Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/02/2017

Төгс Хүчит Бурханы үг |Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна

Ихэнх хүмүүс өөрсдийн ирээдүйн эцсийн орны төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханд итгэдэг. Ямар нэг хариуцал туулаагүй хүмүүсийн хувьд Бурханд итгэх итгэл нь тэнгэрт орохын төлөө, шагнал олж авахын тулд байдаг. Энэ нь төгс болгуулахын төлөө биш эсвэл Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхийн төлөө биш.
Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс өөрсдийн хариуцлагаа биелүүлэхийн тулд эсвэл өөрсдийн үүргээ гүйцэтгэхийн тулд Бурханд итгэдэггүй. Утга учиртай амьдралаар амьдрахын тулд Бурханд итгэдэг хүмүүс ховорхон бөгөөд хүн нэгэнт амьд байгаа учраас тэр Бурханыг хайрлах ёстой, учир нь энэ бол тэнгэрийн хууль, газрын зарчим, энэ нь хүний ариун үүрэг гэж итгэдэг хүмүүс мөн байдаггүй. Ийм байдлаар, хэдийгээр өөр өөр хүмүүс өөрсдийн хувийн зорилгоо эрж хайдаг боловч тэдний эрэл хайгуулын зорилго, үүний ар дахь учир шалтгаан нь бүгд адилхан ба түүнээс ч илүүгээр тэдний ихэнхийн хувьд тэдний бишрэлийн объект нь ихээхэн адил байдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид олон итгэгчид нас барсан ба олонх нь нас барж, дахин төрсөн. Бурханыг эрж хайдаг ердөө ганц хоёрхон хүмүүс байдаггүй, эсвэл нэг, хоёр мянга ч бас биш боловч эдгээр хүмүүсийн ихэнхийн эрэл хайгуул нь тэдний өөрсдийн ирээдүйн төлөв эсвэл тэдний ирээдүйн алдарт итгэл найдварын төлөө байдаг. Христэд үнэнч хүмүүс цөөхөн бөгөөд ховор. Олон үнэнч итгэгчид өөрсдийн урхи торонд ороогдон нас нөгчсөн ба цаашлаад амжилтанд хүрсэн хүмүүсийн тоо өчүүхэн бага юм. Өнөөг хүртэл, хүмүүсийн бүтэлгүйтсэн шалтгаан эсвэл тэдний амжилтын нууц нь мэдэгдээгүй хэвээр байгаа. Христийг эрж хайхад донтсон хүмүүс сэхээрээгүй, тэд эдгээр нууцуудыг ухан ойлгоогүй, учир нь тэд зүгээр л мэдэхгүй. Хэдий тэд өөрсдийн эрэл хайгуулдаа уйгагүй хүчин чармайлт гаргадаг ч тэдний алхдаг зам нь тэдний өвөг дээдсийн нэгэнтээ алхсан бүтэлгүйтлийн зам бөгөөд амжилтын зам биш юм. Ийм байдлаар, тэд хичнээн их эрж хайснаас үл хамааран тэд харанхуй руу хөтөлсөн замаар алхаагүй гэж үү? Тэдний олж авдаг зүйл нь гашуун жимс биш гэж үү? Өнгөрсөн үед амжилтанд хүрсэн хүмүүсийг дуурайдаг хүмүүс эцэстээ аз завшаанд хүрэх үү эсвэл гай гамшигт хүрэх үү гэдгийг урьдчилан таамаглах нь хэцүү юм. Тэгвэл бүтэлгүйтсэн хүмүүсийн хөлийн мөрийг даган эрж хайж байгаа хүмүүсийн хувьд боломж нь хичнээн тааруу байх вэ? Тэд бүр ч илүү их бүтэлгүйтэх боломжтой биш гэж үү? Тэдний алхаж байгаа замд ямар үнэ цэнэ байх вэ? Тэд өөрсдийн цагийг дэмий үрж байгаа биш гэж үү? Хүмүүс өөрсдийн эрэл хайгуулдаа амжилтанд хүрэх эсвэл бүтэлгүйтэх эсэхээс үл хамааран, товчхондоо тэд яагаад ингэж хийж байгаагийн шалтгаан байдаг ба тэдний амжилт эсвэл бүтэлгүйтэл нь тэд өөрсдийн дур зоргоор эрж хайснаар тодорхойлогддог биш юм.
Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь тэр шударга зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд хамгийн хэцүү зүйл нь жинхэнэ итгэлийн хариуд өөрийн бүх амьдралыг өгөх бөгөөд үүгээр дамжуулан тэр бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээл болох өөрийн үүргийг биелүүлж чадна. Энэ нь бүтэлгүйтсэн хүмүүсийн хүрч чадашгүй зүйл бөгөөд Христийг олж чадаагүй хүмүүсийн хувьд бүр ч илүү хүршгүй юм. Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч “сайн” биш учраас, хүн Бүтээгчийн өмнө өөрийн үүргээ биелүүлэхийг хүсдэггүй учраас, хүн үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, хүн үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, хүн үргэлж Тэнгэрийг үл тоомсорлодог учраас хүн үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Сатаны заль мэхэнд автаж, өөрийн урхи торонд ордог. Хүн Христийг мэддэггүй учраас, хүн үнэнийг ойлгож, мэдрэхдээ чадамгай биш учраас, хүн Паулыг хэтэрхий шүтдэг ба тэнгэрт хэтэрхий шунадаг учраас, хүн үргэлж түүнд дуулгавартай хандахыг Христээс шаардаж, Бурханыг захирдаг учраас тэдгээр агуу хүмүүс болон ертөнцийн жамыг туулсан хүмүүс нь мөн л үхлээс зайлж чадахгүй бөгөөд мөн л Бурханы гэсгээлтийн дунд нас бардаг. Тэр хүмүүсийн тухайд Миний хэлж чадах бүхэн бол тэд эмгэнэлт үхлээр үхдэг ба тэдний үр дагавар буюу тэдний үхэл нь үндэслэлгүй биш юм. Тэдний бүтэлгүйтэл нь Тэнгэрт бүр ч илүү их тэсвэрлэшгүй биш гэж үү? Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэн нь Христээр дамжуулагдсан. Энэ нь Христээс, яг үнэндээ Бурханаас Өөрөөс нь үүссэн ба хүн хүршгүй билээ. Гэсэн ч Христ зөвхөн үнэнийг өгдөг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхээр Тэр ирээгүй. Тиймээс үнэн дэх амжилт эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаарна. Үнэн дэх хүний амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хэзээ ч Христтэй хамаатай байгаагүй, харин энэ нь түүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний эцсийн орон ба түүний амжилт эсвэл бүтэлгүйтлийг Бурханы толгой дээр овоолж болохгүй, энэ нь Бурханы Өөрийнх нь хувьд асуудал биш учраас Бурханыг Өөрийг нь үүнийг тэвчихэд хүргэж болохгүй, харин энэ нь Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс Паул болон Петрийн эрэл хайгуул, эцсийн орны талаар бага зэргийн мэдлэгтэй байдаг боловч хүмүүс Петр, Паул нарын үр дүнгээс илүү юуг ч мэддэггүй ба Петрийн амжилтын ар дахь нууцыг эсвэл Паулыг бүтэлгүйтэхэд хүргэсэн дутагдлыг нь мэддэггүй. Иймээс хэрвээ та нар тэдний эрэл хайгуулын мөн чанарыг бүрэн ойлгох чадваргүй байвал та нарын ихэнхийн эрэл хайгуул ч гэсэн бүтэлгүйтэх болно, та нарын цөөхөн хэд чинь хэдий амжилттай байсан ч Петртэй адил байж чадахгүй байх болно. Хэрвээ та нарын эрэл хайгуулын зам зөв бол амжилтанд хүрэх найдвар та нарт байна; хэрвээ үнэнийг эрж хайн та нарын явж байгаа зам буруу бол та нар үүрд амжилтанд хүрэх чадваргүй байх ба Паултай адил төгсгөлд хүрэх болно.
