Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгд Бурханы гарт захирагддаг бөгөөд ямар ч хүн Бурханаас тусгаар орших боломжгүй гэж хэлж болох юм. Энэ үнэн тул үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Бурханы хийж байгаа бүхэн хүн төрөлхтний тусын тулд мөн Сатаны ов мэхийн эсрэг чиглэгдсэн байдаг. Хүнд хэрэгтэй бүхэн Бурханаас ирдэг, Бурхан бол хүний амийн эх сурвалж. Тиймээс хүн Бурханаас салж чадахгүй. Цаашлаад Бурханд ч хүнээс салах санаа ерөөс байхгүй. Бурханы хийдэг ажил бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд Түүний бодол санаа үргэлжид сайн байдаг. Тэгвэл хүний хувьд, Бурханы ажил, Бурханы бодол санааны (өөрөөр хэлбэл Бурханы хүслийн) аль аль нь хүний танин мэдвэл зохих “үзэгдэл” юм. Ийм үзэгдэл нь мөн л Бурханы удирдлага бөгөөд хүний хийж чадахгүй ажил билээ. Өөрийн ажлын явцад Бурханы хүнд тавьсан шаардлагыг хүний “хэрэгжүүлэлт” хэмээнэ. Үзэгдэл бол Бурханы Өөрийнх нь ажил буюу хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл эсвэл Түүний ажлын зорилго, ач холбогдол билээ. Үзэгдлийг мөн удирдлагын нэг хэсэг гэж болно, учир нь энэ удирдлага нь Бурханы ажил бөгөөд хүнд чиглэгдсэн байдаг, энэ нь хүмүүсийн дунд Бурханы хийдэг ажил гэсэн үг юм. Энэ ажил бол хүн Бурханыг мэдэж авах зам болон нотолгоо бөгөөд хүний хувьд туйлын чухал. Хэрвээ Бурханы ажлын талаарх мэдлэгт анхаарлаа хандуулахын оронд хүмүүс, Бурханд итгэх итгэлийн тухай номлол болоод чухал биш аар саар зүйлсэд анхаарлаа хандуулбал тэд Бурханыг ерөөс таньж мэдэхгүйгээс гадна Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Бурханы ажил нь Бурханы талаарх хүний мэдлэгт асар тустай бөгөөд үүнийг үзэгдэл хэмээдэг. Эдгээр үзэгдэл бол Бурханы ажил, Бурханы хүсэл, түүнчлэн Бурханы ажлын зорилго болон ач холбогдол; эдгээр нь хүнд тустай. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хийх ёстой зүйл, Бурханыг дагадаг бүтээл бүрийн хийвэл зохих зүйлийг хэлнэ. Энэ нь мөн хүний үүрэг билээ. Хүний хийх ёстой зүйл бол хүний анхнаасаа ойлгосон зүйл биш, харин энэ нь Бурхан Өөрийнхөө ажлын явцад хүнээс шаарддаг зүйл юм. Бурханыг ажиллахын хэрээр, эдгээр шаардлага нь аажим аажмаар илүү гүн гүнзгий, илүү өндөр болдог. Жишээ нь Хуулийн эрин үед хүн хуулийг мөрдөх ёстой байсан, харин Нигүүлслийн эрин үед хүн загалмай үүрэх ёстой байв. Хаанчлалын эрин үе бол өөр: Хүнд тавих шаардлага нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс илүү өндөр. Үзэгдэл илүү өндөр болохын хэрээр хүнд тавигдах шаардлага төдий чинээ өндөр болж, илүү тодорхой, илүү бодитой болдог. Үзэгдэл ч мөн үүний адил улам бодитой болдог. Энэ олон тооны бодит үзэгдэл хүнийг Бурханд дуулгавартай байхад туслахаар зогсохгүй мөн Бурханы тухай түүний мэдлэгт тус болдог.
Өмнөх үеүдтэй харьцуулахад Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажил илүү бодитой, хүний мөн чанар болон түүний зан чанарын өөрчлөлтөд илүү их чиглэсэн, Түүнийг дагадаг тэр бүх хүмүүсийн хувьд Бурханд Өөрт нь гэрчлэл хийх илүү боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, Хаанчлалын эрин үед ажиллангаа Бурхан, өмнөх аль ч үеийнхээс илүүтэйгээр хүнд Өөрийгөө харуулдаг ба энэ нь хүний мэдэх ёстой үзэгдэл өмнөх аль ч эрин үеийнхээс илүү өндөр гэсэн үг юм. Хүмүүсийн дундах Бурханы ажил урьд хожид үзэгдээгүй нутаг дэвсгэрт орсон учраас Хаанчлалын эрин үед хүний мэдэж авдаг үзэгдэл нь удирдлагын бүх ажлын дундаас хамгийн дээд нь билээ. Бурханы ажил урьд хожид үзэгдээгүй нутаг дэвсгэрт орсон, иймээс хүний мэдэх ёстой үзэгдэл бүх үзэгдлээс