Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Үнэний видео цувралуудыг ил гаргах нь. Show all posts
Showing posts with label Үнэний видео цувралуудыг ил гаргах нь. Show all posts

10/17/2018

Шаньдуны Жаоюань дахь хэрэг явдлын цаад үнэнийг та үнэхээр ойлгож байна уу? (Монгол хэлээр)


  Шаньдуны Жаоюань дахь хэрэг явдлын цаад үнэнийг та үнэхээр ойлгож байна уу? 

  Хятад болоод дэлхий дахиныг цочроосон Шаньдуны Жаоюаньд гарсан хэргийг олон хүн мэддэг төдийгүй энэ хэргийн талаарх сэжиг таамгийг ихээр дэвшүүлдэг. Түүнээс гадна Шаньдуны Жаоюань дахь хэргийн цаадах үнэн болон бодит баримтыг тэд үнэхээр ойлгохыг хүсдэг. Тэгвэл энэхүү богино видео таны асуултад хариулж, эргэлзээг тань тайлах болно. 

Христэд итгэгчдийн гэр бүлийг угтаа хэн салгаж байна вэ?


  Эзэн Есүсийн хэлсэн байдаг. “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Mark 16: 15). Бурханы шаардлагын дагуу Христэд итгэгчид сайн мэдээ түгээж Бурханыг гэрчилснээр илүү олон хүн Бурханы авралыг хүртэх болно. Тэдний хийдэг зүйл өгөөмөр агаад буянтай юм. Гэтэл Бурханд итгэдэг хүмүүсийг Хятадын Коммунист Нам хайр найргүй баривчилж, мөрдөн мөшгөж байгаагаас болоод үй олон Христэд итгэгч гэртээ харьж чадахгүйд хүрч байна. Тэдний гэр бүл салж сарнин гэр орон нь үгүй болж хүмүүс амиа алддаг. Гэлээ ч Хятадын Коммунист Нам тайлбарлахдаа Христэд итгэгчид сайн мэдээг түгээхийн тулд гэр орон, ажил албаа хөсөр хаяснаас энэ бүхэн болсон гэдэг. Хятадын Коммунист Намын энэ мэдэгдэл бодит байдалтай нийцдэг үү? Христэд итгэгчдийн гэр бүлийг угтаа хэн салгаж байна вэ? 

Христийн сүмийн кино “Коммунизмын худал үгс” киноны онцлох хэсэг (4) Монгол хэлээр


  Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Эзэн Есүс гаднаасаа жирийн, хэвийн хүн мэт харагдаж байсан ч “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн гэмшлийн замыг авчирсан бөгөөд цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн. Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Эцсийн өдрүүдийн Христ буюу Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн нэгэн адил гаднаасаа жирийн хүн мэт харагддаг. Гэсэн ч Тэр үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг ариусгаж аврах ажлыг хийж чадна. Энэ нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг баталдаг. Нөгөө талаар, Хятадын Коммунист Нам бие махбодтой болсон Христ бол жирийн хүн хэмээн хэлж, бүхий л чадлаараа Христийг үгүйсгэж, Түүнийг буруутгадаг. Хятадын Коммунист Нам яагаад ийнхүү утга учиргүй аашилна вэ? 

10/16/2018

“Коммунизмын худал үгс” киноны клип: Сайн шашин гэж юу вэ, мөн муу гаж урсгал гэж юу вэ?


  (Монгол хэлээр) “Коммунизмын худал үгс” киноны клип: Сайн шашин гэж юу вэ, мөн муу гаж урсгал гэж юу вэ? 

  Хятадын Коммунист Нам бол бурхныг шүтэх бүх үзлийг эсэргүүцдэг Марксист-Ленинист, Бурхангүй үзэлтэй улс төрийн нам юм. Хятадын Коммунист Нам шашны бүх бүлгийг “муу ёрын гаж урсгал” хэмээн буруутгадаг. Энэ нь үнэнтэй нийцдэг үү? Угтаа аль нь зөвт, аль нь ёрын муу болох нь үнэнтэй нийцэж байгаа эсэхэд болон Бурханы үг тодорхойлогч гол үндэс болж байгаа эсэхэд үндэслэх ёстой. Тэгвэл чухам сайн шашин, муу ёрын гаж урсгал гэж юу вэ? Та тус богино видеог үзнэ үү! 

ХКН Бурханы захиралтыг үгүйсгэхдээ шинжлэх ухааныг ашиглах нь ерөөл үү эсвэл хараал уу?


  ХКН Бурханы захиралтыг үгүйсгэхдээ шинжлэх ухааныг ашиглах нь ерөөл үү эсвэл хараал уу? 

  Материализм болоод хувьслын онол гэх мэт баталгаа ашиглан Хятадын Коммунист Нам Бурханы оршин тогтнолыг болон захиралтыг үгүйсгэхэд хүчин чармайлтаа хайрладаггүй. Шинжлэх ухаан нь хүн төрөлхтөнд хөгжил дэвшил, аз жаргал авчирна гэж тэд бас итгэдэг. Энэ үнэхээр бодитой юу? Шинжлэх ухааны өнөөгийн хөгжил угтаа хүн төрөлхтөнд ерөөл авчирсан уу, аль эсвэл хараал авчирсан уу? 

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Шашны итгэл бишрэлийг бурангуй нийгмийн мухар сүсэг гэж буруутгаж буй ХКН-ын утгагүй байдал


  Шашны итгэл бишрэлийг бурангуй нийгмийн мухар сүсэг гэж буруутгаж буй ХКН-ын утгагүй байдал 

   Шашны итгэл нь шинжлэх ухааны мэдлэгээс өмнөх үед хамаатай, ер бусын хүчийг шүтэж, түүнээс айж эмээх хүний үйлдлээс үүсэлтэй гэж Хятадын Коммунист нам төсөөлдөг бөгөөд шашин бол мухар сүсэг гэж хэлдэг. Цаашлаад бурангуй нийгмийн мухар сүсгийг эсэргүүцэж буй нэрийдлээр шашны итгэл бишрэлийг тэд яллаж, хориглодог. Хятадын Коммунист Намын энэ үзэл санааны үндэс нь чухам юу вэ? Эцсийн эцэст шашны итгэл бишрэлийг бурангуй нийгмийн мухар сүсэг хэмээн буруутгаж буй Хятадын Коммунист Намын утга учиргүй байдал нь чухам хаана байна вэ? 

  Санал болгож буй видео: 
Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн  

1/18/2018

Жаоюаний хэргийн ард илчлэгдсэн үнэн | ХКН-ын Христийн шашныг гүжирдсэн бодит жишээ


   2014 онд ХКН, гэр чуулгануудыг бүрэн дарахад олон нийтийн дэмжлэгийг бий болгохын тулд Шандунь муж дахь 5/28 Жаоюаний зартай хэргийг санаатайгаар зохиосон бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, нэр төрийг нь гутаахын төлөө дэлхий дахинд худал хуурмагийг тараасан юм. Үүний үр дүнд үнэнийг мэдээгүй зарим талууд ХКН-ын суртал ухуулгад хууртжээ. ХКН-ын  худал цуурхлыг нэг нэгээр нь задлан шинжилж, бодит баримтыг та бүхэнд ойлгомжтой болгож, Шаньдунь дахь Жаоюаний хэргийн ар дахь үнэнийг дэлхий нийтийн өмнө бүрэн илрүүлэхийн тулд энэ нэвтрүүлгээр уг хэргийг тойрсон хэд хэдэн томоохон эргэлзээг илчлэх болно.

12/11/2017

“Хятад дахь шашны хавчилт шахалтын тойм” | Христэд итгэгчид Их Эзэнийг дагаж, загалмайн замаар явдаг


    1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар оролдсон юм.