Петр төгс болгуулсан хүн байсан. Зөвхөн гэсгээлт, шүүлтийг туулсны дараа л Бурханы ариун хайрыг олж авснаараа тэр бүрэн төгс болгуулсан; түүний алхсан зам нь төгс болгуулах зам байсан. Өөрөөр хэлбэл, Петрийн алхсан зам нь бүр эхнээсээ зөв байсан ба Бурханд итгэх түүний учир шалтгаан нь зөв байсан, иймээс тэр төгс болгуулсан нэгэн болж чадсан юм. Өмнө нь хүн хэзээ ч алхаж байгаагүй шинэ замаар тэр явсан, харин Паулын алхсан зам нь эхнээсээ л Христийн эсрэг зам байсан ба Ариун Сүнс түүнийг ашиглаж, түүний авъяас билиг, түүний бүх давуу талыг Өөрийн ажилдаа ашиглахыг хүссэн учраас л тэр Христийн төлөө хэдэн арван жил ажилласан. Тэр бол ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан бөгөөд Есүс түүний хүн чанарт нааштайгаар хандсан учраас биш харин өөрийн авъяас билгийн улмаас тэр ашиглагдсан юм. Тэр цохигдсон учраас л Есүсийн төлөө ажиллаж чадсан болохоос биш үүнийг хийхдээ баяртай байсан учраас биш юм. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийн улмаас тэр ийм ажил хийх чадвартай байсан ба түүний хийсэн ажил яавч түүний эрэл хайгуулыг эсвэл түүний хүн чанарыг төлөөлөөгүй. Паулын ажил нь зарцын ажлыг төлөөлж байсан, өөрөөр хэлбэл тэр элчийн ажил хийсэн. Харин Петр өөр байсан: Тэр мөн л зарим ажил хийсэн, гэхдээ энэ нь Паулын ажил шиг агуу байгаагүй; тэр өөрийн дотогшлолтын эрэл хайгуул дунд ажилласан бөгөөд түүний ажил нь Паулын ажлаас өөр байсан. Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлсэн явдал байсан. Тэр элчийн үүрэгтэйгээр ажиллаагүй, харин Бурханы хайрыг эрж хайсан өөрийн замналаар ажилласан. Паулын ажлын замнал ч мөн түүний хувийн эрэл хайгуулыг агуулсан: Түүний эрэл хайгуул нь ирээдүйн төлөөх түүний найдвар болон сайн эцсийн орны төлөөх түүний хүслээс өөр юуны ч төлөө байгаагүй. Өөрийн ажлын явцдаа тэр цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, мөн тэр хариуцал, засалтыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Түүний хийсэн ажил Бурханы хүсэлд нийцэж, түүний хийсэн бүхэн Бурханд таашаагдсаар байгаа цагт эцэстээ шагнал түүнийг хүлээж байгаа гэж тэр итгэж байсан. Түүний ажилд ямар ч хувийн дадлага туршлага байгаагүй, энэ нь бүгдээрээ өөрийнх нь төлөө байсан бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажлын бүх зүйл нь наймаа байсан, энэ нь Бурханы бүтээлийн үүрэг эсвэл дагалтын юуг ч агуулаагүй байсан. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил нь зүгээр л бусдад үйлчлэх явдал байсан ба өөрийн зан чанартаа өөрчлөлт авчрах чадваргүй байсан. Паул төгс болгуулалгүйгээр эсвэл хариуцал авалгүйгээр өөрийн ажлаа шууд хэрэгжүүлсэн ба тэр шагналаар өдөөгдөж байсан. Петр бол өөр байсан: Тэр засалтыг туулсан бөгөөд хариуцал, цэвэршүүлэлтийг туулсан хүн байсан. Петрийн ажлын зорилго болон учир шалтгаан нь үндсэндээ Паулынхаас өөр байсан. Хэдийгээр Петр ихээхэн хэмжээний ажил хийгээгүй ч түүний зан чанар олон өөрчлөлтийг туулсан ба түүний эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байсан. Түүний ажил нь гагцхүү ажлын төлөө хийгдээгүй. Паул их ажил хийсэн боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ажил байсан ба хэдийгээр Паул энэ ажилд хамтран ажилласан ч тэр үүнийг мэдрээгүй. Ариун Сүнс түүгээр дамжуулж их ажил хийгээгүй учраас л Петр хамаагүй бага ажил хийсэн юм.
Тэдний ажлын хэмжээ нь тэд төгс болгуулсан эсэхийг тодорхойлоогүй; нэгнийх нь эрэл хайгуул шагнал авахын тулд байсан ба нөгөөгийнх нь Бурханы хүсэлд нийцэхийн тулд дур булаам дүр төрхтэйгээр амьдрах түвшинд хүртэл Бурханы туйлын хайранд хүрч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхийн тулд байсан. Гадаад талаараа тэд өөр байсан ба мөн тэдний мөн чанар ч өөр байсан. Тэд хир их ажил хийсэн дээр үндэслээд тэдний хэн нь төгс болгуулсаныг та нар тодорхойлж чадахгүй. Петр Бурханыг хайрладаг нэгний дүрээр амьдрахыг, Бурханыг дуулгавартай дагасан нэгэн байхыг, хариуцал засалтыг хүлээн зөвшөөрсөн нэгэн байхыг, Бурханы бүтээлийн зорилгоо хэрэгжүүлсэн нэгэн байхаар эрж хайсан. Тэр өөрийгөө Бурханд зориулж, өөрийгөө бүхэлд нь Бурханы гарт орхиж, үхэх хүртлээ Түүнд дуулгавартай байх чадвартай байсан. Тэр нь түүний хийхээр шийдсэн зүйл байсан ба цаашлаад түүний биелүүлсэн зүйл нь тэр байсан. Түүний төгсгөл эцэстээ яагаад Паулынхаас өөр байсны үндсэн шалтгаан нь энэ юм. Ариун Сүнсний Петрт хийсэн ажил нь түүнийг төгс болгох байсан ба Ариун Сүнсний Паулд хийсэн ажил нь түүнийг ашиглах байсан. Тэдний уг чанар болон эрэл хайгуулын талаарх тэдний үзэл бодол адилхан биш байсан учраас ингэсэн юм. Аль аль нь Ариун Сүнсний ажлыг агуулсан. Петр энэ ажлыг өөртөө хэрэглэсэн ба түүнчлэн үүнийг бусдад өгсөн; харин Паул Ариун Сүнсний ажлыг бүхэлд нь бусдад өгсөн ба үүнээс өөртөө юуг ч олж аваагүй. Ийм байдлаар тэр Ариун Сүнсний ажлыг маш олон жилийн турш мэдэрсэний дараа ч Паулд гарсан өөрчлөлт нь байхгүйтэй адил байсан. Тэр бараг өөрийн төрөлхийн байдлаараа үлдсэн ба өмнөх Паул хэвээрээ байсан. Олон жилийн ажлын хүнд хэцүүг туулсныхаа дараа л тэр хэрхэн “ажиллахаа” сурсан ба тэвчээрийг сурсан боловч түүний хуучин уг чанар буюу түүний ихэд өрсөлддөг, ашиг хонжоо харсан уг чанар нь мөн л хэвээр үлдсэн. Маш олон жил ажилласныхаа дараа тэр өөрийн ялзармал зан чанараа мэдээгүй, мөн тэр өөрийн хуучин зан чанараас ч салж чадаагүй бөгөөд энэ нь түүний ажлаас илэрхий харагддаг. Түүнд ердөө илүү ажлын туршлага байсан боловч тийм өчүүхэн туршлага нь дангаараа түүнийг өөрчлөх чадваргүй байсан ба оршин тогтнолын талаарх түүний үзэл бодол эсвэл түүний эрэл хайгуулын ач холбогдлыг өөрчлөөгүй. Тэр Христийн төлөө олон жил ажиллаж Эзэн Есүсийг хэзээ ч