Бурханы уур хилэнгийн бэлгэдлийн утга учир | Бурхан бол ариун бөгөөд зөвт
Бурханы дархан чанар, ариун байдлыг сорих үед,
Өмнө нь хүний нүдэнд үзээгүйгээр, зөвт хүч боогдоход,
Энэ үед Бурхан уур хилэнгээ илгээх болно.
Энэ үед Бурхан уур хилэнгээ илгээх болно.
Бурханы мөн чанараас болоод,
Дэлхий дээр Түүнтэй тэмцэх, эсэргүүцэх бүх хүч нь
хорон муу, шударга бус байна.
Тэд бүгд Сатанаас ирнэ, Сатанд хамаарна.
Бурхан зөвт, гэрэл гэгээтэй, ариун тул,
Бүх хорон муу, ялзармал Сатаны зүйлс нь
тэндээс үгүй болно.
Энэ бүгд Бурхан уур хилэнгээ илгээхэд хэрэгжинэ.
Энэ бүгд Бурхан уур хилэнгээ илгээхэд хэрэгжинэ.
Бүх хорон муу хүч нь
Бурхан уур хилэнгээ илгээхэд зогсоно.
Бурхан уур хилэнгээ илгээхэд
хүнд хөнөөл учруулдаг гэм нүглүүд нь зогсоно.
Бүх дайсны хүчнүүд илэрхий болж,
тусгаарлагдаж, хараагдана.
Бурхан уур хилэнгээ илгээхэд
Сатаны туслагчид шийтгэгдэж, үндсээрээ таслагдана.
Мөн Бурханы ажил саад бартаагүйгээр урагшилна.
Түүний удирдлагын төлөвлөгөө
хуваарийн дагуу алхам алхмаар хөгжинө.
Энэ нь Бурхан уур хилэнгээ илгээсний дараа болно.
Түүний сонгогдсон хүмүүс
Сатаны дүйвээн, заль мэхнээс чөлөөтэй,
Түүний дагалдагч нар амар тайван газарт
Түүний хангамжийг эдэлдэг.
Энэ бүгд Бурхан уур хилэнгээ илгээхэд хэрэгжинэ.
Энэ бүгд Бурхан уур хилэнгээ илгээхэд хэрэгжинэ.
Бурханы уур хилэн нь муу ёрын хүчийг
үржиж, тархахаас урьдчилан сэргийлдэг хамгаалалт юм.
Бурханы уур хилэн нь
бүх шударга, эерэг зүйлсийн оршин тогтнолыг сахиулах
хамгаалалт юм.
Бурханы уур хилэн нь шударга, эерэг зүйлсийг
хавчлага ба сүйрлээс халхлах хамгаалалт юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
No comments:
Post a Comment