Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

9/06/2018

Христийн сүмийн кино “Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” Бурхан бол миний найдвар (Монгол хэлээр)


Жонг Шин бол Хятадын эх газар дахь нэгэн гэр сүмийн номлогч. Тэр олон жилийн туршид Эзэний итгэгч байсан бөгөөд ХКН-ын баривчилгаа, хавчлагаас болж үргэлж зовдог байсан юм. ХКН-ыг үзэн ядах нь улам гүнзгийрсэн бөгөөд ХКН бол өөрийгөө Бурханы эсрэг тавьдаг Сатаны дэглэм гэдгийг тэр аль хэдийн тодорхой олж харжээ. Сүүлийн жилүүдэд Зүүний Аянгын чуулганыг ХКН-ын засгийн газар болон шашны ертөнц зэрлэгээр буруутган, баривчилж, хавчиж байгааг тэр олж харсан билээ. Гэвч түүний гайхлыг төрүүлсэн зүйл бол Зүүний Аянга ялагдаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ улам бүр цэцэглэж байгаа явдал бөгөөд иймээс Жонг Шин энэ тухай эргэцүүлэн бодож эхэлжээ: Зүүний Аянга нь Эзэний илрэл болон ажил мөн үү? 
Тэр, ХКН ба шашны ертөнцийнхний Зүүний Аянгыг буруутган хэлж буй үг худал, цуурхал болохыг олж мэдээд, асуудлын үнэнийг олохоор, ах эгч нарыгаа удирдан Зүүний Аянгыг судлах болсон билээ. Төгс Хүчит Бурханы Чуулганд гэрчлэл хийсэн хүмүүсийн нөхөрлөлийг сонсоход Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн бөгөөд эдгээр үг Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг ихэнх нь баталсан юм. Гэвч Төгс Хүчит Бурханы Чуулганыг ХКН-аас зэрлэгээр дарж, хавчиж байгаа явдал, мөн шашны ертөнцийн пасторууд, ахлагчдын зүгээс ирж буй бүдүүлгээр үл тоомсорлосон байдал, буруутгалыг харсан зарим хүмүүс будилж эхэлдэг: Төгс Хүчит Бурханы ажил бол үнэн зам, тэгвэл энэ нь яагаад улс төрийн хүч ба шашны ертөнцийн бүдүүлэг үл тоомсорлолт ба буруутгалын эсрэг явна вэ? Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганд гэрчлэл хийдэг хүмүүсийн нөхөрлөлийг сонсоод ах эгч нар, хүн төрөлхтөн Бурханыг үл тоомсорлодгийн үндсэн шалтгааныг ойлгож, Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам яагаад ийм аюултай байдгийн учрыг олсон ба ХКН-ын сатаны дэглэм болон шашны ертөнцийн удирдагчдын үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг ялган харах болсон байна. Жонг Шин зэрэг хүмүүс Сатаны нөлөөний хүлээс, хязгаарлалтыг шийдэмгийгээр хаяж, эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы сэнтийн өмнө жинхэнээсээ буцаж ирсэн юм. 

No comments:

Post a Comment