дахин хавчин шахаагүй хэдий ч, түүний зүрх сэтгэл дэх Бурханы талаарх мэдлэгт нь ямар ч өөрчлөлт гараагүй. Энэ нь, тэр өөрийгөө Бурханд зориулахын тулд ажиллаагүй харин үүний оронд өөрийн ирээдүйн эцсийн орны төлөө ажиллахаар өөрийгөө хүчилсэн гэсэн үг юм. Учир нь эхэндээ тэр Христийг хавчин шахсан бөгөөд Христэд захирагдаагүй; тэр Христийг санаатайгаар эсэргүүцсэн төрөлхийн босогч бөгөөд Ариун Сүнсний ажлын талаар ямар ч мэдлэггүй хүн байсан. Өөрийн ажлынхаа төгсгөлд тэр мөн л Ариун Сүнсний ажлыг мэдээгүй байсан бөгөөд Ариун Сүнсний хүсэлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулалгүйгээр, зүгээр л өөрийн уг чанарын дагуу өөрийн дураар хийсэн. Иймээс түүний уг чанар нь Христэд дайсагнасан байдалтай байсан ба үнэнийг дуулгавартай дагаж чадаагүй. Ариун Сүнсний ажлаар хаягдсан, Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, мөн Христийг эсэргүүцсэн тийм хүн хэрхэн аврагдаж чадах юм бэ? Хүн аврагдаж чадах уу, үгүй юу гэдэг нь тэр хир их ажил хийснээс эсвэл тэр хир их зориулснаас хамаарахгүй, харин энэ нь тэр Ариун Сүнсний ажлыг мэдэж байгаа эсэхээр, тэр үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээр болон эрэл хайгуулын талаарх түүний үзэл бодол нь үнэнтэй тохирч байгаа эсэхээр тодорхойлогддог. Петр Есүсийг дагаж эхэлсний дараа төрөлхийн илчлэлүүд тохиолдсон хэдий ч, уг чанартаа бүр анхнаасаа тэрээр Ариун Сүнсэнд захирагдаж, Христийг эрж хайх хүсэлтэй нэгэн байсан юм. Тэр Ариун Сүнсэнд дуулгавартай байсан нь ариун байсан: Тэр нэр алдар хөөгөөгүй, харин үүний оронд үнэнд дуулгавартай байдлаар өдөөгдөж байсан. Петр хэдийгээр Христийг мэддэгээ гурван удаа үгүйсгэсэн боловч, хэдий тэр Эзэн Есүсийг тэнссэн боловч хүний тийм өчүүхэн сул тал нь түүний уг чанартай ямар ч холбоогүй байсан ба түүний ирээдүйн эрэл хайгуулд нөлөөлөөгүй, түүний тэнсэл нь антихристийн үйл байсан гэдгийг хангалттай баталж чадахгүй. Энгийн хүний сул тал нь дэлхий дээрх бүх хүний хуваалцдаг зүйл бөгөөд Петр ч гэсэн үүнээс өөр байсан гэж та нар бодож байна уу? Петр хэд хэдэн тэнэг алдаа хийсэн учраас хүмүүс түүний талаар тодорхой үзэл бодлыг агуулдаггүй гэж үү? Тэгээд Паулын хийсэн бүх ажил болон түүний бичсэн бүх захиануудын улмаас хүмүүс түүнийг ихэд биширдэггүй гэж үү? Хүн хэрхэн хүний уг чанарыг таних чадвартай байх вэ? Үнэхээр мэдрэмжтэй хүмүүс л тийм өчүүхэн зүйлийг харж чадна биз дээ?
Петрийн олон жилийн зовлонт туршлага нь Библид бичигдээгүй боловч Петрт бодитой туршлага байгаагүй эсвэл Петр төгс болгуулаагүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурханы ажлыг хүн хэрхэн бүрэн ойлгох вэ? Библи дэх бичээсүүд Есүсээр биечлэн сонгогдоогүй, харин дараагийн үеийнхнээр эмхэтгэгдсэн. Ийм байдлаар Библид бичигдсэн бүхэн нь хүний санааны дагуу байгаагүй гэж үү? Цаашлаад Петрийн болон Паулын төгсгөл нь захидлуудад илэрхийлэгдээгүй, иймээс хүн өөрийн үзхүйн дагуу, мөн өөрийн сонголтын дагуу Петр, Паул нарыг шүүдэг. Паул маш их ажил хийсэн учраас, түүний “хувь нэмэр” маш агуу байсан учраас тэр олон нийтийн итгэлийг олсон. Хүн зөвхөн өнгөц байдал дээр төвлөрдөггүй гэж үү? Хүн хэрхэн хүний уг чанарыг таних чадвартай байж чадах юм бэ? Паул олон мянган жилийн туршид бишрэлийн объект байсан гэдгийг дурдах ч хэрэггүй, иймд түүний ажлыг хэн үгүйсгэж зүрхлэх юм бэ? Петр ердөө л загасчин байсан, иймээс түүний хувь нэмэр хэрхэн Паулынх шиг агуу байж чадах юм бэ? Хувь нэмэр дээр үндэслэвэл Паул Петрээс өмнө шагнагдах ёстой байсан ба тэр Бурханы зөвшөөрлийг авахад илүү тохирсон нэгэн байх байсан. Паулд хандахдаа Бурхан ердөө л авъяас билгээр нь дамжуулан түүнийг ажиллуулсан, харин Бурхан Петрийг төгс болгосон гэж хэн төсөөлж чадах юм бэ? Ямартай ч Эзэн Есүс бүр эхнээсээ л Петр, Паул хоёрын төлөө төлөвлөгөө зохиосон биш байсан: Тэд харин төгс болгуулсан эсвэл өөрсдийн төрөлхийн уг чанарын дагуу ажиллахад хүрсэн. Иймээс хүмүүсийн хардаг зүйл нь зүгээр л хүний гадаад талын хувь нэмэр байдаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний мөн чанар, түүнчлэн хүний эхнээсээ дагах ёстой зам болон хүний эрэл хайгуулын ар дахь учир шалтгаан юм. Хүмүүс өөрсдийн үзхүйн дагуу, өөрсдийн хувийн ойлгох чадварын дагуу хүнийг хэмждэг, гэхдээ хүний эцсийн төгсгөл нь түүний харагдах байдлаар тодорхойлогддоггүй. Иймээс хэрвээ та нарын эхнээсээ дагасан зам нь амжилтын зам бөгөөд эрэл хайгуулын талаарх та нарын үзэл бодол эхнээсээ зөв бол та нар Петртэй адил гэж Би хэлдэг; хэрвээ та нарын алхаж буй зам нь бүтэлгүйтлийн зам бол та нар ямар ч үнэ төлсөн хамаагүй та нарын төгсгөл Паулынхтай адилхан байх болно. Ямар ч тохиолдолд, та нарын эцсийн орон болон та нарын амжилтанд хүрэх юм уу бүтэлгүйтэх эсэх нь хоёулаа та нарын зориулалтаас эсвэл та нарын төлсөн үнээс илүүгээр та нарын эрж хайж байгаа зам зөв үү, үгүй юу гэдгээр тодорхойлогдоно. Петрийн ба Паулын мөн чанар болон тэдний зорьсон зорилго нь өөр байсан; хүн эдгээр зүйлсийг олж илрүүлэх чадваргүй бөгөөд зөвхөн Бурхан л тэдгээрийг бүхэлд нь мэдэж чадна. Учир нь Бурханы хардаг зүйл нь хүний мөн чанар байхад хүн өөрийнхөө мөн чанарын юуг ч мэддэггүй. Хүн, хүний доторх мөн чанарыг эсвэл түүний бодит биеийн хэмжээг харах чадваргүй ба тиймээс Паул, Петр нарын бүтэлгүйтэл болон амжилтын шалтгааныг тодорхойлох чадваргүй юм. Ихэнх хүмүүс Петрийг биш Паулыг биширдгийн шалтгаан нь, Паул нийтийн ажлын төлөө ашиглагдсан ба хүн энэ ажлыг ухамсарлах чадвартай бөгөөд иймээс хүмүүс Паулын “гүйцэтгэлийг” хүлээн зөвшөөрдөг. Ийм байтал Петрийн туршлага нь хүнд харагдахгүй, түүний эрж хайсан зүйл нь хүний хувьд хүршгүй бөгөөд иймээс хүн Петрийг огт сонирхдоггүй.
