Ариун Сүнсний үг | “Төгс Хүчит Бурханы санаа алдалт” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар. Чи ямар ч итгэл найдваргүй ингэж амьдардаг; тэр ямар ч зорилгогүй ийнхүү оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж зовж гиншин уйлж байгаа хүмүүсийг аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг. Төгс Хүчит Бурхан гүнээ зовж шаналж байгаа эдгээр хүмүүст өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас эдгээр ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний зүрх сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамайг цангааж, өлсгөхгүй байхын тулд чамд ус болон хоол авчирч чамайг сэрээхийг хүсдэг. Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана.”
No comments:
Post a Comment