Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (II)
Сүүлийн удаагийн хэлэлцсэн сэдвээс үргэлжлүүцгээе. Сүүлийн удаа бид юуны талаар хэлэлцсэнийг та нар санаж байна уу? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэв та нараас их хол хөндий юм шиг санагдаж байна уу? Бидний сүүлийн удаа хэлэлцсэн энэ сэдвийн гол санааг Надад хэлж өгч чадах хэн нэгэн байна уу? (Бурхан бүх зүйлийг бүтээснээр дамжуулан, би Бурхан бүх зүйлийг болоод хүн төрөлхтнийг тэтгэж байдгийг хардаг. Өмнө нь би, Бурхан хүнийг тэтгэх үедээ Тэр зөвхөн Өөрийн сонгосон хүмүүст л Өөрийн үгийг хүргэдэг гэж үргэлж боддог байсан, гэхдээ бүх зүйлийн хуулиар дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг тэтгэж байгааг би хэзээ ч харж байгаагүй. Үнэний энэ талын тухай Бурханы харилцаагаар л дамжуулан би одоо, бүх зүйлийн амийг Бурхан тэтгэж, Бурхан эдгээр хуулиудыг зохицуулдаг ба Тэр бүх зүйлийг тэтгэж байдгийг харж байна. Түүний бүх зүйлийн бүтээлээс би Бурханы хайрыг харж, Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж гэдгийг мэдэрч байна.) Мм, сүүлийн удаа, бид голчлон Бурханы бүх зүйлийн бүтээлийн талаар, мөн Тэр тэдэнд зориулж хууль ба зарчмуудыг хэрхэн бий болгосон талаар ярилцсан. Ийм хууль, ийм зарчмуудын дор бүх зүйл хүнтэй хамт амьдарч үхдэг бөгөөд хүнтэй хамт Бурханы ноёрхол дор, Бурханы нүдэнд зэрэгцэн оршдог. Бид эхлээд юуны тухай ярилцсан бэ? Бурхан бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийн өсөлтийн хууль, түүнчлэн тэдний өсөлтийн тойрог зам, хэв маягийг тогтооход Өөрийн арга барилыг ашиглаж мөн бүх зүйлийн энэ дэлхий дээр орших арга замыг тогтоосон болохоор тэд үргэлжлэн амьдарч, бие биеэсээ хамаарна. Ийм арга ба хуулиуд байснаар бүх зүйл энэ газар нутаг дээр амжилттай, амар тайван оршиж, өсөн үржиж чадна. Зөвхөн иймд орчинтой байснаар л хүн тогтвортой гэр орон, амьдрах орчинтой болж, Бурханы удирдамж дор, үргэлжлүүлэн хөгжиж, урагшилж, хөгжиж урагшилж чадна.
Сүүлийн удаа бид Бурхан бүх зүйлийг тэтгэдэг тухай үндсэн ойлголтыг хэлэлцсэн. Бурхан эхлээд бүх зүйлийг ийм байдлаар тэтгэдэг болохоор бүх зүйл хүн төрөлхтний төлөө оршиж, амьдардаг. Ийм орчин нь Бурханы тогтоосон хуулиудын улмаас оршин байдаг. Бурхан эдгээр хуулийг тогтоон барьж, удирдаж байгаа болохоор л одоогийн тэдэнд байгаа амьдрах орчин нь хүн төрөлхтөнд байгаа билээ. Бидний сүүлийн удаа ярилцсан зүйл бол өмнө нь бидний ярьсан Бурханы талаарх мэдлэгийн нэг том үсрэлт юм. Ийм үсрэлт яагаад оршдог вэ? Учир нь бид өмнө нь Бурханыг мэдэх тухай ярилцах үедээ Бурхан хүн төрөлхтнийг аварч, эзэгнэж байгаа хүрээн дотор—өөрөөр хэлбэл Бурханы сонгосон хүмүүсийн аврал ба эзэгнэлтийн талаар—Бурхан, Бурханы үйл хэрэг, Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр хэн болох, Түүний санаа, Тэр үнэн ба амиар хүнийг хэрхэн тэтгэдэг тухай хэлэлцсэн. Гэхдээ бидний сүүлд ярьсан сэдэв цаашид зөвхөн Библиэр болон Өөрийн сонгосон хүмүүсийг аврах Бурханы цар хүрээн дотор хязгаарлагдаагүй. Харин ч Бурханы Өөрийн талаар хэлэлцэхэд энэ нь, хүрээнээсээ, Библиэс мөн Өөрийн сонгосон хүмүүс дээр явуулдаг Бурханы ажлын гурван үе шатны хил хязгаараас хальсан. Тиймээс Миний ярьж байгаа зүйлийн энэ хэсгийг сонсох үед чи Бурханы тухай өөрийн мэдлэгээ Библи болон Бурханы ажлын гурван үе шатаар хязгаарлах ёсгүй. Оронд нь чи өөрийгөө нээлттэй байлгаж, Бурханы үйл хэргийг болоод бүх зүйлийн дунд Түүнд юу байгаа, Тэр хэн болох мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн ноёлж, эзэгнэж байдгийг харах ёстой. Энэ аргаар болон энэ суурин дээр чи Бурхан хэрхэн бүх зүйлийг тэтгэдгийг харж чадна. Энэ нь, Бурхан бол бүх зүйлийн амийн жинхэнэ сурвалж бөгөөд энэ бол Бурханы Өөрийнх нь жинхэнэ бие чанар гэдгийг ойлгох боломжийг хүн төрөлхтөнд олгодог. Өөрөөр хэлбэл, Бурханы ялгамж чанар, байр суурь, эрх мэдэл хийгээд Түүний бүх зүйл зөвхөн Түүнийг одоо дагаж байгаа хүмүүст чиглэдэггүй—зөвхөн хүмүүс та нарт чиглэдэггүй—харин бүх зүйлд чиглэдэг билээ. Тэгвэл бүх зүйлийн цар хүрээ нь юу вэ? Бүх зүйлсийн цар хүрээ нь маш өргөн. Бүх зүйлийг захирдаг Бурханы захиралтын хүрээг тайлбарлахын тулд Би “бүх зүйл” гэдгийг ашигладаг, учир нь Бурханы ноёрхдог зүйлс нь зөвхөн таны нүдээрээ харж чадах зүйлс биш, харин бүх хүмүүсийн харж чаддаг материаллаг ертөнц, түүнчлэн материаллаг ертөнцийн гадна орших хүний нүдэнд үл үзэгдэх өөр ертөнцийг багтаадаг ба цаашлаад хүн төрөлхтний одоогийн амьдарч байгаа дэлхийгээс гадна орших гариг эрхэс, сансар огторгуйг багтаадаг. Энэ бол бүх зүйлийг захирах Бурханы ноёрхлын хүрээ бөгөөд Бурхан бүх зүйлийг ноёлдог гэсэн ойлголт юм. Бүх зүйлсийг захирдаг Бурханы ноёрхлын хүрээ нь маш өргөн. Та нарын хувьд юу ойлгох, юуг харах, юунаас мэдлэг олж авах ёстой зэрэг нь энд сууж байгаа хүн нэг бүрийн ойлгож, харж, тодорхой мэдэх хэрэгтэй зүйл юм. Хэдий энэхүү "бүх зүйлийн" цар хүрээ маш өргөн ч гэсэн та нарын харж чадахгүй эсвэл хүрч болохгүй цар хүрээний талаар Би та нарт ярихгүй. Би зөвхөн хүний хүрч, ойлгож, ухан мэдэж чадах хүрээний талаар ярих болохоор хүн бүр "Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж" гэдэг үгийн жинхэнэ утгыг мэдэрч чадах юм. Тэгснээр Миний та нарт ярьсан зүйл хоосон үгс болохгүй. Сүүлийн удаа Би түүх өгүүлэх арга ашиглан "Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж" гэсэн сэдвийн талаар энгийнээр тоймлосон болохоор та нар Бурхан бүх зүйлийг хэрхэн тэтгэдэг талаар үндсэн ойлголттой болж чадна. Энэ үндсэн ойлголтыг та нарт ойлгуулахын зорилго юу вэ? Энэ нь, Библи болон Түүний ажлын гурван үе шатаас гадна хүний харж, хүрч чадахгүй илүү их ажлыг Бурхан бас хийж байгааг та нарт мэдэгдэхийн тулд юм. Ийм ажлыг Бурхан биечлэн гүйцэтгэж байгаа билээ. Хэрэв Бурхан Өөрийн эзэгнэлт ажлаас гадуурх энэ ажилгүйгээр ганцхан Өөрийн сонгосон хүмүүсийг урагш хөтөлж байсан бол та нарыг оролцуулаад энэ хүн төрөлхтний хувьд үргэлжлүүлэн урагшлахад тун бэрх байх байсан бөгөөд энэ хүн төрөлхтөн болон энэ дэлхий ертөнц үргэлжлүүлэн хөгжиж чадахгүй байх байсан. Энэ нь өнөөдрийн та нартай ярилцаж байгаа “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн хэллэгийн ач холбогдол юм.
1. Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин
Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн хэллэгтэй холбоотой олон сэдэв, агуулгын талаар хэлэлцсэн, гэхдээ Бурхан Өөрийн үгээр тэтгэж, та нарт Өөрийн гэсгээлт ба шүүлтийн ажлыг явуулахаас гадна хүн төрөлхтөнд ямар зүйл өгдгийг та нар зүрх сэтгэл дотроо мэдэх үү? Зарим хүмүүс “Бурхан надад нигүүлсэл, ерөөлийг хайрладаг ба сахилга бат, тайтгарал, халамж анхаарал, хамгаалалтыг боломжит бүхий л аргаар өгдөг” гэж хэлж магад. Бусад хүмүүс “Бурхан надад өдөр тутмын хоол идээ ундааг хайрладаг” гэж байхад зарим нь “Бурхан надад бүхнийг хайрладаг” гэж хэлэх болно. Хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа харилцдаг эдгээр зүйлсийн хувьд та нарт бүгдэд нь өөрсдийн бие махбодын амийн дадлага туршлагатай холбоотой зарим нэгэн хариулт байж болох юм. Бурхан хүн нэг бүрт олон зүйлийг өгдөг, гэхдээ энд бидний ярилцаж байгаа зүйлс хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээгээр ердөө хязгаарлагдахгүй, харин ч та нарт алсыг харах боломж олгоно. Макро өнцгөөс авч үзвэл Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж болохоор Тэр бүх зүйлийн амийг хэрхэн тэтгэдэг вэ? Бүх зүйл үргэлжлүүлэн оршихын тулд, тэдний оршин тогтнолыг тэтгэж, тэдний оршин тогтнолын хуулийг тогтоон барихын тулд Бурхан бүх зүйлд юуг авчирдаг вэ? Энэ бол өнөөдрийн бидний хэлэлцэх гол зүйл юм. Та нар Миний хэлснийг ойлгож байна уу? Миний хурдан ярьж байгаа зүйлээс та нар хоцрохгүй байж чадах уу? (Чадна.) Одоо та нарыг сонсож байгаа гэдэгт Би итгэж байгаа тул үргэлжлүүлье. Энэ сэдэв та нарт тийм ч ойр биш байж магад, гэхдээ Би хэт гүн гүнзгий сургаал номлолын талаар ярихгүй. Та бүхнийг сонссоны дараа Би ойлгуулах гэж хичээх болно. Та нар хүнд бэрх гэж бодох хэрэггүй—та бүхэн анхааралтай сонсоход л болно. Гэхдээ, Би үүнийг дахиад онцлох ёстой: Би ямар сэдвээр ярьж байгаа билээ? Надад хэлээч. (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Тэгвэл Бурхан хэрхэн бүх зүйлийг тэтгэдэг вэ? Бурхан бүх зүйлийг юугаар тэтгэдэг вэ? Яагаад “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэж хэлдэг вэ? Та нарт энэ талаарх бодсон зүйл, ойлголт байна уу? Миний ярьж байгаа энэ сэдэв та нарын оюун санаа, зүрх сэтгэлд огт байхгүй мэт санагдаж байна. Гэхдээ та нар энэ сэдэв болоод Миний ярих гэж байгаа зүйлсийг аливаа мэдлэгтэй холбож эсвэл аливаа хүний соёл буюу судалгаатай нэгтгэхгүйгээр Бурханы үйл хэрэгтэй холбож чадна гэдэгт Би найдаж байна. Би зөвхөн Бурхан ба Бурханы Өөрийнх нь талаар ярьж байна. Энэ бол та нарт өгөх Миний зөвлөгөө юм. Та нар ойлгож байна уу? (Тийм.)
Бурхан хүн төрөлхтөнд олон зүйлийг өгсөн. Би хүмүүс юу харж, өөрөөр хэлбэл тэд юу мэдэрч болох тухай ярьж эхэлмээр байна. Эдгээр нь хүмүүсийн дотроо ойлгож, хүлээн зөвшөөрч чадах зүйлс юм. Иймд эхлээд материаллаг ертөнцөөс эхэлж Бурхан хүн төрөлхтнийг юугаар тэтгэсэн талаар хэлэлцэцгээе.
(1) Агаар
Эхлээд Бурхан хүний амьсгалах агаарыг бүтээсэн. Энэ “агаар” нь хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон агаар биш гэж үү? Энэ агаар нь хүний хором мөч бүрт, бүр унтахдаа ч хүртэл хамгийн их хамааралтай байдаг зүйл биш гэж үү? Бурханы бүтээсэн агаар нь хүн төрөлхтний хувьд асар чухал юм: Энэ нь тэдний амьсгал хийгээд амийнх нь нэн чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Зөвхөн мэдрэгдэх атлаа үл үзэгдэгч энэ бодис нь Бурханы бүх зүйлд өгсөн хамгийн анхны бэлэг байсан билээ. Агаарыг бүтээснийхээ дараа Бурхан зүгээр л ажлаа дуусгасан уу? Энэ талаарх зүйлс хүмүүсийн хувьд төсөөлөхийн аргагүй байдаг. Агаарыг бүтээсний дараа агаарын яг таг нягтшил болон хэмжээг хүн төрөлхтний амьд оршин тогтноход зориулж тусгайлан бэлдэх хэрэгтэй байсан. Нягтшилтай холбоотойгоор анхны хүчил төрөгчийн агууламжтай матери бүрэлдэв. Энэ бол физикийн асуулт. Бурхан агаарыг бүтээж байхдаа юу бодож байсан бол? Бурхан яагаад агаарыг бүтээсэн, мөн Түүний шалтгаан юу байсан бэ? Хүмүүст агаар хэрэгтэй, тэд амьсгалах хэрэгтэй. Юуны өмнө агаарын нягтшил хүний уушгинд тохирох хэрэгтэй. Агаарын нягтшилыг мэддэг хүн байна уу? Энэ нь хүмүүсийн мэдэх хэрэгтэй зүйл биш; үүнийг мэдэх ч хэрэг байхгүй. Ерөнхий ойлголттой байхад л болно—бидэнд агаарын нягтшилтай холбоотой яг таг тоо хэмжээ хэрэггүй. Эхлээд Бурхан, хүний уушиг амьсгалахад хамгийн тохиромжтой нягтшил бүхий агаарыг бүтээсэн—энэ нь хүн амьсгалахад тохирсон. Өөрөөр хэлбэл агаар нь амьсгалахад биеийг гэмтээхээргүй нягтшилтай юм. Энэ бол агаарын нягтшилын цаад санаа юм. Хамгийн гол нь агаарын агууламж хүмүүст хоргүй бөгөөд тиймээс уушиг болоод бие махбодыг гэмтээхгүй. Бурхан энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй байсан. Бурхан хүний авах, гаргах амьсгал саадгүй, нөгөөтэйгүүр амьсгалсны дараа, уушиг ба бие махбод дахь илүүдэл агаар болон цус зохих ёсоор бодисын солилцоонд орж байхаар тийм агаарын агууламж ба хэмжээтэй байх, мөн ямар ч хортой найрлага агаарт байхгүй байх зэргийг харгалзан үзэх ёстой болсон юм. Эдгээр хоёр стандарттай холбогдуулан, Би та нарыг мэдлэгээр булах бус, харин та нарыг, Бурхан аливаа зүйл нэг бүрийг дээд зэргээр бүтээх үед Түүний оюун санаанд тодорхой бодол байсан гэдгийг мэдээсэй хэмээн хүсч байна. Агаар дахь тоосны хэмжээ, газар дээрх тоос, элс, шороо, түүнчлэн тэнгэрээс унах тоосны хэмжээний тухайд бол Бурханд мөн эдгээр зүйлст зориулсан төлөвлөгөө—эдгээр зүйлийг шийдэх, арилгах арга зам байсан. Тоос байлаа ч Бурхан үүнийг хийсэн болохоор тоос нь хүний бие махбод, амьсгалд аюул учруулахгүй ба тоосны хэсгүүд нь бие махбодод аюулгүй байхуйц хэмжээтэй байна. Бурхан агаарыг бүтээсэн нь ер бусын байгаагүй гэж үү? (Тийм.) Энэ нь Тэр амнаасаа агаарын амьсгал үлээхтэй адил энгийн байсан уу? (Үгүй.) Түүний хамгийн эгэл бүтээлийн зүйлсэд ч Бурханы нууц, Түүний оюун санаа, Түүний бодол болон Түүний мэргэн ухаан цөм илэрхий байдаг. Бурхан бодитой юу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, эгэл зүйлийг бүтээхдээ ч Бурхан хүн төрөлхтнийг бодож байсан юм. Юуны өмнө хүний амьсгалж байгаа агаар цэвэр, агууламж нь хоргүй, хүн амьсгалахад зохимжтой, хүнд аюул учруулахааргүй ба нягтшилыг нь хүн амьсгалахад тохируулсан байдаг. Хүмүүсийн авч, гаргаж байгаа энэ агаар тэдний биед, тэдний махбодод нэн чухал юм. Иймд хүмүүс эмээж, санаа зоволгүйгээр чөлөөтэй амьсгалж болно. Тэд хэвийн амьсгалж болно. Агаар бол Бурхан эхлээд бүтээсэн, хүн амьсгалахад нэн чухал зүйл юм.
(2) Температур
Хоёр дахь зүйл нь температур. Хүн бүр температур гэж юу болохыг мэднэ. Температур бол хүн оршин тогтноход зохимжтой орчинд байх ёстой зүйл билээ. Хэрэв температур хэт өндөр буюу Цельсийн 40 градусаас дээш бол хүн амьдрахад тун зовлонтой байх болно. Энэ нь маш хэцүү байхгүй гэж үү? Хэрэв температур хэт доогуур, Цельсийн - 40 градус хүрвэл яах вэ? Хүмүүс үүнийг мөн адил тэвчиж чадахгүй. Тийм учраас Бурхан энэ температурын хязгаарыг тогтоохдоо үнэндээ маш нарийн хандсан юм. Хүний биеийн дасан зохицож чадах температурын хязгаар ерөнхийдөө Цельсийн -30 градусаас Цельсийн 40 градус байдаг. Энэ бол хойноос өмнөд хүртэлх температурын үндсэн хязгаар юм. Хүйтэн газруудад, температур Цельсийн -50 градус орчим хүрдэг. Ийм газарт Бурхан хүнийг амьдрахыг зөвшөөрдөггүй. Яагаад ийм хүйтэн газрууд байдаг вэ? Үүнд л Бурханы мэргэн ухаан, санаа зорилго оршдог. Тэр таныг тэдгээр газрын ойр очихыг зөвшөөрдөггүй. Бурхан ийм хэт хүйтэн болон хэт халуун газрыг хамгаалдаг бөгөөд тэнд хүн амьдрахад зориулж бэлдээгүй гэсэн үг юм. Үүнийг хүн төрөлхтөнд зориулаагүй. Яагаад Тэр ийм газруудыг дэлхий дээр байлгадаг юм бэ? Хэрвээ Бурхан тэнд хүнийг амьдруулж эсвэл оршин байлгахгүй юм бол Бурхан яах гэж тэднийг бүтээсэн юм бэ? Бурханы мэргэн ухаан тэнд л оршдог. Өөрөөр хэлбэл хүн оршин тогтнох орчны үндсэн температурыг Бурхан мөн л ухаалгаар тохируулдаг. Энд мөн хууль бий. Бурхан ийм температурыг тогтоон барихад туслах, энэ температурыг хянах зарим зүйлсийг бүтээсэн. Энэ температурыг тогтоон барихад ямар зүйлс ашиглагддаг вэ? Юуны өмнө нар хүмүүс халуун дулааныг авчрах боловч хэт халуун бол хүмүүс үүнийг тэвчиж чадахгүй. Газар дээр наранд ойр очиж чадах ямар нэгэн хэрэгсэл бий юу? (Үгүй.) Яагаад байхгүй гэж? Энэ нь хэтэрхий халуун. Энэ нь хайлах болно. Тийм учраас, Бурхан хүн төрөлхтнийг нарнаас тодорхой зайд байлгах арга хэмжээг авсан юм. Бурханд энэ зайд зориулсан стандарт бий. Мөн дэлхийн Өмнөд ба Хойд туйл гэж бий. Өмнөд ба Хойд туйлд юу байдаг вэ? Цөм мөстсөн газар. Хүн төрөлхтөн мөстсөн газар амьдарч чадах уу? Энэ нь хүн амьдрахад зохимжтой юу? (Үгүй.) Үгүй, иймээс та нар тийшээ явахгүй. Та нар Хойд ба Өмнөд туйл руу явахгүй болохоор мөсөн уул хэвээр хадгалагдаж, температурыг хянах өөрсдийн үүргээ гүйцэтгэж чадах болно. Ойлгов уу? Хэрэв Хойд ба Өмнөд туйл гэж байхгүй, нар үргэлж дэлхийг ээгээд байвал дэлхий дээрх бүх хүн халуунаас болж үхэх болно. Бурхан ердөө л энэ хоёр зүйлийг ашиглан температурыг хянадаг уу? Үгүй, Тэр ердөө энэ хоёр зүйлийг ашиглан хүн оршин тогтноход зохимжтой температурыг хянадаггүй. Мөн бүх төрлийн амьд зүйлс, тухайлбал газрын өвс ногоо, ой дахь янз бүрийн төрлийн мод, бүх төрлийн ургамал бий. Тэд нарны халууныг шингээн авч, нарны дулааны эрчим хүчийг хүнд таатай температур болгон тохируулж нийлэгжүүлдэг. Мөн гол мөрөн, нуур гэх мэт усны эх сурвалжууд байдаг. Гол мөрөн, нуурын гадаргуу хэсгийг хэн дуртай нь шийдэхгүй. Газар дэлхий дээр хэр их ус байх, ус хаашаа урсах, үүнийг урсах чиглэл, усны хэмжээ, урсгалын хурдыг хянаж чадах хүн байна уу? Хэн ч үүнийг хянаж чадахгүй. Зөвхөн Бурхан л мэднэ. Газар доорх болон хүмүүсийн харж чадах газар дээрх гол мөрөн, нуур зэрэг эдгээр янз бүрийн усны эх сурвалж нь хүний амьдрах температурыг мөн зохицуулдаг. Үүнээс гадна уулс, тал, хавцал, намагт газар гээд бүх төрлийн газар зүйн тогтоц бий. Эдгээр янз бүрийн газар зүйн тогтоцын гадаргуу хэсэг болон хэмжээ нь бүгд температурыг зохицуулж чадна. Тухайлбал, хэрвээ энэ уул100 километрийн радиустай бол энэ 100 километр нь 100 километрийн нөлөөтэй байх болно. Хэр их уулс, хавцлыг Бурхан газар дэлхий дээр бүтээсний тухайд гэвэл үүнийг Бурхан нарийн бодсон байж таарна. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүрийн оршин тогтнолын ард түүх байдаг бөгөөд энэ нь мөн Бурханы мэргэн ухаан, төлөвлөгөөг агуулдаг. Жишээлбэл ой мод, бүх төрлийн ургамал ногоо—тэдний ургадаг газрын гадаргуу болон хэмжээг ямар ч хүн хянах боломжгүй ба эдгээр зүйлийн талаар шийдвэр гаргах эрх ямар ч хүнд байхгүй. Тэд хэр их ус шингээх, хэр их дулааны эрчим хүчийг нарнаас авах зэргийг хүн мөн л хянаж чадахгүй. Эдгээр бүх зүйл нь бүх зүйлийг бүтээх үедээ Бурханы төлөвлөсөн зүйлийн хил хязгаар доторх зүйлс юм.
Бүх талууд дахь Бурханы анхааралтай төлөвлөгөө, анхаарал, зохицуулалтын улмаас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг юм. Тийм учраас хүний нүдээрээ харж байгаа зүйл нэг бүр тухайлбал нар эсвэл хүмүүсийн байнга сонсдог Хойд ба Өмнөд туйл, мөн түүнчлэн газрын дээр, доор болон усанд орших янз бүрийн амьд зүйлс, ойн гадаргуу, ургамал ногооны бусад төрөл, усны эх сурвалж, усны янз бүрийн биетүүд, хэр их далайн ус ба цэвэр ус байх, дээр нь нэмээд өөр өөр төрлийн газарзүйн орчин гэсэн эдгээр зүйлийг ашиглан Бурхан хүн оршин тогтнох хэвийн температурыг тогтоон барьдаг. Энэ бол туйлын билээ. Бурхан ийм их анхаарал халамж тавьсан болохоор л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдрах чадвартай байгаа юм. Энэ нь хэт халуун эсвэл хэт хүйтэн байж таарахгүй: Хүний биеийн дасан зохицож чадах хэм хэмжээнээс хэтэрсэн халуун газруудыг Бурхан танд зориулж бэлдээгүй нь мэдээж. Температур нь хэт доогуур, хэт хүйтэн газрууд; хүн очингуут хэдхэн минутын дотор ярьж ч чадахгүй, тархи нь хөлдөж, бодож сэтгэж чадахгүй, амьсгалах аргагүй болтол нь хөлдөөх ийм газруудыг мөн Бурхан хүн төрөлхтөнд зориулж бэлдээгүй болно. Хүн ямар ч судалгаа явуулахыг хүсэжэсвэл шинийг санаачилж, ийм хязгаарлалтыг эвдэхийг хүсэж байгаа эсэх нь хамаагүй—ер нь хүмүүс юу ч бодож байх нь хамаагүй тэд хүний биеийн дасан зохицох хязгаарыг хэзээ ч давж чадахгүй. Тэд, хүний төлөө Бурханы бүтээсэн эдгээр хил хязгаараас хэзээ ч салж чадахгүй. Бурхан хүнийг бүтээсэн болохоор ямар температурт хүний бие дасан зохицож чадахыг хамгийн сайн мэдэж байгаа. Хүмүүс өөрсдөө мэдэх үү? (Үгүй.) Яагаад хүмүүс мэдэхгүй гэж та нар хэлнэ вэ? Хүмүүс ямар мунхаг зүйлсийг хийсэн бэ? Хойд ба Өмнөд туйлтай үзэлцэхийг үргэлж хүсдэг нилээд хэдэн хүн байгаагүй гэж үү? Тэд тэнд очиж, газар эзэмшихийг үргэлж хүсдэг бөгөөд ингэснээр тэд үндсээ тавьж, үүнийг хөгжүүлж чадах юм. Энэ нь өөрийгөө устгах үйлдэл биш гэж үү? (Тийм.) Чи Хойд ба Өмнөд туйлыг бүхэлд нь судалсан гэж хэл л дээ. Чи хэдий ийм температурт дасан зохицож чадлаа ч гэсэн Хойд ба Өмнөд туйлын амьдрах, оршин тогтнох орчныг өөрчлөх нь хүн төрөлхтөнд ямар нэгэн байдлаар ашиг тусаа өгнө гэж үү? Хойд ба Өмнөд туйлын бүх мөс хайлбал чи баярлах уу? Итгэмээргүй юм. Энэ бол утгагүй үйлдэл. Хүн төрөлхтөнд амьдрах орчин бий, гэхдээ тэд зүгээр л чимээгүй, шударгаар тэнд байдаггүй, харин тэд өөрсдийн амьд үлдэж чадахгүй газрууд руу явдаг. Яагаад ингэдэг юм бэ? Тэд ийм зохимжтой температурт амьдрахаасаа уйддаг. Тэд хэт их ерөөлийг хүртсэн. Үүнээс гадна, хүн төрөлхтөн энэ энгийн амьдрах орчноо нэлээдгүй устгасан, иймээс тэд нэг төрлийн "анхдагч" болохын тулд Хойд ба Өмнөд туйл руу очиж илүү их сүйтгэж, сүйрлийн "шалтгаан"болж болох юм. Энэ тэнэг хэрэг биш гэж үү? Өөрсдийн өвөг эцэг болох Сатаны удирдлага дор энэ хүн төрөлхтөн утга учиргүй зүйлсийг ар араас нь үргэлжлүүлэн хийж, Бурханы хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн сайхан орон гэрийг хайр найргүй, зорилго шалтгаангүйгээр устгасаар байна. Энэ бол Сатаны хийсэн зүйл юм. Цаашлаад газар дэлхий дээрх хүний оршин тогтнол бага зэрэг аюулд орсныг хараад нилээд олон хүмүүс саран дээр амьдрахаар явах арга замыг олж, тэнд амьдарч болох арга замыг хайхыг хүсдэг. Эцсийн эцэст, тэнд юу байхгүй вэ? (Хүчилтөрөгч.) Хүмүүс хүчилтөрөгчгүйгээр амьд үлдэж чадах уу? (Үгүй.) Саранд хүчил төрөгч байхгүй болохоор энэ нь хүний амьдарч болох газар биш байтал хүн тийш очихыг хүссээр байдаг. Энэ юу вэ? (Энэ бол өөрийгөө устгах явдал бөгөөд асуудалд орохын цондон юм.) Энэ нь өөрийгөө устгах явдал, тийм үү? Энэ нь агааргүй газар бөгөөд температур нь хүн оршин тогтноход зохимжгүй болохоор Бурхан үүнийг хүнд зориулж бэлдээгүй.