Петр хариуцал, цэвэршүүлэлтийг туулснаар төгс болгуулсан. Тэрээр, “Би Бурханы хүсэлд үргэлжид нийцэх ёстой. Өөрийн хийж байгаа бүхэндээ би зөвхөн Бурханы хүсэлд нийцэхийг эрж хайдаг ба гэсгээгдэж эсвэл шүүгдэж байсан ч ингэж байгаадаа би баяртай байна” гэж хэлсэн. Петр өөрт байгаа бүхнийг Бурханд өгсөн ба түүний ажил, үг болон бүхий л амьдрал нь бүхэлдээ Бурханыг хайрлахын төлөө байсан. Тэр бол ариун байдлыг эрж хайсан хүн байсан ба тэр хэдий чинээ ихийг мэдэрнэ, түүний зүрх сэтгэл дэх Бурханы төлөөх хайр нь төдий чинээ агуу байсан. Харин тэгэхэд Паул зөвхөн гадаад талын ажил хийсэн бөгөөд тэр хэдийгээр шаргуу ажилласан боловч түүний ажил хөдөлмөр нь өөрийн ажлыг зохих ёсоор хийж, ингэснээр шагнал авахын төлөө байсан. Тэр ямар ч шагнал авахгүй гэдгээ мэдэж байсан бол тэр өөрийн ажлаа болих байсан. Петрийн анхаарч байсан зүйл нь түүний зүрх сэтгэл доторх жинхэнэ хайр байсан ба тэр нь бодтой бөгөөд биелүүлж болох зүйл байсан. Тэр шагнал авах эсэх талаар анхаараагүй, харин түүний зан чанар өөрчлөгдөж чадах эсэх талаар анхаарсан. Паул бүр ч илүү шаргуу ажиллах талаар анхаарсан, тэр гадаад талын ажил, зориулалт, болон энгийн хүмүүсийн мэдрээгүй ёс зүйн талаар анхаарсан. Тэр өөрийн зүрх сэтгэлийн гүн дэх өөрчлөлт болон Бурханы жинхэнэ хайрын талаар огт анхаараагүй. Петрийн туршлага нь жинхэнэ хайр болон жинхэнэ мэдлэгт хүрэхийн тулд байсан. Түүний туршлага нь, Бурхантай илүү ойр дотно харилцааг олж авч, бодтой амьдралаар амьдрахын төлөө байсан. Паулын ажил нь Есүсийн түүнд даалгасан зүйлийн улмаас байсан ба өөрийн хүсэн эрмэлзэж байсан зүйлээ олж авахын тулд байсан, гэхдээ эдгээр нь өөрийнх нь болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаагүй байсан. Түүний ажил нь гагцхүү гэсгээлт, шүүлтээс зугатаахын төлөө байсан. Петрийн эрж хайж байсан зүйл нь ариун хайр байсан ба Паулын эрж хайсан зүйл нь зөвт байдлын титэм байсан. Петр Ариун Сүнсний олон жилийн ажлыг мэдэрч туулсан ба Христийн талаар бодтой мэдлэгтэй, түүнчлэн өөрийнхөө талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан. Иймээс Бурханы төлөөх түүний хайр ариун байсан. Олон жилийн цэвэршүүлэлт нь Есүс болон амийн талаарх түүний мэдлэгийг дээшлүүлсэн ба түүний хайр нь нөхцөлгүй хайр байсан, энэ нь аяндаа бий болсон хайр байсан, тэр оронд нь юу ч гуйгаагүй мөн ямар ч ашиг тус олохоор найдаагүй. Паул олон жилийн турш ажилласан, гэсэн ч тэр Христийн талаар агуу мэдлэгийг эзэмшээгүй бөгөөд өөрийнх нь талаарх түүний мэдлэг нь өчүүхэн бага байсан. Түүнд Христийн төлөө хайр ердөө байгаагүй ба түүний явсан замнал нь эцсийн нэр хүндийг олж авахын төлөө байсан. Түүний эрж хайсан зүйл нь хамгийн ариун хайр биш харин хамгийн сайхан титэм байсан. Тэр идэвхтэйгээр эрж хайгаагүй, харин үүнийг идэвхгүйгээр хийсэн; тэр өөрийн үүргээ биелүүлээгүй харин Ариун Сүнсний ажилд баригдсаныхаа дараа өөрийн эрэл хайгуулаа хийхээр хүчинд автсан. Иймээс түүний эрэл хайгуул нь тэрээр шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэдгийг батлахгүй; өөрийн үүргээ биелүүлсэн бөгөөд Бурханы шаардлага хангасан бүтээл байсан хүн нь Петр байсан. Бурханд хувь нэмрээ оруулсан хүн бүхэн шагнал хүртэх ёстой ба хувь нэмэр хэдий чинээ их байна, тэд Бурханы таалалыг хүлээн авах нь төдий чинээ баталгаатай байна гэж хүн боддог. Мөн чанартаа хүн тийм хувь нэмрийг наймаа мэт үздэг ба Бурханы бүтээлийн хувьд өөрийн үүргээ биелүүлэхийн тулд идэвхтэйгээр тэмүүлдэггүй. Бурханы хувьд, хүмүүс хэдий чинээ Бурханы жинхэнэ хайр болон Бурханд бүрэн дуулгавартай байхаар эрж хайж, өөрөөр хэлбэл Бурханы бүтээлийн хувьд өөрсдийн үүргээ биелүүлэхээр хэдий чинээ эрж хайна, тэд төдий чинээ Бурханы зөвшөөрлийг авах боломжтой болно. Бурханы үзэл бодол бол хүн өөрийн анхдагч үүрэг болон байр сууриа эргүүлэн авахыг шаардах явдал юм. Хүн бол Бурханы бүтээл бөгөөд иймээс хүн Бурханд ямар нэгэн шаардлага тавьснаар өөрийн эрхээ хэтрүүлэх ёсгүй ба хүн Бурханы бүтээл болох өөрийн үүргээ биелүүлэхээс өөр юуг ч хийх ёсгүй. Паул болон Петрийн эцсийн орон нь, тэдний хувь нэмрийн хэмжээгээр биш харин тэд Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхийн дагуу хэмжигдсэн; тэдний эцсийн орон нь, тэд хир их ажил хийсэн эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш харин тэд эхнээсээ юуг эрж хайсан бэ гэдгийн дагуу тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд өөрийн үүргээ идэвхтэйгээр биелүүлэхийг эрж хайх нь амжилтанд хүрэх зам юм; Бурханы жинхэнэ хайрын замыг эрж хайх нь хамгийн зөв зам; өөрийн хуучин зан чанарын өөрчлөлтийг болон Бурханыг ариун хайраар хайрлахыг эрж хайх нь амжилтанд хүрэх зам юм. Амжилтанд хүрэх тийм зам нь анхдагч үүргээ, түүнчлэн Бурханы бүтээлийн анхдагч дүр төрхөө буцаан авах зам юм. Энэ нь сэргээлтийн зам бөгөөд энэ нь мөн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго юм. Хэрвээ хүний эрэл хайгуул нь хувийн хэмжээлшгүй шаардлага болон бодлогогүй хүсэл эрмэлзэлтэй холилдвол, үүний хүрэх үр дүн нь хүний зан чанар дахь өөрчлөлт биш байх болно. Энэ нь сэргээлтийн ажилтай зөрөлддөг. Энэ нь эргэлзэх юмгүйгээр Ариун Сүнсээр хийгддэг ажил биш ба иймээс тийм төрлийн эрэл хайгуул нь Бурханаар хүлээн зөвшөөрөгддөггүй гэдгийг баталдаг. Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй эрэл хайгуул ямар ач холбогдолтой вэ?
