Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

12/01/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Бурханы ажлын үзэгдэл (1)

Бурханы ажлын үзэгдэл (1)

Иохан Есүсийн төлөө долоон жил ажилласан бөгөөд Есүсийг ирэх үед аль хэдийн замыг зассан байв. Үүнээс өмнө, Иоханы тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь газар нутаг даяар сонсогдсон болохоор энэ нь Иудей даяар түгсэн бөгөөд хүн бүхэн түүнийг эш үзүүлэгч гэж нэрлэсэн. 

11/29/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Хүмүүс ээ! Баясагтун!


      Миний гэрэл гэгээнд хүмүүс гэрэл гэгээг дахин харна. Миний үгнээс хүмүүс баяр цэнгэлд хүргэх зүйлсийг олно. Би Дорноос ирсэн ба Би тэндээс мэндчилж байна. Миний алдар мандахад, бүх үндэстэнд гэрэл гийж, бүх зүйл гэрэлтэн, харанхуйд юу ч үл үлдэнэ. Хаант улсад Бурханы ард түмэн Бурханы хамтаар зүйрлэшгүй аз жаргалтай амьдарна.

11/24/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Мянган жилийн хаанчлал ирсэн


        Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Бурхан хэлэхдээ, мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс Түүний айлдварыг дагах ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварууд нь Канааны сайн газар нутаг руу хүмүүсийн амьдралыг шууд хөтлөх болно. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж зааварчилсан.

11/22/2017

Эзэний аврал-Итгэл-Найдвар-Хайр | Шиаужэний түүх | Хөгжимт жүжиг




       Шиаужэн бол найзууддаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, ариухан, өр зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Гэсэн ч өөрсдийнхөө ашиг тусын төлөө өөрийнх нь хуучин найзууд түүний дайснууд болсон юм. Энэ эмгэнэлт явдлыг туулсны дараа Шиаужэн жинхэнэ зүрх сэтгэлээ болон хуучин зарчмуудаа хаяхаас өөр аргагүй болжээ. Тэрээр өөрийнхөө сайн мөс чанар болон сайхан сэтгэлээс урваж эхэлсэн бөгөөд ёрын муу ертөнцийн намаг балчигт хутгалдлаа... Нигүүлслээс мултарч, ёс суртахууны доройтлын замаар алхах зуураа тэрээр дэлхий ертөнцөд гишгэлүүлж, шарх сорвиор дүүрчээ. Тэр мухардалд орсон бөгөөд бүх итгэл найдвараа алдан, цөхрөх мөчид Төгс Хүчит Бурханы чин сэтгэлийн дуудлага Шиаужэний зүрх, сэтгэлийг эцэстээ сэрээсэн юм ...

11/21/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Хаанчлалын сүлд дуулал


       Хүмүүс Намайг уухайлдаг, хүмүүс Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж, бүх хүмүүс Миний үйл хэргийг харахын тулд нүдээ нээж байна. Хаанчлал газар дээр буун ирсэн ба Миний үнэн бие баялаг агаад өгөөмөр.