм. Харьцалт болон сахилга бат нь арга барил, харин байлдан дагуулах болон шинэчлэх нь зорилго билээ. Тодорхойгүй Бурханы талаар хүний баримталсаар ирсэн мухар сүсгийн бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы зорилт байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь Түүний хувьд яаралтай асуудал болсон. Бүх хүмүүс энэ талаар тунгаан бодож үзнэ гэж Би найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос

  Бурхан махан биетэй ирэх нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махан биед бодит болгох, Түүнийг харах, хүрэх боломжийг хүмүүст олгох юм. Ийм байдлаар Түүгээр бүрэн дүүрэн болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авахуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг мэдэж чадахгүй байж хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадах ба Бурханы үгийг бодитой болгож чадахгүй. Бурхан Өөрийн олж авсан хүмүүстээ үлгэр жишээ болон үйлдэхийн тулд л газар дээр ирсэн; зөвхөн ийм байдлаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба зөвхөн тэр үед л Бурхан чамайг жинхэнээсээ олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

  Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Хүн сайн байхын тулд Сатан хүлэгдэх ёстой; өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хэрвээ Ева могойд уруу татагдаагүй байсан бол бүтээгдсэнийхээ дараа хүн анхнаасаа хэвийн амьдралтай байх байсан. Тэр газар дээр энгийн хүний амьдралаар амьдарч, идэж хувцаслах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтэшгүй мөрөөдөл болсон ба өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм: Хэрвээ хүнд тийм хүрэх газар үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эцэс төгсгөл үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрэхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед энэ нь Сатан ялагдсаныг батлах болно. Ийм байдлаар Сатаны ямар ч саад тотгор байхгүй болсон үед Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг хянах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, хянах болно; зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

  Миний үгс төгссөний дараа газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно. Би дэлхий даяар явж, Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун оддын дунд амьдарна. Тэнгэр элчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барина. Цаашид өөрсдийнх нь сул дорой байдал тэднийг нулимс урсгахад хүргэхгүй. Миний өмнө тэнгэр элчүүдийн уйлах чимээг Би цаашид сонсохгүй ба цаашид хэн ч өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар Надад гомдоллохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорь дахь айлдвар”-аас

  Хүмүүс бүгд бүрэн дүүрэн болгуулж, газар дэлхийн бүх үндэстнүүд Христийн хаанчлал болох үед тэр нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа бөгөөд тэрхүү өдөр лүү довтолж байна. Энэ бол Бурханы төлөвлөгөө—ойрын ирээдүйд энэ нь биелэх болно. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн хэлсэн бүхнээ аль хэдийн биелүүлсэн. Тиймээс газар дэлхийн үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор унах болно. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай дайн хийхийн тулд тулааны талбарт байрлаж байгаа. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад бол хамгийн эхлээд бут цохиулж, Бурханы гарт сүйтгэгдэх газар юм. Бурхан Хятадад ямар ч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан луугийн эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно. Үүнийг мэдээж хэн ч харж чадна. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. Энэ нь, “тулалдах” гэж юуг хэлсэн талаарх бага зэргийн тайлбар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арав дахь айлдварын тайлбар”-аас

  Бурхан газар дээр янз бүрийн гай гамшгийг бий болгосноор дамжуулан энэ ажил гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан илрэн харагдахгүй; учир нь энэ удаа агуу улаан луугийн үндэстэн бузрын газар хэвээр байх ба Бурхан илрэн харагдахгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан цухасхан гарч ирэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан луугийн үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсах болно, энэ нь бас угаасаа газар дээрх хаанчлалыг (чуулганыг) багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүмүүс мэдэрдэг, хэн ч зугтаж чадахгүй. Энэ нь Бурханаар урьдчилан тогтоогдсон. Бурханы “Одоо үе бол авьяас чадвараа дээд зэргээр ашиглах цаг” хэмээн хэлсэн ажлын энэхүү алхмаас энэ нь болж байгаа. Учир нь ирээдүйд газар дээр нэг ч чуулган байхгүй байх ба гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өөр юуны ч талаар бодож чадахгүй, тэдний хувьд гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь хэцүү байдаг, тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс гуйдаг, ингэснээр тэд ямар ч боломжийг алдахгүй юм. Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлсэн, тиймээс Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан луугийн орныг сүйтгэж, эцэст нь орчлон ертөнц даяарх хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Дөчин хоёр дахь айлдварын тайлбар”-аас

  Хаанчлалын эрин үе албан ёсоор эхлэх үед Миний зан чанар хүмүүст өөрийгөө аажмаар харуулж эхэлдэг. Тиймээс энэ мөчид ариун бүрээ албан ёсоор дуугарч бүхэнд тунхаглаж эхэлдэг. Би Өөрийн эрх мэдлийг албан ёсоор авч, хаант улсад Хаан болон захирах тусмаа Би Өөрийн бүх ардыг яваандаа төгс төгөлдөр болгоно. Дэлхийн бүх улс гүрэн хагаран бутрах яг тэр үед Миний хаант улс бүрэлдэн тогтох болно, мөн тэр үед Би хувирч бүхий л орчлон ертөнцөд хандах болно. Тэр үед бүх хүмүүс Миний алдар суут царайг харж, Миний жинхэнэ төрхийг харах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван дөрөв дэх айлдвар”-аас

  Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцан ирэх үед Би тэнгэрийн бүх өгөөмөр бэлгийг авч үүнийг хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй их бэлгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:

  Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно—хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно, учир нь тэд Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж ирэхийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорин зургаа дахь айлдвар”-аас

  Тайлбар:

  a. Эх бичигт “өнөөдөр, ийм учраас” гэж байдаг.

No comments:

Post a Comment