Паулын хийсэн ажил хүний өмнө харагдсан, гэхдээ зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханыг гэсэн түүний хайр хир ариун байсан, Бурханыг гэсэн түүний хайр хир их байсан бэ гэдэг нь хүнд харагдашгүй байсан. Хүн зөвхөн түүний хийсэн ажлыг л харж чаддаг ба үүнээс тэр гарцаагүй Ариун Сүнсээр ашиглагдаж байсан гэдгийг хүн мэддэг, иймээс чуулгануудыг дэмжих чадвартай байсан учраас Паул бол Петрээс илүү дээр байсан, түүний ажил илүү агуу байсан гэж хүн боддог. Петр зөвхөн өөрийн хувийн дадлага туршлагаа л хичээсэн ба өөрийн ховор ажлын явцад цөөхөн хэдэн хүнийг олж авсан. Түүний цөөн хэдхэн, бараг хүн мэдэхгүй захидлууд байдаг боловч түүний зүрх сэтгэлийн гүн дэх Бурханыг гэсэн хайр нь хир агуу байсныг хэн мэдэх вэ? Өдрөөс өдөрт Паул Бурханы төлөө ажилласан: Хийх ажил байгаа нөхцөлд тэр үүнийг хийсэн. Ийм байдлаар титмийг авч, Бурханы сэтгэлд нийцэж чадна гэж тэр мэдэрсэн, гэсэн ч тэр ажлаараа дамжуулан өөрийгөө өөрчлөх арга замыг эрж хайгаагүй. Петрийн амьдрал дахь, Бурханы хүсэлд нийцээгүй юу ч түүний сэтгэлийг түгшээж байсан. Хэрвээ энэ нь Бурханы хүсэлд нийцээгүй бол тэр гэмшин шаналж, Бурханы зүрх сэтгэлд нийцэхээр мэрийж чадах тохиромжтой арга замыг эрж хайдаг байсан. Өөрийнхөө амьдралын хамгийн бага, хамгийн авцалдаагүй талуудад хүртэл тэр Бурханы хүсэлд нийцэхийг өөрөөсөө шаардсан. Өөрийн хуучин зан чанарын тухайд тэр бүр ч алдахгүй байж, үнэнд илүү гүнзгий орохоор өөртөө тавьсан шаардлагадаа тэр бүр ч хатуу чанд хандаж байсан. Паул зөвхөн өнгөц нэр төр, байр суурийг эрж хайсан. Тэр хүмүүсийн анхаарлыг татахыг хичээсэн ба амийн дотогшлолтонд илүү гүнзгий орохыг эрж хайгаагүй. Түүний анхаарч байсан зүйл бол бодит байдал биш, ёс зүй байсан. Паул Бурханы төлөө маш их ажил хийсэн мөртлөө яагаад тэр Бурханаар сайшаагдаагүй вэ? гэж зарим хүмүүс хэлдэг. Петр Бурханы төлөө багахан ажил биелүүлсэн ба чуулгануудад ихээхэн хувь нэмэр оруулаагүй, тэгвэл тэр яагаад төгс болгуулсан бэ? Петр Бурханыг тодорхой түвшинд хайрласан бөгөөд энэ нь Бурханаар шаардагдсан; зөвхөн ийм хүмүүст л гэрчлэл байна. Тэгвэл Паулын тухайд ямар вэ? Паул Бурханыг ямар түвшинд хүртэл хайрласаныг та нар мэдэх үү? Паулын ажил юуны төлөө байсан бэ? Петрийн ажил юуны төлөө байсан бэ? Петр тийм ч их ажил хийгээгүй, гэхдээ түүний зүрх сэтгэлийн гүнд юу байсныг та нар мэдэх үү? Паулын ажил нь чуулгануудыг арга хэмжээгээр хангах болон чуулгануудыг дэмжихтэй хамаатай байсан. Петрийн мэдэрч туулсан зүйл нь өөрийнх нь амийн зан чанар дахь өөрчлөлт байсан; тэр Бурханы хайрыг мэдэрсэн. Одоо та нар тэдний мөн чанар дахь ялгааг мэдсэн учраас эцсийн эцэст хэн нь үнэхээр Бурханд итгэснийг болон хэн нь Бурханд үнэхээр итгээгүйг ойлгож чадна. Тэдний нэг нь Бурханыг үнэхээр хайрласан ба нөгөө нь Бурханыг үнэхээр хайрлаагүй; нэг нь өөрийн зан чанар дахь өөрчлөлтийг туулсан ба нөгөө нь тэгээгүй; нэг нь хүмүүсээр шүтэгдсэн, агуу алдар хүндтэй байсан, нөгөө нь даруухнаар үйлчилсэн ба хүмүүст амархан анзаарагдаагүй; нэг нь ариун байдлыг эрж хайсан ба нөгөө нь тэгээгүй, хэдий тэр ариун бус биш байсан ч тэр ариун хайрыг эзэмшээгүй; нэг нь жинхэнэ хүн чанарыг эзэмшсэн, нөгөө нь тийм биш байсан; нэг нь Бурханы бүтээлийн мэдрэмжийг эзэмшсэн, нөгөө нь тэгээгүй. Эдгээр нь Паул болон Петрийн мөн чанар дахь ялгаа байсан. Петрийн алхсан зам нь амжилтын зам байсан, энэ нь мөн энгийн хүн чанар болоод Бурханы бүтээлийн үүргээ хуучин байдалд нь оруулах зам байсан. Петр амжилттай хүн бүхнийг төлөөлдөг. Паулын алхсан зам нь бүтэлгүйтлийн зам бөгөөд тэр зөвхөн өнгөц төдий захирагдаж, өөрийгөө зарцуулдаг, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй хүмүүсийг төлөөлдөг. Үнэнийг эзэмшээгүй бүх хүмүүсийг Паул төлөөлдөг. Бурханд итгэх итгэлээрээ Петр, өөрийн хийсэн бүхэндээ Бурханы сэтгэлд нийцэхийг эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар тэмүүлсэн. Өчүүхэн төдий ч гомдолгүйгээр тэр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн өөрийн амьдрал дахь цэвэршүүлэлт, гай зовлон, гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байсан. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийн биелэлт биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч та үхэх хүртлээ дуулгавартай байдалд хүрэх чадвартай ба Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл энэ бөгөөд энэ нь Бурханы хайрын ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихэд хүрч чадах юм бол тэр Бурханы шаардлага хангасан бүтээл мөн бөгөөд үүнээс илүүгээр Бүтээгчийн хүсэлд нийцэх өөр юу ч үгүй юм. Та Бурханы төлөө ажиллах чадвартай гэж төсөөл, гэвч та Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм байдлаар та Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам мөн Бурханаар яллагдах болно, учир нь та үнэнийг эзэмшээгүй, Бурханд дуулгавартай хандах чадваргүй ба Бурханд дуулгаваргүй хүн юм. Та зөвхөн Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг ба үнэнийг хэрэгжүүлэх эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Та нар Бүтээгчийг ойлгодоггүй эсвэл мэддэггүй ба Бүтээгчид дуулгавартай байдаггүй эсвэл хайрладаггүй. Та бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн бөгөөд иймээс тийм хүмүүс Бүтээгчээр хайрлагддаггүй.