хамгийн дээд нь болсон ба үүнээс улбаалан хүний хэрэгжүүлэлт ч бас өмнөх аль ч эрин үеийнхээс илүү өндөр болсон, учир нь хүний хэрэгжүүлэлт үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгддөг бөгөөд үзэгдлийн төгс төгөлдөржилт нь мөн хүнд тавигдах шаардлагын төгөлдөржилтийг илтгэдэг. Бурханы бүх удирдлага зогсмогц хүний хэрэгжүүлэлт ч мөн зогсох бөгөөд Бурханы ажил үгүй бол хүн өмнөх үеийн сургаалыг мөрдөхөөс өөр сонголтгүй, ердөө л хаашаа ч эргэх аргагүй байх болно. Шинэ үзэгдэлгүйгээр хүний шинэ хэрэгжүүлэлт ч гэж байхгүй; бүрэн үзэгдэлгүйгээр хүний төгс хэрэгжүүлэлт ч гэж байхгүй; илүү өндөр үзэгдэлгүйгээр хүний илүү өндөр хэрэгжүүлэлт ч гэж байхгүй байх болно. Бурханы хөлийн мөрийн хамтаар хүний хэрэгжүүлэлт өөрчлөгддөг бөгөөд үүний адил хүний мэдлэг болон туршлага Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг. Хүн хэчнээн чадварлаг байх нь хамаагүй тэр Бурханаас салшгүй хэвээр байх ба хэрвээ Бурхан хормын төдийд л ажиллахаа болих юм бол хүн Түүний уур хилэнгээс болж нэн даруй үхэх байсан. Хүний мэдлэг өнөөдөр хэчнээн өндөр байх нь хамаагүй, түүний туршлага хэчнээн гүн гүнзгий байх нь хамаагүй тэр Бурханы ажлаас салшгүй учраас хүнд бардамнах зүйл юу ч үгүй—учир нь хүний хэрэгжүүлэлт болон Бурханд итгэх итгэлээсээ эрж хайх ёстой зүйл нь үзэгдлээс салшгүй билээ. Бурханы ажлын хором мөч бүрд хүний мэдвэл зохих үзэгдэл, мөн хүнд тавих Бурханы шаардлагуудыг дагуулдаг. Эдгээр үзэгдлийг суурь болгохгүйгээр хүн хэрэгжүүлэх чадваргүй байх болно, мөн цөхрөлтгүйгээр Бурханыг дагаж ч чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг мэдэхгүй эсвэл Бурханы хүслийг ойлгохгүй бол хүний хийж байгаа бүхэн талаар болж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Хүн хэчнээн билэг авьяастай байх нь хамаагүй, тэр Бурханы ажлаас болон Бурханы удирдамжаас салшгүй. Хүний үйлдэл хэчнээн сайн эсвэл олон байх нь хамаагүй тэр нь Бурханы ажлыг орлож чадахгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдалд хүний хэрэгжүүлэлт үзэгдлээс ангид байх боломжгүй. Шинэ үзэгдлийг хүлээж авдаггүй хүмүүст шинэ хэрэгжүүлэлт байдаггүй. Тэд хоосон номлолыг баримталж, үхмэл хуулийг мөрддөг учраас хэрэгжүүлэлт нь үнэнтэй ямар ч холбоогүй байдаг; тэдэнд ямар ч шинэ үзэгдэл байдаггүй, үүний улмаас тэд шинэ эрин үед юуг ч хэрэгжүүлдэггүй. Тэд үзэгдлийг алдсан, тэгснээрээ тэд бас Ариун Сүнсний ажлыг алдаж, үнэнийг алдсан. Үнэнгүй хүмүүс бол худал хуурмагийн үр сад, Сатаны биелэл юм. Ямар ч төрлийн хүн байх нь хамаагүй тэд Бурханы ажлын үзэгдэлгүйгээр байж чадахгүй, мөн Ариун Сүнс байхгүйгээр оршиж чадахгүй; хүн үзэгдлээ алдмагцаа Үхэгсдийн оронд унаж, түнэр харанхуйд амьдардаг. Үзэгдэлгүй хүмүүс бол Бурханыг мунхгаар дагагсад, тэд бол Ариун Сүнсний ажилгүй хүмүүс бөгөөд тэд тамд амьдарч байгаа. Ийм хүмүүс үнэнийг эрдэггүй бөгөөд Бурханы нэрийг хаяг пайз адил өлгөдөг. Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, бие махбодтой болсон Бурханыг мэдэхгүй, Бурханы бүхий л удирдлагын ажлын гурван үе шатыг мэдэхгүй хүмүүс бол үзэгдлийг мэддэггүй бөгөөд иймээс үнэнгүй хүмүүс юм. Тэгвэл үнэнийг эзэмшээгүй хүмүүс бүгд мууг үйлдэгсэд биш гэж үү? Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй, Бурханы талаарх мэдлэгийг эрж хайх хүсэлтэй, Бурхантай үнэхээр хамтран ажилладаг хүмүүс бол үзэгдлийг үндэс сууриа болгодог хүмүүс. Тэд Бурхантай хамтран ажилладаг учраас Бурханаар хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд хүний хэрэгжүүлэх учиртай зүйл нь энэ хамтын ажиллагаа юм.
Үзэгдэлд хэрэгжүүлэлтийн олон зам агуулагддаг. Хүнд тавигдсан бодитой шаардлагууд нь үзэгдлийн дотор агуулагддаг ба хүний мэдэх ёстой Бурханы ажил ч мөн адил агуулагддаг. Өнгөрсөн үед янз бүрийн газарт зохион байгуулагдаж байсан онцгой болон томоохон цуглааны үеэр хэрэгжүүлэлтийн замын зөвхөн нэг талын тухай л ярьдаг байсан. Ийм хэрэгжүүлэлт нь Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэх ёстой зүйл байсан бөгөөд Бурханы талаарх мэдлэгтэй бараг холбоогүй байсан, учир нь Нигүүлслийн эрин үеийн үзэгдэл нь зөвхөн Христийн цовдлолын үзэгдэл байсан ба өөр илүү агуу үзэгдэл байгаагүй. Хүн цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аварсан Түүний ажлаас илүүг мэдэх учиргүй байсан, иймээс Нигүүлслийн эрин үед хүний мэдвэл зохих өөр үзэгдэл байгаагүй юм. Ийм маягаар хүн Бурханы тухай зөвхөн хомс мэдлэгтэй байсан бөгөөд Есүсийн хайр, энэрлийн тухай мэдлэгээс гадна түүний хэрэгжүүлэх зүйл нь хэдхэн энгийн, өчүүхэн зүйлс, өнөөдрийнхөөс асар их зөрүүтэй зүйл байв. Өнгөрсөн үед түүний цуглаан ямар хэлбэртэй байсан нь хамаагүй хүн Бурханы ажлын талаарх бодитой мэдлэгийг ярих чадваргүй байсан, тэр ч байтугай хүний орох хамгийн тохиромжтой хэрэгжүүлэлтийн замыг тодорхой тайлбарлаж чадах хэн ч байгаагүй. Тэр тэвчээр болон хүлээцтэй байдлын сууринд хэдэн энгийн зүйл нэмсэн төдий; түүний хэрэгжүүлэлтийн мөн чанарт ямар ч өөрчлөлт байгаагүй, учир нь нэг эрин үе дотор Бурхан ямар ч шинэ ажил хийгээгүй, Түүний хүнд тавьсан цорын ганц шаардлага нь тэвчээр болон хүлээцтэй байдал эсвэл загалмай үүрэх явдал байсан юм. Ийм хэрэгжүүлэлтээс гадна, Есүсийн цовдлолоос өөр илүү өндөр үзэгдэл байгаагүй. Өнгөрсөн үед Бурхан асар их хэмжээний ажил хийгээгүй учраас, Тэр хүнд зөвхөн хязгаарлагдмал шаардлага тавьсан учраас өөр үзэгдлүүдийн тухай огт дурдаагүй билээ. Ийм маягаар хүн юу ч хийсэн бай, хүний хэрэгжүүлэх цөөн хэдэн энгийн, өнгөц зүйлс бүхий эдгээр хязгаарыг давах чадваргүй байсан. Өнөөдөр, илүү их ажил хийгдсэн, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс хэд дахин их ажил хийгдсэн байгаа учраас Би өөр үзэгдлүүдийн тухай ярьдаг. Хүнд тавигдах шаардлага ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс хэд дахин өндөр болсон. Хэрвээ хүн энэ ажлыг бүхэлд нь мэдэж чадахгүй бол энэ ажил ач холбогдлоо алдана; хэрвээ хүн үүнд насан туршийн хичээл чармайлтаа зориулахгүй бол энэ ажлыг бүрэн мэдэх нь хүний хувьд хэцүү байх болно гэж хэлж болох юм. Байлдан дагуулах ажилд дан ганц хэрэгжүүлэлтийн замын талаар ярих нь хүний байлдан дагуулалтыг боломжгүй болгоно. Хүнд тавих ямар ч шаардлагагүйгээр зөвхөн үзэгдлийн талаар ярих нь мөн л хүний байлдан дагуулалтыг боломжгүй болгоно. Хэрэгжүүлэлтийн замаас өөр зүйл ярихгүй байх аваас хүний амин газрыг онилж, хүний үзлийг сарниах боломжгүй, иймээс хүнийг бүрэн байлдан дагуулах ч боломжгүй байх болно. Үзэгдэл бол хүнийг байлдан дагуулах гол хэрэгсэл юм, гэхдээ үзэгдлээс өөр зам байгаагүй бол хүн орох арга барилтай байх нь байтугай дагах ч аргагүй байх байсан. Энэ нь эхнээсээ эцэс хүртлээ Бурханы ажлын зарчим байсан: Үзэгдэлд хэрэгжүүлж болох зүйл байх бөгөөд ийм хэрэгжүүлэлтээс гадна ч бас үзэгдэл бий. Хүний амь болон зан чанарын аль алинд нь гарах өөрчлөлтийн түвшин нь үзэгдлийн өөрчлөлтийг дагалддаг. Хүн зөвхөн өөрийн хүчин чармайлтад найддаг байсан бол түүний хувьд ямар нэгэн өндөр түвшний өөрчлөлтөд хүрэх боломжгүй байх байсан. Үзэгдэл нь Бурханы Өөрийнх нь ажил болон Бурханы удирдлагын тухай өгүүлдэг. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хэрэгжүүлэлтийн зам болон хүний оршин тогтнолын замыг хэлдэг; Бурханы бүх удирдлагад, үзэгдэл болон хэрэгжүүлэлтийн хоорондох харилцаа нь Бурхан болон хүний хоорондох харилцаа юм. Хэрвээ үзэгдлүүдийг хасаж эсвэл хэрэгжүүлэлтийг дурдахгүйгээр тэдгээрийн талаар ярьвал, аль эсвэл ганцхан үзэгдлийг үлдээгээд хүний хэрэгжүүлэлтийг арилгасан бол тийм зүйлийг Бурханы удирдлага гэж үзэж болохгүй, тэр ч байтугай Бурханы ажил хүн төрөлхтний төлөө байдаг гэж хэлж болохгүй; ийм маягаар хүний үүрэг үгүй болоод зогсохгүй Бурханы ажлын зорилго үгүйсгэгдэх болно. Хэрвээ эхнээсээ эцэс хүртлээ хүн Бурханы ямар нэгэн ажлын оролцоогүйгээр зөвхөн хэрэгжүүлэх шаардлагатай байсан бол, түүнчлэн хүнд Бурханы ажлыг мэдэх шаардлага байгаагүй бол ийм ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэхгүй байх байлаа. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй, Бурханы хүслийг мэдэхгүй бөгөөд өөрийн хэрэгжүүлэлтийг тодорхойгүй, хийсвэр байдлаар, сохроор хэрэгжүүлдэг байсан бол тэр хэзээ ч бүрэн шаардлага хангасан бүтээл болж чадахгүй байх байсан юм. Тийм ч учраас энэ хоёр зүйл хоёулаа чухал юм. Хэрвээ зөвхөн Бурханы ажил байсан бол, өөрөөр хэлбэл хэрвээ хүний хамтын ажиллагаа эсвэл хүний хэрэгжүүлэлт байхгүй зөвхөн үзэгдэл байсан бол ийм зүйлийг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон оролт л байсан бол хүний орсон зам хэр өндөр байх нь хамаагүй энэ ч бас зөвшөөрөхийн аргагүй юм. Хүний оролт нь ажил болон үзэгдэлтэй зэрэгцэн аажмаар өөрчлөгдөх учиртай; үүнийг дур зоргоор өөрчилж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зарчим чөлөөтэй, задгай биш, харин ч тодорхой хил хязгаартай. Ийм зарчим нь ажлын үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгддөг. Тиймээс ч Бурханы удирдлага нь эцэстээ Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлт дээр ирдэг.