Бидний дөнгөж сая ярьсан температур бол хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг зүйл юм. “Цаг агаар өнөөдөр тун сайхан, Цельсийн 23 градус байна. Цаг агаар сайхан, тэнгэр цэлмэг, агаар цэнгэг байна. Цэнгэг агаараар амьсгал. Нар гийж байна. Нарны гэрэлд суниа. Би сайхан ааштай байна!” Эсвэл “Өнөөдөр цаг агаар маш хүйтэн байна. Хэрвээ гараа гаргавал тэр даруй хөлдөнө. Тэсгим хүйтэн байна, иймээс гадаа удаан байх хэрэггүй. Алив, түргэлээрэй, битий хөлдчихөөрэй!” Температур бол бүх хүний биеийн мэдэрч чадах зүйл, гэхдээ энэ температур яаж бий болсон эсвэл хүнд зохимжтой энэ температурыг хэн хариуцаж, хянадаг талаар хэн ч боддоггүй. Үүнийг бид одоо мэдэх гэж байна. Үүнд Бурханы мэргэн ухаан бий юу? Үүнд Бурханы үйл хэрэг байгаа юу? (Тийм.) Бурхан хүнд тохирох температур бүхий орчныг бүтээснийг авч үзвэл энэ нь Бурханы бүх зүйлийг тэтгэдэг арга замуудын нэг биш гэж үү? Энэ нь үнэндээ нэг нь юм. Бурхан бүх зүйлийг эзэгнэн, тэтгэж байгаа нь үнэхээр бодтой болохыг энэ нь үзүүлдэг.
(3) Дуу чимээ
Гурав дахь зүйл нь дуу чимээ. Энэ нь мөн хүний хэвийн амьдрах орчинд байх ёстой зүйл юм. Бурхан бүх зүйлийг бүтээх үед дуу чимээ үүссэн. Бурхан үүнтэй тухайн үедээ маш сайн харьцсан. Энэ нь Бурханы хувьд ч, мөн хүн төрөлхтний оршин тогтнолд ч нэн чухал зүйл юм. Хэрэв Бурхан дуу чимээний асуудлыг сайтар зохицуулаагүй байсан бол энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолд тун ч их бэрхшээл болох байсан. Өөрөөр хэлбэл энэ хүний бие болон амьдралд маш их нөлөөлөх байсан ба ийм орчинд хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүйд хүрэх байсан юм. Ийм орчинд бүх амьд зүйлс оршин тогтнож чадахгүй гэж хэлж бас болно. Тэгэхээр энэ зүйл юу вэ? Энэ бол дуу чимээ. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба Бурханы гарт бүх зүйл амьдардаг. Бурханы нүдэнд бүх зүйл амьдарч, хөдөлж байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба тэдний нэг бүрийн оршин тогтнолд үнэ цэнэ, утга учир байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний оршин тогтнолын ард зайлшгүй шаардлага бий. Гэсэн хэдий ч Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас зүйл нэг бүр амьтай; нэгэнт тэд амьтай агаад хөдөлж байгаа болохоор аяндаа дуу чимээ гаргадаг. Тухайлбал дэлхий байнга эргэж байдаг, нар байнга эргэж байдаг ба сар ч бас байнга эргэж байдаг билээ. Бүх зүйлийн амьдрал болон хөдөлгөөнөөс дуу чимээ үргэлж гарч байдаг. Газар дэлхий дээрх зүйлс мөн л байнга өсөн үржиж, хөгжиж, шилжин хөдөлж байдаг. Жишээлбэл, далай тэнгисийн гүнд орших амьд зүйлс цөм нүүн шилжиж, сэлж байхад уулсын суурь хөдөлж, нүүсээр байдаг. Эдгээр амьд зүйлс, бүх зүйлс Бурханы нүдэнд бүгд тасралтгүй, хэвийн, байнгын хөдөлж байдаг. Тэгвэл эдгээр зүйлсийн нууцхан үржилт болон хөгжил, хөдөлгөөн ямар зүйлийг авчирч болох вэ? Хүчирхэг дуу чимээг. Дэлхийгээс гадна бүх төрлийн гариг ертөнцүүд мөн байнга хөдөлж байдаг ба эдгээр гариг дээрх амьд зүйлс болон организмууд мөн байнга өсөн үржиж, хөгжиж, хөдөлж байдаг. Өөрөөр хэлбэл амьтай, амьгүй бүх зүйлс Бурханы нүдэнд байнга урагшлан хөдөлж байдаг ба эдгээр бүх төрлийн амьд зүйлс хөдөлж байхдаа дуу чимээг мөн гаргаж байдаг юм. Бурхан мөн эдгээр дуу чимээтэй харьцсан. Яагаад? Та нар үүнийг мэддэг байх ёстой, тийм үү? Таныг нисэх онгоцонд ойртох үед онгоцны нүргээнтэй дуу чимээ таныг яах вэ? (Чих дүлийрнэ.) Энэ нь хүмүүсийг сонсголыг гэмтээх үү? Тэдний зүрх үүнийг тэсэж чадах бол уу? (Үгүй.) Зүрх султай зарим нь үүнийг тэсэж чадахгүй. Мэдээж, хэрвээ энэ нь хэт удаан үргэлжилбэл зүрх сайтай хүмүүс ч үүнийг тэсэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүний бие дэх дуу чимээний нөлөөлөл, чих эсвэл зүрхэнд тусах аль нь ч бай энэ нь хүн бүрийн хувьд туйлын ач холбогдолтой ба эдгээр дуу чимээ хэт чанга бол хүмүүст хор хөнөөл учруулах болно. Тийм учраас, Бурхан бүх зүйлийг бүтээх үед болон тэдгээр нь хэвийн ажиллаж эхэлсэний дараа Бурхан зохих харьцаагаар дамжуулан эдгээр дуу чимээг—хөдөлгөөнд орших бүх зүйлийн дуу чимээг хийсэн. Энэ нь мөн хүн төрөлхтөнд зориулсан орчныг бүтээх үедээ Бурханы заавал анхаарах зүйлсийн нэг байсан юм.
Юуны түрүүнд, дэлхийн гадаргуугаас агаар мандал хүртэлх өндөр нь дуу чимээг задалж, хязгаарлана. Түүнчлэн, газрын хоорондох орон зайн хэмжээ, өөрөөр хэлбэл хөрсөн дэх хоосон орон зайн хэмжээ нь мөн дуу авиаг удирдаж, нөлөөлөх болно. Тэгээд ч дуу чимээнд нөлөөлөх янз бүрийн газарзүйн орчны холбоо бас бий. Өөрөөр хэлбэл Бурхан зарим дуу чимээнээс салах тодорхой аргуудыг ашигладаг ба ингэснээр хүмүүсийн чих болон зүрх тэсвэрлэж чадах орчинд хүмүүс амьд үлдэж чадах юм. Эс бөгөөс дуу чимээ асар их саад бэрхшээлийг хүн төрөлхтний оршин тогтнолд учруулж, тэдний амьдралд томоохон асуудлыг авчрах болно. Энэ бол том асуудал. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийн бүтээсэн газар дэлхий, агаар мандал, янз бүрийн төрлийн газарзүйн орчинд маш нарийн хандсан. Бурханы мэргэн ухаан энэ бүхэнд агуулагддаг. Хүн төрөлхтөн үүнийг нарийн ойлгох шаардлагагүй. Тэд Бурханы үйл хэрэг үүнд багтсан гэдгийг л мэдэх ёстой. Бурхан бүх зүйлийг бүтээх болсон нь үнэндээ хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байсан. Одоо тэгэхээр та нар Надад хэлнэ үү, дуу чимээг чадварлаг удирдах Бурханы ажил чухал байсан уу? Бурхан үүнийг хийх шаардлагатай байсныг та нар мэдрэхгүй байна уу? Бурханы хийсэн ажил нь дуу чимээг маш нарийн удирдан захирах байсан. Тэр, хүн төрөлхтний амьдрах орчин болон тэдний энгийн амьдралыг хадгалахын тулд энэ ажлыг хийсэн. Энэ ажил чухал шаардлагатай байсан уу? (Тийм.) Хэрвээ энэхүү ажил нь чухал байсан юм бол энэ өнцгөөс, Бурхан бүх зүйлийг хангахын тулд энэ аргыг хэрэглэсэн гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг ийм нам гүм орчноор хангаж, түүнийг бүтээсэн, ингэснээр хүн төрөлхтний бие ийм орчинд тун энгийнээр амьдарч, ингэснээр хүн төрөлхтөн аливаа хөндлөнгийн оролцоогүйгээр оршин байж, энгийнээр амьдарч чадах юм. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд өгсөн арга замын нэг биш гэж үү? (Тийм.) Бурханы хийсэн энэ зүйл маш чухал байсан уу? (Тийм.) Энэ маш чухал байсан. Тэгэхээр та нар үүнийг хэрхэн үнэлж байна вэ? Хэдийгээр та нар үүнийг Бурханы үйлдэл байсан гэж мэдэрч чадахгүй, Бурхан тухайн үед үүнийг хэрхэн хийснийг мэдэхгүй байгаа ч гэсэн, үүнийг Бурхан заавал хийх хэрэгтэй байсныг та нар мэдэрч байна уу? Та нар үүнд шингээсэн Бурханы мэргэн ухаан, анхаарал халамж, ухаан бодлыг мэдэрч чадаж байна уу? (Тийм.) Зүгээр л үүнийг мэдэрч чадаж байхад болно. Энэ л хангалттай. Хүмүүсийн мэдэрч чадахгүй байгаа болон харахад хэцүү олон зүйлсийг Бурхан бүх зүйлийн дунд хийсэн. Би үүнийг энд дурдаж байгаагийн зорилго нь ердөө л Бурханы үйл хэргийн тухай зарим мэдээллийг та нарт өгч, та нарыг Бурханы талаар ойлголттой болгохын тулд юм. Эдгээр учиг шалтгаан нь та нарт Бурханы үйлдлүүдийг илүү сайн мэдэж, ойлгоход тусална.
(4) Гэрэл
Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдтэй холбоотой—өөрөөр хэлбэл гэрэл юм. Энэ нь маш чухал. Чи хурц гэрэл рүү харж, тухайн гэрлийн хурц тусгал тодорхой түвшинд хүрэх үед таны нүд сохрох болно. Ямартай ч хүний нүд бол махан биеийн нүд. Тэд гэмтлээс хамгаалагдсан биш. Хэн нэгэн нар луу шууд ширтэж зүрхлэх үү? (Үгүй.)Хэн нэгэн үүнийг оролдож үзсэн үү? Зарим хүмүүс оролдож үзсэн байдаг. Чи нарны шилтэй бол харж чадна, тийм үү? Үүнд зарим хэрэгслийн тусламж хэрэгтэй. Хүн ямар нэгэн хэрэгсэлгүйгээр, энгийн нүдээр нар луу шууд эгцэлж харж чадахгүй. Хүмүүст ийм чадвар байхгүй. Бурхан хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрахын тулд нарыг бүтээсэн, гэхдээ Тэр бас энэ гэрлийг удирдсан. Бурхан гэрлийг бүтээснийхээ дараа үүнийг зүгээр нэг орхиж, үл тоогоогүй. “Хүний нүд үүнийг тэсвэрлэж чадах үгүй нь хэнд хамаатай юм!” Бурхан иймэрхүү байдлаар ханддаггүй. Тэрээр аливаа зүйлсийг маш нарийн хийдэг ба бүхий л талуудыг нь харгалзан үздэг. Бурхан хүн төрөлхтөнд харах нүд заяасан боловч тэдний харж чадах гэрлийн тодорхой хэмжээг бас бэлтгэсэн юм. Хэрвээ хангалттай гэрэл байхгүй бол энэ бүтэхгүй. Хэрвээ хүмүүс урдаа байгаа гараа ч харж чадахааргүй маш харанхуй бол тэдний нүд өөрсдийн чиг үүргээ алдаж хэрэгцээгүй зүйл болж хувирна. Хүмүүсийн нүд хэтэрхий хурц гэрэлтэй газруудыг тэвчиж чадахгүй бөгөөд бас юу ч харж чадахгүй байх болно. Иймээс Бурхан хүн төрөлхтний амьдарч буй орчинд хүний нүдэнд тохиромжтой хэмжээний гэрлийг өгсөн. Энэ гэрэл нь хүмүүсийн нүдийг өвтгөж, гэмтээхгүй. Цаашлаад энэ нь хүмүүсийн нүдний үүргийг алдагдуулахгүй ба хүмүүсийн нүд харах ёстой зүйлсээ бүгдийг нь маш тод харах баталгааг өгдөг. Ийм учраас л Бурхан нар болон дэлхийн эргэн тойронд зохих хэмжээний үүлийг нэмсэн ба мөн хүмүүсийн нүд эсвэл арьсыг гэмтээхээс сэргийлэн агаарын нягтшил нь гэрлийг шүүж байдаг. Энэ нь харилцан уялдаатай. Цаашилбал, Бурханы бүтээсэн газар дэлхийн өнгө нь мөн нарны гэрэл болон бүх төрлийн гэрлийг ойлгодог бөгөөд хүний нүдийг тухгүй болгодог гэрлийн хурц тусгалыг арилгаж байдаг. Ингэснээр хүмүүс гадуур явж амьдрал ахуйгаа үргэлжлүүлэхдээ байнга хар нарны шил зүүх шаардлагагүй болж байгаа юм. Энгийн нөхцөлд хүний нүд гэрлийн саадгүйгээр өөрсдийн харааныхаа хүрээнд аливаа зүйлсийг харж чадна. Өөрөөр хэлбэл энэ гэрэл нь хэт тод эсвэл хэт бүдэг байж болохгүй: Хэрвээ энэ нь хэт бүдэг байвал хүний нүд гэмтэж удаан хугацаанд хэрэглэгдэхээ больж үүргээ алддаг; хэрвээ энэ нь хэт тод байвал хүмүүсийн нүд үүнийг тэвчиж чадахгүй бөгөөд 30-40 нас эсвэл 40-50 насандаа тэдний нүд ажиллагаагүй болох болно. Өөрөөр хэлбэл энэ гэрэл нь хүний нүдэнд тохиромжтой бөгөөд гэрлээс болж хүний нүдэнд учрах хохирлыг Бурхан хэд хэдэн аргаар дамжуулан багасгажээ. Гэрэл хүний нүдэнд тустай эсвэл халгаатай байхаас үл хамааран тэд амьдралынхаа эцэс хүртэл нүдээрээ харж байхад л хангалттай. Тийм үү? (Тийм.) Бурхан үүнийг маш сайтар бодоогүй гэж үү? Харин Сатан буюу диавол аливааг хийхдээ хэзээ ч эдгээрийг хайхардаггүй. Энэ нь, хүмүүст аюул занал учруулах эсэхийг ерөөсөө ч хайхардаггүй. Тэр байгаль экологийн орчинд асар их хор хөнөөл учруулсан ба үүний заримыг хүмүүс одоо бэлхнээ харж байна. Гэрэл хэт хурц эсвэл хэт бүдэг байхын хувьд—тэр хүн төрөлхтний мэдрэмжийг огтхон ч хайхардаггүй.
