Хүмүүс Надтай хамт цугларахад Миний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрдэг. Тэр даруй Би Өөрийн гар дахь ерөөлийг хүмүүсийн дунд хайрладаг ба тэгснээр хүмүүс Надтай хамт чуулж, Надад дуулгаваргүй ханддаг дайснууд бололгүй харин Надтай таарч тохирдог найзууд болдог.
Тиймээс Би бас хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг. Миний ажилд хүн өндөр түвшний байгууллагын гишүүн мэт харагддаг, иймээс Би түүнд илүү их анхаарал хандуулдаг, учир нь тэр үргэлж Миний ажлын бай байсаар ирсэн билээ. Би хүмүүсийн зүрх сэтгэлд Өөрийн орон зайг бий болгосон болохоор тэдний зүрх сэтгэл Намайг хүндлэн хардаг – гэвч Би яагаад үүнийг хийдэг талаар тэд огт мэдэхгүй хэвээр үлддэг ба хүлээхээс өөрийг хийдэггүй. Хэдийгээр хүмүүсийн зүрх сэтгэлд Миний бий болгосон орон зай байдаг ч гэсэн тэд Надаас тэнд оршин суухыг шаарддаггүй. Үүний оронд тэд өөрсдийн зүрх сэтгэл дэх “Ариун Нэгнийг” гэнэт хүрэлцэн ирэхийг хүлээдэг. Миний ялгамж чанар хэтэрхий дорд учраас Би хүмүүсийн шаардлагад нийцдэггүй ба тиймээс тэднээр “таягдан хаягдсан”. Тэдний хүсдэг зүйл нь өндөр дээд, сүр хүчит “Би” учраас – ирэх үедээ Би хүнд ингэж харагдаагүй болохоор тэд алсыг харуулдан, өөрсдийн зүрх сэтгэл дэх нэгнийг хүлээсээр байдаг. Намайг хүмүүсийн өмнө ирэх үед тэд олон түмний өмнө Намайг голсон. Би зөвхөн нэг талд нь зогсоод, хүний “ялын тогтоолыг” хүлээн, хүмүүс Надад буюу энэхүү дутуу дулимаг “бүтээлд” юу хийж дуусахыг харахаар ажиглаж байсан. Би хүмүүсийн шарх сорвийг хардаггүй харин тэдний шарх сорвигүй хэсгийг хардаг ба үүнд Би сэтгэл ханадаг. Хүмүүсийн нүдээр бол Би ердөө л тэнгэрээс бууж ирсэн “бяцхан од”, Би зүгээр л тэнгэр дэх хамгийн өчүүхэн зүйл бөгөөд газар дээрх Миний өнөөдрийн ирэлт Бурханаар даалгагдсан. Үүний үр дүнд хүмүүс “Би” болон “Бурхан” хэмээх үгсийн талаар илүү олон тайлбаруудыг бодож олсон ба Бурханыг Надтай нэгдүүлэхээс гүнээ эмээдэг. Миний дүр төрх “Бурханы” илрэлтийн юуг ч агуулдаггүй учраас Би бол Бурханы гэр бүлийн нэгэн биш, зарц нь гэдэгт хүмүүс бүгд итгэдэг ба энэ нь Бурханы дүр төрх биш гэж хэлдэг. Магадгүй Бурханыг харсан хүмүүс байгаа байх – гэхдээ Миний газар дээрх мэдлэг ухаан дутмагийн улмаас Бурхан Надад хэзээ ч “илрэн харагдаагүй”. Магадгүй Би хэтэрхий бага “итгэлтэй” ба иймээс хүмүүс Намайг дорд гэж үздэг. Хэрвээ хэн нэгэн үнэхээр Бурхан юм бол тэрээр хүний хэлэнд гарцаагүй чадварлаг байх болно, учир нь Бурхан бол Бүтээгч гэж хүмүүс төсөөлдөг. Гэхдээ бодит байдал бол яг эсрэгээрээ: Би хүний хэлэнд мэргэшээгүйгээр үл барам түүний “дутуу гуцууг” “хангаж” чадахгүй үе ч Надад байдаг. Үүний үр дүнд Надад бага зэрэг “буруутай” мэт санагддаг, учир нь Би хүмүүсийн “шаардсанаар” үйлддэггүй, харин зүгээр л тэдэнд “дутагдаж” байгаа зүйлд нийцүүлэн эд материал болон ажлыг бэлддэг. Би хүнээс ихийг гуйдаггүй ч хүмүүс өөрөөр итгэдэг. Тиймээс тэдний хөдөлгөөн болгонд “даруу төлөв байдал” нь илчлэгддэг. Тэд үргэлж Миний урд Намайг хөтлөн явах үүрэгтэй байж, Намайг төөрөхөөс гүнээ айдаг ба Намайг уулын гүн дэх хуучны шугуй руу тэнүүчлэн явахаас эмээдэг. Үүний үр дүнд хүмүүс үргэлж Намайг урагш дагуулсан ба Намайг гяндан руу алхахаас гүнээ айдаг. Би хүмүүсийн итгэлд ямар нэгэн байдлаар “таатай сэтгэгдэл” төрүүлсэн, учир нь Миний төлөөх тэдний ажил хөдөлмөр нь тэднийг өдөр шөнөгүй сэргэг болгож, бүр цагаан үстэй болгох хүртэл тэд нойр, хоолоо умартан Миний төлөө шаргуу хөдөлмөрлөсөн – тэдний итгэл орчлон ертөнцийг “даван гарч”, эрин үеүдийн туршид байсан элч нар болон эш үзүүлэгчдээс “илүү гарсан” гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм.
Би хүмүүсийн агуу ур чадварын улмаас баяртайгаар алга ташдаггүй, мөн дутагдлаас нь болж Би тэднийг хөндий хүйтнээр хардаггүй. Би ердөө Өөрийн гар доторх зүйлийг хийдэг, Би хэнд ч онцгойлон ханддаггүй харин зүгээр л Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Гэсэн ч хүмүүс Миний хүслийг мэддэггүй ба Миний тэдэнд хайрласан эд баялаг тэдний шаардлагад нийцэх чадваргүй мэт, эрэлт хэрэгцээ нь хангамжаасаа давсан мэт Надаас юм гуйн залбирсаар байдаг. Гэхдээ өнөөдрийн эрин үед “мөнгөний ханш уналт” байгааг хүмүүс бүгд мэдэрдэг – үүний үр дүнд тэдний гарт, тэдэнд эдлүүлэхээр Миний өгсөн зүйлс дүүрэн байдаг. Үүний улмаас тэд Надаас залхаж эхэлсэн болохоор тэдний амьдрал эмх замбараагүй байдлаар дүүрсэн ба тэд юу идэх ёстой ба юу идэх ёсгүйгээ мэддэггүй. Зарим нь бүр Миний тэдэнд эдлүүлэхээр өгсөн зүйлсийг зууран, тэдгээрийг сайтар ажигладаг. Хүмүүс өлсгөлөнгөөс болж зовдог байсан учраас тэдний хувьд өнөөгийн жаргал цэнгэлд хүрэх нь амар зүйл биш, тэд бүгд “эцэс төгсгөлгүй талархдаг” бөгөөд Надад хандах тэдний хандлагад бага зэргийн өөрчлөлт гарсан. Тэд Миний өмнө уйлсаар байдаг; Би тэдэнд маш ихийг өгсөн учраас Миний өмнө тэд Миний гарыг барьж, “талархлын дуу авиа” гаргасаар байдаг. Би орчлон ертөнцийн дээгүүр явдаг ба алхангаа Би бүхий л орчлон ертөнцийн хүмүүсийг ажигладаг. Газар дээрх бөөн хүмүүсийн дунд Миний ажилд тохиромжтой эсвэл Намайг үнэхээр хайрладаг хүн хэзээ ч байгаагүй. Тиймээс энэ мөчид Би сэтгэл хямран санаа алддаг ба хүмүүс нэн даруй дахин цугларахгүйгээр таран одож, Би тэднийг “бүгдийг нь нэг тороор барих болно” гэдгээс гүнээ эмээдэг. Би хүмүүсийн дунд ирж, энэ тарж бутарсан хүмүүсийн дунд Өөрийн ажлыг буюу тохиромжтой ажлыг хийхийн тулд энэ боломжийг ашиглан, өөрсөд дээр нь ажиллахад дөхөмтэй хүмүүсийг сонгодог. Би хүмүүсийг Өөрийн гэсгээлтэн дунд хэзээ ч зугтаалгахгүйгээр “хорихыг” хүсдэггүй. Би зүгээр л Өөрийн хийх ёстой ажлаа хийдэг. Би хүний “тусламжийг” гуйхаар ирсэн; Миний удирдлагад хүний үйл хэрэг дутагддаг учраас Өөрийн ажлыг амжилттай дуусгах боломжгүй ба энэ нь Миний ажил үр ашигтайгаар урагшлахад саад болдог. Хүмүүс Надтай хамтран ажиллах шийдвэртэй байгаасай гэж л Би найддаг. Надад сайхан хоол хийж өгөхийг эсвэл Надад зориулан толгой хоргодоход тохирох газрыг зохицуулж эсвэл Надад сайхан хувцас хийж өгөхийг Би тэднээс гуйдаггүй – Би эдгээр зүйлсийг өчүүхэн төдий ч анхаарч үздэггүй. Хүмүүс Миний хүслийг ойлгож, Надтай хамт мөр зэрэгцэн урагшлах үед Би зүрх сэтгэлдээ хангалуун байх болно.
Газар дээрх хэн Намайг зүрх сэтгэлээсээ хүлээж авсан бэ? Хэн Намайг чин зүрх сэтгэлээсээ хайрласан бэ? Хүмүүсийн хайр үргэлж шингэлэгдсэн байдаг, тэдний хайр яагаад хатаагдаж, шингэлээгүй байж болдоггүйг Би хүртэл “мэдэхгүй.” Тиймээс хүний дотор маш олон “нууцууд” бас агуулагдаж байдаг. Бүтээгдсэн зүйлсийн дундаас хүнийг “гайхалтай” агаад “ойлгошгүй” нэгэн гэж үздэг, иймээс Миний өмнө тэр “эрдэм чадалтай” бөгөөд Надтай адил байр суурьтай мэт байдаг – гэхдээ өөрийнх нь энэ “байр суурь” түүнд ердөө ч хачин санагддаггүй. Би хүмүүсийг энэ байр сууринд зогсож, үүнийг эдлэхийг нь зөвшөөрдөггүй биш харин тэднийг зүй ёсны мэдрэмжтэй байж, өөрсдийгөө хэтэрхий өндрөөр үнэлэхгүй байхыг л Би хүмүүсээс хүсдэг; тэнгэр газрын хооронд зай байдаг, Бурхан ба хүний хоорондох зайг ярихын ч хэрэггүй. Тэдний хооронд бүр ч илүү их зай байдаггүй гэж үү? Газар дээр хүн бид хоёр “нэгэн завин дээр байгаа” ба бид “бэрхшээлийг хамтдаа даван туулдаг.” Миний ялгамж чанар Намайг, хүний ертөнцийн бэрхшээл зовлонг туулахаас чөлөөлдөггүй ба үүний улмаас өнөөдөр Би ийм нөхцөл байдалд унасан. Газар дээр амар тайвнаар оршин суух газар Надад хэзээ ч байгаагүй, ийм учраас хүмүүс “хүний Хүүд толгой хоргодох газар хэзээ ч байгаагүй” гэж хэлдэг. Үүний үр дүнд хүмүүс мөн Миний төлөө өрөвдөн хайрласан нулимс урсгасан бөгөөд Надад зориулсан “тусламжийн санд” хэдэн арван юань хадгалсан. Зөвхөн үүний улмаас Би амрах газартай болсон; хэрвээ хүмүүсийн “тусламж” байгаагүй бол Би хаана балрах байсныг хэн мэдэх билээ!
Миний ажил дуусах үед Би энэхүү “санхүүгийн тусламжийг” хүнээс гуйхаа болино; үүний оронд Би Өөрийн төрөлхийн чиг үүргээ биелүүлэх бөгөөд хүмүүсийн зугаа цэнгэлийн төлөө “Өөрийн гэрийн бүх зүйлсийг” доош авчрах болно. Өнөөдөр Миний шалгалтуудын дунд хүн бүхэн туршигддаг. Миний гар хүмүүсийн дунд албан ёсоор хүрэлцэн ирэхэд хүмүүс Намайг биширсэн нүдээр харахаа больж, харин Надад үзэн ядалтаар хандах ба энэ мөчид үлгэр жишээ болон үйлчлэхэд тэдний зүрх сэтгэл Надаар нэн даруй шахагдах болно. Би хүний зүрх сэтгэлийг “микроскоп” дор нягтлан шалгадаг – тэнд Намайг гэсэн жинхэнэ хайр байдаггүй. Олон жилийн турш хүмүүс Намайг мэхэлж, Намайг хуурсаар ирсэн – тэдний зүрхний зүүн тосгуур, баруун ховдол хоёулаа Надад хандах үзэн ядалтын хорыг агуулдаг болж таарсан, тиймээс Би тэдэнд тэгж ханддагт гайхах зүйлгүй. Гэсэн ч тэд үүнийг огт мэдэхгүй хэвээр үлдсэн ба тэд үүнийг бүр хүлээн зөвшөөрдөггүй. Би Өөрийн судалгааны үр дүнг тэдэнд харуулах үед тэд мөн л сэрээгүй; тэдний оюун санаанд эдгээр нь бүгд өнгөрсөн үеийн хэрэг явдлууд бөгөөд өнөөдөр дахин гаргаж ирэх учиргүй мэт байдаг. Тиймээс хүмүүс зөвхөн “лабораторийн хариуг” хайхрамжгүйгээр хардаг. Тэд хүснэгтийг буцаан өгөөд том том алхлан оддог. Цаашлаад тэд “Эдгээр нь чухал биш, тэдгээр нь миний эрүүл мэндэд ямар ч нөлөөгүй” гэх мэт зүйлийг хэлдэг. Тэд бага зэрэг зэвүүцсэн инээмсэглэл тодруулдаг ба тэгэхэд тэдний нүдэнд үл ялиг заналхийлсэн харц байдаг бөгөөд тэр нь, Намайг маш илэн далангүй байх ёсгүй, харин илүү хааш яаш байх учиртайг битүүхэн сануулж буй мэт байдаг. Би тэдний дотоод нууцыг илчилсэн нь хүний “хуулиудыг” зөрчсөн мэт байдаг ба иймээс тэд Намайг улам илүү үзэн яддаг. Зөвхөн тэгэхэд л Би хүмүүсийн үзэн ядалтын эх сурвалжийг хардаг. Учир нь Намайг харж байх үед тэдний цус урсаж байдаг ба тэдний бие дэх артерийн судсыг дамжсаны дараа энэ нь зүрхэнд ордог, зөвхөн энэ үед л Би шинэ “нээлт” хийдэг. Гэсэн ч хүмүүс энэ талаар юу ч боддоггүй. Тэд огт хайхрамжгүй байдаг, тэд юу олж авч эсвэл алдаж байгаагаа боддоггүй ба энэ нь тэдний “амь бие хайргүй” зориулалтын сэтгэлийг харуулахад хангалттай юм. Тэд өөрсдийн эрүүл мэндийн байдалдаа огт анхаардаггүй ба Миний төлөө “яарч тэвддэг.” Энэ нь мөн тэдний “итгэлтэй байдал” бөгөөд тэдний талаарх “магтууштай” зүйл, иймээс Би дахин нэгэнтээ тэдэнд “магтаалын” захиа илгээсэн ба үүгээр тэднийг баярлуулж магад юм. Гэхдээ энэ “захиаг” унших үедээ тэд нэн даруй бага зэрэг залхдаг, учир нь тэдний хийсэн бүхэн Миний чимээгүй захиагаар гологдсон юм. Би хүмүүсийг үйлдэл хийхэд нь үргэлж залж чиглүүлсэн боловч тэд Миний үгийг зэвүүцдэг мэт санагддаг; тиймээс Намайг ам ангаймагц тэд нүдээ хүчээр аньж, чихээ гараараа тагладаг. Миний хайрын улмаас тэд Намайг хүндэтгэлтэйгээр хардаггүй, харин үргэлжид Намайг үзэн ядсан, учир нь Би тэдний дутагдлыг зааж, тэдний эзэмшил дэх бүх барааг ил болгосон, тиймээс тэд ажил хэрэгтээ алдагдал хүлээж, тэдний амьжиргааны арга хэрэгсэл үгүй болсон. Иймд тэр үеэс хойш Надад хандах тэдний үзэн ядалт ихэссэн юм.
1992 оны Дөрөвдүгээр сарын 14
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment