Бурханаар гэгсээгдэж байх үедээ, Петр “Өө Бурхан минь! Миний бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүнэ. Би таны гэсгээлт, шүүлтэнд баярлан хөөрч, хэдий Та намайг хүсэхгүй байсан ч Таны шүүлтээс би Таны ариун, зөвт зан чанарыг харж байна. Та намайг шүүх үед, бусад хүмүүс Таны шүүлтэн дэх, Таны зөвт зан чанарыг харж чадах учраас би сэтгэл хангалуун байна.
Хэрвээ энэ нь Таны зан чанарыг харуулж чадах юм бол, мөн Таны зөвт зан чанарыг бүх бүтээлд харуулж чадах юм бол, хэрвээ энэ нь Таны төлөө гэсэн миний хайрыг илүү ариун болгож ингэснээр би шударга зөвт нэгний дүр төрхийг олж авах юм бол, Таны шүүлт сайн бөгөөд, учир нь энэ нь Таны нигүүлсэнгүй хүсэл билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа гэдгийг, тэгээд би одоо ч Таны өмнө очиход тохирохгүй гэдгээ мэднэ. Дайсагнасан орчноор эсвэл асар их зовлон шаналлаар дамжуулаад ч гэсэн Та намайг илүү их шүүгээсэй гэж би хүсч байна; Та намайг хэрхэн шүүх нь хамаагүй, энэ нь миний хувьд үнэ цэнэтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны өршөөл, энэрэлд өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг мэдэрсний дараах Петрийн мэдлэг ба мөн Бурханыг гэсэн түүний хайрын нотолгоо юм. Өнөөдөр, та нар аль хэдийн байлдан дагуулагдсан – гэвч энэхүү эрхшээх ажил нь та нарт хэрхэн илэрхийлэгдэж байна вэ? Зарим хүмүүс, “Миний байлдан дагуулал бол Бурханы эрхэм дээд хувь хишиг, өргөмжлөл юм. Хүний амьдрал ямар ч утга учиргүй хоосон гэдгийг одоо л би ухаарч байна. Амьдрах ямар ч утгагүй, би үхсэн нь бараг дээр. Хэдий хүн яарч, үеэс үед үр хүүхдээ төрүүлж, өсгөхөд өөрийн амьдралаа зориулдаг боловч хүн эцэстээ юу ч үгүй хоцордог. Өнөөдөр, зөвхөн Бурханаар байлдан дагуулагдсаныхаа дараа л би ингэж амьдрах нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг харлаа; энэ нь үнэхээр утга учиргүй амьдрал юм. Бид бараг үхээд, энэ бүхнийг дуусгасан нь дээр юм байна!” гэж хэлдэг. Байлдан дагуулагдсан Тийм хүмүүсийг Бурхан авч чадна гэж үү? Тэд үлгэр жишээ, үлгэр дуурайл болж чадах уу? Тийм хүмүүс бол идэвхгүй үлбэгэрийн дуурайл бөгөөд, тэдэнд ямар ч хүсэл тэмүүлэл байдаггүй ба өөрсдийгөө сайжруулахын төлөө чармайдаггүй! Хэдий тэд байлдан дагуулагдсан гэж тооцогддог ч, тийм идэвхгүй хүмүүс нь төгс болгуулж чадахгүй юм. Өөрийн амьдралынхаа бараг төгсгөлд, төгс төгөлдөр болгуулсныхаа дараа Петр, “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдрах байсан бол, би Таны төлөөх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр өөрийн зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан, “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ, миний төлөө Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, би Таны талд гэрчлэх ёстой ба миний хайр Таны шаардлагад нийцэж, энэ нь илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэх боломжтой байгаа нь, Таны төлөө загалмайд цовдлогдох гэж байгаа нь надад урам өгч, тайвшруулж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүсэлд нийцэхээс илүү, Танд өөрийгөө өгөхөөс илүү, өөрийн амьдралаа Танд өргөл болгохоос илүү өөр таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та маш дур булаам! Хэрвээ Та намайг амьдрахыг зөвшөөрсөн бол, би бүр ч ихээр Таныг хайрлахад бэлэн байх байсан. Амьд байгаа үедээ би Таныг хайрлах болно. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсч байна. Би шударга зөвт биш учраас, би нүгэл үйлдсэн учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгасан. Тэгээд Таны зөвт чанар надад илүү ойлгомжтой болсон. Энэ нь миний хувьд адислал юм, учир нь Би таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба хэдий Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ингэж хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралаар амьдрахад хүргэж байгаа учраас, Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Би Таны төлөө цовдлогдож байгаа учраас миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байгаа бөгөөд Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, би Таны хүслийг бүрэн биелүүлж чадаагүй учраас мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас би одоо ч сэтгэл хангалуун биш байна. Өөрийн амьдралдаа би, өөрийгөө Танд бүрэн дүүрэн буцаан өгөх чадваргүй байсан; би тэгж огтхон ч чадаагүй. Энэ мөчид эргээд харахад, би Танд маш их Өртэй мэт санагдаж байгаа ч, өөрийн бүх алдаагаа болоод Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөх зөвхөн энэ цаг мөч л надад байна.”
Хүн утга учиртай амьдралаар амьдрахыг зорих ёстой ба өөрийн одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петртэй адилаар амьдрахын тулд, хүн Петрийн мэдлэг, дадлага туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрж хайх ёстой. Тэр Бурханы төлөө илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг мөн үнэ цэнэ, утга учиртай амьдралыг эрж хайх ёстой. Зөвхөн энэ нь л амьдрал; зөвхөн тэр үед л хүн Петртэй адил болох болно. Та нар өөрсдөө эерэг талд орохын тулд илүү идэвхтэй байхад төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү тодорхой, илүү практик үнэнийг үл хайхран орхих зуураа, түрхэн зуурын амар амгалангийн төлөө буруу зам руу буцан орохыг өөртөө зөвшөөрөх ёсгүй. Та нарын хайр бодит байх ёстой ба та нар өөрсдийгөө, энэхүү завхарч гажуудсан, санаа зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас чөлөөлөх арга замыг олох ёстой. Та нар утга учиртай амьдралаар, үнэ цэнэтэй амьдралаар амьдрах ёстой ба та нар өөрсдийгөө хуурч, өөрийн амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд, олж авч чадашгүй үнэн гэж үгүй ба бат бэх зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Та нар өөрсдийн амьдралдаа хэрхэн амьдрах ёстой вэ? Та нар Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Та нарын амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, та нар тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй сул дорой амьтад шиг байх ёсгүй. Та нар утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туршлагаараа мэдрэхийг сурах ёстой ба тэр замд өөрсөддөө хайш яаш хандах ёсгүй. Та нарыг анзаараагүй байхад л амьдрал чинь урсаад өнгөрнө; тэгээд түүний дараа та нарт Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Та нар бүгдээрээ Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, ухамсартай байх ёстой ба та нарын амьдрал утга учиртай байх ёстой, мөн та нар өөрсдөөрөө тоглох ёсгүй! Хүн болохын хувьд, Бурханыг эрж хайдаг хүний хувьд, та нар өөрсдийн амьдралдаа хэрхэн хандахаа, өөрсдийгөө Бурханд хэрхэн өргөл болгохоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгахаа анхааралтай эргэцүүлэн үзэх ёстой ба нэгэнт та нар Түүнийг хайрладаг учраас илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстой. Өнөөдөр та нар хэрхэн байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй мөн өөрсдийн ирээдүйд алхах замаа эргэцүүлэн үзэх ёстой. Та нар төгс төгөлдөр болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрсдийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн нь хүнийг алагчилж үзэх үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ та нар үнэнийг эрж хайвал, энэ нь та нарыг даран унагааж чадах уу? Хэрвээ та нар шударга ёсны төлөө тууштай зогсвол, энэ нь та нарыг түлхэн унагаах уу? Хэрвээ амийг эрж хайх нь үнэхээр та нарын хүсэл тэмүүлэл бол, амь та нараас зугатаж чадах уу? Хэрвээ та нарт үнэн үгүй бол энэ нь, үнэн та нарыг хүлээн зөвшөөрөөгүйгээс биш харин та нар үнэнээс хол байсны улмаас юм; хэрвээ та нар шударга ёсны төлөө тууштай зогсож чадахгүй бол, энэ нь шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа учраас биш харин энэ нь бодит байдалтай зохицохгүй байна гэж та нар итгэсний улмаас юм; хэрвээ та нар олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол энэ нь, амь нь та нарыг гэсэн ямар ч мөсгүйгээс биш, харин та нарт амийн төлөө гэсэн ухамсар байхгүй бөгөөд амийг өөрөөсөө холдуулсан учраас юм; хэрвээ та нар гэрэлд амьдарч байгаа ч гэрлийг олж авч чадахгүй байгаа бол, энэ нь гэрэл та нарын дээр тусах боломжгүй учраас биш, харин та нар гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй бөгөөд ингэснээр гэрэл та нараас чимээгүй холдон одсоны улмаас юм. Хэрвээ та нар эрж хайхгүй бол та нарыг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнэгүй хог шаар гэж л хэлэх болно. Та нар хэтэрхий сул дорой! Та нар өөрсдийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугатаах чадваргүй ба та нар аюулгүй, амар тайван амьдралаар л амьдрах хүсэлтэй байдаг бөгөөд мэдлэггүй хэвээр үхдэг. Та нарын биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдахыг эрж хайх; энэ нь та нарын хийх шаардлагатай үүрэг юм. Хэрвээ та нар байлдан дагуулагдсандаа л сэтгэл хангалуун бавал, гэрлийн оршин тогтнолыг өөрөөсөө холдуулах болно. Та нар үнэний төлөө зовлон зүдгүүрийг туулах ёстой, та нар үнэний төлөө өөрсдийгөө өгөх ёстой, та нар үнэний төлөө доромжлолыг амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд та нар илүү их зовлонг амсах ёстой. Энэ нь та нарын хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө та нар үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрсдийн амьдралын нэр хүнд, шударга үнэнч байдлыг алдах ёсгүй. Та нар, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрж хайх ёстой ба илүү утга учиртай амьдралын замыг эрж хайх ёстой. Хэрвээ та нар энгийн дорд амьдралаар амьдарч, та нарт ямар ч зорилго байхгүй бол, та нар өөрсдийн амьдралаа дэмий үрэхгүй байна гэж үү? Та нар тийм амьдралаас юу олж авч чадах вэ? Та нар үнэний төлөө бие махбодийн бүх таашаалыг орхих ёстой ба өчүүхэн төдий таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч шударга үнэнч байдал ба нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!
Бурханы ажилд шаардагддаг учраас Тэрээр хүнийг гэсгээн шийтгэж, шүүдэг ба цаашлаад энэ нь хүнд хэрэгтэй байдаг учраас юм. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба зөвхөн тэгснээр л тэр Бурханы хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн дүүрэн итгэсэн боловч та нарт өчүүхэн төдий хүндрэл тохиолдох үед та нар асуудалд ордог; та нарын байдал тийм л өчүүхэн бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд та нар тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй юм. Өнөөдөр, та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, та нар Бурханаас айдаг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг та нар мэддэг боловч та нар ариун хайранд хүрэх нь байтугай Түүний төлөө гэсэн агуу хайр та нарт байдаггүй; та нарын мэдлэг хэтэрхий өнгөц бөгөөд та нарын биеийн хэмжээ одоо ч хангалтгүй.Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нар одоо ч гэрчилж чадаагүй, та нарын оролтын хэтэрхий багахан нь л санаачлагатай байсан ба дадлагажуулах талаар ямар ч бодол та нарт байхгүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд ердөө Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг боловч тэдэнд хэрэгжүүлэх арга байдаггүй ба тэдний зорилго юу болох талаар тэд тодорхой мэддэггүй. Төгс төгөлдөр болгуулсан хүмүүс нь энгийн хүний шинжийг эзэмшээд зогсохгүй, дотоод сэтгэлийн хэмжүүрээс ч даван гарсан, дотоод сэтгэлийн стандартаас ч өндөр үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг буцаан өгөхөд өөрсдийн дотоод сэтгэлээ ашиглаад зогсохгүй, түүнээс ч илүүгээр тэд Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам бөгөөд хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, хүн Бурханыг хайрлахаас өөр яаж ч чадахааргүй их хайр Бурханд байдаг гэдгийг тэд харсан. Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь өөрсдийн хувийн хүсэл тэмүүллийг биелүүлэхийн тулд юм. Тэдгээрийнх бол өөрсдөөс нь аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд өөр юуны ч улмаас биш харин Бурханыг мэддэг учраас Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс, Бурхан тэдэнд хувь хишиг буулгах эсэхийг анхаардаггүй ба зөвхөн Бурханы хүслийг биелүүлснээр л өөрсдөө сэтгэл хангалуун болдог. Тэд Бурхантай үнэ хаялцдаггүй ба тэд Бурханыг хайрлах өөрсдийн хайраа дараах бодлоор хэмждэггүй: Та надад өгсөн, тиймээс би эргүүлээд Таныг хайрлах ёстой; хэрвээ Та надад өгөхгүй бол, би ч гэсэн эргүүлээд Танд юу ч өгөхгүй. Төгс болгуулсан хүмүүс Бурхан бол Бүтээгч бөгөөд Тэр тэдний төлөө Өөрийн ажлыг биелүүлсэн гэж дандаа итгэдэг бөгөөд төгс болгуулах боломж, нөхцөл, чадвар тэдэнд байсан учраас тэдний эрэл хайгуул нь утга учиртай амьдралаар амьдрах явдал байх ёстой ба тэд Бурханы хүслийг биелүүлэх ёстой. Петрийн мэдэрсэн зүйл нь яг л ийм байсан: Тэр хамгийн сул дорой байх үедээ, Бурханд залбиран, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад би үргэлж Таныг санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний байдал хэтэрхий өчүүхэн, би хэтэрхий сул дорой ба хүч чадалгүй, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Таны төлөө гэсэн миний чин сэтгэл хэтэрхий хомс билээ. Таны хайртай харьцуулахад, би ердөө амьдрах ч эрхгүй. Миний амьдрал бүү талаар өнгөрөөсэй л гэж би хүсч байгаа ба ингэснээр би Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй цаашлаад би өөрт байгаа бүхнээ Танд зориулж чадах билээ. Хэрвээ би Таны сэтгэлд нийцэж чадвал, бүтээгдсэн хүн болохын хувьд би сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч, Таны сургамжийг би мартахгүй мөн Таны хайрыг мартахгүй. Одоо би Таны хайрын ачийг хариулахаас өөр юуг ч хийхгүй байна. Өө Бурхан минь, тун аягүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайраа би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би хэрхэн чадах бүхнээ хийж Таны хүслийг биелүүлэх чадвартай байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөж чадах вэ? Та хүний сул талуудыг мэднэ; би хэрхэн Таныг хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Би бол өчүүхэн чанартай ба миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би өөрийн чадах бүхнээ хэрхэн хамгийн сайнаараа хийх юм бэ? Таны хайрын ачийг хариулах ёстой гэдгээ би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстой гэдгээ би мэднэ, гэвч өнөөдөр миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн билээ. Надад хүч чадал өгөхийг, надад өөртөө итгэх итгэлийг өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Танд зориулах ариун хайрыг эзэмших боломжтой болж, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх боломжтой болох болно; би Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, сорилт бэрхшээл болоод бүр илүү хатуу чанга хараалыг ч гэсэн туулах чадвартай болох билээ. Таны хайрыг харах боломжийг Та надад олгосон ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүч чадалгүй байгаа ч би Таныг хэрхэн мартаж чадах юм бэ? Таны хайр, гэсгээлт, шүүлт нь бүгд намайг, Таныг мэдэхэд хүргэсэн, гэсэн ч Та маш агуу учраас би Таны хайрыг биелүүлэх чадваргүйгээ мөн мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнээ хэрхэн Бүтээгчид зориулж чадах вэ?” гэж хэлсэн. Петрийн хүсэлт ийм байсан, гэвч түүний биеийн хэмжээ хэтэрхий хангалттай бус байсан. Энэ мөчид, зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагдсан ба тэсэхийн аргагүй өвдөж байсан; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байсан. Гэсэн ч тэр үргэлжлүүлэн залбирсаар байсан: “Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, түүний дотоод сэтгэл сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрын ачийг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй эсвэл чадах бүхнээ хэрхэн хийхээ эсвэл байгаа бүхнээ хэрхэн өгөхөө эсвэл байгаа бүхнээ Танд хэрхэн зориулахаа мэдэхгүй. Таны шүүлтээс үл хамааран, таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгснөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, намайг Танд чиглэсэн өчүүхэн төдий гомдлоос ч чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, намайг шүүх үед би өөртөө гомдоллон дургүйцсэн ба би ариун байдалд хүрэх эсвэл Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг буцаан төлөх маань шахалт шаардлагаас болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч илүү үзэн ядаж байна”. Тэр Бурханы төлөө гэсэн илүү ариун хайрыг эрж хайж байсан учраас Петр ингэж залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйн мөргөж байсан ба түүнээс гадна тэр өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд наманчилж байсан. Бурханд өртэй мэт түүнд санагдсан ба өөрийгөө үзэн ядахыг мэдэрсэн, гэсэн ч тэр бас бага зэрэг гунигтай, хүлцэнгүй байсан. Тэр Бурханы хүслийн өмнө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байсан. Тийм нөхцөл байдлын дор Петр Иовын итгэлийг дагаж байсан. Иовын итгэл хичнээн агуу байсан бэ гэдгийг тэр харсан, учир нь түүний бүх зүйл Бурханаас өгөгдсөн ба Бурхан түүнээс бүгдийг эргүүлэн авах нь хэвийн зүйл бөгөөд Бурхан Өөрийн хүссэн хэнд ч өгч болно – энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харж чадсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй ба Бурханыг магтан алдаршуулсаар байсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан, “Өнөөдөр би, өөрийн ухамсраа ашиглан Таны хайрыг эргүүлэн төлж байгаадаа болон хичнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл хангалуун байх ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд учир нь би Таныг Бүтээгч хэмээн харах чадваргүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас би өөртөө байгаа бүхнээ танд зориулах чадвартай болох ёстой ба үүнийг би маш дуртайгаар хийх болно. Таны хийсэн бүхэнд ямар ч сонголт байгаагүй гэдгийг би мэдэх ёстой ба би Таны хайрыг харж, Таныг магтан сайшаах боломжтой байж, Таны ариун нэрийг дээдлэн магтах ёстой ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авах билээ. Би Таныг гэрчлэхээр тууштай зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш нандин бөгөөд гайхалтай сайхан; би нүгэлт муугийн гарт амьдрахыг хэрхэн хүсэх юм бэ? Би танаар бүтээгдээгүй гэж үү? Би Сатаны ноёрхолд хэрхэн амьдрах юм бэ? Үүний оронд миний бүхий л бие махбодь Таны гэсгээлтийн дунд амьдрахыг би илүүд үзнэ. Би нүгэлт муугийн эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Хэрвээ би ариун болгуулж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадвал, би өөрийн бие сэтгэлээ Таны шүүлт болоод гэсгээлтэнд өргөхөд бэлэн байна, би Сатаныг жигшин зэвүүцдэг учраас түүний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Намайг шүүсэн Өөрийнхөө шүүлтээр дамжуулан, Та Өөрийн зөвт зан чанараа харуулсан; Би аз жаргалтай байгаа ба өчүүхэн төдий ч гомдол алга. Хэрвээ би бүтээгдсэн хүний үүргээ биелүүлж чадсан бол, миний бүх амьдралыг Таны шүүлт дагахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авах ба нүгэлт муугийн нөлөөллөөс өөрийгөө ангижруулах билээ.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба илүү өндөр хүрээнд хүрсэн. Тэр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь тэр бүтээгдсэн хүний үүргээ мөн биелүүлсэн юм. Тэр өөрийн дотоод сэтгэлдээ зэмлүүлээгүйгээр барахгүй харин тэр дотоод сэтгэлийн стандартыг даван гарч чадсан. Түүний залбирал Бурханы өмнө үргэлжлүүлэн очсоор байсан, түүний хүсэл тэмүүлэл илүү өндөр байсан ч Бурханыг гэсэн түүний хайр бүр ч илүү их байсан. Хэдий тэр шаналгаат зовлон зүдгүүрийг туулсан ч, Бурханыг хайрлахаа огтхон ч мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохыг эрж хайсаар байсан юм. Өөрийн залбиралдаа дараах үгсийг тэр хэлсэн: Таны хайрыг эргүүлэн төлөхөөс өөр юуг ч би хийж чадаагүй. Би Сатаны өмнө Таныг гэрчилж чадаагүй, Сатаны нөлөөллөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба бие махбодь дотор амьдарсаар л байгаа. Би Сатаныг ялахын тулд, түүнийг ичээхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, ингэснээр Таны хүслийг биелүүлэхийг хүсч байна. Би өөрөөсөө өчүүхэн жаахныг ч Сатанд өгөхгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсч байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ. Тэр энэ чиглэлд хэдийчинээ эрж хайсан, төдийчинээ түүний сэтгэл хөдөлж, эдгээр зүйлүүдийн талаарх түүний мэдлэг илүү дээр болсон. Өөрөө ч анзааралгүйгээр тэр, Сатаны нөлөөллөөс өөрийгөө чөлөөлөх ёстой ба Бурханд өөрийгөө бүрэн дүүрэн буцаан аваачих ёстой гэдгийг мэддэг болсон. Тэр нь түүний хүрсэн хүрээ байсан юм. Тэр Сатаны нөлөөллийг давж, бие махбодийн зугаа цэнгэл, таашаалаас өөрийгөө чөлөөлж, Бурханы гэсгээл болоод Түүний шүүлтийг аль алийг нь илүү гүнзгийгээр мэдрэхэд бэлэн байсан. Тэрээр, “Хэдийгээр би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдарч байгаа ч гэсэн, үүнээс үүссэн зовлон бэрхшээлийг үл харгалзан би Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байгаа ба Сатаны ов мэхэнд зовохыг одоо ч би хүсэхгүй байна. Таны хараал дунд амьдрахдаа би баяртай байдаг ба Сатаны адислал дунд амьдрахдаа зовон шаналдаг билээ. Таны шүүлтэн дунд амьдарснаар би Таныг хайрладаг ба энэ нь надад асар их баяр хөөрийг авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт чинь шударга бөгөөд ариун; энэ нь намайг цэвэрлэхийн төлөө, тэр ч байтугай намайг аврахын төлөө билээ. Би Таны халамжин дор байхын тулд өөрийн бүх амьдралаа Таны шүүлтэн дунд өнгөрөөхийг илүүд үзэх болно. Би нэгэн мөчийн турш ч гэсэн Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй; би зовлон зүдгүүрийг туулж, Танаар цэвэрлэгдэн ариусахыг хүсдэг ба Сатанаар ашиглуулж, хууртахыг би хүсэхгүй байна. Би, энэхүү бүтээл нь Танаар ашиглуулж, Танаар эзэмшүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараагдах ёстой. Та намайг адислахад бэлэн байх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээгдсэн хүн: би Танаас урваж, Сатаны эзэмшил дор амьдрах ёсгүй ба Сатанаар ашиглуулах ёсгүй. Сатаны төлөө амьдрахын оронд би Таны морь эсвэл шар үхэр чинь байх ёстой. Би бие махбодийн жаргал цэнгэлгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад дээр бөгөөд Таны хувь хишгийг алдах байсан ч энэ нь надад таашаалыг авчирдаг. Хэдий Таны нигүүлсэл надтай хамт биш байсан ч, Танаар гэсгээгдэж, шүүгдэж байгаадаа би дуртай; энэ нь Таны хамгийн дээд адислал, Таны хамгийн агуу нигүүлсэл билээ. Хэдий Та надад үргэлж сүр жавхлантай, уур хилэнтэй ханддаг ч, би Таныг орхин явж чадахгүй, би Таныг хангалттай хайрлаж чадахгүй. Би Таны гэрт амьдрахыг илүүд үзнэ, би Танаар хараагдаж, шийтгэгдэж, цохиулахыг илүүд үзэх ба Сатаны эзэмшил дор амьдрахыг би хүсэхгүй бөгөөд бие махбодийн төлөө амьдрахыг хүсэх нь байтугай би зөвхөн бие махбодийн төлөө яарч, завгүй байхыг хүсэхгүй” гэсэн юм. Петрийн хайр бол ариун хайр байсан. Энэ нь төгс болгуулах дадлага туршлага, энэ нь төгс болгуулах хамгийн өндөр хүрээ бөгөөд үүнээс илүү утга учиртай амьдрал гэж байхгүй. Тэр Бурханы гэсгээл, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн, тэр Бурханы зөвт зан чанарыг нандигнасан, Петрийн өөр юу ч үүнээс илүү үнэ цэнэтэй байгаагүй. Тэр хэлэхдээ, “Сатан надад материаллаг таашаалыг өгдөг боловч би тэдгээрийг эрхэмлэдэггүй. Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирдэг – үүнд би талархдаг, үүнээс би таашаалыг авдаг, үүгээр би адислагддаг. Бурханы шүүлт байгаагүй бол би хэзээ ч Бурханыг хайрлахгүй байсан, би одоо ч Сатаны эзэмшил дор амьдрах байсан, одоо ч гэсэн түүгээр хянуулж байх байсан, түүгээр удирдуулж байх байсан. Хэрвээ тэгээгүй бол, би хэзээ ч жинхэнэ хүн болохгүй байсан, учир нь би Бурханы сэтгэлд нийцэж чадахгүй байсан ба өөрийн бүхий л зүйлээ Бурханд зориулахгүй байх байсан. Хэдийгээр Бурхан намайг адислаагүй, миний дотор гал дүрэлзэж байгаа мэт, ямар ч амар амгалан, баяр баясгалангүй байх үед дотоод тайтгаралгүйгээр намайг орхисон ч, хэдий Бурханы гэсгээлт, сахилга бат хэзээ ч надаас тусгаар байгаагүй ч, Бурханы гэсгээл, шийтгэл дунд л би Түүний зөвт зан чанарыг харж чадах болсон. Би үүнд баярлан бахдана; үүнээс илүү үнэ цэнэтэй, утга учиртай зүйл амьдралд үгүй билээ. Хэдий Түүний халамж, хамгаалалт нь хэрцгий догшин гэсгээлт, шүүлт, хараал, цохилт болсон ч, би эдгээр зүйлүүдээс таашаал авсаар байх ба учир нь тэдгээр нь намайг илүү сайн цэвэрлэж чадна, намайг өөрчилж чадна, намайг Бурханд илүү ойр аваачиж чадна мөн Бурханы төлөөх миний хайрыг илүү ариун болгож чадна. Энэ нь намайг бүтээгдсэн хүний үүргээ биелүүлэх боломжтой болгоно, намайг Бурханы өмнө аваачна, намайг Сатаны нөлөөллөөс холдуулна ингэснээр би цаашид Сатанд үйлчлэхээ болино. Сатаны эзэмшил дор амьдрахгүй байх үедээ би өөртөө байгаа бүхнийг болоод өөрийн чадах бүхнийг юуг ч үлдээлгүйгээр Бурханд зориулах боломжтой болно – тэр үед л би бүрэн сэтгэл хангалуун болох болно. Намайг аварсан зүйл бол Бурханы гэсгээл, шүүлт ба миний амьдрал нь Бурханы гэсгээл, шүүлтээс салшгүй юм. Газар дээрх миний амьдрал нь Сатаны эзэмшил дор байдаг бөгөөд Бурханы гэсгээл, шүүлтийн халамж, хамгаалалт байгаагүй бол, би үргэлж Сатаны эзэмшил дор амьдрах байсан ба цаашлаад утга учиртай амьдралаар амьдрах боломж, арга зам ч надад байхгүй байх байсан билээ. Зөвхөн Бурханы гэсгээл, шүүлт намайг хэзээ ч орхихгүй л бол, би Бурханаар цэвэрлэгдэн ариусгагдаж чадах билээ. Хатуу ширүүн үг ба Бурханы зөвт зан чанар, Бурханы сүр жавхлант шүүлттэйгээр л би хамгийн дээд хамгаалалтыг олж авч, гэрэл гэгээнд амьдарч, Бурханы адислалыг олж авсан билээ. Цэвэрлэгдэх боломжтой байх, өөрийгөө Сатанаас чөлөөлөх, Бурханы ноёрхол дор амьдрах – энэ бүхэн нь өнөөдрийн миний амьдрал дах хамгийн өндөр дээд адислал юм” гэсэн. Энэ нь Петрийн мэдэрсэн хамгийн өндөр хүрээ юм.
Эдгээр нь, төгс төгөлдөр болгуулсныхаа дараа хүний хүрэх ёстой нөхцөл байдал юм. Хэрвээ та нар энэ зэрэгт хүрч чадахгүй бол, утга учиртай амьдралаар амьдарч чадахгүй билээ. Хүн бие махбодь дотор амьдардаг буюу тэрээр хүний тамд амьдардаг гэсэн үг ба Бурханы шүүлт, гэсгээлт үгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу энэрэл нигүүлсэл гэж Петр итгэсэн. Зөвхөн Бурханы гэсгээлт болон шүүлтээр дамжуулан, хүн сэрж чадах ба бие махбодийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядах болно. Бурханы хатуу чанд сахилга бат нь хүнийг Сатаны нөлөөллөөс чөлөөлдөг, энэ нь түүнийг өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэл дор амьдрах боломжийг түүнд олгодог. Гэсгээлт ба шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ингэж залбирсан, “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж шүүсээр байгаа цагт, Та намайг орхиогүй гэдгийг би мэдэх болно. Хэдий Та надад баяр баясгалан эсвэл амар амгаланг өгөлгүй, намайг зовлон шаналалд амьдруулж, надад тоо томшгүй олон шийтгэл оногдуулж байсан ч, Та намайг орхин яваагүй л бол миний зүрх сэтгэл тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээл, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу адислал болсон билээ. Таны надад үзүүлсэн нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрласан нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илэрхийлэл бөгөөд энэ нь гэсгээл ба шүүлт, цаашлаад энэ нь сорилт бэрхшээл, түүнээс ч илүүгээр энэ нь зовлонгийн амьдрал юм.” Петр бие махбодийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү агуу хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их хувь хишгийг олж авсан билээ. Өөрийн амьдралдаа, хэрвээ хүн цэвэрлэгдэж өөрийн байр байдалдаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, хэрвээ тэр утга учиртай амьдралаар амьдарч, бүтээгдсэн хүний үүргээ биелүүлэхийг хүсвэл, тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилга бат, Бурханы цохилт түүнээс холдон одохыг зөвшөөрөх ёсгүй, ингэснээр тэр Сатаны арга заль, нөлөөллөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэл дор амьдарч чадна. Бурханы гэсгээл, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд үүнээс илүү дээр адислал, нигүүлсэл эсвэл хамгаалалт үгүй юм гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдардаг ба бие махбодьтой оршин байдаг; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй мөн Бурханы хамгаалалтыг авахгүй бол, хүн бүр ч илүү эвдрэх болно. Хэрвээ тэр Бурханыг хайрлахыг хүсвэл, тэрээр цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр, “Бурхан минь, Та надад сайхан сэтгэл гаргах үед би баярлан хөөрч, ая тухыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч илүү их тав тух, баяр баясгаланг мэдэрдэг. Хэдий би сул дорой ба үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулж байгаа ч гэсэн, хэдий нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлын улмаас, миний сул доройн улмаас гэдгийг Та мэдэж байгаа. Таны хүслийг биелүүлж чадахгүй учраас би мэгшин уйлдаг, би Таны шаардлагад тохирохгүй учраас би уй гашууг мэдэрч харамсдаг, гэвч би энэ хүрээнд хүрэхэд бэлэн байна, Таны хүсэлд нийцэхийн тулд би чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалтыг авчирсан ба надад хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт нь Таны тэсвэр тэвчээрийг хиртүүлээгүй. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр, би Таны өршөөл энэрлийг, өгөөмөр сэтгэлийг хүртэж чадахгүй. Өнөөдөр, Таны хайр тэнгэр огторгуйг даван гарсан ба бүхнээс илүү гэдгийг би бүр илүү сайн харж байна. Таны хайр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл биш; үүнээс ч илүү зүйл бол гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээл ба шүүлт надад маш ихийг өгсөн. Таны гэсгээл, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэж чадахгүй ба нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй. Хэдийгээр би зуу зуун сорилт бэрхшээл, зовлон шаналлыг туулж, бараг үхэх дөхсөн ч гэсэн, тийм зовлон[a] намайг, Таныг үнэхээр мэдэж авч, хамгийн дээд авралыг олж авахад хүргэсэн. Хэрвээ Таны гэсгээл, шүүлт болон сахилга бат намайг орхих юм бол, би Сатаны эзэмшил дор харанхуйд амьдрах байсан. Хүний бие махбодь ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхих юм бол, энэ нь Таны сүнс намайг орхисонтой адил, Та цаашид надтай хамт байхаа болихтой адил юм. Хэрвээ тийм байсан бол, би хэрхэн амьдрах юм бэ? Хэрвээ Та надад өвчин өгч, миний эрх чөлөөг авбал би үргэлжлүүлэн амьдарч чадна гэвч Таны гэсгээл, шүүлт намайг орхих юм бол би амьдрах ямар ч аргагүй болох болно. Хэрвээ би Таны гэсгээлт, шүүлтгүй байвал, миний хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй Таны хайрыг би алдах юм. Таны хайргүйгээр би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харах боломжгүй байх байсан. Би хэрхэн үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил, иймээс би Таныг хэрхэн орхиж чадах юм бэ? Хэдий энэ нь дахин баталсан хэдхэн үг ч гэлээ, миний хамгийн агуу тайвшралыг надаас бүү аваасай гэж би Танаас хүсч, Танаас гуйж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрладаггүй гэж үү? Таны хайрын улмаас би уй гашуугийн ихээхэн нулимсыг урсгасан, гэсэн ч би, ийм амьдрал нь илүү утга учиртай, намайг илүү их сайжруулах боломжтой, намайг илүү их өөрчлөх боломжтой ба бүх бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгох боломжтой гэж үргэлж мэдэрдэг байсан” гэж залбирсан.
Хүний бүхий л амьдрал Сатаны эзэмшил дор өнгөрсөн, өөрөө өөрийгөө Сатаны нөлөөллөөс чөлөөлж чадах хүн нэг ч үгүй билээ. Бүгд өчүүхэн төдий ч утга учир эсвэл үнэ цэнэгүйгээр, бохир заваан дэлхийд, гажуудал, хоосон байдалтайгаар амьдардаг; тэд бие махбодийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэнэ байхгүй. Хүн, Сатаны нөлөөллөөс түүнийг чөлөөлж чадах үнэнийг олж авах чадвартай билээ. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг, Библи уншдаг ч, өөрийгөө Сатаны нөлөөллийн хяналтаас хэрхэн чөлөөлөх вэ гэдгийг тэр ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид, маш цөөхөн хүмүүс энэ нууцыг нээж олсон, маш цөөн нь үүн дээр хүрсэн. Иймээс, хэдийгээр хүн Сатаныг жигшдэг ч, бие махбодийг жигшдэг ч, тэр Сатаны хууран мэхлэх нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшилд байсаар байгаа биш гэж үү? Өөрийн дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, тэр ч байтугай өөрсдийгөө бохир заваан, дуулгаваргүй гэдгийг мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч та нар сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Та нар бохир учраас л амар амгалан байгаа биш гэж үү? Энэ сэтгэлийн амар амгалан чинь та нарын дуулгаваргүй байдлаас болж байгаа биш гэж үү? Хүн, хүний тамд амьдардаг, тэрээр Сатаны харанхуй нөлөөлөл дор амьдардаг; газар дээр хүнтэй хамт чөтгөрүүд хаа сайгүй амьдарч, хүний биед нэвтрэн ордог. Газар дээр, та нар үзэсгэлэнтэй диваажинд амьдардаггүй. Та нарын байгаа газар бол хорон муугийн хүрээ, хүний там, нөгөө ертөнц юм. Хэрвээ хүн цэвэрлэгдээгүй бол, тэр бохир заваан; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулаагүй бол тэр одоо ч Сатаны хоригдол; хэрвээ тэр шүүгдэж гэсгээгдээгүй бол Сатаны харанхуй нөлөөллийн дарлалаас зугатах ямар ч арга үгүй байх болно. Та нарын харуулдаг завхарсан зан чанар болоод та нарын амьдардаг дуулгаваргүй зан авир нь, та нарыг Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг батлахад хангалттай юм. Хэрвээ та нарын сэтгэл болон бодол санаа цэвэрлэгдээгүй бол, та нарын зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол, та нар бүхэлдээ Сатаны эзэмшлээр захируулж, та нарын сэтгэл Сатанаар хянуулж, та нарын бодол санаа Сатанаар удирдуулж, та нарын бүх бие Сатаны гарт захирагдана. Та нар Петрийн стандартаас хичнээн их хол байгаагаа мэдэж байна уу? Та нар чадвартай юу? Та нар өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хир их мэдэх вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хир ихийг та нар эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр та нар мэдэж чадахгүй бол, ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Та нар шиг залхуу, хулчгар хүмүүс ердөө ч Бурханы гэсгээлт, шүүлтийг мэдэх чадваргүй байдаг. Хэрвээ та нар бие махбодийн амар тайвныг, бие махбодийн зугаа цэнгэлийг эрж хайвал та нарт цэвэрлэгдэх ямар ч арга үгүй болох ба эцэст нь та нар Сатанд эргэн очно, учир нь та нарын амьдрал Сатаных бөгөөд бие махбодийнх билээ. Өнөөдрийн байдлаар олон хүмүүс амьдралыг эрж хайдаггүй ба энэ нь, тэд цэвэрлэгдэх тухай эсвэл илүү гүн гүнзгий амьдралын дадлага туршлагад нэвтрэн орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тэгвэл тэд хэрхэн төгс болгуулах юм бэ? Амьдралыг эрж хайдаггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй ба Бурханы мэдлэгийг эрж хайдаггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс нь Сатаны харанхуй нөлөөллөөс зугатаах чадваргүй байдаг. Бурханыг мэдэх мэдлэг болон зан чанарынх нь өөрчлөлт дээр үндэслэх тэдний оролтыг авч үзвэл, тэдгээрийн талаар тэд хянамгай нарийн байдаггүй, зөвхөн шашинд итгэдэг олон хүмүүсийн адилаар, өөрсдийн сүсэг бишрэлдээ ердөө зан үйлийг л дагадаг хүмүүс шиг байдаг. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн амьдралын асуудлуудын талаар нарийн хянамгай биш бол, үнэнд орохыг эрж хайдаггүй бол, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй бол, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол, тэр төгс болгуулж чадахгүй. Хэрвээ та нар төгс болгуулахыг хүсч байвал, Бурханы ажлын ач холбогдлыг ойлгох ёстой. Ялангуяа та нар Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн тэдгээр нь яагаад хүн дээр хэрэгждэгийг ойлгох ёстой. Та нар хүлээн зөвшөөрч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр, та нар Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ та нар Бурханы мэдлэг болоод Ариун Сүнсний ажлыг эрж хайвал, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьвол, та нар төгс болгуулах боломжтой болно. Төгс болгуулах хүмүүсийн хувьд, эрхшээгдэх ажлын энэ алхам нь дутагдаж болохгүй; нэгэнт тэр эрхшээгдчихвэл хүн төгс болгуулах ажлыг мэдэрч чадна. Зөвхөн байлдан дагуулагдах үүргийг биелүүлэх нь тийм ч их үнэ цэнэтэй биш, энэ нь та нарыг Бурхан ашиглахад тохиромжтой гэдгийг харуулахгүй. Та нар сайн мэдээг түгээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах ямар ч аргагүй байх ба учир нь та нар амьдралыг эрж хайдаггүй, өөрсдийгөө өөрчилж, сайжруулахыг эрж хайдаггүй ингэснээр та нар амьдралын ямар ч бодит дадлага туршлагагүй байх болно. Энэхүү алхам-алхмаар-хийгдэх ажлын үеэр та нар нэгэнтээ жүтгэгч, довойлгогч шиг аашилсан байж болно, гэхдээ хэрвээ та нар Петр шиг байхыг зорихгүй мөн та нарын эрэл хайгуул нь Петрийн төгс болгуулсан замын дагуу биш бол, аяндаа та нар өөрсдийн зан чанарт өөрчлөлт гарахыг үзэхгүй. Хэрвээ та төгс болгуулахыг зорьдог хүн бол, та гэрчлэл хийж ингэж хэлэх болно: “Бурханы энэхүү алхам-алхмаар-хийгдэх ажилд би Бурханы гэсгээл, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн ба хэдий би асар их зовлон шаналлыг туулсан ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, би Бурханаар хийгдэж байгаа ажлыг олж авсан, би Бурханы шударга зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирсэн ба надад адислал нигүүлслийг авчирсан, Түүний гэсгээлт, шүүлт намайг хамгаалж ариусгасан. Хэрвээ би Бурханаар гэсгээгдэж, шүүгдээгүй бол мөн хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэхгүй байх байсан ба би аврагдахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, хүн Бүтээгчийн бүтээсэн бүхнийг эдлээд зогсохгүй хамгийн чухал нь бүх бүтээгдсэн хүмүүс Бурханы зөвт зан чанарыг таашааж, Түүний шударга зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар бол хүний таашаалыг хүртэх эрхтэй гэдгийг өнөөдөр би харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд, хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг ба цаашлаад агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авах чадваргүй ч, үүнийг харах сайн хувь тавилан надад байгаа ба үүгээрээ би адислагдсан билээ.” Энэ нь, төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам ба тэдний хэлсэн мэдлэг юм. Ийм хүмүүс нь Петртэй адил; тэд Петртэй адил дадлага туршлагатай. Ийм хүмүүс нь мөн амьдралыг олж авсан бөгөөд үнэнийг эзэмшсэн хүмүүс юм. Хэрвээ хүн эцэст нь хүртэл мэдрэх юм бол, Бурханы шүүлтийн үеэр тэр гарцаагүй өөрийгөө Сатаны нөлөөллөөс ангижруулж, Бурханаар авахуулах болно.
Эрхшээгдсэний дараа хүмүүст ямар ч хангинам гэрчлэл байдаггүй. Тэд ердөө л Сатаныг шившиглэсэн, гэхдээ Бурханы үгийг бодитоор хэрэгжүүлж амьдраагүй байдаг. Та нар хоёр дах авралыг олж аваагүй; та нар ердөө нүглээ төлөх өргөлийг олж авсан, та нар хараахан төгс болгуулаагүй – ямар их хохирол вэ. Та нар хаашаа орох ёстойгоо, яаж амьдрах ёстойгоо ойлгох учиртай ба тэдгээрт орох ёстой. Хэрвээ эцэст нь та нар төгс болгуулж чадахгүй бол, та нар жинхэнэ хүн биш байх ба харамслаар дүүрэх болно. Эхлээд Бурханаар бүтээгдсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан өөрөөр хэлбэл Эдений Цэцэрлэгт байх үедээ тэд ариун байсан ба бохир заваанаар сэвтээгүй байсан. Тэд мөн Еховад итгэлтэй байсан ба Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байсан. Энэ нь, тэд Сатаны нөлөөлөлгүй, Сатаны хоргүй байсан ба бүх хүн төрөлхтөнөөс хамгийн ариун нь байсны улмаас юм. Тэд ямар ч бохир заваан зүйлээр бохирдолгүй, биеийн хүсэлд эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж Эдений Цэцэрлэгт амьдарч байсан. Дараа нь тэд, Сатанаар уруу татагдах үедээ могойн хор болоод Еховагаас урвах хүсэлтэй болсон ба тэд Сатаны нөлөөлөл дор амьдарсан. Эхэн үедээ, тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; тэд зөвхөн ийм л хүн байсан. Сүүлд нь, Сатанаар уруу татагдсаныхаа дараа тэд, сайн мууг таних модны жимсийг идсэн ба Сатаны нөлөөлөл дор амьдарсан. Тэд аажмаар Сатанаар бузарлагдаж хүний анхдагч дүр төрхийг алдсан. Эхэн үедээ хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байдал байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч нүгэлт муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар бузарлагдсаныхаа дараа хүн араатан болсон: Түүний санаа бодол нь нүгэлт муу, бохир заваанаар дүүрч, ямар ч сайн, ариун зүйлгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Та нар Бурханы ихээхэн ажлыг мэдэрсэн боловч та нар өөрчлөгдөөгүй ба цэвэрлэгдээгүй. Та нар одоо ч Сатаны эзэмшилд амьдарч байгаа ба одоо ч Бурханд бууж өгдөггүй. Энэ бол эрхшээгдсэн боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүн төгс болгогдоогүй гэж яагаад хэлж байгаа юм бэ? Учир нь энэ хүн амьдралыг буюу Бурханы ажлын мэдлэгийг эрж хайдаггүй бөгөөд бие махбодийн зугаа цэнгэл, түр зуурын тав тухаас өөр юуг ч хүсдэггүй. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй байдаг. Тийм хүмүүс нь алхаж яваа хүүр, ямар ч сүнсгүй үхдлүүд юм! Сүнсэн асуудлуудын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй, ариун байдлыг эрж хайдаггүй, үнэнийг амьдран гаргахыг зорьдоггүй болоод зөвхөн сөрөг талд эрхшээгдэхэд сэтгэл хангалуун байдаг хүмүүс бол үнэнийг амьдран гаргаж , харуулж, ариун хүмүүсийн нэг болж чадахгүй хүмүүс – тэдгээр нь аврагдаагүй хүмүүс байдаг. Учир нь, хэрвээ үнэнгүй бол хүн, Бурханы сорилт бэрхшээл ирэхэд тууштай зогсож чадахгүй; Бурханы сорилт бэрхшээлийн үеэр тууштай зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Миний хүсч байгаа зүйл бол Петр шиг хүмүүс, төгс болгуулахыг зорьдог хүмүүс юм. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгдсөн. Энэхүү аврал нь, Бурханаар аврагдахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгдсөн ба зөвхөн та нар үүнийг аваад зогсохгүй, Бурхан ч гэсэн та нарыг олж авах юм. Бурхан та нарыг авахын тулд та нар Бурханыг олж авдаг. Өнөөдөр би эдгээр үгийг та нарт хэлсэн ба та нар түүнийг сонссон тэгээд та нар эдгээр үгсийн дагуу дадлагажуулах ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгсийг дадлагажуулах үед, эдгээр үгсээр дамжуулаад Би тан нарыг авах болно; мөн тэр үед та нар ч гэсэн эдгээр үгсийг олж авах ба өөрөөр хэлбэл, та нар хамгийн дээд авралыг олж авах болно. Нэгэнт та нар цэвэр болгуулчих юм бол, та нар жинхэнэ хүн болох болно. Хэрвээ та нар үнэнийг амьдран гаргах эсвэл төгс болгогдсон хүнтэй адил амьдрах чадваргүй бол, та нарыг хүн биш, алхаж яваа хүүр, араатан гэж хэлж болно, учир нь та нар үнэнгүй бөгөөд өөрөөр хэлбэл, та нар бол Еховагийн амьсгалгүй хүмүүс, иймээс та нар бол ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх боломжтой ч, та нарын олж авсан зүйл бол өчүүхэн аврал бөгөөд та нар сүнс эзэмшсэн амьд оршин тогтнол болоогүй. Хэдийгээр та нар гэсгээлт, шүүлтийг амссан ч, үүний үр дүнд та нарын зан чанар шинэчлэгдээгүй буюу өөрчлөгдөөгүй; та нар одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харъяалагддаг ба та нар цэвэрлэгдсэн хүмүүс биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнэтэй бөгөөд зөвхөн тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авдаг. Нэг өдөр, хэн нэгэн танд ингэж хэлэх болно, “Та Бурханы ажлыг мэдэрч туулсан, тиймээс Түүний ажил ямархуу талаар жаахан яриад өгөөч. Давид Бурханы ажлыг мэдэрсэн ба Еховагийн үйл хэргийг харсан, Мосес ч гэсэн Еховагийн үйлийг харсан бөгөөд энэ хоёр Еховагийн үйл хэргийг дүрслэн үзүүлж чадаж байсан, Еховагийн гайхалтай байдлын талаар ярьж чадаж байсан. Та Махбодь болсон Бурханы хийсэн ажлыг харсан; Түүний мэргэн ухааны талаар та ярьж өгч чадах уу? Түүний ажлын гайхалтай байдлын талаар та ярьж чадах уу? Бурхан танаас юу шаардсан бэ, тэгээд та тэдгээрийг хэрхэн мэдэрч туулсан бэ? Та Бурханы ажлыг сүүлчийн өдрүүдэд мэдэрсэн; таны хамгийн агуу үзэгдэл юу вэ? Та энэ талаар ярьж чадах уу? Та Бурханы зөвт зан чанарын тухай ярьж чадах уу?” Эдгээр асуултуудтай нүүр тулах үед та хэрхэн хариулах вэ? Хэрвээ та “Бурхан бол маш зөвт, Тэр биднийг гэсгээж шүүдэг ба бидний үнэн нүүр царайг өршөөлгүйгээр илчилдэг. Бурханы зан чанар нь хүний доромжлолыг үнэхээр тэвчдэггүй. Бурханы ажлыг мэдэрснийхээ дараа би өөрсдийн араатан шиг чанарыг мэдэж авсан ба Бурханы зөвт зан чанарыг үнэхээр харсан” гэж хэлж чадах юм бол нөгөө хүн танаас “Та Бурханы талаар өөр юу мэдэх вэ? Хүн хэрхэн амь руу дотогшлох вэ? Танд ямар нэг хувийн хүсэл эрмэлзэл байгаа юу?” хэмээн үргэлжлүүлэн асуух болно. Та, “Сатанаар бузарлагдсаныхаа дараа, Бурханы бүтээсэн хүмүүс араатан болсон ба илжигнээс өөрцгүй байсан. Өнөөдөр, би Бурханы гарт амьдарч байна, иймээс би Бүтээгчийн хүслийг биелүүлж, Түүний заасан бүхнийг дуулгавартай дагах ёстой. Надад өөр сонголт байхгүй” гэж хариулах болно. Хэрвээ та нар ийм ерөнхий байдлаар ярих юм бол тэр хүн таны юу хэлж байгааг ойлгохгүй. Тэд, Бурханы ажлын талаар танд ямар мэдлэг байгаа талаар асуух үедээ, тэд таны хувийн дадлага туршлагын талаар ярьж байгаа юм. Бурханы гэсгээлт, шүүлтийг мэдэрснийхээ дараа энэ талаар танд ямар мэдлэг байгааг тэд асууж байгаа ба үүгээрээ тэд таны хувийн туршлагын талаар лавлаж үнэний талаарх өөрийнхөө мэдлэгээсээ ярихыг танаас хүсч байгаа юм. Хэрвээ та нар ийм зүйлсийн талаар ярьж чадахгүй бол, өнөөдрийн ажлын талаар юу ч мэдэхгүй байгааг чинь энэ нь батална. Та нар дандаа хуурмаг зүйлийг эсвэл нийтээрээ мэддэг зүйлсийг л ярьдаг; та нарт мэдлэг байх нь байтугай ямар ч тодорхой дадлага туршлага байхгүй, та нарт ямар ч жинхэнэ гэрчлэл байхгүй, иймээс бусад хүмүүс танд итгэхгүй. Бурханы идэвхгүй дагагч бүү бай, сонин чамин зүйлсийг бүү эрж хай. Халуун ч биш, хүйтэн ч биш байснаараа та нар өөрсдийгөө хохироож, амиа ухраах болно. Та нар тийм идэвхгүй зогсонги байдласаа салж, эерэг зүйлсийг эрж хайн, өөрсдийн сул талуудаа даван гарахад сурамгай болох ёстой, ингэснээр та нар үнэнийг олж авч, үнэнийг амьдран гаргаж чадна. Та нарын сул талын хувьд айх юм юу ч байхгүй ба та нарын дутагдал чинь та нарын хамгийн том асуудал биш. Та нарын хамгийн том асуудал, хамгийн том дутагдал бол, та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг ба үнэнийг эрж хайх та нарын хүсэл хомс байдаг явдал билээ. Та бүгдийн хамгийн том асуудал бол, байгаа бүхэнд аз жаргалтай байж, идэвхгүйгээр хүлээдэг тэр хулчгар сэтгэхүй юм. Энэ нь та нарын хамгийн том саад бартаа бөгөөд үнэний эрэл хайгуулын чинь хамгийн том дайсан билээ. Хэрвээ та нар, Миний хэлсэн үг маш гүн гүнзгий учраас л дуулгавартай дагавал та нар үнэнийг үнэхээр эзэмшиж чадахгүй ба үнэнийг нандигнан эрхэмлэж чадахгүй. Та нарынх шиг дуулгавартай байдлыг гэрчлэл гэж үзэхгүй ба Би тийм дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэн нэгэн та нараас, “Таны Бурхан яг хаанаас ирсэн бэ?Таны энэ Бурханы мөн чанар юу вэ?” гэж асууж болох юм. Та “Түүний мөн чанар бол гэсгээлт ба шүүлт” гэж хариулах болно. “Бурхан хүнийг өрөвдөн нигүүлсэж, хайрладаггүй гэж үү? Та үүнийг мэдэх үү?” Та тэгэхэд, “Тэр бол бусдын Бурхан. Энэ нь шашны хүмүүсийн итгэдэг Бурхан, энэ нь манай Бурхан биш” гэж хариулах болно. Та нар шиг хүмүүс сайн мэдээг түгээх үед, жинхэнэ замыг та нар гуйвуулдаг ба тэгвэл та нар ямар хэрэгтэй юм бэ? Бусад хүмүүс жинхэнэ замыг хэрхэн та нараас олж авах юм бэ? Та нар бол үнэнгүй хүмүүс ба үнэний талаар юу ч ярьж чадахгүй, цаашлаад та нар үнэнийг амьдран гаргаж чадахгүй. Юу та нарыг Бурханы өмнө амьдрах эрхтэй болгосон юм бэ? Та нар сайн мэдээг бусдад түгээх үедээ, үнэний тухай ярих үедээ, Бурханыг гэрчлэхдээ, хэрвээ та нар тэднийг ятгаж чадахгүй юм бол, тэд та нарын үгийг няцаах болно. Та нар орон зайн гарз биш үү? Та нар Бурханы ажлын маш ихээхнийг мэдэрсэн боловч үнэний талаар ярих үедээ та нар ямар ч утгагүй юм ярьдаг. Та нар ямар-ч-хэрэггүй биш гэж үү? Та нар ямар хэрэгтэй юм бэ? Та нар маш их Бурханы ажлыг мэдэрсэн мөртлөө Түүний талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байж яаж чадаж байна вэ? Бурханы талаар ямар бодит мэдлэгтэйг чинь тэд асуухад та нар хэлэх ч үггүй болж эсвэл үүнтэй хамаагүй зүйлээр хариулдаг – Бурхан бол хүчтэй, та нарын хүлээн авсан агуу адислалууд бол үнэхээр Бурханы өргөмжлөл, Бурханыг биечлэн харахаас өөр агуу нэр төрийн хэрэг гэж үгүй гэх мэт. Ингэж хэлэхэд ямар үнэ цэнэ байна вэ? Тэдгээр нь хэрэггүй, дэмий хоосон үг! Бурханы маш их ажлыг мэдэрчихээд та нар Бурханы өргөмжлөл бол үнэн гэж л мэдсэн юм уу? Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой ба зөвхөн тэр үед л та нар Бурханыг жинхэнэ гэрчилж чадна. Үнэнийг олж аваагүй хүмүүс хэрхэн Бурханыг гэрчилж чадах юм бэ?
Хэрвээ маш их ажил, маш их үг нь та нарт ямар ч нөлөө үзүүлээгүй бол, Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед та нар өөрсдийн үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүртэй байдалд орж, басамжлагдах болно. Тэр үед, Бурханы талаарх та нарын мэдлэг маш өнгөц учраас, Бурханд маш их өртэй мэт та нарт санагдах болно. Хэрвээ та нар Бурханы мэдлэгийг өнөөдөр эрж хайхгүй бол дараа нь энэ нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь та нарт ярих мэдлэг юу ч байхгүй байх ба – та нар юу ч үгүй, хоосон үлдэх болно. Тэгвэл та нар Бурханд ямар шалтаг хэлэх юм бэ? Бурханыг харах зориг та нарт байна гэж үү? Та нар өөрсдийн эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь та нар Петр шиг, Бурханы гэсгээлт шүүлт нь хүнд ямар ашигтай болох болоод Түүний гэсгээлт шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй зөвхөн энэ бохир заваан газарт бүр ч гүн шигдэх болно гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар бузарлагдсан, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнийхээ үгийг нохой хуцсан чинээ санахгүй байж, Бурханаас айхаа больсон ба тэдний дуулгаваргүй байдал нь маш их, тэдний үзэл бодол хэтэрхий их бөгөөд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанар нь цэвэрлэгдэхгүй ба тэр аврагдаж чадахгүй. Махбодь болсон Бурхан махан биедээ ажиллахад илэрхийлэгдэх зүйл нь Сүнсний илэрхийлдэг зүйл байх ба Түүний хийх ажил нь Сүнсний хийсний дагуу хэрэгжих болно. Өнөөдөр, хэрвээ та нар энэ ажлын талаарх мэдлэггүй бол, та нар хэтэрхий тэнэг бөгөөд маш ихийг алдсан байна! Хэрвээ та нар Бурханы авралыг олж аваагүй бол, та нарын итгэл шашны итгэл бөгөөд та нар шашны Христэд итгэгч юм. Та нар үхмэл номлол сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; Бурханы хайрыг эрж хайдаг бусад хүмүүс, үнэн болоод амийг олж авах боломжтой байхад та нарын итгэл чинь Бурханы зөвшөөрлийг ч олж авч чадахгүй юм. Оронд нь та нар нүглийг үйлдэгчид буюу муу үр дагавартай, заналт үйлийг хийдэг хүн болсон, та нар Сатаны тоглоом тохуу болсон ба Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш харин хүнээр хайрлуулахын тулд, эрж хайлгахын тулд, бишрэн шүтүүлэхийн тулд байдаг. Хэрвээ та нар өнөөдөр эрж хайхгүй бол, “Хэрвээ би Бурханыг л зөв дагачихсан бол, Түүнийг хүслийг зөв биелүүлсэн бол. Хэрвээ би өөрийн зан чанарт өөрчлөлт хийхийг зорьсон бол. Би тэр үед Бурханыг дагах боломжгүй байсандаа, Бурханы үгийн мэдлэгийг эрж хайгаагүйдээ харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн; би яагаад эрж хайсангүй вэ? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Та тодорхой мөчид өөрийгөө үзэн ядах болно. Өнөөдөр та нар Миний хэлсэн үгэнд итгэхгүй байгаа, тэгээд тэдгээрийг та нар огт анхаарахгүй байгаа; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед та нар үүнийг бүхэлд нь хараад харамсах болно тэгээд тэр үед та нар цочин мэгдэх болно. Адислал байгаа, гэхдээ та нар тэдгээрийг хэрхэн эдлэхээ мэдэхгүй, үнэн байгаа, гэхдээ та нар үүнийг эрж хайдаггүй. Та нар өөрсдийгөө үзэн ядахгүй гэж үү? Өнөөдөр хэдийгээр Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа ч, та нарт тавьсан шаардлага, та нар юуг хэрэгжүүлэх ёстой гэдгээс илүү онцгой зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа ба тэдгээр нь та нарт мэдэгдэх ёсгүй юу? Бурханы гэсгээлт ба шүүлт нь та нарын сүнсийг сэргээх чадваргүй юу? Бурханы гэсгээлт, шүүлт нь та нарыг өөрсдийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Та нар Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр баясгалантай бас бага зэргийн бие махбодийн тув тухтай байдалтай амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Та нар бүх хүмүүсээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртлөө үүнийг олж авахыг зориогүй хүмүүсээс илүү тэнэг хүн гэж байхгүй: Тэд бол бие махбодийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Та нарын Бурханд итгэх итгэл чинь ямар ч сорилт бэрхшээл, зовлон шаналал бүр өчүүхэн төдий ч зовлонд хүргэхгүй гэж та нар найддаг. Та нар дандаа дэмий зүйлийг эрж хайдаг ба аминд ямар ч үнэ цэнэ өгдөггүй, үүний оронд өөрсдийн туйлширсан үзлийг үнэнээс түрүүнд тавьдаг. Та нар ямар ч үнэ цэнэгүй! Та нар гахай шиг амьдардаг – гахай, нохой та нарын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Үнэнийг эрж хайдаггүй бөгөөд бие махбодио л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнс байхгүй үхсэн хүмүүс, бүгд алхаж яваа хүүр биш гэж үү? Та нарын дотор хичнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд өчүүхэн ч гэсэн ажил хийгдсэн үү? Та нарын дунд хичнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад та нар үүнийг олж аваагүй юм бэ? Та нарт гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Та нар бие махбодио хэтэрхий их хайрладаг учраас юуг ч олоогүй биш гэж үү? Энэ нь та нарын бодол хэтэрхий туйлширсан учраас биш гэж үү? Энэ нь, та нар хэтэрхий тэнэг учраас биш гэж үү? Хэрвээ та нар эдгээр адислалыг олж авч чадахгүй бол та нарыг авраагүйн төлөө Бурханыг хэрхэн буруушааж чадах юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал – хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох,үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац сайн ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Энэ нь та нарын эрж хайдаг зүйл. Та нарын эрэл хайгуул бол зөвхөн амар тайван амьдрах буюу ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга таны хажуугаар өнгөрөх, нүүр царайнд чинь элс шороо хүрэхгүй байх, танай ургац үерт автахгүй байх, та нар ямар нэг байгалийн гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой үүрэнд амьдрах юм. Бие махбодийн таашаалыг дандаа хайдаг та нар шиг хулчгар хүмүүс – та нарт зүрх сэтгэл байдаг уу, та нарт сүнс байдаг уу? Та нар араатан биш гэж үү? Би эргүүлээд юуг ч нэхэлгүйгээр жинхэнэ замыг та нарт өгсөн, гэсэн ч та нар үүнийг мөрддөггүй. Та нар Бурханд итгэдэг хүмүүсийн нэг гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг та нарт өгсөн, гэсэн ч та нар үүнийг мөрддөггүй. Та нар гахай эсвэл нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг мөрддөггүй, тэд цэвэрлэгдэхийг зорьдоггүй ба тэд амьдрал гэж юу вэ гэдгийг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд тэд зүгээр л унтаад өгдөг. Би та нарт жинхэнэ замыг өгсөн, гэсэн ч та нар үүнийг олж аваагүй: Та нар бол гар-хоосон. Та нар энэ амьдралаа, гахайн амьдралаа үргэлжлүүлэхийг хүсч байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Та нарын амьдрал зэвүүцмээр бөгөөд жигшүүртэй, та нар бохир заваан, садар самуун дунд амьдардаг ба та нарт ямар ч зорилго байдаггүй; та нарын амьдрал хамгийн жигшүүртэй нь биш гэж үү? Та нарт Бурхан руу харах зориг байгаа юу? Хэрвээ ийм байдлаараа үргэлжлүүлвэл та нар юунд ч хүрч чадахгүй биш гэж үү? Жинхэнэ зам та нарт өгөгдсөн, гэхдээ та нар үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг нь та нарын өөрсдийн эрэл хайгуулаас хамаарна. Бурхан бол зөвт Бурхан гэж хүмүүс хэлдэг ба хүн Түүнийг эцэст нь хүртэл дагасаар байгаа цагт, Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт билээ. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол, Тэр хүнийг орхин хаяж чадах уу? Би бүх хүнд алагчлалгүй ханддаг ба бүх хүмүүсийг Өөрийн зөвт зан чанараараа шүүдэг, гэсэн ч Миний хүнд тавьдаг шаардлагуудад тохиромжтой нөхцөл байдаг ба Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн бэ гэдэг нь хамаагүй. Та нарын чадвар хичнээн их, хичнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; та нар Миний замаар явж байгаа эсэхийг, та нар үнэнг хайрлаж, үнэнээр ангаж байгаа эсэхийг чинь л Би анхаарна. Хэрвээ та нарт үнэн дутагдаж, Миний нэрэнд гутамшгийг авчирч, Миний замын дагуу үйлдэхгүй бөгөөд ямар ч халамж, анхааралгүй зүгээр л дагаж байвал, тэр үед Би та нарыг цохин унагаж нүглийг чинь төлөө та нарыг шийтгэх болно, тэгвэл та нар юу гэж хэлэх вэ? Бурхан бол зөвт биш гэж та нар хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ та нар Миний хэлсэн үгсийг дагасан бол, Миний зөвшөөрсөн тийм төрлийн хүн юм. Бурханыг дагах явцдаа дандаа зовон шаналсан, хүнд хэцүү бүх цагийн туршид Түүнийг дагасан, Түүнтэй сайн, муу бүх цагийг хуваалцсан гэж та нар хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг та нар амьдран гаргаагүй ; та нар өдөр бүр Бурханы хойноос гүйхийг хүсдэг ба утга учиртай амьдралаар амьдрах талаар хэзээ ч бодож байгаагүй. Та нар ямар ч тохиолдолд, Бурхан бол зөвт гэдэгт итгэдэг гэж хэлдэг: Та нар Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийшээ гүйдэг, өөрсдийгөө Түүнд зориулсан ба ямар ч сайшаал хүлээн аваагүйгээ үл харгалзан та нар шаргуу ажилласан; Тэр гарцаагүй та нарыг санаж байгаа. Бурхан зөвт гэдэг нь үнэн, гэсэн ч Түүний зөвт байдал нь ямар ч ариун бус зүйлээр сэвтэхгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба бие махбодь буюу хүний ажил хэргээр сэвтэхгүй. Тэрслүү бөгөөд эсэргүүцэж байгаа бүхэн, Түүний замыг даган мөрдөхгүй байгаа бүхэн шийтгэгдэх болно; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүмүүс, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; төгсгөл ирэх үед Та надад жаахан адислал өгч чадах уу?” гэж гуйдаг. Иймээс Би та нараас, “Та нар Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Та нарын ярьдаг зөвт байдал нь хэлэлцээр наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт, бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас, Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний адислалыг олж авна гэж та нар боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдах болно” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг эцэст нь хүртэл дагах хүмүүс бол Миний бүрэн олж авсан хүмүүс байх болно, тэдгээр нь Надаар эрхшээгдсэнийхээ дараа үнэнийг хайж, төгс болгуулсан хүмүүс байх болно. Та нар ямар нөхцлийг биелүүлсэн бэ? Та нар ердөө Намайг эцэст нь хүртэл дагахыг л биелүүлсэн, өөр юу гэж? Та нар Миний үгийг мөрдсөн үү? Та нар Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн, гэсэн ч та нарт үлдсэн дөрвийг нь биелүүлэх бодол санаа байхгүй. Та нар зүгээр л хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрсдийгөө хувьтай хүмүүс гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Та нар шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол гэсгээлт, шүүлт юм, энэ нь зөвт залхаан цээрлүүлэлтийн нэг бөгөөд энэ нь нүгэл үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; хэдий тэд эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүмүүс гарцаагүй шийтгэгдэх болно. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Энэхүү зөвт зан чанар нь хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед, хүн цочирдох ба, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсдаг. Тэр үед, Бурханыг дагах зуураа тэр бага зэрэг зовсон ч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх юм бэ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй! Гэсэн тэр өөрийн сэтгэлдээ, “Ямар ч байсан, би эцэст нь хүртэл дагасан, иймээс хэдий Та намайг гэсгээсэн ч энэ нь тийм ч хатуу гэсгээлт байхгүй байх, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссэн хэвээр байх болно. Та зөвт ба надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцэст нь би устгагдах тэдгээр хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авах болно, харин миний гэсгээлт хөнгөн байх болно” гэж боддог. Бурханы зөвт зан чанар бол та нарын хэлж байгаа шиг биш. Өөрсдийн нүглээ илчлэхдээ сайн хүмүүст өршөөлтэй ханддаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал ба энэ нь хүний эсэргүүцлийг тэвчихгүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, гэхдээ засаг захиргаа: Энэ нь хаант улсын доторх засаг захиргаа бөгөөд энэ засаг захиргаа нь, үнэнийг эзэмшээгүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн зөвт шийтгэл ба ямар ч аврал байхгүй. Хүн болгон өөрсдийн төрлөөрөө ангилагдах үед, сайн нь шагнуулах ба муу нь шийтгэгдэх болно. Энэ нь хүний эцсийн орон тодорхой болох үе, энэ нь авралын ажил төгсгөлдөө очих цаг үе, хүнийг аврах ажил цаашид явагдахгүй ба нүгэл үйлдсэн хүн бүхэнд залхаан цээрлүүлэлт очих болно. Зарим хүмүүс, “Бурхан Өөрийнх нь хажууд ихэвчлэн байдаг хүн нэг бүрийг санадаг. Би бол тэдгээр ах эгч нарын нэг ба Бурхан бидний хэнийг ч мартаж чадахгүй. Бид гарцаагүй Бурханаар төгс болгуулах болно. Тэр биднээс доор хүмүүсийг санахгүй, тэдний доторх төгс болгуулах хүмүүс нь, Бурхантай олон удаа нүүр тулгардаг биднээс гарцаагүй дор байх болно; бидний дотроос хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар гарцаагүй төгс болгогдох болно” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм ойлголттой байдаг; энэ нь зөвт байдал уу? Та нар үнэнийг амьдралд хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Та нар үнэндээ иймэрхүү цуу яриа түгээдэг – та нарт ямар ч ичгүүр алга!
Өнөөдөр, зарим хүмүүс Бурханаар ашиглагдахыг зорьдог, гэвч байлдан дагуулагдсаныхаа дараа тэд шууд ашиглагдаж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан үгний тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед, та нар тэдгээрийг хэрэгжүүлж чадаагүй байвал та нар төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгогдох цагийн төгсгөл ирэх нь, хүн Бурханаар таягдагдах уу эсвэл ашиглагдах уу гэдгийг тодорхойлох болно. Байлдан дагуулагдсан хүмүүс нь идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээнээс өөр юу ч биш; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ өөр өөр байдлаас өөр юу ч биш юм. Хүнд амь байх үед л түүний зан чанар өөрчлөгддөг ба тэр дотроо болоод гаднаа өөрчлөлтөнд хүрэх юм бол тэрээр бүрэн дүүрэн болох юм. Өнөөдөр та нарын аль нь байлдан дагуулагдаж, төгс болгуулахыг хүсч байна вэ? Та нар юунд хүрэхийг хүсч байна вэ? Төгс болгуулах нөхцлүүдийн хэдийг нь та нар биелүүлсэн бэ? Алийг нь та нар биелүүлээгүй вэ? Та нар өөрсдийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ мөн та нар өөрсдийн дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Та нар хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Та нар хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Та нар төгс болгуулахыг гуйдаг, тэгвэл та нар ариун байдлыг эрж хайдаг уу? Та нар Бурханаар хамгаалагдаж болох учраас гэсгээлт, шүүлтийг эрж хайдаг уу? Та нар цэвэрлэгдэхийг зорьдог, иймээс та нар гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юм уу? Та нар Бурханыг мэдэхийг гуйдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг та нарт байгаа юу? Өнөөдөр, та нарын төлөө Миний хийж байгаа ихэнх ажил бол гэсгээлт ба шүүлт; та нар дээр хийгдэж байгаа энэхүү ажлын талаар та нарын мэдлэг юу вэ? Та нарын туулсан гэсгээлт, шүүлт нь та нарыг цэвэрлэсэн үү? Энэ нь та нарыг өөрчилсөн үү? Энэ нь та нарт ямар нэг нөлөө үзүүлсэн үү? Та нар өнөөдөр – хараал, шүүлт ба илчлэлт гэсэн маш их ажлаас залхаж байна уу – эсвэл тэдгээр нь та нарт их ашиг тустай гэж та нар мэдэрч байна уу? Та нар Бурханд хайртай, гэвч юунаас болж та нар Бурханыг хайрладаг вэ? Та нар ердөө жаахан хувь хишиг хүлээн авсан учраас Бурханыг хайрладаг уу эсвэл та нар амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл та нар Түүний гэсгээлт, шүүлтээр цэвэрлэгдсэнийхээ дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу та нарыг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцлүүдийг биелүүлсэн бэ? Тэр төгс болгуулсны дараа илэрхийлэгдсэн хамгийн чухал зам юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг хүсэн хүлээж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадаагүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр, зовлон шаналлыг хүлээн авч, өөрийн бохир заваан байдал болон дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг илүү их хайрласан уу? Бурханыг хайрлах түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү ариун болсон уу эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Та нар, Бурханы хувь хишгийн улмаас мөн өнөөдөр Тэр та нарт өчүүхэн төдий адислал өгсөн учраас Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр уу? Та нар Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний зөвт зан чанарыг харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж, бүрэн дүүрэн итгэж Түүнийг мэддэг болсон учраас та нар Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой юу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж та нар хэлж чадах уу? Гэсгээлт, шүүлтийн дараа та нарын эрж хайдаг зүйл чинь байлдан дагуулагдах уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа цэвэрлэгдэж, хамгаалагдаж, халамжлуулах уу? Эдгээрийн алийг та нар эрж хайдаг вэ? Таны амьдрал утга учиртай юу эсвэл ямар үнэ цэнэгүй, учир утгагүй юу? Та нар бие махбодийг хүсч байна уу эсвэл та нар үнэнийг хүсч байна уу? Та нар шүүлтийг хүсч байна уу эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын ихийг мэдэрснээр, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харснаар, та нар хэрхэн эрж хайх ёстой вэ? Та нар энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Та нар Бурханы хайрыг хэрхэн дадлагажуулах ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт та нарт ямар нэг нөлөө үзүүлсэн үү? Та нарт Бурханы гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг байгаа юу, үгүй юу гэдэг нь, та нар хэрхэн амьдарч байгаагаас, Бурханыг ямар хэмжээнд хайрлаж байгаагаас хамаарна! Та нарын уруул чинь Бурханд хайртай гэж хэлдэг, гэсэн ч та нарын амьдарч байгаа чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; та нар Бурханаас айж эмээдэггүй тэр ч байтугай та нарт дотоод сэтгэл байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэдгээр нь Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс үү? Та нар Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг, гэсэн ч та нар өөрсдийн үзхүйгээ хаяж чаддаггүй. Та нарын ажилд, оролтонд, та нарын ярьж байгаа үгэнд, та нарын амьдралд Бурханы хайрын ямар ч илрэл байхгүй ба Бурханыг хүндлэх хүндлэл байхгүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг олж авсан хүн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртлөө хэрэгжүүлдэггүй байж болох уу? Өнөөдөр, хүнийг бодит амьдралаар амьдрахыг шаарддаг нөхцөл юу вэ? Петрийн залбирал нь түүний амнаас гарах үгнээс өөр юу ч биш байсан уу? Тэр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарах үгс байгаагүй гэж үү? Петр үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр зүгээр л залбирсан уу? Та нарын эрэл хайгуул хэний төлөө вэ? Та нар Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр хэрхэн өөрсдийгөө хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт нь хүнд ямар ч ашиггүй юу? Бүх шүүлт нь шийтгэл үү? Зөвхөн амар амгалан, баяр баясгалан, зөвхөн материаллаг адислал, түр зуурын тав тух нь хүний амьд ач тустай биш гэж үү? Хэрвээ хүн таатай, тухтай орчинд шүүлтийн амьдралгүйгээр амьдарвал тэр цэвэрлэгдэж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, цэвэрлэгдэхийг хүсвэл төгс болгуулахыг тэр хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Та нар өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?
Тайлбар:
Эх бичигт “энэ” гэж байсан.
«Үг
нь Махбодоор Илэрсэн» номоос
ЗүүнийАянга |ТөгсXүчит Бурханы Чуулган
бол
эргэн ирсэн Эзэн
Есүс
-
сүүлчийн өдрүүдийн Христийн ТөгсXүчит Бурхан
Хятад
дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм.
хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ
бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад
та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment