Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label аврагч. Show all posts
Showing posts with label аврагч. Show all posts

3/08/2019

Бурханы үгийн магтан дуу “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” Бурханы гойд зөвлөмж


Бурханы үгийн магтан дуу “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” Бурханы гойд зөвлөмж

Сэрцгээ, ах дүүс ээ! Сэрцгээ, эгч дүүс ээ!
Бурханы өдөр хойшлогдохгүй.
Цаг бол амь, цаг ашиглах нь амийг авардаг.
Цаг хугацаа холгүй байна!
Хэрэв чи шалгалт өгөөд тэнцэхгүй бол,
дахиад оролдож, цээжилж болдог.
Харин Бурханы өдөр хойшлохгүй гэдгийг
Чи мэдэх ёстой.
Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!
Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.
Харууслыг анагаах зүйл үгүй.

2/28/2019

Эцсийн өдрүүдэд Бурханы ажил яагаад Сүнсээр дамжин хийгдээгүй вэ? Бурхан яагаад Өөрийн ажлыг махбод болон хийхээр ирсэн бэ?

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,

Бурханаас ирсэн хариулт:

  Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний ялгамж чанараар хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Түүнд ойртох арга байдаггүйтэй адилаар хэн ч Еховагийн үүлэнд ойртож чадахгүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй. …