Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).
“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).
Холбогдолтой Бурханы үгс:
Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Эхний үе шат буюу дэлхийг бүтээх нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн, хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байв; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтний аврал байсан ба энэ нь мөн Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн; гурав дахь үе шатны хувьд харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөл Бурханаар Өөрөөр хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Бүх хүн төрөлхтнийг аврах, байлдан дагуулах, эргүүлэн авах, төгс болгох ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол, Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй эсвэл Түүний ажлыг хүн хийж чадахгүй. Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтнийг олж авахын тулд, хүнд газар дээрх хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; Өөрийн бүхий л удирдлагын төлөвлөгөөний төлөө, Өөрийн бүх ажлын төлөө Тэр энэ ажлыг биечлэн хийх ёстой.
Хэрвээ хүн, Бурхан түүнд харагдах гэж, түүнийг аз жаргалтай болгох гэж ирсэн хэмээн итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэнэ агуулахгүй ба тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй юм. Хүний мэдлэг хэтэрхий өнгөц! Үүнийг зөвхөн Өөрөө хэрэгжүүлснээр л Бурхан энэ ажлыг бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чадна. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар эсвэл мөн чанар байхгүйн улмаас тэр Түүний ажлыг хийх чадваргүй, хэдий хүн хийсэн ч гэсэн энэ нь ямар ч үр дүнгүй байх болно. Бурхан эхний удаад бие махбод болсон нь авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс аврахын төлөө, хүнийг цэвэрлэгдэж, өөрийн нүглийг уучлуулах боломжтой болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажил нь ч бас хүмүүсийн дунд Бурханаар биечлэн хийгддэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зөвхөн зөгнөл хэлэх байсан бол Түүний орыг эзлэх эш үзүүлэгч эсвэл авьяас билэгтэй хүнийг олж болно; хэрвээ зөвхөн зөгнөл хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Гэсэн ч хэрвээ хүн Бурханы Өөрийн ажлыг хийх байсан бол, хүний амийн төлөө ажиллах байсан бол түүний хувьд энэ ажлыг хийх нь боломжгүй байх юм. Энэ нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд махан биетэй болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл хэлэгдэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа эсвэл Елиа нар энэ ажлыг хийж чадах байсан ба Бурхан үүнийг Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийгдсэн ажил нь зүгээр л зөгнөл хэлэхгүй учраас, хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад хэрэглэгдэх үгийн ажил нь илүү их ач холбогдолтой учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй бөгөөд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой. Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг Ехова хийсэн, үүний дараа Тэр зарим үгийг хэлсэн ба эш үзүүлэгчдээр дамжуулан зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах учраас тэгсэн бөгөөд зөнчид Түүний өмнөөс зарим зүйлийг урьдчилан хэлж, зарим зүүдийг тайлж байсан. Эхэн үед хийгдсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг даган мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махан биетэй болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулсан ба тэднийг хүн төрөлхтний дунд шууд ажиллахад хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан нь хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийсэн албан ёсны тулаан нь анх удаа бие махбодтой болсон Бурханы хамтаар эхэлсэн ба энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Энэхүү тулааны эхний тохиолдол нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үед болсон. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь тухайн дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан шууд хүний амийн төлөө ажиллаж эхлэх үед энэ нь хүнийг буцаан авах ажлын албан ёсны эхлэл байсан ба энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил учраас энэ нь Сатантай тулаан хийх ажил юм. Эхэн үедээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь зүгээр л газар дээрх хүний амьдралын удирдлага байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан ба хэдийгээр энэ нь ямар ч тулааныг эсвэл ямар ч томоохон ажлыг агуулаагүй ч, энэ нь болох гэж буй тулааны суурийг тавьсан билээ. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажлыг агуулсан, энэ нь Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан гэсэн үг юм. Энэ нь Бурханаар биечлэн хийгдэх ёстой байсан: Энэ нь махан биетэй болохыг Бурханаас шаардсан ба хэрвээ Тэр махан биетэй болохгүй бол хэн ч Түүнийг энэ үе шатны ажилд орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн Бурханы оронд энэ ажлыг хийсэн бол, хүн Сатаны өмнө зогсох үед Сатан бууж өгөхгүй байх байсан ба түүнийг ялах боломжгүй байх байсан. Энэ нь, түүнийг ялахын тулд ирсэн бие махбодтой болсон Бурхан байх ёстой байсан, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь Бурхан хэвээр бөгөөд Тэр бол хүний амь хэвээр, түүнчлэн Бүтээгч хэвээр билээ; юу ч болсон гэсэн Түүний ялгамж чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махан биед орж, ажлаа хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд, хэрвээ хүн энэ ажлыг хийж, үгийг шууд хэлэх байсан бол тэр тэдгээрийг хэлж чадахгүй бөгөөд хэрвээ зөгнөл хэлэх юм бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх юм. Махан биетэй болсноор Бурхан Сатаныг ялж, түүнийг бүрэн бууж өгөхөд хүргэнэ. Тэр Сатаныг бүрэн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн авах ба ажлын энэ үе шат дууссаны дараа амжилтанд хүрнэ. Бурханы удирдлагад хүн Бурханыг орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажил нь Бурханаар Өөрөөр нь хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Хүнд илчлэл өгч, түүнийг зөгнөлөөр хангах нь хүнээр хийгдэж болно, гэхдээ хэрвээ энэ нь заавал Бурханаар хийгдэх ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажил бол энэ ажлыг хүн хийж чадахгүй. Ажлын эхний үе шатанд, Сатантай хийх тулаан байхгүй үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Ехова Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө махан биетэй болж, энэ ажлыг хийхийн тулд махан биед ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай юм бүхэн бас бие махбодтой болсон Бурхантай хамаатай байдаг бөгөөд энэ тулааныг хүн хийж чадахгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулаан хийх байсан бол, тэр Сатаныг ялах чадваргүй байх байсан. Үүний эзэмшилд байгаа мөртлөө тэр хэрхэн үүний эсрэг тэмцэх хүчтэй байх вэ? Хүн дунд талд байдаг: Хэрвээ Сатан руу хазайвал чи Сатанд хамаарна, гэхдээ хэрвээ чи Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарагдах болно. Энэ тулааны ажилд хүн Бурханыг орлосон бол тэр чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол тэр аль хэдийн мөхөх байсан биш гэж үү? Тэр аль хэдийн тамын ертөнцөд оччихсон байхгүй гэж үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл хүнд Бурханы мөн чанар байхгүй бөгөөд хэрвээ чи Сатантай тулаан хийсэн бол үүнийг ялах чадваргүй байх байсан. Хүн зөвхөн зарим ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадна гэхдээ Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн хэрхэн Сатантай тулалдаж чадах юм бэ? Чамайг эхлэхээс ч өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Зөвхөн Бурхан Өөрөө л Сатантай тулалдаж чадна, тэгээд энэ суурин дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байж чадна. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханаар авахуулах ба Сатаны гав гинжнээс зугтаж чадна. Мэргэн ухаан, эрх мэдэл болон чадвараараа хүний хийж чадах зүйл нь хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг төгс болгож, удирдаж цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюуны чадамж, мэргэн ухаан нь Сатаны арга ухаанд саад болох чадваргүй, иймд хүн хэрхэн түүнтэй тулалдаж чадах вэ?”
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас л Бурханы аврахаар зорьж буй нэгэн бол хүн бөгөөд Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд Бурхан махан биетэй болох ёстой болсон. Зөвхөн энэ нь л Түүний ажилд ашигтай юм. Бие махбод болсон Бурханы хоёр махан бие нь Сатаныг ялахын тулд оршсон ба мөн хүнийг аврахын тулд оршин байсан. Учир нь Сатантай тулалдах нэгэн бол, Бурханы Сүнс ч бай эсвэл бие махбодтой болсон Бурхан ч бай хамаагүй энэ нь зөвхөн Бурхан л байх юм. Товчхондоо Сатантай тулалдах нэгэн нь Сатанаар ялзруулагдсан хүн байх нь бүү хэл, тэнгэрэлчүүд ч байж чадахгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийхэд хүчин мөхөсдөх бөгөөд хүн бол бүр ч чадалгүй. Иймээс хэрвээ Бурхан хүний амийн төлөө ажиллахыг хүсвэл, хэрвээ Тэр хүн дээр ажиллахын тулд биечлэн газар дээр ирэхийг хүсвэл, Тэр бие махбод болох ёстой, өөрөөр хэлбэл Тэр махан биед орж Өөрийн төрөлхийн ялгамж чанар болон Өөрийн хийх ёстой ажлын хамтаар хүмүүсийн дунд ирж хүнийг биечлэн аврах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол энэ ажлыг Бурханы Сүнс эсвэл хүн хийвэл энэхүү тулаан нь үр дүнд хүрэхгүй үүрд бүтэлгүйтэх ба хэзээ ч төгсөхгүй байх юм. Сатаны эсрэг дайнд биечлэн явахын тулд Бурхан махан биетэй болсон үед л хүн аврагдах боломжтой болно. Цаашлаад зөвхөн тэр үед л Сатан шившиглэгдэж, ашиглах ямар ч боломжгүй эсвэл хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханаар хийгдсэн ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, тэр ч бүү хэл үүнийг ямар ч махан биетэй хүн Бурханы өмнөөс хийх чадваргүй, учир нь Түүний хийдэг ажил нь хүний амийн төлөө бөгөөд хүний ялзармал зан чанарыг өөрчлөхийн төлөө билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол тэр өрөвдөлтэйгээр сандран зугтах байсан ба хүний ялзармал зан чанарыг өөрчлөх чадваргүй байх байсан. Тэр хүнийг загалмайнаас аварч эсвэл бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадахгүй байх байсан, гэхдээ зарчмын дагуу өчүүхэн хуучин ажлыг буюу Сатаныг ялахтай хамаагүй, өөр ажлыг хийж чадах байсан. Иймд санаа зовж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажлын ач холбогдол нь юу вэ? Иймээс Сатантай хийх тулааныг зөвхөн Бурхан Өөрөө л хийж чадах ба үүнийг ямар ч хүн хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах, учир нь хүн шинэ эринийг нээх ажлыг хийх чадваргүй, мөн цаашлаад Сатантай тулалдах ажлыг хэрэгжүүлэх чадваргүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлд нийцэж л чадах ба үүгээр дамжуулан Сатан ялагдана; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл шинэ эрин үеийн ажил эхлэх болгонд, энэхүү ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг, үүгээр дамжуулан Тэр бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтний төлөө шинэ замыг нээдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. … Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг ба иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас үүнийг Бурхан Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Бурханы хоёр бие махбодын ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас өөрцгүй байх байсан гэж бараг хэлж болно. Энэ ажил чухал эсэх нь хүний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын зэрэг, ажилд саад хийж байгаа түүний байдалд тулгуурладаг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажлынх нь шинж чанар, ажлын чухал байдал зэрэгт үндэслэн тогтооно. Энэ ажлын чухал байдлын тухайд гэвэл ажлын ямар арга барил ашиглахаас хамааран—Сүнсээр шууд хийгдсэн ажил эсвэл бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил эсвэл хүнээр дамжин хийгдсэн ажил—аль нь ч бай эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгдсэн ажил бөгөөд ажлын шинж чанар дээр үндэслэн Сүнсний ажлыг махан биеийнхтэй эсрэгцүүлэн тавьбал махбодоор хийгдсэн ажил нь Сүнсээр шууд хийгдсэн ажлыг бодвол хүнд илүү их үр өгөөжтэй байж, илүү их давуу тал олгодог. Гэхдээ ажлыг махбодоор хийх үү эсвэл Сүнсээр хийх үү гэдгийг тухайн үед Бурхан л бодож шийднэ. Ажлын үе шат бүрт ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь ул суурьгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, иймд үүнийг Бурхан Өөрөө аяндаа хийх ёстой; хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий дээрх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Эдгээр шүүлтүүдийн улмаас та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харах чадвартай болсон. Өөрийн ариун байдал болон зөвт байдлын улмаас Тэр та нарыг шүүж, Өөрийн уур хилэнг та нар дээр буулгасан. Хүн төрөлхтний тэрслүү байдлыг харах үедээ Тэр Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг бөгөөд хүн төрөлхтний бузрыг харах үедээ Тэр Өөрийн ариун байдлыг илчилдэг учраас Тэр бол ариун агаад сэвгүй Бурхан Өөрөө боловч мөн бузар газарт амьдардаг гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм. Хэрвээ Тэр бусдын дунд өөрийгөө бохирдуулдаг хүн байсан бол хэрвээ Түүнд ариун байдлын эсвэл зөвт зан чанарын ямар нэгэн элемент байгаагүй бол Тэр хүн төрөлхтний шударга бус байдлыг шүүж эсвэл хүн төрөлхтний шүүгч байхад тохирохгүй байх байсан. Хэрвээ хүн хүнийг шүүх байсан бол энэ нь өөрөө өөрийнхөө хацрыг алгадахтай адил байхгүй гэж үү? Яаж тэдэнтэй яг адилхан бузар хэн нэгэн өөртэйгээ адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж болох юм бэ? Бүх бузар хүн төрөлхтнийг шүүж чадах цорын ганц Нэгэн бол ариун Бурхан Өөрөө бөгөөд хүн хэрхэн хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн яаж хүний нүглийг харах чадвартай байх юм бэ, мөн тэд хэрхэн хүнийг яллахад тохирох юм бэ? Хэрвээ Бурханд хүний нүглийг шүүх эрх байхгүй бол Тэр хэрхэн зөвт Бурхан Өөрөө байж чадах юм бэ? Хүмүүсийн завхарсан зан чанар илчлэгдэх үед Тэр тэднийг шүүхийн тулд үгээ хэлдэг бөгөөд зөвхөн тэр үед л тэд Тэр бол ариун юм гэдгийг харж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс
Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. … Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний ялзарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамааралтай ба энэ нь авралын ажлын нэн чухал хэсэг юм. Тийм ч учраас ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд түүнийг хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд түүнд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л, хүний итгэлийг хүлээсэн нэгэн, хүний хоньчин, дэргэд нь байж тусалж чадах нэгэн байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм. … Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
No comments:
Post a Comment