(Монгол хэлээр) | Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !
Жэн Му’энь бол АНУ дахь Хятад Христийн чуулганы хамтран зүтгэгч бөгөөд Эзэнд олон жил итгэн, Эзэний төлөө урам зориг дүүрэн ажиллаж, зарлагаддаг. Нэгэн өдөр авга эгч нь түүнд, эцсийн өдрүүдэд Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүнийг шүүн ариусгах ажил хийхээр эргэн ирсэн тухай гэрчлэхэд тэрээр ихэд догдолно. Төгс Хүчит Бурханы үгийг уншин, Төгс Хүчит Бурханы Чуулганы кино болон видео бичлэгүүдийг үзээд, Жэн Му’энийн зүрх сэтгэл Төгс Хүчит Бурханы үгс үнэн бөгөөд Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт байж тун магадгүйг баталгаажуулж, улмаар тэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ах эгч нарынхаа хамтаар судалж эхэлнэ. Гэвч түүний чуулганы удирдагч, Ма пастор үүнийг мэдээд, Жэн Му’энийг саатуулж, зогсоохоор ахин дахин оролдоно.
Тэрээр Жэн Му’энийн үнэн замыг судалж байгааг нь болиулахын тулд Зүүний Аянгыг гутааж, ялласан ХКН-ын засгийн газрын суртал ухуулгын видео бичлэг үзүүлж, энэ нь Жэн Му’энийг ихэд будлиулж орхидог: Тэрээр Төгс Хүчит Бурханы үгс нь үнэн агаад Бурханы дуу хоолой болохыг илэрхий харж чадаж байхад, шашны ертөнцийн пастор, ахлагч нар юунд Төгс Хүчит Бурханыг яллана вэ? Тэд өөрсдөө эрж хайх, судлахаас татгалзаад зогсохгүй, үнэн замыг бусад хүн хүлээн зөвшөөрөхийг болиулах гэж оролддог. Яагаад тэр билээ? ... Жэн Му’энь мэхлэгдэж, буруу замаар орохоос айх ч, өргөгдөх боломжоо алдах вий гэж мөн эмээнэ. Түүний зөрчил, будлиан дунд Ма пастор ХКН болон шашны ертөнцийн улам сөрөг суртал ухуулга үзүүлж, Жэн Му’энийн зүрх сэтгэлд улам их эргэлзээ төрүүлнэ. Тэрээр Ма пасторын үгийг сонсож, үнэн замыг судлахаа болихоор шийднэ. Дараа нь Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчүүдийн гэрчлэл, нөхөрлөлийг сонсоод, Жэн Му’энь үнэн замыг судлахад хамгийн үндсэн зарчим бол тухайн замд үнэн бий эсэх, илэрхийлдэг зүйл нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг тогтооход оршдогийг ойлгоно. Завхарсан хүн төрөлхтний аль ч гишүүн үнэнийг илэрхийлж ер чадахгүй тул үнэнийг илэрхийлж чаддаг хэн боловч Христийн илрэлт байх ёстой. Энэ бол маргахын аргагүй баримт. Хэрэв хүн үнэн замыг судлахдаа Бурханы дуу хоолойг сонсоход төвлөрөлгүй, оронд нь төсөөлөлдөө үндэслэн Эзэн Есүсийг цагаан үүлэн дээр бууж ирэхийг хүлээвэл, тэд хэзээ ч Бурханы илрэлтийг угтан авч чадахгүй. Жэн Му’энь Эзэн Есүсийн ярьсан ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдогийн нууцыг эцэст нь ойлгож, ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийн пастор, ахлагч нарын худал хуурмаг, хийсвэр онолуудад цаашид итгэхгүй байхаар шийдэн, өөрийн шашны пасторын хорио, хүлээснээс мултарна. Жэн Му’энь үнэн замыг судлахын хүнд бэрхийг ихэд мэдэрнэ. Ялган таних чадваргүйгээр, үнэнийг эрж хайхгүйгээр Бурханы дуу хоолойг сонсож, эсвэл Бурханы сэнтийн өмнө өргөгдөх арга үгүй. Оронд нь, хүн зөвхөн Сатанд мэхлэгдэн хянуулж, Сатаны торонд үхэж л чадна, энэ нь Библи дэх дараах үгсийг бүрэн биелүүлдэг: “Миний хүмүүс мэдлэг дутмагаас болж устгагдсан” (Хосеа 4:6). “... мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21) .
No comments:
Post a Comment