Удирдлагын ажил нь зөвхөн хүн төрөлхтний улмаас бий болсон, өөрөөр хэлбэл энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон гэсэн үг. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл хэрвээ Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ Бурханы бүхий л ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авахуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг ерөнхийд нь удирдлага гэж дүгнэж болох ба энэ нь хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн түүнчлэн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн Түүнтэй хамтрах хамтын ажиллагаатай хамаатай; энэ бүгдийг нийтэд нь удирдлага гэж нэрлэж болно. Энд,Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэдэг. Бурханы ажил өндөр байхын хэрээр (өөрөөр хэлбэл үзэгдэл өндөр байх тусам), Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа нь төдий чинээ өндөрсөнө. Хүнд тавигдах шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, шаардагдах стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн дүүрэн болж, хүний хэрэгжүүлэх ёстой зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь мөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх бөгөөд учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд үзүүлсэн байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд тулгуурладаг, харин Бурханы удирдлага нь зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байсан. Бурханы ажлын гадна орших, энэ ажлыг илэрхийлж чадах, үүний бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нотолж чадах тохирох байг сонгосноор л Бурханы удирдлагын зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялан дийлэх зорилгыг биелүүлэх боломжтой. Иймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын нэн чухал хэсэг бөгөөд зөвхөн хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, туйлын зорилгыг нь биелүүлж чадна, хүнээс өөр ямар ч хэлбэрийн амь ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл ялзарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Энэ нь, хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болсон бүлэг хүмүүсийг эцэстээ олж авах болно. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; ийм гэрчлэлд Түүний ажил хэрэгжихэд тохиромжтой амьд хүмүүс шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллах ба тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, тэгснээр бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингэж Бурхан Өөрийн ажлын зорилгодоо хүрнэ. Бурхан бүх бүтээгдсэн зүйлсийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд Бурхан ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг үнэмшүүлэх боломжгүй байх байсан, иймээс хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд зөвхөн тэгж байж л Тэр бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадах болно. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэхгүй, мөн Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; ийм маягаар үүнийг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хэрэв хүн зөвхөн өөрөө хичээж, хайж, шаргуу ажилладаг боловч Бурханы ажлыг ойлгодоггүй байсан бол хүн дүрсгүйтэж томоогүйтэх байсан. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү агаад муу муухайг үйлдэгч; Сатан ялзарсан хүн төрөлхтний хийсэн бүхэнд харагддаг ба тэнд Бурханд нийцэлтэй юу ч байхгүй, бүгд Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдэлд үндэслэн хүн хэрэгжүүлэлтийг бас дуулгавартай байх замыг олж авдаг, ингэснээр тэр өөрийн үзлийг хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Түүний шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд хүн Бурханаар Өөрөөр нь хийгдсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд хамгийн агуу удирдлага билээ.
Үзэгдлийг агуулдаг зүйл нь үндсэндээ Бурханы Өөрийн ажилтай хамаатай, хэрэгжүүлэлттэй холбоотой зүйл нь хүнээр хийгдэх ёстой ба Бурхантай ямар ч хамааралгүй. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэдэг, хүний хэрэгжүүлэлтийг хүн өөрөө биелүүлдэг. Бурханы Өөрийн хийх ёстой ажлыг хүн хийх хэрэггүй, хүний хэрэгжүүлэх ёстой зүйл нь Бурханд хамаагүй. Бурханы ажил бол Түүний хувийн үйлчлэл бөгөөд хүнтэй ямар ч холбоогүй. Энэ ажлыг хүн хийх хэрэггүй, цаашлаад Бурханаар хийгддэг ажлыг хүн хийх чадваргүй. Хүний хэрэгжүүлэх шаардлагатай зүйлийг хүн хийх ёстой, үүнээс болж түүний амь золиослогдож, гэрчлэлд зогсоохын тулд Сатанд түүнийг тушаасан ч бай—эдгээрийг бүгдийг нь хүн гүйцэтгэх ёстой. Өөрийнхөө хийх ёстой бүх ажлыг Бурхан Өөрөө хийдэг, харин хүний хийх ёстой ажлыг хүнд заадаг ба үлдсэн ажлыг хүнээр хийлгэхээр үлдээдэг. Бурхан нэмэлт ажил хийдэггүй. Тэр зөвхөн Өөрийн үйлчлэл дэх ажлыг л хийж, хүнд замыг үзүүлж, зөвхөн замыг нээх ажил хийдэг ба замыг засах ажил хийдэггүй; үүнийг хүн ойлгох нь зүйтэй. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь Бурханы үгсийг хэрэгжүүлэх гэсэн үг, энэ бүхэн нь хүний үүрэг, хүний хийх ёстой зүйл бөгөөд Бурхантай ямар ч хамаагүй. Хэрэв хүн Бурханаас, хүнтэй адилаар үнэний цэвэршүүлэлт, тарчлааныг амсахыг шаардвал, тэр дуулгаваргүй байгаа хэрэг. Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлийг гүйцэлдүүлэх, хүний үүрэг бол Бурханы бүх удирдамжийг ямар ч эсэргүүцэлгүйгээр дуулгавартай дагах явдал. Бурханы ажиллаж, амьдардаг байдлаас үл хамааран хүн биелүүлэх ёстой зүйлдээ хүрэх л ёстой. Зөвхөн Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавьж чадна, өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавихад тохирно. Хүнд ямар ч сонголт байх ёсгүй, бүрэн захирагдаж, хэрэгжүүлэхээс өөрийг хийх ёсгүй; энэ мэдрэмжийг хүн эзэмшсэн байх ёстой. Бурханы Өөрийн хийх ёстой ажил дуусмагц хүн алхам алхамаар үүнийг туулж мэдрэх шаардлагатай. Эцэст нь Бурханы бүх удирдлага дууссан үед хүн хэрвээ Бурханы шаардсан зүйлийг хийгээгүй байвал тэр шийтгэгдэх ёстой. Хэрэв хүн Бурханы шаардлагыг биелүүлээгүй бол энэ нь хүний дуулгаваргүй байдлаас болж байгаа юм; энэ нь Бурхан ажлаа хангалттай сайн хийгээгүй гэсэн үг биш. Бурханы үгсийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлж, үнэнч байж, өөрсдийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа бүх хүмүүс шийтгэгдэх болно. Өнөөдөр та нараас шаардаж байгаа зүйлс нэмэлт шаардлага биш, харин бүх хүмүүсийн биелүүлэх ёстой хүний үүрэг юм. Хэрэв та нар өөрийн үүргээ ч гүйцэтгэх чадваргүй буюу сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө түвэг удаж байгаа биш гэж үү? Та нар үхлийг өөртөө татаж байгаа биш гэж үү? Та нар яаж хожмын болон хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил нь хүн төрөлхтний төлөө, харин хүний хамтын ажиллагаа нь Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүх зүйлээ хийсний дараа хүн сайтар хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч байх ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух учиргүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл яагаад хүн Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө өөрийн зарим нэг үүргийг биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай болохгүй гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байсаар байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгсийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь түүний эн тэргүүний зүйл. Үүнийг та бүхэн ойлгох учиртай. Та нарт хэлсэн үгс та нарын мөн чанарын угт хүрч, Бурханы ажил урьд өмнө үзэгдээгүй нутаг дэвсгэрт орсон. Олон хүн энэ замын үнэн, худлыг ойлгодоггүй; тэд хүлээсээр, харсаар, өөрсдийн үүргийг үл биелүүлнэ. Үүний оронд тэд Бурханы үг үйлдэл бүрийг шалгаж, Түүний юу идэж, юу өмсөж байгаад анхаарал хандуулдаг ба тэдний үзэл илүү хүнд ноцтой болдог. Ийм хүмүүс дэмий санаа зовж байгаа хэрэг биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханыг эрж хайдаг хүмүүс байж чадах юм бэ? Тэд яаж сайн дураараа Бурханд захирагддаг хүмүүс болж чадах вэ? Тэд өөрсдийн үнэнч байдал болоод үүргийг умартаж, оронд нь Бурханы хөдөлгөөнд хамаг анхаарлаа хандуулдаг. Тэд үнэхээр зэвүү хүргэм! Хэрэв хүн ойлгох ёстой бүхнээ ойлгож, хэрэгжүүлэх ёстой бүхнээ хэрэгжүүлсэн бол Бурхан Өөрийн ерөөлийг хүнд гарцаагүй хайрлах байсан, учир нь Түүний хүнээс шаарддаг зүйл нь хүний үүрэг бөгөөд түүний хийх ёстой зүйл билээ. Хэрэв хүн ойлгох ёстой зүйлээ ойлгож, хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлж чадахгүй бол тэр шийтгэгдэх болно. Хэдий ийм хүмүүс илт эсэргүүцэх зүйл хийдэггүй ч гэсэн, Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс Бурхантай дайсагнадаг бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс үүнийг эсэргүүцэж байдаг. Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлдэггүй бүх хүмүүс хэдийгээр Ариун Сүнсний ажилд онцгой анхаарал хандуулдаг байсан ч гэсэн Бурханы үгсийг дуулгавартай дагадаггүй, санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Бурханы үгсийг дуулгавартай дагадаггүй, Бурханд захирагддаггүй хүмүүс бол тэрслүү агаад Бурханыг эсэргүүцдэг. Үүргээ биелүүлдэггүй хүмүүс бол Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс юм, харин Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс билээ.
Бурханы ажил болоод Түүний удирдлага тодорхой цэгт хүрэх үед Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс цөм Түүний шаардлагыг биелүүлэх чадвартай байна. Бурхан Өөрийн стандартын дагуу, хүний хүрч чадах зүйлийн дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрийн удирдлагын талаар ярихын сацуу Тэр мөн хүний замыг зааж, амьд үлдэх замаар хүнийг хангадаг. Бурханы удирдлага болоод хүний хэрэгжүүлэлт нь хоёулаа ажлын нэг үе шат бөгөөд нэгэн зэрэг явагддаг. Бурханы удирдлагын тухай яриа нь хүний зан чанарын өөрчлөлтийг хөнддөг бол хүний хийх ёстой зүйл болоод хүний зан чанарын өөрчлөлтийн талаарх яриа Бурханы ажлыг хөнддөг; энэ хоёрыг ямар ч үед салгахын аргагүй. Хүний хэрэгжүүлэлт алхам алхамаар өөрчлөгдөж байгаа. Учир нь Бурханы хүнд тавих шаардлага үргэлж өөрчлөгдөж, Бурханы ажил ч бас үргэлж өөрчлөгдөн, ахин дэвшиж байгаа. Хэрэв хүний хэрэгжүүлэлт хоосон сургаалд баригдсан хэвээр байгаа бол энэ нь, хүнд Бурханы ажил болон удирдамж байхгүйг нотолдог; хэрэв хүний хэрэгжүүлэлт хэзээ ч өөрчлөгдөж, гүнзгийрч байгаагүй бол энэ нь, хүний хэрэгжүүлэлт хүний хүслийн дагуу явагдсаны баталгаа бөгөөд энэ нь үнэний хэрэгжүүлэлт биш юм; хэрэв хүн замнах замгүй бол тэр аль хэдийн Сатаны гарт унаж, Сатаны эрхшээлд орж, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэсэн үг билээ. Хэрэв хүний хэрэгжүүлэлт гүнзгийрэхгүй бол Бурханы ажил ч хөгжихгүй, хэрэв Бурханы ажилд ямар ч өөрчлөлт байхгүй бол хүний оролт зогсох болно; энэ нь зайлшгүй. Бурханы бүх ажлын хугацаанд хэрвээ хүн үргэлж Еховагийн хуулийг мөрдөх байсан бол Бурханы ажил ахин урагшлахгүй, тэр ч байтугай бүхий л эрин үеийг дуусгавар болгох боломжгүй байх байв. Хэрэв хүн үргэлж загалмайтай зууралдаж, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлсэн бол Бурханы ажлыг үргэлжлүүлэн урагшлуулах боломжгүй болох байлаа. Зөвхөн хуулийг сахиж, загалмайтай зууралдан, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлдэг хүмүүсийн дунд зургаан мянган жилийн удирдлагыг дуусгавар болгох нь ердөө боломжгүй. Харин Бурханыг мэддэг, Сатаны савраас мултарч, өөрсдийгөө Сатаны нөлөөллөөс бүрэн ангижруулсан эцсийн өдрүүдийн хүмүүсийн дунд Бурханы удирдлагын бүхий л ажил дуусна. Энэ бол Бурханы ажлын зайлшгүй чиглэл юм. Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, иймээс 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? Хэрэв хүнд шинэ гэрэл эсвэл хэрэгжүүлэлт байхгүй бол тэр Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чадахгүй байна гэсэн үг. Энэ бол хүний бүтэлгүйтэл; өнөөдөр ч гэсэн Ариун Сүнсний анхдагч ажилтай хүмүүс хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдаг учраас Бурханы шинэ ажлыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэн авахад оршино. Өнөөдрийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг үл тоомсорлодог. Тэд хэдий өнгөрсөний гэрлээс зуурдаг ч энэ нь, тэд Ариун Сүнсний ажлыг мэддэггүй гэдгийг үгүйсгэх боломжтой гэсэн үг биш юм. Яагаад хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлтийн тухай, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгааны тухай, өмнөх эрин үед хэрэгжүүлэлтийг хэрхэн гүйцэтгэж байсан тухай болон өнөөдөр энэ нь хэрхэн хийгддэг талаар ийм их яриад байгаа юм бэ? Ариун Сүнсний ажил байнга урагшлан ахиж, хүний хэрэгжүүлэлт байнга өөрчлөгдөх шаардлагатай байдаг учраас хүний хэрэгжүүлэлтийг ингэж үргэлж хуваан салгаж ярих ёстой билээ. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил болон шинэ гэрлийг дагах чадваргүйн нотолгоо юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөрийн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөр өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажилладаг ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.
Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат болон Түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгал дотор байдаггүй хүмүүс Сатаны ноёрхол дор байдаг ба Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал дотор байгаа хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол тэд сахилгажуулагдах бөгөөд цаанадаж Ариун Сүнсээр хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг ба үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Ариун Сүнсээр сахилгажуулагдаж, бүр шийтгэгдэж ч болох юм. Тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан, Түүний нэрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх болно. Түүний нэрийг алдаршуулж, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй, Түүний үгсийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүний шийтгэлийг хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг учраас тэд Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой бөгөөд үүргээ биелүүлдэггүй босогчид шиг авирлаж болохгүй. Энэ бол Бурханы хүнд тавих цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэлт тэдэнд хэрэглэгддэггүй. Бүхий л өдрийн турш тэд махан бие болоод оюун санаандаа амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас бий болсон хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамтрах хамтын ажиллагаа ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхангүй байдаг, цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэднийг нэгдүүлдэг ганц зүйл нь шашин гэдгийг батлахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байхгүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулавч, тэдний амьдран харуулж байгаа зүйл шашнаар бялхсан мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажлыг эзэмшдэггүй, тэр ч бүү хэл тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт эсвэл гэгээрлийг хүлээн авах эрх ч байхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдал байхгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд мунхаг агаад олиггүй хүмүүс, итгэгчид гэж дуудахад ч зохимжгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулах нь байтугай Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг. Тэдний үг үйлдэл нь хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд ороогүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биетэй алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд албаар өсөрхөж, Түүний эсрэг чигт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чадахгүй байгаа нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд энэ хүмүүсийн Бурханаас санаатайгаар зугтаж байгаа талаар ярихын ч хэрэггүй. Тэд тохирох цээрлүүлэлтийг хүртэхгүй гэж үү? Энэ хүмүүсийн муу үйлийг дурдангуут зарим хүмүүс тэднийг хараахгүй байж чаддаггүй, харин тэгэхэд Бурхан тэднийг үл ойшоодог. Хүний хувьд тэдний үйлдэл Бурханы нэртэй холбоотой, харин үнэндээ Бурханы хувьд тэд Түүний нэр болоод Түүний гэрчлэлтэй ямар ч холбоогүй юм. Энэ хүмүүс юу ч хийлээ гэсэн энэ нь Бурхантай холбоогүй: Энэ нь Түүний нэр болоод Түүний өнөөдрийн ажилтай ямар ч холбоогүй. Энэ хүмүүс өөрсдийгөө басамжлан доромжилж, Сатаныг илэрхийлдэг; тэд бол уур хилэнгийн өдөрт зориулан муу үйлийг хурааж байгаа хүмүүс. Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах цээрлүүлэлтэнд өртөхгүй. Бурхан аль хэдийн харьцсан байх ёстой гэж хүмүүсийн итгэдэг олон зүйл байдаг бөгөөд тэдгээр мууг үйлдэгчид аль болох хурдан цээрлүүлэлт хүртэх ёстой гэж тэд итгэдэг. Гэхдээ Бурханы удирдлагын ажил хараахан дуусаагүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөв шударга бус хүмүүс өөрсдийн зөв шударга бус үйлийг үргэлжлүүлэн хийсээр байна. Зарим хүмүүс, шашны хүмүүст Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажил байдаггүй, тэд Бурханы нэрийг гутаадаг гэж хэлдэг; тэгвэл Бурхан яагаад тэдний увайгүй занг хүлцэн тэвчиж, тэднийг устгахгүй байгаа юм бэ? гэж хэлэх байх. Сатаны илрэл болсон, махан биеийг илэрхийлдэг энэ хүмүүс бол мунхаг, олиггүй, хөгийн хүмүүс билээ. Тэд Бурхан хүмүүсийн дунд хэрхэн ажилладгийг ойлгож авахаасаа өмнө Бурханы уур хилэн ирэхийг харахгүй бөгөөд бүрэн байлдан дагуулагдсаныхаа дараа тэдгээр мууг үйлдэгчид бүгд өөрсдийн цээрлүүлэлтийг хүртэж, нэг нь ч уур хилэнгийн өдрөөс зугтан зайлж чадахгүй. Одоо үе бол хүнийг шийтгэх цаг биш, харин Бурханы удирдлагад хохирол учруулах хүмүүс байхгүй бол, байлдан дагуулах ажлыг явуулах цаг билээ, харин байгаа тохиолдолд тэд өөрсдийн хийсэн үйлдлийнхээ хүнд ноцтой байдалд үндэслэн шийтгэл хүртэх болно. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын явцад Ариун Сүнсний урсгал дотор байгаа бүх хүмүүс Бурхантай холбоотой байдаг. Ариун Сүнсээр жигшигдэн, гологдсон хүмүүс Сатаны нөлөөн дор амьдардаг ба тэдний хэрэгжүүлдэг зүйлс Бурхантай ямар ч холбоогүй. Бурханы ажил, хүлээн зөвшөөрдөг эсэхээс үл хамааран бүх хүмүүст чиглэдэг биш зөвхөн үүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүст чиглэгддэг учраас Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг, Бурхантай хамтран ажилладаг хүмүүс л Бурхантай холбоотой байна. Бурханы хийдэг ажилд үргэлж бай байдаг ба энэ нь дур зоргоор хийгддэггүй. Сатантай холбоотой хүмүүс Бурхантай хамтран ажиллахад тохирох нь байтугай, Бурханд гэрчлэл хийхэд ч тохирохгүй.
Ариун Сүнсний ажлын үе шат бүр хүний гэрчлэлийг нэгэн зэрэг шаарддаг. Ажлын үе шат бүр Бурхан, Сатан хоёрын хоорондох тулаан бөгөөд тулааны бай нь Сатан байдаг байхад энэ ажлаар төгс болгуулах нэгэн нь хүн юм. Бурханы ажил үр өгөөжөө өгөх эсэх нь Бурханыг гэрчлэх хүний гэрчлэлийн байдлаас хамаарна. Энэ гэрчлэл нь Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл юм; энэ нь Сатаны өмнө хийгдэх гэрчлэл, мөн Түүний ажлын үр дүнгийн нотолгоо юм. Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага илүү өндөр болдог. Ийнхүү хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрдэг ба ийм маягаар хүнд тавих шаардлага илүү өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага илүү өндөр болдог. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусам, тэр Бурханыг улам их алдаршуулдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх шаардлагатай гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Иймд Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх уу, үгүй юу, мөн жинхэнэ гэрчлэл байх уу, үгүй юу гэдэг нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэлийг хийх шаардлагатай болно, Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт нь дээд цэгтээ хүрэх болно. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтанд дуулгавартай байж, Бурханыг туйлаар хайрлаж, бүр гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, Өөрийн бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. Тэр цаг ирэхэд Бурханы ажил төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамтран ажиллах хэрэггүй болж, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдрах болно, тэр цагаас хойш Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл эсвэл тэрслүү байдал байхаа болино. Бурхан ч бас хүнд шаардлага тавихгүй, хүн, Бурхан хоёрын хооронд илүү эв зохицолтой хамтын ажиллагаа байх болно, энэ нь хүн, Бурхан хоёрын хамтын амьдрал буюу Бурханы удирдлага бүрэн дуусгавар болсны дараа, Бурхан хүнийг Сатаны савраас бүрэн аварсаны дараа бий болсон амьдрал байх болно. Бурханы хөлийн мөрийг ойрхон дагаж чадахгүй хүмүүс ийм амьдралыг олж авч чадахгүй. Тэд өөрсдийгөө харанхуй руу уруудуулж, тэндээ тэд гасалж, шүдээ хавирах болно; тэд бол Бурханд итгэдэг ч Түүнийг дагадаггүй, Бурханд итгэдэг боловч Түүний бүх ажилд дуулгавартай байдаггүй хүмүүс юм. Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы хөлийн мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; тэр “Хургыг хаашаа ч явсан дагах” хэрэгтэй. Зөвхөн энэ хүмүүс жинхэнэ замыг хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, Бурханы оршихуй, зан чанар ерөөсөө оршдоггүй гэж дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажлаас хоцорсон дэлхий даяарх Христэд итгэгчид бүгд, тэд бол азтай хүмүүс, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн тэр өдөр үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг гэрчилж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Тэдний олонх нь, хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол мөс чанаргүй гэж итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь ирээдүйг үгүй хийх болно. Бурханы ажил номлолд баригддаггүй, хэдий энэ нь Түүний ажил ч гэсэн Бурхан үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэгдэх ёстой зүйл үгүйсгэгдэж, таягдагдах ёстой нь таягдан хаягдана. Гэтэл хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурснаараа өөрийгөө Бурхантай дайсагнуулдаг. Энэ нь хүний утгагүй явдал биш гэж үү? Энэ хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байхвий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт сахьдаг хүмүүс бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба тэд хуулинд хандах тийм үнэнч байдлыг хэдий их харуулна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмайг үүрэх явдал биш. Иймээс хууль болоод загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы зөвшөөрлийг олж авахгүй.

Хүн Хаанчлалын эрин үед бүхэлдээ бүрэн дүүрэн болгуулах болно. Байлдан дагуулах ажлын дараа хүн цэвэршүүлэлт болон гай зовлонг амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр даван гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн дүүрэн болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол байна. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэх ба Бурханыг дагадаг бүх хүмүүс энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд баригдсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсох болно; тэд бол хүн чанарыг эзэмшсэн агаад Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээр дутагдахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэхгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд тийм гай зовлон нь асар их цэвэршүүлэлт юм; харин үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүсийн хувьд энэ нь бүрэн таягдагдах ажил юм. Тэд хэрхэн шалгагдсан байх нь хамаагүй, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил тэдний махан биед ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзлээ өөрчилж, Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг зөвхөн хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм төрлийн олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба өрөвдүүлэх үнэ цэнэгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал эсвэл эцэстээ няцаагдвал тэр даруй бослого гаргадаг. Ердөө нэгхэн шөнийн хооронд тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт мөнхийн дайсан мэт харьцдаг. Хэрвээ эдгээр чөтгөрийг буюу нүд цавчихын төдийд хөнөөж мэдэх чөтгөрүүдийг хөөхгүй бол тэд цаашдын зовлонгийн эх сурвалж болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил, байлдан дагуулах ажлыг дуусгасны дараагаар биелэгдэхгүй. Байлдан дагуулах ажил хэдий дууссан ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; ийм ажил нь, хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн дүүрэн болгуулж, зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй атал дүр эсгэдэг тэр бүх хүмүүс арилсан үед л дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгоогүй хүмүүс бүрэн таягдан хаягдах ба таягдан хаягдсан хүмүүс нь чөтгөрийнх юм. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй, Бурханы эсрэг тэрсэлдэг болохоор, хэдий тэд өнөөдөр Бурханыг дагаж байгаа ч, эцэстээ тэд үлдэнэ гэдгийг энэ нь батлахгүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс авралыг хүлээн авна” гэсэн үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр олон хүн, Бурханыг дагана гэдэг амархан зүйл гэж итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч энэ нь, чи бол төгс болгуулах хүмүүсийн нэг юм гэдгийг батлахгүй. Шалгалтыг туулах чадваргүй, гай зовлонгийн дундаас ялж гарах чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй байх бөгөөд иймээс Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлын туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаант улсад үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр хайж байгаа эсэх нь түүний ажлын туршилтаар өөрөөр хэлбэл Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийнх нь шийдвэртэй ямар ч хамаагүй юм. Бурхан ямар ч хүнийг дур зоргоороо голдоггүй; хүнийг гарцаагүй үнэмшүүлэх нь Түүний хийдэг бүхэн юм. Тэр хүнд үл үзэгдэх юмс эсвэл хүн үнэмшихээргүй ажлыг хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогдох ба хүн үүнийг шийдэж чадахгүй. Мэдээж “буудай үрийн сүүл болохгүй, үрийн сүүл буудай болохгүй” биз дээ. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс эцэстээ хаант улсад үлдэх ба Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч Бурхан зохисгүй хандахгүй. Өөрсдийн өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлд үндэслэн хаанчлал доторх ялагчид, тахилч эсвэл дагалдагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялалттай байсан бүх хүмүүс хаанчлал доторх тахилчдын бүлгэм болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг бий болох болно. Тэр цаг ирэхэд хүний хийх ёстой зүйл нь Бурханы хаанчлал доторх түүний үүрэг болон хаанчлал дотор Бурхантай хамт амьдарч байгаагийн гүйцэтгэл байх болно. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болоод тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийх тэдний гэрчлэлээр тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг нэр цол биш. Хүний байр суурь тогтоогдох үед Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрөл төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн анхдагч байр сууриндаа очно, энэ бол Бурханы ажил гүйцсэний тэмдэг, энэ бол Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн бөгөөд Бурханы ажлын үзэгдэл, хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэстээ хүн Бурханы хаанчлалд амар амгаланг олж, Бурхан ч гэсэн Өөрийн орших газарт амрахаар буцна. Энэ бол Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн билээ.
No comments:
Post a Comment