Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр бие махбод болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийх энэ эрин үе нь Бурханыг мэдэх тун зөв цаг юм. Бурханы сэтгэлд нийцэх нь Бурханы хүслийг ойлгосон суурин дээр биелдэг ба Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханыг мэдэх шаардлагатай.
Бурханы талаарх энэ мэдлэг нь итгэгчид байх ёстой үзэгдэл; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс юм. Хэрвээ хүнд энэ мэдлэг байхгүй бол, Бурханд итгэх түүний итгэл тодорхойгүй байх бөгөөд хоосон онолд оршино. Бурханыг дагах нь ийм хүмүүсийн шийдвэр байдаг хэдий ч тэд юуг ч олж авдаггүй.Энэ урсгалд юуг ч олж авдаггүй бүх хүмүүс нь таягдагдах хүмүүс байх болно, мөн тэд бол хамгийн багыг арай ядан хийж байгаа хүмүүс юм. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан та нар хүчирхэг үзэгдлийг дагалдуулах ёстой. Тийм үзэгдэлгүйгээр, шинэ ажлын алхам бүрийг хүлээн зөвшөөрөх нь та нарын хувьд хэцүү байх болно, учир нь хүн Бурханы шинэ ажлыг төсөөлөх чадваргүй бөгөөд энэ нь хүний үзхүйгээс давдаг. Тэгвэл хүнийг хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн талаар ярилцан нэвтрэлцэх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй юм. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол, тэр Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй бөгөөд хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол хүн Бурханы хүслийг ойлгож чадахгүй, иймээс Бурханы талаарх түүний мэдлэг юу ч үгүйтэй адил юм. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл Бурханы хүслийг ойлгох ёстой; зөвхөн ингэснээр л Бурханы үгийг нарийн нягт, Бурханы зүрх сэтгэлийн дагуу хэрэгжүүлж чадна. Үнэнийг эрж хайж буй хүн бүхэн үүнийг эзэмших ёстой бөгөөд энэ нь Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүхний туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэх үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэх үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх нь бие махбод болсон Бурханы хүн чанарыг мэдэхээр барахгүй мөн Бурханы үгийг болон ажлыг мэдэхийг багтаадаг. Бурханы үгнээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож эхэлдэг ба Бурханы ажлаас тэд Бурханы зан чанарыг болон Бурхан хэн болохыг мэдэж эхэлдэг.Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдрэх үйл явц юм. Хэрвээ та нар Бурханд итгэхийн тулд л Бурханд итгэдэг ба Бурханыг мэдэхийн тулд Бурханд итгэдэггүй бол, та нарын итгэлд ямар ч бодит байдал байхгүй бөгөөд энэ нь ариун болж чадахгүй, энэ нь ямар ч эргэлзээгүй. Хэрвээ Бурханыг мэдрэх үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж эхэлбэл түүний зан чанар аажмаар өөрчлөгдөх болно, мөн түүний итгэл улам бүр жинхэнэ болох болно. Ийм байдлаар хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт авчрах үедээ тэр Бурханыг бүрэн дүүрэн олж авах болно. Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, Өөрийн ажлыг биечлэн хийхийн тулд асар ихийг туулсан, ингэснээр хүн Түүнийг мэдэх чадах болно, Түүнийг харж чадах болно. Бурханыг мэдэх [a] нь, Бурханы ажлын төгсгөлд биелэх ёстой сүүлчийн үр дүн юм; энэ нь хүн төрөлхтөнд тавих Бурханы сүүлчийн шаардлага юм. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг, ингэснээр хүн Түүн рүү эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргэж болох юм. Хүн Бурханыг мэдсэнээр л Бурханыг хайрлаж чадах бөгөөд Бурханыг хайрлахын тулд тэр Бурханыг мэдэх ёстой. Тэр хэрхэн эрж хайх нь эсвэл юуг олохоор эрж хайх нь хамаагүй, тэр Бурханы мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханы зүрх сэтгэлд нийцэж чадна. Бурханыг мэдсэнээр л хүн Бурханд үнэхээр итгэж чадна, мөн Бурханыг мэдсэнээр л тэр Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэдэхгүй хүмүүс хэзээ ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж чадахгүй. Бурханыг мэдэх нь Бурханы зан чанарыг мэдэх, Бурханы хүслийг ойлгох болон Бурхан хэн болохыг мэдэхийг агуулдаг. Гэхдээ Бурханыг мэдэхийн аль ч тал байсан, аль аль нь золиос гаргахыг хүнээс шаарддаг ба дуулгавартай байх хүслийг шаарддаг, үүнгүйгээр хэн ч эцэст нь хүртэл дуулгавартай дагаж чадахгүй юм. Бурханы ажил бол хүний үзхүйтэй хэтэрхий нийцэшгүй, Бурханы зан чанар болон Бурхан хэн болох нь хүний хувьд мэдэхэд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг хийдэг бүхэн нь хүнд хэтэрхий ойлгомжгүй; хэрвээ хүн Бурханыг дагахыг хүссэн ч Бурханд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юуг ч олж авахгүй юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзхүйг засрахад хэцүү болгох маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсны улмаас Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй; хэдийгээр зам дагуу асар олон тооны “дайчид” ойчин унаж байсан ч Тэр ажиллаж, ярихаа үргэлжлүүлсэн, Тэр Өөрийн ажлаа хийсээр байсан ба Түүний шинэ ажлыг дуулгавартай дагахад бэлэн бүлэг, бүлэг хүмүүсийг үргэлжлүүлэн сонгосон билээ. Тэдгээр ойчин унасан “баатруудыг” Тэр өрөвддөггүй харин үүний оронд Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ хэдий хүртэл Тэр ийм байдлаар, алхам алхмаар ажиллах вэ? Тэр яагаад үргэлж хүмүүсийг таягдаж, сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь хүн Түүнийг мэдэж, ингэснээр Түүгээр авахуулахын төлөө юм. Түүний ажлын зарчим нь, Түүний өнгөрсөн үеийн ажлыг дуулгавартай дагадаг боловч Түүний өнөөдрийн ажлыг эсэргүүцдэг хүмүүс дээр ажиллах биш харин, Түүний өнөөдөр хийж байгаа ажлыг дуулгавартай дагаж чадах хүмүүс дээр ажиллах юм. Тэр маш олон хүмүүсийг таягдсаны жинхэнэ шалтгаан нь энэ юм.

Бурханыг мэдэх хичээлийн үр дүнд ганц хоёр өдрийн дотор хүрч чадахгүй: Хүн дадлага туршлага хуримтлуулж, зовлон зүдгүүр туулж, жинхэнэ дуулгавартай байдалтай байх ёстой. Юун түрүүнд Бурханы ажил болон үгнээс эхэл. Бурханыг мэдэх нь юуг агуулдаг, Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэх болон өөрийн туршлагын явцад Бурханыг хэрхэн харах тухай та нар ойлгох ёстой. Энэ нь, Бурханыг хараахан мэдэхгүй байх үедээ хүн бүхний хийх ёстой зүйл юм. Хэн ч Бурханы ажил ба үгийг шууд ухаарч чаддаггүй ба хэн ч богинохон хугацаанд Бурханы талаарх бүрэн дүүрэн мэдлэгт хүрч чаддаггүй. Шаардагддаг зүйл нь дадлага туршлагын салшгүй үйл явц бөгөөд үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж эсвэл Бурханыг үнэхээр дагаж чадахгүй байх юм. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ мэднэ. Бурханы ажил нь хүний үзхүйтэй хэдий чинээ их зөрөлдөнө, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ их шинэчлэгдэн, гүнзгийрдэг. Хэрвээ Бурханы ажил нь үүрд өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх байсан бол хүн Бурханы талаар өчүүхэн мэдлэгтэй байх байсан. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл, Бурхан Хуулийн Эрин Үед юу хийсэн, Нигүүлслийн Эрин Үед Тэр юу хийсэн болон Хаанчлалын Эрин Үед Тэр юу хийдэг талаарх үзэгдлийг та нар тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Есүсийг дагасныхаа дараа л, Сүнс Есүст хичнээн их ажил хийсэн талаар Петр аажмаар мэдэж эхэлсэн. Тэрээр, “Хүний дадлага туршлага дээр түшиглэх нь Бурханы талаар бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Бурханы ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханаар илгээгдсэн гэж итгэж байсан ба тэр Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагахаар[b] дуудагдсан үед, Есүс түүнээс “Ионагийн хүү, Симон оо чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр “Тэнгэрлэг Эцгээр илгээгдсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан. Түүний үгнээс, Петрт Есүсийн талаар ямар ч мэдлэг байгаагүй гэдгийг харж болно; тэр Бурханы үгийг мэдэрсэн, өөрийгөө хянаж байсан, Бурханы төлөө зовлон зүдгүүр туулсан боловч тэр Бурханы ажлыг мэддэггүй байсан. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Бурханы олон үйлийг Есүсээс харж, Бурханы сэтгэл татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихэнхийг Есүсээс харсан. Мөн тэр Есүсийн үгийг хүн хэлж чадахгүй бөгөөд Есүсийн ажлыг хүн хийж чадахгүй болохыг харсан. Цаашлаад Есүсийн үг болоод үйлдлээс Петр, Бурханы ихээхэн мэргэн ухааныг, ихээхэн Бурханлаг ажлыг харсан. Өөрийн дадлага туршлагын явцад тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй мөн Есүсийн үйлдлийг ажиглахад анхаарлаа төвлөрүүлсэн, үүнээс тэр олон шинэ зүйлийг нээж илрүүлсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд бодтой Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд Есүсийн үг үйлдэл, чуулгануудыг хариулж байсан Түүний арга зам болон Түүний хэрэгжүүлсэн ажил нь ямар ч энгийн хүнийхээс өөр байсан. Тиймээс тэр өөрийн авах ёстой олон сургамжийг Есүсээс авсан бөгөөд Есүс загалмайд цовдлогдох гэж байх үед тэр Есүсийн талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан байсан, тэрхүү мэдлэг нь бүх насаараа Есүст үнэнч байж, Есүсийн төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохын үндэс болсон. Түүнд зарим нэг үзхүй байсан бөгөөд эхэндээ Есүсийн талаар тодорхой мэдлэггүй байсан боловч тийм зүйлс нь ялзруулагдсан хүнд гарцаагүй байдаг билээ. Бараг насан эцэслэх гэж байх үедээ Түүний цовдлол бол Түүний хийхээр ирсэн ажил юм гэдгийг Есүс Петрт хэлсэн; Тэр эрин үеэр хаягдах ёстой, энэхүү ариун бус хуучин эрин үе Түүнийг загалмайд цовдлох ёстой ба Тэр авралын ажлыг гүйцээхийн тулд ирсэн, энэ ажлыг гүйцээснээр Түүний үйлчлэл дуусах юм. Үүнийг сонсоод Петр уй гашууд автаж, Есүст бүр ч илүү үнэнч баймаар санагдсан. Есүс загалмайд цовдлогдох үед Петр нууцаар гашуудан уйлсан. Үүнээс өмнө тэр Есүсээс “Эзэн минь! Та цовдлогдох болно гэж хэлсэн. Таныг явсны дараа бид хэзээ Таныг дахин харах вэ?” гэж асуусан. Түүний хэлсэн үгэнд хольц байгаа биш гэж үү? Түүний үзхүй байхгүй байна гэж үү? Есүс Бурханы ажлыг нэг хэсгийг гүйцээхээр ирсэн бөгөөд Есүсийг явсны дараа Сүнс түүнтэй хамт байх болно гэдгийг тэр зүрх сэтгэлдээ мэдэж байсан; хэдий Тэр загалмайд цовдлогдож, тэнгэр лүү дээш явах боловч Бурханы Сүнс түүнтэй хамт байх байсан. Тэр үед Есүсийн талаарх зарим нэг мэдлэг түүнд байсан бөгөөд Тэр Бурханы Сүнсээр илгээгдсэн, ингэснээр Бурханы Сүнс Түүн дотор байсан, Есүс бол Бурхан Өөрөө, Тэр бол Христ гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч Есүсийн төлөөх өөрийн хайрын улмаас мөн хүний сул талын улмаас Петр тийм үгийг хэлсэн. Хэрвээ та нар Бурханы ажлын алхам бүрийг ажиглаж нарийн нягт дадлага туршлагыг туулбал, та нар Бурханы сэтгэл татам байдлыг аажмаар мэдэж авч чадах болно. Паулын харсан үзэгдэл юу байсан бэ? Есүс түүнд харагдах үед, Паул “Эзэн минь! Та хэн бэ?” гэж хэлсэн. Есүс “Би бол чиний хавчаад байгаа тэр Есүс байна” гэсэн. Энэ нь Паулын харсан үзэгдэл байсан. Петр Есүсийн амилалт болон Түүний 40 өдрийн турш харагдсаныг, мөн Есүсийн номлолыг өөрийн аяны төгсгөлд хүрэх хүртлээ өөрийн үзэгдэл болгон ашигласан.