Зарим хүмүүс, “Паул асар их хэмжээний ажил хийсэн ба тэр чуулгануудын төлөө ихээхэн ачааг мөрөндөө үүрч тэдэнд маш их хувь нэмэр оруулсан. Паулын арван гурван захидал нь Нигүүлслийн Эрин Үеийн 2,000 жилд дэмжлэг үзүүлсэн ба Дөрвөн Сайн Мэдээний дараа ордог. Түүнтэй эн зэрэгцэх хэн байх юм бэ? Иоханы Илчлэлийг хэн ч тайлж чаддаггүй байхад Паулын захидлууд нь амийг хангадаг ба түүний хийсэн ажил нь чуулгануудад үр ашигтай байсан. Өөр хэн ийм зүйлийг биелүүлж чадах вэ? Тэгэхэд Петр ямар ажил хийсэн юм бэ?” гэж хэлдэг. Хүн бусдыг хэмжихдээ, тэднийг хувь нэмрийнх нь дагуу үздэг. Бурхан хүнийг хэмжихдээ түүний уг чанарын дагуу үздэг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэр ямартай ч даруухан, дуулгавартай байгаагүй, мөн өөрийнхөө мөн чанарыг ч мэдээгүй ба энэ нь Бурханы эсрэг байсан. Иймээс тэрээр нарийвчилсан дадлага туршлагыг туулаагүй хүн байсан ба үнэнийг хэрэгжүүлээгүй хүн байсан. Петр өөр байсан. Тэр Бурханы бүтээл болохын хувьд өөрийн дутагдлыг, сул талыг, өөрийн ялзармал зан чанарыг мэддэг байсан ба иймээс өөрийн зан чанарыг өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн зам түүнд байсан; тэр ямар ч бодит байдлыг эзэмшээгүй ч зөвхөн ёс зүй баримталсан хүмүүсийн нэг байгаагүй. Өөрчлөгддөг хүмүүс нь аврагдсан шинэ хүмүүс бөгөөд тэд бол үнэнийг эрж хайх эрхтэй хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдсон хүмүүст харъяалагддаг; тэд аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл Бурханаар жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэдний ажил хичнээн агуу байсан ч тэд Бурханаар дурсагдахгүй. Та үүнийг өөрсдийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед, та эцэстээ Петр шиг эсвэл Паул шиг хүн болох эсэх нь илэрхий байх ёстой. Хэрвээ таны эрж хайж байгаа зүйлд ямар ч үнэн үгүй бол, мөн өнөөдөр ч гэсэн та Паул шиг их зантай, эрээ цээргүй хэвээр байвал, түүн шиг өөрийгөө үнэмшилтэйгээр магтдаг хэвээр байвал та ямар ч эргэлзээгүйгээр бүтэлгүйтэх ёс суртахуунгүй хүн юм. Хэрвээ та Петртэй адилаар эрж хайдаг бол, хэрвээ та хэрэгжүүлэлтийг, жинхэнэ үнэнийг эрж хайдаг бөгөөд их зантай буюу бардам биш харин өөрийн үүргээ биелүүлэхээр тэмүүлдэг бол та ялалтанд хүрч чадах Бурханы бүтээл байх юм. Паул өөрийн мөн чанарыг эсвэл ялзралыг мэдээгүй, тэр ч бүү хэл тэр өөрийн дуулгаваргүй байдлаа мэдээгүй. Тэр Христийг жигшүүртэйгээр үл тоомсорлож байснаа хэзээ ч дурдаагүй, мөн тийм ч их харамсаагүй. Тэр зөвхөн товч тайлбар тавьсан ба зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд бүрэн захирагдаагүй. Хэдий тэр Дамаскийн замд орсон ч гэсэн, өөрийнхөө гүнд юу байгааг хараагүй. Тэр зүгээр л ажиллаж байгаадаа сэтгэл ханамжтай байсан бөгөөд өөрийгөө мэдэж, хуучин зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал асуудал юм гэдгийг анхаарч үзээгүй. Тэр зүгээр л үнэнийг ярьж байгаадаа, дотоод сэтгэлээ тайтгаруулахын тулд бусдыг дэмжиж байгаадаа, өөрийгөө тайвшруулж, өөрийн өмнөх нүглээ уучлахын тулд Есүсийн дагалдагчдыг цаашид хавчин шахахгүй байгаадаа сэтгэл хангалуун байсан. Түүний зорьсон зорилго нь ирээдүйн титэм болон түр зуурын ажлаас өөр юу ч байгаагүй, түүний зорьсон зорилго нь үлэмж элбэг нигүүлсэл байсан. Тэр хангалттай үнэнийг эрж хайгаагүй, мөн өмнө нь ойлгоогүй байсан үнэнд илүү гүнзгий орохыг ч эрж хайгаагүй. Иймээс өөрийнх нь талаарх түүний мэдлэгийг худлаа байсан гэж хэлж болох ба тэр гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр ажиллах чадвартай байсан гэдэг нь тэр өөрийн уг чанар эсвэл мөн чанараа мэдэж байсан гэсэн үг биш; тэр зөвхөн гадаад талын хэрэгжүүлэлт дээр төвлөрч байсан. Цаашлаад түүний шамдаж байсан зүйл нь өөрчлөлт биш харин мэдлэг байсан. Түүний ажил нь бүхэлдээ Дамаскийн замд Есүс үзэгдсэний үр дүн байсан. Энэ нь анхнаасаа түүний хийхээр шийдвэрлэсэн зүйл байгаагүй, мөн энэ нь тэр өөрийн хуучин зан чанарын засалтыг хүлээн зөвшөөрсний дараа тохиолдсон ажил биш байсан. Тэр хэрхэн ажилласан нь хамаагүй түүний хуучин зан чанар өөрчлөгдөөгүй, иймээс түүний ажил нь түүний өнгөрсөн үеийн нүглийг цайруулж чадаагүй, харин зүгээр л тэр үеийн чуулгануудад тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм. Хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл авралыг олж аваагүй, бүр үнэн ч байхгүй тийм хүний хувьд, тэрээр Эзэн Есүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн нэг болох тун чадваргүй байсан. Тэр Есүс Христийн төлөөх хайр, хүндлэлээр дүүрэн хүн байгаагүй, бие махбод болсон Бурханы нууцыг эрж хайсан хүн байх нь бүү хэл, үнэнийг эрж хайхдаа ч сурамгай хүн байгаагүй. Тэр зүгээр л мушгин маргах чадвартай хүн байсан ба өөрөөсөө илүү дээр хэнд ч эсвэл үнэнийг эзэмшсэн хэнд ч бууж өгдөггүй хүн байсан. Тэр өөрөөс нь өөр байсан эсвэл агуу дүр төрхийг харуулж, гүн гүнзгий мэдлэг эзэмшсэн авъяастай хүмүүсийг илүүд үзэж, түүний эсрэг байсан хүмүүст эсвэл үнэнд атаархсан. Тэр жинхэнэ замыг эрж хайж, үнэнээс өөр юуг ч анхаардаггүй байсан ядуу дорд хүмүүстэй харилцах дургүй байсан ба үүний оронд зөвхөн ёс зүй ярьдаг, өргөн их мэдлэгтэй шашны байгууллагуудын ахмад хүмүүстэй харилцаатай байсан. Ариун Сүнсний шинэ ажлын ямар ч хайр түүнд байгаагүй ба Ариун Сүнсний шинэ ажлын хандшийг анхаараагүй. Үүний оронд тэр энгийн үнэнээс илүү дээгүүр байсан ёс заншил, ёс зүйд анхааралтай хандсан. Өөрийн дотоод мөн чанар болон өөрийн эрж хайсан бүхий л зүйлдээ тэрээр, Бурханы гэр дэх үнэнч зарц гэх нь бүү хэл, үнэнийг эрж хайсан Христэд итгэгч гэж нэрлэгдэх эрхгүй, учир нь түүний хуурамч зан хэтэрхий их байсан ба түүний дуулгаваргүй байдал хэтэрхий үлэмж байсан билээ. Хэдийгээр түүнийг Эзэн Есүсийн зарц гэдэг байсан ч тэр тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход огтхон ч тохирохгүй, учир нь эхнээсээ эцэс хүртэлх түүний үйлдлийг зөв шударга гэж хэлж болохгүй. Түүнийг ердөө л хоёр нүүртэй байсан ба зөвт бусыг хийсэн боловч мөн Христийн төлөө ажилласан нэгэн байсан гэж харж болно. Хэдийгээр түүнийг муу гэж хэлж болохгүй ч, түүнийг зөвт бусыг хийсэн хүн гэж дуудах нь зохилтой. Тэр их ажил хийсэн боловч тэр өөрийн хийсэн ажлынхаа хэмжээгээр шүүгдэх ёсгүй харин зөвхөн үүний чанар болон мөн чанараар шүүгдэнэ. Зөвхөн ийм байдлаар л энэ асуудлын гүнд хүрэх боломжтой. Тэр үргэлж ингэж итгэсэн: Би ажиллах чадвартай, би ихэнх хүмүүсээс илүү дээр; би хэнээс ч илүүгээр Эзний ачаанд санаа тавьдаг, хэн ч над шиг гүнзгий гэмшдэггүй, учир нь агуу гэрэл над дээр тусдаг ба би агуу гэрлийг харсан, иймээс миний гэмшил бол өөр хэнийхээс ч илүү гүнзгий билээ. Тэр үед түүний зүрх сэтгэл дотроо бодсон зүйл нь энэ байсан. Өөрийн ажлынхаа төгсгөлд Паул: “Би тулаанд тулалдсан, би өөрийн замналыг дуусгасан, надад зориулж зөвт байдлын титэм хадгалагдсан байгаа” гэж хэлсэн. Түүний тэмцэл, ажил, замнал нь бүхэлдээ зөвт байдлын титэмний төлөө байсан ба тэр идэвхтэйгээр урагшаа яваагүй; хэдий тэр өөрийн ажилдаа хааш яаш хандаагүй боловч түүний ажил нь ердөө л өөрийн алдаагаа нөхөхийн төлөө, дотоод сэтгэлийнхээ буруушаалтыг нөхөхийн төлөө байсан гэж хэлж болно. Тэр өөрийн ажлаа биелүүлж, өөрийн замналыг дуусгаж, аль болох хурдан тулалдахыг л эрмэлзсэн, ингэснээр тэр өөрийн удаан хүлээсэн зөвт байдлын титмийг илүү хурдан олж авч чадах байсан. Түүний хүсэн хүлээж байсан зүйл нь өөрийн туршлага болон жинхэнэ мэдлэгээрээ Эзэн Есүстэй уулзах биш, харин Эзэн Есүстэй уулзах үед хийсэн ажлынхаа улмаас хүртэх шагналыг хүлээн авахын тулд өөрийн ажлыг аль болох хурдан дуусгах явдал байсан. Тэр өөрийгөө тайвшруулахын тулд болон ирээдүйн титмээр солилцоо хийхийн тулд өөрийн ажлыг ашигласан. Түүний эрж хайсан зүйл нь үнэн эсвэл Бурхан байгаагүй, харин зөвхөн титэм байсан. Тийм эрэл хайгуул нь жишигт нийцэж хэрхэн чадах вэ? Түүний учир шалтгаан, түүний ажил, түүний төлсөн үнэ болон түүний бүхий л хичээл чармайлт бүхэнд түүний гайхалтай уран зөгнөл шингэсэн ба тэр бүхэлдээ өөрийн хүслийн дагуу л ажилласан. Түүний бүхий л ажлын хувьд, түүний төлсөн үнэд өчүүхэн төдий ч дуртай байдал байгаагүй; тэр зүгээр л наймаа хийж байсан. Түүний хүчин чармайлт нь өөрийн үүргээ биелүүлэхийн тулд сайн дураар хийгдээгүй, харин наймааны зорилгод хүрэхийн тулд л дуртайяа хийгдсэн. Тийм хүчин чармайлтанд ямар нэгэн үнэ цэнэ байгаа юу? Түүний ариун бус хичээл чармайлтыг хэн сайшаах юм бэ? Тийм хичээл чармайлтыг хэн сонирхох юм бэ? Түүний ажил нь ирээдүйн төлөөх мөрөөдлөөр дүүрэн, гайхалтай төлөвлөгөөгөөр дүүрэн байсан ба хүний зан чанарыг өөрчлөх ямар ч замыг агуулаагүй. Түүний сайхан сэтгэлийн ихэнх нь хуурмаг зан байсан; түүний ажил амийг хангаагүй харин дүр эсгэсэн боловсон харьцаа байсан; энэ нь наймаа хийх явдал байсан. Ийм ажил нь, хэрхэн хүнийг анхдагч үүргээ эргүүлэн авах замд хөтлөх юм бэ?
Петрийн эрж хайсан бүхэн нь Бурханы зүрх сэтгэлийн төлөө байсан. Тэр Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлсэн ба зовлон зүдгүүр, гай тотгорыг үл хайхран тэр Бурханы хүслийг биелүүлэхэд бэлэн байсан. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү агуу эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл нь түүний махан биеэр, түүний өөрийн үзхүйгээр, түүний өөрийн төлөвлөгөө, арга ухаанаар гутаагдсан. Тэр ямартай ч Бурханы шаардлага хангасан бүтээл байгаагүй, Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлсэн хүн байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтанд захирагдахаар тэмүүлсэн ба хэдийгээр түүний хийсэн ажил агуу биш байсан боловч түүний эрэл хайгуулын ар дахь учир шалтгаан болон түүний алхсан зам нь зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрж хайх чадвартай байсан. Үүний улмаас тэр бол Бурханы шаардлага хангасан бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр хэдийгээр та ажилчин биш байсан ч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтанд захирагдахаар тэмүүлэх ёстой. Та Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулах чадвартай байх ёстой ба хэдий та сул дорой ч өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханыг хайрласаар байх чадвартай байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол нь зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ та их ажил хийж, бусад хүмүүс таны сургаалаас үр ашиг хүртсэн боловч та өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийж чадаагүй, эсвэл ямар нэгэн жинхэнэ дадлага туршлагатай болоогүй бол, амьдралынхаа эцэст ч гэсэн таны хийсэн зүйлийн юу ч гэрчлэл хийгээгүй бол та өөрчлөгдсөн хүн мөн үү? Та үнэнийг эрж хайдаг хүн гэж үү? Тодорхой цагт Ариун Сүнс таныг ашигласан, гэхдээ Тэр таныг ашиглахдаа таны ажиллаж чадах хэсгийг л ашигласан бөгөөд таны ажиллаж чадахгүй хэсгийг Тэр ашиглаагүй. Хэрвээ та өөрчлөгдөхөөр тэмүүлсэн бол та нар ашиглагдах явцдаа аажмаар төгс болгуулах юм. Гэсэн ч та эцэстээ авахуулах эсэх тухайд Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ нь та нарын эрэл хайгуулын байдлаас хамаарна. Таны хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт үгүй бол, энэ нь, эрэл хайгуулд хандах таны үзэл буруу учраас юм. Хэрвээ танд ямар ч шагнал олгогдоогүй бол тэр нь таны асуудал бөгөөд энэ нь та өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг хэрэгжүүлэх чадваргүйн улмаас юм. Иймээс таны хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, таны хувийн дотогшлолтоос илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүмүүс, “би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр нэрд гарсан гавьяа зүтгэл байгаагүй байж болох ч өөрийн хүчин чармайлтандаа би хичээнгүй байсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэрт аваачиж, амийн жимс идүүлэхгүй гэж үү?” хэмээн эцэстээ хэлэх болно. Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг та мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орох нь зөвшөөрөгдөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулах нь зөвшөөрөгдөхгүй. Хэдийгээр та их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ та эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсч байгаа чинь Тэнгэрийн хувьд тэвчишгүй юм! Дэлхий үүссэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Миний тааллыг амссан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн хууль бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй! Та амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс нь Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргахыг эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулах болно. Хэрвээ та зөвхөн шагнал горилж байгаа ба өөрийн амийн зан чанараа өөрчлөхийг тэмүүлэхгүй байгаа бол таны бүх хичээл чармайлт талаар өнгөрөх болно, энэ нь хувиршгүй үнэн юм!
Петр болон Паулын мөн чанар дахь ялгаанаас, амийг эрж хайдаггүй бүх хүмүүс дэмий ажиллаж байгаа гэдгийг та ойлгох ёстой! Та Бурханд итгэж, Бурханыг дагадаг иймээс зүрх сэтгэлдээ та Бурханыг хайрлах ёстой. Та өөрийн ялзармал зан чанараа орхих ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлэх ёстой ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх ёстой. Та Бурханд итгэж, дагадаг учраас бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж эсвэл шаардлага тавих ёсгүй, мөн та Бурханы хүслийн биелэлтэнд хүрэх ёстой. Та нэгэнт бүтээгдсэн учраас таныг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь та төрөлхөөсөө өөрийгөө ноёлж чаддаггүй ба өөрийн хувь заяаг хянах ямар ч чадваргүй байдаг. Та Бурханд итгэдэг хүн учраас ариун байдал болон өөрчлөлтийг та эрж хайх ёстой. Та Бурханы бүтээл учраас өөрийн үүргээ баримталж, өөрийн байр сууриа хадгалах ёстой ба өөрийн үүргээ хэтрүүлэх учиргүй. Энэ нь таныг хязгаарлахын төлөө биш эсвэл ёс заншлаар дамжуулан таныг дарахын төлөө биш, харин энэ нь таны үүргээ биелүүлж чадах зам бөгөөд зөв шударгыг хийдэг хүн бүхний хүрч чадах, хүрэх ёстой зам юм. Хэрвээ Петр болон Паулын мөн чанарыг харьцуулбал, та хэрхэн эрж хайх ёстойгоо мэдэх болно. Петр, Паул нарын алхсан замуудын нэг нь төгс болгуулах зам, нөгөө нь таягдагдах зам юм; Петр болон Паул нь хоёр өөр замыг төлөөлдөг. Хэдийгээр аль аль нь Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, аль аль нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийг олж авч, аль аль нь Эзэн Есүсээс тэдэнд хариуцуулсан зүйлийг хүлээн зөвшөөрсөн ч тус бүрээс нь гарсан үр жимс адилхан байгаагүй: Нэг нь үнэхээр үр жимс гаргасан ба нөгөө нь тэгээгүй. Тэдний мөн чанараас, тэдний хийсэн ажлаас, тэдний гадаад талд илэрхийлэгдэж байсан зүйлээс болон тэдний эцсийн төгсгөлөөс та ямар замаар явах ёстойгоо, аль замыг нь сонгон алхах ёстойгоо ойлгох ёстой. Тэд гарцаагүй хоёр өөр замаар алхсан. Паул, Петр нар хоёр замын хоёулангийн төлөөлөгч байсан ба иймээс бүр анхнаасаа тэд энэ хоёр замыг дүрслэн харуулсан. Паулын туршлагын гол зүйлүүд нь юу вэ, тэр яагаад хийж чадаагүй вэ? Петрийн туршлагын гол зүйлүүд нь юу вэ, тэр хэрхэн төгс болгуулсан бэ? Хэрвээ та тэдний тус бүрийн анхаарч байсан зүйлсийг харьцуулах юм бол, Бурхан яг ямар төрлийн хүнийг шаарддаг, Бурханы хүсэл юу болох, Бурханы зан чанар юу болох, ямар төрлийн хүн эцэстээ төгс болгуулдаг, мөн түүнчлэн ямар төрлийн хүн төгс болгуулж чадахгүй болох, төгс болгуулах хүмүүсийн зан чанар ямар байх болон төгс болгуулахгүй хүмүүсийн зан чанар ямар байхыг та мэдэх бөгөөд мөн чанарын эдгээр асуудлуудыг Петр болон Паулын туршлагаас харж болно. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн ноёрхол дор оруулж, Өөрийн ноёрхолд захируулсан; Тэр бүх зүйлийг захирах болно иймээс бүх зүйл Түүний гарт байдаг. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүхий л бүтээл бүгдээрээ Түүний ноёрхол дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дахь бүх зүйл Түүний ноёрхол дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтанд захирагдах ёстой. Энэ нь Бурханаар тушаагдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг ба бүх зүйлийг өөрсдийнх нь төрлийн дагуу ангилан бүх зүйлийг цэгцэлж, ялгадаг ба Бурханы хүслийн дагуу тэдний байр суурийг хуваарилдаг. Хичнээн агуу байсан ч, ямар ч зүйл Бурханаас илүү байж чадахгүй ба бүх зүйл Бурханаар бүтээгдсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд юу ч Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн, хүний үүргээ мөн биелүүлэх ёстой. Тэр бүх зүйлийн эзэн эсвэл удирдагч эсэхээс үл хамааран, бүх зүйлийн дунд хүний байр суурь хичнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы ноёрхол доорх өчүүхэн хүн хэвээр бөгөөд шалихгүй хүн, Бурханы бүтээлээс өөр юу ч биш бөгөөд тэр хэзээ ч Бурханаас дээгүүр байж чадахгүй юм. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээр тэмүүлж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар тэмүүлэх ёстой, учир нь Бурхан бол хүний хайрыг хүртэх эрхтэй билээ. Бурханыг хайрлахаар тэмүүлдэг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв арга барил юм. Хэрвээ таны эрж хайдаг зүйл чинь үнэн бол, таны хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, таны олж авсан зүйл чинь таны зан чанар дахь өөрчлөлт бол таны явж байгаа зам зөв байна. Хэрвээ таны эрж хайж байгаа зүйл чинь махан биеийн ерөөл, таны хэрэгжүүлдэг зүйл чинь таны өөрийн үзхүйгээс гарсан үнэн бол мөн хэрвээ таны зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол та бие махбодтой Бурханд огтхон ч дуулгаваргүй ханддаг ба та тодорхой бус байдалтайгаар амьдарсаар байгаа юм, тэгвэл эрж хайж байгаа зүйл чинь таныг гарцаагүй тамд аваачих болно, учир нь таны алхаж байгаа зам бол бүтэлгүйтлийн зам юм. Та төгс болгуулах эсвэл таягдагдах эсэх нь таны өөрийн эрэл хайгуулаас хамаарна, үүнийг “амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна” гэж бас хэлж болох юм.
                                                            «Үг нь Махбодоор Илэрсэн»-ээс 

Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment