Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/22/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Цорын ганц Бурхан Өөрөө I


                       Бурханы эрх мэдэл (I)

   Миний сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай байсан. Эдгээр нөхөрлөлийн дараа, Бурханы зан чанарын талаар ойлголт болон мэдлэгийг олж авсан мэт та нарт санагдаж байна уу? Хэр их ойлголт, мэдлэгийг олж авсан бэ? Та нар үүнд тоо тавьж чадах уу? Эдгээр нөхөрлөл та нарт Бурханы талаар илүү гүнзгий ойлголт өгсөн үү? Энэхүү ойлголтыг Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж хэлж болох уу? Бурханы талаарх энэ мэдлэг болон ойлголтыг Бурханы бүхий л мөн чанар болоод Түүнд юу байгаа, Тэр хэн болох тухай мэдлэг гэж хэлж болох уу? Үгүй, мэдээж үгүй! Учир нь эдгээр нөхөрлөл нь зөвхөн Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай нэг хэсэг ойлголтыг л өгсөн болохоос биш–бүгдийг нь эсвэл бүхэлд нь тайлбарлаагүй. Нөхөрлөл нь Бурханы нэгэнтээ хийсэн ажлын нэг хэсгийг ойлгох боломжийг та нарт олгосон ба үүгээр дамжуулан та нар Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мөн түүнчлэн Түүний хийсэн бүх зүйлсийн ард орших хандлага болоод бодол санааг харсан. Гэхдээ энэ нь Бурханы талаар зөвхөн үгчилсэн, амаар тайлбарласан ойлголт бөгөөд зүрх сэтгэл дотроо чи үүний хэчнээн нь бодитой болох талаар тодорхойгүй байсаар байгаа. Тийм зүйлсийн талаарх чиний ойлголтонд ямар нэг бодит байдал байгаа эсэхийг үндсэндээ юу тодорхойлдог вэ? Энэ нь, өөрсдийн дадлага туршлагын явцад чи Бурханы үг болоод зан чанарын хэр ихийг үнэхээр мэдэрсэн, мөн эдгээр бодит дадлага туршлагынхаа явцад чи хэр ихийг харж, мэдэж чадсан бэ гэдгээр тодорхойлогддог. "Сүүлийн хэдэн нөхөрлөл нь, Бурханы хийсэн зүйлс, Бурханы бодол, цаашлаад хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага, Түүний үйлдлүүдийн үндэс, түүнчлэн Түүний үйлдлүүдийн зарчмыг ойлгох боломжийг бидэнд олгосон юм. Иймээс бид Бурханы зан чанарыг ойлгож, Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэж авсан.” Хэн нэгэн ийм үгийг хэлсэн үү? Ингэж хэлэх нь зөв үү? Мэдээж тийм биш. Яагаад Би тийм биш гэж хэлж байна вэ? Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Түүний хийсэн зүйлс ба Түүний ярьсан үгээр илэрхийлэгддэг. Хүн Бурханы хийсэн ажил болон Түүний хэлсэн үгээр дамжуулан Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг харж чадах боловч, ажил болоод үг нь Бурханы зан чанарын нэг хэсгийг, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын нэг хэсгийг л ойлгох боломжийг хүнд олгодог гэсэн үг юм. Хэрвээ хүн Бурханы талаар илүү элбэг дэлбэг, гүн гүнзгий ойлголтыг олж авахыг хүсвэл, хүн Бурханы үг болон ажлыг илүү ихээр мэдрэх ёстой. Хэдийгээр хүн Бурханы үг эсвэл ажлын нэг хэсгийг мэдрэхдээ Бурханы талаар бүрэн бус ойлголтыг олж авдаг боловч энэхүү бүрэн бус ойлголт нь Бурханы жинхэнэ зан чанарыг төлөөлөх үү? Энэ нь Бурханы мөн чанарыг төлөөлөх үү? Мэдээж энэ нь Бурханы жинхэнэ зан чанарыг болон Бурханы мөн чанарыг төлөөлөх ба энэ талаар эргэлзэх хэрэггүй. Цаг хугацаа, орон зай эсвэл Бурхан Өөрийн ажлыг ямар байдлаар хийх эсвэл Тэр ямар хэлбэртэйгээр хүнд үзэгдэх эсвэл Тэр Өөрийн хүслийг ямар замаар илэрхийлэхээс үл хамааран, Түүний илчилдэг, илэрхийлдэг бүхэн нь Бурханыг Өөрийг нь, Бурханы мөн чанарыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг. Бурхан, Түүнд юу байгаа болон Тэр юу болох болон Өөрийн жинхэнэ ялгамж чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; энэ бол туйлын үнэн. Гэсэн ч, өнөөдөр хүмүүс зөвхөн Түүний үгээр дамжуулан мөн сургаал номлолыг сонсох үедээ өөрсдийн сонссон зүйлээрээ дамжуулан Бурханы талаар бүрэн бус ойлголттой болдог ба иймээс энэ ойлголтыг тодорхой хэмжээнд зөвхөн онолын мэдлэг л гэж хэлж болох юм. Та нарын бодит нөхцөл байдлыг харгалзан үзвэл, хүн нэг бүр өнөөдөр үүнийг өөрсдийн бодит дадлага туршлагаараа туулж, бага багаар мэдэж авсан цагт л өөрсдийн сонссон, харсан, эсвэл зүрх сэтгэлдээ ойлгож, мэдсэн Бурханы тухай ойлголт, мэдлэгээ баталгаажуулж чадах юм. Хэрвээ Би эдгээр үгсийн талаар та нартай нөхөрлөөгүй байсан бол та нар зөвхөн өөрсдийн дадлага туршлагаар дамжуулан Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрч чадах уу? Ингэх нь маш хэцүү байх болно гэж Би эмээж байна. Учир нь хэрхэн мэдэрч туулахаа мэдэхийн тулд хүмүүст эхлээд Бурханы үг байх ёстой юм. Хүмүүс Бурханы үгийг хэр их иднэ, тэр нь тэдний бодитоор мэдэрч чадах тоо хэмжээ байна. Бурханы үг өмнөх замыг нь зааж, дадлага туршлагынх нь явцад хүнийг удирдан чиглүүлдэг. Товчоор хэлбэл, жинхэнэ дадлага туршлагагай хүмүүсийн хувьд эдгээр сүүлчийн хэдэн нөхөрлөлүүд нь үнэний талаарх илүү гүнзгий ойлголт болон Бурханы талаарх илүү бодитой мэдлэгийг олж авахад тэдэнд туслах болно. Гэхдээ ямар ч жинхэнэ дадлага туршлагагүй хүмүүс эсвэл өөрсдийн дадлага туршлагаа дөнгөж эхэлсэн хүмүүс эсвэл бодит байдалтай дөнгөж эвлэрч эхэлсэн хүмүүсийн хувьд энэ нь асар том сорилт юм.

  Сүүлийн хэдэн нөхөрлөлүүдийн үндсэн агуулга нь Бурханы зан чанар, Бурханы ажил, болон Бурханы Өөрийнх нь талаар байсан. Миний ярьсан зүйлийн гол, чухал хэсгүүдээс та нар юу харсан бэ? Эдгээр нөхөрлөлүүдээр дамжуулан та нар, энэ ажлыг хийж, эдгээр зан чанарыг илчилсэн Тэр бол бүх зүйлийн дээд эрхийг атгадаг цорын ганц Бурхан Өөрөө гэдгийг танин мэдэж чадсан уу? Хэрвээ чи тийм гэж хариулсан бол, юу чамайг ийм дүгнэлт гаргахад хүргэсэн бэ? Ямар талуудаар дамжуулан чи ийм дүгнэлтэнд хүрсэн бэ? Надад хэлж чадах хүн байна уу? Сүүлчийн нөхөрлөлүүд чамд гүнээ нөлөөлж, Бурханы талаарх мэдлэгийн чинь хувьд чиний зүрх сэтгэлд шинэ эхлэлийг өгснийг Би мэднэ, энэ нь маш сайн зүйл. Гэвч хэдийгээр чи Бурханы талаарх ойлголтондоо өмнөхтэйгээ харьцуулахад асар их үсрэлт хийсэн боловч, Бурханы ялгамж чанарын талаарх чиний тодорхойлолт Хуулийн эрин үеийн Ехова Бурхан, Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүс болон Хаанчлалын эрин үеийн Төгс Хүчит Бурханы нэрээс цааш хараахан хэтрээгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы зан чанар, Бурханы ажил болон Бурханы Өөрийн тухай эдгээр нөхөрлөл нь хэдийгээр Бурханы нэгэнтээ хэлсэн үгс, Бурханы нэгэнтээ хийсэн ажил, Бурханаар нэгэнтээ илчлэгдсэн оршихуй болон эзэмшлийн тухай зарим нэг ойлголтыг та нарт өгсөн боловч та нарт “Бурхан” хэмээх үгний жинхэнэ тодорхойлолт ба үнэн зөв чиг баримжааг өгөх чадваргүй байгаа. Мөн та нарт Бурханы Өөрийн байр суурь, ялгамж чанарын талаар өөрөөр хэлбэл, бүх зүйлсийн дундах болон бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы байр суурийн талаар жинхэнэ, үнэн зөв чиг хандлага болон мэдлэг байхгүй. Учир нь, Бурханы Өөрийн тухай болон Бурханы зан чанарын тухай өмнөх нөхөрлөлүүдийн бүх агуулга нь Бурханы Библид тэмдэглэгдсэн урьдны илэрхийлэл болон илчлэлүүд дээр үндэслэж байсан юм. Гэсэн ч Бурханы удирдлага болон хүн төрөлхтний авралын туршид эсвэл үүнээс гадуур Бурханы илчилж, илэрхийлсэн оршихуй болон эзэмшлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү байдаг. Иймээс, хэдийгээр чи Түүний нэгэнтээ хийсэн ажилд илчлэгдсэн Бурханы оршихуй болон эзэмшлийг ойлгож байгаа ч гэсэн, Бурханы ялгамж чанар болон байр суурийн талаарх чиний тодорхойлолт нь бүх зүйлийн дээд эрхийг атгадаг цорын ганц Бурханыхаас хамаагүй хол байх бөгөөд энэ нь Бүтээгчийнхээс ч өөр байдаг. Сүүлийн хэдэн нөхөрлөл нь хүн бүрт ижил сэтгэгдэл төрүүлсэн: Хүн Бурханы бодлыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хэрвээ хэн нэгэн үнэхээр мэдэх байсан бол тухайн хүн Бурхан байх нь бараг гарцаагүй, учир нь зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө бодлыг мэдэх ба зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийн хийдэг бүх зүйлийн ар дахь үндэслэл болоод хандлагыг мэддэг билээ. Та нарын хувьд Бурханы ялгамж чанарыг ийм байдлаар танин мэдэх нь ухаалаг агаад учир зүйтэй мэт санагддаг боловч Бурханы зан чанар болон ажлаас хараад, энэ нь хүний ажил биш харин үнэхээр Бурханы Өөрийн ажил буюу Бурханы өмнөөс хүний хийж чадахгүй ажил гэдгийг хэн хэлж чадах юм бэ? Энэ ажил нь Бурханы мөн чанар, хүч чадалтай Нэгэний дээд эрх дор оршдог гэдгийг хэн харж чадах вэ? Өөрөөр хэлбэл, ямар шинж тэмдэг эсвэл мөн чанараар дамжуулан та нар, Тэр бол Бурханы ялгамж чанартай Бурхан Өөрөө мөн бүх зүйлийн дээд эрхийг атгадаг Нэгэн гэдгийг таньж чадах вэ? Та нар тэр талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Хэрвээ үгүй бол, энэ нь нэг баримтыг баталж байна: Сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурхан Өөрийн ажлаа хийсэн түүхийн нэг хэсгийн талаарх мөн тухайн ажлын явц дахь Бурханы хандлага, илэрхийлэл, илчлэлийн талаарх зарим нэг ойлголтыг л та нарт өгсөн. Хэдийгээр тийм ойлголт нь, ажлын энэ хоёр үе шатыг хэрэгжүүлсэн Нэгэн нь чиний итгэж, дагадаг Бурхан Өөрөө бөгөөд чиний үргэлж дагах ёстой Нэгэн гэдгийг эргэлзээгүйгээр таньж мэдэхэд та бүхнийг хүргэх боловч, Тэр бол дэлхий бүтээгдсэнээс хойш оршин байсан ба цаашид үүрд мөнх оршин тогтнох Бурхан гэдгийг та нар мэдэх чадваргүй байсаар байгаа бөгөөд Тэр бол бүх хүн төрөлхтнийг удирдан, тэдний дээд эрхийг атгадаг Нэгэн гэдгийг та нар мэдэж чадахгүй байгаа. Та нар энэ асуудлын талаар хэзээ ч бодож байгаагүй нь мэдээж. Энэ нь Ехова эсвэл Эзэн Есүс байх нь хамаагүй, Тэр бол та нарын дагах ёстой Бурхан мөнөөр зогсохгүй мөн хүн төрөлхтөнд тушааж, хүн төрөлхтний хувь заяаны дээд эрхийг атгадаг Нэгэн, цаашлаад тэнгэр, газар, бүх зүйлийн дээд эрхийг атгадаг цорын ганц Бурхан Өөрөө гэдгийг та нар ямар мөн чанар болон илэрхийллээр дамжуулан танин мэдэж чадах вэ? Чиний итгэж дагаж байгаа Нэгэн бол бүх зүйлийн дээд эрхийг атгадаг Бурхан Өөрөө гэдгийг чи ямар сувгаар дамжуулж таних вэ? Чи ямар сувгаар дамжуулан өөрийн итгэдэг Бурханыг хүн төрөлхтний хувь заяаны дээд эрхийг атгадаг Бурхантай холбох вэ? Чиний итгэдэг Бурхан бол тэнгэр, газарт, бүх зүйлийн дунд байдаг цорын ганц Бурхан Өөрөө гэдгийг таних боломжийг чамд юу олгодог вэ? Энэ бол дараагийн хэсэгт Миний шийдэх асуудал юм.

  Та нарын хэзээ ч бодож байгаагүй эсвэл бодож чадахгүй асуудлууд нь Бурханыг мэдэхэд хамгийн чухал зүйлс байж болох ба хүний ойлгошгүй үнэнийг үүнээс эрж хайж болно. Эдгээр асуудал та нарт тохиолдож, та нартай тулгарч, сонголт хийхийг та нараас шаардах үед хэрвээ та нар мэдлэггүй байдал, мунхаглалынхаа улмаас эсвэл та нарын дадлага туршлага хэтэрхий өнгөц бөгөөд та нарт Бурханы талаарх жинхэнэ мэдлэг дутагдсаны улмаас тэдгээрийг бүрэн шийдвэрлэж чадахгүй бол тэдгээр нь Бурханд итгэх та нарын замд хамгийн том саад тотгор, хамгийн том бартаа болох болно. Иймээс энэ зүйлийн талаар та нартай нөхөрлөх нь маш чухал гэж Надад санагддаг. Та нарын асуудал юу болохыг одоо мэдэв үү? Миний ярьж байгаа асуудлуудыг та нар ойлгож байна уу? Эдгээр нь та нарт тулгарах асуудлууд мөн үү? Эдгээр нь та нрын ойлгодоггүй асуудлууд мөн үү? Тэдгээр нь та нарт хэзээ ч тохиолдож байгаагүй асуудлууд уу? Эдгээр асуудлууд чамд чухал уу? Тэдгээр нь үнэхээр асуудал мөн үү? Энэ зүйл нь та нарын хувьд асар их төөрөгдлийн эх сурвалж бөгөөд та нарт өөрсдийн итгэдэг Бурханы талаар жинхэнэ ойлголт байхгүй, та нар Түүнийг нухацтайгаар авч үздэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Зарим хүмүүс, "Тэр бол Бурхан гэдгийг би мэднэ, тиймээс ч би Түүнийг дагадаг, учир нь Түүний үг бол Бурханы илэрхийлэл юм. Энэ л хангалттай. Өөр ямар баталгаа хэрэгтэй юм бэ? Бид Бурханы талаар эргэлзэх хэрэггүй нь мэдээж биз дээ? Мэдээж бид Бурханыг сорих ёсгүй биз дээ? Мэдээж бид Бурханы мөн чанарыг болон Бурханы Өөрийнх нь ялгамж чанарыг асууж байцаах хэрэггүй биз дээ?" гэж хэлдэг. Та нар ингэж бодож байгаа эсэхээс үл хамааран, та нарыг Бурханы талаар төөрөлдүүлж эсвэл та нараар Түүнийг шалгуулж, тэр ч бүү хэл Бурханы мөн чанар, ялгамж чанарын талаар та нарт эргэлзээ үүсгэхийн тулд ийм асуултуудыг Би тавихгүй. Харин ч Би Бурханы мөн чанарын талаарх асар их ойлголтыг болон Бурханы байр суурийн талаар илүү их ойлгомжтой байдал, итгэлийг та нарт төрүүлэхийн тулд үүнийг хийдэг, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан цорын ганц Нэгэн болж, мөн ингэснээр бүх зүйлийн Бүтээгч, Захирагч, цорын ганц Бурхан Өөрөө хэмээх Бурханы анхдагч байр суурь нь бүх бүтээлийн зүрх сэтгэлд дахин сэргэх юм. Энэ нь мөн Миний нөхөрлөх гэж байгаа сэдэв билээ.

Одоо Библиэс дараах бичээсийг уншицгаая.

1. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг

1) (Эхлэл 1:3-5) Мөн Бурхан –“Гэрэл бий болог!” гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм.

2) (Эхлэл 1:6-7) Бурхан –“Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэв. Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав. Тэгэхэд Түүний хэлснээр болов.

3) (Эхлэл 1:9-11) Бурхан –“Тэнгэрийн доорх усыг нэг дор цуглуулан, хуурай газар үүсгэе” хэмээхэд, Түүний хэлснээр болов. Ингээд Бурхан хуурай газрыг “Газар Дэлхий”; хурсан их усыг тэрээр “Тэнгис” хэмээн нэрлэж, Бурхан харахад тэр нь сайхан байв. Бурхан газар дэхийд ногоон өвс, үр нь өөрөө болдог ургамал ногоо болон үр жимст мод төрөл төрлөөр нь ургуулаг хэмээв. Тэгэхэд Түүний хэлснээр болов.

4) (Эхлэл 1:14-15) Бурхан –“Огторгуйн мандалд Шөнө ба өдрийг хуваах, шинж тэмдэг буюу улирал, өдөр ба жилийг ангилах гэрэглтүүлэгчид вий болог: Тэднийг дэлхийг гэрэлтүүлэх огторгуйн мандал дахь гэрэл нь байг” хэмээв, тэгэхэд Түүний хэлсэн ёсоор болов.

5) (Эхлэл 1:20-21) Бурхан –“Уснууд амьтадыг үржүүлж, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг” гэв. Тэгээд Бурхан аварга том загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтадыг төрөл төрлөөр нь бүтээв. Дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв.

6) (Эхлэл 1:24-25) Бурхан –“газар дэлхийд амьтад төрөл төрлөөр нь вий болог, мал амьтан, хорхой шавьж, зэрлэг ариатан бий болог гэсэнд тэр нь Түүний хэлснээр вий болов. Дараа нь араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээрх хорхой шавьж төрөл төрлөөр нь бүтээгдэв. Бурхан харахад тэр нь сайхан байв.

Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов

   Эхний ишлэлийг харцгаая: “Мөн Бурхан –‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм.” (Эхлэл 1:3-5). Энэ ишлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн ба цаашлаад харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан ярьж эхэлсэн бөгөөд Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний үгийн үр дүнд Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд харагдаж, Түүний хүч чадал бүх зүйлийн дунд тархаж эхэлсэн. Энэ өдрөөс эхлээд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын улмаас бүх зүйл бүтээгдэж, бий болсон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар тэдгээр нь үүргээ биелүүлж эхэлсэн билээ. “Гэрэл бий болог!” хэмээн Бурханыг хэлэхэд гэрэл бий болсон. Бурхан ямар ч үйлдвэрийг эхлүүлээгүй; Түүний үгийн үр дүнд гэрэл бий болсон. Энэ нь Бурханы өдөр хэмээн нэрлэсэн гэрэл байсан бөгөөд хүний оршин тогтнол одоо ч үүнээс хамаарсаар байгаа. Бурханы тушаалаар, үүний мөн чанар болон үнэ цэнэ хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь хэзээ ч алга болоогүй. Үүний оршин тогтнол нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулж, Бүтээгчийн оршин тогтнолыг тунхагладаг ба энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг дахин дахин баталгаажуулдаг. Энэ нь биет бус эсвэл хоосон биш харин энэ нь хүний харж чадах бодит гэрэл юм. Тэр цагаас эхлээд “дэлхий ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба газар дэлхийн гүнд л харанхуй байв.” байсан хоосон дэлхий дээр хамгийн эхний материаллаг зүйл бий болсон. Энэ зүйл нь Бурханы амнаас гарсан үгнээс үүссэн ба Бурханы эрх мэдэл болон ярианы улмаас бүх зүйлийн бүтээлийн эхний үйлдэлд илрэн гарсан. Тун удалгүй Бурхан гэрэл болон харанхуйг салахыг тушаасан... Бурханы үгийн улмаас бүх зүйл өөрчлөгдөж, гүйцэтгэгдсэн... Бурхан энэ гэрлийг "Өдөр" гэж нэрлэсэн ба харанхуйг Тэр "Шөнө" хэмээн нэрийдсэн. Тэр үеэс эхлээд Бурханы бүтээхийг хүссэн дэлхийд эхний үдэш, эхний өглөө бий болсон ба энэ нь эхний өдөр байсан гэж Бурхан өгүүлсэн юм. Энэ өдөр нь бүх зүйлийг бүтээсэн Бүтээгчийн эхний өдөр байсан ба бүх зүйлийн бүтээлийн эхлэл байсан, мөн Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлыг Өөрийнх нь бүтээсэн энэ дэлхийд харуулсан эхний тохиолдол байсан билээ.

    Эдгээр үгсээр дамжуулан хүн Бурханы эрх мэдлийг, Бурханы үгний эрх мэдлийг болон Бурханы хүч чадлыг харах чадвартай болсон. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг учраас Бурханд ийм эрх мэдэл байдаг ба Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг учраас зөвхөн Бурханд л ийм хүч чадал байдаг. Ямар нэгэн хүн эсвэл обьект ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж чадах уу? Та нарын зүрх сэтгэлд хариулт байна уу? Бурханаас өөр ямар нэг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй биет ийм эрх мэдлийг эзэмшдэг үү? Та нар ийм зүйлийн жишээг өөр ямар нэгэн ном, хэвлэлүүдээс харж байсан уу? Хэн нэг хүн тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэсэн ямар нэгэн бүртгэл тэмдэглэл байдаг уу? Энэ нь өөр ямар нэгэн ном эсвэл баримт бүртгэлд харагддаггүй; эдгээр нь мэдээж Бурхан дэлхийг бүтээсэн сүр жавхлантай бүтээлийн тухай эрх мэдэлтэй, хүч чадалтай үгс бөгөөд энэ нь Библид бичигдсэн ба эдгээр үгс нь Бурханы цорын ганц эрх мэдэл, Бурханы цорын ганц ялгамж чанарын талаар ярьдаг. Ийм эрх мэдэл, хүч чадал нь Бурханы цорын ганц ялгамж чанарыг бэлгэддэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг зөвхөн Бурхан, Бурхан л цор ганцаараа эзэмшдэг гэж хэлж болох уу? Ямар ч эргэлзээгүйгээр, зөвхөн Бурхан л ийм эрх мэдэл болон хүч чадлыг эзэмшдэг! Энэ эрх мэдэл болон хүч чадлыг ямар нэг бүтээгдсэн болон бүтээгдээгүй биет эзэмшиж чадахгүй! Энэ нь цорын ганц Бурханы Өөрийн шинж чанаруудын нэг мөн үү? Чи үүнийг нүдээрээ үзсэн үү? Эдгээр үгс нь Бурхан бол цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эрхэм дээд ялгамж чанар болон байр суурийг эзэмшдэг гэдгийг хурдан, тодорхой ойлгох боломжийг хүмүүст олгодог. Дээрх нөхөрлөлөөс, та нарын итгэдэг Бурхан бол цорын ганц Бурхан Өөрөө юм гэж та нар хэлж чадах уу?

Хоёр дахь өдөр Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж, огторгуйг бүтээсэн ба хүмүүсийн амьдрах хамгийн үндсэн орон зай гарч ирсэн

   Библийн хоёр дахь ишлэлийг уншицгаая: “Мөн Бурхан –‘Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг’ гэв. Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав. Тэгэхэд Түүний хэлснээр болов.” ( Эхлэл 1:6-7). Бурханыг “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлт гарсан бэ? Сударт: “Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав.” гэж байдаг. Бурхан үүнийг хэлж, хийсний дараа үр дүн нь юу байсан бэ? Ишлэлийн “Тэгэхэд Түүний хэлснээр болов” хэмээх сүүлчийн хэсэгт хариулт нь оршиж байгаа.

  Энэ хоёр богино өгүүлбэр нь сүр жавхлантай үйл явдлыг бичсэн ба гайхалтай дүр зургийг буюу–Бурхан усыг захирч, хүн оршин тогтнож чадах орон зайг бүтээсэн асар том үйл хэргийг дүрсэлсэн юм...

    Энэ дүр зурагт, ус болон огторгуй Бурханы нүдний өмнө нэн даруй гарч ирсэн ба тэд Бурханы үгийн эрх мэдлээр хуваагдаж, Бурханы заасан байдлаар дээрх ба доорх ус болон тусгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн огторгуй нь доорх усыг бүрхээд зогсохгүй мөн дээрх усаар мөн хангасан... Энд, Бүтээгч Өөрийн эрх мэдлийнхээ хүчээр усыг шилжүүлж, усанд тушааж, огторгуйг бүтээсэн сүр жавхлантай дүр зургийг хараад хүн гөлөрч, мэл гайхаж, уулга алдан бишрэхээс өөр яаж ч чадахгүй. Бурханы үг, Бурханы хүч чадал, Бурханы эрх мэдлээр дамжуулан Бурхан өөр нэгэн агуу үйл хэргийг гүйцэтгэсэн. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Бурханы үйл хэргийг тайлбарлахын тулд судрыг ашиглацгаая: Бурхан Өөрийн үгийг хэлсэн ба Бурханы эдгээр үгсийн улмаас усны дунд огторгуй бий болсон. Үүний зэрэгцээ, Бурханы эдгээр үгсийн улмаас энэ орон зайд асар их өөрчлөлт гарсан ба энэ нь энгийн мэдрэмж дэх өөрчлөлт байгаагүй, харин хов хоосон нь ямар нэг зүйл болж орлуулагдсан явдал байсан юм. Энэ нь Бүтээгчийн бодлоос төрж, Бүтээгчийн хэлсэн үгийн улмаас хов хоосноос ямар нэг зүйл болсон ба цаашлаад энэ мөчөөс эхлээд энэ нь Бүтээгчийн төлөө оршин тогтнож, бат зогсож, Бүтээгчийн бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэж байсан. Энэ ишлэл нь бүх дэлхийг бүтээсэн Бүтээгчийн хоёр дахь үйлдлийг дүрсэлдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын илэрхийлэл байсан ба энэ нь Бүтээгчийн өөр нэг анхдагч үйл хэрэг байсан юм. Энэ өдөр нь дэлхийн суурийг тавьснаас хойш Бүтээгчийн өнгөрүүлсэн хоёр дахь өдөр байсан бөгөөд энэ нь Түүний хувьд дахиад нэг гайхалтай өдөр байсан: Тэр гэрлийн дотор алхсан, Тэр огторгуйг авчирсан, Тэр усыг захирч, зохицуулсан ба Түүний үйл хэрэг, Түүний эрх мэдэл, Түүний хүч чадал нь шинэ өдөр ажиллаж эхэлсэн...

   Бурхан үгээ хэлэхээс өмнө усны дунд огторгуй байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл Бурхан “Усны голд огторгуй бай” гэж хэлсний дараа яасан бэ? Бурханы төлөвлөсөн зүйлс гарч ирсэн; усан дунд огторгуй байсан ба Бурхан “усыг уснаас салгаг” гэж хэлсэн учраас ус тусгаарлагдсан. Ийм байдлаар, Бурханы үгийн дагуу, Бурханы эрх мэдэл, хүч чадлын үр дүнд хоёр шинэ эд юм, шинээр-төрсөн хоёр зүйл бүх зүйлийн дунд гарч ирсэн. Энэ хоёр шинэ зүйлийн илрэлтийн тухайд та нарт ямар санагдаж байна вэ? Та нар Бүтээгчийн хүч чадлын агуу байдлыг мэдэрч байна уу? Та нар Бүтээгчийн цор ганц, ер бусын хүчийг мэдэрч байна уу? Ийм хүч ба хүч чадлын агуу байдал нь Бурханы эрх мэдлээс болдог ба энэ эрх мэдэл нь Бурханы Өөрийнх нь төлөөлөл, Бурханы Өөрийн цорын ганц шинж чанар билээ.

   Энэ ишлэл та нарт Бурханы цорын ганц чанарын талаар өөр нэг гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн үү? Гэвч энэ нь хангалттайгаас хамаагүй хол; Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадал нь үүнээс хамаагүй илүү байдаг. Түүний цорын ганц чанар нь Тэр өөр ямар ч бүтээлтэй адилгүй мөн чанарыг эзэмшдэг учраас биш харин мөн Түүний эрх мэдэл болон хүч чадал нь ер бусын, хязгааргүй, бүхнээс давуу, бүхнээс дээгүүр оршдог учраас, цаашлаад Түүний эрх мэдэл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь амийг бүтээж, гайхамшгийг бий болгож, сонирхолтой, ер бусын минут, секунд тутмыг бүтээж, үүний зэрэгцээ Тэр Өөрийн бүтээсэн амийг удирдаж, гайхамшгуудыг болон Өөрийн бүтээсэн минут секунд бүрийн дээд эрхийг атгаж байдаг учраас юм.

Гурав дахь өдөр Бурханы үг газар болон далайг төрүүлсэн ба Бурханы эрх мэдэл нь дэлхий ертөнцийг амьдралаар бялхахад хүргэсэн

  Дараа нь Эхлэл 1:9-11-ийн эхний өгүүлбэрийг уншицгаая: “Бурхан — Тэнгэрийн доорх усыг нэг дор цуглуулан, хуурай газар үүсгэе!” гэсэн. Бурхан зүгээр л “Тэнгэрийн доорх усыг нэг дор цуглуулан, хуурай газар үүсгэе” гэж хэлсний дараа ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Гэрэл болон огторгуйгаас гадна энэ орон зайд юу байсан бэ? Сударт: “Ингээд Бурхан хуурай газрыг ‘Газар Дэлхий’; хурсан их усыг тэрээр ‘Тэнгис’ хэмээн нэрлэж, Бурхан харахад тэр нь сайхан байв.” гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл, одоо энэ орон зайд газар, далай бий болсон ба хуурай газар, далай хоёр тусгаарлагдсан. Эдгээр шинэ зүйлсийн илрэлт нь Бурханы амнаас гарсан тушаалыг дагасан ба “Тэгэхэд Түүний хэлснээр болов.” Бурхан үүнийг хийж байх зуураа завгүй байсан гэж Сударт бичсэн байсан уу? Түүнийг биеийн хүчний ажил хийсэн гэж энд дүрсэлсэн үү? Ингээд энэ бүхнийг Бурхан хэрхэн хийсэн бэ? Бурхан эдгээр шинэ зүйлсийг хэрхэн бий болгосон бэ? Энэ бүхнийг гүйцэтгэж, үүнийг бүхэлд нь бүтээхийн тулд Бурхан үгийг ашигласан нь илт юм.

  Дээрх гурван ишлэлээс бид гурван агуу үйл явдал тохиолдсон талаар мэдэж авсан. Энэ гурван үйл явдал Бурханы үгээр дамжин илрэн гарч, оршин тогтносон ба Түүний үгийн улмаас тэдгээр нь ээлж дараалан Бурханы нүдний өмнө гарч ирсэн. Тиймээс "Бурхан үг хэлдэг ба энэ нь биелэх болно; Тэр тушаадаг ба энэ нь оршин тогтнох болно” гэдэг нь хий хоосон үг биш гэдгийг харж болно. Бурханы энэ мөн чанар нь Түүнд бодол төрсөн мөчид баталгааждаг ба Бурхан үгээ хэлэхээр амаа ангайх үед Түүний мөн чанар бүрэн тусгагддаг.

  Энэ ишлэлийн сүүлийн өгүүлбэрийг үргэлжлүүлэн уншицгаая: “Бурхан газар дэхийд ногоон өвс, үр нь өөрөө болдог ургамал ногоо болон үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг хэмээв. Тэгэхэд Түүний хэлснээр болов.” Бурханыг ярьж байх зуур энэ бүх зүйлс Бурханы бодлын дагуу бий болж, тэр даруйдаа янз бүрийн өчүүхэн жаахан амьд биетүүд газрын хөрснөөс толгойгоо цухуйлгаж эхэлсэн ба тэд өөрсдийн биен дээрх шороог сэгсэрч унагахаасаа өмнө өөр хоорондоо даллан мэндэлж, толгой дохиж дэлхий рүү инээмсэглэж байсан. Тэд өөрсдөд нь амь хайрласанд Бүтээгчид талархаж, тэд бол бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ болон тэд бүгд Бүтээгчийн эрх мэдлийг харуулахад өөрсдийн амиа зориулах болно гэдгээ дэлхий ертөнцөд зарласан юм. Бурхан үгээ хэлж байхад газар үржил шимтэй ногоон болж, хүний таашаалыг хүртэх бүх төрлийн ургамал газраас урган гарсан ба уул тал ой модоор бүрхэгдсэн... Амьдралын ямар ч ул мөр байхгүй байсан үржил шимгүй энэ дэлхий нь элбэг арвин өвс ургамал, модоор хурдацтайгаар бүрхэгдэж өвс ногоогоор бялхаж байсан... Зүлэг ногооны анхилуун үнэр болон хөрсний таатай үнэр агаарт ханхалж, ургамлын бөөгнөрөл нь агаарын урсгалтай хослон амьсгалж, ургах үйл явц нь эхэлсэн. Үүний зэрэгцээ Бурханы үгийн ачаар, Бурханы бодлыг дагаад бүхий л ургамал амьдралын тасралтгүй эргэлтийг эхлүүлсэн ба тэдгээр нь ургаж цэцэглэж, жимсэлж, үрждэг. Тэд өөрсдийн тус тусын амьдралын замналыг нарийн мөрдөж эхэлсэн ба бүх зүйлийн дунд өөрсдийн тус тусын үүргээ гүйцэтгэж эхэлсэн... Бүтээгчийн үгийн улмаас тэд бүгд төрсөн ба амьдруулагдсан. Тэд Бүтээгчээс дуусашгүй дэмжлэг болон хоол тэжээлийг хүлээн авч, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд газрын өнцөг булан бүрт үргэлж тууштай амьдарч байсан ба тэд Бүтээгчийн тэдэнд хайрласан амийн хүчийг үргэлжид харуулж байсан...

   Бүтээгчийн амь нь ер бусын, Түүний бодол нь ер бусын бөгөөд Түүний эрх мэдэл нь ер бусын иймээс Түүнийг үгээ хэлэх үед эцсийн үр дүн нь “Тэгэхэд Түүний хэлснээр болов.” Мэдээж Бурхан үйлдэл хийх үедээ Өөрийн гараар ажиллах хэрэггүй байсан; Тэр зүгээр л зарлигдахын тулд Өөрийн бодлыг, тушаахын тулд Өөрийн үгийг ашигласан ба ийм байдлаар аливаа зүйлс биелсэн. Энэ өдөр Бурхан бүх усыг нэг газар цуглуулж хуурай газрыг гаргасан, үүний дараа Бурхан газраас өвс ногоо ургуулсан ба үрлэгч өвс ногоо, үр жимстэй моддыг тэнд ургуулж, Бурхан тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилан тэдгээрийг өөрсдийн үрийг тээхэд хүргэсэн. Энэ бүхэн нь Бурханы бодлын дагуу, Бурханы үгийн тушаалын дагуу нэг бүрчлэн ээлж дараалан энэ шинэ дэлхийд бий болсон.

   Өөрийн ажлыг хараахан эхлээгүй байх үедээ Бурхан Өөрийн хийх гэж төлөвлөсөн зүйлийнхээ дүр зургийг Өөрийн сэтгэлдээ буулгасан байсан ба Бурхан эдгээр зүйлсийг биелүүлэх гэж байх үед буюу Бурхан энэ дүр зургийн агуулгыг ярихын тулд Өөрийн амыг нээсэн тэр мөчид Бурханы эрх мэдэл, хүч чадлын ачаар бүх зүйлд өөрчлөлт гарч эхэлсэн. Бурхан үүнийг хэрхэн хийж эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн ашигласнаас үл хамааран бүх зүйл Бурханы төлөвлөгөөний дагуу, Бурханы үгийн улмаас алхам алхмаар биелсэн ба Бурханы үг болон эрх мэдлийн ачаар тэнгэр газрын хооронд алхам алхмаар өөрчлөлт гарсан юм. Энэ бүх өөрчлөлт, үйл явдлууд нь Бүтээгчийн эрх мэдлийг болон Бүтээгчийн амийн хүч чадлын ер бусын агаад агуу байдлыг харуулсан юм. Түүний бодол нь энгийн санаа эсвэл хоосон дүр зураг биш, харин эрч хүчтэй байдал, ер бусын энергийг агуулсан эрх мэдэл бөгөөд тэдгээр нь бүх зүйлийг өөрчлөгдөж, сэргээгдэж, шинэчлэгдэж, мөхөн устахад хүргэдэг хүч чадал билээ. Иймээс бүх зүйл Түүний бодлын улмаас чиг үүргээ гүйцэтгэдэг ба үүний зэрэгцээ Түүний амнаас гарсан үгийн улмаас бүх зүйл биелдэг...

    Бүх зүйл гарч ирэхээс өмнө Бурханы бодолд бүрэн төгс төлөвлөгөө аль хэдийн бүрдсэн байсан ба шинэ дэлхий аль хэдийн биелсэн байсан юм. Хэдийгээр гурав дахь өдөр нь газар дээр бүх төрлийн ургамал гарч ирсэн ч энэ дэлхийг бүтээх алхмаа зогсоох ямар ч шалтгаан Бурханд байгаагүй; Тэр Өөрийн үгээ үргэлжлүүлэн хэлж, бүх шинэ зүйлийн бүтээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэр ярьж, Өөрийн тушаалыг буулгаж, Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн хүч чадлыг харуулж байсан бөгөөд Өөрийн бүтээхээр төлөвлөсөн бүх зүйл болон хүн төрөлхтөнд зориулан бэлдэхээр төлөвлөсөн бүх зүйлийг Тэр бэлтгэсэн юм...

Дөрөв дэх өдөр Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ ашиглахад хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон

   Бүтээгч Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийг ашигласан ба ийм байдлаар Тэр Өөрийн төлөвлөгөөний эхний гурван өдрийг өнгөрүүлсэн. Энэ гурван өдрийн туршид Бурхан завгүй мэт харагдаагүй эсвэл Өөрийгөө ядраагаагүй; эсрэгээр нь Тэр Өөрийн төлөвлөгөөний анхны гайхалтай гурван өдрийг өнгөрөөсөн ба дэлхий ертөнцийн үндсэн өөрчлөлтийн агуу үүргийг гүйцэтгэсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болсон ба Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан гайхалтай дүр зураг эцсийн эцэст хэсэг хэсгээрээ Бурханы үгээр илчлэгдсэн юм. Шинэ зүйл бүрийн илрэлт нь шинээр төрсөн хүүхэд мэт байсан ба Өөрийнх нь бодолд байсан дүр зургууд амилсныг харах Бүтээгчид таатай байлаа. Энэ үед, Түүний зүрх сэтгэл нь сэтгэл ханамжийн хэлтэрхийг олж авсан боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирсэн ба–Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр Өөрийн эрх мэдлийг хэрхэн үзүүлсэн бэ? Мөн үүний зэрэгцээ, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжийн дагуу, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр буюу дахин нэг шинэ эхлэлийн өдөрт бидний харц шилжлээ. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь маргаангүйгээр өөр нэгэн гайхалтай өдөр байсан ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд туйлын чухал өдөр байлаа. Энэ нь мэдээж үнэлж баршгүй өдөр байсан юм. Энэ нь хэр гайхалтай, энэ нь хэр чухал мөн хэр үнэлж баршгүй үнэ цэнэтэй байсан бэ? Эхлээд Бүтээгчийн хэлсэн үгсийг сонсоцгооё...

  “Бурхан –‘Огторгуйн мандалд Шөнө ба өдрийг хуваах, шинж тэмдэг буюу улирал, өдөр ба жилийг ангилах гэрэлтүүлэгчид бий болог: Тэднийг дэлхийг гэрэлтүүлэх огторгуйн мандал дахь гэрэл нь байг’ хэмээв, тэгэхэд Түүний хэлсэн ёсоор болов” (Эхлэл 1:14-15). Энэ нь, хуурай газар болоод үүн дээрх өвс ургамлыг Бурхан бүтээсний дараа бүтээлүүдээр дамжуулан харуулсан Түүний эрх мэдлийн өөр нэгэн илэрхийлэл байв. Бурханд тийм хүч чадал байдаг учраас Бурханы хувьд ийм үйл хэрэг нь мөн адил амархан байсан; Бурхан Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэгдэх болно. Бурхан тэнгэрт гэрэлтүүлэгч бий болохыг тушаасан ба эдгээр гэрэлтүүлэгчид нь зөвхөн тэнгэрт болон газар дээр гэрэлтээд зогсохгүй өдөр шөнө, улирал, хоног, жилийн тэмдэг болж байсан. Ийм байдлаар Бурхан Өөрийн үгээ хэлэнгүүт Бурханы хийхийг хүссэн үйл хэрэг бүр нь Бурханы утга учрын дагуу, Бурханы тогтоосон байдлаар биелж байсан юм.

  Тэнгэр дэх гэрэлтүүлэгчид нь гэрлийг цацруулж чадах тэнгэр дэх зүйл юм; тэдгээр нь тэнгэрт гэрэлтэж, хуурай газар болоод далайг гийгүүлдэг. Тэд Бурханы тушаасан хэмнэл, давтамжийн дагуу эргэлдэж, газрыг өөр өөр цаг хугацаанд гэрэлтүүлдэг ба ийм байдлаар гэрлүүдийн тойргоор эргэлдэх мөчлөг нь газрын баруун, зүүн зүгт өдөр шөнө бий болоход хүргэж, тэдгээр нь өдөр шөнийн тэмдэг болоод зогсохгүй мөн эдгээр өөр өөр мөчлөгүүдээр дамжин тэд мөн хүн төрөлхтний баяр наадам, төрөл бүрийн онцгой өдрүүдийг тэмдэглэдэг. Тэдгээр нь Бурханы гаргасан–хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлын төгс иж бүрдэл, хавсралт бөгөөд эдгээрийн хамтаар гэрэлтүүлэг нь хүн төрөлхтний сарны тоолол, өдөр, жилийн ердийн үнэн зөв тэмдэг болдог. Хэдийгээр газар тариалан дөнгөж үүссэний дараа л хүмүүс Бурханы бүтээсэн гэрэлтүүлгээс үүдсэн сарны тоолол, өдөр, жилийг ялган салгаж, ойлгож эхэлсэн боловч үнэндээ хүмүүсийн өнөөдөр ойлгодог сарны тоолол, өдөр, жил нь Бурханы бүх зүйлийн бүтээлийн дөрөв дэх өдөр аль хэдийн бий болсон бөгөөд мөн хүмүүсийн мэдэрч туулдаг хавар, зун, намар, өвлийн ээлжлэн солигддог мөчлөг ч гэсэн Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр хэдийнэ эхэлсэн юм. Бурханы бүтээсэн гэрэл нь өдөр шөнийг тогтмол, нарийн зөв, тов тодорхой ялгаж, өдрүүдийг тоолж, сарны тоолол болон жилийг ойлгомжтойгоор тэмдэглэх боломжийг хүмүүст олгосон. (Бүтэн сартай өдөр нь нэг сарын эцэс байсан ба үүнээс хүн гэрлийн гэрэлтүүлгийн шинэ мөчлөг эхэлснийг мэдэж авч байсан; хавирган сар нь нэг сар дундаа орсныг илтгэдэг ба энэ нь сарны шинэ тоолол эхэлснийг хүмүүст хэлдэг, үүнээс сарны тоололд хэдэн өдөр, хэдэн шөнө байсныг, улиралд хэдэн сарны тоолол байсныг, жилд хэдэн улирал байсныг бодож олж болно, энэ бүхэн нь тогтмол харагддаг байсан.) Иймээс, хүмүүс гэрэлтүүлгийн өөрчлөлтөөр тэмдэглэгдсэн сарны тоолол, өдөр, жилийг амархан мэддэг байв. Энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн болон бүх зүйлс гэрлийн өөрчлөлтөөс үүдсэн өдөр шөнийн эмх цэгцтэй ээлж ба улирлуудын ээлжлэн солигдолтын дунд өөрийн мэдэлгүй амьдарч байсан юм. Энэ нь, Бүтээгч дөрөв дэх өдөр гэрэлтүүлэгчийг бүтээсний ач холбогдол байлаа. Үүний адилаар Бүтээгчийн энэ үйлдлийн зорилго болон ач холбогдол нь Түүний эрх мэдэл, хүч чадлаас мөн л салшгүй юм. Иймээс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид болон тэдгээрийн хүнд авчрах үнэ цэнэ нь Бүтээгчийн эрх мэдлийн хичээл чармайлтын өөр нэгэн ончтой шийдэл байлаа.

   Хүн төрөлхтөн хараахан гарч ирээгүй байсан энэ шинэ дэлхийд Өөрийн удахгүй бүтээх шинэ амьдралд зориулан “үдэш болон өглөө,” “огторгуй,” “газар болон далай,” “ургамал, ногоо болон төрөл бүрийн мод,” “гэрэлтүүлэгчид, улирал, өдөр, жилийг” Бүтээгч бэлтгэсэн юм. Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь Түүний бүтээсэн шинэ зүйл бүрд илэрхийлэгдэж байсан бөгөөд Түүний үг болон ололт амжилт нэг дор, өчүүхэн төдий ч зөрчилдөөнгүй, өчүүхэн төдий ч зай завсаргүйгээр тохиолдсон билээ. Эдгээр шинэ зүйлсийн илрэлт болон үүсэл нь Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлын баталгаа байсан: Тэр Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, мөн биелсэн зүйлс нь үүрд мөнх үргэлжилнэ. Энэ баримт хэзээ ч өөрчлөгдөөгүй: энэ нь урьд нь ч байсан, өнөөдөр ч байгаа ба үүрд мөнхөд байх болно. Та нар судрын тэдгээр үгсийг дахин нэгэнтээ харвал тэдгээр нь та нарт шинэхэн санагдаж байна уу? Та нар шинэ агуулгыг харж, шинэ нээлт хийсэн үү? Тэгсэн бол Бүтээгчийн үйл хэрэг чиний зүрх сэтгэлийг хөдөлгөж, Түүний эрх мэдэл, хүч чадлын талаарх чиний мэдлэгийн чиглэлийг зааж, Бүтээгчийг ойлгох чиний ойлголтын үүдийг нээж Түүний үйл хэрэг болоод эрх мэдэл нь эдгээр үгсэд амь хайрласан учраас юм. Иймээс эдгээр үгсээс хүн Бүтээгчийн эрх мэдлийн бодитой, тод томруун илрэлийг харж, Бүтээгчийн ноёрхлыг үнэхээр нүдээр харж, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын ер бусын байдлыг харсан.

   Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь гайхамшгийн араас гайхамшгийг бүтээж, Тэр хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд хүн өөрийн эрхгүй Түүний эрх мэдлийн илрэлээс үүдсэн гайхалтай үйл хэргийг цочирдон ширтэж байсан. Түүний хосгүй хүч чадал нь баяр хөөрөөс баяр хөөрийг авчирдаг ба хүмүүс гайхаж, баярлаж, бахдан биширсэндээ уулга алдаж, сэтгэл нь догдолж, хөгжин баясаж байсан; үүнээс илүүгээр хүний сэтгэл илт хөдөлсөн бөгөөд түүнд хүндлэл, бишрэл болон сэтгэл татагдалт бий болсон. Бүтээгчийн эрх мэдэл болон үйл хэрэг нь хүний сүнсэнд агуу нөлөө үзүүлж, хүний сүнсийг цэвэрлэж цаашлаад хүний сүнсийг хангадаг. Түүний бодол нэг бүр, Түүний яриа нэг бүр, Түүний эрх мэдлийн илчлэл бүр нь бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд энэ нь бүтээгдсэн хүн төрөлхтний гүн гүнзгий ойлголт, мэдлэгийн хамгийн үнэ цэнэтэй агуу ажил хэрэг юм. Бид Бүтээгчийн амнаас гарсан бүтээл бүрийг тоолох үед бидний сүнс Бурханы хүч чадлын гайхамшигт татагддаг бөгөөд бид дараах өдрийн: Бурхан бүх зүйлийг бүтээсэн тав дахь өдрийн Бүтээгчийн хөлийн мөрийг дагаж байна.

Бүтээгчийн үйл хэргээс илүү ихийг харангаа Судрын ишлэлийг үргэлжлүүлэн уншицгаая.

Тав дахь өдөр олон янзын амьд биетүүд нь Бүтээгчийн эрх мэдлийг өөр өөр байдлаар харуулсан

   Сударт “Бурхан –‘Уснууд амьтай хөдөлдөг амьтдыг үржүүлж, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг’ гэв. Тэгээд Бурхан аварга том загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв.” (Эхлэл 1:20-21) гэж байдаг. Энэ өдөр Бурхан усан дахь амьд биет болон агаар дахь шувуудыг бүтээсэн гэдгийг Судар бидэнд тодорхой өгүүлдэг бөгөөд өөрөөр хэлбэл Тэр олон янзын загас, шувуудыг бүтээж, тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилсан. Ийм байдлаар газар, тэнгэр огторгуй болон ус Бурханы бүтээлээр дүүрсэн...

  Бурханыг үгээ хэлэнгүүт цоо шинэ амьдрал өөр өөрийн хэлбэртэйгээр тэр даруй Бүтээгчийн үгэн дунд амь орж байв. Тэд түлхэлцэн, үсрэн харайж, баяр хөөртэйгээр наадан тоглож энэ дэлхий дээр ирсэн... Бүх төрлийн хэлбэр, хэмжээтэй загас усанд шумбаж, бүх төрлийн дун элснээс гарч ирж, хайрстай, хясаатай, ясгүй биетүүд том, жижиг, урт богино янз бүрийн хэлбэртэйгээр нэн даруй бий болж байв. Мөн олон төрлийн далайн замаг давхийн ургаж, олон янзын усны амьтдын хөдөлгөөнд долгиолон, давалгаалж, тогтоол ус сэргэж эхэлсэн ба тэдэнд: Хурдал! Найзуудаа авчир! Учир нь чи хэзээ ч дахин ганцаардахгүй! гэж хэлж буй мэт байсан. Бурханы бүтээсэн олон янзын амьд биетүүд усанд илрэн гарсан цагаас эхлээд бүхий л шинэ амьдрал нь маш урт хугацааны туршид хөдөлгөөнгүй байсан усанд эрч хүчийг авчирч, шинэ эрин үеийг урин залсан юм... Тэр мөчөөс эхлээд тэд бие биедээ эрхлэн наадаж, бие биедээ хань болсон бөгөөд нэг нэгнийгээ огтхон ч ялгаварлаагүй. Ус өөрийн дотор буй амьтдын төлөө оршин тогтнож, өөрийн өвөрт буй амьд биет болгоныг тэжээн тэтгэсэн бөгөөд үүний шим тэжээлийн улмаас бүхий л амьд биет усны төлөө оршин байлаа. Бүгд бие биедээ амьдрал олгосон ба үүний зэрэгцээ Бүтээгчийн бүтээлийн ер бусын байдал, агуу байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй хүч чадлыг бүгд гэрчилсэн юм...

   Далай тэнгис цаашид чимээгүй байхаа больсонтой адилаар тэнгэр ч гэсэн амьдралаар дүүрч эхэлсэн. Том болон жижиг шувууд нэг нэгээрээ газраас тэнгэр лүү хөөрөн ниссэн юм. Далайн амьтадтай адилгүй нь туяхан гоёмсог биеийг бүрхсэн далавч болон өд сөд тэдэнд байв. Тэд далавчаа дэлгэн, өөрсдийн гоёмсог өдөн бүрхүүлийг болон Бүтээгчийн тэдэнд хайрласан онцгой хөдөлгөөн, ур чадварыг бахархалтайгаар, ихэмсгээр дэлгэн харуулж байлаа. Тэд тэнгэр газрын хооронд тал газар болон ой хөвчийг туулан чөлөөтэйгээр, чадварлагаар халин нисэж байсан юм... Тэд бол агаарын дуртай зүйл байсан, тэд бол бүх зүйлийн хүсэн хүлээсэн зүйл байсан. Тэд тун удалгүй тэнгэр газрын хоорондох холбоо болох байсан бөгөөд бүх зүйлд мэдээ дамжуулах байсан юм... Тэд дуулан жиргэж, тэд баяр хөөртэйгээр халин ниссэн ба нэгэнтээ хоосон байсан энэхүү дэлхий ертөнцөд тэд баяр баясал, инээд хөөр, чичирхийллийг авчирсан билээ... Тэд өөрсдийн цээлхэн, уянгалаг жиргээнийг ашиглаж тэдэнд хайрласан амийн хариуд Бүтээгчийг магтан алдаршуулахын тулд өөрсдийн зүрх сэтгэл доторх үгийг ашигласан. Тэд Бүтээгчийн бүтээлийн төгс агаад ер бусын байдлыг харуулахын тулд баяр хөөртэйгээр бүжсэн ба Түүний тэдэнд хайрласан онцгой амиар дамжуулан Бүтээгчийн эрх мэдлийг гэрчлэхийн төлөө өөрсдийн бүхий л амьдралыг зориулах юм.

   Тэд усанд эсвэл тэнгэрт байна уу гэдгээс үл хамааран энэхүү элбэг олон амьд биетүүд нь Бүтээгчийн тушааснаар амьдралын өөр өөр хэлбэр дүрстэйгээр оршин байсан бөгөөд Бүтээгчийн тушааснаар тэд өөрсдийн харгалзах төрөл зүйлийн дагуу цугларсан–энэ хууль, энэ дүрмийг ямар ч амьтан өөрчилж чадахгүй байсан. Тэд Бүтээгчийн тэдэнд тогтоож өгсөн хязгаарыг даван гарч зүрхлээгүй, мөн тэдэнд тэгэх боломж ч байгаагүй. Бүтээгчийн тушаасны дагуу өнөөдрийг хүртэл тэд амьдарч, өсөн үржиж, Бүтээгчийн тэдэнд тогтоож өгсөн амьдралын замнал, хууль дүрмийг чанд мөрдөж, Түүний үгээр илэрхийлэгдээгүй тушаалыг болон Түүний тэдэнд өгсөн тэнгэрийн зарлиг, зааврыг ухамсарлан дагасаар ирсэн. Тэд өөрсдийн тусгай аргаар Бүтээгчтэй ярилцаж Бүтээгчийн санаа зорилгод талархаж эхэлсэн бөгөөд Түүний тушаалыг дуулгавартай дагасан юм. Нэг нь ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчөөгүй бөгөөд тэднийг захирах Түүний дээд эрх, тушаал нь Түүний бодол дотор байсан; ямар ч үг хэлэгдээгүй боловч Бүтээгчид байсан цор ганц эрх мэдэл нь, хүнээс ялгаатай, ямар ч хэл яриа эзэмшээгүй бүх зүйлсийг чимээгүй хянаж байсан. Өөрийн эрх мэдлийг ийм онцгой байдлаар харуулсан нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн талаарх шинэ мэдлэгийг олж авч, шинэ тайлбар хийхэд хүнийг хүргэсэн. Энэ шинэ өдрийн Бүтээгчийн эрх мэдлийн хүчин чармайлт нь Бүтээгчийн цорын ганц чанарыг дахин нэгэнтээ харуулсан гэдгийг энд Би та нарт хэлэх ёстой.

  Дараа нь судрын энэ ишлэлийн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая: “Бурхан харахад тэр нь сайхан байв.” Энэ нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Эндээс бид Бурханы сэтгэл хөдлөлийн хальт төсөөллийг олж хардаг. Түүний бүтээсэн бүх зүйл нь оршин тогтнож, Түүний үгийн улмаас бат зогсож, аажмаар өөрчлөгдөж эхлэхийг Бурхан харсан. Энэ үед Бурхан, Өөрийн үгээр бүтээсэн янз бүрийн зүйл болон Өөрийн хийсэн олон янзын үйл хэрэгт сэтгэл хангалуун байсан уу? Хариулт нь “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг юм. Та нар эндээс юуг харж байна вэ? “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг нь юуг илэрхийлж байна вэ? Энэ нь юуг бэлгэдэж байна вэ? Энэ нь, Өөрийн төлөвлөж, бичсэн зүйлээ биелүүлж, Өөрийн биелүүлэхээр зорьсон зорилгоо биелүүлэх хүч чадал, мэргэн ухаан Бурханд байсан гэсэн үг юм. Бурхан үүрэг даалгавар болгоноо биелүүлэх үедээ харамссан уу? Хариулт нь мөн л “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Тэр харамсаагүйгээр үл барам харин ч сэтгэл хангалуун байсан. Тэр харамсаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы төлөвлөгөө бол төгс, Түүний хүч чадал, мэргэн ухаан нь төгс бөгөөд зөвхөн Түүний эрх мэдлээр л тийм төгс байдалд хүрч болно гэдгийг бидэнд хэлдэг. Хүн зорилтоо биелүүлэх үедээ Бурханы адилаар энэ нь сайн болжээ гэж харж чаддаг уу? Хүний хийсэн бүхэн төгс болж чадах уу? Хүмүүс үүрд мөнх орших зүйл хийж чадах уу? Хүний хэлдгээр "юу ч төгс биш харин илүү дээр л гэж байдаг" ба хүний хийдэг юу ч төгс болж чадахгүй. Түүний хийсэн, хэрэгжүүлсэн бүхэн нь сайн байсныг Бурхан харах үед Бурханы хийсэн бүхэн Түүний үгээр тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл “Бурхан харахад тэр нь сайхан байх” үед Түүний хийсэн бүхэн нь байнгын хэлбэр дүрсээ олж, өөрсдийн төрлөөр ангилагдан, үүрд мөнхийн тогтмол байр суурь, зорилго болон чиг үүрэг тэдэнд өгөгдсөн. Цаашлаад бүх зүйлийн дундах тэдний үүрэг роль болон Бурхан бүх зүйлийг удирдах явцад тэдний явах аян нь аль хэдийн Бурханаар урьдчилан тодорхойлогдсон бөгөөд хувиршгүй байсан юм. Энэ нь бүх зүйлийн Бүтээгчийн өгсөн тэнгэрийн хууль байлаа.

  “Бурхан харахад тэр нь сайхан байв” хэмээх эдгээр энгийн, дутуу үнэлэгдсэн, ихэвчлэн үл ойшоогддог үгс нь Бурханаас бүх бүтээлд өгсөн тэнгэрийн хууль, тэнгэрийн зарлиг юм. Тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэгэн биелэл буюу илүү бодитой, илүү гүн гүнзгий зүйл юм. Өөрийн үгээр дамжуулан Бүтээгч Өөрийн олж авахаар зорьсон зүйлээ олж авч, Өөрийн биелүүлэхээр зорьсон зүйлдээ хүрээд зогсохгүй мөн Өөрийн бүтээсэн бүхнийг Өөрийн гараар хянаж, Өөрийн хийсэн бүхнийг Өөрийн эрх мэдлээр захирсан, цаашлаад энэ бүхэн нь эмх журамтай бөгөөд тогтмол байсан. Түүнчлэн бүх зүйлс Түүний үгээр амьдарч, үхэж байсан ба тэд Түүний эрх мэдлээр Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон, үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм! Энэ хууль нь “Бурхан харахад тэр нь сайхан байх” яг тэр мөчид эхэлсэн бөгөөд Бүтээгч үүнийг хүчингүй болгох тэр өдөр хүртэл энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө оршин тогтнож, үргэлжилж, чиг үүргээ гүйцэтгэх болно! Бүтээгчийн цор ганц эрх мэдэл нь бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг оршин тогтнохыг тушаах Түүний чадвараар илэрхийлэгдээд зогсохгүй мөн бүх зүйлийн дээд эрхийг атгаж, удирдах болон бүх зүйлд амь болон эрч хүчийг хайрлах Түүний чадвараар цаашлаад Өөрийн төлөвлөгөөний дагуу Түүний бүтээх бүх зүйлийг илрэн гарч, төгс хэлбэр, төгс амийн бүтэц, төгс үүрэг рольтойгоор Түүний бүтээсэн дэлхийд үүрд мөнхөд оршин тогтноход хүргэх Түүний ур чадвараар илэрхийлэгддэг. Иймээс ч энэ нь, Бүтээгчийн бодол ямар ч хориг хязгаарт баригддаггүй, цаг хугацаа, орон зай эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагддаггүйтэй адил байдлаар илэрхийлэгддэг. Түүний эрх мэдлийн адилаар Бүтээгчийн цор ганц ялгамж чанар нь мөнхөөс мөнхөд өөрчлөгдөхгүй үлдэх болно. Түүний эрх мэдэл нь үргэлж Түүний цор ганц ялгамж чанарын төлөөлөл болон бэлгэ тэмдэг байх бөгөөд Түүний эрх мэдэл нь Түүний ялгамж чанартай зэрэгцэн үүрд мөнх оршин тогтнох болно!

Зургаа дахь өдөр Бүтээгчийг үгээ хэлэнгүүт Түүний сэтгэл дэх бүх төрлийн амьд биетүүд ээлж дараалан гарч ирсэн

 Бүх зүйлийг бүтээх Бүтээгчийн ажил анзаарагдахгүйгээр таван өдөр үргэлжилсэн ба үүний дараа Бүтээгч бүх зүйлийг бүтээх зургаа дахь өдрийг нэн даруй угтан авсан. Энэ өдөр нь өөр нэг шинэ эхлэл, өөр нэг ер бусын өдөр байсан юм. Тэгвэл энэ шинэ өдрийн урд оройны Бүтээгчийн төлөвлөгөө юу байсан бэ? Ямар шинэ амьтдыг Тэр бий болгож, бүтээх гэж байсан бэ? Сонс, тэр бол Бүтээгчийн дуу хоолой юм...

 “Бурхан –‘газар дэлхийд амьтад төрөл төрлөөрөө бий болог, мал амьтан, хорхой шавьж, зэрлэг араатан амьтад бий болог’ гэсэнд тэр нь Түүний хэлснээр бий болов. Дараа нь араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээрх хорхой шавьж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурхан харахад тэр нь сайхан байв.” (Эхлэл 1:24-25). Энэ нь ямар амьд биетүүдийг хамарч байна вэ? Сударт: төрөл бүрийн мал амьтан, хорхой шавьж болон газрын зэрлэг амьтад гэж байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр газар дээр бүх төрлийн амьд биетүүд бий болоод зогсохгүй мөн тэдгээр нь төрөл төрлөөрөө ангилагдсан ба түүнчлэн “Бурхан харахад тэр нь сайхан байв.”

   Өмнөх таван өдрийнхтэй адил хэмнэлтэйгээр зургаа дахь өдөр нь Бүтээгч Өөрийн хүссэн амьд биетүүдийг бий болохыг тушаасан ба тэдгээр нь газар дээр төрөл төрлөөрөө гарч ирсэн. Бүтээгч Өөрийн эрх мэдлийг үзүүлэх үед Түүний хэлсэн ямар ч үг талаар болоогүй ба иймээс зургаа дахь өдөр Түүний бүтээхээр зорьсон амьд биет бүр тогтоосон хугацаанд гарч ирсэн юм. Бүтээгчийг “газар дэлхийд амьтад төрөл төрлөөрөө бий болог” хэмээн хэлэнгүүт газар дэлхий амьдралаар дүүрч, газар дээр бүх төрлийн амьд биетүүдийн амьсгал гэнэт гарч ирсэн... Зүлэгтэй ногоон тал хээр газар тарган үхэрнүүд сүүлээ нааш цааш хөдөлгөн, ээлж дараалан бий болж, майлж буй хоньд сүрэглэн бэлчиж, морьд янцгаан давхиж эхэлсэн... Тэр даруй анир чимээгүй өргөн уудам ногоон тал амьтдаар дүүрсэн... Эдгээр янз бүрийн мал амьтдын илрэлт нь амар тайван ногоон тал дахь үзэсгэлэнтэй дүр зураг байсан бөгөөд хязгааргүй эрч хүчийг авчирсан... Тэдгээр нь хээр талын хань, хээр талын эзэн байсан ба бүгд бие биенээсээ хамааралтай байсан; иймээс тэд энэ газар шорооны хамгаалагч, манаач болох байсан ба энэ нь тэдний байнгын амьдрах газар болж, тэднийг хэрэгтэй бүхнээр нь, тэдний оршин тогтнолд зориулсан мөнхийн хоол тэжээлийн эх үүсвэрээр хангах байсан юм...

   Тухайн өдөр Бүтээгчийн үгийн улмаас эдгээр янз бүрийн мал амьтад бий болж, үй олон шавж хорхой ээлж дараалан гарч ирсэн. Хэдийгээр тэд бүх бүтээлийн дундаас хамгийн жижигхэн амьд биетүүд байсан боловч тэдний амьдралын хүч нь мөн л Бүтээгчийн гайхамшигтай бүтээл байсан бөгөөд тэд тийм ч их оройтож бий болоогүй... Зарим нь өөрсдийн жаахан далавчийг дэвж байхад бусад нь аажмаар мөлхөж байсан; зарим нь дэвхэрч, харайж бусад нь найган ганхаж байсан; зарим нь урагш шаламгай хөдөлж байхад зарим нь хурднаар ухарч байсан; зарим нь хажуу тийш хөдөлж байхад бусад нь өндөр нам үсэрч байсан... Бүгд өөрсдийн гэр орныг олохоор хичээн завгүй байлаа: Зарим нь зүлэг рүү шигдэн орж, зарим нь газар нүхлэхээр зүтгэж, зарим нь мод руу нисэж, ой шугуйд нуугдаж байсан... Хэмжээ нь хэдийгээр жижиг ч гэсэн тэд гэдэс хоосон байх зовлонг туулахыг хүсээгүй бөгөөд өөрсдийн амьдрах газрыг олсныхоо дараа тэд хооллохын тулд хоол хүнс эрж хайхаар яарч байв. Зарим нь зөөлөн навчийг нь идэхийн тулд өвс ногоо руу авирсан, зарим нь амаараа дүүрэн шороо үмхэж, үүгээр хооллон тун таашаал, тааламжтайгаар идэж байсан (тэдний хувьд шороо хүртэл амттай зоог нь юм); зарим нь ойд нуугдсан боловч гялалзсан хар ногоон навчин дахь ургамлын шүүс нь шүүслэг хоол болж байсан учраас тэд амрахаа болиогүй... Цадсаныхаа дараа ч гэсэн шавжнууд өөрсдийн үйл ажиллагааг зогсоогоогүй; биеийн хэмжээ нь хэчнээн жижиг ч гэсэн тэд асар их эрч хүч болон хязгааргүй хөгжлийг эзэмшиж байсан иймээс бүх бүтээлүүдээс тэдгээр нь хамгийн идэвхтэй, хамгийн шаргуу нь байсан юм. Тэд хэзээ ч залхуурч байгаагүй ба хэзээ ч амарч байгаагүй. Цадангуутаа тэд мөн л өөрсдийн ирээдүйн төлөө шаргуу хөдөлмөрлөж, маргаашийнхаа төлөө, амьд үлдэхийн төлөө өөрсдийгөө завгүй байлгаж, яаран тэвдэж байлаа... Тэд өөрсдийгөө яаруулж, урамшуулахын тулд олон янзын айзам хэмнэлт дууллыг аяархнаар аялж байсан. Тэд түүнчлэн өвс ногоо, ой мод, ямх хөрс бүрд баяр хөөр нэмж, өдөр бүр, жил болгоныг өвөрмөц болгож байсан билээ... Өөрсдийн хэл болон өөрсдийн аргаар тэд газар дээрх бүх амьд биетэд мэдээлэл дамжуулж байсан. Өөрсдийн амьдралын онцгой замналыг ашиглан тэд бүх зүйлийг тэмдэглэж,тэдгээр дээр өөрсдийн ул мөрийг үлдээсэн юм... Тэд хөрс, өвс ногоо, ой модтой дотно харилцаатай байсан бөгөөд тэд хөрс, өвс ногоо, ой модонд эрч хүч, идэвх зориг авчирч, бүх амьд зүйлд Бүтээгчийн уриалга, мэндчилгээг авчирсан...

  Бүтээгчийн харц Өөрийн бүтээсэн бүх зүйлийг ширтсэн ба энэ мөчид Түүний нүд ой мод, уулс дээр тогтож, Түүний сэтгэл хөдөлж байсан. Түүнийг үгээ хэлэнгүүт өтгөн ойд болон уулан дээр өмнө нь хэзээ ч байгаагүй амьтад гарч ирсэн: Тэдгээр нь Бурханы амаар хэлэгдсэн "зэрлэг амьтад" байлаа. Удаан хүлээсэн тэд толгойгоо сэгсэрч сүүлээ шарваж өөрсдийн цор ганц царайг харуулан гарч ирсэн. Зарим нь үсэрхэг бүрхүүлтэй, зарим нь хуягтай, зарим нь ярзайсан соёотой, зарим нь ярзайн инээсэн, зарим нь урт хүзүүтэй, зарим нь оготор сүүлтэй, зарим нь зэрлэг нүдтэй, зарим нь аймхай харцтай, зарим нь өвс ногоо идэхийн тулд бөхийсөн, зарим нь амандаа цустай, зарим нь хоёр хөл дээрээ үсэрч, зарим нь дөрвөн туурайгаараа алхаж, зарим нь модон дээгүүр алсын бараа харж, зарим нь ой модон дотор хэвтэж, зарим нь амрах агуй хайж, зарим нь хээр талаар хөгжилдөн давхиж, зарим нь ойд гэтэн явж байсан...; зарим нь архирч, зарим нь ульж, зарим нь хуцаж, зарим нь уйлж байсан…; зарим сопран, зарим нь баргил хоолойтой, зарим нь бүх хүчээрээ дуугарч, зарим нь тод уянгалаг дуугарч байсан…; зарим нь ширүүн догшин, зарим нь хөөрхөн, зарим нь ой гутмаар, зарим нь сэтгэл татам, зарим нь аймаар, зарим нь дур булаам гэнэн байсан...; Нэг нэгээрээ тэд бий болж эхэлсэн. Тэд хэрхэн амьсгаадаж, эрх чөлөөтэй байж, бие биенээ үл хайхран, нэг нэгнээ зэрвэс ч харахгүй байсныг хар... Дор бүрнээ Бүтээгчийн тэдэнд хайрласан амийг, өөрсдийн зэрлэг, догшин байдлыг агуулан тэд ой модонд, ууланд гарч ирсэн. Хамгийн дээрэнгүй бүхэлдээ түрэмгий–тэднийг хэн уул болоод ой хөвчийн жинхэнэ эзэд болгосон бэ? Тэдний гарч ирэхийг Бүтээгч тушаасан мөчөөс эхлээд тэд ой модыг “нэхэмжилж”, уулсыг “нэхэмжилсэн”, учир нь Бүтээгч аль хэдийн тэдний хил хязгаарыг тогтоож, тэдний оршин тогтнолын цар хүрээг тодорхойлсон. Зөвхөн тэд л уулс болон ойн жинхэнэ эзэд байсан бөгөөд тиймээс ч тэд маш зэрлэг, маш дээрэнгүй байсан юм. Тэднийг "зэрлэг амьтан" хэмээн нэрийдсэн нь бүх бүтээлүүдээс тэд үнэхээр зэрлэг, галзуу, сургах боломжгүй байсанд оршино. Тэднийг сургах боломжгүй байсан иймээс тэднийг хүмүүжүүлж болохгүй, тэд хүн төрөлхтөнтэй эв зохицолтой амьдарч чадахгүй эсвэл хүн төрөлхтний өмнөөс хөдөлмөрлөж чадахгүй байсан. Тэднийг сургах боломжгүй байсан учраас тэд хүн төрөлхтний төлөө ажиллаж чадахгүй мөн тэд хүн төрөлхтнөөс хол зайтай амьдрах хэрэгтэй болсон ба тэдэнд хүн ойртох боломжгүй байсан. Тэд хүнээс хол амьдарч, хүмүүс тэдэнд ойртох боломжгүй байсан учраас тэд Бүтээгчийн тэдэнд хайрласан үүрэг буюу уулс болон ойг хамгаалах үүргээ биелүүлэх чадвартай байсан. Тэдний зэрлэг байдал уулсыг хамгаалж, ой модыг манаж байсан бөгөөд энэ нь хамгийн сайн хамгаалалт, тэдний оршин тогтнол болон үржлийн баталгаа байсан. Үүний зэрэгцээ тэдний зэрлэг байдал нь бүх зүйлийн дундах тэнцвэрийг хадгалж, барьж байсан. Тэд гарч ирсэн нь уулс болон ой модонд тусламж дэмжлэг, түшиг тулгуурыг авчирсан; тэд гарч ирсэн нь зэлүүд хоосон уул, ой модонд хязгааргүй их эрч хүч, идэвх нэмсэн. Энэ үеэс эхлээд уулс болон ой мод тэдний байнгын амьдрах газар болсон бөгөөд тэд өөрийн гэр орныг хэзээ ч алдахааргүй болсон, учир нь уул болон ой нь тэдний төлөө бий болж, оршин тогтносон ба зэрлэг амьтад өөрсдийн үүргээ биелүүлж, тэдгээрийг сахин хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ. Иймээс, өөрсдийн газар нутгийг хамгаалж, Бүтээгчийн бий болгосон бүх зүйлийн тэнцвэрийг хадгалахын тулд өөрсдийн зэрлэг догшин угийн чанараа үргэлжлүүлэн ашигладаг ба Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд зэрлэг амьтад Бүтээгчийн зааврыг чанд хатуу мөрдөх юм.

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс юм

   Шувуу, загас гэх мэт, мод цэцэг гэх мэт хөдөлдөг болон хөдөлдөггүй зүйлсийг оролцуулаад мөн зургаа дахь өдөр бүтээгдсэн мал амьтан, шавж хорхой, зэрлэг амьтдыг оролцуулаад бүх зүйлс Бурханаар бүтээгдсэн–тэдгээр нь бүгд Бурханы хувьд сайн байсан ба цаашлаад Бурханы нүдээр эдгээр зүйлс нь Түүний төлөвлөгөөний дагуу бүгд төгс төгөлдрийн оргилд хүрч, Бурханы хүрэхийг хүссэн стандартад хүрсэн байсан юм. Бүтээгч Өөрийн хийхээр зорьсон ажлаа Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийсэн. Түүний бүтээхээр төлөвлөсөн зүйлс нэг нэгээрээ бий болж, тус бүрийнх нь илрэлт нь Бүтээгчийн эрх мэдлийн тусгал, Түүний эрх мэдлийн талсжилт болж байсан ба эдгээр талсжилтын улмаас бүх бүтээл, Бүтээгчийн нигүүлсэл болон Бүтээгчийн хангамжинд өөрийн эрхгүй талархаж байв. Бурханы гайхамшигтай үйл хэрэг илрэн гармагц энэ дэлхий хэсэг хэсгээрээ Бурханы бүтээгдсэн бүх зүйлсээр бүрхэгдсэн бөгөөд эмх замбараагүй харанхуй байснаа цэвэр тунгалаг, гэрэл гэгээтэй болж, үхсэн мэт чимээгүй байснаа хөл хөдөлгөөнтэй, хязгааргүй эрх хүчтэй болж өөрчлөгдсөн юм. Бүтээлийн бүх зүйлийн дунд томоос жижиг хүртэл, жижгээс бүр өчүүхнээ хүртэл Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлаар бүтээгдээгүй нэг ч зүйл байгаагүй ба бүтээл нэг бүрийн оршин тогтнолд цорын ганц, төрөлхийн чухал байдал болон үнэ цэнэ байв. Өөрсдийн хэлбэр, бүтэц дэх ялгаанаас үл хамааран тэд Бүтээгчийн эрх мэдэл дор оршин тогтнохоор Бүтээгчээр бүтээгдсэн. Заримдаа хүмүүс маш муухай шавжийг харах ба тэд, "Тэр шавьж үнэхээр муухай юм, ийм муухай зүйл Бурханаар бүтээгдсэн байх учиргүй–Тэр ийм муухай зүйлийг бүтээх ёсгүй” гэж хэлдэг. Энэ бол тун тэнэг бодол! Тэд харин "Хэдийгээр энэ шавж маш муухай боловч энэ нь Бурханаар бүтээгдсэн, иймээс үүнд өөрийн гэсэн өвөрмөц зорилго байх учиртай" гэж хэлэх ёстой. Өөрийн бүтээсэн олон янзын амьд зүйлд Бурхан давтагдашгүй дүр төрх, бүх төрлийн чиг үүрэг, хэрэглээг өгөхөөр зорьсон бөгөөд иймээс Бурханы хийсэн зүйлсийн юу ч нэг хэвэнд цутгагдаагүй. Тэдний гадна талаас эхлээд дотоод бүрэлдэхүүн хэсэг хүртэл, амьдрах зуршлаас нь эхлээд оршин суудаг газар нутаг хүртэл–бүх зүйл өөр байдаг. Үхэр үхрийн дүр төрхтэй, илжиг нь илжигний дүр төрхтэй, буга буганы төрхтэй, заан нь зааны төрхтэй байдаг. Аль нь хамгийн сайхан харагддаг, аль нь хамгийн муухай гэдгийг та нар хэлж чадах уу? Аль нь хамгийн хэрэгтэй, алиных нь оршин тогтнол хамгийн хэрэгцээгүй гэдгийг та нар хэлж чадах уу? Зарим хүмүүст зааны байгаа байдал таалагддаг, гэхдээ талбайд үр суулгахын тулд хэн ч зааныг ашигладаггүй; дүр төрх нь бүх зүйлийн дундаас хамгийн сүрлэг учраас зарим хүмүүст арслан, барын харагдах байдал таалагддаг, гэхдээ та нар тэднийг гэрийн тэжээвэр амьтан болгож чадах уу? Товчхондоо бүх зүйлийн тухайд хүмүүс Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах ёстой, өөрөөр хэлбэл Бүтээгчээс бүх зүйлд оноосон тушаалд захирагдах ёстой; энэ бол хамгийн ухаалаг хандлага юм. Зөвхөн Бүтээгчийн анхдагч санаа бодлыг эрж хайж, үүнд дуулгавартай байх хандлага нь л Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ хүлээн зөвшөөрөл болон гарцаагүй байдал юм. Энэ нь Бурханы хувьд сайн байсан, тэгвэл үүнээс алдаа мадаг олох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ?

     Тиймээс Бүтээгчийн эрх мэдэл дор байгаа бүх зүйл Бүтээгчийн дээд эрхийн төлөө шинэ найрал хөгжмийг тоглож, Түүний шинэ өдрийн ажлын гайхалтай удиртгал хөгжмийг эхлүүлэх ба энэ мөчид Бүтээгч мөн Өөрийн удирдлагын ажлын шинэ хуудсыг нээх болно! Бүтээгчийн тогтоосон хаврын нахиалалт, зуны боловсролт, намрын ургац, өвлийн хадгалалтын хуулийн дагуу бүх зүйлс Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөөтэй хамт цуурайтаж, өөрсдийн шинэ өдрийг, шинэ эхлэлийг, амьдралын шинэ замналыг угтах ба тэд Бүтээгчийн эрх мэдлийн захиралт дор өдөр бүрийг угтахын тулд эцэс төгсгөлгүйгээр үе залгамжлан үржих болно...

Бүтээгдсэн болон бүтээгдээгүй зүйлсийн юу ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй

  Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж эхэлж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үгийг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар бүтээснээс үл хамааран, Тэр яагаад тэднийг бүтээснээс үл хамааран бүх зүйлс Бурханы үгийн улмаас бий болж, бат зогсож, оршин тогтнож эхэлсэн ба энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд бүх зүйлийг хүн төрөлхтний төлөө бүтээхийн тулд Бүтээгч Өөрийн хүч чадал, эрх мэдлээ ашигласан ба хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд Өөрийн өвөрмөц арга барилыг ашигласан. Түүний хийсэн бүхэн нь тун удалгүй Түүний амьсгалыг хүлээн авах хүн төрөлхтний төлөөх бэлтгэл байсан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүтээгдэхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл нь хүн төрөлхтнөөс өөр бүх бүтээлд, тэнгэр, гэрэл, далай, хуурай газар зэрэг зүйлст мөн жижигхэн амьтад болон шувуунд түүнчлэн энгийн нүдэнд харагдахгүй олон янзын нянг оролцуулаад бүх төрлийн шавж, бичил биетнүүдэд харагдсан. Бүтээгчийн үгээр дамжуулан тэдгээрийн нэг бүрд амь өгөгдөж, Бүтээгчийн үгийн улмаас бүгд өсөн үржсэн ба Бүтээгчийн үгийн улмаас бүгд Бүтээгчийн дээд эрх дор амьдарсан. Хэдийгээр тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч тэд өөрсдийн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээр дамжуулан Бүтээгчийн тэдэнд хайрласан амьдрал болоод эрч хүчийг харуулж байсан; хэдийгээр тэд хүн төрөлхтөнд өгөгдсөнтэй адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн тэдэнд хайрласан, өөрсдийн амьдралыг илэрхийлэх аргыг тэд дор бүрнээ хүлээн авсан ба энэ нь хүний хэлээс ялгаатай байсан юм. Бүтээгчийн эрх мэдэл нь харваас хөдөлгөөнгүй материаллаг зүйлүүдэд амьдралын эрч хүчийг өгч ингэснээр тэд хэзээ ч алга болохгүйгээр зогсохгүй, цаашлаад бүх амьд биетүүдэд үржиж олшрох зөн билгийг өгсөн ба ингэснээр тэд хэзээ ч устаж үгүй болохгүй, ингэснээр тэд Бүтээгчийн тэдэнд олгосон амьд үлдэх хууль болон зарчмыг үеэс үед дамжуулах болно. Бүтээгч Өөрийн эрх мэдлээ харуулдаг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримтлахгүй бөгөөд энэ нь ямар нэг хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг тушааж, бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чадна; Тэр уул, гол мөрөн нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чадна, түүнээс ч илүүгээр бүх зүйлийг хэрэгтэй бүхнээр нь хангаж чадна. Энэ бол хүн төрөлхтнөөс гадна бүх зүйлийн дундах Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн илрэл юм. Ийм илрэл нь зөвхөн амьдрал туршид байдаггүй ба хэзээ ч үгүй болж, эсвэл амрахгүй, ямар ч хүн эсвэл зүйл үүнийг өөрчилж, сүйтгэж чадахгүй мөн үүнийг ямар ч хүн эсвэл зүйл нэмж эсвэл хасч чадахгүй–учир нь хэн ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба бүтээгдээгүй ямар ч зүйл үүнд хүрч чадахгүй юм. Жишээ нь Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүдийг авч үзье. Тэд Бүтээгчийн эрх мэдлийг эзэмших нь бүү хэл Бурханы хүч чадлыг эзэмшдэггүй ба тэдэнд яагаад Бурханы хүч чадал, эрх мэдэл байдаггүйн шалтгаан нь тэд Бүтээгчийн мөн чанарыг эзэмшдэггүй учраас юм. Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүд гэх зэрэг бүтээгдээгүй зүйлс хэдийгээр Бурханы өмнөөс зарим зүйлийг хийж чадах боловч Бурханыг төлөөлж чадахгүй. Хэдий тэд хүний эзэмшдэггүй зарим нэг хүч чадлыг эзэмшдэг ч гэсэн тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй, тэд бүх зүйлийг бүтээх, бүх зүйлд тушаах, бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй. Иймээс Бурханы давтагдашгүй чанарыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй ба үүний адилаар Бурханы эрх мэдэл болоод хүч чадлыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй. Бурханы ямар нэгэн элч бүх зүйлийг бүтээсэн гэж та нар Библиэс уншсан уу? Бүх зүйлийг бүтээхийн тулд Бурхан яагаад Өөрийн элчүүд эсвэл тэнгэрэлчүүдийг илгээгээгүй вэ? Тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй байсан учраас Бурханы эрх мэдлийг харуулах чадварыг эзэмшдэггүй. Бүх бүтээлүүдийн адилаар тэд бүгд Бүтээгчийн дээд эрх дор болон Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг ба Бүтээгч мөн тэдний Бурхан, тэдний Захирагч билээ. Тэд сүр жавхаатай эсвэл сул дорой, их эсвэл бага хүч чадалтай байх нь хамаагүй тэд бүгдийн дотроос Бүтээгчийн эрх мэдлийг даван гарах нэг ч зүйл байхгүй ба тэдний дотроос нэг нь ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй. Тэд хэзээ ч Бурхан гэж нэрлэгдэхгүй ба хэзээ ч Бүтээгч болж чадахгүй. Энэ бол хувиршгүй үнэн, бодит байдал юм!

   Дээрх нөхөрлөлөөр дамжуулан бид дараах зүйлийг баталж болно: бүх зүйлийн Бүтээгч ба Захирагч, цорын ганц эрх мэдэл болоод цорын ганц хүч чадлыг эзэмшсэн Нэгнийг л зөвхөн цорын ганц Бурхан Өөрөө гэж нэрлэж болох уу? Энэ үед ийм асуулт нь чамд хэтэрхий гүн гүнзгий санагдаж магадгүй. Энэ мөчид чи үүнийг ойлгох чадваргүй байгаа ба үүний доторх мөн чанарыг ойлгож чадахгүй байгаа иймээс энэ мөчид үүнд хариулахад хэцүү мэт чамд санагдаж байгаа. Тэр тохиолдолд Би Өөрийн нөхөрлөлийг үргэлжлүүлэх болно. Дараа нь Би Бурханы ганцаараа эзэмшдэг эрх мэдэл болон хүч чадлын олон талуудын бодит үйл хэргийг харах боломжийг та нарт олгох ба тэгснээр Би Бурханы цорын ганц байдлыг болон Бурханы цорын ганц эрх мэдэл гэдэг нь юу гэсэн үг болохыг үнэхээр ойлгож, ухаарч, мэдэж авах боломжийг та нарт олгох болно.

2. Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан

  (Эхлэл 9:11-13) Бүх махан бие үерийн усанд таслагдаж, үерийн ус дэлхийг устгаж чадахгүй гэж Би та нартай гэрээ байгуулах болно. Бурхан –“Энэ бол Миний та нар болон та нартай хамт байгаа амьд биетэн болгонтой хийх мөнхийн гэрээний тэмдэг юм” хэмээгээд: “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

Тэр бүх зүйлийг бүтээсний дараа Бүтээгчийн эрх мэдэл батлагдаж, "Солонгын гэрээнд" ахин нэгэнтээ харагдсан юм

    Бүтээгчийн эрх мэдэл нь бүх бүтээлийн дунд хэзээд харагдаж, үзэгдсэн ба Тэр бүх зүйлийн хувь заяаг захираад зогсохгүй мөн Өөрийн гараар бүтээсэн онцгой бүтээл буюу өөр өөр амийн бүтцийг эзэмшиж, өөр өөр амийн хэлбэртэйгээр оршдог хүн төрөлхтнийг захирдаг юм. Бүх зүйлийг бүтээснийхээ дараа Бүтээгч Өөрийн эрх мэдэл, хүч чадлыг илэрхийлэхээ зогсоогоогүй; Түүний хувьд бүх зүйлийн болон бүхий л хүн төрөлхтний хувь заяаг захирч байсан эрх мэдэл нь хүн төрөлхтөн Түүний гараас төрөнгүүт л үнэхээр албан ёсоор эхэлсэн. Тэр хүн төрөлхтнийг удирдаж, хүн төрөлхтнийг захирахаар төлөвлөж байсан, Тэр хүн төрөлхтнийг аврахаар төлөвлөж, хүн төрөлхтнийг үнэхээр олж авч, бүх зүйлийг захирч чадах хүн төрөлхтнийг олж авахаар төлөвлөж байсан бөгөөд тийм хүн төрөлхтөн Түүний эрх мэдэл дор амьдарч, Түүнийг эрх мэдлийг мэдэж, Түүний эрх мэдлийг дуулгавартай дагадаг болгохоор Тэр төлөвлөж байсан юм. Тиймээс Бурхан Өөрийн үгийг ашиглан хүмүүсийн дунд Өөрийн эрх мэдлийг албан ёсоор илэрхийлж эхэлсэн бөгөөд Өөрийн үгийг биелүүлэхийн тулд Өөрийн эрх мэдлийг ашиглаж эхэлсэн. Мэдээж, энэ үйл явцын туршид Бурханы эрх мэдэл бүхий л газарт харагдаж байсан; Би ердөө л зарим нэгэн тодорхой, бүхний мэдэх жишээг сонгосон ба эдгээрээс та нар Бурханы давтагдашгүй байдлыг ойлгож мэдэж, Бурханы цорын ганц эрх мэдлийг ойлгож, мэдэж болох юм.

  Эхлэл 9:11-13 ишлэл болон Бурханы дэлхийг бүтээсэн тухай тэмдэглэсэн дээрх ишлэлүүдийн хооронд төстэй тал байдаг боловч мөн ялгаатай байдал байдаг. Төстэй байдал нь юу вэ? Төстэй байдал нь, Өөрийн төлөвлөсөн зүйлээ хийхийн тулд Бурхан үгийг ашигладагт орших ба ялгаатай тал нь энэ ишлэл бол Бурханы хүнтэй ярилцсан яриа бөгөөд үүгээр Тэр хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд агуулагдаж байгаа зүйлийн тухай хүнд хэлсэн юм. Тэр хүнтэй ярилцахдаа Бурханы эрх мэдлийг хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх Бурханы үг нь Өөрийн бүтээхээр төлөвлөсөн бүтээлүүддээ өгсөн заавар, тушаал байсан. Гэхдээ одоо Бурханы үгийг сонсох хүн байсан учраас Түүний үг нь хүнтэй ярилцах яриа мөн хүнд өгсөн сануулга, сэрэмжлүүлэг байсан, цаашлаад энэ нь Түүний эрх мэдлийг туулсан бүх зүйлд дамжуулсан тушаал байсан.

    Энэ ишлэлд Бурханы ямар үйлдэл тэмдэглэгдсэн бэ? Энэ нь, дэлхийг үерээр сүйрүүлсний дараа Бурханы хүнтэй байгуулсан гэрээг тэмдэглэсэн ба Бурхан энэ дэлхийд цаашид дахин тийм сүйрэл авчрахгүй гэдгийг хүнд хэлдэг бөгөөд Бурхан үүний тэмдгийг бүтээсэн–энэ тэмдэг нь юу байсан бэ? Сударт “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь хүн төрөлхтөнд хэлсэн Бүтээгчийн анхдагч үг юм. Тэр эдгээр үгсийг хэлмэгц хүний нүдний өмнө солонго бий болсон ба энэ нь өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Бүх хүн тийм солонгыг харсан ба түүнийг харах үедээ та нар энэ нь хэрхэн гарч ирдгийг мэдэх үү? Шинжлэх ухаан үүнийг баталж эсвэл үүний эх үүсвэрийг тогтоож эсвэл үүний хаана байдгийг тодорхойлох чадваргүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, энэ нь хүнээр хийгдээгүй мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь Өөрийн үгээ хэлсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг баримтлахын тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан нь Бүтээгчийн хувьд ч эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч хувиршгүйгээр үүрд мөнх үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл гэж хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл болоод хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Өөрийн үгийг ашиглан Бурханы хийсэн өөр нэгэн үйл хэрэг байсан бөгөөд үгийг ашиглан Бурханы хүнтэй байгуулсан гэрээний тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм байдлаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелэгдсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба өнөөдөр Тэр эдгээр үгсийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харсаар байгаа. Бурханы хэлсэн тэдгээр үгсийн улмаас энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөхгүйгээр үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. “Бурхан Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үгс энд тодорхой илрэн гарсан бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Тийм тэмдэг, шинж чанарыг ямар ч бүтээгдсэн зүйлс эзэмшдэггүй эсвэл энэ нь тэднээс харагддаггүй, мөн бүтээгдээгүй ямар ч зүйлсээс энэ нь харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харъяалагддаг ба зөвхөн Бурханы эзэмшдэг ялгамж чанар болон мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгаатай болгодог. Үүний зэрэгцээ энэ нь мөн, Бурханаас Өөрөөс нь өөр бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахгүй шинж чанар, тэмдэг юм.

   Бурхан Өөрийн гэрээг хүнтэй байгуулсан нь асар чухал үйл хэрэг буюу хүнтэй ярилцаж, хүнд Өөрийн хүслийг хэлэхийн тулд Түүний ашиглахаар төлөвлөсөн зүйл байсан бөгөөд хүнтэй гэрээ байгуулахын тулд онцгой тэмдгийг ашиглан, өвөрмөц арга барилыг хэрэглэсэн ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байсан юм. Иймээс энэхүү гэрээг байгуулсан явдал нь агуу үйл явдал байсан уу? Энэ нь хэр агуу байсан бэ? Энэ гэрээний яг юу онцгой байсан нь энэ юм: Энэ нь хоёр хүний эсвэл хоёр бүлгийн эсвэл хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ биш харин Бүтээгч болон бүх хүн төрөлхтний хооронд хийгдсэн гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг устгах хүртэл энэ нь хүчинтэй хэвээр байх болно. Энэ гэрээг гүйцэтгэгч нь Бүтээгч, үүнийг мөрдөгч тал нь мөн Бүтээгч юм. Товчхондоо бол хүн төрөлхтөнтэй байгуулагдсан "солонгон гэрээ" нь бүхэлдээ Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу биелж хэрэгжсэн бөгөөд өнөөдрийг хүртэл мөрдөгдсөөр ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ухаарч, нүдээр үзэж, магтан алдаршуулахаас өөр юу хийж чадах вэ? Учир нь өөр хэн ч биш зөвхөн цорын ганц Бурхан л тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Солонго ахин дахин харагдах нь Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын гэрээг хүн төрөлхтөнд зарлаж, тэдний анхаарлыг татдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээ тогтмол харагдах үед хүн төрөлхтөнд харагддаг зүйл нь солонго эсвэл гэрээ өөрөө ч биш харин Бүтээгчийн хувиршгүй эрх мэдэл юм. Дахин дахин солонго гарч ирэх нь нуугдмал газар байдаг Бүтээгчийн асар том, гайхалтай үйл хэргийг харуулдаг бөгөөд үүний зэрэгцээ энэ нь хэзээ ч бөхөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн амин чухал тусгал билээ. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг талын илэрхийлэл биш гэж үү?

3. Бурханы ерөөлүүд

1) (Эхлэл 17:4-6) Миний хувьд, чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Би чиний үр удмыг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгохын зэрэгцээ, хаад чамаас гарах болно.

2) (Эхлэл 18:18-19) Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх болно. Миний түүнийг ялгаж байгаа нь түүнийг хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ, Еховагийн замыг даган шударга ёсыг сахихыг тэдэнд тушаахын төлөө юм. Ингэснээр Абрахамд амласан үгсээ Эзэн биелүүлэх болно.

3) (Эхлэл 22:16-18) Ехова –Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуугаагүйд Би Өөртөө тангараглаж “Би чамай адисалж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгоно. Чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэв.

4) (Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг ивээжээ. Тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос үхэр мөн нэг мянган эм илжигтэй байсан.

Бүтээгчийн ярианы өвөрмөц байдал болон шинж тэмдэг нь Бүтээгчийн цорын ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм

    Олон хүн Бурханы ерөөлийг эрж хайж, олж авахыг хүсдэг боловч эдгээр ерөөлийг хүн бүхэн олж авч чаддаггүй, учир нь Бурханд Өөрийн гэсэн зарчим байдаг бөгөөд Өөрийн арга барилаараа хүмүүсийг ерөөдөг. Бурханы хүнд өгдөг амлалтууд болон Түүний хүнд хайрладаг нигүүлслийн хэмжээ нь хүний бодол, үйлдэл дээр үндэслэн хуваарилагддаг. Иймээс Бурханы ерөөлөөс юу харагддаг вэ? Тэдгээр нь бидэнд юуг хэлдэг вэ? Энэ үед Бурхан ямар хүмүүсийг ерөөдөг эсвэл Бурхан хүнийг ерөөдөг зарчмуудыг хэлэлцэхээ түр хойш тавьцгаая. Үүний оронд, Бурханы эрх мэдлийг мэдэх зорилготойгоор, Бурханы эрх мэдлийг мэдэх өнцгөөс хүнийг ерөөдөг Бурханы ерөөлийг харцгаая.

    Судрын дээрх дөрвөн ишлэл нь бүгд Бурхан хүнийг ерөөсөн тухай тэмдэглэл юм. Тэдгээр нь Абрахам, Иов гэх мэтийн Бурханы ерөөлийг хүлээн авагчдын нарийвчилсан дүрслэл, түүнчлэн Бурхан Өөрийн ерөөлийг яагаад хүртээсэн болон эдгээр ерөөлүүдэд юу агуулагдаж байсны учир шалтгааныг харуулдаг. Бурханы ярианы өнгө, төрх байдал болон Түүний ярьсан өнцөг, байр суурь нь ерөөл хайрладаг Нэгнийг ойлгох боломжийг бидэнд олгодог бөгөөд тийм ерөөлийг хүлээн авагчид нь харваас ялгаатай ялгамж чанар, байр суурь болон мөн чанартай. Эдгээр ярианы өнгө, төрх байдал болон тэдгээрийг хэлсэн байр суурь нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханд цорын ганц байдаг. Түүнд эрх мэдэл, сүр хүч, түүнчлэн Бүтээгчийн нэр хүнд болон ямар ч хүний эргэлзээг тэвчдэггүй сүр жавхлан байдаг.

    Эхлээд Эхлэл 17:4-6: “Миний хувьд, чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Би чиний үр удмыг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгохын зэрэгцээ, хаад чамаас гарах болно.” гэдгийг харцгаая. Эдгээр үгс нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ, түүнчлэн Абрахамд өгсөн Бурханы ерөөл байсан: Бурхан Абрахамыг үндэстнүүдийн эцэг өвөг болгож, түүнийг улам улмаар үржүүлж, түүнээс үндэстнүүдийг бий болгож, түүнээс хаад гарах байсан юм. Та нар эдгээр үгсээс Бурханы эрх мэдлийг харж байна уу? Та нар тийм эрх мэдлийг хэрхэн харж байна вэ? Бурханы эрх мэдлийн мөн чанарын ямар талыг та нар харж байна вэ? Эдгээр үгийг сайтар уншвал Бурханы эрх мэдэл болон ялгамж чанар нь Бурханы үг ярианд тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд тийм ч хэцүү биш. Жишээлбэл, “чамтай гэрээ байгуулж, чи... байх болно... Би чамайг...болгох болно” гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар болон эрх мэдлийн баталгааг агуулсан “чи тэгэх болно” ба “Би тэгэх болно” гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэлтэй байдлын илрэл юм; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг онцгой үгс–түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. Хэрэв хэн нэгэн хүн, өөр хүнийг улам улам үржиж, улс үндэстнүүд тэднээс бий болж, тэднээс хаад гарах болно гэж найдаж байгаагаа хэлбэл энэ нь гарцаагүй зүгээр л нэг хүсэл байх бөгөөд энэ нь амлалт эсвэл ерөөл биш. Иймээс тэд "Би чамайг ийм, тийм болгоно, чи ийм тийм болох болно..." гэж хэлж зүрхэлдэггүй, учир нь тэд тийм хүч чадал эзэмшдэггүй гэдгээ мэднэ; энэ нь тэдний хийх зүйл биш, тэд тийм зүйл хэлсэн ч гэсэн тэдний үг нь хий хоосон, утга учиргүй байх ба тэдний зэрлэг хүсэл эрмэлзлээр жолоодуулдаг. Хэрвээ тэд өөрсдийн хүслийг биелүүлж чадахгүй гэдгээ мэдэрч байвал тийм том өнгөөр ярьж зүрхлэх үү? Хүн бүр өөрсдийн үр удамдаа сайныг хүсдэг ба тэд өөрсдөөс нь илүү дээр байж, асар их амжилтанд хүрэх болно гэж найддаг. Тэдний нэг нь эзэн хаан болбол энэ нь хэчнээн агуу хувь заяа байх вэ! Хэрвээ нэг нь захирагч болбол–зүгээр л тэд нөлөөтэй хүн болсон цагт энэ нь мөн л сайн хэрэг байх болно! Эдгээр нь бүгд хүний хүсэл боловч хүмүүс үр удамдаа зөвхөн ерөөлийг л хүсдэг ба өөрсдийн аливаа амлалтыг хэрэгжүүлж эсвэл биелүүлж чаддаггүй. Тийм зүйлийг биелүүлэх хүч чадлыг эзэмшдэггүй гэдгээ хүн бүхэн зүрх сэтгэлдээ сайн мэддэг, учир нь тэдний бүх зүйл өөрсдийнх нь хяналтаас гадна байдаг ба иймээс тэд хэрхэн бусдын хувь заяаг захирч чадах юм бэ? Харин тэгэхэд Бурхан ийм үгийг хэлж чаддагийн учир шалтгаан нь Бурхан тийм эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд хүнд өгсөн Өөрийн бүх амлалтаа хэрэгжүүлж, гүйцэтгэж, хүнд хайрласан Өөрийн бүх ерөөлүүдийг биелүүлэх чадвартай. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханы хувьд хэн нэгнийг улам улам үржүүлэх нь хүүхдийн тоглоом төдий; хэн нэгний үр удмыг амжилттай болгоход зөвхөн Түүний үг л шаардлагатай. Тэр ийм зүйлийн төлөө хэзээ ч хөлсөө гоожтол ажиллаж, эсвэл Өөрийн сэтгэлээ чилээж эсвэл үүнээс болж Өөрийнхөө санааг зовоохгүй; энэ бол Бурханы үнэн хүч чадал, Бурханы яг таг эрх мэдэл юм.

  Эхлэл 18:18 дахь “Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх болно.” гэдгийг уншсаны дараа чи Бурханы эрх мэдлийг мэдэрч байна уу? Чи Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч байна уу? Чи Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч байна уу? Бурханы үгс тодорхой байдаг. Бурхан Өөрийн амжилтанд итгэсний улмаас эсвэл үүнийг төлөөлүүлж ийм үгсийг хэлдэггүй; харин ч тэдгээр нь Бурханы ярианы эрх мэдлийн баталгаа бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Энд чиний анхаарах ёстой хоёр илэрхийлэл байгаа. Бурхан “Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх болно.” гэж хэлэхэд эдгээр үгэнд ойлгомжгүй байдлын ямар нэгэн элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы яриан дахь “гарцаагүй” болон “тэгэх болно” гэсэн үгийн улмаас ялангуяа хүнд байдаг бөгөөд түүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайныг хүсэх үедээ хэн ч тийм үгийг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч өөр нэгнийг итгэлтэйгээр агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж эсвэл газар дээрх бүх үндэстнүүд түүгээр ерөөгдөх болно гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдийчинээ тодорхой байна, тэдгээр нь ямар нэг зүйлийг төдийчинээ баталдаг–тэгвэл тэр зүйл нь юу вэ? Тэд Бурханд тийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл нь эдгээр зүйлсийг биелүүлж чадна, мөн тэдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг баталдаг. Бурхан Абрахамыг ерөөсөн бүх зүйлийнхээ тухайд Өөрийн зүрх сэтгэлдээ өчүүхэн ч эргэлзээгүйгээр, итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд үүний биелэлтийг ямар ч хүн өөрчилж, саад болж, хохироож эсвэл үймүүлж чадахгүй юм. Юу тохиолдсоноос үл хамааран Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж эсвэл нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгний хүч бөгөөд хүний үгүйсгэлийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Эдгээр үгсийг уншсан ч гэсэн та нар одоо ч эргэлзсээр байна уу? Эдгээр үгс Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр хүч, эрх мэдэл байдаг. Тийм сүр хүч, эрх мэдэл болон зайлшгүй хэрэгжих баримтуудад бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд үүнийг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл давж гарч чадахгүй. Зөвхөн Бүтээгч л хүн төрөлхтөнтэй тийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг эсвэл хий дэмий бардамнал биш харин ямар ч хүн, зүйл эсвэл эд юмсын давж гарч чадахгүй цорын ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд баталдаг.

   Бурханы хэлсэн үг болон хүний хэлсэн үгний хоорондын ялгаа юу вэ? Бурханы хэлсэн эдгээр үгийг унших үедээ чи Бурханы үгийн сүр хүчийг болон Бурханы эрх мэдлийг мэдэрдэг. Хүмүүс тийм үг хэлэх үед чамд ямар санагддаг вэ? Тэд туйлын их зантай, онгироо бөгөөд сагсуурч байна гэж чи боддог уу? Учир нь тэдэнд ийм хүч чадал байхгүй, тэд тийм эрх мэдлийг эзэмшдэггүй, иймээс тэд тийм зүйлсийг биелүүлэх чадваргүй юм. Өөрсдийн амлалтандаа маш итгэлтэй байгаа нь тэд өөрсдийн үгэндээ хайхрамжгүй ханддагийг илтгэдэг. Хэрвээ хэн нэгэн хүн тийм үг хэлбэл, тэд гарцаагүй их зантай, өөртөө хэт итгэлтэй бөгөөд өөрийгөө тэргүүн тэнгэрэлчийн зан чанарын сонгодог жишээ болгон илчилдэг. Эдгээр үгс Бурханы амнаас гарсан; та нар эндээс их зангийн ямар нэгэн элементийг мэдэрч байна уу? Бурханы үгс нь зүгээр л наргиан гэж чамд санагдаж байна уу? Бурханы үг бол эрх мэдэл, Бурханы үг бол баримт бөгөөд Түүний амнаас үг гарахаас өмнө өөрөөр хэлбэл Тэр ямар нэг зүйлийг хийх шийдвэр гаргах үед тухайн зүйл аль хэдийн биелдэг. Бурханы Абрахамд хэлсэн бүхэн нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ, Абрахамд өгсөн Бурханы амлалт байсан гэж хэлж болно. Эдгээр амлалт нь биелэгдсэн бодит байдал, мөн түүнчлэн хэрэгжсэн бодит байдал байсан бөгөөд эдгээр бодит байдал нь Бурханы бодлыг Бурханы төлөвлөгөөний дагуу аажмаар гүйцэтгэсэн. Иймээс Бурханы хувьд ийм үгсийг хэлэх нь Тэр биеэ тоосон зан чанартай гэсэн үг биш, учир нь Бурхан тийм зүйлсийг биелүүлэх чадвартай билээ. Түүнд тийм хүч чадал, эрх мэдэл байдаг бөгөөд эдгээр үйл хэргийг биелүүлэх бүрэн чадвартай, мөн тэдгээрийн биелэлт нь бүхэлдээ Түүний чадварын хүрээнд оршдог. Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед тэдгээр нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл болон илэрхийлэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл болон тусгал бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарын баталгаа болоход үүнээс илүү тохиромжтой агаад зохистой юу ч үгүй. Тийм ярианы өнгө, төрх байдал, үг нь Бүтээгчийн ялгамж чанарын тэмдэг бөгөөд Бурханы ялгамж чанарын илэрхийлэлд төгс тохирдог, мөн тэдгээрт ямар ч дүр эсгэлт эсвэл бохир зүйл байдаггүй; тэдгээр нь бүхэлдээ Бүтээгчийн мөн чанар болон эрх мэдлийн төгс илэрхийлэл юм. Бүтээл болохын хувьд тэд Бурханаас өгөгдсөн хүч чадлыг эзэмших нь бүү хэл, энэ эрх мэдэл эсвэл энэ мөн чанарын алийг ч эзэмшдэгүй. Хэрвээ хүн тийм зан байдлаа илрүүлэх юм бол энэ нь гарцаагүй түүний ялзармал зан чанарын дэлбэрэлт байх бөгөөд энэ нь тухайн хүний их зан болон зэрлэг эрмэлзлийн нөлөө, мөн хүмүүсийг хууран мэхэлж, тэднийг Бурханаас урвахад хүргэхийг хүсдэг өөр хэн ч биш харин диавол болох Сатаны хорон санааны илрэл юм. Иймэрхүү үг хэлээр илчлэгдсэн зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Та нар Түүний байрыг булаан эзлэхийг хүсэж байгаа ба та нар Түүнийг дуурайж, орлохыг хүсэж байна гэж Бурхан хэлэх болно. Чи Бурханы ярианы өнгийг дуурайх үед чиний санаархал бол хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлож, Бурханд зүй ёсоор харъяалагддаг хүн төрөлхтнийг өөрийн болгох явдал байдаг. Энэ нь илт Сатан юм; эдгээр нь Тэнгэрийн хувьд тэвчихийн аргагүй, тэргүүн тэнгэрэлчийн үр удмын үйлдэл юм! Та нарын дунд, хүмүүсийг хууран мэхэлж, төөрөгдүүлэх санаархалтайгаар цөөн хэдэн үгийг хэлж, энэ хүний үг, үйлдэл нь Бурханы эрх мэдэл, сүр хүчийг агуулж, энэ хүний мөн чанар, ялгамж чанар нь цорын ганц, тэр ч бүү хэл энэ хүний ярианы өнгө нь Бурханыхтай төстэй хэмээн хүмүүст санагдуулахын тулд тодорхой байдлаар Бурханыг дуурайж байсан хүн байна уу? Та нар хэзээ нэгэн цагт иймэрхүү зүйл хийж байсан уу? Үгээ хэлэхдээ та нар Бурханы зан чанарыг тухайлан төлөөлөх дохио зангаатайгаар, тухайлсан сүр хүч, эрх мэдэлтэйгээр Бурханы өнгийг дуурайж байсан уу? Та нарын ихэнх нь ийм байдлаар ихэвчлэн хийдэг эсвэл хийхээр төлөвлөж байна уу? Одоо та нар Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр харж, ойлгож, мэдээд, өөрсдийн юу хийдэг байснаа болон өөрсдийгөө илэрхийлдэг байсан зүйлээ дурсан санах үедээ та нарын ой гутаж байна уу? Та нар өөрсдийн тоомсоргүй, ичгүүргүй байдлыг хүлээн зөвшөөрч байна уу? Тийм хүмүүсийн зан чанар болон мөн чанарыг сайтар шинжилсээр тэдгээрийг тамын хараалт үрс гэж хэлж болох уу? Тийм зүйл хийж байгаа хүн бүхэн өөрсдийгөө доромжилж байна гэж хэлж болох уу? Үүний шинж чанарын ноцтой байдлыг та нар хүлээн зөвшөөрч байна уу? Энэ нь яг хэр ноцтой вэ? Ийм байдлаар үйлдэж байгаа хүмүүсийн цаад санаа нь Бурханыг дуурайх байдаг. Тэд Бурхан байж, хүмүүс тэднийг Бурхан шиг шүтэхийг хүсдэг. Хүмүүсийг хянаж, хүмүүсийг цөлмөж, тэднийг удирдахын тулд тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг устгаж, хүмүүсийн дунд ажилладаг Бурханаас ангижрахыг хүсдэг. Хүн бүхэнд ийм далд хүсэл, эрмэлзэл байдаг ба хүн бүхэн ийм ялзарсан сатаны мөн чанартайгаар амьдарч, Бурхантай дайсагнаж, Бурханаас урваж, Бурхан болохыг хүсдэг тийм сатаны угийн чанартайгаар амьдардаг. Бурханы эрх мэдлийн тухай сэдэвтэй Миний нөхөрлөлийн дараа та нар Бурханыг хуулбарлаж, дуурайхыг хүсэж, тэмүүлсээр л байна уу? Та нар Бурхан байхыг хүссээр л байна уу? Та нар Бурхан болохыг хүссээр л байна уу? Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй ба Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Хэдийгээр та нар Бурханы ярианы өнгийг дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр та нар Бурханы байр сууринд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч, Бурханы хийхээр төлөвлөсөн зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр та нар үүрд жижигхэн бүтээл байх бөгөөд та нарын ур дүй, ур чадвар хэчнээн их байхаас үл хамааран, та нар хэчнээн их авъяас билигтэй байхаас үл хамааран та нар бүхэлдээ Бүтээгчийн ноёрхол дор байдаг. Хэдий чи зарим нэг хүчтэй үгийг хэлж чадах боловч чамд Бүтээгчийн мөн чанар байгааг энэ нь харуулахгүй мөн чи Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэнийг энэ нь төлөөлж чадахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн биш эсвэл гадна талдаа нэмсэн биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлхийн мөн чанар юм. Иймээс Бүтээгч болон бүтээлийн хоорондын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, түүнд Бүтээгчийн даалгасан зүйлийг сайтар ухамсарлан биелүүлэх ёстой. Хүн хэзээ ч хэмжээ хязгаараас давж эсвэл өөрийн чадварын хүрээнээс давсан зүйлийг эсвэл Бурханы жигшдэг зүйлийг хийх ёсгүй. Хүн агуу эсвэл онцгой эсвэл бусдаар дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болохоор хичээх ёсгүй. Хүмүүс ийм зүйлсийг хүсэх ёсгүй юм. Агуу эсвэл онцгой болохыг хичээнэ гэдэг нь учир утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь зэвүүцмээр мөн жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ нь бүх хүмүүсийн эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй

  Эхлэл 22:17-18 -г харцгаая. Энэ нь Ехова Бурханы хэлсэн өөр нэг ишлэл бөгөөд Тэр Абрахамд, “Би чамай адисалж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгоно. Чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэж хэлсэн. Ехова Бурхан Абрахамыг үр удам нь олон болох болно хэмээн олон удаа ерөөсөн– тэгвэл хэр хэмжээгээр олон болох юм бэ? Сударт өгүүлснээр: “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг.” Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамд тэнгэрийн одод шиг олон, далайн эргийн элс мэт арвин үр удмыг хайрлахыг хүссэн. Бурхан төсөөлөл ашиглан ярьсан ба энэ төсөөллөөс Бурхан Абрахамд ердөө нэг, хоёр эсвэл бүр мянга биш харин олон үндэстэн болоход хангалттай тоо томшгүй олон үр удмыг хайрласан гэдгийг харахад хэцүү биш, учир нь тэр олон үндэстний эцэг болох болно гэж Бурхан Абрахамд амласан юм. Энэ тоо нь хүнээр шийдэгдсэн үү эсвэл Бурханаар шийдэгдсэн үү? Хэчнээн үр удамтай байхаа хүн хянаж чадах уу? Энэ нь түүнээс хамаарах уу? Тэр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон байх нь бүү хэл түүнд хэд хэдэн үр удам байх уу эсвэл үгүй юу гэдэг нь хүнээс хамаардаггүй. Хэн өөрийн үр хойчийг од шиг олон болохыг хүсэхгүй байх билээ? Харамсалтай нь, аливаа зүйл үргэлж чиний хүссэнээр болдоггүй. Хүн хэчнээн чадвартай эсвэл чадамжтай байхаас үл хамааран энэ нь түүнээс хамаардаггүй; хэн ч Бурханы урьдчилан тодорхойлсон зүйлийн гадна оршиж чадахгүй. Тэр чамд хэр ихийг өгөхийг зөвшөөрнө, чи төдий хэрийг л авах болно: Хэрвээ Бурхан чамд багыг өгсөн бол чи хэзээ ч их зүйлтэй болохгүй ба хэрвээ Бурхан чамд ихийг өгсөн бол чи хэчнээн их зүйлтэй байгаадаа дургүйцээд ч нэмэргүй. Ийм байдаг биш гэж үү? Энэ бүхэн бүгд хүнээс биш харин Бурханаас хамаардаг! Хүн Бурханаар захирагддаг ба хэн ч үүнээс зайлж чадахгүй!

   Бурхан “Би үр удмыг чинь өнөр өтгөн болгоно” гэж хэлэхэд энэ нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ байсан бөгөөд “солонгон гэрээтэй” адил энэ нь үүрд орших ба энэ нь мөн Бурханы Абрахамд өгсөн амлалт юм. Зөвхөн Бурхан л энэ амлалтыг өгөх эрхтэй ба чадвартай. Хүн үүнд итгэх эсэхээс үл хамааран, хүн үүнийг хүлээн авах эсэхээс үл хамааран мөн хүн үүнийг хэрхэн үзэхээс, үүнд хэрхэн хандахаас үл хамааран энэ бүхэн нь Бурханы хэлсэн үгийн дагуу үгчлэн биелэх болно. Хүний хүсэл эсвэл үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба ямар нэгэн хүн, зүйл эсвэл эд юманд гарсан өөрчлөлтийн улмаас өөрчлөгдөхгүй. Бүх зүйл алга болж болох боловч Бурханы үг үүрд хэвээр үлдэх болно. Үүний эсрэгээр бүх зүйл алга болох өдөр нь Бурханы үгс бүрэн биелэх яг тэр өдөр байх ба учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Тэр Бүтээгчийн эрх мэдлийг, Бүтээгчийн хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийн амьдралын бүх хүчийг хянадаг билээ; Тэр юу ч үгүйгээс ямар нэг зүйлийг бий болгож эсвэл ямар нэг зүйлийг юу ч үгүй болгож чадах ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хэн нэгний үрийг үржүүлэхээс илүү энгийн зүйл үгүй. Энэ нь хүнд уран зөгнөлт, үлгэрийн мэт сонсогддог боловч Бурханы хувьд Түүний хийхээр шийдсэн зүйл, хийхээр амласан зүйл нь уран зөгнөл ч биш мөн үлгэр ч биш. Харин ч энэ нь Бурханы аль хэдийн харсан бодит байдал бөгөөд энэ нь гарцаагүй биелэх болно. Чи үүнийг ойлгож байна уу? Абрахамын үр удам тоо томшгүй олон байсан гэдгийг баримтууд баталж байна уу? Хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар даяар тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелэгдсэн үү? Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун жил эсвэл хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелсээр ирсэн ба байнга бодит байдал болж байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээх үедээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болсон ба тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэнд ямар ч алгуурлалт байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь түргэн байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илэрхийлэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөх үедээ Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талыг харах боломжийг хүнд олгосон ба Бүтээгчийн эрх мэдлийн үнэлж баршгүй байдлыг харах боломжийг хүнд олгосон, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломжийг хүнд олгосон.

   Бурханыг үгээ хэлэнгүүт, Бурханы эрх мэдэл нь энэ ажлыг захирах ба Бурханы амаар амлагдсан хэрэг явдал нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр өөрчлөлт юм бүхэнд гарч эхэлсэн... Хавар ирснээр бүх зүйлс сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан Өөрийн амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйлс Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг–юу ч үүнээс зайлж чадахгүй. Бурханы амнаас үүрэг даалгавар эсвэл амлалт гарах үед бүх зүйлс үүний хэрэгжилтэнд тусладаг ба үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, өөрсдийн харгалзах үүргээ биелүүлж, өөрсдийн тус тусын чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Та нар үүнээс юу харж байна вэ? Та нар Бурханы эрх мэдлийг хэрхэн мэдэх вэ? Бурханы эрх мэдэлд хязгаар бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу? ҮҮнийг тодорхой өндөртэй эсвэл тодорхой урттай гэж хэлж болох уу? Энэ нь тодорхой тоо хэмжээ эсвэл хэмжээстэй юу? Үүнийг хүний хэмжигдэхүүнээр хэмжиж болох уу? Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж явдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үүний үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн унтаршгүй амийн хүчний илрэлтийг дахин дахин харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илэрхийлэл бүр нь Түүний амнаас гарсан үгсийн төгс нотолгоо бөгөөд энэ нь бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Үүнээс илүүгээр Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, үнэхээр өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үгс, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил нь бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй. Бурхан хүнд амлалт өгөх үед, тэдний хаана амьдардаг эсвэл тэд юу хийдэг, амлалтыг хүлээн авахаас өмнөх ба дараах тэдний нөхцөл байдал эсвэл тэдний амьдралын орчны өөрчлөлт хэчнээн агуу болохыг–энэ бүхнийг Бурханд Өөрийн гарын алган дээр байгаа мэт сайн мэддэг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд тэдгээрийг дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөнд өгсөн Өөрийн амлалт бүрийг бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал Бурханд байдаг, тийм эрх мэдэл байдаг бөгөөд тухайн амлалт юу болохоос үл хамааран, бүрэн биелэх хүртлээ хэр их удахаас үл хамааран, цаашлаад жишээлбэл, цаг хугацаа, газар зүйн байрлал, арьс өнгө гэх мэт үүний хэрэгжүүлэлтийн цар хүрээ хэр өргөн байхаас үл хамааран энэ амлалт нь биелж, хэрэгжих болно, түүнчлэн үүний хэрэгжилт болон биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл чармайлтыг шаардахгүй. Энэ нь юуг баталдаг вэ? Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай. Бурхан гэрлийг бүтээсэн, гэхдээ энэ нь Бурхан зөвхөн гэрлийг удирддаг эсвэл Тэр усыг бүтээсэн учраас зөвхөн усыг Тэр удирддаг ба бусад бүх зүйл Бурхантай хамааралгүй гэсэн үг биш. Энэ нь буруу ойлголт биш гэж үү? Хэдийгээр Абрахамд өгсөн Бурханы ерөөл нь хэдэн зуун жилийн дараа аажмаар хүний ой ухаанаас арилсан ч гэсэн Бурханы хувьд энэхүү амлалт хэвээр үлдсэн. Энэ нь мөн л хэрэгжилтийн үйл явцдаа байсан бөгөөд хэзээ ч зогсоогүй. Бурхан Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулдгийг, бүх зүйлс хэрхэн зохион байгуулагдаж, зохицуулагддагийг болон энэ хугацаанд Бурханы бүтээлийн бүх зүйлсийн дунд хэчнээн гайхалтай түүхүүд тохиолдсоныг хүн хэзээ ч мэдээгүй эсвэл сонсоогүй, гэхдээ Бурханы эрх мэдлийн илэрхийлэл, Түүний үйл хэргийн илчлэлийн гайхалтай хэсэг бүр нь бүх зүйлсийн дунд дамжуулагдаж, өргөмжлөгдөн, бүх зүйл Бүтээгчийн гайхалтай үйл хэргийг харуулж, ярьж байсан бөгөөд бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн тухай түгээмэл яригддаг түүх бүрийг бүх зүйл үүрд мөнх тунхаглах болно. Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл нь, Бурхан цаг үргэлжид хаа сайгүй оршин байдаг гэдгийг бүх зүйлд харуулдаг. Та нар Бурханы эрх мэдэл болон хүч чадал хаа сайгүй байхыг харах үедээ та нар Бурхан хаа сайгүй, цаг үргэлжид байдаг гэдгийг харах болно. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь цаг хугацаа, газар зүйн байрлал, орон зай эсвэл ямар нэг хүн, асуудал эсвэл зүйлээр хязгаарлагдахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь хүний төсөөллийг даван гардаг; энэ нь хүн ойлгохын аргагүй, хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд хүн хэзээ ч бүрэн дүүрэн мэдэж чадахгүй.

   Зарим хүмүүс тааж төсөөлөх дуртай байдаг, гэвч хүний төсөөлөл хэр хол хүрч чадах вэ? Энэ нь энэхүү дэлхий ертөнцөөс илүү гарч чадах билүү? Хүн Бурханы эрх мэдлийн жинхэнэ чанар болон үнэн зөв байдлыг тааж төсөөлөх чадвартай юу? Хүний таамаг болон төсөөлөл нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүнийг хүргэх чадвартай юу? Тэдгээр нь Бурханы эрх мэдлийг үнэхээр үнэлж, үүнд захирагдахад хүмүүсийг хүргэж чадах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь зөвхөн хүний оюун ухааны үр дүн бөгөөд Бурханы эрх мэдлийн талаарх хүний мэдлэгт өчүүхэн төдий ч тус нэмэргүй гэдгийг баримтууд баталдаг. Шинжлэх ухааны уран зөгнөлийг уншсаны дараа зарим хүмүүс сарыг төсөөлж, одод ямар вэ гэдгийг төсөөлж чаддаг. Гэсэн ч энэ нь, хүн Бурханы эрх мэдлийн тухай ямар нэгэн ойлголттой гэсэн үг биш юм. Хүний төсөөлөл нь зүгээр л төсөөлөл юм. Эдгээр зүйлсийн баримтуудаас өөрөөр хэлбэл Бурханы эрх мэдэлтэй холбогдох тэдгээрийн холбооноос тэр юуг ч огтхон ч ухаарч чаддаггүй. Иймээс чи саран дээр очлоо гэхэд юу болно гэж? Энэ нь чамайг Бурханы эрх мэдлийн талаар олон хэмжээст ойлголттой болсон гэдгийг харуулах уу? Энэ нь чи Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээг төсөөлж чадна гэдгийг харуулах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь түүнд Бурханы эрх мэдлийг мэдэх боломжийг олгож чадахгүй болохоор хүн юу хийх ёстой вэ? Хамгийн ухаалаг сонголт бол таамаглаж эсвэл төсөөлөхгүй байх, өөрөөр хэлбэл Бурханы эрх мэдлийг мэдэх тухайд хүн хэзээ ч төсөөлөлдөө найдаж, таамагтаа итгэх ёсгүй юм. Би энд та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ? Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгийг өөрийн төсөөлөлдөө найдсанаар олж авч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор тэгвэл чи ямар замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Бурханы үгийг идэж, ууснаар дамжуулан, нөхөрлөлөөр дамжуулан мөн дадлага туршлагаар дамжуулан чи аажмаар Бурханы эрх мэдлийн талаарх туршлага болон баталгаажуулалттай болох ба тэгснээр чи үүний тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; өөр ямар ч дөт зам байхгүй. Төсөөлөхгүй байхыг чамаас гуйх нь чамайг сүйрлээ хүлээн идэвхгүйгээр суулгахтай эсвэл чамайг ямар нэг зүйл хийлгэхгүй байхтай адил биш. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахын тулд учир шалтгаан ашиглахгүй, судалж шинжлэхийн тулд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх бөгөөд харин оронд нь Бурханы үгээр дамжуулан, үнэнээр дамжуулан, чиний амьдралд тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл байгаа гэдэгт талархаж, бататгаж, баталгаажуулж, Тэр чиний хувь заяаг захирдаг ба Түүний цаг үргэлжийн хүч чадал нь Түүнийг жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг баталдаг гэдгийг баталгаажуулна гэсэн үг юм. Хэн нэг хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим хүмүүс энэ зорилгод хүрэх энгийн хялбар замыг олохыг хүсэж байна гэж хэлдэг, гэхдээ та нар тийм замыг бодож олж чадах уу? Тэгж бодох хэрэггүй гэдгийг Би та нарт хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгах цорын ганц арга зам бол Түүний илэрхийлдэг үг бүрээр, Түүний хийдэг бүх зүйлээр дамжуулах явдал юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хий хоосон биш–харин бодитой билээ.

Бүх зүйл болон амьд биетүүдийг Бүтээгч хянаж, ноёрхдог баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илэрхийлдэг

    Үүний адилаар Иовыг ерөөсөн Еховагийн ерөөл нь Иовын Номонд бичигдсэн. Бурхан Иовд юу хайрласан бэ? “Тиймээс Ехова Иовыг эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг ивээжээ. Тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос үхэр мөн нэг мянган эм илжигтэй байсан.” (Иов 42:12). Хүний харах өнцгөөс, Иовд өгсөн эдгээр зүйлс нь юу байсан бэ? Тэдгээр нь хүний эд хөрөнгө байсан уу? Ийм хөрөнгөтэй байснаар Иов тухайн эрин үедээ маш баян байсан уу? Тэр тийм их эд хөрөнгийг яаж олж авсан бэ? Юу түүнийг хөрөнгөжүүлсэн бэ? Бурханы ерөөлийн ачаар Иов тэдгээрийг эзэмших болсон гэдэг нь харваас илт юм. Эдгээр хөрөнгийг Иов хэрхэн үзэж байсан, тэр Бурханы ерөөлд хэрхэн хандаж байсан гэдэг нь энд бидний ярилцах зүйл биш. Бурханы ерөөлийн тухайд гэвэл бүх хүмүүс Бурханаар ерөөгдөхийг өдөр шөнөгүй хүсэн эрмэлздэг, гэсэн ч амьдралынхаа туршид хэр их хөрөнгийг олж авч чадахаа эсвэл Бурханы ерөөлийг хүлээн авч чадах эсэхээ хүн огт хянаж чаддаггүй–энэ нь маргашгүй баримт юм! Хүнд ямар нэг хөрөнгийг хайрлаж, ямар нэг адислалыг олж авах боломжийг хүнд олгох эрх мэдэл, хүч чадал Бурханд байдаг боловч Бурханы ерөөлд зарчим байдаг. Ямар хүмүүсийг Бурхан ерөөдөг вэ? Мэдээж Түүнд таалагдсан хүмүүсийг! Абрахам, Иов хоёр хоёулаа Бурханаар ерөөгдсөн, гэсэн ч тэдний хүлээн авсан ерөөл нь адилхан байгаагүй. Бурхан Абрахамыг элсний ширхэг болон одод шиг олон үр удамтай болохыг ерөөсөн. Бурхан Абрахамыг ерөөх үедээ Тэр нэг хүний үр удам, нэг үндэстнийг хүчирхэг, амжилттай болоход хүргэсэн. Энд, бүх зүйл, амьд амьтдын дотроос Бурханы амьсгалаар амьсгалсан хүн төрөлхтнийг Бурхан эрх мэдэл захирсан. Бурханы эрх мэдлийн захиралт дор энэхүү хүн төрөлхтөн Бурханы шийдсэн цар хүрээн дотор хурднаар өсөн үржиж, оршин тогтносон. Ялангуяа энэ үндэстний амьдрах чадвар, өсөлтийн түвшин, наслалт нь бүгд Бурханы зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд энэ бүхний зарчим нь бүхэлдээ Бурханы Абрахамд өгсөн амлалт дээр үндэслэж байсан юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлаас үл хамааран Бурханы амлалт ямар ч саадгүйгээр урагшлах ба Бурханы эрх мэдлийн ивээл дор биелэх болно. Бурханы Абрахамд өгсөн амлалтын дагуу, дэлхийн өөрчлөлтөөс үл хамааран, эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний туулсан гай гамшгаас үл хамааран, Абрахамын үр удам устгагдах эрсдэлд орохгүй бөгөөд тэдний үндэстэн мөхөхгүй байх байсан юм. Харин Иовыг ерөөсөн Бурханы ерөөл нь түүнийг тун баян болгосон. Бурханы түүнд өгсөн зүйл нь сүрэг олон амьд, амьсгалдаг амьтад байсан бөгөөд ялангуяа–тэдний тоо, тэдний үржлийн хурд, амьдрах чадвар, тэдгээрийн өөхний хэмжээ гэх мэт нь–мөн Бурханаар захирагдаж байсан юм. Хэдийгээр эдгээр амьд амьтад нь ярих чадвахгүй байсан ч тэдгээр нь мөн л Бүтээгчийн зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд Бурханы зохицуулалтын зарчим нь Бурханы Иовд өгсөн амлалтын дагуу байсан. Абрахам, Иов хоёрт өгсөн Бурханы ерөөлд хэдийгээр амласан зүйл нь өөр байсан боловч бүх зүйл болон амьд амьтдыг захирах Бүтээгчийн эрх мэдэл адилхан байсан юм. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын бүх нарийн учир нь Абрахам, Иов хоёрт өгсөн Түүний өөр өөр амлалт, ерөөлүүдээр илэрхийлэгдсэн ба Бурханы эрх мэдэл нь хүний төсөөллөөс хамаагүй давсан гэдгийг дахин нэгэнтээ хүн төрөлхтөнд харуулсан. Эдгээр нарийн учир нь, хэрвээ хүн Бурханы эрх мэдлийг мэдэхийг хүсэж байвал үүнийг зөвхөн Бурханы үгээр дамжуулан, Бурханы ажлыг мэдэрч туулснаар дамжуулан олж авч болно гэдгийг дахин нэгэнтээ хүн төрөлхтөнд хэлсэн.

   Бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдэл нь энэ баримтыг харах боломжийг хүнд олгодог: Бурханы эрх мэдэл нь “Бурхан гэрэл бий бол гэхэд гэрэл бий болж, Огторгуй бий бол гэхэд огторгуй бий болж, Газар бий бол гэхэд газар бий болсон” гэдэг үгсэд биеллээ олоод зогсохгүй мөн цаашилбал Тэр хэрхэн гэрлийг үргэлжлүүлж, огторгуйг алга болохоос сэргийлж, газрыг үүрд уснаас салангид байлгаж, түүнчлэн Тэр гэрэл, огторгуй, газар зэрэг бүтээлүүдийг хэрхэн захирч, удирдаж байгаа тухай нарийн учирт оршдог. Хүн төрөлхтөнд өгсөн Бурханы ерөөлөөс та нар өөр юуг харж байна вэ? Мэдээж Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөсний дараа Бурханы хөлийн мөр арилаагүй, учир нь Тэр ердөө л Өөрийн эрх мэдлийг ашиглаж эхэлж байсан ба Өөрийн үг бүрийг бодит байдал болгохоор, Өөрийн ярьсан нарийн учир нэг бүрийг биелүүлэхээр төлөвлөж байсан, иймээс дараагийн жилүүдэд Тэр Өөрийн төлөвлөсөн бүхнээ үргэлжлүүлэн хийсэн. Бурханд эрх мэдэл байдаг учраас хүнд, Бурхан зүгээр л ярьдаг ба бүх зүйлийг биелүүлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй мэт санагддаг. Ингэж төсөөлөх нь хөгийн юм гэж Би хэлнэ! Хэрвээ та нар, үг ашиглан хүнтэй байгуулсан Бурханы гэрээний талаар болон үг ашиглан Бурханы биелүүлсэн бүх зүйлийн талаар өрөөсгөл бодолтой байж, бүх зүйлийн оршин тогтнолыг ноёрхдог Бурханы эрх мэдлийн олон янзын шинж тэмдэг, баримтуудыг харах чадваргүй бол Бурханы эрх мэдлийн талаарх та нарын ойлголт хэтэрхий хоосон, инээдтэй байна! Хэрвээ хүн Бурханыг ингэж төсөөлж байвал Бурханы талаарх хүний мэдлэг эцсийн оролдлогодоо очиж, мухардалд хүрсэн гэж хэлж болох бөгөөд учир нь хүний төсөөлдөг Бурхан бол эрх мэдэл эзэмшсэн Бурхан биш харин тушаал буулгадаг машин юм. Абрахам болон Иовын жишээгээр дамжуулан та нар юуг харсан бэ? Та нар Бурханы эрх мэдэл болон хүч чадлын бодитой талыг харсан уу? Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөсний дараа Бурхан Өөрийн байсан газартаа үлдээгүй, мөн Тэр үр дүн юу болохыг харахаар хүлээнгээ Өөрийн элчүүдийг ажиллуулахаар томилоогүй. Эсрэгээр нь Бурхан үгээ хэлмэгц, Бурханы эрх мэдлийн удирдамж дор бүх зүйл Бурханы төлөвлөсөн ажилтай нийцэж эхэлсэн бөгөөд Бурханы шаардсан хүмүүс, зүйлс болон эд юмс бэлтгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Бурханы амнаас үг гарангуут бүхий л газар нутаг даяар Бурханы эрх мэдэл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Өөрийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүх алхам, бүх гол үе шатуудад шаардагдах бүх зохистой төлөвлөлт болон бэлтгэлийг хийх зуураа Тэр Абрахам болон Иовд өгсөн амлалтаа хэрэгжүүлж, биелүүлэх замдаа гарсан. Энэ хугацаанд Бурхан зөвхөн Өөрийн элчүүдийг төдийгүй мөн түүнчлэн Түүгээр бүтээгдсэн бүх зүйлийг жолоодсон. Өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдэл хэрэгжиж байсан цар хүрээ нь элчүүдийг төдийгүй мөн цаашлаад бүх зүйлийг агуулж байсан ба Өөрийн биелүүлэхээр төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхийн тулд эдгээрийг жолоодсон; эдгээр нь Бурханы эрх мэдэл хэрэгждэг онцгой арга зам байсан. Өөрсдийн төсөөлөлдөө зарим хүмүүс Бурханы эрх мэдлийн талаар дараах ойлголттой байдаг: Бурханд эрх мэдэл байгаа, Бурханд хүч чадал байгаа, иймээс Бурхан гурав дахь тэнгэрт л байх хэрэгтэй эсвэл зөвхөн байнгын газраа л байх хэрэгтэй ба ямар нэгэн ажил хийх хэрэггүй, Бурханы ажил бүхэлдээ Түүний бодол дотор хэрэгждэг. Түүнчлэн зарим нь, хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн ч гэсэн, Бурханд ямар нэг зүйл хэрэггүй байсан ба Түүний хувьд ердөө үгээ хэлэх нь л хангалттай байсан гэж итгэдэг. Ийм зүйл үнэхээр тохиолдсон уу? Мэдээж үгүй! Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг боловч Түүний эрх мэдэл нь хий хоосон биш харин жинхэнэ, бодитой. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын үнэн бодит байдал нь Түүний бүх зүйлийн бүтээл, бүх зүйлийн хяналт болон хүн төрөлхтнийг удирдан чиглүүлдэг үйл явцад аажмаар илчлэгдэн, илэрхийлэгддэг. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирах Бурханы арга барил бүр, нарийн учир болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх ажил түүнчлэн бүх зүйлийн талаарх Түүний ойлголт–тэдгээр нь бүгд Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь хоосон үг биш гэдгийг яг таг баталдаг. Түүний эрх мэдэл болон хүч чадал бүх зүйлд байнга харагдаж, илчлэгддэг. Эдгээр илэрхийлэл, илчлэл нь Бурханы эрх мэдлийн бодит оршин тогтнолын тухай хэлдэг, учир нь Тэр Өөрийн ажлаа үргэлжлүүлж, бүх зүйлд тушааж, цаг үргэлжид бүх зүйлийг захирахын тулд Өөрийн эрх мэдэл, хүч чадлыг ашигладаг бөгөөд Түүний хүч чадал болон эрх мэдлийг тэнгэрэлчүүд эсвэл Бурханы элчүүд орлож чадахгүй юм. Абрахам, Иов хоёрт ямар ерөөл хайрлахаа Бурхан шийдсэн–энэ нь Бурханаас хамаарч байсан. Хэдийгээр Бурханы элчүүд Абрахам болон Иов дээр биечлэн ирсэн боловч тэдний үйлдэл нь Бурханы тушаалын дагуу, Бурханы эрх мэдлийн дор байсан бөгөөд тэд мөн Бурханы дээд эрхийн дор байлаа. Хэдийгээр хүмүүс Бурханы элчүүд Абрахам дээр зочлон очсоныг харсан ба Ехова Бурхан ямар нэг зүйл биечлэн хийхийг Библийн тэмдэглэлээс хараагүй боловч үнэндээ хүч чадал, эрх мэдлийг үнэхээр хэрэгжүүлж чадах цорын ганц Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд энэ нь ямар ч хүний эргэлзээг тэвчихгүй! Хэдийгээр та нар тэнгэрэлчүүд болон элчүүд агуу хүч чадлыг эзэмшиж, гайхамшгийг биелүүлдгийг харсан ч гэсэн, тэдний үйлдэл нь ердөө Бурханы даалгаврыг биелүүлэхийн төлөө бөгөөд ямар ч байсан Бурханы эрх мэдлийн илэрхийлэл биш–учир нь ямар ч хүн эсвэл эд юмс, бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг захирах Бүтээгчийн эрх мэдэл ямар ч хүн эсвэл эд юманд байдаггүй ба тэд үүнийг эзэмшдэггүй. Иймээс ямар ч хүн эсвэл эд юм Бүтээгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж эсвэл харуулж чадахгүй.

Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй

   Судрын энэ гурван хэсгээс та нар юу харсан бэ? Бурхан Өөрийн эрх мэдлээ харуулдаг зарчим байдгийг та нар харсан уу? Жишээлбэл Бурхан хүнтэй гэрээ байгуулахын тулд солонгыг ашигласан ба Тэр дэлхий ертөнцийг сүйрүүлэхийн тулд дахин хэзээ ч үер ашиглахгүй гэдгээ хүнд хэлэхийн тулд үүлэн дээр солонгыг тавьсан. Өнөөдөр бидний хардаг солонго нь Бурханы амаар хэлэгдсэн солонго мөн үү? Үүний шинж чанар, утга учир өөрчлөгдсөн үү? Ямар ч эргэлзээгүйгээр, энэ нь өөрчлөгдөөгүй. Энэ үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд Бурхан Өөрийн эрх мэдлийг ашигласан ба хүнтэй байгуулсан Түүний гэрээ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, энэхүү гэрээ өөрчлөгдөх цаг хугацаа нь мэдээж Бурханаас хамаарна. Бурхан "Би үүлэнд солонгоо татуулж" гэж хэлсний дараа Бурхан өнөөдрийг хүртэл үргэлж энэ гэрээг мөрдсөн. Та нар одоо үүнээс юуг харж байна вэ? Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшсэн ч гэсэн, Тэр Өөрийн үйлдэлдээ тун нарийн чанд, зарчимлаг бөгөөд Өөрийн үгэндээ үнэнч байдаг. Түүний нарийн чанд байдал болон Түүний үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдлыг болон Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдлыг харуулдаг. Хэдий Тэр эрхэм дээд эрх мэдлийг эзэмшдэг ч гэсэн бүх зүйлс Түүний ноёрхол дор байдаг, хэдийгээр Түүнд бүх зүйлийг захирах хүч чадал байдаг боловч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж эсвэл сүйтгээгүй бөгөөд Тэр Өөрийн эрх мэдлээ ашиглах бүрд энэ нь Түүний зарчимтай чанд нийцэж, Түүний амаар хэлэгдсэн бүхнийг яг таг дагаж, Түүний төлөвлөгөөний алхмууд буюу зорилгуудыг дагадаг. Бүх зүйл Бурханаар захирагдаж түүнчлэн Бурханы эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг дуулгавартай дагадаг бөгөөд ямар ч хүн эсвэл зүйл Түүний эрх мэдлийн дээд эрхийн дороос зайлж чадахгүй, мөн тэд Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм. Бурханы нүдэнд, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээр бий болсон сайн хувь заяаг хүлээн авдаг бөгөөд хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас өөрсдийн шийтгэлийг хүлээдэг. Бурханы эрх мэдлийн захиралт дор ямар ч хүн эсвэл зүйл Түүний эрх мэдлийн хэрэгжилтээс зайлж чадахгүй, мөн тэд Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй ба үүний адилаар Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмууд нь ямар нэг шалтгааны улмаас өөрчлөгдөхгүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох боловч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бурханы хэзээ ч хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь Бүтээгчийн туйлын цорын ганц байдал юм!

   Доорх үгс нь Бурханы эрх мэдлийг мэдэхэд зайлшгүй хэрэгтэй бөгөөд тэдгээрийн утга учрыг доорх нөхөрлөлөөр өгүүлсэн. Судрыг үргэлжлүүлэн уншицгаая.

4. Бурханы Сатанд өгсөн тушаал

(Иов 2:6) Тэгээд Ехова Сатанд хандан –“болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр” гэв.

Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүний улмаас бүх зүйлс эмх цэгцтэй амьдардаг

    Энэ бол Иовын Номноос авсан ишлэл бөгөөд эдгээр үгс дэх “тэр” гэдэг нь Иовыг хэлж байгаа юм. Хэдий товчхон ч энэхүү өгүүлбэр нь олон асуудлыг тодорхой болгодог. Энэ нь Бурхан болон Сатаны хоорондох тодорхой харилцан яриаг дүрсэлдэг ба Бурханы үгийн объект нь Сатан байсан гэдгийг бидэнд хэлдэг. Энэ нь мөн ялангуяа Бурханы хэлсэн зүйлийг тэмдэглэсэн. Бурханы үг нь Сатанд өгсөн тушаал, зарлиг байсан. Энэ зарлигийн онцгой нарийн учир нь Иовыг амийг хэлтрүүлэхтэй холбоотой байсан ба энд Бурхан, Сатаны Иовд хандах харьцаанд хязгаар тогтоож өгсөн–Сатан Иовын амийг хэлтрүүлэх ёстой байсан юм. Энэ өгүүлбэрээс бидний мэдэж авдаг эхний зүйл бол эдгээр нь Бурханы Сатанд хэлсэн үгс байсан. Иовын Номын анхдагч бичвэрийн дагуу, ийм үгний цаад шалтгааныг энэ нь бидэнд хэлдэг: Сатан Иовыг буруутгахыг хүссэн ба иймээс түүнийг сорихоосоо өмнө Бурханы зөвшөөрлийг олж авах хэрэгтэй байсан. Иовыг сорих Сатаны хүсэлтэнд зөвшөөрөл олгох үедээ Бурхан дараах нөхцлийг Сатанд тавьсан: “болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр.” Эдгээр үгний шинж чанар юу вэ? Тэдгээр нь мэдээж тушаал, зарлиг юм. Эдгээр үгсийн шинж чанарыг ойлгосноор та нар мэдээж энэ зарлигийг буулгасан Нэгэн бол Бурхан байсан ба энэ зарлигийг хүлээн авч, дуулгавартай дагасан нэгэн нь Сатан байсан гэдгийг ухаарах ёстой. Эдгээр үгийг уншсан хэний ч хувьд энэ зарлигт, Бурхан болон Сатаны хоорондын харилцаа нь тодорхой юм гэдгийг хэлэх нь илүүц билээ. Мэдээж энэ нь мөн, Судар дахь Бурхан болон Сатаны хоорондын харилцан ярианы тэмдэглэлд байсан сүнсний ертөнц дэх Бурхан болон Сатаны хоорондын харилцаа, Бурхан болон Сатаны ялгамж чанар, байр суурины хоорондын ялгаа ба өнөөдрийг хүртэл энэ нь Бурхан болон Сатаны ялгамж чанар, байр суурины хоорондын илэрхий ялгааг хүн мэдэж авч чадах онцгой жишээ ба үгчилсэн тэмдэглэл юм. Энэ үед, эдгээр үгсийн тэмдэглэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурины талаарх хүн төрөлхтний мэдлэгт чухал баримт бичиг бөгөөд энэ нь Бурханы талаарх хүн төрөлхтний мэдлэгийг чухал мэдээллээр хангадаг. Сүнсний ертөнц дэх Бүтээгч болон Сатаны хоорондын энэ харилцаа яриагаар дамжуулан хүн Бүтээгчийн эрх мэдлийн дахин нэг онцгой талыг ойлгож чадах болсон. Эдгээр үгс нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг гэрчлэл юм.

   Гадна талдаа тэдгээр нь Ехова Бурхан болон Сатаны хоорондын харилцан яриа. Тэдний мөн чанар нь Ехова Бурханы ярьж байгаа хандлага, Түүний ярьж байгаа байр суурь нь Сатанаас өндөр байсанд оршино. Өөрөөр хэлбэл Ехова Бурхан захирсан өнгөөр Сатанд тушааж, Сатанд юу хийх ёстой ба юу хийх ёсгүй гэдгийг хэлсэн ба Иов хэдийнэ Түүний гарт байгаа, Тэр хүссэнээрээ Иовд хандаж болно–гэхдээ Иовын амийг л авч болохгүй гэсэн. Бичвэрт хэдийгээр Иов Сатаны гарт өгөгдсөн боловч түүний амь Сатанд өгөгдөөгүй; хэн ч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын амийг Бурханы гараас авч чадахгүй. Бурханы хандлага Сатанд өгсөн энэ тушаалд тодорхой илэрхийлэгдсэн ба энэ тушаал нь мөн Ехова Бурханы Сатантай ярилцсан байр суурийг илэрхийлж, илчилсэн. Энд Ехова Бурхан гэрэл, агаар, бүх зүйл, амьд амьтдыг бүтээсэн Бурханы болон бүх зүйл, амьд амьтдыг захирдаг Бурханы байр суурийг хадгалаад зогсохгүй мөн түүнчлэн хүн төрөлхтнийг захирч, Үхэгсдийн орныг захирдаг Бурханы болон бүх амьд зүйлсийн үхэл амьдралыг хянадаг Бурханы байр суурийг хадгалдаг. Сүнсний ертөнцөд Бурханаас өөр хэн Сатанд тийм зарлиг гаргаж зүрхлэх вэ? Яагаад Бурхан Сатанд биечлэн зарлиг гаргасан бэ? Учир нь Иовынхыг оролцуулаад бүх хүний амь Бурханд захирагддаг. Бурхан Иовын амийг авахыг эсвэл гэмтээхийг Сатанд зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл Иовыг сорихыг Сатанд зөвшөөрөхөөсөө өмнө Бурхан тийм зарлиг онцгойлон гаргахаа санасан бөгөөд Иовын амийг авахгүй байхыг Сатанд дахин нэгэнтээ тушаасан. Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлэхгүй мөн цаашлаад Бурханы онцгой тушаалуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, хэзээ ч тэдгээрийг үл тоож зүрхлэхгүй ба мэдээж Бурханы аливаа зарлигийг дураараа өөрчилж зүрхэлдэггүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар бөгөөд иймээс Сатан эдгээр хязгааруудыг хэзээ ч давж зүрхлээгүй. Энэ нь Бурханы эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Энэ нь Бурханы эрх мэдлийн гэрчлэл биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн харах талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг ба иймээс сүнсний ертөнцөд Сатан Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн ар дахь зарчмуудыг илүү гүнзгий үнэлдэг. Энэ нь тэдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй, мөн тэдгээрийг ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй эсвэл Бурханы эрх мэдлийг зөрчих ямар нэг зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж зүрхэлдэггүй. Хэдий угийн чанар нь хорон муу, их зантай боловч Сатан, өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн туршид, энэ нь эдгээр зааг хязгаарыг чанд мөрдсөн, тэр Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Хэдий хорлонтой боловч Сатан нь ялзруулагдсан хүн төрөлхтнөөс хамаагүй “илүү ухаантай”; энэ нь Бүтээгчийн ялгамж чанарыг мэддэг ба өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг бөгөөд Бурханы эрх мэдэл болон цорын ганц байдлын улмаас л бүх зүйл өөрчлөгдөж, эмх цэгцтэй байдлаар үржиж олширдог ба хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар л амьдарч, өсөн үрждэг, үүнийг ямар ч хүн эсвэл эд юмс энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн эсвэл эд юм энэ хуулийг зөрчих чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно–учир нь тэдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн эмх цэгц, эрх мэдлээс гарсан.

Бүтээгчийн ялгамж чанартай Бурхан л цорын ганц эрх мэдлийг эзэмшдэг

   Сатаны "онцгой" ялгамж чанар, маш олон хүнийг түүний янз бүрийн талуудын илэрхийллүүдийг хүчтэй сонирхоход хүргэсэн. Бурхантай адилаар Сатан ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг, учир нь Сатан гайхамшгийг үзүүлж, хүн төрөлхтөнд боломжгүй зүйлсийг хийх чадвартай гэж итгэдэг маш олон мунхаг хүмүүс байдаг. Иймээс, Бурханыг шүтэхийнхээ сацуу хүн төрөлхтөн зүрх сэтгэлдээ Сатанд мөн орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Эдгээр хүмүүс өрөвдөлтэй агаад жигшмээр. Тэд мунхаг учраас өрөвдөлтэй ба тэд тэрслүү төрөлхийн ёрын муу мөн чанартай учраас жигшмээр. Энэ үед Би, эрх мэдэл гэж юу вэ, энэ нь юуг бэлгэддэг, юуг төлөөлдөг вэ гэдгийг та нарт хэлэх нь зөв хэмээн бодлоо. Илэн далангүй хэлэхэд, Бурхан Өөрөө эрх мэдэл, Түүний эрх мэдэл нь Бурханы эрхэм дээд байдал болоод мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийнх нь эрх мэдэл нь Бурханы байр суурь болон ялгамж чанарыг илэрхийлдэг. Ямар ч тохиолдолд Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан бүх зүйлсийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхлэх үү? Мэдээж тэгэхгүй! Учир нь үүнд бүх зүйлсийг бүтээх чадвар байхгүй; өдийг болтол тэр Бурханы бүтээсэн юуг ч хийж байгаагүй, амьтай юуг ч бүтээж байгаагүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл гэж байхгүй, Бурханы байр суурь болон ялгамж чанарыг хэзээ ч эзэмшиж чадахгүй бөгөөд үүнийг түүний мөн чанар нь тодорхойлно. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж үгүй! Бид Сатаны үйлдэл, түүний үйлдсэн гайхамшгийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? ҮҮнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу түрлэгийг удирдаж, Бурханы ажлыг бүхий л талаар самууруулан, эвдэж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жил хүн төрөлхтнийг ялзруулж, хүчирхийлэхээс гадна бузарттал нь урхидан мэхэлж, Бурханыг голдог болгосон, улмаар хүнийг үхлийн сүүдэрт хөндий рүү алхуулснаас биш хүн баярлаж, магтаж, сайшаачихаар хийсэн зүйл Сатанд өчүүхэн ч болтугай байгаа юу? Хэрэв Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол энэ нь хүн төрөлхтнийг ялзруулах байсан уу? Хэрэв Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол энэ нь хүн төрөлхтнийг гэмтээх байсан уу? Хэрэв Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж үхэл рүүгээ явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл ба хүч чадал байхгүй болохоор түүний хийж байгаа бүхний мөн чанарыг бид юу гэж дүгнэх вэ? Сатаны хийж байгаа бүхнийг ердөө л заль мэх гэж тодорхойлох хүмүүс бий, гэхдээ ийм тодорхойлолт нь зохистой биш гэж Би итгэж байна. Түүний хүн төрөлхтнийг ялзруулсан хорон муу үйл ердөө л заль мэх гэж үү? Сатаны Иовыг тамласан ёрын муу хүч болон түүнийг тамлан залгихыг хүсэх догшин хүсэл ердөө л заль мэх төдийхнөөр хийгдсэн байж болохгүй. Эргээд харвал Иов уул толгод давсан мал сүрэгтэй байснаа, хормын төдийд байдаг бүхнээ алдсан гэдгийг бид хардаг; хормын төдийд Иовын агуу хувь заяа алга болсон. Үүнийг ердөө л заль мэхээр хийж болох уу? Сатаны хийдэг бүхэн нь угтаа гэмтээх, тасалдуулах, устгах хорлох, муу ёр, муу муухай, харанхуй гэх мэт сөрөг нэр томъёотой холбоотой, нийцэлтэй байдаг ба иймээс зөвт бус, хорон муу бүх үйлдэл Сатаны үйл хэрэгтэй нягт холбоотой байх ба энэ нь Сатаны хорон муу мөн чанараас салшгүй. Сатан хэчнээн “хүчирхэг” байхаас үл хамааран, хэчнээн эрэмгий агаад хүсэл эрмэлзэлтэй байхаас үл хамааран, хэчнээн их хор хохирол учруулах чадалтайгаас үл хамааран, хүнийг ялзруулж, залилах арга барил нь хэчнээн өргөн хүрээтэйгээс үл хамааран, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, арга ухаан нь хэчнээн ухаантайгаас үл хамааран, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн хувирамтгайгаас үл хамааран тэр хэзээ ч нэг ч амьд зүйлийг бүтээж чадаагүй, бүх зүйлийн оршин тогтнолын хууль эсвэл дүрэм журмыг хэзээ ч тогтоож чадаагүй ба амьтай амьгүй аливаа юмсыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Асар уудам энэ орчлон ертөнц дээр түүнээс гарсан эсвэл түүнээс болж оршин байгаа нэг ч хүн эсвэл юм байхгүй; үүгээр захирагдах, удирдуулах нэг ч хүн эсвэл юм байхгүй. Харин ч эсрэгээрээ тэр Бурханы ноёрхолд амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал командыг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр, Сатанд газар дээрх дусал ус эсвэл элсний ширхэгт хүрэх эрх байхгүй; Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй–үүнд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн ч бас багтана. Бурханы нүдэнд Сатан уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, далайн загаснууд, газарт орших авгалдайнуудаас ч дорд харагддаг. Түүний үүрэг нь бүх зүйлд хүчин зүтгэж, хүн төрөлхтний төлөө ажиллаж, Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд зүтгэх ёстой. Түүний мөн чанар ямар ч хорлонтой, ёрын муу байсан түүний хийж чадах цорын ганц зүйл нь зөвхөн өөрийн үүргийг л биелүүлэх ёстой: Бурханд зүтгэж, Бурханы эрс эсрэг талыг харуулах ёстой. Энэ бол Сатаны мөн чанар, жинхэнэ байр суурь юм. Үүний мөн чанар нь амьтай холбоогүй, хүч чадалтай холбоогүй, эрх мэдэлтэй холбоогүй; энэ нь ердөө л Бурханы гарт буй тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

    Сатаны үнэн төрхийг ойлгосон ч, олон хүн эрх мэдэл гэж юу болохыг ойлгоогүй л байдаг, тиймээс Би та нарт хэлж өгье! Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Эхлээд эрх мэдэл болон хүч чадлыг эерэг утгатай гэж ойлгож болно. Тэд сөрөг зүйлтэй эсвэл бүтээгдсэн ба бүтээгдээгүй зүйлтэй ямар ч холбоогүй. Бурханы хүчээр амь болон амин чанар бүхий аливаа зүйлсийг бүтээх боломжтой ба үүнийг Бурханы амь шийддэг. Бурхан бол амь, тиймээс Тэр бол бүх амьд зүйлсийн эх сурвалж мөн. Түүнчлэн, Бурханы эрх мэдэл нь бүх амьд зүйлс Бурханы үг бүрийг дуулгавартай дагадаг болгож чадах ба өөрөөр хэлбэл тэд Бурханы амнаас гарах үгсийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг, үүний дараа Бурхан бүх амьд зүйлсийг захирч, тушаах бөгөөд дахин хэзээ ч хазайхгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйлс байхгүй; зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба үүнийг эрх мэдэл хэмээн нэрлэдэг. Энэ бол Бүтээгчийн цорын ганц чанар билээ. Тиймээс "эрх мэдэл" хэмээх энэ үг нь өөрөө юу эсвэл эрх мэдлийн мөн чанар уу гэдгээс үл хамааран тус бүрдээ зөвхөн Бүтээгчтэй холбоотой, учир нь энэ нь Бүтээгчийн давтагдашгүй ялгамж чанар, мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг илэрхийлдэг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбогдож чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлал билээ.

     Хэдий Сатан Иовыг шуналын нүдээр харж байсан ч, Бурхан түүнийг Иовын биеийн ширхэг үсэнд ч хүрэхийг зөвшөөрөөгүй. Тэр хэдий хорлонтой, харгис ч Бурхан түүнд тушаал өгсөн учир Сатанд Бурханы тушаалыг дагахаас өөр зам байгаагүй. Тиймээс Сатан Иов дээр хонин дундах чоно мэт галзуурч байсан ч, тэр Бурханы зааж өгсөн хязгаарыг умартаж, Бурханы өгсөн тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгсийн зарчим болон хязгаарыг даваагүй билээ–энэ баримт биш гэж үү? Энэ харах өнцгөөс үзвэл Сатан Ехова Бурханы үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг бид харж болно. Сатаны хувьд, Бурханы амнаас гарах үг бүр тушаал, тэнгэрийн хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—Бурханы хэлсэн бүхий л үгний цаана Бурханы тушаалыг зөрчсөн, дуулгаваргүй, тэнгэрийн хуулийг эсэргүүцдэг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл битүүхэндээ явж байдаг. Хэрвээ Бурханы зарлигийг зөрчвөл тэр Бурханы эрх мэдлийг зөрчиж, тэнгэрийн хуулийг эсэргүүцсэний үр дагаврыг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгээ Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагаврууд нь юу вэ? Тэдгээр нь мэдээж Бурханаас ирэх түүний шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Иовд хандах Сатаны үйлдэл нь ердөө хүнийг ялзруулсных нь бяцхан зураг байсан бөгөөд Сатан эдгээр үйлдлүүдийг хийж байх үед Бурханы тогтоосон хязгаар болон Сатанд зориулж Түүний гаргасан зарлиг нь ердөө түүний хийдэг бүхний ар дахь зарчмуудын бяцхан зураг байсан юм. Нэмж хэлэхэд, энэ асуудал дахь Сатаны үүрэг роль, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь үүний үүрэг роль, байр суурины бяцхан зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь ердөө Сатан хэрхэн Бурханы эзэгнэлт ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхэлдэггүйн бяцхан зураг байсан. Эдгээр бяцхан зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатаныг оролцуулаад бүх зүйлийн дундаас ямар ч хүн эсвэл зүйл Бүтээгчийн тогтоосон тэнгэрийн хууль, зарлигийг давж чадахгүй ба ямар ч хүн эсвэл зүйл эдгээр тэнгэрийн хууль, зарлигуудыг зөрчиж чадахгүй, учир нь тэдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн өгдөг шийтгэлээс ямар ч хүн эсвэл эд юм зайлж, зугтаж чаддаггүй. Зөвхөн Бүтээгч л тэнгэрийн хууль, зарлигийг тогтоож чадна, тэдгээрийг хүчинтэй болгох хүч чадал зөвхөн Бүтээгчид байдаг ба зөвхөн Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн эсвэл зүйл сөрж зогсож чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлсийн дунд эрхэм дээд нь бөгөөд иймээс “Бурхан бол хамгийн агуу ба Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цорын ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!

    Та нар одоо Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон уу? Эхлээд дөнгөж сая дурдсан Бурханы эрх мэдэл болон хүний хүч чадлын хооронд ялгаа бий юу? Ялгаа нь юу вэ? Энэ хоёрын хооронд ямар ч адил тал байхгүй гэж зарим хүмүүс хэлдэг. Яг тийм! Хэдийгээр хүмүүс энэ хоёрын хооронд ямар ч адил тал байхгүй гэж хэлдэг боловч хүний бодол болон үзэлд, хүний хүч чадал нь ихэвчлэн эрх мэдэлтэй андуурагддаг ба энэ хоёрыг ихэвчлэн зэрэгцүүлэн харьцуулдаг. Энд юу болоод байна вэ? Хүмүүс санамсаргүйгээр нэгийг нь нөгөөгөөр орлуулах алдаа гаргахгүй байна гэж үү? Энэ хоёр хоорондоо холбоогүй ба тэдний хооронд адил тал байхгүй, гэсэн ч хүмүүс яаж ч чаддаггүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Хэрвээ та нар үнэхээр шийдэл олохыг хүсэж байвал ганц арга нь Бурханы цорын ганц эрх мэдлийг ойлгож, мэдэх явдал юм. Бүтээгчийн эрх мэдлийг ойлгож мэдсэний дараа та нар хүний хүч чадал болон Бүтээгчийн эрх мэдлийг нэг амьсгаагаар хэлэхээ болино.

   Хүний хүч чадал юутай хамаатай вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь хүний ялзармал зан чанар, хүсэл, нэр төр хөөцөлдөх байдлыг хамгийн их хэмжээнд хүртэл өргөжүүлж, биелүүлэх чадал, чадвар юм. Үүнийг эрх мэдэл хэмээн тооцож болох уу? Хүний зэрлэг хүсэл, эрмэлзэл хэчнээн ихэмсэг, шуналтай байхаас үл хамааран, тэр хүнийг эрх мэдэл эзэмшдэг гэж хэлж болохгүй; хамгийн ихдээ л энэхүү додигор байдал болон амжилт нь ердөө л хүмүүсийн дундах Сатаны марзганалын илэрхийлэл, хамгийн ихдээ энэ нь Бурхан байх өөрийн зэрлэг эрмэлзлээ биелүүлэхийн тулд Сатан өөрөө өөрийнхөө өвөг дээдэс мэт авирладаг инээдтэй явдал юм.

    Та нар одоо Бурханы эрх мэдлийг яг хэрхэн харж байна вэ? Одоо эдгээр үгсийн талаар нөхөрлөсний дараа та нарт Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэг байх ёстой. Иймээс Би та нараас асууя: Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанарыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн хүч чадлыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн цорын ганц байр суурийг бэлгэддэг үү? Бүх зүйлийн дундаас та нар юунаас Бурханы эрх мэдлийг харсан бэ? Та нар үүнийг хэрхэн харсан бэ? Хүний туулдаг дөрвөн улирлын тухайд хэн нэгэн хүн хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдох хуулийг өөрчилж чадах уу? Хавар мод нахиалж, цэцэглэдэг; зун навчаар бүрхэгддэг; намар үр жимс нь ургаж, өвөл навчис унадаг. Энэ хуулийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Энэ нь Бурханы эрх мэдлийн нэг талыг харуулдаг уу? Бурхан “Гэрэл бий болог!” хэмээн хэлэхэд гэрэл бий болсон. Энэхүү гэрэл одоо хүртэл оршин байгаа юу? Энэ нь юунаас болж оршин тогтнодог вэ? Энэ нь мэдээж Бурханы үгийн улмаас мөн Бурханы эрх мэдлийн улмаас оршин тогтнодог. Бурханы бүтээсэн агаар одоо хүртэл оршин тогтнодог уу? Хүний амьсгалдаг агаарыг Бурхан бүтээсэн үү? Бурханы бий болгосон зүйлийг хэн нэгэн хүн авч чадах уу? Тэдний мөн чанар ба чиг үүргийг өөрчилж чадах уу? Бурханы хуваарилсан өдөр, шөнийг болон Бурханы тушаасан өдөр шөнийн хуулийг хэн нэгэн сүйтгэх чадвартай юу? Сатан тийм зүйл хийж чадах уу? Та нар шөнө унтахгүй байж, шөнийг өдөр гэж үзсэн ч гэсэн энэ шөнө хэвээр л байна; та нар өөрийн өдөр тутмын хэвшлийг өөрчилж болох ч өдөр шөнө ээлжлэн солигдох хуулийг өөрчлөх чадваргүй–ба энэ баримтыг ямар ч хүн өөрчилж чадахгүй, үгүй гэж үү? Хэн нэгэн арслангаар үхэр шиг газар хагалуулж чадах уу? Хэн нэгэн зааныг илжиг болгон өөрчлөх чадвартай юу? Хэн нэгэн тахиаг бүргэд мэт тэнгэрт дүүлэн нисгэж чадах уу? Хэн нэг хүн чоныг хонь мэт өвс идүүлж чадах уу? Хэн нэг хүн загасыг хуурай газар дээр амьдруулж чадах уу? Яагаад чадахгүй гэж? Бурхан тэднийг усанд амьдрахыг тушаасан учраас тэд усанд амьдардаг. Тэд газар дээр амьдарч чадахгүй, үхнэ; тэд Бурханы тушаалын хязгаарыг давж чадахгүй. Бүх зүйлд оршин тогтнох хууль, хязгаар байдаг ба тэд бүгд өөрсдийн гэсэн зөн совинтой байдаг. Эдгээрийг Бүтээгч тушаасан ба ямар ч хүн өөрчилж, зөрчих боломжгүй. Жишээлбэл, арслан хүмүүсээс хол зэрлэг байгальд амьдрах бөгөөд хүнтэй хамт амьдарч, хүний төлөө ажилладаг шар үхэр адил номхон, үнэнч байж хэзээ ч чадахгүй. Хэдийгээр заан болон илжиг нь хоёулаа амьтад, хоёулаа дөрвөн хөлтэй, агаараар амьсгалдаг амьтад боловч тэдний төрөл зүйл ондоо, учир нь тэднийг Бурхан өөр өөр төрөл болгон хуваасан, тэдэнд өөр өөрийн гэсэн зөн совин байдаг ба иймээс тэднийг хэзээ ч харилцан сольж болохгүй. Хэдийгээр тахиа бүргэд шиг хоёр хөлтэй, далавчтай боловч хэзээ ч агаарт дүүлэн нисэж чадахгүй; энэ нь хамгийн ихдээ л мод руу нисэж чадах ба–энэ нь үүний зөн совингоор тодорхойлогддог. Энэ бүхэн нь Бурханы эрх мэдлийн тушаалаас хамаардаг гэдгийг хэлэх нь илүүц юм.

   Өнөөгийн хүн төрөлхтний хөгжилд, хүн төрөлхтний шинжлэх ухааныг "хөгжиж буй" гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны нээлтийн ололт амжилтыг “сэтгэл хөдлөм” гэж хэлж болно. Хүний ур чадвар нь илүү дээр болон өсөж байгаа гэж хэлж болох боловч шинжлэх ухааны нэг нээлтийг хүн төрөлхтөн хийж чадаагүй байгаа: Хүн төрөлхтөн онгоц, онгоц тээвэрлэгч, цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернетийг бүтээж, өндөр технологитой амьдралын хэв маягтайгаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байгаа. Бүхий л амьд биетийн зөн совин болон тэдний амьдардаг хууль болон бүх амьд зүйлсийн амьдрал, үхлийн мөчлөг–энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанаар боломжгүй бөгөөд захирагдахгүй. Энэ үед, хүн төрөлхтний шинжлэх ухаан хэчнээн өндөрт очсон нь хамаагүй үүнийг Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй ба энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дээр маш олон далай байдаг боловч тэд хэзээ ч өөрсдийн хязгаарыг давж, газар дээр хүссэнээрээ гарч ирж чадахгүй, учир нь Бурхан тэдэнд тус бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; тэд Түүний тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд чөлөөтэйгээр ийш тийшээ хөдөлж чадахгүй. Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд бие биедээ халдах боломжгүй ба Бурхан хэлсэн л бол тэд хөдөлж болох бөгөөд тэдний хаашаа явж, хаана зогсох нь Бурханы эрх мэдлээр тодорхойлогддог.

   Шулуухан хэлэхэд "Бурханы эрх мэдэл" гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Ямар нэг зүйлийг хэрхэн хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд энэ нь Түүний хүссэнээр л хийгддэг. Бүх зүйлийн хууль хүнээс биш Бурханаас хамаардаг; энэ нь мөн хүнээр өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы зарлигаар өөрчлөгддөг ба энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйлс, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс–бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы зарлигийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ямар ч хүн эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй эсвэл үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлийн улмаас бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас устаж үгүй болдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Одоо ийм их зүйлийг хэлсний дараа та нар Бурханы эрх мэдэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурины бэлгэ тэмдэг гэдгийг мэдэрч байна уу? Бурханы эрх мэдлийг аливаа бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй зүйлс эзэмшиж чадах уу? Үүнийг ямар нэг хүн, зүйл эсвэл эд юм дуурайж, хуулбарлаж, орлож чадах уу?

Бүтээгчийн ялгамж чанар цорын ганц бөгөөд чи олон бурхан шүтэх үзэл санаатай хамаатуулах ёсгүй

   Хэдийгээр Сатаны чадамж, ур чадвар хүнийхээс илүү дээр боловч, хэдий энэ нь хүний хүрч чадахгүй зүйлийг хийж чаддаг боловч, чи Сатаны хийдэг зүйлийг эрмэлзэж эсвэл үүнд атаархахаас үл хамааран, чи үзэн ядаж эсвэл үүнийг жигшиж байгаа эсэхээс үл хамааран, чи түүнийг харж чадах уу эсвэл үгүй юу гэдгээс үл хамааран, Сатан хэр ихийг хийж эсвэл өөрийгөө шүтүүлж, тахиулахад хэр олон хүнийг энэ нь хууран мэхэлж чадахаас үл хамааран, чи үүнийг хэрхэн тодорхойлохоос үл хамааран, түүнд Бурханы эрх мэдэл, хүч чадал байгаа гэж чи яавч хэлж болохгүй. Бурхан бол Бурхан бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг гэдгийг чи мэдэх ёстой цаашлаад зөвхөн Бурханд л эрх мэдэл байдаг бөгөөд бүх зүйлийг захирч, удирдах хүч чадал байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Сатанд хүмүүсийг хуурах ур чадвар байдаг ба энэ нь Бурханыг хуулбарлаж, Бурханы үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг дуурайж, Бурхантай адил төстэй зүйлийг хийдэг учраас Бурхан бол цорын ганц биш, харин олон Бурхан байдаг, тэд зүгээр л их эсвэл бага ур чадвартай бөгөөд тэдний эзэмшдэг эрх мэдэлд л ялгаа байдаг гэж та нар андууран итгэдэг. Чи тэдний агуу байдлыг ирсэн дарааллаар нь, тэдний насных нь дагуу эрэмбэлдэг бөгөөд Бурханаас өөр сахиус шүтээн байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл, хүч чадал нь цорын ганц биш хэмээн буруу итгэдэг. Хэрвээ чамд тийм үзэл санаа байдаг бол, хэрвээ чи Бурханы цорын ганц чанарыг хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн Бурхан л эрх мэдэл эзэмшдэг гэж итгэдэггүй бол мөн хэрвээ чи зөвхөн олон бурхан шүтэх үзэлтэй хамаатуулж үздэг бол чи бүтээлүүд дундах өөдгүй амьтан, чи бол жинхэнэ биелсэн Сатан, чи бол туйлын хорон муу хүн гэж Би хэлнэ! Эдгээр үгийг хэлснээр Би та нарт юу заахаар хичээж байгааг та нар ойлгож байна уу? Цаг хугацаа, газар нутаг эсвэл чиний нөхцөл байдал ямар байх нь хамаагүй чи Бурханыг ямар ч өөр хүн, зүйл эсвэл эд юмтай андуурах ёсгүй. Бурханы эрх мэдэл болон Бурханы Өөрийн мөн чанар хэчнээн мэдэхийн аргагүй, халдашгүй мэт чамд санагдаж байгаагаас үл хамааран, Сатаны үг үйл хэрэг чиний үзэл болон төсөөлөлтэй хэр их санал нийлэхээс үл хамааран, тэдгээр нь чиний сэтгэлд хэчнээн нийцэхээс үл хамааран битгий тэнэг бай, эдгээр ойлголтуудыг бүү хооронд нь холь, Бурханы оршин тогтнолыг бүү үгүйсгэ, Бурханы ялгамж чанар, байр суурийг бүү үгүйсгэ, Бурханыг хаалгаар түлхэн гаргаж, чиний зүрх сэтгэл дэх “Бурханыг” орлож, чиний Бурхан байхын тулд Сатаныг бүү оруул. Та нар ингэсний үр дагаврыг төсөөлөх чадвартай гэдэгт Би эргэлзэхгүй байна!

Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

   Сатан хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш ялзруулсаар ирсэн. Энэ нь тоолохын аргагүй олон хорон мууг хийсэн, үеэс үед хууран мэхэлсэн ба дэлхий дээр маш жигшүүртэй гэмт хэргийг үйлдсэн. Энэ нь хүнийг хүчирхийлж, хүнийг хуурч, хүнийг Бурханы эсрэг босгосон бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, хохирол учруулах хорон муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч, Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрэм журмыг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны хорон уг чанар болон эх захгүй явдал нь маш муухай, маш зэвүүн жигшмээр, маш өчүүхэн агаад зэвүүн юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч, энэ нь Бурханаар тушаагдсан хүн, зүйлс, эд юманд өчүүхэн төдий ч өөрчлөлт гаргаж чадахгүй. Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн Бурханы хайрласан гэрэл, агаарыг одоо ч эдэлсээр, Бурханы Өөрийн амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэг, шувуу, загас, шавжийг таашааж, Бурханы хангасан бүх зүйлийг таашаасаар байдаг; өдөр шөнө нэг нэгнээ үргэлжид орлож; дөрвөн улирал ердийнхөөрөө солигдож; тэнгэрт нисэх галууд өвөлдөө нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас хэзээ ч өөрсдийн гэр болох гол мөрөн, нуурыг орхидоггүй; газар дахь царцаа зуны өдрүүдэд чин сэтгэлээсээ дуугардаг; өвсөн дэх голио намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; бүргэд ганцаараа байхад галуу сүрэглэн цугларч; арслангийн сүрэг ан хийн амьдарч; буга өвс цэцэгнээс холддоггүй... Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьд амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин явж, нүд ирмэхийн төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог–гэвч өөрчлөгддөггүй зүйл нь тэдний зөн совин ба амьд үлдэх хууль юм. Тэд Бурханы хангамж, шим тэжээл дор амьдардаг ба хэн ч тэдний зөн совинг өөрчилж, тэдний амьд үлдэх хууль журмыг сулруулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаж, мэхлэгдсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс татгалзаж чадахгүй бөгөөд хүн Бурханы бүтээсэн энэхүү орон зайд амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн совин өөрчлөгдөөгүй. Хүн харахын тулд нүдэндээ, сонсохын тулд чихэндээ, бодохын тулд уураг тархиндаа, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ алхахын тулд хөлөндөө, ажиллахын тулд гарандаа найддаг; Бурханы хангамжийг хүлээн авахуулахын тулд Бурханы хүнд хайрласан бүх зөн совин өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн, хүний Бурхантай хамтран ажилладаг чадвар өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадвар өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнсний хэрэгцээ өөрчлөгдөөгүй, өөрийн эх үүсвэрээ олох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр аврагдах хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл өөрчлөгдөөгүй. Энэ нь Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйллаас хараат байж, цаашид бүтээлийн эхэн дэх Адам, Ева биш болж, үүний оронд мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай эвлэршгүй зүйлсээр дүүрэн ба сатаны ялзармал зан чанараар дүүрэн байсан ч гэсэн Бурханы нүдэнд хүн төрөлхтөн одоо ч Түүний бүтээсэнтэй адил хүн төрөлхтөн хэвээр юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханаар захирагдаж, зохион байгуулагдаж байгаа ба одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Бурханы нүдэнд Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтөн нь ердөө хоржигносон ходоодтой, бага зэрэг удаан хөдөлгөөнтэй, өмнө байсан шигээ сайн ой санамжтай биш, бага зэрэг хөгширч, хир буртгаар бүрхэгдсэн–боловч хүний бүх чиг үүрэг, зөн совин нь огтхон ч гэмтээгүй. Энэ нь Бурханы аврахаар зорьж байгаа хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох ба энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харахаас өөр аргагүй болох ба Бурханд өөрийгөө зориулахын тулд тэр өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг хаяж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө өгөх болно. Хүн төрөлхтний зүрх сэтгэл Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг голж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн өөрийн биеийн хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангамж, шим тэжээлийг дахин нэг удаа хүлээн авах үед хүн төрөлхтний ой санамж сэргэх бөгөөд энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн ноёрхолд үнэхээр эргэн очих болно.

2014 оны Аравдугаар сарын 21

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

No comments:

Post a Comment