Хүн Бурханыг мэдэхийн тулд л, Бурханыг мэдэрч, өөрийгөө мэдэж, ялзармал зан чанараасаа салж, амийн өсөлтийг эрж хайдаг. Хэрвээ та зөвхөн өөрсдийгөө мэдэхээр эрж хайж, өөрийн ялзармал зан чанараа хариуцаж, Бурхан хүний төлөө ямар ажил хийдэг талаар, Түүний аврал хир агуу талаар эсвэл хэрхэн Бурханыг мэдэрч, Бурханы үйлийг нүдээр харах талаар ямар ч мэдлэггүй байвал таны дадлага туршлага шал дэмий юм. Хэрвээ та, үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх болон тэвчих чадвартай байна гэдэг нь хүний амь өссөн гэсэн үг гэж бодож байвал, та амийн жинхэнэ утга учрыг бас л ойлгоогүй мөн хүн дээр ажиллах Бурханы зорилгыг бас л ойлгоогүй байна гэсэн үг юм. Нэг өдөр та шашны чуулганууд буюу Гэмшлийн Чуулган эсвэл Амийн Чуулганы гишүүдийн дунд орох үедээ олон итгэлтэй хүмүүстэй нүүр тулах болно, тэдний залбирал нь үзэгдлийг агуулдаг бөгөөд хөдөлгөлтэй, амийг эрж хайхад нь үг тэднийг чиглүүлж байгааг тэд мэдэрсэн байдаг. Үүнээс ч илүүгээр, олон хэрэг явдал дээр тэд тэвчиж, өөрсдийгөө хаяж, махан биедээ захирагдахгүй байж чаддаг. Тэр үед та ялгааг хэлж чадахгүй байх болно: Тэдний хийсэн бүхэн зөв, энэ нь амийн төрөлхийн илэрхийлэл гэж та итгэх болно, харин тэдний итгэдэг нэр буруу байдаг нь ямар өрөвдөлтэй вэ. Тийм итгэл нь тэнэг биш гэж үү? Олон хүмүүст амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй ба тиймээс тэдэнд Бурхан үгүй, мөн амь үгүй гэж хэлдэг. Хэрвээ таны Бурханд итгэх итгэл ямар нэгэн түвшинд хүрч, та Бурханы үйлийг, Бурханы бодит байдлыг болон Бурханы ажлын бүх үе шатыг бүрэн дүүрэн мэдэх чадвартай болбол та үнэнийг эзэмших юм. Хэрвээ та Бурханы ажил болон зан чанарыг мэдэхгүй бол таны дадлага туршлага дутмаг хэвээр байх юм. Есүс Өөрийн ажлын тэр үе шатыг хэрхэн хэрэгжүүлсэн, энэ үе шат хэрхэн хэрэгжиж байгаа, Нигүүлслийн Эрин Үед Бурхан Өөрийн ажлаа хэрхэн хийсэн болон ямар ажил хийгдсэн, энэ үе шатанд ямар ажил хийгдэж байгаа зэргийн талаарх бүрэн дүүрэн мэдлэг танд хэрвээ байхгүй бол та хэзээ ч итгэлтэй тайван байж чадахгүй. Хэрвээ хэсэг хугацааны дадлага туршлагын дараа та Бурханаар хийгдсэн ажлыг, Бурханы ажлын алхам бүрийг мэдэж, Бурханы үгийн зорилго болоод Түүний хэлсэн маш олон үг яагаад биелэгдээгүй тухай бүрэн дүүрэн мэдлэгтэй болбол, та сэтгэлийн түгшүүр, цэвэршүүлэлтээс ангид, тайван байж, өмнөх замаа зоригтойгоор дагаж чадна. Өөрийн маш их ажлаа гүйцэтгэхийн тулд Бурхан юу ашигладгийг та харах ёстой. Тэр Өөрийн ярьдаг үгээ ашигладаг ба олон янзын үгээр дамжуулан хүнийг цэвэршүүлж, хүний үзхүйг өөрчилдөг. Таны туулсан бүх зовлон шаналал, таны туулсан бүх цэвэршүүлэлт, таны дотроо хүлээн зөвшөөрсөн хариуцал, таны туулсан гэгээрэл бүхэнд Бурханы хэлсэн үгийг ашиглан хүрч болно. Юунаас болж хүн Бурханыг дагадаг вэ? Бурханы үгнээс болж! Бурханы үг нь тун нууцлаг бөгөөд хүний зүрх сэтгэлд хүрч, хүний зүрх сэтгэлийн гүн дэх зүйлсийг илчилж, өнгөрсөнд болсон зүйлсийг мэдэхэд түүнийг хүргэж, ирээдүйг харах боломжийг түүнд олгодог. Иймээс Бурханы үгний улмаас хүн зовлон зүдгүүрийг тэвчиж, Бурханы үгний улмаас төгс болгуулдаг ба зөвхөн тэр үед л хүн Бурханыг дагадаг билээ. Энэ үе шатанд хүний хийх ёстой зүйл бол Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тэр төгс болгуулах эсвэл цэвэршүүлэгдэхээс үл хамааран гол түлхүүр нь Бурханы үг юм; энэ нь Бурханы ажил бөгөөд хүн өнөөдөр мэдэх ёстой үзэгдэл юм.
Бурхан хэрхэн хүнийг төгс болгодог вэ? Бурханы зан чанар юу вэ? Түүний зан чанар дотор юу агуулагддаг вэ? Эдгээрийг бүгдийг нь ойлгох ёстой; энэ нь Бурханы нэрийг түгээж байгаа, энэ нь Бурханыг гэрчилж, Бурханыг өргөмжилж байгаа хэрэг бөгөөд эцэст нь хүн Бурханыг мэдсэн суурин дээрээ өөрийн амийн зан чанараа өөрчилж чадна. Хүн хэдий чинээ их хариуцал, цэвэршүүлэлтийг туулна, түүний хүч чадал төдий чинээ их байх ба Бурханы ажлын үе шат хэдий чинээ олон байна, хүн төдий чинээ төгс болгуулна. Өнөөдөр хүний дадлага туршлагаар, Бурханы ажлын алхам бүр хүний үзхүйд хариу довтолдог, алхам бүр нь хүний оюун ухаанд багтамгүй, түүний хүлээлтээс давсан байдаг. Бурхан хүнийг хэрэгтэй бүхнээр нь хангадаг ба бүх талаараа энэ нь хүний үзхүйтэй зөрөлддөг, та нарыг сул дорой байх үед Бурхан Өөрийн үгээ хэлдэг; зөвхөн ийм байдлаар л Тэр таны амийг хангаж чадна. Таны үзхүйд хариу довтолсноор та Бурханы хариуцлыг хүлээн зөвшөөрч эхлэх ба зөвхөн ийм байдлаар л та өөрийн ялзралаасаа ангижирч чадна. Өнөөдөр нэг талаараа бие махбод болсон Бурхан бурханлаг чанараар ажилладаг ба нөгөө талаараа Тэр энгийн хүн чанараар ажилладаг. Бурханы хийдэг ямар ч ажлыг та үгүйсгэх ёсгүй ба энгийн хүн чанараар Бурханы хэлсэн, хийсэн бүхнийг дуулгавартай дагах ёстой, Тэр хичнээн энгийн байсан ч хамаагүй та ойлгож, дуулгавартай дагах ёстой. Зөвхөн бодит дадлага туршлагыг мэдэрснийхээ дараа л та Тэр бол Бурхан гэдгийг гарцаагүй мэдэх ба үзхүйг бий болгохоо больж, Түүнийг эцсээ хүртэл дагаж чадна. Бурханы ажилд мэргэн ухаан байдаг ба хүн хэрхэн Түүний гэрчлэлд зогсож чадахыг Тэр мэддэг. Хүний гол сул тал нь хаана байдгийг Тэр мэддэг ба Түүний хэлсэн үг нь таны гол сул тал руу довтолдог, гэхдээ та нарыг Өөрийн гэрчлэлд зогсоохын тулд Өөрийн сүрлэг, ухаалаг үгсийг Тэр мөн ашигладаг. Эдгээр нь Бурханы гайхамшигт үйл юм. Бурханаар хийгдсэн ажил нь хүний оюун ухаанаар төсөөлөгдөшгүй. Бурханы шүүлт нь махан биетэй хүнд байдаг ялзралын төрлийг болон ямар зүйлс нь хүний мөн чанар болохыг илчилдэг бөгөөд энэ нь хүнийг өөрийн ичгүүрийг нуух газаргүй болгодог.
Өөрийн гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэж болох юм. Тэр хүний ялзармал зан чанарыг шүүхгүйгээр хүн, ямар ч халдаж боломгүй Түүний зөвт зан чанарыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрийн хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж чадахгүй. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн эзэгнэлтийн төлөө Тэр Өөрийн бүрэн дүүрэн байдлыг ил болгосон, ингэснээр Бурханы талаарх мэдлэгт хүрч, өөрийн зан чанараа өөрчилж, Бурханы ил тод харагдах байдлаар дамжуулан Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгосон. Бурханы өөр өөр төрлийн ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; хүний зан чанар дахь тийм өөрчлөлтгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн хойноос явж чадахгүй. Хүний зан чанар дахь өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээснээс чөлөөлж, харанхуйн нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар болж, үнэхээр Бурханы гэрч буюу Бурханы зүрх сэтгэлийн араас явдаг хүн болсныг илэрхийлдэг. Өнөөдөр, бие махбод болсон Бурхан нь газар дээр Өөрийн ажлыг хийхийн тулд ирсэн ба Түүний талаарх мэдлэг, Түүнд дуулгавартай байдал, Түүний гэрчлэлд хүрэхийг Тэр хүнээс шаарддаг, мөн Түүний бодтой болон энгийн ажлыг мэдэж, хүний үзхүйтэй нийцэхгүй Түүний бүх үг болон ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврах Түүний бүх ажил, хүнийг эрхшээхийн тулд Түүний хийдэг бүх үйлд гэрчлэл хийхийг шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс нь Бурханы талаар мэдлэгтэй байх ёстой; зөвхөн тийм төрлийн гэрчлэл нь үнэн зөв, бодитой бөгөөд зөвхөн ийм төрлийн гэрчлэл нь Сатаныг ичээж чадна. Түүний шүүлт, гэсгээлт болон хариуцал засалтыг туулснаар дамжуулан Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөрийн гэрчлэлдээ ашигладаг. Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд Тэр Сатанаар ялзруулагдсан хүмүүсийг ашигладаг ба мөн Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүсийг, тэгснээр Түүний ерөөлийг авсан хүмүүсийг Тэр ашигладаг. Түүнийг зөвхөн үгээрээ магтан сайшаадаг хүн Түүнд хэрэггүй мөн Түүгээр аврагдаагүй, Сатаны үр хүүхдийн магтаал, гэрчлэл Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийх шаардлагыг хангадаг, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Бурханд гэрчлэл хийх шаардлагыг хангадаг бөгөөд Түүний нэрийг санаатайгаар гутаахыг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.
Тайлбар:
«Үг нь Махбодоор Илэрсэн»-ээс
«Үг нь Махбодоор Илэрсэн»-ээс
- Андагч эх бичигт “Бурханыг мэдэх ажил” гэж байдаг.
- Анхдагч эх бичигт “дагаж байхдаа” гэж байдаг.
No comments:
Post a Comment