Гэтэл Бурхан харах, сонсох, амтлах, амьсгалах, мэдрэх гээд хүний биеийн бүх талд тааруулан хүн төрөлхтний дасан зохицох чадварыг дээд цэгт хүргэж, хэвийн үргэлжлүүлэн амьдруулах бүх зүйлийг хийдэг. Бурханы бүтээсэн одоогийн ийм амьдрах орчин нь хүн төрөлхтний оршин тогтнолд хамгийн зохимжтой, үр ашигтай амьдрах орчин юм. Зарим хүмүүс үүнийг нэг их биш, бүгд маш энгийн гэж бодож болох юм. Дуу чимээ, гэрэл, агаар нь хүмүүсийн төрөхдөө л мэдэрсэн зүйл, төрсөн мөчөөсөө л тэдний таашаасан зүйл. Гэхдээ эдгээр таашааж байгаа зүйлийн ард таны мэдэх, ойлгох хэрэгтэй юуг Бурхан хийсэн бэ? Ойлгох эсвэл мэдэх хэрэгтэй гэж танд санагдаж байгаа эсэхээс үл хамааран, товчхондоо Бурхан эдгээр зүйлийг бүтээх үед Түүнд нарийн бодсон зүйл, төлөвлөгөө, тодорхой санаа байсан. Тэр хүн төрөлхтнийг зүгээр л, санаандгүй, бодож үзэлгүйгээр ийм амьдрах орчинд тавьчихаагүй. Та нар Миний ярьсан эдгээр зүйл нэг бүрийг том асуудал биш гэж бодож болох юм, гэхдээ Миний үзэл бодлоор Бурханы хүн төрөлхтөнд өгсөн зүйл тус бүр нь хүн төрөлхтний оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай юм. Энд Бурханы үйлдэл байдаг.
(5) Агаарын урсгал
Тав дахь зүйл нь юу вэ? Энэ зүйл нь хүн бүрийн амьдралтай маш нарийн холбоотой бөгөөд үүнгүйгээр хүний бие энэ материаллаг ертөнц дээр амьдарч чадахгүй. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг үгийг магадгүй бүх хүн ойлгож байгаа байх. Тэгвэл агаарын урсгал гэж юу вэ? Та нар өөрсдийнхөө үгээр тайлбарлах гээд үз дээ. (Агаарын урсгал бол агаарын урсгал.) Та нар тэгж хэлж болох юм. Агаарын урсгалыг “агаарын урсгал” гэдэг. Өөр ямар нэгэн тайлбар байна уу? “Агаарын урсгал” гэж юу гэсэн үг вэ? Агаарын урсгал бол хүний нүд харж чадахааргүй салхи юм. Энэ нь мөн хий шилжих байдал мөн. Тэр ч бас зөв. Гэхдээ ямар агаарын урсгалын талаар бид энд голчлон ярьж байна вэ? Та нарНамайг хэлэнгүүт ойлгох болно. Газар дэлхий нь уулс, далай тэнгис, хийгээд бүх зүйлийг эргэх явцдаа тээн явдаг ба ийн эргэхэд хурд бий. Хэдийгээр чи эргэлдэж байгааг нь мэдрэхгүй байлаа ч энэ нь үнэндээ эргэлдэж байгаа. Үүний эргэлт нь юу авчирдаг вэ? Хүн гүйхэд юу болдог вэ? Таныг гүйхэд салхи мэдрэгддэг үү? (Тийм.) Тийм шүү дээ. Хэрвээ таныг гүйхэд салхи үүсэж байгаа бол дэлхий эргэх үед салхины хүч байхгүй байж яаж болох юм бэ? Дэлхий эргэлдэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Юмс хөдөлгөөнд оршин, тодорхой хурдаар эргэлдэх ба дэлхий дээрх бүх зүйл ч байнга өсөн үржиж, хөгжиж байдаг. Тийм учраас тодорхой хурдаар хөдлөх нь аяндаа агаарын урсгалыг бий болгодог. Энэ бол агаарын урсгал юм. Энэ агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү? (Тийм.) Тэгнэ. Хэрэв газар дэлхий бүхэлдээ хавтгай бол, дэлхий болоод бүх зүйл тодорхой хурдаар эргэлдэх үед хүний бие салхины хүчийг тэсэж чадахгүй байх байсан. Тайвань, Хонконгд хоёуланднь хуй салхи байдаг. Тэдгээр хуй салхи тийм ч хүчтэй биш боловч дайрсан тохиолдолд хүмүүс тогтвортой зогсох аргагүй ба салхинд алхахад хэцүү байх болно. Нэг алхах хүртэл төвөгтэй байна. Энэ бол салхины урсгалын хүн төрөлхтөнд нөлөөлөх аргуудын нэг юм. Хэрэв газар дэлхий тал газраар дүүрэн бол, дэлхий эргэлдэх үед үүсэх агаарын урсгал нь хүний биеийн тэсэж чадахааргүй зүйл юм. Үүнд дасан зохицох нь туйлын хэцүү байх болно. Тийм байсан бол агаарын урсгал хүн төрөлхтөнд хөнөөл учруулаад зогсохгүй сүйрүүлэх байсан. Ийм орчинд хэн ч амьд үлдэж чадахгүй байх байсан. Тийм учраас ийм агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд, өөр хоорондоо адилгүй газарзүйн орчныг ашиглан Бурхан тэдний хурд, чиглэл, мөн хүчийг өөрчилснөөр ийм агаарын урсгалыг сулруулж байдаг. Тийм учраас хүмүүс янз бүрийн газарзүйн орчин болох уул нурууд, хээр тал, толгод, сав газар, хөндий, өндөрлөг газар, гол мөрнийг хардаг билээ. Бурхан эдгээр янз бүрийн газарзүйн орчныг ашиглан агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг, мөн ийм арга ашиглан салхины хурд, чиглэлд нөлөөлж бууруулдаг ба ингэснээр хүмүүс энгийн амьдрах орчинтой байж чадах юм. Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханы хувьд Тэр бүхий л зүйлсийг ажиглаж байдаг тул энэ нь хялбар билээ. Түүний хувьд, хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь хэтэрхий энгийн, хэтэрхий хялбар юм. Тийм учраас Бурханы бүтээсэн ийм орчинд, бүх зүйлийн дундах зүйл нэг бүр зайлшгүй чухал билээ. Тэдний бүх оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага бий. Гэсэн хэдий ч Сатан болон ялзарсан хүн төрөлхтөнд ийм гүн ухаан байдаггүй. Тэд үргэлжлүүлэн сүйтгэж хөгжсөөр, уулсыг ч газартай тэгшлэхээр хоосон мөрөөдөж, хавцлыг дүүргэж, тэгш газар дээр барьсан тэнгэр баганадсан барилгаараа бетонон ширэнгэн ойг үүсгэсээр байдаг. Хүн төрөлхтөн Өөрийнх нь тэдэнд зориулан бэлдсэн хамгийн зохимжтой орчинд аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлэх нь Бурханы итгэл найдвар юм. Тийм учраас хүний амьдрах орчны тал дээр Бурхан хэзээ ч хайхрамжгүй хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалтыг хийсэн байдаг, ийм болохоор хүн төрөлхтний амьдрах орчин болоод тэдний бие байгалийн нөхцөл байдлын саад бартаанд автахгүйгээр, харин ч бүх зүйлтэй эв зохицолтойгоор хамтран оршиж, ердийнхөөрөө амьдарч, өсөн үржих боломжтой болно. Энэ бүгдийг Бурхан бүх зүйл болоод хүн төрөлхтөнд өгдөг.
Хүний оршин тогтнолын төлөө эдгээр таван үндсэн нөхцөлтэй хэрхэн харьцаж байгаа арга байдлаас нь чи хүн төрөлхтнийг Бурхан тэтгэж байгааг олж харав уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл Бурхан хүний оршин тогтнолын төлөө хамгийн үндсэн таван нөхцөл байдлыг бүтээжээ. Үүний зэрэгцээ Бурхан эдгээр зүйлийг мөн эзэгнэж, хянаж байгаа бөгөөд хэдий олон мянган жилийн турш хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа ч Бурхан тэдний амьдрах орчныг байнга өөрчлөн, тэдний амьдрал хэвийн явагдах хамгийн сайн, хамгийн таатай амьдрах орчноор одоо ч гэсэн хангасаар байгаа. Хэдий хүртэл ингэж тэтгэх билээ? Өөрөөр хэлбэл, Бурхан биднийг хэр удаан ийм гайхалтай орчноор хангасаар байх вэ? Бурхан Өөрийн эзэгнэлт ажлаа бүрмөсөн дуусгах хүртэл. Дараа нь Бурхан хүн төрөлхтний амьдрах орчныг өөрчлөх болно. Үүнийг ижил аргаар эсвэл өөр аргаар хийж болно, гэхдээ одоо хүмүүсийн үнэхээр мэдэх хэрэгтэй зүйл нь Бурхан байнга хүн төрөлхтний хэрэгцээг хангаж, хүн төрөлхтний амьдрах орчныг зохион байгуулж, тэдний амьдрах орчныг хадгалж, хамгаалж, тогтоон барьж байгаа гэдэг юм. Ийм орчны улмаас л Бурханы сонгосон хүмүүс ингэж энгийнээр амьдарч Бурханы аврал, гэсгээлт, шүүлтийг хүлээн авч чадаж байгаа билээ. Бурхан захирч байгаа учраас бүх зүйл үргэлжлэн оршино, Бурхан ийм байдлаар тэтгэж байгаа учраас бүх хүн төрөлхтөн үргэлжлэн урагшилна.
Миний дөнгөж сая ярьсан энэ хэсэг та нарт ямар нэгэн шинэ санаа өгөв үү? Та нар одоо Бурхан болон хүн төрөлхтний хоорондох хамгийн том ялгааг анзаарч байна уу? Хэн бүх зүйлийн мастер вэ? Хүн үү? (Үгүй.) Тэгвэл та нар Бурхан ба хүн бүх зүйлтэй хэрхэн харьцдагийн ялгаа юу болохыг мэдэх үү? (Бурхан бүх зүйлийг захирч, зохицуулж байхад хүн энэ бүгдийг эдэлж байдаг.) Чи тэдгээр үгстэй санал нийлж байна уу? (Тийм.) Бурхан ба хүн төрөлхтний хамгийн том ялгаа нь Бурхан бүх зүйлийг захирч, тэтгэдэгт оршино. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг тэтгэж, харин тэд бүх зүйлийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн бүх зүйлд Бурханы өгсөн амийг хүлээн авахын сацуу бүх зүйлийг эдэлдэг. Хүн төрөлхтөн Бурханы бүх зүйлийн бүтээлийн үр дүнг эдэлдэг, харин Бурхан бол Мастер нь юм. Тийм үү? Тэгвэл бүх зүйлсийн өнцгөөс авч үзвэл Бурхан ба хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүхий л зүйлсийн өсөлтийн хуулийг тодорхой харж, бүх зүйлийн өсөлтийн хуулийг хянан захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний хяналтын хүрээн дотор байдаг. Хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чадах уу? (Үгүй.) Хүн төрөлхтний хардаг зүйл хязгаарлагдмал. Чи тэрийг “бүх зүйл” гэж хэлж болохгүй—энэ нь ердөө л тэдний нүдний өмнө харагдаж байгаа зүйл юм. Хэрэв чи энэ уул руу авирвал таны харах зүйл энэ уул байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрэв далайн эрэг рүү явбал чи далайн энэ талыг харна, харин далайн нөгөө тал ямархуу болохыг мэдэхгүй. Хэрэв чи энэ ой модонд ирвэл, таны эргэн тойронд байгаа, таны нүдний өмнө байгаа ургамлуудыг харахаас бус цаана нь юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс өндөрт, холд, гүнд орших зүйлийг харж чадахгүй. Хүмүүс өөрсдийн нүдний өмнөх буюу харааны цар хүрээн доторх зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын хэв маягийг болон бүх зүйлийн өсөлтийн хэв маягийг мэддэг байлаа ч тэд бүх зүйлийг эзэгнэж эсвэл ноёлох чадваргүй. Нөгөө талаар Бурханы бүх юмыг харах байдал нь Бурхан Өөрийн бүтээсэн машиныг харж байгаатай адил юм. Тэрээр бүрэлдэхүүн хэсэг нэг бүрийг туйлын сайн мэднэ. Үүний зарчим, үүний хэв маяг, үүний зорилго нь юу болохыг—Бурхан эдгээр бүх зүйлийг дэндүү сайн, тодорхой мэднэ. Тэгээд ч Бурхан бол Бурхан, хүн бол хүн шүү дээ! Хүн бүх зүйлийн хууль, шинжлэх ухааныг үргэлжлүүлэн судаллаа ч энэ нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд байх ба харин тэгэхэд Бурхан бүх зүйлийг хянаж байдаг. Хүний хувьд, тэр нь хязгааргүй. Хэрэв хүн Бурханы бүтээсэн өчүүхэн зүйлийг судалвал бодит үр дүнд ч хүрэхгүйгээр түүнээ судалсаар бүх амьдралаар үрж мэднэ. Тиймээс мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэсэн ч үнэний замаар замнан, Бурханыг эрэлхийлж, Бурханыг мэдэх гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас, чи нэг л өдөр Бурханы үйл, мэргэн ухаан хаа сайгүй байгааг хүлээн зөвшөөрөх ба яагаад Бурханыг бүхий л зүйлийн Мастер, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэх болсныг чи мөн мэдэх болно. Чи ийм мэдлэгтэй болох тусам, яагаад Бурханыг бүхий л зүйлийн Мастер гэж нэрлэдгийг төдийчинээ их ойлгох болно. Таныг оруулаад бүх зүйл цөм Бурханы тэтгэлэгийн тогтвортой урсгалыг байнга хүлээн авч байдаг. Мөн чи энэ дэлхий, энэ хүн төрөлхтөн дунд, Бурханаас өөр бүх зүйлийн оршин тогтнолыг тогтоон барьж, эзэгнэж, захирах ийм хүч чадал, мөн чанартай хэн ч байхгүй болохыг мэдрэх болно Чи ийм ойлголтонд хүрэх аваас үнэхээр Бурхан бол таны Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөх болой. Ийм цэгт хүрэх үед чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, Өөрийн мастер болгох болно. Чи ийм ойлголттой болж, таны амьдрал энэ цэгт ирэх үедээ нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэддэг, Түүнийг зүрх сэтгэлдээ үнэн голоосоо хүлээн зөвшөөрдөг болсон болохоор Тэр таныг цаашид сорьж, шүүхгүй, мөн танд ямар нэгэн шаардлага тавихгүй. Энэ бол Бурханы бүх зүйлийн ноёрхол болон эзэгнэлтийн талаарх эдгээр сэдвийг ярилцахын нэг чухал шалтгаан билээ. Энэ нь, хүмүүст илүү их мэдлэг болон ойлголтыг өгөхийн төлөө; танаар зөвхөн хүлээн зөвшөөрүүлэхийн тулд биш, харин Бурханы үйлдлийн талаар илүү бодтой мэдлэг, ойлголтыг танд өгөхийн төлөө юм.
2. Бурханы хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн өдөр тутмын хоол хүнс, ундаа
Бурхан дэлхийг бүтээснээс хойш хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн хүн амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал буюу нийт хүрээлэн буй орчны нэгээхэн хэсгийн талаар бид дөнгөж сая ярилцлаа. Бид дөнгөж сая таван зүйлийн талаар ярилцсан ба эдгээр таван зүйл нь ерөнхий хүрээлэн буй орчин юм. Бидний дараагийн ярилцах зүйл нь хүн бүрийн махан биеийн амьдралтай нарийн холбоотой зүйл билээ. Энэ нь, хүний махан биеийн амьдралтай илүү холбоотой, илүү хамаатай байдаг зайлшгүй чухал нөхцөл байдал юм. Энэ зүйл бол хоол хүнс. Бурхан хүнийг бүтээж, түүнийг тохиромжтой амьдрах орчинд тавьсан. Үүний дараагаар хүнд хүнс болон ус хэрэгтэй болсон. Хүнд ийм хэрэгцээ байсан болохоор Бурхан хүнд зориулж ийм бэлтгэлийг хийсэн. Тийм учраас, Бурханы ажлын алхам бүр, Түүний хийж байгаа юм бүхэн нь зүгээр нэг хоосон үг биш, харин үнэхээр хийгддэг болохыг чи харж чадна. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа хоол хүнсгүйгүйгээр байж чадах уу? (Тийм.) Хоол хүнс агаараас илүү чухал уу? (Тэд эн тэнцүү чухал.) Тэд эн тэнцүү чухал. Тэд хоёул хүн төрөлхтний оршин тогтнол, хүний амьдралыг үргэлжлүүлэн хадгалахад шаардлагатай нөхцөл байдал, юмс юм. Агаар илүү чухал уу эсвэл ус илүү чухал уу? Температур илүү чухал уу эсвэл хоол хүнс илүү чухал уу? Тэд бүгд чухал. Хүмүүс эдгээрийн алингүйгээр ч амьдрах боломжгүй болохоор сонголт хийж чадахгүй. Энэ бол бодит асуудал, таны сонгож чадах зүйл биш. Чи мэдэхгүй байлаа ч Бурхан мэддэг. Эдгээр зүйлийг харах үед танд "би хоол хүнсгүйгээр байж чадахгүй!" гэж санагдах байх. Гэхдээ хэрвээ чи дөнгөж бүтээгдсэнийхээ дараа, өөрт тань хоол хүнс хэрэгтэй гэж мэдэх байсан болов уу? Чи мэдэхгүй байсан, харин Бурхан мэднэ. Чи зөвхөн өлсөөд таны идэх үр тариа газарт, жимс модонд байгааг харах үедээ "Өө, надад хоол хэрэгтэй" гэдгийг чи ухаарах болно. Үүний нэгэн адил зөвхөн цангаж, ус уухыг хүссэн үедээ л чи "Надад ус хэрэгтэй. Хаанаас ус олж чадах билээ?” гэдгийг ухаарах болно. Өөрийн чинь өмнө харагдах булаг шандыг хараад чи түүнээс уух болно. Чи "Энэ усны амт сайхан юм. Энэ юу вэ?” гэж хэлэх болно. Энэ бол ус, үүнийг Бурхан хүнд зориулан бүтээсэн. Хоол хүнсний хувьд, чи өдөрт гурван удаа, хоёр удаа эсвэл түүнээс ч их хооллох нь хамаагүй; товчхондоо хоол хүнс бол хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа үүнгүйгээр байж чадахгүй зүйл юм. Энэ нь, хүний бие хэвийн оршин тогтноход зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг билээ. Тэгвэл хоол хүнс үндсэндээ хаанаас ирдэг вэ? Нэгдүгээрт, энэ нь хөрснөөс ирдэг. Хөрс бол Бурханаас хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн анхны зүйл юм. Хөрс бол зөвхөн мод, өвс ургамал бус, янз бүрийн ургамалоршин тогноход тохиромжтой. Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүх төрлийн үр тариа, янз бүрийн хоол хүнс, тохиромжтой хөрс, түүнчлэн хүмүүсийн ногоо тарих газрыг бэлдэж, тэгснээрээ тэдэнд хоол хүнсийг өгсөн. Ямар төрлийн хоол хүнс тэнд байдаг вэ? Та нар энэ талаар тодорхой мэдэж байх ёстой.Нэгдүгээрт, янз бүрийн төрлийн үр тариа байдаг. Үр тарианд юу багтдаг вэ? Улаанбуудай, амуу тариа, шар будаа, цагаан будаа..., хальстай үр тарианууд. Овъёосны ургацыг бас л олон өөр төрөл зүйл болгон хувааж болно. Өмнөдөөс хойд зүг хүртэл арвай, улаан буудай, овъёос, сагаг гэх мэтийн олон төрлийн үр тариа бий. Өөр өөр төрөл зүйл нь өөр өөр газар нутагт ургахад тохиромжтой. Мөн олон өөр төрлийн будаа байдаг. Өмнөдийн нутаг ч гэсэн өөрийн гэсэн будааны төрөл зүйлтэй бөгөөд тэдгээр нь урт байх ба хэт цавуулаг биш болохоор өмнөдийн хүмүүст тохиромжтой байдаг. Өмнөдийн цаг агаар халуун тул зууван хэлбэртэй будаа гэх мэтийн төрөл зүйлийг идэх хэрэгтэй. Энэ нь хэт цавуулаг байж болохгүй, эс бөгөөс тэд үүнийг идэж чадахгүй бөгөөд хоолны дуршлаа алдах болно. Хойд нутгийн хүмүүсийн иддэг будаа нь илүү цавуулаг байдаг. Хойд нутагт үргэлж хүйтэн байдаг тул тэд илүү цавуулаг будаа идэх хэрэгтэй. Мөн түүнчлэн янз бүрийн төрлийн шош бий. Эдгээр нь газар дээр ургадаг. Мөн газар доор ургадаг ч бий, тухайлбал төмс, амтлаг төмс, таро гэх мэт. Эдгээр нь хүмүүсийн өдөр тутмын хоол хүнс, ундаанд шаардлагатай янз бүрийн үр тариа юм. Хүмүүс янз бүрийн үр тариа ашиглан, гоймон, бууз, будаа, пүнтүүз хийдэг. Хүмүүс мөн төмс иддэг ба төмс болон амтлаг төмсийг гол нэрийн хүнсний бараа хийхэд хэрэглэдэг. Өмнөдийн хүмүүс голдуу хүнсэндээ хэрэглэдэг таро мөн үндсэн хоол байж болно. Бурхан эдгээр янз бүрийн төрлийн үр тариаг хүн төрөлхтөнд асар их хэмжээгээр өгсөн. Яагаад ийм олон төрөл зүйл байна вэ? Бурханы санаа зорилгыг тэндээс олж болно: Нэг талаас энэ нь хойд, өмнөд, зүүн, барууны янз бүрийн хөрс, уур амьсгалд тохирсон байдаг; нөгөө талаас эдгээр үр тарианы янз бүрийн бүрэлдэхүүн хэсэг, агууламж нь хүний биеийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсэг, мөн чанарт таарсан байдаг. Хүмүүс эдгээр үр тариаг идсэнээр өөрсдийн биед хэрэгтэй байгаа янз бүрийн тэжээл, бүрэлдэхүүн хэсгийг нөхөж чадна. Хойд ба өмнөдийн хоол хүнс нь хэдий ялгаатай боловч, ялгаатай гэхээсээ илүү төстэй байдал нь их юм. Эдгээр хоол хүнс нь хүний биеийн энгийн хэрэгцээг хангаж, түүний энгийн оршин тогтнолыг тогтоон барьж байдаг билээ. Тиймээс тухайн хоол хүнсний өгөх шим тэжээл хүний биед хэрэгтэй болохоор янз бүрийн газар нутагт ургасан төрөл зүйл маш их байдгийн шалтгаан энэ юм. Тэдэнд хөрснөөс ургасан янз бүрийн хоол хүнсээс авах шим тэжээл нь хүний биеийн энгийн оршин тогтнолоо хадгалж, энгийн хүний амьдралаар амьдрахад нь хэрэгтэй. Ойлгов уу? (Тийм.) Төмс хойд нутагт ургадаг. Хойд нутагт ургадаг төмсний чанар тун сайн. Хүмүүст идэх үр тариа байхгүй үед, төмс тэдний үндсэн хоол хүнс болж чадах ба ингэснээр тэд өдөрт гурван удаа хооллох боломжтой. Төмс мөн хоол хүнсний эх үүсвэр байж болно. Амтлаг төмс чанарын хуьд төмс шиг сайн биш боловч хүмүүс үүнийг өдөрт гурван удаа хоол хүнсэндээ зоог болгон хэрэглэж болно. Үр тариа гүйцэд боловсроогүй тохиолдолд хүмүүс амтлаг төмсийг ходоодоо дүүргэхээр идэж болно. Тарог ч мөн адил хэрэглэж болно. Товчоор бол Бурхан хүн төрөлхтөнд маш их анхаарал тавьдаг. Бурханы хүмүүст өгсөн олон төрлийн хоол хүнс нь нэг янзын уйтгартай биш—харин ч маш цогц иж бүрэн байдаг. Хэрвээ хүмүүс овъёос идэхийг хүсвэл овъёос идэж болно. Зарим нь “Би гоймон идэх дургүй, би будаа идмээр байна” гэж хэлж болох ба тэд будаа идэж болно. Урт, богино гээд бүх төрлийн будаа байдаг ба хүмүүс бүгдийг нь амтархан хэрэглэдэг, тийм үү? Тиймээс хэрвээ хүмүүс эдгээр үр тариаг идэж—өөрсдийн хоолоо голж, цамаан загнахгүй л бол—тэд өтөл нас хүртлээ эрүүл амьдрах ба шим тэжээлээр дутагдахгүй. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд хоол хүнсийг өгөхдөө анх бодсон зүйл нь байсан. Хүний бие эдгээр зүйлсгүйгээр байж чадахгүй—энэ нь бодит байдал биш гэж үү? (Тийм.) Хүн төрөлхтөн эдгээр бодит асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, харин Бурхан аль хэдийн үүнийг бэлдэж, сайтар бодсон байдаг. Бурхан хүн төрөлхтөнд эдгээр зүйлийг аль эртнээс бэлтгэсэн ба элбэг дэлбэг байхаар бэлдсэн. Энэ бол бодит байдал.
Бурхан үүнээс ч ихийг хүн төрөлхтөнд өгсөн—мөн олон төрлийн хүнсний ногоо байдаг. Хэрэв чи зөвхөн будаа л идээд байвал магадгүй танд шим тэжээлээ дутагдана. Хэрвээ чи бага зэргийн зуушийг шарвал эсвэл хоолондоо хачир зууш нэмбэл, хүнсний ногоонд агуулагдах витамин, олон төрлийн элемент, бусад шим тэжээл нь маш энгийн байдлаар хүний биеийн хэрэгцээг хангах болно. Хүмүүс үндсэн хоол идээгүй үедээ жимс жимсгэнэ мөн идэж болно, тийм үү? Заримдаа хүмүүст илүү их шингэн эсвэл өөр шим тэжээл, өөр амт хэрэгтэй үед, түүгээр нь хангах жимс жимсгэнэ, хүнсний ногоо мөн бий. Цаг агаар болон хөрсний байдал өмнөд ба хойд, зүүн ба баруун нутагт өөр байдаг болохоор тэнд мөн өөр өөр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургадаг. Өмнөдийн цаг агаар хэтэрхий халуун болохоор тэндхийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь идэхэд хүний биеийн халуун, хүйтнийг тогтворжуулах сэрүүн чанартай байдаг. Нөгөө талаар, хойд нутагт илүү цөөн төрлийн жимс хүнсний ногоо байдаг ч хойд нутгийн хүмүүст энэ нь хангалттай хүрэлцээтэй. Тийм биш гэж үү? (Тийм.) Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хойд, өмнөд, зүүн, барууныг холбох тээвэр, харилцаа холбооны дэвшлээр, нийгэм соёлын довтолгооны улмаас хойд нутгийн хүмүүс өмнөд нутагт л ургадаг хүнсний ногоо, төрөл зүйлийг бүр бүтэн жил хэрэглэх боломжтой болоод байна. Ингэснээр хэдий хүмүүс амтлах мэдрэмж, материаллаг хүслээ хангаж байгаа ч, тэдний бие янз бүрийн түвшний хор хөнөөлд өөрийн эрхгүй өртөж байна. Учир нь Бурханы хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн хоол хүнсний дунд өмнөдийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэж байхад, хойд нутгийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэж бий. Өөрөөр хэлбэл, хэрэв чи өмнөдөд төрсөн бол өмнөдийн хоол хүнс танд тун тохирох болно. Бурхан эдгээр жимс, хүнсний ногоог өмнөдийн цаг агаарт зориулан бэлтгэсэн. Хойд зүгт, хойд нутгийн хүмүүсийн бие махбодод хэрэгтэй хоол хүнс байдаг. Гэвч хүмүүс идэмхий шунахай хоолны зуршилтай, тэд санамсаргүйгээр нийгмийн хөгжлийн давалгаанд цохигдон энэ хуулийг мэдэхгүйгээр зөрчиж байна Хэдий хүмүүс одоогийн амьдралаа илүү дээр гэж бодож байгаа ч, ийм нийгмийн довтолгоо хүмүүсийн бие махбодод нүдэнд үл үзэгдэх аюул занал учруулж байдаг. Энэ бол Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, эдгээр хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хүн төрөлхтөнд өгч байхдаа бодсон, харахыг хүссэн зүйл биш юм. Энэ нь Бурхантай ямар ч хамаагүй бөгөөд тэр чигээрээ хүн төрөлхтөн байгалийн хуулийг эвдэж, шинжлэх ухааны хөгжилд хүрсэнээс үүдсэн зүйл юм.
Бурханы баян, элбэг дэлбэг, газар бүр өөрийн гэсэн онцгой амттантай байхаар хүн төрөлхтөнд өгсөн. Тухайлбал зарим газар нутаг улаан чавгаар (жожоба гэдэг нэр нь их түгээмэл) баян байхад, зарим нь хушга, самар, өөр олон янзын самраар элбэг дэлбэг байдаг. Эдгээр материаллаг зүйлс хүний биеийг хэрэгтэй бүх шим тэжээлээр хангадаг. Гэхдээ Бурхан хүн төрөлхтнийг аливаа юмсаар улирал, цагийн дагуу тэтгэдэг бөгөөд зөв цагт нь таарсан хэмжээгээр өгдөг. Хүн төрөлхтөн бие махбодын таашаалд шунаж, ховдоглон Бурханы хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн хүний өсөлт хөгжлийн энгийн хуулийг зөрчиж сүйрүүлж байдаг. Жишээ нь интоорыг аваад үзье, үүнийг хүн бүр мэднэ, тийм үү? Хэзээ интоорын улирал эхэлдэг вэ? (Зургадугаар сар) Тэднийг зургаадугаар сард хураадаг. Энгийн нөхцөлд энэ нь хэзээ дуусдаг вэ? (Наймдугаар сард.) Хүмүүс зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд бэлэн болонгуут нь хоёр сарын хугацаанд иддэг. Интоор зөвхөн хоёр сарын турш шинэхэн байдаг, харин шинжлэх ухааны аргын тусламжтайгаар хүмүүс 12 сар хүртэл, тэр ч бүү хэл дараагийн интоорын ургац хүртэл хураадаг болоод байна. Энэ нь бүтэн жилийн турш интоор хурааж болно гэсэн үг. Энэ үзэгдэл хэвийн зүйл мөн үү? (Үгүй.) Тэгвэл интоор идэх хамгийн тохиромжтой улирал хэзээ вэ? Зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд. Энэхүү хязгаараас цааш, яаж ч чи тэднийг шинэхэнээр нь хадгалсан, тэд урьдын адил амтагдахгүй, хүний биед ч хэрэггүй. Түүний дуусах хугацаа нь өнгөрөнгүүт, ямар ч химийн зүйлс хэрэглэх нь хамаагүй чи үүнийг байгальд ургасан шигээр нь авч чадахгүй юм. Дээрээс нь, химийн бодисын хүнд учруулах зарим нэг хорыг хэн ч арилгаж эсвэл өөрчилж чадахгүй. Ойлгосон уу? Одоогийн зах зээлийн эдийн засаг хүмүүст юу авчирдаг вэ? Хүмүүсийн амьдрал илүү дээр болсон мэт санагдаж, бүх чиглэлд явах тээврийн хэрэгсэл их тухтай болж, хүмүүс бүх төрлийн жимсийг жилийн дөрвөн улирлын хэдийд ч идэж чадахаар болсон. Хойд зүгийн хүмүүс банана болон хүссэн ямар ч хоол хүнсээ, орон нутгийн чанартай тусгай хүнс, өмнөдийн жимс зэргийг байнга идэж чадахаар болсон. Гэхдээ энэ нь Бурханы хүнд өгөхийг хүссэн амьдрал биш юм. Үүнийг хүн төрөлхтний шинжлэх ухааны хөгжил бий болгосон. Энэхүү зах зээлийн эдийн засгийн хүний биед авчирсан зүйлс нь байгалийн өсөлтийн энгийн хуулийг зөрчдөг. Энэ нь аз жаргал биш, харин хор хөнөөл, гай гамшгийг авчирсан. Ойлгосон уу? (Тийм.)
Энийг хардаа. Усан үзэм зах зээл дээр жилийн дөрвөн улирлын турш борлуулагддаг уу? (Тийм.) Усан үзэм үнэндээ зөвхөн түүсний дараах богино хугацаанд шинэхнээрээ байдаг. Хэрвээ чи тэднийг дараагийн 6 сар хүртэл хадгалбал тэднийг усан үзэм гэж нэрлэсээр байж болох уу? Чи тэднийг хог гэх үү? Тэд зөвхөн усан үзмийн жинхэнэ найрлагаа алдаад зогсохгүй илүү их химийн найрлагатай болдог. Нэг жилийн дараа, тэд зөвхөн шинэхэн байдлаа алдаад зогсохгүй, тэдний шим тэжээл ч үгүй болсон байна. Хүмүүс усан үзэм идэх үед: “Маш сайхан! Маш гоё! Бид 30 жилийн өмнө энэ улиралд усан үзэм идэж чадах байсан болов уу? Чи хүссэн ч идэж чадахгүй байх байсан. Одоо амьдрал яасан гайхалтай байна вэ!” гэж тэдэнд санагддаг. Энэ үнэхээр аз жаргал уу? Хэрэв чи сонирхож байгаа бол, химийн бодисын тусламжтайгаар хадгалагдаж байгаа усан үзмийг судалж болно, тэгээд тэдгээрийн бүтэц, найрлага нь хүнд ямар тустай болохыг харж болно. Хуулийн эрин үеийг эргээд нэг бод. Израильчууд Египетээс гарсаны дараа Бурхан тэдний аян замд бөднө шувуу болон манна өгсөн. Бурхан тэднийг хадгалахыг хүнд зөвшөөрсөн үү? (Үгүй) Зарим хүмүүс явцуу бодолтой байсан ба маргааш өгөхгүй байх гэдгээс айж, зарим нь хадгалсан. “Дараа хэрэг болж юуны магад гээд хадгалсан!” Гэтэл юу болсон бэ? Дараагийн өдөр энэ нь муудсан байсан. Бурхан тэднийг хадгалж нөөцлөхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурхан тэднийг өлсгөхгүйн тулд зарим нэг зүйлийг бэлдсэн байсан. Гэвч хүмүүст тийм итгэл байгаагүй бөгөөд ингэж бодсоны улмаас үргэлж хадгалахыг хүсдэг: “Бурханы үйлдэл найдваргүй! Чи үүнийг харж, үүнд хүрч чадахгүй. Заримыг нь хадгалах нь илүү дээр. Хэрэв чи замаа өөрөө олохгүй бол хэн ч чамайг халамжлахгүй бөгөөд иймээс хожим өлсөх болно!" Үүнээс чи хүн төрөлхтөнд өөртөө итгэх итгэл байхгүй, мөн Бурханд итгэх жинхэнэ итгэл ч байхгүй болохыг харж байна. Тэд дараа хэрэглэхээр заримыг нь үргэлж үлдээдэг ба Бурханы хүн төрөлхтөнд бэлдсэн зүйлийн цаана байгаа анхаарал халамжийг хэзээ ч харж чаддагүй. Тэд зүгээр л үүнийг мэдэрч чаддаггүй, үргэлж Бурханд эргэлзэж, үргэлж ингэж бодож байдаг: “Бурханы үйлдэл найдваргүй! Бурхан хүн төрөлхтөнд үүнийг өгөх эсвэл хэзээ өгөхийг хэн ч мэдэхгүй! Хэрвээ би үнэхээр өлсөөд Бурхан үүнийг өгөхгүй бол, би өлсөхгүй гэж үү? Би хоол тэжээлийн дутагдалд орох биш үү?” Хүний итгэл үнэмшил ямар өчүүхэн бэ!
Үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүх төрлийн самар нь бүгд цагаан хоол. Хэдийгээр тэд цагаан хоол ч гэлээ, эдгээр нь хүний биед хэрэгцээг хангахуйц хангалттай шим тэжээлтэй. Гэсэн хэдий ч, Бурхан: “Эдгээрийг хүн төрөлхтөнд өгөхөд хангалттай. Хүн төрөлхтөн зүгээр л эдгээрийг идэж болно” гэж хэлээгүй. Бурхан тэгээд зогсчихоогүй, харин ч хүн төрөлхтөнд илүү их амттай гэсэн зүйлсийг бэлдэж өгсөн. Эдгээр зүйлс нь юу байв? Энэ нь та нарын оройн ширээн дээрээ харж, өдөр бүр идэхийг хүсдэг төрөл бүрийн загас болон мах юм. Маш олон төрлийн мах болон загас байдаг. Загаснууд бүгд усанд амьдардаг; тэдний махны бүтэц хуурай газар дээр өссөн амьтдынхаас өөр байдаг ба тэд хүн төрөлхтөнд өөр өөр шим тэжээлийг өгч чадна. Загасны шинж чанарууд хүний биеийн дулаан болон хүйтнийг зохицуулж чаддаг, тиймээс тэд хүн төрөлхтний хувьд туйлын ашигтай юм. Гэхдээ ямар ч сайхан амттай байсан хэтрүүлж болохгүй. Энэ нь үүнтэй мөн л адилхан: Бурхан хүн төрөлхтөнд зөв цагт нь, таарсан хэмжээгээр нь өгдөг, ингэснээр хүмүүс улирал, цагийн дагуу эдгээр зүйлийг энгийн, зөв зүйтэйгээр эдэлж чаддаг. Шувуунд юу багтдаг вэ? Тахиа, бөднө шувуу, тагтаа зэрэг. Олон хүн бас нугас болон галууг иддэг. Хэдий Бурхан бэлдсэн ч гэлээ, Бурханы сонгосон хүмүүст Хуулийн эрин үед тодорхой хэм хэмжээ, шаардлага тавьж байсан. Одоо тэр хэм хэмжээ нь хувь хүний ойлголт болон хувийн дур сонирхол дээр тулгуурладаг. Олон төрлийн эдгээр мах нь уураг төмрийг нөхөх, цус төлжүүлэх, булчин, ясыг бэхжүүлж, илүү их эрч хүч өгөх зэргээр хүний биеийг янз бүрийн шим тэжээлээр хангаж байдаг. Хүмүүс ямар ч арга хэрэглэн тэдгээрийг чанаж идсэнээс үл хамааран, товчхондоо эдгээр зүйлс нь нэг талаас хүмүүсийн амт, дур хүслийг нэмэгдүүлэхэд , нөгөө талаас тэдний гэдсийг дүүргэхэд тусалж байдаг. Хамгийн гол нь эдгээр нь хүний биеийн өдөр тутмын хоол тэжээлийн хэрэгцээг хангаж чадна. Эдгээр нь хүн төрөлхтөнд хүнс хоол бэлдэхдээ Бурханы анхаарсан зүйлс юм. Цагаан хоол болоод мах цөм байна—баян, элбэг дэлбэг байгаа биш гэж үү? (Тийм.) Гэвч хүмүүс Бурхан хүн төрөлхтний бүх хоол хүнсийг бэлдэж өгөхдөө анхнаасаа ямар санаа зорилготой байсныг ойлгох хэрэгтэй. Энэ нь эдгээр хоол хүнсээс хүн төрөлхтөн ховдоглон таашаал авахын тулд байсан уу? Хэрвээ хүмүүс материаллаг дуршлаа хангахын төлөө л явдаг байсан бол яах байсан бэ? Тэд хоол тэжээлийн илүүдэлтэй болохгүй юу? Тэжээлийн илүүдэлтэй байх нь хүний биед төрөл бүрийн эмгэг өвчин авчрахгүй юу? Мэдээж Бурханы бүтээсэн байгалийн хуулийг зөрчих нь тийм ч сайн хэрэг биш, тиймээс ч Бурхан зөв цагт нь, таарсан хэмжээгээр өгдөг болохоор өөр өөр цаг үе, улирлын дагуу хүмүүст янз бүрийн хоол хүнс хэрэглүүлдэг билээ. Энэ л хамгийн сайн арга юм. Жишээлбэл, хэт халуун зуны дараа хүмүүс нэлээдгүй дулааныг өөртөө хуримтлуулсан байдаг тул биед чийгшил хуримтлагдаж, биед эмгэг үүсэх нөхцөл бүрэлддэг. Намар болоход, маш их жимс боловсордог тул хүмүүс зарим жимсийг идэх үед тэдний чийгшил алга болдог. Мөн үүнтэй зэрэгцээд үхэр болон хонь өсөж гүйцдэг тул хүмүүс зарим махыг хоол тэжээл болгон идэх ёстой. Төрөл бүрийн мах идсэний дараа, хүмүүсийн биед өвлийг өнтэй давах энерги, дулаан хурдаг ба үүний үр дүнд тэд өвлийг тайван амгалан өнгөрүүлдэг. Хүн төрөлхтний төлөө юуг хэдийд бэлдэх, хэдийд тэдгээр зүйлсийг ургуулж, жимс нь ургаж боловсрох—энэ бүгдийг Бурхан хянах ба эрт дээрээс л Тэр сайтар зохицуулсаар ирсэн. Харин хүн төрөлхтөн л Бурханы хүслийг ойлгодоггүй. Энэ сэдэв бол “Бурхан хүний өдөр тутмын амьдралд шаардлагатай хоол хүнсийг хэрхэн бэлдсэн тухай” юм.
Бүх төрлийн хоол хүнснээс гадна, Бурхан бас хүн төрөлхтнийг усны эх үүсвэрээр тэтгэдэг. Хүмүүс юм идсэний дараа ус уух хэрэгтэй. Зөвхөн жимс идэх нь хангалттай юу? Хүмүүс зөвхөн жимс идэх нь хангалтгүй, үүнээс гадна зарим улиралд жимс гардаггүй. Тэгвэл хүн төрөлхтний усны асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? Бурхан нуур, гол, булаг рашаан гээд газар доор болон газар дээр маш их усны эх үүсвэрийг бэлдсэн. Эдгээр усны эх үүсвэрээс, ямар нэгэн бохирдол, хүний боловсруулалт, аль эсвэл хор уршиг байхгүй нөхцөлд ууж болно. Хоол хүнсний эх сурвалжтай холбогдуулан хүн төрөлхтний бие махбодын амьдралд Бурхан маш их нарийн тодорхой, их зохимжтой бэлтгэлийг хийсэн, иймээс хүмүүсийн амьдрал их баян, баялаг бөгөөд юугаар ч дуталгүйгээр амьдардаг. Энэ бол хүмүүсийн харж бас мэдэрч болох зүйл юм. Түүнчлэн амьтан, ургамал, бүх төрлийн өвс гээд бүх зүйлийн дундаас зарим ургамлыг Бурхан хүний биеийн өвчин эмгэг, хорыг арилгахын тулд бүтээсэн. Жишээлбэл, хэрвээ чи түлэгдсэн бол юу хийх вэ? Үүнийг усаар угааж болох уу? Чи хаа нэгтэйгээс даавууны өөдөс олоод үүнийг боож чадах уу? Тэгснээр энэ нь идээ бээрээр дүүрч эсвэл халдвар авч магадгүй юм. Жишээлбэл, хэрвээ чи санаандгүйгээр галд эсвэл халуун усанд түлэгдвэл юу хийх вэ? Үүн дээр ус гоожуулах уу? Жишээлбэл, хэрвээ чи халуурч, ханиад хүрч, биеийн хүчний ажлаас гэмтэл авч, буруу зүйл идсэнээс болоод ходоодны эмгэгтэй болж, эсвэл амьдралын зуршил буюу сэтгэл хөдлөлийн асуудлаас болоод зүрх судасны өвчин, сэтгэцийн эмгэг эсвэл дотор эрхтэний өвчинтэй болбол—энэ бүгдийг эмчлэхэд таарах ургамлууд байдаг. Цусны эргэлтийг сайжруулж, зогсонги байдлыг арилгаж, өвдөлт намдааж, цус алдалтыг зогсоож, мэдээ алдуулж, хүмүүсийн арьсыг сэргээхэд тусалж, цусны бүлэгнэлтийг арилгаж, биеэс хорыг гадагшлуулдаг ургамлууд ч бий. Товчоор бол тэд бүгдийг өдөр тутмын амьдралд хэрэглэж болно. Тэд хүмүүст хэрэгтэй ба тэднийг Бурхан хүний хэрэгцээнд зориулан бэлдсэн. Тэдгээрийн заримыг Бурханы зөвшөөрсөний дагуу хүн санамсаргүйгээр олж нээж, харин бусдыг нь тодорхой үзэгдлийн улмаас эсвэл Бурханы бэлдсэн тодорхой хүмүүс нээн илрүүлдэг. Тэднийг нээсний дараа хүн төрөлхтөн өвлүүлэн дамжуулдаг ба улмаар олон хүмүүс тэдний тухай мэдэж авдаг. Ингэснээр, Бурханы эдгээр ургамлын бүтээл үнэ цэнэ, утга учиртай болно. Товчоор бол эдгээр зүйлс бүгд Бурханаас улбаатай бөгөөд хүн төрөлхтний амьдрах орчныг бүтээхдээ Түүний бэлдэж, тарьсан зүйлс нь юм. Эдгээр бүх зүйл маш чухал. Бурхан тэнгэр, газар хийгээд бүх зүйлийг бүтээх үед Түүний бодол эргэцүүлэл нь хүн төрөлхтнийхөөс ч илүү дээр байсныг энэ нь харуулахгүй байна гэж үү? Чи Бурханы бүтээсэн бүхнийг харах үедээ Бурханыг бодтой талыг мэдэрч чадаж байна уу? Бурхан нууцаар ажилласан. Хүн энэ дэлхий дээр хараахан ирээгүй байх үед, энэ хүн төрөлхтөнтэй харилцахаасаа өмнө Бурхан аль хэдийн энэ бүхнийг бүтээсэн байсан. Түүний хийсэн бүхэн хүн төрөлхтний тусын тулд, тэднийг амьд үлдээхийн тулд, хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө анхаарч үзсэн зүйлс байдаг, тиймдээ ч хүн төрөлхтөн Бурханы тэдэнд бэлдсэн энэ баян, өгөөжтэй дэлхийд амьдарч, хоол эсвэл хувцасны талаар санаа зоволгүйгээр, дутагдах зүйлгүй аз жаргалтай амьдарч болно . Хүн төрөлхтөн ийм орчинд үргэлжлүүлэн өсөн үржиж, амьдарсаар байгаа боловч хүн төрөлхтний төлөө Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг цөөхөн хүн ойлгодог. Оронд нь, Сатан үүнийг байгалиас бүтээгдэхээр болгосон.
Надад хэлээч: Бурханы хийдэг зүйлсээс том ч бай, жижиг ч бай ямар ч үнэ цэнэгүй эсвэл учир утгагүй зүйл байдаг уу? Түүний хийдэг бүх зүйл утга учиртай, үнэ цэнэтэй байдаг. Үүнийг хүмүүсийн байнга ярилцдаг нэгэн асуудлаас хэлэлцье: Тахиа, өндөг хоёрын хэн нь анхдагч вэ? Үүнд чи юу гэж хариулах вэ? Тахиа анхдагч, энэ бол гарцаагүй! Тахиа яагаад анхдагч гэж? Өндөг яагаад анхдагч биш гэж? Тахиа өндөгнөөс гардаггүй юу? Өндөгнөөс тахиа гарч, тахиа өндөг дардаг. Өндгийг 21 өдөр дарсны дараа тахиа гарч ирдэг. Тэгээд тахиа өндөг гаргах ба өндөгнөөс дахин тахиа гарна. Тэгэхээр тахиа эсвэл өндөг хоёрын аль нь түрүүлж үүссэн бэ? (Тахиа.) Та нар итгэлтэйгээр “тахиа” гэж хариуллаа. Яагаад ийм байгаа юм бэ? (Библид Бурхан шувуу болон араатан амьтдыг бүтээсэн гэж өгүүлдэг.) Энэ бол Библид үндэслэсэн. Та нарт Бурханы үйл хэргийн тухай ямар нэгэн мэдлэг бий эсэхийг харахын тулд өөрт байгаа мэдлэгийнхээ талаар яриасай гэж Би хүсч байна. Та нар өөрийн хариултанд итгэлтэй байна уу үгүй юу? (Учир нь Бурханы бүтээсэн бүх зүйл бие биеэ хазаарлаж бас хүчитгэж, мөн харилцан бие биеэсээ хамаардаг. Бурхан өндөг гаргадаг тахиаг бүтээсэн, тэгээд эм тахиа өндгийг дарах хэрэгтэй болсон. Энд ийм л хэрэгцээ, бодтой байдал бий.) Зарим ах эгч нар инээв. Та нар яагаад энэ тухай ярихгүй байна вэ? (Бурхан тахиаг бүтээсэн, тэгээд түүнд амийг үржүүлэх чадварыг өгсөн.) Ямар чадвар? (Өндөр дарах чадвар, амийг үргэлжлүүлэх чадвар.) Мм, энэ тайлбар зөв байна. Өөр бусад ах эгч нарт ямар нэгэн санаа оноо байна уу? Чөлөөтэй ярьж, хэлцгээ. Энэ болБурханы өргөө. Энэ бол чуулган. Хэрэв та нарт хэлэх зүйл байвал хэл, хэл. (Би ингэж бодож байна: Бурхан бүх зүйлийг бүтээсэн бөгөөд Түүний бүтээсэн зүйлс бүгд төгс, сайн. Тахиа бол органик бүтээл ба үржүүлж, өндөг дарах чиг үүрэгтэй. Энэ бол төгс юм. Тиймээс тахиа эхлээд харин дараа нь өндөг бий болсон. Энэ бол дараалал нь.) (Эхлээд тахиа, дараа нь өндөг.) Энэ мэдээж тодорхой байна. Энэ бол тийм ч гүн гүнзгий нууцлаг зүйл биш, гэвч дэлхийн хүмүүс үүнийг маш гүн гүнзгий хэмээн авч үзэж, өөрсдийн үндэслэлдээ гүн ухааныг ашигладаг. Эцэст нь тэдэнд одоо ч дүгнэлт байхгүй байгаа. Энэ зүйл нь хүн Бурханаар бүтээгдсэн гэдгээ мэдэхгүй байгаатай л ижил. Хүн энэ зарчмыг мэдэхгүй, тэд өндөг анхдагч уу эсвэл тахиа анхдагч уу гэдгийг ойлгохгүй л байгаа. Тэд юу анхдагч вэ гэдгийг мэдэхгүй тул үргэлж хариултыг нь олж чаддаггүй. Тэгвэл Надад хэл дээ: Өндөг эсвэл тахиа хоёрын аль нь эхлээд бий болох ёстой байсан бэ? Тахиа эхлээд бий болох нь тун их энгийн юм. Хэрвээ тахианаас өмнө өндөг бий болсон бол энэ нь хэвийн бус байх байсан! Яалт ч үгүй тахиа эхлээд бий болсон. Энэ бол их энгийн зүйл. Энэ та нараас нэг их мэдлэг шаардахгүй. Бурхан энэ бүхнийг бүтээсэн. Түүний эхний санаа зорилго нь хүнийг үүгээр баярлуулах байсан. Тахиа байх үед өндөг аяндаа гарах л болно. Энэ нь ойлгомжтой биш байна гэж үү? Хэрвээ өндөг эхлээд бүтээгдсэн бол үүнийг дарахын тулд тахиа мөн л хэрэг болохгүй гэж үү? Шууд тахиаг бүтээх нь хамаагүй амар юм. Тиймээс Бурхан шууд тахиаг бүтээсэн ба тахиа өндөг гаргаж, мөн бяцхан дэгдээхий болтол нь дардаг харин хүн тахиаг иддэг. Энэ их тохиромжтой биш гэж үү? Аливааг хийх Бурханы арга зам их товч бөгөөд төвөгтэй бус юм. Өндөг хүртэл өвөг дээдэстэй бөгөөд тэр нь тахиа юм. Бурханы бүтээсэн зүйл бол амьд зүйл! Ялзарсан хүн төрөлхтөн үнэхээр утгагүй, инээдэмтэй, үргэлж эдгээр энгийн зүйлстэй орооцолддог ба эцэстээ өчнөөн олон учир утгагүй эндүүрлүүдийг гаргаж ирдэг. Тун хүүхдэрхүү! Өндөг тахиа хоёрын хоорондын харилцаа маш тодорхой: Тахиа эхлээд бий болсон. Энэ бол маш зөв тайлбар, үүнийг ойлгох хамгийн зөв арга, хамгийн зөв хариулт юм. Яг тийм.
Эхэндээ бид хүн төрөлхтний амьдрах орчин болон Бурханы энэ орчны төлөө хийж, бэлдэж, хариуцсан зүйлийн талаар ярилцсан бөгөөд мөн Бурханы хүн төрөлхтөнд зориулж бэлдсэн бүх зүйлийн хоорондох харилцаа хийгээд Бурхан эдгээр зүйл хүнд хор хөнөөл учруулахаас сэргийлэн хэрхэн энэ харилцаанд хандаж ирсэн талаар ярилцсан. Бурхан мөн бүх зүйлээс үүдэлтэй янз бүрийн элементүүд хийгээд хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх зүйлсийг шийдвэрлэж, бүх зүйл бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг олгохын сацуу, хүн төрөлхтөнд таатай орчинг бүрдүүлж, бүх элементийг ашигтай болгон, хүн төрөлхтнийг ийм орчинд дасан зохицож, нөхөн үржиж, амьдралын мөчлөгийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болгосон. Дараагийн зүйл бол хүний биед хэрэгтэй хоол хүнс—өдөр тутмын хоол хүнс ундаа юм. Энэ нь мөн хүн төрөлхтөн амьд оршиход зайлшгүй чухал нөхцөл билээ. Өөрөөр хэлбэл, хүний бие ердөө л амьсгалснаар, эсвэл ердөө л нарны гэрэл салхины тусламжтайгаар эсвэл тохирсон температурт байснаар амьдарч чадахгүй. Тэд мөн өөрсдийн гэдсийг дүүргэх хэрэгтэй. Тэдний гэдсийг дүүргэх эдгээр зүйлийг ч бас Бурхан хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн байдаг—энэ бол хүн төрөлхтний хүнсний эх сурвалж юм. Хүн төрөлхтний хоол хүнс унд болох эдгээр баялаг, элбэг дэлбэг бүтээгдэхүүнийг харсаны дараа чи Бурхан бол хүн төрөлхтөн болоод бүх зүйлийг тэтгэх эх сурвалж хэмээн хэлж чадах уу? Та нар үнэхээр тэгж хэлж болно. Хэрвээ Бурхан бүх зүйлийг бүтээхдээ зөвхөн мод, өвс буюу бусад амьд зүйлийг бүтээж, хүн төрөлхтөн тэдгээрийн алийг нь ч идэж чадахгүй байсан бол хүн төрөлхтөн өдийг хүртэл оршин тогтнож чадах байсан уу? Хэрвээ Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундах янз бүрийн амьд зүйл болон ургамал нь бүгд зөвхөн үхэр, хонь, тахь буга зэрэг янз бүрийн амьтдын төлөө байсан бол—жишээлбэл арслан, тахь ба бугаар, бар хурга болон гахайгаар хооллодог хэрнээ—хүн идэхэд тохирох нэг ч зүйл байхгуй байсан бол яах вэ? Ийм байвал болох уу? Энэ нь болохгүй. Хэрэв тийм байсан бол хүн төрөлхтөн амьд үлдэж чадахгүй байх байсан юм. Хэрвээ хүн зөвхөн модны навчаар хооллодог байсан бол яах вэ? Ийм байж болох уу? Хүний ходоод хүлээж авч чадахгүй байх байсан. Хэрэв чи оролдож үзэхгүй бол үүнийг мэдэхгүй, харин ганц удаа ч болов оролдвол маш сайн мэдэх болно. Тэгвэл чи үхэр болон хонинд бэлтгэсэн өвс ногоог идэж чадах уу? Хэрэв чи бага зэргийг идэж үзвэл зүгээр байж болох ч удаан хугацаагаар идвэл чи удаан тэсэж чадахгүй. Зарим зүйлсийг амьтад идэж болох ч, хүн идвэл хордох болно. Өөрсдөд нь нөлөөлөхгүй зарим хортой зүйлсийг амьтад иддэг ч хүн бол тэгж чадахгүй. Бурхан хүнийг бүтээсэн болохоор Бурхан л хүний биеийн бүтэц, зарчим болон хүнд яг юу хэрэгтэйг хамгийн сайн мэднэ. Бурхан биеийн бүрэлдэхүүн хэсэг, агуулга болоод үүнд юу хэрэгтэйг мөн түүнчлэн хүний биеийн дотоод эрхтэн хэрхэн ажиллаж, шингээж, задалж, бодисын солилцоо явагддагийг сайн мэддэг. Хүмүүс энэ талаар тодорхой мэддэггүй бөгөөд заримдаа сохроор хоол хүнс нэмэлт тэжээл хэрэглэдэг. Тэд нэмэлт бодис ихээр хэрэглэж, эцэст нь биед тэнцвэргүй байдал үүсгэдэг. Хэрэв чи Бурханы танд бэлдсэн эдгээр зүйлсийг идэж, тэдгээрийг энгийнээр хүртэж таашаах аваас танд ямар ч муу зүйл болохгүй. Заримдаа таны сэтгэл санаа тавгүй, мөн чи цусны зогсонгишилтой байсан ч хамаагүй. Чи зөвхөн өөрт тохирох ногоо идвэл цусны зогсонгишил алга болно. Бурхан эдгээр бүх зүйлийг бэлдсэн байгаа. Бурханы нүдээр хүн төрөлхтөн нь ямар ч амьд амьтнаас хамаагүй дээгүүрт байдаг. Бурхан бүх төрлийн ургамал болон ан амьтны хоол хүнс, амьдрах орчинг бүрдүүлж өгсөн, гэхдээ зөвхөн хүн төрөлхтний амьдрах орчинд тавигдах шаардлага хамгийн хатуу бөгөөд үл тоомсорлосон байдлыг нь хамгийн ихээр үл хүлцэнэ. Эс бөгөөс, хүн төрөлхтөн үргэлжлүүлэн хөгжиж, нөхөн үржиж, хэвийн амьдарч чадахгүй байх байсан. Бурхан үүнийг зүрх сэтгэлдээ маш сайн мэднэ. Бурхан энэ зүйлийг хийхдээ юу юунаас илүүтэй их ач холбогдол өгсөн. Магадгүй чи өөрийн харж буй өчүүхэн зүйлсийн чухлын ач холбогдлыг олж харж, таашааж чадахгүй, эсвэл танд төрөлхөөс заяагдсан зүйл байгаад түүнийгээ таашааж чаддаг байлаа ч Бурхан үүнийг таны төлөө аль хэдийн эртнээс бэлдсэн байдаг. Бурхан хүн төрөлхтөнд болон хүний бие махбодод учирч болох тааламжгүй бүхий л сөрөг нөлөөг хамгийн боломжит хэмжээгээр арилгаж шийдвэрлэж өгсөн байдаг. Энэ нь юуг тодорхой болгож байна вэ? Энэ нь, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн тэдэнд хандах Бурханы хандлагыг тодорхой болгож байна уу? Тэр хандлага яг юу байсан бэ? Бурханы хандлага бол маш нарийн, нухацтай бөгөөд Бурханаас өөр хүн төрөлхтөнд учирч болох хөндлөнгийн ямарваа нэгэн хүчин зүйл, нөхцөл байдал болон дайсны хүчийг Тэр тэвчихгүй байсан. Үүнээс та, хүн төрөлхтнийг бий болгож, энэ удаа хүн төрөлхтнийг удирдаж байх үеийн Бурханы хандлагыг харж болох юм. Бурханы хандлага юу вэ? Амьдрах орчин ба амьдрах чадвараар хүн төрөлхтөн өдөр тутмын хоол хүнс, хэрэгцээгээ хангаж байгаагаар дамжуулан бид, хүн төрөлхтний нөхөн үржихүй ба амьдралыг хэвээр хадгалах Бурханы хандлага болон тэдэнд хандах Түүний хариуцлага, түүнчлэн энэ удаа хүн төрөлхтнийг аврах Бурханы шийдэмгий байдлыг харж чадна. Энэ бүгдээс бид Бурханы үнэн байдлыг олж харж чадах уу? Бид Бурханы гайхалтай байдлыг харж чадах уу? Бид Бурханы хэмжээлшгүй байдлыг олж харж чадах уу? Бурханы бүхнийг чадагч байдлыг бид олж харж чадах уу? Бурхан зүгээр л Өөрийн төгс хүчин болоод мэргэн аргыг ашиглан хүн төрөлхтнийг болон бүх зүйлийг тэжээж тэтгэж байдаг.
Энэ их зүйлийг ярьсаны дараа та нар Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлж чадах уу? (Тийм.) Мэдээж хэрэг! Энэ нь тодорхой юм. Бурхан бүх зүйлийг тэтгэж байгаа нь Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг харуулахад хангалттай, учир нь Тэр бол бүх зүйлийн орших, амьдрах, нөхөн үржих, үргэлжлэх боломжийг олгодог тэрхүү хангамжийн эх сурвалж билээ. Бурханаас өөр юу ч байхгуй. Энэ нь хамгийн үндсэн хэрэгцээ, хүмүүст өдөр тутам хэрэгтэй зүйл эсвэл хүмүүсийн сүнсийг үнэнээр хангах явдал байхаас үл хамааран Тэр бүх зүйлийн хэрэгцээг болон хүн төрөлхтний бүх хэрэгцээг хангадаг. Энэ бүгдээс харахад Бурханы бие чанар болон хүн төрөлхтөнд эзлэх Түүний байр суурийн тухайд гэвэл зөвхөн Бурхан Өөрөө л бүх зүйлийн амийн эх сурвалж юм. Энэ маш тодорхой юм. Бурхан бол хүмүүс өөрсдийн нүдээр харж мэдэрч буй энэ материаллаг ертөнцийн Удирдагч, Мастер, Тэтгэгч юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь Бурханы бие чанар биш гэж үү? Энэ бол хосгүй үнэн. Иймээс чи тэнгэрт нисэж буй шувууг харах үедээ, Бурхан нисч чаддаг зүйлийг бүтээсэн гэдгийг мэдэх ёстой. Гэхдээ усанд сэлдэг амьд зүйл бас байдаг бөгөөд тэдгээр нь бүгд өөр өөр арга замаар амьдардаг. Хөрсөнд амьдардаг мод ургамал, үр жимс хавар нь нахиалж, намар нь жимсэлж, навчсаа унагааж, өвөл болоход бүх навчис нь унасан байдаг бөгөөд тэд өвлийг даван гардаг. Энэ бол тэдний оршин тогтнох арга зам юм. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, эдгээр нь тус бүрдээ янз бүрийн хэлбэр, арга замаар амьдарч, янз бүрийн арга ашиглан өөрийн хүч чадал, амийн хэлбэрийг үзүүлдэг. Ямар арга байхаас үл хамааран бүгд Бурханы дүрэмд захирагддаг. Амьдралын янз бүрийн хэлбэр ба амьд биесийг захирах Бурханы ноёрхлын зорилго юу вэ? Энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө юу? (Тийм.) Тэрээр хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө амьдралын бүхий л хуулийг хянадаг. Энэ нь хүн төрөлхтний оршин тогтнол Бурханд ямар их чухал болохыг харуулж байна. Одоо чи үүнийг ойлгож байна уу?
Хүн төрөлхтөн оршин тогтнох болон хэвийн өсөн үржих чадвартай байх нь Бурханд нэн чухал ач холбогдолтой юм. Тиймээс Бурхан хүн төрөлхтөн болон бүх зүйлийг байнга тэжээн тэтгэж байдаг. Тэр бүх зүйлийг янз бүрийн аргаар тэтгэж байдаг, бүх зүйлийн оршин тогтнолын тогтоон барих нөхцөл дор Тэр хүн төрөлхтөнд урагш тэмүүлэх боломж олгож, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнох бололцоог хангаж байдаг. Энэ нь бидний өнөөдөр хэлэлцэж байгаа хоёр тал юм. Энэ хоёр тал нь юу вэ? (Макро өнцгөөс харвал Бурхан хүн төрөлхтөнд зориулж амьдрах орчинг бий болгосон. Энэ нь эхний тал. Түүнчлэн Бүрхан, хүн төрөлхтөнд хэрэгтэй бөгөөд харж хүрч болох материаллаг зүйлсийг бэлтгэсэн.) Бид энэ хоёр талаар дамжуулан өөрсдийн үндсэн сэдвээ ярилцсан. Үндсэн сэдэв маань юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Би энэ сэдвийн дор яагаад ийм агуулгыг ярилцсан талаар чи одоо тодорхой ойлголттой болсон байх. Үндсэн сэдэвтэй холбогдолгүй ямар нэгэн хэлэлцүүлэг энд байв уу? Байгаагүй, тийм үү? Магадгүй эдгээр зүйлсийг сонсоод, та нарын зарим нь ямар нэг ойлголттой болж, эдгээр үгс нь маш чухал ач холбогдолтой гэдгийг мэдэрсэн байх, харин зарим нь зүгээр л шууд утгаар хүлээн авч, эдгээр үгс нь тийм ч чухал биш гэж бодож байж болох юм. Одоогоор энд байгаа та бүхэн яг яаж ойлгож байгаа нь хамаагүй, хэсэг туршлагын дараа таны ойлголт тодорхой нэг цэгт хүрэх өдөр ирнэ, Бурханы үйлдэл болон Бурханы Өөрийнх нь талаарх таны мэдлэг тодорхой нэг цэгт хүрэхэд, чи өөрийн бодтой үгсийг ашиглан Бурханы үйлдлийн талаар гүн гүнзгий бөгөөд үнэн гэрчлэлийг хүргэх болно.
Та нарын ойлголт одоогоор маш энгийн бөгөөд үгчилсэн байгаа гэж Би бодож байна, гэхдээ эдгээр хоёр талыг ярилцсаны дараа хүн төрөлхтнийг тэтгэхэд Бурхан ямар арга зам хэрэглэдэг эсвэл Бурхан юугаар хүн төрөлхтнийг тэтгэдэгийг ойлгов уу? Та нарт үндсэн ухагдахуун мөн үндсэн ойлголт байна уу? Гэхдээ Миний ярилцаж буй эдгээр хоёр тал нь Библитэй холбоотой юу? (Үгүй.) Тэдгээр нь Хаанчлалын эрин үе дэх Бурханы шүүлт гэсгээлтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Би яагаад энэ хоёр талыг хэлэлцсэн бэ? Хүмүүс Бурханыг мэдэхийн тулд тэдгээрийг ойлгох ёстой учраас уу? (Тийм.) Эдгээрийг мэдэх нь маш чухал бөгөөд бас эдгээрийг ойлгох нь маш чухал юм. Бурханы тухай бүгдийг ойлгоё гэвэл зөвхөн Библиэр бүү хязгаарлагд, мөн зөвхөн Бурханы шүүлт гэсгээлтээр бүү хязгаарлагд. Библийг ярилцах хүрээнээс халин гарч, Хаанчлалын эрин үеийн Бурханы үгсээс даван гарсан Миний зорилго юу вэ? Энэ нь хүмүүст Бурхан бол зөвхөн Өөрийн сонгосон ард түмний Бурхан биш гэдгийг мэдүүлэхийн тулд юм. Чи одоогоор Бурханыг дагаж байгаа болохоор, Тэр таны Бурхан, харин Бурханыг дагадаггүй тэдгээр хүмүүсийн хувьд Бурхан нь тэдний Бурхан мөн үү? Бурхан нь, Өөрийг нь дагадаг хүмүүсээс бусад бүх хүмүүсийн Бурхан мөн үү? (Тийм.) Тэгвэл Бурхан бүх зүйлийн Бурхан мөн үү? (Тийм.) Тэгвэл Бурхан зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс дээр үйл хэргээ гүйцэлдүүлж, ажлаа явуулдаг уу? (Үгүй.) Түүний хамрах хүрээ нь бүхий л орчлон ертөнц юм. Багаар авч үзвэл, түүний хамрах хүрээ нь бүх хүн төрөлхтөн болон бүх зүйл байдаг. Өргөн хүрээнд авч үзвэл, энэ нь бүхэл бүтэн орчлон ертөнц юм. Тиймээс бид Бурхан бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйл хэргээ гүйцэтгэдэг гэж хэлж болно. Бурханы Өөрийнх нь тухай бүх хүмүүст мэдэгдэхэд энэ нь хангалттай. Хэрвээ чи Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг мэдэж, ойлгож авах хүсэлтэй байгаа бол, өөрийгөө зөвхөн Бурханы ажлын гурван үе шатаар бүү хязгаарла, мөн Бурханы нэгэнтээ хийсэн ажлын тухай түүхүүдээр бүү хязгаарлагд. Хэрвээ чи Түүнийг тийм байдлаар мэдэхийг хичээвэл чи Бүрханыг тодорхой хүрээнд хязгаарлах болно. Чи Бурханыг хэт ач холбогдолгүй гэж харж байна. Ийм үр дагавар танд ямар нөлөөг үзүүлэх вэ? Чи Бурханы гайхалтай байдал болоод ноёрхлыг хэзээ ч мэдэж чадахгүй бөгөөд чи Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал болон Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Ийм ойлголт нь Бурхан бүх зүйлийг Удирдагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх таны чадвар болоод түүнчлэн Бурханы жинхэнэ бие чанар ба байр суурийн тухай таны мэдлэгт нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, Бурханы тухай таны ойлголт хязгаарлагдмал хүрээнд байгаа бол таны хүлээн авах зүйл ч мөн хязгаарлагдмал байна. Тиймээс чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Энэ нь Бурханы ажил, Бурханы эзэгнэлт, Бурханы дүрэм, эсвэл Бурханд захирагдаж, Түүгээр эрхшээгдсэн бүх зүйл байх эсэхээс үл хамааран чи энэ бүгдийг болон Бурханы үйлдлийг мэдэх ёстой. Ийм ойлголтоор дамжуулан чи Бурхан бүгдийг удирдаж, эзэгнэж, тэдний дунд орших бүх зүйлийг тэтгэж байгааг өөрийн эрхгүй мэдэрнэ. Үүний зэрэгцээ, чи ч бас бүх зүйлийн нэгээхэн хэсэг буюу бүх зүйлийн гишүүн болохоо мэдрэх болно. Бурхан бүх зүйлийг хангаж байхад, чи ч бас Бурханаар удирдуулж, тэтгэгдэж байдаг. Энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримтюм. Бүх зүйл Бурханы захиралт дор өөрсдийн хуулийн дагуу байх ба бүх зүйл Бурханы удирдлага дор өөрийн гэсэн оршин тогтнох дүрэмтэй байдаг, гэхдээ хүн төрөлхтний хувь заяа болон тэдэнд хэрэгтэй зүйлс Бурханы удирдлага, Түүний тэтгэлэгтэй мөн нарийн холбоотой. Тиймээс Бурханы ноёрхол болон удирдлагын дор хүн төрөлхтөн болон бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой, харилцан хамааралтай, харилцан шүтэлцээтэй байдаг. Энэ нь Бурхан бүх зүйлийг бүтээсний зорилго, үнэ цэнэ юм. Одоо чи үүнийг ойлгож байна уу? (Тийм.) Хэрэв чи ойлгосон бол ингээд өнөөдрийн яриагаа төгсгөе. Баяртай!
2014 оны Хоёрдугаар сарын 2
Үг
нь Махбодоор Илэрсэн Үргэлжлэл Номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment